Monday, October 10, 2011

Чулуу АМЬТАЙ, шинжлэх ухаан ч нотлох гээд байна цаана чинь


За Монголчууд минь, Эрдэмтэд минь унтаад л байгаад баймаар байна уу Сэрээчээ сэрээч. Та нарт бас нэг шинжлэх ухааны гого мэдээ хүргэх хэрэг гарлаа.
Японд халуун рашаан гаргахаар доошоо ухаж гарчээ хэдэн хүн. Японы Окинавад 1400 м орчим доош ухаад, яваад юу ч үгүй болов хөрс. Гэтэл тэнд нь нэг сонин хий шиг юм таарсан байна. Мөхөс би бодвол өрмийн чийчаанд л юм байлгүй дээ. Ийм их гүн харанхуй дор юун Хий вэ? Хортой юу? Үгүй юу гээд л судлахаар болжээ. Ер нь 200 орчим гүн яваад л далайн ёроол харанхуй болдог гэж сонссон. Нарны гэрэл тусдаггүй гэсэн. Би орж үзээгүй тул мэдэхгүй энэ тоог лавлаж хараарай даа.

Хийгээ судлаад байтал тэр хийнүүд нь энд тэндээ салбарласан бөгөөд дээшээгээ нэгдээд УУЛ шиг юм байна гэнээ. Тэр судлууд нь хоосон зай буюу одоо асуудал үүсгээд байгаа Хий юм. Тэгтэл  цааш хавьд нь ч юмуу би сайн ойлгосонгүй. 320 градус халуун байна гэнэ. Тэнд нь цав цагаан өнгөтэй бөгөөд нүдгүй дандаа морьнууд байсан гэнээ. Энэ морийг та нар далайн мориор төсөөлж болно. Яг л морь шиг толгойтой. Тэд тэндээ шавааралдан амьдарч байна гэнээ. Цав цагаан өнгөтэй бөгөөд нүдгүй. Тэр харанхуйд нүдний хэрэг байхгүй байлгүй. Аягүй бол бие нь өөрөө нүд юм байлгүй хэн мэдэхэв дээ.
Мань Японууд гайхахын ихэр гайхаад л ухаж байтал ганц тас хар чулуу олж авч чаджээ. Тэр чулуугаа одоо шинжилж байгаа гэнээ. Гэтэл тэр чулуун дотор Монголчуудын эртнээс хэлж ярьдаг 9 эрдэнийн бүтэцтэй байвал яахав.
Мөн тэр чулуу шиг чулуу Австралид байдаг гэнэ. Тэр нь 3.5 ТЭРБУМ жилийн өмнө далайн ёроолд байсан чулуу гэнэ. Түүнийг өндөр дуран авиагаараа хартал тэр чулуун дотор амьд биетүүд хөдөлж байсан байна. Нар буруу эргэн тойроод хөдлөж байж гэнэ.
Гэтэл тэр Австралийн байгалийн тэр хавийг сонсвол газрын хөрс гадаргуу нь улаан хүрэндүү хирнээ энэ хар хүдэр чулуулагууд судал үүсгэн оршдог гэжээ. Монголын Говь-Алтайн ууланд яг ийм тогтоцтой газар байгаа бөгөөд Тэнд манай хүү тахилгаа хийж байсан тухай нөхөр маань хэллээ.
Японууд таамаг дэвшүүлэв. Энэ чулуунд байгаа амьнаас амьдрал үүсч салбар мод шиг салаалжээ хэмээн батлахаар судлаад байна цаана чинь.
Энэ хүдэр дээр металл давс, хүчил энэ тэр гээд л элдэв юм нэмж туршиж үзэж байгаад амьд эс ургахыг харжээ тэд. Яг л хүний гений бүтэц шиг.
Гэтэл бидний өвөг дээдсүүд маань Чулуу, Нар, Сар, Од, Ус, Байгаль амьтайг амбасан үедээ бичээд тэмдэглээд алтан АМ сударт бичсэнийг сана даа. Бид Монголчууд хурдан бас судлах хэрэгтэй байна. Хэлтэй, хөлтэй, гартай бүхэн Нэтээсээ ухаад үзээд өөр ямар нэг сонин юм олбол Тэнгэр Монгол Газар блогтоо тавин бүх нийтээрээ хөдлөх хэрэгтэй байна. Та нар дээр суугаа Чадраад найдаад хэрэг үгүй. Тэр аль болох гадаадынхыг нь цэцэрхэж дэмжиж ярьчихаад, дотоодынхыгоо хог тэнэг, гээд нулимаад хаяна.
Мөн аль болох бүгдээрээ алтан Ам судраа суралцан бүгд идэвхитэй оролцмоор байна. Энэ бол хэн нэг хүний амбиц, хэн нэг хүний бизнес гэж цаг алдахаас өмнө дэлхийг аврах, шинэ гарцыг Монголчууд батлан харуулах асар том боломж юм. Та нарын гарт ирээдүйн асуултуудыг чинь Өвгөд чинь өгчихөөд байхад л тоохгүй суугаад л байх юм уу. Нийтийн анхаарлыг  энэ чиглэлд хандуулах хэрэгтэй байна шүү дээ. Таньдаг мэддэг том эрдэмтэн, найз нөхөд, хамаатан садангууддаа хэлэх хэрэгтэй.

Япон нөхдүүд маань арай Тамын тогоонд хүрчихээд ухаад байгаа юм биш биз дээ Айн???? Тэгэж байгаад тамаас хэдэн юм чөлөөлчихвөл ч хэцүүхэн юм болно доо. Хэрэгтэй юмаа л судлаасай билээ. Би ямар мэдэх биш дээ. Шинжлэх ухааныг цааш нь юу болж дуусахыг Тэнгэр мэднэ биз.
Гэхдээ л сонирхолтой байгаа биз дээ. Энэ Монгол Бөө нарт итгэдэггүй хүмүүс, түүхээ бүдүүлэг тэнэг гэж үздэг хүмүүсээ цаана чинь хайртай Япон чинь бас ус, чулуу амьтай гэж анх удаа хэллээ худлаа гэвэл номыг нь уншаад, судлаад очоод суралц. Гэтэл энэ бүхэн гарахаас өмнө бүдүүлэг багаж зэвсэг ч үгүй Монгол танай өвөө эмээ нар чинь Чикадаад мэдчихээд байсан байна даа.
Аянга ганцаараа энэ блогтоо Хий үзэгдэл ярьсаар та нар түүнийг үлгэр гэж умшсаар байтал Дэлхий цаана шинэ би л бид л мундагаараа үүнийг хамгийн анх удаа дэлхийд тайлбарлав. За нэг Нобелдохоосдоо яахав гээд л байгаа юм даа. Хэрэв энэ бүгд эрт байсан бол Чингис Хаан маань дэлхийд хамгийн анх удаа Нобель шагнал авах байжээ. Нөхөн олгодог байлгүйдээ хэхэхэ. Яагаад би Нобел гэж хэлээд байна гэхээр эрдэмтдийн мөрөөдөл гээ биз дээ. Гэтэл мөн чанартааа тэд байсан бөгөөд байсаар байгаа юмыг л хагас дутуу олж мэдээд авч байна. Сайн хайвал энэ бүхнийг эртний хүмүүс мэдэхийн дээдээр мэддэг байсан гэж мэдвэл санаа нь зовох байхдаа. Ялгаа нь эд бол маш их өндөр шинжлэх ухааны багаж энээ тэрээ ашиглаж байгаа бол Эртний хүмүүс хараад, ухаараад л болоо. Аль нь илүү байна даа. Уулын өндөрт очоод өөрөө өөрийгөө л олж харах болно доо энэ хүмүүс хэхэхэ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.