Sunday, October 9, 2011

Монгол цэргийн Жанжидын хөшөө

   
           



Японы ФүкүОка хотын ойролцоох Монгол цэргийн дурсгалын хөшөө. Зураг авч явуулсан дүүдээ баярлалаа. Гурван жилийн өмнө манай хүү, багш, бид нар энд ирж хүндэтгэл үзүүлсэн юм. Голын том хөшөө нь манай хадам буурлын нэг Жанжин юм. Тэр Японд толгойгоо авахуулсан юм даа. Өөр нэг газар нь багшийн буурлын хөшөө байдаг. Нар, Сар сийлсэн энэ хөшөөг хараад би их гайхсан. Анх хадам буурлууд Сэнтийгээ захиалж хийлгэхэд нь би хар зургийг нь зурсан бөгөөд хоёр талд нь Нар, Сар сийлүүлэн хийлгэж байсан билээ. Энэ буурал маань блогт дурдагдсан байгаа. Японы эртний хэлээр төгс сайхан ярьдаг буурал бий. Хадам буурлын минь хөшөөг сайхан хийж нутагтаа хүндэтгэн тавьсан Японы ухаант ард түмэнд баярлалаа. Тэдний тухай олон түүх байдаг. Далайд үйж үхсэн цэргүүд живэхгүй хөвөөд байсан учраас гаргаж ирээд оршуулсан гэдэг.

Уг нь бол живээд доошоо алга болох ёстой гэсэн ш дээ. Би ийм түүх л сонссон юм.  Мөн тэнд буучихсан байсан цэргүүдийн наагуур хашаа бариад тэнд нь амьдруулсан бөгөөд япон хүүхнүүдээ явуулдаг тэднээс Монгол эрсийн үрсийг төрүүлсөн тухай яриаг тэнд байхдаа бид сонссон. Энэ хоёр орны ард түмэн хоорондоо дайтах ёсгүй ард түмэн. японууд манай дайрсан муусайн японууд гэдэг хүмүүс түүхээ бас мэдэх хэрэгтэй. Манайх ч бас эхэлж дайрч байсан түүх бий шүү. Аль аль нь бие бие рүүгээ зэвсэг далайна Тэнгэр өршөөдөггүй дургүй л байдаг юм даа. Аль аль нь мэдэж авч түүхээ гүнзгий судлан учир шалтгааныг нь хайвал дээрсэн.
   

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.