Би яг одоо энэ эвгүй байдалд орчихоод байгаа ЛАМ нарыг өрөвдөөд байх юм. Юундаа тэгтэл уурсаад сандраад Бөө рүү дайраад байгаа юм бэ? Ламыг бол хүн Сайн дураараа хийдэг. Бөөг бол хүн Тэнгэрийн дураар хийдэг. Тэгээд яахын одоо. Та нарыг ажилтай байлгахын төлөө гэрийнхнээсээ нэг нэгээр нь үхүүлээд л, өвдөөд л, шархадын сайн дурын өвчтөн болох юм уу? 1500 оноос хойш л Монголд шарынхан ноёрхлоо.
Тэгээд юу хийсийн??? Ядахдаа хог хаяулдаггүй болгож сургах нь яасын??? Тэгж яривал хамгийн заваан газар чинь Гандан гэдэгтэй маргах хүн үгүй. Бусад орны сүм хийд мөргөлийнхөн маш цэвэр ариун байдаг. Гэтэл та нар ниииииййл хир, дээрээс нь элдэв тос заваарууулж нялаад л, Ганданг тойроод нил угаадас, хог, жорлон үнэртдэг. Энэ олон жил өрсөлдөгч үгүй байсан та нар яагаад сүсэгтэн олноос мөнгө авч, өргөл авдаг байж тэднийг хог хаях, буруу тийшээ шээх, зөв сүсэглэхийг зааж өгөөгүй юм???
Яахаараа та нар энд тэндгүй хадаг уяж хог тарьдаг юм өөрсдөө??? Яахаараа та нарын хийсэн тахилга хогонд, архины шилэнд дарагдан хоцордог юм бэ? Энэ олон жил суугаад л гадаадаар бувар бувар гээд байхаас монголоороо хог бүү хая гээд суртал ухуулга хийгээгүй юм. Бурхны номонд хогтойгоо хүртэл эвлэр гэсэн юм уу? Буяны юмыг хураах хирнээ яахаараа бузрыг өөрсдөө тариад байсан юм бэ??? Өрсөлдөгч байхгүй байхдаа та нар ухаарч гэгээрүүлэхгүй яасын??? Сүнс байдгийг мэддэг байсан юм бол яагаад түмэн олонд сайн тайлбарлаад ухуулаад өгч болоогүй юм бэ??? Ийм байхад чинь яахын тэгээд бид??? Яагаад та нар Монгол өвөг дээдэс чинь ингэж сургадаг гэж Монголоор хэлэхийн оронд дандаа гадаадаар яриад толгой эргүүлээд байсын бэ???
Тэгчихээд одоо БӨӨ рүү дайрах хэрэг ер үгүй. Түүний оронд буруугаа ойлгоод, үйлээ өөрчлөөд бурхны номоо Монголоор орчуулаад, буман олныг гэгээрүүлээд, буяны үйлст нэмэр болбол таарна. Ганданд бас мэлмий нээгдсэн лам нар бий шүү! Манай хүү Бөө болохоосоо өмнө Ганданд явж байхад нь нэг лам "миний дүү энүүгээр явах хэрэггүй шүү. Чи их том хүн байна. Ийм газар чамд зохихгүй биеэ бодож яваарай" гэсэн гэдэг. Бас нэг ламын тухай би сонссон. Тэр нэг хүнийг үзээд Бөөгөөр явсан нь дээр юм байна хэмээсэн бөгөөд тэр охин Бөө болсондоо. Энэ хүмүүс бол шударга үнэнч, сайхан сэтгэлтэй лам байгаа биз дээ. Иймд би ламыг ердөө ч муу гэж боддоггүй. Бусармаг нэр гутаасан юмнууд л хэт их байна. Хулхи Лам нар. Мэдлэггүй Лам нар. Бөөд бол Тйирэнтсэн бөө гэдэгтэй адил. Мэдлэгтэй сайхан лам нар бас байнаа. Даанч цөөн юм шиг байна.
Лам ч бай, бөө ч бай ухаанаасаа л шалтгаална. Ихэнхи лам нар Бөө рүү халдаад байгааг өмөөрчихлөө. Өөрсдөө өөдтэйхөн байхгүй бол хэн та нарын хоолыг булаахав дээ. Өөрсдийгөө хараад дүгнэлт хийцгээ. Мөн бурхны номоосоо гадна түүхээ уншиж байцгаа. Бурхны номоо монголоор орчуулаад харьцуулан бодож үзэцгээ. Би даанч бурхны ном уншиж мэдэхгүй л дээ. Маанийн зургаан үсэгч хараад уншиж чадахгүй. Хэрвээ мэддэг бол уншиж байгаад л тээр энд ингээд биччихсэн байнадаг. Тэгтэл та нар гээд л хэрүүл хийхгүй юу. Мэдэхгүй юмаа бол Аянга мэдэхгүй л гэдэг шүү дээ. Харин мэдэгддэг, харагддаг гадаад байдалтай чинь л хариуцлага яриад байгааг ойлгоорой. Ер нь ажил байдал, энэ тэрээ орчин үед тааруулахгүй бол та нар хоцрогдож байгаа ш дээ.
Үйлчилгээ нь ч, авч буй арга хэмжээ нь ч, барьж байгаа барилга сав чинь ч нэг л бишээ. Харин нөгөө өмнөх үе рүү л гулдраад байдаг юм даа. Энд л та нар гадаадыг дуурайх ёстой байсан юм. Христийнхэнийг ХАР. Та нараас хамаагүй дээр. Хойд эцгийн сургаалыг Монгол хэл дээр хөрвүүлчихээд хоёр хоёроороо хөтлөлцөөд л айл хэсээд хаалга тогшоод Аавыгаа хайгаад яваад байгаам даа. Та нар арчаатай байсан бол гадны элдэв хөгийн шашнууд орж ирэх ч үгүй байсандаг. Муууур мээн ч гэнэ үү? Мууран залуугийн ч юмуу нэг тийм урсгал байдаг гэнэлээ. Байсхийж байгаад л балчируудыг Чардакаас үсрүүлж үхүүлдэг нь хэн нь ч гэлээ дээ гэх мэт хэтэрхий олон гадны хойд эцэгүүд ирээд булаалдаад байна хоолноос чинь. Цус элэг нэгтэй Бөө монголтойгоо хоолоо хуваасан чинь дээр дээ. Тэгтэл та нар очиход ч хэцүү хог дунд суучихаад л өөрсдөө бас хог тариад л суугаад л байх юм, суугаад л байх юм. Хичнээн зуун жил суув аа. Гандангийн хэдэн тойрсон айлуудаа гэгээрүүлээд сургачихаж чадахгүй байж тэр ууланд тэнэж явдаг Бөөтэй хэрэлдээд яахав дээ.
Бөө нар бол Тэнгэр нь Дээвэр, Уулс нь Хана, Газар нь Суудал болдог Сүмтэй хүмүүс. Шүтээн нь Нар, Сар, Одод. Хайрладаг дүрсүүд нь уул, ус, ургамал, ногоо, чулуу учраас Ганданг булаалдах БӨӨ газар дээр ганц ч төрөхгүй. Тийрэнгүүд л магад шүү.
Харин лам нар л чадахгүй байж чаддаг юм шиг уул ус, овоо руу ороод уурлуулж хилэгнүүлээд байдаг юм. Зөв аргаддаг, тахидаг, ойлгодог, хүндэлдэг бол хамаа байж уу.
Даанч бөөн новш хог, тарьчихаад арилаад өгдөг болохоор тэд та нарт тун ч тааламгүй ханддаг юм. Май гэж өргөл аваачиж өрчөөд буцахдаа өөрийн юм шиг л очсон хүмүүст хуваан идүүлдэг нь арай дэндүү тэнэг. Тэндхийн савдаг амьтдууд амьтны дүрд орон идэх ёстой. Баахан юм гуйчихаад өглөгөө өөрсдөө идээд байхаар чинь яахын. Хий юмнууд хүний биед ордог шигээ л амьтны биед ороод идчихдэг юм. Хэрээний биед ороод очуул хар хэрээ гээд хөөлгөх нь байна ш дээ.
Хэрээ гэснээс их инээдтэй. Бид өдөр бүр шувуудтайгаа талх боовоо хуваан иддэг болсон билээ. Тэднийг Хээрийн Онгодууд гэдэг юм. Маш чухал Онгодууд, хамгаалагч, хэлмэрч гээд л хийхгүй юм байхгүй. Би улсынхаа нийслэл Улаанбаатар луугаа очихоор нэг удаа өдөр явах болов. Хүү маань машинтай ирж авах ёстой байв. Хүлээх зуураа онгодуудаа хооллож байтал хүү ирэн яаралтай ажилтай тул буцна хурдал гээд би ч сандраад машинд суув. Зам зуур би хээрийн онгодууддаа харав. Гэтэл нэг Хэрээ онгод хөөрхий том боов амандаа зуучихаад л машин дагаад л нисээд л байв. Хичнээн өрөвдвөө. Хүүгийн л хамгаалагч онгод бололтой. Гэртээ ирээд хоол таарч амандаа зуутал Эзэн нь буцаад л хар хурдаараа Улаанбаатар гэгч рүү явахад нь яарсан тэр юмаа ч идэж чадалгүй дээгүүр нь нисэж байгаа нь тэр. Ийм л хүнд хэцүү алба шүү дээ.
Би Бөө болон ажилаасаа гарчаад гэрт байдаг байв. Өдөр хээрийн онгодуудаа харан хоолоо идэхийг нь харах дуртай. Маш их олон сонин үйл явдал болдог юм. Дэс дараагаараа хооллох ёстой. Жишээ нь эхлээд шаазгай хооллосон бол дараа нь хэрээ, тэгээд улаан хошуут, болжмор гэх мэтээр. Нэг удаа нэг шаазгай хамгийн түрүүнд ирлээ. Өвөл байсан юм. Тэр их хөөрхөн ийш тийш хэсэг харав. Тэгснээ нөгөө хоолноос амандаа зуугаад тоглоомын талбайн тэнд аваачин тавиад хошуугаараа цасанд далдлав. Дахиж ирэн ийш тийш харав. Бас нэгийг аваачин хашааны дор булав гэх мэтээр булж байтал араас нь нөгөөдүүл нь ирсээр олон болсон юм даа. Ийш тийш хараад байдаг нь инээдтэй байгаа биз дээ. Хэхэхэхэ. Их хөөрхөн.
Хээрийн онгодуудын гадуур гэрлэн бүрхүүл байдаг. Би өөрийнхөө онгодуудыг гэрлэн бүрхүүлээр нь ялган таньдаг. Худлаа гэвэл ийм зураг байгаа даа миний блогт. Шаазгайн гадуур том гэрлэн хүрээ үүссэн нь байгаа юмсан.
Мунхаг биднийг угаа залгах ёстойг анх манай гадаа цаг гаран гуагласан хэрээнээс би анх сайн ойлгосон юм. Түүний хоолой сүүлдээ сөөсөн юм даа. Тэр арай гэж явангуут шаазгай ирж яг тэр сууринд суугаад л шагширч өгсөн юм. Хэрэв энэ удаа л бид ойлгож шийдээгүй бол манайхаас зургаан хүний амины гарлага гарах байсан юм. Энэ тухай би дэлгэрэнгүй бичсэн байхаа аль хэдийн.
Тэгтэл зорилгоо биелүүлэхээ мартаад л хоорондоо хоол булаалдаад нэгнийгээ сэрээдээд л, халбагадаад л байх хэрэг байгаа юм уу ???
Бөө нь Хий үзэгдлээ биедээ буулгадаг, Лам нь өөр аргаар суралцан зүтгэсээр л Хий үзэгдлүүдтэй холбогддог л ялгаа байна даг. Зорилго нь хоюулаа түмэн олонд тус болох ёстой.
Лам ч бай, Бөө ч бай уг нь зорилго нь яг ижил, үйлчилгээ нь ижил, нэг юмны хоёр талаас нэг орой руу явж байгаа Монголчууд. Юунд бие биенийгээ үзэн ядаж муучилна вэ. Хөтлөлцөөл гүйж чадахгүй бол хоёр талаас нь авирахгүй юу. Орой дээр нь гараад нэг л зорилготой байснаа ойлгонодог.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.