Friday, October 14, 2011

Х. СҮЛДЭТ. БӨӨГИЙН ЁС АРДЧИЛАЛГҮЙ ЮУ???


Х. СҮЛДЭТ. Бөөгийн ёс Ардчилалгүй юу? гэсэн нийтлэл гарчээ. Цаг үеэ зөв харсан зөв бодсон, ухаантай хүний нийтлэл байна. Түүний нийтлэлийн дагуу тайлбар бичсэнг болгооно уу?

Бөөгийн уг наалгасан за­рим хүмүүс яаж амьдрал ахуй­гаа зохицуулахаа мэдэ­хээ больчихсон, сандарч явааг хараад энэхүү бичвэ­рийг үүсгэв. Би уг нь бөө мөргөлд үнэн сэтгэлээсээ бишрэлтэй ханддаг юм аа. Гэхдээ Монгол оронд бөө мөр­гөл дахин дэлгэрэхээс өмнө өөрийн амьдралд ба­рим­талж ирсэн зарчим, за­рим нэг хэвшил, зуршил, ит­гэл үнэмшил маань чин сү­сэгт мөргөлчин байхад минь мөн ч их саад болох юм даа. Худлаа ярих, хулгай хийхээс эхэлдэг нөгөө айхавтар ар­ван хар нүглийг үйлд гэж ямар ч шашин, номлол, үзэл суртал хэлдэггүй хойно тэр талаарх сургаал, ёс зүйн жиш­гээс гадна бас сонин со­нин ёс, дэг жаяг байнаа энэ бөөгийн орчинд. Ёстой л хүн мэдэхгүй юмныхаа боол гэгч болох юм даа гэж халагла­маар санагдаад, заримдаа тэрслүү тэрслүү бодлууд сэт­гэлд орж ирээд, тэр бод­лоо­соо айгаад тэнгэрийн дор үе үе навтайж явах бо­лов. Тухайлбал,


-Бөөгийн уг наасан багш маань ан амьтан, араатан жи­гүүртэн, адуу, тэмээний мах бүү хүрт гэсэн заавар­тай гээд идэх уух юмаа олж цөхөж яваа хүн таарах юм. Тэгээд тэр жигүүртэнд нь та­хиа, өндөгтэйгээ ордог гэнэ. Тахианы мах идэх нь байту­гай өндөг орсон хоол ­гүй гээд суучихаар боов боор­цог­ноос эхлээд өнөө цагийн бидэнд өндөггүй юм ховор болохоор хэцүү юм билээ. Ан амьтанд нь гахай ордог гэнэ. Нөгөө хойд айлын ха­шааны буланд бордуулдаг га­хай чинь савдагийн амь­тан, савдаг гомдоож болох­гүй юм байх. Энэ ч бас яахав уулын олон араатнаас мах ахиу­тайгаасаа болоод хү­ний гарт орсон ганц амьтан биз. Гэтэл лусын хорлол гэж айхавтар юмнаас бүгд л ай­даг хойно, загас идэх нь бай­тугай эгцэлж ч харахгүй. Унал­гаа идэхгүй гээд адуу, тэмээний мах идэхгүй гэх. Ингээд л ресторан, гуанзуу­дыг хоолоо ямар махаар хий­сэн бол гэж хардаад гэ­рээ­сээ гадуур хооллож ч ча­дахаа байсан байна билээ. Үүнийг нь хараад надад ийм бодол төрөөд байгаа юм. Оросууд "Курица не птица" (тахиа шувуу биш) гэсэн нэг хэлц үг ярьцгаадаг нь үнэн юм болов уу? Бид нарыг бод­вол галуу шувууны мах эрт­нээс идэж ирсэн ард тү­мэн мэдэж байгаа байлгүй, үнэн гээд итгэчихвэл яадаг бол. Мөн Тэмүжин дүү на­рын хамтаар загас жараа­хай­­гаар тэжээгдэж өсөж өн­дий­дөг талаар Нууц тов­чоонд гардаг, тэгсэн ч гэсэн тэн­гэрийн ивээлд багтдаг биз дээ гээд барьцмаар ч юм шиг. Бүр байг гэхэд, дөнгөж өчиг­дөрхөн л буу бариад ан хийж явсан хүн, загас ша­раад хоол хийж байсан хүн өнөөдөр хэц бариад сууж бай­даг. Онго нь голохгүй, зуг­тах­гүй ирж л байгаа биз дээ гэж ам асуумаар санаг­дах юм. Засагчин, анчин олон отог аймаг, ард түм­нүүд дунд сайн сайн бөө нар байдаг дуулддаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Хоол унд­­ны хорио цээр дээр үнэм­­­шилтэй, бодитой ха­риулт өгөх хүн байна уу?

АЯНГА:  Энэ бол үнэхээр л ҮНЭН бодит байдаг зүйл шүү. Миний блогт ч миний түүх бичигдэх явцад дурдагдаад л явсан юм даг. Жишээ: Би БӨӨ болсон хүмүүс хоолны хорионд ордгийг нүдээрээ харсан бөгөөд ХҮҮ, ДҮҮ ОХИН, БАГШ цөм л БӨӨ болсныхоо дараа хоолны хорионд орсон юмдаг. Эднийг хэн нэг нь битгий ид тийм ёстой энгийн нэгэн багш, ном судар хэлээгүй ч цаанаасаа сүүлд Онгодууд нь ирэн загнаж идүүлдэггүй. Идсэн тохиолдолд бөөлжиж, гүйлгэж өвдөж хэцүүддэг. Ийм аймаар юмыг хараад Би бас ингэнэ л гэж боддог байв. Гэвч нэг удаа өлсөөд байхаар нь ӨНДӨГ идчихэв. Юу болохыг мэдэх учраас би өвдөхөө хүлээж байсан ч яасан ч үгүй. Нэг хоногийн дараа миний баясал төрж манай хэд анзаараагүй юм уу, эсвэл би өндөг идэж болох нь гэж бодов. Хэд хоногийн дараа би ээжийнд очтол тэнд Сэлэнгийн цагаан загас байв. Гэнэт би идмээр санагдаад бүгдийг нь идээд хаяв. Өвдвөл өвдөг яадын гэж бодов. Гэтэл өвдсөнгүй ээ. Бүр дахин хаа байгаа газрыг нь заалгаж авч байгаад хэд хоног зөвхөн тэр загасыг л идэв. Мөн хажуугаар нь Гахайн мах ч гулгуулж үзэв. Би яасан ч үгүй. Нэг бол Би БӨӨ болоогүй ч юм шиг. Түүхий маханд гараа хүргэв яасан ч үгүй. Нэг ёсондоо би БӨӨд болдоггүй бүхнийг хийж үзсэн юм. Бүгд болж байв.

Энэ бусад хүмүүс тэгж сонсчоод хүрдэггүй юм байхдаа хэмээн уур хүрч, хүүгээ хоол хийж болох юм байнадаг. Галзуурах гэж амар юм болохнов шив хэмээн бодлоо. Гэвч Хүү маань дэлгүүрээс мах авч яваад сэвтэн бас татав. Би мэл гайхав. Миний Буурлууд: "Охин минь чи бусдаас өөр, бусдаас онцгой гэдгээ одоо бас харвуу" гэж билээ.
Манай хадам онгодууд л лав Гахай, Адуу, Шувуу, Ангийн мах, Дотор мах идэх хориотой.
Өндөг идүүлдэггүй. Манай үеэлд буудаг ээжийн маань Онгодууд Ямааны мах хориотой.
Шүтээн уналгуудаа идлээ хэмээн загнуулдаг. Мөн тэднийг нь хичнээн нууж идсэн ч бөөлжөөд, хэдэн өдөр гүйлгэх ч явдал үнэхээр гардаг юм даа.

Онгодууд өөрсдөө мэднэ дээ. Харин Чингис ХААНтай барьцах юун. ХААН бол ХААН л байдаг юм. ХААНы Онгодууд бол ДЭЭДийн ДЭЭД онгодууд.
Онгодуудын идэж уух, хэрэглэх хэрэглэхгүй юмс бүгд өөр өөр, ёс жаягтай, зэрэг дэвтэй. Онгодоо хүлээн аваагүй байхдаа тэр энгийн л хүн байдаг шүү дээ. Иймээс тэд бусдын л яг ижил байдаг. Онгод хүлээн авснаас хойш Тэд өөрийн эрх чөлөөгөө алддаг юм даа. Улаач хүний Зовлон эхэлж байгааг анхаар.

Онгодуудын энэ зан үйлийг мэдэхийн тулд эхлээд БӨӨ гэдэг юмыг сайн мэдэж байж л ярихаас биш, Тэнгэр Сүнснүүдийн дэг жаягийг Газрын бид яалтай.

СҮЛДЭТ: -Манай хүүхдийн уг наа­сан багш "Хүүхдийг маань олон тэнгэртэй, ховор заяа­тай тул дээдлэн хүндэл" гэ­сэн гээд тухайн гэрийн бүх хү­ний дээр тавьчихсан, тэр бүү хэл нөгөө муу жаахан хүүхдийг эцгээс нь дээр суул­гаж, цай хоолны дээж барьж, хэлсэн ярьсан үг нь хааны зарлиг адил болсон айл байх юм. Бас л нэг жаахан тиймхэн, арай биш санаг­даад байгаа юм даа. Улаач улаачынхаа амьдралаар, онго орсон үедээ онгынхоо замаар л баймаар юм. Энэ хорвоод хүмүүн болж тө­рөгс­дөд эцэг эхээс дээш хүнд­лэгдэх бурхан байх уу?

АЯНГА: Энэ дээр бол бас бодох зүйл. Нэг талаас тэр улаач хичнээн жаахан хүүхэд ч бай. Түүнд бууж байгаа Онгод, Тэнгэрүүд бол тэр аав, ээж нарынх нь аав, ээж, өвөө эмээ байтугай түүнээс дээш насныхан буудаг учир ХҮНДЛЭХ нь туйлын зөв. Гэхдээ энэ замбын амьдралд бол түүний ухааныг тэлж, эрдэм ном сурган, ажил хийлгэж, өөрөө өөрийгөө аваад явах амьдралын чадварыг бол суулгах л ёстой юм. Хоол цайны дээжийг өгч, Эцгийн дээр суух нь зүйн хэрэг. Харин бусад үед толгой ухаан гэдгээ хөгжүүлж, элдэв ажилд сурганаа. Харин хэт муу муухай ажил, газар шорооны ажил бол ер нь хэцүү дээ. Хийлгэхгүй нь дээр. Ер нь Онгодууд нь Улаачаа ямар ажил хийлгэх хийлгэхгүйгээ мэднэ. Жишээ нь би зун хашаа барихдаа чулуу зөөх гэтэл сульдаад унаж, гар өвдөөд байсан юм даг. Бөө болохоос Өмнө нь чулуу зөөх байтугай газар ухаад л Лоомдоод л, жоотуудаад л, хүрздээд л алдаг байлаа шүү дээ.

Улаач болсон хүний нэг зовлон нь амархан сэвтэж бузартдаг юм шүү дээ. Улаач хүн гэдэг бусдын төлөө үгүй ядахдаа л ХООЛ, Унднаасаа өгсүүлээд, дуртай газраараа орж гарч чадах эрхгүй болдог байтал яагаад түүнийг бусад нь хайрлаж хүндэлж болохгүй гэж. Танай удмын бусад олон үрс дуртай юмаа идэж, дуртай газраа орж, дуртай юмаа хэрэглэдэг. Харин Улаач энэ бүгд хязгаартай болдог. Танай удамд 30 хүн байлаа гэхэд ганц хүн яагаад эрхээ хасуулсныхаа төлөө Тэднийхэнд хүндлэгдэж болохгүй гэж. Хүндлэхээс ч арга байхгүй.

Учир нь түүнд дандаа өндөр өвөг дээдчүүд нь л бууна шүү дээ. Тэр байтугай цагаан сараар танай удмын 150 настай эмгэн байлаа ч удмын 9 настай улаач байлаа гэхэд ирж хүндэтгэл үзүүлэн золгодог номтой. Түүнд буух буурал нь 150 биш 300 гаас дээш настай Буурал байдаг юм даа. Энэ бүхэн бол БӨӨгийн ертөнцийг сайн мэдэхгүй учраас энгийн нэгэн бодоход үнэхээр л тэгж бодогддог учраас энэ СҮЛД гэж хүний буруу биш. Хүмүүс бас ойлгох  хэрэгтэй.

Ганц анхаарах юм нь та нарын хайр хүндэтгэлийг УЛААЧ маань зөв ойлгон, ухаантай байж, удам судар та бүгд, уул ус, эх орон, Тэнгэрийн төлөө төрсөн биеэ золиослох ёстой.

СҮЛДЭТ: “-Мөн л багш нь хэлсэн гэнээ. "Танай удмын өөр нэг хүнд бас онго буугаад хүч булаацалдаад байна. Би тэрхүү хүний хүчийг дарж өгье. Өглөө бүр надад айлт­гаж бай" гэж. Тэгээд нөгөө удган болох гэж байгаа охин маань өглөө бүр, нэг л бо­лох­гүй байна гээд багш руу­гаа утасддаг, багш нь ха­маат­ны хүнийх нь хүчийг да­рах дом хийдэг юм байх. Энэ ямархуу ёс зүйтэй багш вэ? Бөөгийн шахаан тангараг гэж юу байдгийг мэддэггүй ойл­годоггүй, өөрөө нүглээ­сээ салаагүй, нөгөө "хиж гө­рөөс­ний" төрлөөсөө хол­доо­гүй "багш" байхаа. Ша­вийн эрдэм багшаасаа гэдэг, ийм багшийн шавь ямархуу удган зайран болох нь ойл­гомж­той. Багш гэснээс багш гэдэг үг өөрөө ямар нэгэн эрд­мийг их бага, ямар нэгэн хэмжээгээр заасан хүн бүрт оногдох эрхэм алдар билээ. Гэтэл үүнийг сэвтүүлж яваа багш хааяагүй байдаг. Тэд­ний зарим нь бөөгийн отогт, зарим нь сургуулийн тан­химд гээд энд тэндгүй. Гэтэл сургуулийн багшийнхаа хэл­сэн заасныг үл ойшоож хи­чээл номоо хийхгүй, элдвээр хэдэрлэж зовоох мөртлөө, бөөгийн уг наасан багшийн­хаа хэлсэн бүхнийг мухар сохроор дагаж ах дүү, айл хот­лоороо элдэв мэдэхгүй юманд орооцолдож чирэг­дэх юм. Эрдэмд хөтөлсөн багшийн ачийг юутай ч зүйр­лэмгүй арвин боловч, али­ваад бид авах гээхийн ухаа­наар хандвал зүгээрсэн. Багшаас илүүтэйгээр, өөрөө таны оюуныг эзэмдэн орж ирж байгаа онгынхоо хэлж, ярихыг дагавал илүү дээр­сэн. Багш нар ч гэсэн онго­той­гоо бүрэн золгосон хү­нийг өөрийн эрхшээлд байл­гах гэж элдвээр айлган сүр­дүүлэх арга саам хийж бай­хаар өөрөө хөгжих эрх чө­лөөг нь өгөөсэй. Сайн баг­шийн шавь бие дааж сурсан байдаг. Муу багшийн шавь хуулж, дууриаж сурсан бай­даг. Аливаа эрдмийн багш өөрөөсөө илүү шавь тө­рүүлж байж л алдар нь манд­даг гэдгийг ухаараасай.

Аянга: Энэ бол туйлийн зөв билээ. Энэ хүний. Ер нь сүүлийн үеийн БӨӨгийн багш нар хэдэн шавиасаа мөнгө татаж амьдрах, хамаг юмаа бэлдүүлэх, дарамтлах, хорлох, онголуудыг нь хоионд байлгах гэх мэт байдаг нь эргээд ХААНА очихоо мартсан БАГШ нарын л шинж. Хүний удам угсаа, өвөг Дээдсийг буулгаж залж өгөх гэдэг хүнд хэцүү ч энэ бол БУЯНЫ АЖИЛ. Эргээд тэдий хирээр буян нь өөрт нь ирдэг. Багш хүн хэдий чинээ ухаантай байна шавь нар нь эргээд түүнийг хүндэлдэг. Хүн хэд хэдэн удаа ачийг санан Багш минь гэж бодон туслах ч давраад байвал дургүй нь хүрч эхэлдэг. Эндээс л Багш, Шавийн харьцаанд асуудал үүсдэг юм даа. Мэдээж босохдоо Багшдаа өргөл барьцыг нь өгч байж л босч байгаа. Гэхдээ үргэлж юм заахын оронд ингэ тэг гээд татааас нэхээд байвал Албатай юм уу ер нь гэсэн асуудал үүсдэг. Хүн гэдэг өргөл барьцыг Сэтгэлээсээ л өргөж, сэтгэлээсээ л тусладаг. Байгаа байгаагаараа явдал чансаагаараа олон олны дэмээрээ болдог байхад шавиа тойглоод дахин дахин оролдоод байвал шавь болон түүний цаана арзайх Онгод Тэнгэрүүд хилэгнэнэ биз дээ.

Багш хүн гадны халдлагаас л шавиа хамгаалж болох байтал овог отог дотор нь хагарал үүсгэнэ гэдэг бол огт байж болохгүй асуудал. Ёстой өөрөө Тийрэнтсэн Багш л тийм юм хийнэ гэдгийг анхаар. Багш хүн овог отгийн хоорондын хэрүүлд огт оролцох ёсгүй. Удмыг нь босгоод өглөө болоо. Түүнийгээ хэрхэн залж яаж авч явах нь тэр отог омгийнхоны УХААН л мэднэ дээ.
Энэ хүн багш, шавийн тухай ЧИН ҮНЭН үг хэлжээ. Хэрхэн алдартай, мундаг шавь нар төрүүлснээр нь БАГШИЙН АЛДАР МАНДДАГ. Иймээс шавь авах багш нар ч дараа нь дуурсагдах алдраа бас бодолцон Улаачын хувийн зан, араншин, Ухааныг харж байх хэрэгтэй. Хичнээн том Онгод Тэнгэртэй, хичнээн баян тансаг байлаа гээд Ухаан муу бол тэрэн шиг адгийн шавиар юу хийхэв дээ.

СҮЛДЭТ: “-Бөөгийн уг наалгасан зарим хүн өнөөдрийн амь­дарч буй нийгмээ ор тас мартдаг бололтой. Бид нар шинжлэх ухаан, техник, тех­нологи маш өндөр хөгжсөн, ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч өнөө цагийн улаач нар орж ирсэн онгоо дагаад хэдэн зууны цаадтай нисэн одож байгаа нь харам­салтай. Угааж арчих, цэвэр­лэх, халдваргүйжүүлэхээс эх­лээд ахуйн түвшний олон хэв­шилд нөгөө соёлын дов­тол­­гоо хийж байж алга бол­го­сон хуучны хоцрогд­лыг тэр чигээр нь нааш авчрах гэж чирэх юм. Мөргөөд биш­рэхээс илүүтэй айж цочмоор бо­хир эд зүйлс хэрэглэх бөө ч байх юм. Айлууд нь буян хиш­гээ гөвнө гээд хогоо бараг шүүрдэггүй, хувцсаа угаа­даггүй, намайг хувцсаа угаа­даг гээд шоолж адалдаг хэ­мээн 70-аад оны үед хө­дөө­гийн нэгэн суманд баг­шил­даг нагац эгч маань хуу­чилж байсан. Энэ хачин, бо­хир заваан хэв зуршлаас га­рах гэж хичнээн их хүч хө­дөл­мөр урссаныг нүдэнд ха­рагдтал ярих амьд гэр­чүүд, түүний төлөө зүтгэж явсан хүмүүс байж л байна. Хүн яагаад нүүрээ угаах ёстой, хөнжлийн даавуу хэрэглэх нь ямар ач тустайг ухуулж явсан үе саяхан шүү. Орчин цагийн хүмүүсийг өн­гөрсөн зуунд аваачиж мөр­гүүлж байснаас орж ирж бай­гаа онгоо орчин үеийн амьд­ралд сургавал яасан юм бэ.

АЯНГАТ:  ЭНЭ хүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Яг зөв юм шүү. Энэ заваарсан навсарсан юманд байх дуртай сүнс бол Онгод байхаасаа илүү ТИЙРЭН байдаг юм. Мөн нэг юм хэлэх хэрэгтэй. Ер нь БӨӨ нар хуяг хувцасаа өмсөхдөө онгодоо ундаална гэд л сүү, архи ам руу нь цутгасаар хувцас нь халтартдаг. Дээрээс нь хээр гадаа буух, олон сольж, угаах боломжгүй АМЬТАЙ учраас ХУЯГ нь халтардаж өгнө дөө харин ч нэг. Багш нар ч өөр өөрт нь заасан багшийнхаа хэлсний дагуу л дэг журам сахьдаг. Би БӨӨ болоод энэ зовлонг 5 хоног үзсэн. Өглөө, өдөр, орой өдөрт гурван удаа буух бүртээ хүйтэн өргөөндөө орж гар бээрэн тэр олон амьтан, могой, хэрэгслүүдийг хооллох гэж цаг болно. Харин хэд хоноод манай Онгодууд биднийг битгий ийм балай юм хийгээд юм завааруулаад бай гэж загнасан юмдаг. Тэд хэлэхдээ: "Наад уналга амьтад хэрэглэл чинь бүгд амьтай. Тусад нь нэг өргөлд сүү хийгээд тавь. Амьтай бүгд өөрсдөө явж хөдөлж байдаг юм. Яахаараа юмыг нь бэлдэж өгч ам руу нь цутгана. Та нарын завааруулсан юмс харин ам хамрыг нь бөглөж байна. Битгий Өүлэн эхийн минь Хуягийг завааруул" гэж билээ. Азны Коля биз дээ. Би гэж ийм л Азтайн дээд Азтай Улаач юм шүү дээ. Онгодын хэрэгсэл цэвэр байх ёстой. Тэд Зулыг өргөө завааруулж тортог тарилаа хэмээн уурсаж болиулсан юм даг.

СҮЛДЭТ: “-Хүний нууцыг хадгалах, хүний эрхийг хүндэтгэх гэх мэтээр өнөө цагийн нүүр царай болсон үнэлэмжийн үнэр ч үгүй бөө нар байх юм. Ялангуяа багш гэгдчихвэл бүр өнгөрөө. Уг наалгах ёс­той болсон хэн ч бай ерөн­хий­дөө тэгсгээд л эрх чөлөө нь хаагдаж багш гэх нэг хү­ний эрх мэдэлд бүрэн очих хандлагатай. Тогоочийн ганц сарын дамжаанд сурах хэрэг гарсан хүн Улаанбаа­та­рын нүх сүв болгонд байр­лах олон сургалтын төвүү­дийг үнэ ханш, чадал чан­саа­гаар нь харьцуулж байж сон­гох нь энгийн эрүүл ухаан болсон энэ нийгэмд уг наал­гах хүнд "хэн нэгэн багш" уг нааж өгнө гээд "наалд­чих­вал" бөөн дарамт, хүч­ир­хийлэл болдог болжээ. Таны шавь болохгүй гээд эсэр­гүүцвэл элдвээр айлгаж, сүр­дүүлдэг гэнэ. Мөн багш шавь болж байгаа талаар га­дагш дотогш яривал бас бо­лохгүй. Нууц байх ёстой гэнэ. Үнэн сайн бүхэн ил ца­гаа­ныг эр­хэмлэдэг. Худал муу бүхэн харанхуй, бүрэн­хийг далим­дуулдаг гэдэг ёстой мөн дөө. Өөрийн үз­сэн дуулсаныг бичиж нийт­лүүл­сэ­ний­хээ төлөө багш­даа, болон баг­шийн ойр тойр­ныхонд нь ад үзэгдсэн хүн ч байдаг юм билээ. Хэн нэг­ний үг хэлэх, хэвлэн нийт­лэх эрх нь амьд явахын адил хэм­жээнд та­вигдсан ардчил­сан нийгмийн иргэд билээ. Яа­гаад ард­чилсан нийг­мийн үндэс бол­сон сонголт гэ­дэг уг залгах хүнд хамаа­рах­гүй, харин угтайгаа мэд­сэ­нээс хойш шахалт, тул­галт, дарамт илүү болоод байна?

АЯНГА: ҮНЭЭЭЭН ҮНЭН, ҮНЭН ШҮҮҮ.  НО-ТОЙ БАГШТАНГУУД Л ийм юм хийж өөрийгөө нууцалдаг юм. Би түрүүн блогт бичиж байсан даа. Дан ганц багш гэлтгүй.  ТЭР удган. ЭНЭ зайран гэж заавал нэрээр нь дуудаж хэлж занш гэж. Энэ бол НО-той нөхдүүдийг илрүүлэх нэг арга. Муу нэрийг хусавч Арилдаггүй. Сайн нэрийг даравч Дарагддаггүй л байхгүй юу. Бөөгийн талаар муу муухайг нь ил тод шүүмжлэсний төлөө надад ч олон дарамт ирдэг. Тэглээ гээд айгаад байх юу байна. Харин ч ил бүр ихээр гаргаж тавих хэрэгтэй. Энэ цагийн БӨӨ нар шинэ амьдрал, шинэ хэв загварыг зохиох ёстой хүмүүс. Хуучинтайгаа хэт зууралдах нь туйлын буруу. Яавал Мөнх Тэнгэрийн Сургаалыг түмэн олонд түвэггүй, хялбар, хүртээмжтэй түгээх вэ гэдгээ шийдэх ёстой улаач нар. Ингэж өөрчлөх үүрэгтэй ч ирсэн юм.

Гэтэл БӨӨгийн тухай бичих тайлбарлахдаа нэг л их ид шид, нууц далд, тайлдагдашгүй, чухам би л мэднэ гэх нь холгүй юм бичиж хүмүүсийг мэдэхгүй дээр нь бүүр ч айлгаж сандраах хэнд хэрэгтэй юм бэ? Бөөгийн тухай маш сайн тайлбарлаж байх ёстой. Сүнсний талаар мэдсэн сурсан бүхнээ тайлбарлаж байх ёстой. Хүн гэж хөгжих ёстой, хуультай, жамтай юм. Энэ хуулийг өмнөх зуун руу чирэх хэрэг байхгүй. Харин өмнөхөөсөө хамгийн ҮНЭН сайныг нь улам боловсронгуй болгон дэлгэрүүлэх ёстой. Муу муухайг нь уудлан илчилж хүмүүсээр жигшүүлэх ёстой.

Жишээ нь Та нар боддоо. Автай Цэцэн Хан яагаад Халхын 800 бөөг амьдаар нь газар булж, шатаахыг нь шатаав. Тэд буруу явсан учраас тэр. Тэр үед ноён хүний хүүхэд өнгөрсний төлөө зуун эхийг уйлуулан, зуун ботгыг буйлуулах хэмжээний төөрөгдөлд орсон БӨӨ байсан учраас тэр. Гэтэл Автай Цэцэн Хан өөрөө одоо миний хүүгийн Онго шүү дээ. Энэ хүн БӨӨг дараад шарын шашинг Монголд оруулж ирж байсан Хүн. Халхын галзуу ноён хочтой хүн. Түүх юун тухай өгүүлж, Бөө юун нууц агуулж байгаа нь сонин байгаа биз дээ. Үүнийг судлах л хэрэгтэй. Одоо ч Тийрэнтсэн БӨӨ нар мянга түмээрээ байгаа шүү дээ. Тэд айлыг голомтоор нь сүйрүүлж байнадаг. Тэд айлд хэрүүлийн үр тарьж байнадаг. Буруудаад, уруудаад ирэхээрээ эхнэр нөхрүүд чамаас боллоо хэмээн хэрэлдэж, ах дүүс нар дэмий худлаа юманд мөнгө татаж ажил удаж, чирэгдэл учруулав хэмээн хардаж сэрдэж хэрэлдэцгээж байнадаг.

Угтаа бол БӨӨ гэдэг бол ураг төрлийг нь мэдүүлж, ойртуулж, ёс заншилд сургах ёстой юм. Тийрэнтсэн бөө, ТИЙРЭН багш нараас болж эсрэгээрээ амьдрал сөнөж байна. Багш хэмээгч нарын нэрийг хэлэх ёстой. Ил тод хэлж бай. Бөө нарыг заавал алдрыг нь өмнө нь хэлж бай. Араас нь удган, зайрангаар нь дуудаж бай. Элдэв Тэнгэр, элдэв бусын цолыг нь бүү дэмий юманд хэрэглэж бай. Тэнгэрийн нэрийг гутаагчидтай ширүүн тэмцэл хийх болно доо Аянга.

Тэр Өндөр Дээд эцгийн минь нэрээр ХАБУЛХААН хэмээн блогоо нэрлэгч Тийрэнтэнгүүдийн блог Мэдэцгээх хэрэгтэй. ЧИНГИС ХААН буугаагүй, буух ёсгүй хэмээн блогтоо бичнэ. БУУСАН шүү гэд бичих бүр АДМИН нь арилгаж хаяна. Ямар санаа байна. Тэр хэнд үйлчилдэг юм бэ? Ард түмэнд үйлчилдэг юм бол ҮНЭН, ХУДАЛ аль ч мэдээллийг тавин түүгээр нь хүн өөрөө уншаад ойлгох биз дээ. Сорхагтани Хатны судрыг унш энэ ХАБУЛХААН блогийн АДМИН. Чингис Хааны Долоон Дээд Эцгийн зөнийг гутаан доромжлох нь угаасаа хэн бэ гэдгээ харуулж байгаа хэрэг. Зөвхөн ХАБУЛ эцгийн зөнг дангаар нь уншаад үзээрэй. Тэр чамд яахыг чинь заагаад өгнө. Эсвэл нэрээ өөрчлөн Хурцжавхлангийн нэрээр нэрлэвэл таарна наадахаа. Мөн миний майл рүү вирус байнга илгээгч нөхөр эхлээд эргэн тойрноо ХАР. Чам дээр ч нарны гэрэл тусч байгаа шүү.

СҮЛДЭТ: “-Бас нэг сонин юм нь Нууц товчоо, Мандухай цэ­цэн хатны домог гэх мэт түү­хэн зохиол дээр гардаг хаад, ноёд, хатад л онго болон бууж ирсэн нь олон таарал­дах болжээ. Энэ үнэн үү, аль эс­вэл уншсан дуулсаныхаа хү­рээнд эргэлдэх хуурамч нөх­дийн жүжиг үү. Үнэхээр худ­­лаа гээд батлах эрдэм ча­дал ч алга, үнэн гээд дагах итгэл үнэмшил ч алга. Гэхдээ л сонин санагдаад байгаа юм даа. Уул нь үнэхээр жин­хэнээрээ эртний түүхэн хү­мүүс бууж ирээд, мэдэж бай­гааг маань бус харин мэдэх­гүй байгаа үнэн түүхийг хэлж өгдөг бол сайхан аа.
Х.Сүлдэт

За энэ хүн тэр сайхныг нүдээрээ үзье гэвэл энэ Эзэдтэй нь биеэрээ явж уулзах хэрэгтэй дээ. Түүхийн ном уншчихаад энэ хүмүүс байдаг юм байх даа гэж байвал төөрөлдсөний чинь Тэмдэг.  Одоогоос 200 жилийн дараа таныг Х. Сүлдэт гэж Монгол хүн байсан юм байхдаа гэхтэй адил сонсогдож байна. Мэдэхгүй байгаа юмаа эрж сурж хайж байж олдог. ҮНЭНийг олмоор байвал буусан гээд байгаа Буурлуудтай нь уулзахад л болоо биш үү. Уулзаагүй учраагүй байж хардаж сэрдэх юу вэ?  Түүхийг зохиол болгож болох ч гуйвуулж болохгүй гэж энэ түүхэн Ноён, Хатдууд чинь ирчихээд хэрүүл хийгээд байна. Үнэн худлыг нь энэ дэлхийд амьдарч байгаа та өөрөө явж үзэн судлаад бичиж үлдээх ёстой юм даа. Энэ хүнд ганц дутагдал байгаа нь сонссон харсан юмаа өөрөө яваад судлаагүйд л байна.  Олон хүний хэлсэн ортой байдаг.  Иймд Онгод гээч юмыг л судлаж мэдвэл олон асуултандаа хариулт авна даа.

Эцэст хэлэхэд БӨӨГИЙН ЁС АРДЧИЛАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ. БАЙСААР Ч ИРСЭН ЮМ.

АРДЧИЛАЛ гэдэг үгээ та нар сайн уншаад ойлгодоо.  АРД чилал гэсэн байна.  ХААН члал гээгүй учир нь юу вэ? Бүх юмыг АРДын оюун ухаан мэдэх ёстой юм. Бүх ард ГЭГЭЭРЧ, УХААРСАН бол элдэв сөрөг юм даанч болдоггүй юм. Харин одоо та нар энэ АРДЧИЛАЛ гэсэн үгээ хардаа. Та нарт нэгхэн өдөр ХААНчлах эрх гэгчийг СОНГУУЛЬ гээчээр өгдөгт та нар хууртдаг. Мөнгө, Сайхан амьдрал, Бэлэн амьдрал эдгээр үгүүдэд хууртаад та нар ХААН болох ёстой ОЮУН САНАА , УХААНАА худалддаг шүү дээ. Ганц өдөр ХААН болох ёстой өөрийн эзэн эрх оюун санаа, ухаанаа худалдчихдаг та нар бусад 4 жилийн турш БООЛ байх нь арга үгүй юм. 
Гэхдээ мэдээж зарим нэг нууц үйл миний зүгээс хийсэн байгаа учраас та бүхэн нетээр багшлая гэвэл За гээд буруу юм хийчихвээ.
Би ч маш их баярлалаа. Тэр ийм л чадалтай, итгэлтэй, эрэлч , хайгуулч зоригтой Хүн байлаа. Та нар боддоо баргийн хүн Нетээр багшлуулаад, өөрийн боссоноосоо тэс өөрөөр бууж сурч төрсөн бие дээрээ турших уу??? Яасан их итгэл, сэтгэл, сайхан сэтгэл вэ? Тэр чадсаан. Иймийн учир би түүнд бүр ихийг заахаар сэтгэл шулуудсан юм. Энэ анхдагч ЗАЛУУ миний хамгийн хайртай бахархалтай хүн байх болно. Тэр аугуу их сайхан сэтгэлтэй хүн байлаа. Өмнө буусан минь ч гомдох вий гэж бодно. Чи хүнийг бай хэнийг ч бай хайрлаж чадна эргээд тэд чамайг хайрладаг гэдгийг бүү мартаарай. Тэр надад одоо сэтгэл нь амарч, тайтгарч, өөртөө итгэлтэй болж байна Танд Баярлалаа гэж хэлсэн юмдаг. Их л шаналж явж дээ хөөрхий. Гэхдээ л ҮНЭН гээчийг хайж, тэмцэж, зорьж, итгэж, зориглож чадна гэдэг АУГУУ ЧАНАР.

Би түүнтэй хэрэв чи надад итгээд миний үгэнд ороод хоюулаа хамт хийж үзвэл зөвшөөрөх үү. Чи чадна гэвэл би чамд туслая хэмээн тохиролцов. Би түүнд Халх БӨӨгийн бүх л юмыг зааж өгч түүнийг өөрийн дуудлага, одоо хийж байгаагаа орхиод миний зааврын дагуу хийгээд үзэхийг заасан юм. Тэр зөвшөөрсөн бөгөөд хоёр хоногийн дараа надад гайхан яг боллоо. Би бүр гурван удаа буулгаж үзлээ. Миний нүдэнд хүртэл хөдөө морь байгаа нь харагдаж, бас ирсэн буурал маань газар тухлан сууж: Өвөг дээдсээ ингэж угтдаг болоо юу хэмээн асуулаа гэв гээд ярив.

Энд зориуд нэг жишээ хэлье. Нэгэн залуу надтай холбогсон юм. Тэр миний блогийг уншаад бас өөрийгөө сайн шинжжээ. Тэр угтай гээд Бөө болсон ч Тийрэн наалгасан учраас хамаатан садан нь ч тоохоо больжээ. Тэгээд тэр өөрөө дахин хичээж байгаад дахин багш олж босчээ. Гэвч тэр өөртөө эргэлзсээр, бас миний блогт байх юмстай түүний боссон зөрсөн учраас надад ҮНЭН гэж юу байх талаар асуусан юм. Энэ хүн надад чин сэтгэлээсээ хандсан юм. Намайг туршиж сонжих гэсэнгүй, эсэргүүцэн тэмцэж уурласангүй. ичиж зовсонгүй. Энэ бол жинхэнэ ХҮН гээч Хүн ямар байж яаж амьдарч тэмцэх ёстой үлгэр жишээ юм.
Энгийн сайхан байсан бүхэн үхэл хагацал өвчин зовлонгоор дүүрч, эргэдгээрээ эргээд явсан дэлхий юунд элдэв гамшигт өртөн ХҮН нус нулимсандаа хутгалдана вэ? Ойлгохгүй болохоор чинь Ойлгуулах гэж тэгдэг юм. Учир шалтгааны төлөө Хүн та өөрөө өөрөө тэмцэн явах хэрэгтэй.
БӨӨ бол Монгол байтугай Дэлхийг засахаар 1000 жилдээ бөөн бөөнөөрөө бууж ирдэг юм. Хэн нь газар дээр амьдарч байгаа билээ. Тэр нь ойлгож амьдрах ёстой юм. Тэрнээс сонсоод л шүүмжлээд л цэцэрхээд л суугаад байвал АРД чилал тогтдоггүй юм. Дээд, Доодгүй хамтарч байж АРДУУД нь сэхээрч, гэгээрч байж АРД ЧИЛАЛ болох ёстой юм даа. Ингэж АРДЧИЛАХ ёстойг хэн сануулж мэдрүүлж байна вэ? Энэ бүх БӨӨ нар л мэдрүүлж байгаа хэрэг билээ. 
Хүн өөрийн ХААН оюун ухаанаа зөв бодуулан сэтгүүлж, худалдахгүй, мунхаруулахгүй байсан бол бусдын зальт хар санаанд орох уу??? ХААН гэдэг үг бол УХААН гэсэн л үг шүү дээ. Эцсийн эцэст өөрсдийн худалдагдсан Ухаанаа өөрсдөө сонгосон 76т тохоод байна гэдэг утгагүй хэрэг. Нөгөө Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг үг нь үнэн чанартаа  Ухаангүй Ард Түмэнд Урагшгүй Ноёдууд заяах нь зүйн хэрэг бизээ. Ядахдаа 4 жилдээ нэг тохиох өөрийн УХААН зарах өдрөө сэргэг цэлмэг байдагсан бол МОНГОЛ ингэж явахгүй. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.