Saturday, October 1, 2011

End irseer anh udaa Erleg, Naran Haan aavuud mini zalrav


Энэ өдөр бид гурав их цэвэрлэгээ хийн хөлсөө асгаруулав. Хөлс нүд рүү ороод хорсгож өгөх юмаа. Эндхийн хөлсний үйлчлэгч хүмүүс энэ хар халуунд өдөр бүр том том хауснуудыг цэвэрлэх гэж яасан их зовно вэ. Хөөрхий тэгээд маш бага мөнгө авдаг гэсэн. Үгүй ядахдаа л тэднээр юмаа хийлгэх тул угаалгын машин ч авдаггүй юм байна лээ. Эндхийн баячууд нь ч жаргах гэдгийг ч үзүүлж өгөх юм даа. Тэд харин хаа очиж бүтэн сайн өдөр бүрийн шашныхаа мөргөлд ёстой таслахгүй идэвхитэй оролцоно. Тус тусынхаа сүм рүү явна. Бүтэн сайн өдрийг зөвхөн бурханд зориулсан өдөр хэмээх тул энд бүтэн сайн өдөр бүх үйлчилгээ амарна. Герман ч бас тэгдэг гээд дүү хүнсээ өмнөх өдөр нь базаан авна.
EMS шуудан дээр ээж очин ийм болжээ гэхэд бид гарч хүрээгүй гээд хир халдаахгүй хэрэлдээд хөөгөөд явуулжээ. Ядахдаа тийм үү шалгая, үзье, харъя гэж болноо доо. Захирал тайгаа нийлээд бүгд хулгайч юм байна л доо. Хэрэв та нараас түүгээр гадагш юм дамжуулах болбол танай компаний мянганы түүх болон уншигдах Аянгын блогт дурдагдсан гээрэй. Мөн бичиг баримт явуулахдаа заавал давхар хамгаалалт хийн сайн анхааруулж байхгүй бол оригналь чухал бичиг баримтуудыг чинь аваад юм уу, хуулаад ашиглаад гаршсан юм байна. Тэгээд хэрэлдээд гүрийгээд сурчихсан.  Тэр чигтэй бүлэг хулгайчид ажилладаг юм байна даа. Бид худлаа хэлж байх, гүтгэж байх шаардага байхгүй. Тэр юмсыг нь хадгалаад хаяхгүй байлгаад  энэ байгууллагын түүхээр үлдээнэ дээ. Өөрсдөө тийм явуулчихаад албаар манай компанийн нэр хүндэд халдсан гэх  биз. Гар хүрээ ч үгүй гэнээ. Хэхэхэ тэгвэл гар хүрэхгүй байж яах гэж мөнгө төлүүлэн хариуцлага үүрсэн юм бэ? Өөрөө дугтуй нь нисээд Герман явдаг бололтой.
Өнөөдөр мөн нэг  тархи нь махны шөл удаад өмхийрчихсөн мэт хүнтэй чатлав. Надад та нэг шид үзүүлээдэх одоо. Улаанбаатарт зөндөө л Чингис буулгадаг хүн байна гэв. Чамд ямар шид хэрэгтэй, яах гэв гэхэд манай нэг найз итгэхгүй байгаа юм. Тэр чи өөрөө бие дээрээ туршчих тэгвэл би итгэе гэсэн гэх юм. Тэгээд өөр дээрээ туршилт явуулна гэлээ. Ийм ч найз байх гэж таарсан таар шалны тааран алчуурууд. Хүний гараар могой бариулах гээд хатгаж байхад нь түүнийг нь биелүүлж өөрийн биеэр турших гэж байх гэж.  Үнэн тэнэг нь нэг ингэж илрэв.
Би хэллээ: Чи ядахдаа хүнээс юм гуйж сурах хэрэгтэй. Бусад хүмүүс надаас туслаач, ийм юм болоод байна гэж гуйж би түүнд шидээ үзүүлэн энэ алсаас газар дээр нь мэдрүүлж заслаа хийдэг. Харин чи бол харъя хэмээн басч байна. Хааны онгодтой ч бай, онгодгүй ч бай Бөө хүмүүс бусад буурлуудыг ингэж өдөж, шалгаж, басамжлах бол эрүүл хүний хийх ажил биш. Махан тэнэг нь мэдэгдэв.
За би чамд шид үзүүлж болноо. Харин эрээгүй аашилсны чинь хариуд би засал биш Хор хийх болно гэхэд тэг тэг гэв. Тэгээд тэр хэр өвтгөх вэ богино хугацаагаар бол болж байна гэв. Нэг жил үргэлжилнэ. Би чиний бүх юмыг хааж болж байна гэхэд Юу байдаг юм гэж сонирхов. Жишээ нь маш олон юм бий. Нэг жил чамайг зовооно гэсэн үг гэхэд хугацааг богиносгохыг хүсэв. Үгүй ээ. Хэрэв би богино хугацаанд хийвэл тэр өө тэгж л таараа биз гэх болно. Чи тэмдэглэл хөтлөөд яваад бай. Бүтэн жил чиний амьдралд тохиосон бүх бүтэхгүй үйл явдлаа  гэхэд За гэв.
Чи Хавдар тусмаар байна уу? Машинд дайруулан бэртэж хэвтмээр байна уу гэхэд машин нь дээр гэв. Хэхэхэ. Нэгэнт л би түүний бүх хүслийг хаах учраас Хавдар л тусуулах болно гэдгийг ойлгосонгүй Мангар нь илрэв.
Би бол 9 сүнсний эзэн бие билээ. 9 юмаар чамайг Хорлох болно. Түүнд Эрлэг ч бий. Танайхан дотроос хэн нэгнээ өгөх болно доо гэхэд өгнө л гэв.
Түүний сэтгэлд өчүүхэн ч Хайр энэрэл алга Таг харанхуй тэнэг нь илрэв. Тоглоом нь шоглоом болох вэ дэмий юмнаас болж гэрийхэн маань өртөх вий ч гэж бодох сэтгэл алга. Хүний гараар могой бариулах тэр найздаа Хааныг шалгаж туршиж харуулахын тулд түүнд ямар ч ах дүү, хамаатан садан, аав, ээж үхэх нь хамаагүй бололтой.
Сүүлдээ ч миний ой гутав. Шал дэмий махны шөл өмхийрсөн тархитан тэнэгтэй хайран цагаа үрж тэнгэрийн үйлийг тасалдуулах гэж дээ.  Гэсэн ч би буурлуудаа оролцуулахгүй яг ӨӨРӨӨ энэ хүссэн хүслийг нь биелүүлж өгнө гэж амлав.
Ингээд бид хоёр эхлэхээр шийдлээ. Тоолуур одооноос гүйнэ шүү. Чи бэлэн үү бэлэн. Яах вэ гэж асууна. Чи одооноос  унгасан ч унгасаа ажиглаж яв. Гэдэс дотор чинь гүйх бөндгөр юм бий. Ойлгов уу?  Чи бүдрэх тоолондоо санаж бай хэн чамд дэгээ тавиад бүдрүүлж байгааг. Сүүлдээ чи өөрийн мэдэлгүй өөрөө очоод хана мөргөх болох болно гэхэд хэзээнээс мөргөх вэ гэнээ. Миний зэвүү дургүй хоёр зэрэг хөдлөөд бүх л үйлийг эхлүүлээд хаяв. Ам Судар тайлбарлах ч аргагүй уур хүрэн энэ ажлаа орхив. Гэтэл хэнгэрэг маань дуугарав. Би гайхан очоод хартал сайхан татаад толийчихож. Энд чийг ихтэй тул миний хэнгэрэг үрчийгээж шалчийсан байсан юм. Энд эрсээр ганц удаа л хэнгэрэг хэрэглэж, түүнийг гал дээр барьж байж толийлгон дуугаргаж байсан юмсан.
Би хичнээн өөрөө хийхээр сурсан юмаа хийсэн ч миний Өвгөдүүд ч тэсэлгүй бэлэн байдалд орчихож.
Би баярлан хэнгэрэгээ элээд  буулаа.  Хэнгэрэг буухад өөрөө бэлэн болж татна гэдэг намайг яг одоо хэнгэрэгээрээ буугаадах гэсэн дохио тул би буулаа. Харин Гэгээнээ гүйж ирэн буултандаа суув. Энд миний буултыг хүлээн эхлэнгүүт л суудаг нь ганц Гэгээнээ.
Нэг буурал орж ирлээ. Хаан биш байв. Түүний цус уухыг хүсэхээр нь Эрлэг эцгээ эрсэнг мэдлээ. Гэнэт би санаа зовов. Мангар бацаантай маргалдаад дэмий юм хийгээд хаясан юм байхдаа гэтэл Аав хэн марганав бүгдтэй нь үзэлцэх цаг чинь ирсэн учраас бүү санаа зов. Энэ нусан жор юу ч биш. Цаана нь маш олон дайсан бий. Олон дайсантай тулалдах болно шүү дээ. Ганцхан өөртөө л итгэлтэй байвал чи юунд ч санаа зовох юмгүй. Яасан бүгчим халуун бэ? гэтэл Гэгээнээ дөхөн мөргөж амар мэнд мэдэн "би энд байдаг араг ясуудаар зүгээр л тоглосон юм. Буцаагаад байранд нь тавьж байнаа" гэв. Тэр өргөөнд байдаг араг ясуудаар тоглоод амжжээ. Тэгээд буурал буунгуут шалавхан буруугаа хэлж байв.
Чи намайг таних уу? Гэгээн: "Үгүй, та Үлэгбек аав уу? Чингис Хаан уу?" гэв.
"Би Эрлэг Хаан гэдэг байна даа. Чамд энэ араг яснууд гоё харагдав уу ? Яаж тоглодог юм бэ?" Гэгээн: "Өршөөгөөрэй буурал минь. Над нэг сайхан санаа байгаан би Жавхааг ирэхээр үүнийг утсанд уяад айлгах гэсэн юм. Бас байлдаж тоглодог гэхэд Эрлэг эцэг инээгээд байв. Алив тэр яснуудыг аваад ир гээд авчруулан шившээд эд миний цэргүүд хүүхдүүд минь. Ямар сайхан амьтад гэж санана" гээд тэднийг үнэртэн үнсэв. Тэгээд Гэгээнтэй сайн тоглож бай. Тэр та нарын Хаан болно шүү гээд шившин Гэгээнд өглөө. Чи Эрлэг Хаан гэдэг дээдсийн хийдэг ажлыг мэдэж ав гээд Гэгээнд тайлбарлаж өгөв. Тэгээд би энэ газар доор амьдардаг гээд зааж өглөө.
Би чамтай анх уулзаж байна балчирхан минь нааш ир гээд үнсэв. Би цус уумаар байна гэхэд Гэгээн: "Над нэг санаа төрлөө. Та буцаж очиж уучихаад бусад буурлыг явахаар нь ороод ирж болно шүү" гэхэд Эцэг их инээв. "Би чиний цусыг уувал чи өгөх үү?" гэхэд Гэгээн гараараа үгүй гэж хөдөлгөөд "НОЙ, нононо" гэв. Би энэ замбад удаан гарах хэцүү байна цус уумаар байна гэтэл бяцхан чи намайг явуулахгүй яриад байх юм. Алив нэг тагтааны толгой тасалаадахдаа гээд тэр гараа явуулснаа ам руу ууж мэт бариад уув. Миний шүлс асгарч залгиад байв. Гэгээнийг "Чи өчигдөр ээждээ маш хэрэгтэй юмыг нь олж өгсөн сайн хүү шүү" гэв. Акулын шүд Гэгээн намайг дэлгүүрээс ав гэсээр байгаад намайг авахуулсан юм. Худалдагч нь жинхэнэ шүд шалга гээд л баахан юм үзүүлсэн. Гэгээн баярлан би нэг санаатай байгаа. Акул аймаар том түүнийг алаад хөлдөөчихөөд дундуур нь ингэж зүсээд далд хийнэ. Бид нар хэзээ ч махгүй болохгүй. Байнга махтай байна гэж бодоод байгаа.
Эрлэг эцэг Гэгээнд чиний санаа чинь зөв л байна даа. Гэхдээ зөвхөн та гурав идвэл буруу чи тэр дөрвөлжин хар хайрцагт чинь гардаг ялаа батгана шавуулан идэх юмгүй турж үхэх гэж байгаа хар хүүхдүүдэд өгвөл хамгийн сайхан санаасан. Бусадтай юмаа хуваах санаа бодож бай гэхэд Гэгээн: За гэлээ.
За би хурдан явахгүй бол дахиад цус уухгүй бол болохгүй нь гэхэд Гэгээн Баййя хэмээн гараа даллаж байв. Гэгээн Монгол хэлээ түрүүчээсээ хэрэглэхээ болих нь байна яана даа.
Дараагийн Буурал орж ирлээ. Гэгээн Халлоо гээд мөн даллав. Буусан Буурал инээн хөхөхөхө "Эрлэг Хаан ирээд яваа шив дээ. Энэ хэдэн цэргүүдээ  яагаад энд авчраад өрөөв" гэв. Гэгээн: "Тэр надад тоглож бай. Тоглоод дуусаад өргөөнд тавь гэсэн" гэв. Хэн гэж чамд нэрээ хэлэв гэхэд "Цус сорогч Буурал" гэж Гэгээн шүдээ арзайлган үзүүлэв. Шинэ буурал Хөхөхөхөхө Цус сорогч гэнэ шүү. Хөхөхөхөхө. Эрлэг эцэг гэж бай гээд. Чи сая намайг орж ирэхэд юууун Хайййлооо гээд байв. Гэгээн: "Амар амгалан уу гэж хэлсэн юм". "Хаанахын хэл юм бэ?" Гэгээн: "Англи хэл". Буурал: "Хөхөхөхө шонхор хамартуудын хэл юм уу? Мэнд ус мэдэлцэхэд яасан ч богинохон юм. Чи тэр хэлээр яах гээв". Гэгээн: "Би англи хэл сурчихаад спайдермэн, батмэн, халка, супэрмэнтэй ярих гэсэн юм". Буурал: "Яагаад чи тэдэнтэй ярихыг хүсэв. Юу ярих гээв". Гэгээн: "Тэд нар маш хүчтэй. Би тэд нартай яримаар байгаа юмаа".
Буурал: "За чи тэр спааадэрмөн гэдгээ аваад ир" гэв. Гэгээн авчирав. Буурал: "Чи биднийг хүчгүй гэж боддог уу?"  Гэгээн: "Үгүй хүчтэй. Гэхдээ та нар харагддаггүй. Хааяа л ирдэг".
Буурал: "Чи намайг хэн гэж бодож байна". Гэгээн: "Та намайг Монголд байхад над руу ингэж даллаж байгаарай гэсэн Буурал мөн үү???" Буурал: "Би бол Нарны Хаан байна. Чи намайг хаана байдгийг мэдэх үү". Гэгээн: "Өө таныг харахын тулд би пуужинд суувал харна. Тэгээд гараараа даллана".  Буурал: "Хөхөхөхө гэж инээв. Би ээжийн чинь эцэг байна даа. Охиноо эргэж ирлээ. Энд гурван сар болох дөхөж байна. Одоо дайн тулаанууд эхлэх цаг дөхөж буй тул Бид охиндоо буун бэлдэх хэрэгтэй.
За чи наад спаадаагаа өгөөдөх гээд би түүний хүчийг шалгая" гэв. Гэгээнээс аваад харж байснаа: "Чи Нарыг яаж хардаг вэ?" Гэгээн: "Би нарыг харж чаддаггүй. Нүд өвдөөд тэгээд гараараа нүдээ нухаж, өвддөг. Нулимс гоождог". "За тэгвэл ЧИ одоо энэ Спаадаагаа хараадах нүд чинь өвдөж байна уу?"  Гэгээн: "Үгүй. " Буурал: "За чи харав уу? Хэнийх нь Буурал илүү хүчтэй байна. Наран уу? спаадаа юу?" Гэгээн: "Наран нь илүү байна". Буурал: "Хөхөхөхө инээснээ. Би харагдахгүй хирнээ ийм хүчтэй юм чинь Харахаараа бүүр хүчтэй байх нь ойлгов уу?
Чи надаас тусламж гуйвал Тэнгэр Монгол Газар гээд хэлээрэй. Би чамайг хэлж амжаагүй байхад чинь л хүрээд ирнэ. Хамгийн хүчтэй буурлууд Хаа байдгийг мэдэв үү?" Гэгээн: "ойлголоо" хэмээн тэр хоёр ярилцав.
Наран аав надад энд ирээд гурван сар болмогц гадаа бөөлж болно. Одоо бид нэг засал хийнэ гээд хэнгэрэгээ нүдэн дуулж гарав. Энэ орны сайн сайхны төлөө, уул ус, ургамал амьтан, хүн ардынх нь төлөө бөөллөө. Чи тэдэнд ямагт сайн сайхныг санаж, эндхийн Унтаа ЛУУ хэмээх том Хайрханд сүсэглээрэй хэмээв. Тэр ус ууж аваад намайг нэг илчихээд л хэнд ч хэзээ ч бүү бууж өг. Өөртөө итгэлтэй бай. Цаг нь ирж яваа учраас цавчаад л байх хэрэгтэй. Харанхуй мунхаг тэнэгтэй юу хэлцэнэ гэж бүү зугтаа. Хариуг яаж барихыг нь Эцэгэд нь мэдье. Миний охин их зүйлийг амжуулсан асар хурдтай яваа. Энэ эрчээрээ л зүтгээд бай. Ниргэлтийн их Хаан би, Эрлэг Эцэг бусад бүгд чамайг хамгаалж байхад бүү шантар. Харин ойрын хэдэн үеэ амрахгүй бол чи их сульдсан байна. Гадаа буугаад ирэхээр чинь 99 тэнгэрүүд чинь, Эх нар чинь бууж эхэлнэ. Өөрийн алд биеэ бас бодож байх хэрэгтэй хэмээгээд явлаа.
Гэгээн ганцаардаад буурлуудыг хүлээдэг болжээ. Буух сургаар л хүүхэлдэйгээ ч үзэхээ болин орж ирэн тэднийг хүлээн чалчаад салахаа болих нь. Монголоо санаад байдаг бололтой.  Би өнөөдөр Гансүхийн бичсэн хоёр үлгэрийг Гэгээнд уншиж өгөв. Гэтэл нөгөө дахиад дахиад гэдэг нь эхэлчихжээ. Дахиад яриад өг гээд л салахгүй.
Ингээд би бодлоо. Саяын буултаас ажиглахад хүүхдүүдэд Монгол сайхан сайхан Баатрууд дутдаг юм байна. Яг хараад, бариад тоглочихьё гэхэд үнэхээр хятадад үйлдвэрлэсэн хэдэн Америк хүүхдийн киноны баатрууд л байна шүү дээ. Яагаад тэдэн шиг өөрсдийн үлгэрүүдээрээ цуврал хийн, баатруудыг нь хийж худалдаж болохгүй гэж.  Монголд хүүхэлдэйн кино хийдэг Залуучууд төрмөөр юм. Тэднийг амилуулан харагдах дүрсийг нь хийх үйлдвэр баймаар л юм.
Энэ олон компьютерт мундаг залуучууд энэ зах зээлийг судлана байгаа. Монгол үлгэрийн Баатрууд үгүй ядахдаа л сүртэй хувцастай сүрлэг гоё шүү дээ. Тэр Тэнгэр Монгол Газар блогт ороход байсан дээд талын хэдэн баатар ямар сүртэй гоё харагддаг вэ? Юун аалзан хүн, ногоон хүн, супэр хүнтэй манатай.
Яагаад Монголчууд хүний хүүхэлдэйг л шүтээд өөрсдийгөө таг хаяа вэ? Яаж хийдэг энэ тэр аргыг нь сураад хиймээр л юм. Ийм сургууль байдаггүй юм уу эсвэл бүү мэдээ.
Өнөөдрийн Донгио залуу хааныг шалгах гэж жилийн хугацаатай зовлон сайн дураараа захиалж авч байхаар нийгэмд хэрэгтэй юм хиймээрсэн дээ.
Хэхэхэ Энд нэг том нууц үлдсэн дээ. Би энэ залууг Нэг жилийн дараа Ямар болгох Шид хэрэглэсэнийг Жилийн дараа л нууцаа тайлая даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.