Та боддоо. Яг л тан шиг амьдарч бусдын адил явсан хүмүүс гэв гэнэт л өвдөж, хавдаад, гэрийхэн нь үхээд, эсвэл элдэв зовлонд учирч байснаа БӨӨ болчихсон байдгийг. Хэрэв энэ хүний оронд та тэгсэн бол яах вэ? Хайртай ам бүлээс нь нэг нэгээр хорогдон одоод л байхад би болохгүй ээ гэх үү, гарцаагүй галзууран шархадны өвчтөн болох заяа ирэхэд тэр нь дээр л гээд байх уу? болж бүтэж байсан амьдрал хормын төдийд нурж унаад, доош өнхөрөөд байхад нь үгүй ээ над хамаагүй би л зүгээр байвал болоо гэх үү?
Чиний өвөг Дээдэс бууж Тэнгэрийн үйлээ хийх гээд байхад над хамаагүйээ л гээд байх уу? Бөө болсон хүмүүс өөрийгөө бодохоосоо илүү гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө энэ хэцүү тавилантай эвлэрдэг.
Бүүр болохгүй ээ гээд гөжүүдэлсээр үхэх хүмүүсийн Сүнс даанч өрөвдөлтэйгээр мөнхөд зовох хууль Дээр мөрдөгддөг гэдгийг нэмж хэлье. Тэр зөвхөн хар амиа хоохойлж, биеийн амраа харсны төлөө, өвөг Дээдсээ нүүр хийх газаргүй болтол түлснийхээ төлөө, Тэнгэрийн үйлийг тасалдуулсныхаа төлөө Тэнгэрт ялаа эдлэхдээ ядахдаа Өтний заяанд төрөөд хүний хөлд гишгэгдээд үхэх юмсан, дараагийн төрөлдөө Ялаа болоод Ялааны алуурт үхэх юмсан. Дахин төрөхдөө хонь болоод хоол болон хүний ходоодонд орох юмсан гэх мэтээр хязгааргүй мөрөөдөн зовдог ялтай.
Бөө болно гэдэг Тэнгэрийн тамгатай гэх боловч тэр газарт буун үйл хийн ажил хийх ёстой цэрэг билээ. Зарим хүн Бөөг нэг л их шидтэй амар ажил зүгээр гэртээ сууж байгаад л мөнгө авах юм хэмээн төсөөлөх нь инээдтэй. Гэтэл тэр маш их зовж байж буурлуудаа буулгадаг. Тэдэнтэй дандаа хар муу энергитэй, элдэв мууд хорлогдож идэгдсэн, зовсон шаналсан хүмүүс л уулздаг. Жаргалтай хүн Бөөг зорьж очдог ч үгүй. Мэддэг ч үгүй. Тэр олон хүний зовлонг өөртөө шингээн авдаг. Тэр хүний өвдөж байгаа өвчнийг яг л өөрөө өвдөн мэдэрч, биедээ шингээдэг. Иймээс тэдний ихэнхи нь богино настай байдаг.
Тэр унтахдаа ч зүүдээр зовлонтой учирч, түүнийг тайлж, 24 цагаар бие нь, тархи нь ажилладаг. Тэд 24 цагаар бусдын мэдэлд, хараа хяналт дор амьдардаг. Бөө хүнд бүтэн заяа байдаггүй гэдэг. Учир нь тэр өөрийн биш бусдын зовлонтой хутгалддаг. Өөрийнхтэйгөө зууралдах ч завгүй шахам ажилладаг. Энгийн хүнээс хамаагүй хурдан бие нь дотор эрхтэн хөгширч зовдог. Бөө хүний амьдрал жаргалаасаа илүү Зовлон нь их. Тэдэнд ганц байдаг юм нь сайхан сэтгэл. Бөө болохдоо ч бусдынхаа төлөө босдог. Босоод ч дандаа өөр бусдын Зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэдэг.
Хүн харахад л амархан ажил мэт боловч, хамгийн эрсдэлтэй ажил. Дайрлагад дайрууллаа гэхэд тэр дороо үхэж болно, тахир дутуу болж болно. Амь нас нь хутганы ирэн дээр л байдаг. Хүн харахад л бөөн өргөл мөнгө авах мэт харагдавч өдөр бүр өргөх сүү, шар тос, архи, тахилга гээд маш их зарлагатай. Манайхан гэхэд л өөрсдөө сүүтэй цай бараг уухгүй Буурлууддаа өргөж, бусдын үйлийг сүүгээр хийнэ. Хангай дэлхий, амьтан шувуудыг хооллох ёстой. Буурлуудаа хооллох ёстой. Засал хийхдээ өргөлөө өргөж үйлээ хийнэ гээд л маш их зардал гарна. Хэрвээ надад Хааны онгод буугаагүй бол Хүү бид хоёр амьдрахад маг хэцүүдэх байв. Хааных тусдаа бусдаас өөр онцгой учраас элдэв юм хэрэглэдэггүй. Өдөр бүр өргөл барьц өргөж, янз бүрийн хэцүү их юм шаардагддаггүй юм. Ийм тулдаа л амьдрал маань хоёр идэхгүй хоосон хонохгүй явж байдаг. Би бодохдоо Хааны онгодууд угаасаа тусгай хангамжтай байдаг юм байна гэж мэдрээд байгаа. Гэтэл бусад Бөө нар тийм их өргөл өгдөг шүү дээ. Одоо үед бас л хүнд тусдаг нь мэдээж.
Бөө болсон хүн өөрийн хүсээгүй амьдралаараа амьдрахаас өөр замгүй. Би гэхэд л өөрийгөө бодвол нойр хоолоо хасан ингэж юм бичиж, интэрнетэд мөнгө үрж, шөнө дунд өнгөрөхөд унтаж, танихгүй хүмүүсийн төлөө бөөлж, тэднийг энэ хол газраас нэг ч мөнгөний зарлага авахгүй байж засал хийн хэдэн литр сүү гарздан, гэдсээ цүдийж, давсгаа хагартал ус ууж байх сайхан гэж үү. Би дуртайдаа өөрийн сайн дураараа хийнэ гэж үү? Гэвч өөрийн үүргээ ойлгоод ухаараад ирэхээр эргэлзэх, харамсах юмгүй Бөөгийн ажлаа чин сэтгэлээсээ хийдэг болдог юм. Мөн өөрийн хайртай өвөг Дээдсүүдээ өрөвдөн тэдний хүслийг биелүүлж, сэтгэлийг нь баярлуулах нь миний хувьд хамгийн сайхан зүйл. Өдөр өнгөрөх тусам тэднийг ойлгож мэдэрч, хайрыг нь хүртэх учир бас бусдыг өрөвдөн хайрлаж, туслачих юмсан хэмээн толгойд эргэлдэн шаналдаг. Хайраа халдаачихдаг ч юм уу бүү мэдээ.
Хүмүүсийн зовлонгийн төлөө, тэдний сэтгэлийг хуваалцахын төлөө, үүргээ биелүүлэхийн төлөө, өөрт ирсэн хувь тавилантайгаа эвлэрэн, Монгол минь сайхан болоосой, бүх юм сайхан болоосой гэж л зүтгэж байгаа шүү дээ. Бөө хүнд хүмүүс зовлон хэлж л ирдэг. Гэтэл Бөө хүмүүс өөрийн зовлонгоо нуун огт хэлэхгүй бусдын төлөө төрсөн биеэ золиослодог.
Яагаад би үүнийг хэлээд байнаа гэвэл БӨӨ хүмүүсийг муулсан маш их яриа, бас ойлгодоггүй сэтгэлүүд дэндүү их байна. Тэгэхээр зовлон нэгтэй тэднийг би өмөөрөхөөс өөр арга үгүй. Зөвхөн биеэрээ гэхэд л тэд ийм зовлон үүрдэг. Бусад зовлонг бол хэлээд ч яахав дээ тодорхой. Бусдын төлөө золиослогдсон эдгээр хүмүүсийг ХЭРВЭЭ би байсан бол гэж ганц удаа ч гэсэн өөрсдийгөө оруулаад бодоод үз. Өчнөөн хүнд хувцас өмсөн дэвхцэн цовхчиж, хөлсөө урсгах нь тэдний хүсэл мөрөөдөл байгаагүй нь тодорхой.
Тэдний ажил хүн итгэхийн аргагүй хүнд. Энгийн хүн айгаад ухаан алдах элдэв муухай бүхнийг харан тэдэнтэй тэмцэлдэнэ. Далдын ертөнцийн тулааныг төрсөн биендээ шигтгэн өвдөнө. Энэ амар ажил уу? Ийм хүмүүсийг та нар хайрлахгүй байна гэдэг бол аймшиг. Ямар нэг мууг нь л муулж яриад байхаас, сайн сайханг нь дурсах нь ховор. Бүх л хүн дотор сайн муу гэж хоёр бий. Сүмийн лам байтугай, Төрийн цагдаа ч сайн муутай гэдгээ таг мартана. Хийж байгаа үйл, хэлж байгаа үг, ажил төрлөөрөө БӨӨ нар ялгагдана биз дээ. Гэтэл түүнийг нийтээр нь хамруулж болох уу? Тийрэн оруулсан азгүй БӨӨ нартай хольж хутган нийтэд нь муулахын оронд яагаад эд өөр байдаг юм бол гэж сонирхож үзэв үү?
Хүний төлөө л төрсөн Бөө нар олон бий. Чадах хирээрээ тусладаг олон сайн Бөө бий. Гэтэл БӨӨ гэдэг чинь ер нь ямар учиртай, юу болоод ийм олон буух болов, юу хийх гэж байна гэж сонирхож үзэв үү? Би тэдний зовлонг өөрөө сайн мэдэх болохоор хүмүүст ойлгуулах үүднээс хэллээ. Лам нар ч гэсэндээ. Өдөржин модон сандал дээр хаашаа явахгүй сууна гэдэг аймаар. Тэдэн дээр бас дандаа зовлонтонгууд ирнэ. Хүний хэл дээр тэр олон ном сурах гэж бөөн лай. Гэтэл энэ хэцүү бүхнийг хэцүү гэлгүй хийж чадаж, байна гэдэг хүний төлөө гэх сайхан сэтгэлээс өөр юу ч үгүй.
Гаднаас нь хараад л амархан баяжина, зүгээр сууж байгаад мөнгө авна гэсэн ойлголттой нөхдүүд сэтгэлийн мөн чанарыг биш мөнгийг олж харснаар ороод Гандан хийд, ламын нэрийг гутаадаг. Жинхэнэ лам бол гэгээрсэн хүмүүс байдаг. Тэд хэзээ ч муу юм хийхгүй. Тэдэн дотор мэлмий нь нээгдсэн олон хүн бий шүү. Харин БӨӨг хэн ч дураараа хийж би бөө болъё гэдгүйгээрээ онцлог. БӨӨ Болъёоо гээд уйлаад гуйсан ч бөө болдоггүй. Болохгүй ээ гээд зугтаад байсан ч Бөө болдогоороо онцлогтой. Бас л зарим хүний ухаангүй шунал эсвэл буруу Тийрэн оруулснаас болж БӨӨгийн нэр унаад байна. Аливаа юмыг мэрэгжил талаас нь дүгнэхээсээ өмнө хүн гэгч мөн чанарыг л олж харж бай. 76 гээд л муулаад байдаг ч 76 дотор хичнээн улсынхаа төлөө зүтгэж яваа хүмүүс ч бас байдаг шүү. Бид нар багш нарыг дээдэлдэг. Гэвч багш нар дотор хичнээн мулгуу донгионууд их байдаг билээ дээ. Багшийнх нь ажлаас амбаардаад хөөчихмөөр.
БӨӨ бол дарга, цагдаа, эмч, багш, сувилагч, лам, слесарь гэдэгтэй адил мэрэгжил. Дарга ч уг нь бол Мэрэгжил байх ёстой юм. Даргын мэрэгжилгүй юмнууд л ажил унагаадаг.
Мэрэгжил гээчийг ХҮН л хийдэг болохоос тэр өөрөө амьтай юм биш. Нэгэнт л хүн гээч нь сайн муу холилдсон учраас Мэрэгжил гэгчид алдаа гарах нь зөв. Мэрэгжлээс биш хүнээсээ шалтгаалж алдаа гардаг. Иймд амьтай ба амьгүй юмаа ялгаж мэдэж ярьж хэлж баймаар. Бүх мэрэгжлийн хүмүүсийг хооронд нь албан тушаал, нэрээр нь ялгаж байж тодруулдаг. БӨӨг ч бас тэгэх хэрэгтэй. Заавал Алдрыг нь хэлээд араас нь БӨӨ гэж хэлж заншвал хүний ухамсар өөрчлөгдөнө. Жишээ нь: Бөө ёстой муухай. Манай нэг хүнд чөтгөр оруулсан байна лээ гэж ярихын оронд ХУРЦЖАВХЛАН БӨӨ ёстой муухай манай дүүд чөтгөр оруулсан гэвэл нийгэмд ч тустай, Бөөгийн нэр хүндэд ч тустай. Тэгвэл Хурцжавхлан гэгч Тийрэн үйлдвэрлэгч мөнгөний шунал хүний анхааралд тогтоно. Бөө гэж нийтээр нь нэрлэх учраас сонсож сонсож явсан ч нөгөөх л Хурцжавхлан дээр явж очоод бас нэг тийрэн хийлгүүлнэ. Ялгаа асар их байгаа биз дээ.
Иймд гэгээрч буй бүх хүн бөө нарыг нэрээр нь хэлээд араас нь БӨӨ хэмээх мэргэжлийг нь хэлж байвал сайн, муу Бөөгийн нэр дороо тодорно.
Тэгтэл одоо бүх хүмүүс нэг сайн Бөө бий, Сайн Бөө таних уу л гэхчлэн асуух нь цаанаа ийм их хор учруулан Хурцжавхлан мэтээс болж БӨӨгийн нэр хүнд унадаг. Цаад утгаараа жинхэнэ БӨӨ гэх үйлийн гол эздүүд бидний ӨВӨГ ДЭЭДсүүдийн маань алдрыг БӨӨ гэх нэрийн дор арчиж хаях АТГАГ САНААГ агуулж байгааг анхаараарай. Бөө нар ч гэсэн тэр нэг хачин цол молуудаа хэлээд байх шаардлага байхгүй. Энгийн хүн ойлгох ч үгүй. Жишээ нь би гэхэд л Аянга удган гэхэд л болоо биз дээ. Нэр нь тодорхой, мэрэгжил нь тодорхой. Миний сайн муу үйл бусдадаа гай болж Удган гээд л нийтээр нь муулуулахгүй. Та нар ямар их олон мундаг сайхан эхчүүд Удган алдрыг авч явдаг гэж санана. Гэтэл тэднийг нийгэмчилж болохгүй. Нэгийн гэмийг Нийтээрээ үүрэх цагийг Чад хийлгэх цаг болсоон.
Улсын их хурлын гишүүдийг харин овоо нэрээр нь дуудаад араас нь гишүүн гэдэг нь овоо доо. Яс юман дээрээ нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг гишүүн болчихоороо нэрээрээ дуудуулж ялгарахгүй бол болдоггүй гэдгийг мань хүмүүс ЗӨН совингоороо мэдээд л байгаа байхгүй юу.
Иймээс Монголчууд нэрийг нь дуудаад араас нь мэрэгжлийг нь хэлж байвал бусдад маш буянтай. Учир нь хүн сонссон бол заавал эргээд тусдаг. За Туяа гэж эмч сайн гэсэн шүү. Тэрэн дээр нь очвол зөв байх, Жагаа гэж эмч муу гэж сонссон шүдийг нь аймаар өвтгөөд тамласан гэхч лээ яршиг өөр нь дээр гээд Шүдний яргачинд очиж өвдөх нэг хүн ч гэсэн аврагдана. Энэ бүхэн нөгөө талаараа нийтээрээ хариуцлагаа ухамсарлахад маш нөлөөтэй арга юм. Үгүй ядахдаа л мөрөөдөмтгий залуу охид миний нэрийг хэлэх учраас би тийм сайн эмч болно гэж мөрөөдөж сурвал дээр.
Гэтэл мууг нь ярих дуртай болсон энэ нийгэмд сав л хийвэл Мэрэгжлээрээ муулагдан доош хийсэх болжээ. Эмч нар авилга авдаг, Цагдаа нар муухай бууддаг, Хуулийнхан гэж архичид, Наймаачид гэж шуналтангууд гэх мэтээр. Гэтэл авилга авах байтугай үнэртээ ч үгүй эмч нар маш олон бий. Цагдаа бүр бууддаггүй. Хуульч бүр архиддаггүй, Наймаачин бүр ашиг хардаггүй навс буулгаж зардаг наймаачид олон бий. Муу гэмийг нийтэд нь нялзаад хэлүүлсээр бүгд дасал болжээ. Тэр гээд хэлбэл гэмтэн нь тэр л байх учир энэ мэт бага юм шиг боловч их хортой зүйлүүдээс ард түмнээрээ салаад байхад л 76 хууль гаргасан гаргаагүй Төр цэгцэрээд явчихна. Үүнийг Төр өөрөөсөө засагддаг гэдэг. Тэд ард түмэнд зориулж хууль гаргаж байгаа шүү дээ. Түүнийг заншлаараа биелүүлчихдэг бол тэдэнд дэмий юманд хууль гаргах гэж цагаа үрэх ч хэрэг үгүй, Төрийн өөр гол юмандаа анхаарна.
Нэр нь мэрэгжилтэйгээ хэлэгдээд хэвшвэл мэдэгдэхгүй гээд авилга авах хүний тоо эрс цөөрнө. Авилгатай тэмцэх газар гэж байгуулага татан буугдатлаа ажилгүй болно. Тэр бол үнэндээ үнэн тэнэг байгуулага. Хүний матаасаар л ажлаа явуулна. Хүн худлаа хэлсэн бол баахан цаас, цалин мөнгө, цаг салхинд хийснэ. Илрүүлээд ч нэмэр байхгүй. Томчууд нь гардаг, жижигчүүд нь торонд донгоддог шал тэнэг байгуулага. Атаат санаатангууд сав л хийвэл цаасан дээр сараачаад тийш нь илгээнэ. Үгүй ядахдаа худлаа гүтгэсэн бол хариуцлага тооцон эргүүлээд түүнийг шалгадаг бол тэнд Үнэнч Мэдээллүүд очихсондоо. Хуурамч худалч атаархагчид дэмий зүйл матаж бусдын цаг гарздан улсын мөнгө цалин, цагийг нь устгаж нийгэмд давхар хор учруулахгүй.
Дуудах, Дуурсагдах нэрээ хүн өөрөө л сонгох учраас нэгийн гэмийг нийтэд биш нэгд нь үүрүүлж, хариуцлагыг өөрт нь оногдуулж байвал Төрийн албан хаагчид байтугай бусад мэрэгжлийхэнд ч хэрэгтэйсэн. Хүнд зайлшгүй шаардлагатай нийгмийн захиалгаар л мэрэгжлүүд гарч ирдэг. Амьгүй энэ мэрэгжлүүдийг Хүн л хариуцаж алдар хүндийг нь мэдрүүлдэг. Эмчгүй бол энэ нийгэм яанаа яанаа шүү дээ. Гэтэл ийм хэрэгтэй болтол нь хөгжүүлчихээд нэрийг нь сэвтээх бол Хүний л хариуцлага. Тэр нь нийт биш хэдхэн хүний алдаанаас болж байвал мөн муухай яа. Ажилдаа хариуцлага үгүй хандсан хэдхэн эмч л бий. Гэтэл нийт эмчийн тоо Монголд хэд билээ. Тэр хэдхэнээс болон эмч нарын нэр хүнд шалдаа хүртэл унавал эмч гэж нэрийг өөр нэрээр нэрлэх гэж зовно шүү.
Үүнтэй адил лав Монголд Хурцжавхлан Бөө гэж адгийн амьтан байдгийг сэрэмжлүүлж байна. Учир нь тэр маш олон хүний амь амьдрал, өвөг дээдсээр тоглосон адгийн новш. Худлаа гэвэл Галаарид сэтгүүлчийн блогт гомдол бичигч хүмүүс, энд тэнд зовж байгаа хүмүүс гэрчилнэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.