Tuesday, October 11, 2011


 2011оны10 сарын 11 өдөр. Чингисийн бүлхэм гишүүд маань Алтан Ам Судрыг тайлах, хэвлүүлэх Тэнгэрийн үйл хэргийг түмэнд түгээхээр Гэгээрлийн үрийг тарихаар Төрийн бус байгууллага байгуулан нэрээ авч чаджээ.
Нилээн юм болж байж авав. Би эндээс сонирхон нетэд байсан бөгөөд бидний сонгосон бүх л нэрс маань бүтэлгүйтээд байгаа тухай надад хэлж ямар нэр өгвөл зүгээр бол гэж асуув. ТэнгэрМонголГазар, Тэнгэрийн Гэрэл, Тэнгэр Гэгээн гээд л бүгд болохгүй өгчихсөн юм байхаа. Тэнгэр Гэгээрэл гэдгийг авъя гэхэд Гэгээрэл нь Гэгээн гэдэгтэй үндэс нэгтэй тул зөвшөөрөхгүй гэх юм. Юуны чинь үндэс нэгтэй гэж юу гэсэн үг юм болоо. Хэл бичгийн ухааны доктор юм байлгүйдээ.  Хэд хэдэн нэр санал болголоо болсонгүй. Алив байгуулага үйл ажиллагаа, зорилго чиглэл нь нэрэндээ багтаж байвал хамгийн чухалсан гээд л бид ч мөн их хичээн зүтгүүлэв.
Сүүлдээ би ЧИН ЧУ ҮНЭН гэсэн нэр болох нуу гэхэд ЧИН, ЧУ гэсэн гадаад үг авахгүй болохгүй гэсэн гэх юм. За тэгвэл ХАЖИР ҮНЭН гэхэд нь Дээр үеийн нэр байна болохгүй гэх юм. Ингээд өөрийн эрхгүй анхаарал татан Хэн бэ? хэдэн он бэ? гэж асуухад УБМГийн нэр бүртгэлд оруулдаг Энхбаяр гэдэг эрхэм  гэнээ. Бас л дээр үеийн түүхэнд дургүй нэгэн гэнэ. Сонсголонтой гадаад ганган нэрэнд дуртай юмуу бүү мэд. Лав Ам судрыг барааг нь хараа ч үгүй, сонсоо ч үгүй бололтой. Түүнийг уншсан бол Чин,Чу, Хажир гэдэг нь монгол үндсэн үг гэдгээ мэднэ дээ. За тэгээд будилж байж тэд Монгол Тэнгэр Үнэн гэдэг нэртэй боллоо. Харин ч өгүүлбэр ч юм шиг, утга төгс байгаа биз дээ.
ЧИН гэсэн үгийг хужаа үг хэмээн  түүхийн багш нь оюутнууддаа хэлж байсан гэх юм. Чайна, Чин улс гэдэг тэхээр энэ үг бол хужаа үг гээд зүтгэсэн гэнэдээ. Тэгвэл төрөлх монгол ЧинҮнэн,  Чинзориг, Чинбат, Чинчулуун гэх мэт олон нэрүүд бүгд хужаа нэр болох нуу??? Чин гэдэг бол алив юмыг тодотгосон тодотгол үг биздээ. Англи хэлэнд ч харьцуулсан зэрэг гэж байдаг биздээ. Яахаараа бас монгол үг болохоор ийм юмгүй болох ёстой гэж. Ам судар энэ харьцуулсан зэрэг маш тодорхой байдаг.
Үнэн нь хэрэв үнэхээр үнэн бол Чин болдог, Үнэн хэрвээ чухал үнэн бол Чу Үнэн болдог, Үнэн хэрвээ хамгийн үнэн бол Хажир үнэн болдог. Юлуй Цу Цайг Хаан монгол нэрээр өргөмжлөхдөө мэргэнээс мэргэн гэх санаагаар ЧУ МЭРГЭН хэмээн нэрлэсэн шүү дээ. Чу, Чин гэдэг төрөлх Монгол үг нь гарцаагүй билээ. Хаан хэзээ ч хятад гадны үгээр элдэв хэргэм цолыг олгохгүй. Энэ талаар гадны чимэг цолыг хэрэглэхгүй байх талаар Зарлиг хүртэл гаргаж анхааруулж байсан эн айлтгалыг нь би бичиж байсан санагдана өмнө нь.
Монголчууд бид Монгол үгээ хүртэл ад үзээд гадныханд алдаад дуусч байгаадаа сэтгэл эмзэглэдэг болоосой билээ. Яаралтай Алтан Ам судрыг олны хүртээл болгон арван жилийн ахлах ангиас нь хичээл болгон орж байх нь нэн тэргүүний шаардлага болжээ. Өнөөгийн Монгол орны маань Төрийн албан хаагч түшмэдүүд маань хүртэл Монгол үгээ ялгаварлан гадуурхаж Хуучин, эртний үг хэмээн ад шоо үзэж байгааг юу гэх вэ??? Нилээн байсан бол Чингис гэж дээр үеийн нэр хоцрогдсон гэх нь байна.
Тэр байтугай гэдэг хүний саналыг та нар унш даа.

Yagaad zaaval Chingis haanii zurag ym be hen erhlegch in ve6 tuuh geheer Chingisiig dandaa blgad bval tuuh bish Chingis bolloo oor zuil s niiigemd surtalchilmar tuuhchidee
Top of Form
LikeUnlike · · Unfollow PostFollow Post · October 7 at 12:32pm near Ulaanbaatar
·          
    • http://profile.ak.fbcdn.net/hprofile-ak-ash2/211362_100002146100942_3218917_q.jpg
Horchi Maig Usun Hamag Mongol Ih Mongol ulsiin gazariin zurag
October 7 at 3:03pm · LikeUnlike
    • http://profile.ak.fbcdn.net/hprofile-ak-snc4/211876_100002149318165_3108876_q.jpg
Chinggis Ayanga haramsaltai ni Ter Chingis Haan chini bas l buuchihsandaa Oyunbat aa
17 hours ago · LikeUnlik
Bottom of Form
Энэ бодит жишээ, бодит амьдралд болоод байна. Бүр Чингис Хаанаас залхаж эхэлсэн байна. Өөр ямар түүхийг тэр хүснэ бэ? Өмнөх түүхүүд бүгд өвөг монголчуудын түүх. Тэднээсээ ч залхах нь тодорхой. Чингис Хааны түүхийг энэ түүх сонирхогч эрхэм нууц товчоогоор л мэдэхээс цаашгүй нь тодорхой.
Уриалгыг нь уншаарай, Чингис Болоо, өөр нийгэмд хэрэгтэй юм суртчил түүхчидээ хэмээн уриалжээ. Энэ бол Түүхийг ойлгодог, түүхэд дуртай хүн бүхний блог гэсэн хэсгээс авч тавьсан хуулбар юм. Уг нь энэ бол их сайн шинэлэг блог. Анхаа гэж хүн хариуцдаг бололтой. Сонирхолтой түүх, баримт, ховор чамин зураг өнгөрснөөс үлдсэн бүхнээс тавьж байгаа их сайн зөв блог шүү. Тэндээс та нар өнө эртний болон саяхны түүх болоод үлдсэн өвгөдийнхөө хөрөг зураг, тэдний талаар бичсэн юмсуудыг бас харна. Ямар ч байсан түүхээ суртчилан, түүхээ дээдлэж байгаа энэ хүнд талархах нь зүйтэй. Мөн ховор дээр үеийн судар энэ тэрээс тэмдэглэгдэж үлдсэн олон сайхан материалуудаар бэлэг барьж байхыг хүсч байнаа. мөн Үнэн Түүх гэдгийг бас бодож байхгүй бол аюул ихтэй бөгөөд Эздүүд нь бүгд буусан байгаа болно.
харин Хуйхтаны үр сад хужаа  Түвшин Оюунбат харин Монгол нэрээ өөрийнхөө хуйхтан өвгөдийн нэрээр солиосой билээ. Тэр түүхээс Чингис Хааныг арчиж хаяхыг хүсчээ. Тэр шинэ түүх зоиохыг хүсч байна. Уриалж байна. Хоёр хүн яг зөв гэж дэмжжээ. Үндэсний аюулгүй байдлаа, өвгөдийнхөө Ухааныг аварч хамгаалахгүй бол энэ мэт хүмүүс аль хэдийн хорт бодлогоо явуулаад эхэлжээ.
Дээрхи хүн хуйхтангуудын үр сад Хятад хүн нь тодорхой. Монгол авгай аваад монгол нэр хүүхдэдээ өгчихсөн юм болов уу. Монголчууд бол Мангдайн үр сад. Хятадууд бол Хуйхтангуудын үр сад. Энэ талаар хатны Ам сударт байгаа. Дээрх хүн Хатны судрыг уншвал огидос нь хүрэх байх даа. Бас л Чингис Хаан гэнээ шал хэрэггүй гэх нь тодорхой. Хуйхтан гэдэг үг он цагийн уртад хужаа, хятад гэх болждээ. Ёстой нөгөө Энхбаяр түшмэлээр шинжүүлэх юмсан. Үгийн үндэс нь нэг байнаа уу, үгүй юу гэж. Би ямар хэл бичгийн ухааны доктор биш хэн мэдлээ.
Бас нэг зүйл. Хэнтий аймгийн Засаг дарга Эрдэнэбаатар Хорих газраа Чингис Хааны хөшөөг аваачиж тавьсан гэх юм. Чингис Хааны үед Монголд шорон гэж байдаггүй байсан юмсан. Түүний мөрөөр манай нэгэн хүү сураг тавин ярилцлага авчээ. Энэ дарга өөрөө дахин сонгогдоод дарга болоход өөрийнх нь байгуулсан хөшөө харин элэгдсэн байх юм. Яах гэж улсын мөнгөөр шүтэж дээдэлж чадахгүй байж хоёрын хооронд юм хийж мөнгө угааж байдаг юм бэ? Тухайн үедээ хэдэн сая төгрөгөөр хийлгэсэн болдоо. Доор тэдний ярианаас тавив.
Хэнтий аймгийн засаг даргын хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчтэй чатласан нь. hi

clint_012003 (Oct 11 9:59 AM): sain ban uu ta
clint_012003 (Oct 11 9:59 AM): zasag dargiin tuslah uu

baigalmaai (Oct 11 11:04 AM): үгүй

clint_012003 (Oct 11 9:59 AM): holbootoi ajilladag hun uu
clint_012003 (Oct 11 9:59 AM): web master ?

baigalmaai (Oct 11 11:05 AM): аанха
baigalmaai (Oct 11 11:05 AM): хэвлэл мэдээллийн ажилтан нь

clint_012003 (Oct 11 9:59 AM): mash sain bna
clint_012003 (Oct 11 9:59 AM): bi neg zuil todruulah gesen yum

baigalmaai (Oct 11 11:05 AM): за

clint_012003 (Oct 11 10:00 AM): Chinggisiin mongol toriin bus baiguullagaas
clint_012003 (Oct 11 10:00 AM): shu

baigalmaai (Oct 11 11:05 AM): за

clint_012003 (Oct 11 10:00 AM): Horih angiig zasag darga Chinggis gej nerleed dotor n hushuu barisan gej duullaa
clint_012003 (Oct 11 10:00 AM): eniig ta unen esehiig medej bh estoi bh
clint_012003 (Oct 11 10:00 AM): todorhoi hariult uguuch

baigalmaai (Oct 11 11:08 AM): аан за

clint_012003 (Oct 11 10:07 AM): ?

baigalmaai (Oct 11 11:16 AM): Хэнтий аймаг бол хаан Чингисийн өлгий нутаг гэдгээрээ бахархдаг нутаг. Тэгээд Ч.Эрдэнэбаатар дарга 2000-2004 онд засаг барихдаа Чингисийн хөшөөг аймгийнхаа төв талбайд бүтээлгэсэн юм. Дараа нь С.Жаргал дарга 2004-2008 онд засаг барихдаа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Чингисийн морьт хөшөөг бүтээлгэн нэг талбайд Чингис хааны хоёр хөшөө боссон. 2008 оноос хойш Ч.Эрдэнэбаатар дарга эргээд засаг барьсан. Энэ үед Эрдэнэбаатар даргын үед бүтээн босгосон Чингис хааны баримал хөшөө он цагийн эргэлтэд эв
baigalmaai (Oct 11 11:18 AM): эвдэрч эмтэрсэн тул буулган аймаг дахь хорих ангийн үүдэнд аваачиж байрлуулсан нь үнэн.

clint_012003 (Oct 11 10:13 AM): horih angiin nernii talaar?

baigalmaai (Oct 11 11:19 AM): тэрнээс биш хорих ангийг Чингис гэж нэрлээгүй.
baigalmaai (Oct 11 11:19 AM): тийм боломж ч байхгүй

clint_012003 (Oct 11 10:13 AM): aan tiimvv ter hushuug sergeen zasvarlan ter bairshilaas nuulgeh arga hemjee avch boloh bolovuu
clint_012003 (Oct 11 10:14 AM): Bid chinggis khaaniihaa hushuug evdersen ch bai tiim gazariin oiroltsoo bailgahiig eserguitsej bgaa yum ldaa ene talaar zasag dargad huselt gargajh boloh bolovuu
clint_012003 (Oct 11 10:14 AM): eniig ta damjuulj ugch tus bolooch
clint_012003 (Oct 11 10:15 AM): bolomjgui bol bid nar alban esooor
clint_012003 (Oct 11 10:15 AM): holbogdieeo

baigalmaai (Oct 11 11:21 AM): өө тэг
baigalmaai (Oct 11 11:21 AM): албан ёсоор хүсэлтээ тавьж болно шд

(Za manaihan ner usaa avchuul ene gartai holbogdood huselt gargaach? teguul nuulgechih yum shig bna sht)
Top of Form
За ямар ч гэсэн нэгэн сонин түүх энэ номонд минь үлдэх нь. Шүтэж биширч чадахгүй бол дэмий мөнгө үрж элдэв хөшөө дурсгал босгох хэрэг ер байхгүй. Хаан маань өөрийгөө биш Дээрээ Хөхрөн харагдах Мөнх Хөх Тэнгэрээ шүтэж бай гэсэн шүү. Амар зүгээр мөнгө төлөхгүй, хаа сайгүй хамт байна. Элдэв зууч хэрэггүй шууд бид өөрсдөө Мөнх Тэнгэртэйгээ холбогдоно. Хамгийн амар шүтлэг. Мөн хэн ч булааж авахгүй. Хэн ч хааж харанхуйлахгүй. Шороо тоосыг нь арчих гэж зүдрэхгүй. Хэн ч өмчилж мөнгө нэхэхгүй. Мөнх Хөх Тэнгэрийн шүтлэг гэж аргагүй л ард түмэн олны хамгийн зөв шүтлэг юм байна даа. Ганц биднээс шаардах юм нь зөв амьдралыг л шаардана. Болохгүй бол ниргэнэ. Үгэнд нь орж л байвал болоо ш дээ. Өргөл нь сүү, цайны дээжээсээ жаахан өргөөд үлдсэнг бид өөрсдөө ууна. Тэр зөвхөн зүрх сэтгэлдээ Хайрыг л хүснэ. Хайрласны хариуг хамаагүй ихээр үржүүлж өгнө. Бусад шашнаас хамаагүй давуу талтай байгаа биздээ. Та нар зөвшөөрч байна уу.

Энэ дээр байгуулсан Төрийн бус байгуулага нь шижигнэсэн сайхан залуус байв. Тэдний ихэнхи нь хэвлэл мэдээллийн ажилтангууд. Камермэээнүүд буюу зураглаачид ихтэй. Хаан маань ч энэ замбативд зураглаач хийж Камермэн ХААН болчоод байгаа шүү  дээ. Аянга анх Тэнгэрийн үйлийг дүүтэйгээ хоюулхнаа эхлүүлэхээр Улаанбаатартаа ирж байсан бол одоо 50 гаран гишүүнтэй Тэнгэрийг суртчилах ийм олон сайхан хамт олонтой болчих гэж. Тэнгэртээ баярлалаа. Хаандаа баярлалаа. Тэднийгээ над шигээ хайрлан ивээл хишгээ сайн түгээгээрэй. Улаач охин нь хичнээн баяртай байсан ч бас тэдэнд их санаа зовж, тэднийг маань элдэв муугаар хэлж, гутаан доромжлох вий гэж их санаа зовж байна.

Энэ хүмүүст ямар ч буруу, хар санаа байхгүй бөгөөд Аянга надад итгэсэн л гэм бий тул хэрэв тэдэн лүү дайрах хардах хүмүүс байвал эхлээд Аянгыг л барьж шалгаж, мухарлаарай хэмээн хүснэ.  Мөн тэд Монгол орондоо Чин сэтгэлээсээ хайртай залуус учраас зөв юм хийе, зөв амьдарцгаая, залуучууд бид өөрсдөөсөө эхлэе хэмээн зориг шулуудсан залуучууд юм. Цэцэг цэврүү шиг энэ залуусыг Хаан тандаа даатган, Тэнгэрээсээ түмэнтэй гуйн залбиръя. Тэднийг минь хайрын дээдээр хайрлаарай л гэж гуйя. Тэнгэр эцэг, Тэнгэр ээж, ерөн есөн Тэнгэрүүд, Эцэг өвгөдүүдийн минь ариун сүнснүүд, Эрлэг аав, Хилэнцэт Тэнгэр аав, Догшин Тэнгэр аав, Эрх Мэдлийн эзэн Тэнгэр аав, Лус аав, Эцэг Одон аав, Наран Улаан аав, Хаан аав минь, Хатан Дээд ээжүүд минь тэднийг бас ивээлдээ авч манаж, хайрлаж явна уу.

Мөн нэг хүү маань бас энэ өдөр ХӨХ МОНГОЛ гэх ТВ-ийн нэрээ авсан давхар баяртай үйл явдал боллоо. ЭнэТВ хамгийн анх удаа Монголд Хааны айлтгалийг амилуулан танилцуулах байхдаа. Олон залуус Хааны айлтгалыг амилуулан түмэнд түгээхээр шамдан ажиллаж байна. Гадаадад суугаа Монголчууд маань ч баярлан догдлон сэтгэл нь хөдөлж байгаа биз ээ. Танин мэдэхүй, Гоозүй, Үнэнийг түгээх, Монгол ГҮН УХААНыг, Бөөг, Түүхийг суртчилах ҮНЭНийг хайх ТВ тэй болж байна даа. Тэдэндээ бас амжилтыг ерөөж байна. Үнэний эрэлд бүх л нийтээрээ идэвхитэй оролцон сэтгэлээ хуваалцан оролцохыг уриалж байна.

Хүн тус бүр л өөрийн эзэмшиж буй мэдлэг, мэрэгжил бүртээ сэтгэлээсээ эрдэмтэн судлаач байж, төгс эрдэмтэй, шинийг олж нээдэг, шинийг сэтгэдэг, шинийг эрэлхийлдэг, нинжин сэтгэлтэй байхыг  ерөөж байна. Миний блогийг уншдаг Маш олон хүн Амьдралаа өөрөөр харж, олон зүйлийг боддог боллоо, эрч хүчтэй боллоо, Эх орон, Монгол өвөг дээдсээрээ бахархдаг боллоо, Монгол нэрнээсээ ичихээ болилоо, би хичээж амьдарнаа, Та харин блогтоо шинэ юмнууд, түүхээ сайн бичээд байгаарай хэмээн захидал ирж байна. Танд яаж туслах вэ хэмээн асууж байна.

Та нар маань л өөрчлөлт гэдгийг өөрөөсөө эхлэн, өөрийн гэр бүлээсээ эхлэн, бие биенийгээ хайраар тэтгэж, Дээд Тэнгэр Дээдэс, өвөг буурлуудаа ойлгон өрөвдөж, шинээр амьдрах эрчим хүч, энергээ НАР, САР, Одод, Сүүнээс аваад хар муу энергийг зайлуулан биеэ цэвэрлээд сурчихвал л болно шүү дээ. Үүний төлөө л Чингис Хаан маань дээд Тэнгэртээ тайван амгалан байлгүй бууж ирчээд улаач надтай өдөр шөнөгүй л компьютерийн ард суун байгаа билээ. Та нар хэнгэрэг дэлдэхээр л тэр алсаасаа бууж ирдэг хэмээн бодож болохгүй. Байнга энд суурин байдаг нь түүний бусдаас Онцгой гэдэг үгийн бас нэг тайлбар нь юм. Бөө нар бол мэднэ дээ. Голомтын болон хамгаалагч онгодууд байнга хамт байдгийн адил гэсэн үг.

Миний өргөөний үндсэн Голомтын онгод маань намайг очтол Миний хүүгийн өргөөнд оршиж байгаа билээ. Саяхан нэгэн хүн Хадам буурлууд дэр маань очихдоо Аянга удган намайг явуулсан юмаа хэмээн сулхан хэлжээ. Хадам буурлын Түшээ үр миний нэрийг сайн сонсоогүй учир Хэн гэнээ нэг удган явуулж гэнээ хэмээн Бууралд дамжуултал Зүүн талыг эзлэн суудаг Хааны маань Голомтын онгод хилэгнэн: Алтан ургийн охинг минь Хэн хэмээн басамжлаад байна уу? Доромжлоод байна уу хэмээгээд түшээ үрийг хоёр өдөр өөрсдөдөө мөргүүлэн уучлал ирүүлж, өргөл өргүүлэх шийтгэл оноосон тухай очсон хүн маань хэлэн би буруу хэрэг хийчихлээ чанга хэлдэг байжээ гэжээ.

Тэд маань гэрээ, голомтоо манан сайн суугаа бизээ. Мөн очсон нэгэнтэй нь Шихэээ буюу Шихихутаг ноён маань аминчлан үгээ дамжуулжээ. Шийхэээ маань голомтоо сахин бас тэнд байгаа байх нь. Миний хатуу өвөө, ажилсаг өвөө Хубилай Баатар минь өргөөгөө цэвэрлээд л маажиг маажиг алхалан, Хадам буурлууд маань гайхаад л сууж байгаа байхдаа. Манайхан арц, хүжний үнэрт дургүй. Манай Хадам буурлууд гэр цэвэрлэх дургүй. Тухалж ямбатайхан шиг суух дуртай. Тэд мөн арц, хүжний үнэрт дуртай. Манай голомтын онгодууд минь намайг харьж ирэн, өөрийн өргөөгөө барин дураараа суухаа хүсэж байгаа байхдаа хөөрхий амьтад. Зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдэг болохоор аль аль талдаа хичээгээд хурдхан шиг зорьсон хэргээ бүтээчихвэл амар амгалан тус тусдаа амьдарцгаах биз ээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.