Онгодууд эдгээр шувуудыг унаж ирдэг гэж Аянга удган яриж байсан тиймээс энэ шувууны талаар бичихээр шийдлээ.
Галт шувуу нь эртний олон улсын соёлд дүрслэгдсэн байдаг байна. Эртний Египтед Бэннү, Хятадад Фэнг Хуанг, Оросод Цар Птица харин индианчууд Аянгат шувуу гэж нэршдэг байжээ. Энэ шувуу нь өөрийнхөө үнс нурамнаас дахин амилдаг мөн дахин төрөлт мөнх амьдралыг билэгддэг гэнэ.
Хэрэв энэ шувуу зүүдэнд орон чамайг хөтлөвөл чи том өөрчлөлт бүрэн хувьсалд бэлэн бөгөөд шинэ амьдралын эхлэл ирж буйн дохио гэжээ.
Олон зууны турш галт шувууг уран зурагт ихээр дүрсэлдэг байжээ. Түүнийг Арабт эрт дээр үед шувуудын хаан гэдэг байсан бөгөөд толгойг нь бүргэдийнх мэт, биеийг нь гургуулын биетэйгээр, мөн сүүлийг нь тогосон сүүлтэйгээр дүрсэлдэг байсан байна.
"Phoenix" гэдэг нь "phoinix" гэдэг Грек үг бөгөөд энэ нь "Хөх яагаан-Улаан" гэсэн утгатай. Энэ нь амьдралын хамгийн ариун, хурц тод, шинэ эрч хүчтэй өнгийг бэлэгддэг.
Домогт галт шувуу нь нарны бурханд өглөө болгон дуулж өгдөг байсан гэнэ. Харин нарны бурхан хурц гялбааныхан хариуд мөнхийн амьдрал бэлэглэсэн учраас тэрээр 500 (нэг бол 1000) жилийн настай бөгөөд үхэх цаг нь дөхөхөөр баруун зүг чиглэн нисэн олон сайхан үнэрт мод, тариан түрүү цуглуулан, өндөөр модон дээр үүрээ засан, уянагалаг дуу дуулдаг гэнэ. Сайхан аялгуунд нь нар саатан, улмаар модоор зассан үүр нь нарны хурц туяанд шатаж, нурам болох бөгөөд ийм маягаар өөрийгөө оршуулдаг байсан байна. Тэгээд есөн өдрийн дараа тэр нурман доороос цоо шинэ галт шувуу ахин мэндлэж нарыг магтан дуулдаг.
Галт шувуу нь хүний өөрийн хувийн даалгавар болон сайн сайхан ирээдүйд хөтлөхийн тулд даван туулах өөрчлөлт хувийн золиосыг илтгэдэг гэж үздэг. Тэд бол шанлал зовлонгоос мултрах эрх чөлөө итгэл найдвар юм. Өөдрөг хүмүүсийг галт шувууд гэдэг. Яагаад гэвэл тэд ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон түнэр харанхуйг эвдэх наран мэт өөдрөг хүчтэй, нэг л өдөр мандаж хурц гэрлээр бүхнийг төөнөх учраас тэр.
Барууны домогт ингэж өгүүлдэг байхад Америкын уугуул иргэд индианчууд тэр тусмаа индиан бөө нар энэ шувууг Аянгат шувуу гэж нэрлэх бөгөөд тэдний хэлээр "Wakinyan" гэж нэрлэдэг байжээ. Энэ нь "дархан хүч" гэсэн утгатай бөгөөд далавчаараа дэвэн бороо оруулж нүднээсээ цахилгаан гаргадаг хэмээн үлгэрлэн дүрсэлдэг байна. Мөн тэд индиан бөө нарыг хамгаалдаг гэж итгэдэг ба догшин хайрханыг хөндлөн гатласан хүмүүсийг гэсгээдэг сүнсэн шувуу гэж биширдэг. Галт шувуу нь амьдралыг тэтгэгч бороог оруулдаг ч мөн нөгөө талдаа гэсгээл хүртээх үер, гал түүмэрийг дагуулдаг. Мөн тэдний нулимс хүний сэтгэлийн шарх болон өвчин зовлонг идгээх чадвартай гэдэг байна. Бүхий л дэлхийн улс орон соёлд энэ шувууг домог болгон биширсээр иржээ. Харин гарал үүсэл нь бидний соёлд хэрхэн дүрсэлдэг талаар материал их хомс юм. Гэхдээ Онгодууд унаж ирдэг гэж бодохоор үнэхээр сүрдмээр санагдаж байна шүү...
Нас залууд бэрхшээл тохиолдох нь
Нар эрт мандахтай адил
Нурман дотроос амьлах галт шувууг
Нууцхан орших сэтгэлд чинь амьлуулна...
АЯНГА:
Галт шувууг манайхан хэлэхдээ галдаа шатаад үхсэн ч Үнснээсээ дахин амилж босдог гэж надад тайлбарлаж байсан юм даг. дээдэх яриатай таарч байна шүү. Үнснээсээ өндийгөөд босдог гэж.
Галт шувуун тухай дахин сонсоод уйлмаар сайхан байлаа. Анх би галт шувуу гэж Бөгтөртэй морьхон хүүхэлдэй болон үлгэрээс үзэж байсан ч түүнийг жинхэнээсээ байдаг юм гэж оооогт мэдээгүй юм. Манай хадам буурлууд намайг Аянгат удган хэмээн дууддаг нь учиртай байх. Тэдний дуудлага нь намайг нааш ирэх өдөр бөөлж сургаалаа хайрласан хадмын онгодын бичлэгт бий. Би бол юм гээхдээ сайн шүү дээ. Аянга л болчихож байгаа юм даа.
Намайг анх удаагаа өөрийн удмын өвгөдүүддээ Хүндэтгэл үзүүлэхээр ярилцахаар шүүс бэлтгэн, таваг засан, баахан бэлдээд очиход тэд Багшийн биеэнд заларсан юм.
Ер нь Халх дэгээр бол Багш буюу залаачтайгаа гурван удаа л уулзах ёстой гэсэн. Эхний удаа Багштайгаа албан ёсоор багш шавийн барилдлага барин ёслол хийж хүндэтгэл үзүүлдэг. Хоёр дахь нь Яг өөрийн голомтын Өвгөдөө багшийн биед залран ирэхэд нь уулзан идээ будаа өргөн хүндэтгэл үзүүлэн, сургаалыг нь сонсон, хэзээ угаа барих, юу юу бэлдэхийгээ бичиж авах, дуу хуур дуулан дээдлэх гэх мэт арга хэмжээ болдог. Гурав дахь нь Багш бидний бэлдсэн өргөөнд ирэн манай удмын онгодыг залан биед нь буулгаж өгөхөд замчлаад дуусдаг жамтай гэдэг. Бид ч энэ л ёсоор явсан. Бүүр хүнд хэцүү юм болбол харин багшаасаа очиж асууна. Ер багшийн ачыг дээдлэн хүндэлж байх ёстой. Бүх л юмаа багшаар заалгуулан сурах ёсгүй. Өөрөө өөрсдөө биеэ даагаад л хоёр дахь буултаасаа эхлээд л суралцаад явна даа.
Иймээс би багшдаа хүндрэл үүрүүлэхгүй гээд бараг уулздаггүй юм. Багш маань тэрнээс хэцүү хариуцлага үүрч явдаг. Шавь нарынхаа амийг давхар хариуцдаг, дааж явдаг юм. Би хүүгээ л сайн бүүр илүү хамгаалж өвөртөө аваарай багш минь гээд даатгасан хүн өөрийгөө бас нэрмээс болгон багшийгаа зовоох хэрэг юун. Халх онгодууд маш хурдан хүчээ авдаг онцлогтой. Буриад ёс шиг жил бүр чанар энэ тэр, нааш ир тийш яв гэдэггүй юм. Буусан онгодууд нь улаачаа залаад, улаач нь зөв байвал Чанар гэгчийг хийж байх шаардлага үгүй. Харин нутаг усны тахилга гэж хийгддэг. Ер нь гэрлийн хурдаар л Онгодууд нь хүчирхждэг гайхмаар шүү.
Манайхан бол өмнө нь миний хүү, үеэл хоёр маань багштай багш шавь бололцсон учраас би ч автоматаар л шавь болон арын хаалгадчихсан азтай амьтан би юм. Тэрнээс багш олно гэж бас л хүнд давуу шүү.
Манайханы Хүндлэл дээр багшийн бие дээр буусан Онго маань их тайван, маш сайхан бүдүүн гоё хоолойтой, цэцэн цэлмэг том биетэй Онго бууж ирсэн юм. Тэр багшид маань залрахдаа багшийн тэргүүнийх нь бүчийг суллан, сандал дээр нь налж тухтай нь аргагүй суугаад хэсэг дуугүй суун биднийг шинжээд яриагаа эхлэж байсан юм. Тэр угаа барихад юу юу бэлдэх, хэзээ босох тов бүгдийг хэлэн бичүүлэв. Хамгийн сүүлд Тамгатай охин минь, улаач минь ирж уулздаа гэж намайг дуудан уулзахад би таг гацаа байв. За нөгөө чиний гүйцэгдэггүй хэл ам чинь хаачив, биднийг хүртэл мад тавиад байдаг биз дээ, Яагаад таг болчихов гээд л инээж байсан юмдаг. Энэ өвөг маань миний дээд арав дахь өвөг Дорж хэмээх хүн байжээ. Энэ хүн хуягаа өмсөхөд БӨХ нэг хүн голоос нь өргөж, хоёр хүн ханцуйнаас нь өргөж байж өмсүүлдэг Баавгайн арьсан хуягтай байсан гэсэн. Овог отгийн маань БӨӨ удам энэ хүнээс хойш тасарсан байх даа хөөрхий. Тэр маш өндөр том биетэй хүн байсан санагдана. Уг нь би эрэгтэй байсан бол аштай юу. Жинхэнэ зайран онгодуудын ид хавыг харуулахгүй юу. Дуу хоолой нь үнэхээр биширмээр сүрдэг гоё хоолойтой. Даанч хичнээн сайхан хоолойтой Зайран Онгод байгаад яахын эмэгтэй миний хоолойд ороод сүр нь дарагдаад гутаагдаж байгаа юм даа. Би эрэгтэй байхгүй яав даа даанч.
Голомтын онгодын хийх загварыг тэр хэлж өгсөн бөгөөд Түүнд нь ГАЛТ ШУВУУ болон ЛУУг хооронд нь ороож урлан хийх тухай зарлиг хэлсэн юм.
Ингээд л би юмаа бэлдэхдээ ГАЛТ ШУВУУНЫ ЭРЭЛД гарч тэр үлгэрийн амьтнаар яадаг байнаа. Бөөн маягнууд чинь гэж бодож байлаа. Бөгтөртэй морьхон хүүхэлдэйн үлгэрийн номыг олох гээд бүх номын дэлгүүрээр яваад олоогүй бөгөөд интернетэд харин тэр ёоз ёозоороо дүрс нь байдгийг мэдэн урлуулж байсан юм. Намайг Галын тахилга хийхдээ Галт шувууны хувцас өмсөх ёстой гэсэн юмдаг. Юу гэжийгаан тэр олон өд сөд шиг юмнууд нь шатаад би түлэнхийн төвд үхчүүл яахын. Эндээс бол би айнаа хө. Тэгээд ч тэрийг нь яаж ч хийдэг юм би мэдэхгүй юм чинь дээ. Гал дунд бөөлөн Галт шувууны бүжиг хий гэсийш дээ. Горьдвоо би л лав хийхгүй шүү гэсэн хирнээ за яахав гээд галын ёслолынх нь гутлыг би хийлгэсэн юм. Би яахав гал тойроод жаахан гүйж болох ч дотор нь орноо гонж шүү гэж л үглээд байгаа.
Манай Хадам галын буурал нь гэж бас нэг галын өвчтэй буурал бий. Миний хүүг 108 түүдэг асаан хассаар Ганц том болгоод дунд орж бас Бөөл гэж шаарддаг. Амар юм болохнов шүү дээ. Эх , хүү хоёр гэж хоёр галзуу юм Галд дотор бөөлөх юм уу тэгээд НО шүү дээ л гээд би зөрсөөр байгаад энд сайхан байнаа. Хүүгийн маань Галын буурал харин дүрээ үлдээсэн нь блогт байгаа шүү дээ. Баруун мөрөн дээр нь толгой нь бий. Тэр өмсгөл хувцастайгаа байдаг. Уг нь тэр хэдхэн секундийн бичлэгт мөнхөрсөн. Түүний ориг бичлэг нь ч бас бидэнд бий. Элдэв юм ирээд шалгаад унуул амар зүгээр.
Мөн манай багшийн шавь нэгэн удган байдаг. Тэр надтай уулзахдаа танайх луутай юм байна лээ Тээ. Би танайх руу очиход Луу байна лээ. Намайг гэхдээ өргөөндөө оруулсан шүү гэж байсан юм. Энэ удган Индиан овгийн удган бөгөөд анх манай зээг нас барахад Эх нялхсын эмнэлгээс Сүнсийг нь замчлан манай гэрт залж авчирч өгч байсан бөгөөд хүүтэй маань нэг сургуульд нэг ангид сурдаг сэрэглэн нь дэндсэн хөөрхөн охин бий. Энэ охины буянаар бид анх багшийгаа олж авсан бөгөөд бид Тийрэн үйлдвэрлэдэггүй, Чин үнэнч сэтгэлтэй сайхан багштайгаа учирсан нь азтай.
Миний зээ охины сүнс гэртээ ирээд маш олон чийдэнгээр наадаж, утас унтрааж асааж их л үймүүлсэн дээ. Бид Бөө гэдгийг мэддэг ч ойлгодоггүй таг харанхуй байсан үе юм. Энэ удган охины аав нь эмч бөгөөд бас БӨӨ. Маш сайхан хоёр мэрэгшил нэг хүнд давхцана гэдэг үнэхээр гайхалтай буян шүү. Өвчтөнийг тэр аль аль талаараа л эмчлэх чадвартай гэсэн үг шүү дээ. Биеийн өвчнийг нь орчин цагийн анагаахаараа эмчлээд л давхар хар муу далдын юм байвал түүнийг устгах гэдэг гайхамшиг мөн үү мөн дөө. Монголд маань ийм хос мэрэгжилтэй эмч нар харин сүүлийн үед их болсон шүү дээ. Санаа нь зовоод Бөө гэдгээ тэд нуудаг юм. Учир нь социализмын үеийн хүмүүжлээр хүмүүжсэн хүмүүс шүү дээ. Гэвч амьдралд зовлон зүдгүүрт нухлуулсаар хувь тавилантайгаа эвлэрсэн энэ хүмүүс юунаас ичнэ вэ? Хэтэрхий хар нийгэмд байгаа учраас шүү дээ.
Уг нь ийм хүмүүс л тэр эрдэмтэн доктор дэд профессор Насанцэнгэл мундагийн хажууд хэд байвал манай Шархадны ор хоног бас цөөрөхсөн дөө. Даанч Насанцэнгэлтэнгүүд ад үзээд бас Шархадандаа хамт хэвтүүлчих аюултай болохоор нуугдаж байсан нь дээр ч байж магад юмуу.
Ямар ч байсан Чингис Хаан маань Үлгэрийн гэх энэ хоёр аугуу амьтан Галт шувуу, Лууг эзэмшдэг нь яамай даа. Ер нь Бөөгийн онгон шүтээн Голомтын шүтээн нь маш их утга учир агуулдаг нь гайхалтай. Манай голомтын шүтээн маань есөн зүйлээс бүтдэг юм. Би гэгч сайхан гар одоо л голомтынхоо онго шүтээний талаар ойлгож эхэлж байна. Ямарав дээ. Ямархуу улаач байна. Ийм ч улаач гэж байх уу. Хөөрхий дөө. Ингээд л би суралцсаар л байна даа. Шинээр төрж буй улаач нар над шиг бүү байгаарай. Миний эсрэг талынхан бол бөөн баярт мэдээ өнөөдөр дуулаад блогтоо өнөө муу Аянга чинь тэрийгээ ч мэддэггүй юм байна гээд баярлах байхдаа хэхэхэ. Бөө гэдэг бол гайхамшиг. Бөө бөөгийн буулт өөр, Бүжин туулайн дэгдэлт өөр гэж сонин юмаа. Галт шувууны тухай сонин гоёыг бичсэн дүүдээ баярлалаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.