Бүүр сэтгэл өвдөөд нулимс асгарчихлаа. Амьдралдаа ийм адгийн муухай орчин үеийн тэнэг ард түмнийг харсангүй. Ливүүд Каддапын цогцсыг үзэж зураг авах гэж очерлон, бас сэглэж хаяжээ. Ливүүд хүн биш юм байнадаг. Дийлээд ялсан бол болоо биш үү. Цаашдын яаж амьдрах төлөвлөгөөгөө зохиовол барав гэж. Их хүн муутай хүмүүс байна. Очиж очиж удирдагч байсан хүнийхээ цогсыг ингэж доромжлохдоо яахав дээ. Монголчууд харин ч бүр эсрэгээрээ аль 13-р зууны үед алив улсын буруутай Хаан, эрхэм дээд язгууртнуудыг хороосон ч ингэж доромжилж байгаагүйдэг. Хүндэтгэлтэй оршуулдаг байсан.
Каддапын эхнэр бол ухаантай, мундаг, шилдэг эмэгтэй байна даа. Тэрээр албан ёсоор НҮБ –д асуудал тавиад Ливийн шинэ засгийн газраас очиж нөхрийнхөө цогсыг өгөхийг шаардсан байна. Тэр хэлэхдээ: "Ливийн ард түмнийг хооронд нь алалцуулж цусанд хутгахад нийт 40 орны тагнуулууд оролцон, өдөөн хатгаж, яс хаяж, нэг нэгнийг нь хядууллаа. Миний нөхөр болон миний баатарлаг хүүхдүүд эх орныхоо төлөө, байгалийнхаа баялаг, ард түмнийхээ төлөө найман сар мятаршгүй тэмцэж, алтан амиа алдлаа. Би тэднээрээ бахархаж байна" гэжээ.
Ямар сайхан зоригтой, ухаантай, дайчин эмэгтэй вэ. Одоо монголчууд бид нөгөө талынхны, ялагдсан, алагдсан талынханы үгийг сонслоо. Ливи нь газрын тосны баялаг их газар. Баялагийн хараалд орсон Африк шиг юм болов. Бусад нь ч дүүрчээ. Баялаг гэдэг ундарч ургаж байдаг юм биш. Дуусч, дундарч байдаг эрдэнэ. Дуусаад хоосон улаан хөрс үлдээд Ливчүүд өлсгөлөнд нэрвэгдэх үед зэвсгээр тусласан Америкууд яах болдоо. Нөгөө бүлэг толгойчууд нь үзэгдэж харагдахгүй алга болж, хэдэн сэтгүүлчид, хүн сэтгэлтэнгүүд л хүнс тэжээл гуйн, туслаарай гээд зурагтаар гаргах цаг ирвэл яах бол. Тэдний алсан Каддапи л Тэнгэрээс нулимс тусгаж дэвтээх байхдаа зайлуул.
Америкчууд хүний гараар могой бариулж сурчээ. Эд тэгсэн хирнээ байгаль, бэлчээрийн төлөө хятадуудад алуулах Монголчуудыг өмөөрч ганц үг дуугардаггүй нь сонин.
Монголчуудад энэ эмгэнэл ирэх бүрэн боломжтой. Гадны орныхоны хатгалаг, турхиралтанд яасан их автаж хоорондоо хэрэлддэг билээ. Одоо бүр зүүн, баруун аймгаараа талцан биенийгээ муу хэлж тэнэгтдэг. Хэрүүлдээ хэзээ ч газар усны нэр оруулж эргүүтэж байгаарай. Газар орон бол байдаг байрандаа үүрд байсан харин хүн та болон таны дээдсүүд хаа ч тэнэж амьдарч байсанг мартаж болохгүй.
Америкт жагсаал болжээ. Одоо Америкт 50 сая хүн нийгмийн даатгалд хамрагддаггүй, 13 сая хүн өлсгөлөн, 17 сая түүнээс дээш хүн ажилгүй байгаа юм байна. Гэтэл Төр засаг нь хичнээн тэрбумаар гадны орнуудад туслаж, хичнээн тэрбумаар нь Дайн хийж байнадаг.
Өөрийн орондоо яагаад энэ мөнгөө зардаггүй вэ? Яагаад үргэлж өөр бусад байгалийн баялагтай орнуудад дандаа ард түмнүүдийг нь хооронд нь хагаралдуулан хооронд нь дайтуулж аль нэг талынхад нь зэр зэвсэг, мөнгө бүгдийг өгдөг бэ? Тэгээд хоорондоо алалцаад хядалцаад дуусангуут сайн хүн болон тусламж нэрээр бүх юмыг нь зааж өгч, бүх бизнес ноёрхлоо тогтоодог. Дэлхийн бүх л дайн, энэ муухай аргаар мөнгө угаахад ердөө 144 компани л бүх мөнгийг нь, ашиг орлогыг нь хураан авдаг байна. Сая Ливид нэг автомат гэхэд 2000 доллар болсон гэнэ. Каддапи маш баян хүн. Гэтэл тэр мөнгөө Америкт хадгалуулж байсан байна. Түүнийг нь Америкууд аваад эргээд тусламж нэрээр Ливид зэр зэвсэг элдэв юм нийлүүлж эхэлжээ.
Америкийн соёлыг та нар мэднэ. Ливид тун удахгүй бүх л Америк маягийн амьдрал бий болж өөрийн орны газрын тос бусад баялагаа цөлмөж, газраа ухаж зарж, алууртай видеогоо арилжиж, хар тамхи, хүчирхийлэл, завхайрал бүгд нүдний өмнө ил байдаг болж авилга хээл хахуул цэцэглэн, хүүхдүүд нь америк хэдэн Супер баатруудыг мэдэж өсөх болно. Бүгд мөнгөний хойноос амьдарна. Ерөнхийлөгч байсан хүнээ ингэж алж, цогцсыг нь доромжлох энэ ард түмэнд ухаантай хүн байдаггүй юм уу? Ийм мунхаг ард түмэн ухаан мунхагийнхаа золиос болж ямар хурдан мөхөх вэ?
Монгол хүн бол ядахдаа үхсэн бол цээрлээд хол байна биз дээ. Юун оочерлон зураг авах. Тэр зургаар яах юм бэ. Зураг нь амилж бүгдийг нь эргүүлээд хүйс тэмтрүүл яана. Яасан мунхаг, шившигтэй ичмээр ард түмэн бэ! Тэдний тэнэгийг Америк ноёдууд шүлсээ залгин харж баярлаж, бид мэт нь жигшин зэвүүцэн харж байна даа. Ливи гэж нэртэй улс газрын хөрснөөс арчигдах цондон уу энэ чинь. Яасан харалган муухай тэнэг хүмүүс вэ! Эрх чөлөө гэдгийг олон баярлаж болох ч арай ч өөрийн удирдагч байсан хүнээ ингэж зэрэмдэглэн улс үндэстнээрээ баярлах хэрэг баймааргүй юм.
Монголчуудын түүхэнд хамгийн сүүлд Цэдэнбал даргын бичлэгийг авчирч үзүүлэхэд Монгол хүмүүс өмөөрөн өрөвдөж, өр нь өвдөж хайрлаж байсан юм шүү. Бид тэр хүний үед худал сурталд тархиа угаалган байсан ч хүн чанараа гээж, ах захаа алдаж, эх орноо тусгаар тогтнолоо худалдаж, хүний боол болж амьдраагүй, балчир бага хүүхдүүд бид айх аюулгүй шөнө 12 өнгөртөл ч тоглож чаддаг тайван орон байлаа, хүн бүр одоонх шиг хараал хэлж түгжирсэн, хөгцөрсөн орчинд байсангүй. Байгалийн баялагт минь хүссэн бүхэн орон шургаж, төнхөж ухаж чаддаггүй л байсан юм шүү. Хужаа нар ховор байлаа.
Тэр үеийн улс төрийн товчооныхонг яаж муулж бичиж, харааж зурж, шоглож байлаа. Тэднийг шүүмжилж унагаад оронд суусан хүмүүс үхээгүй, үе нь өнгөрөөгүй байж байнадаг. Одоо тэр үеийн дарга одоо үеийн дарга хоёрын хэрэглэж байгаа юмс эрх мэдэл хийсэн ажлыг харж болно. Тэнгэр газар шиг ялгаатай. Одооныхон нь тэднээс хэдэн зуу дахин баян, тансаг, Монголын газар нутаг баялагийг цөлмөж худалдсан уу гэхээс хамгаалж байгаа нь Хаа байна. Америкийг л дуурайн ардчилал хэмээн хашгирч, Америкийг А, Б гүй хуулсан биз дээ.
Харин Монголчууд Ливи шиг тэнэгтэж хоорондоо алалцаж хүнээ хядсангүй. Энэ бол заяа. Гэхдээ энэ бол тэр үеийн улс төрийн товчоонд байсан буурлууд бууж өгсөн. Оготны хамраас ч цус гаргаагүйдэг. Гэтэл өлсөж цангаж, үхэн хатан байсан хүмүүс оронд оччоод одоо яадаг вэ? Хичнээн суулт хийгээд ч, өлсөөд ч нэмэр үгүй. Босоод хашгираад очихоор нь шоронд хийнэ. Бууддаг болсон. Үнэн нүүр царай энэ бүхэн биш үү. Бид одоо Утаат Улаанбаатартаа гадуур явах гэж Там. Цүнх, кармайгаа хулгайчаас ч дутуугүй байнга харж шалгана. Хулгайчаас жаахан сул ажиллавал хамаг юмаа алдана. Бөөн хараал, зүхэл сонсоно. Байнга өөрөө биш юм гэхэд өөр бусдын хэрүүлийг сонсоно. Өгөр архичингууд энд тэндээс гарч ирж айлгана. Харанхуй болуут амьд гэртээ очих үгүй нь тодорхойгүй. Машинтай байгаад ч нэмэргүй, түгжирч, дайрч, хоорондоо харааж хэрэлдсээр бөөн нерв.
Нэг бол араасаа чихүүлнэ, үгүй бол өөрөө араас нь орчихно. Зай барих арга үгүй. Дэлгүүр бүх гоё бараагаар дүүрсэн гэх үү? Тэгээд үнэгүй биш биз дээ. Тэнгэр лүү л яваад байна тоо нь. Ард түмэн газар луу л шигдээд, хаягдаад байна. Цалингийн зээл, байшингийн зээл, банкны зээл гээд л бүгд өртэй. Зээл өгнө гэж баахан гоё юм ярьчихаад яг цагаа тулахаар 3 саяын үнэтэй зурагт байвал 200000 гэж үнэлнэ гэх мэт. Зээлээ өгөхдөө хүүгээр л боомлин үржүүлж өгнө. Нөгөө тоо мэддэггүй, доошоо дарж үнэлдэг эдийн засагч нар нь шүлс нь урсаад л хүүгээ өсгөж бодоод байна.
Хуулсан болгоныхоо үр дүнг нэг харчих. Америк маягийн амьдралын үнэн нүүр царай илэрнэ. Америкт очиж хар бор ажил хийсэн бүхэн мэднэ. Тэдний оронд ядуучууд, гуйлгачид ч их байдаг гэдгийг.
Америк Төр бол ялзарсан Төр. Тэд өөрийн орны ард түмнээ хайхрах хэрэгтэй. Яахаараа дандаа өөр бусад хүний орон луу өнгөлзөж хатгаж байдаг юм. Яагаад тэд байгалийн баялагаа хамгаал, ус та нарт хэрэгтэй. Байшингаа бүү шавааралдуул, яваандаа түгжирч хот хорт утаатай болдог юм. Энд амьдарсан та нар хорт хавдарт өртөнө. Хүүхдүүд чинь төрөхдөө өвчтэй төрнө гэж хэлэхгүй. Энэ тэр газраа ух, зээл ав, энийгээ түүнийгээ үнэл, ингэж тэгж зар, илүү газар бүртээ судалгаа явуулж ашиглаач, ухаач гээд байгааг хараач!!!
Монголчууд хоорондоо байлдаад унавал юу болохоо мэдэж байгаа биз. Хэдэн хүн амтай билээ. Хүний хатгалагт өртөөд байв. Нүдээ нээгээд бусад орнуудын тухай сайн нэвтрүүлэг бэлдэж тайлбарлаж өгч баймаар. Даан ч хөөрхий Каддапи үхэхэд гуниг төрөөд байсан юм. Түүнийг маш муу гэж энд бүх л хэвлэл мэдээллээр муулсан. Гэхдээ түүнийг хүүхдүүддээ их хайртай, өөрийн доор ажилладаг хамтран үйлчилдэг хүндээ их сайн гэж сонсож байсандаг. Нэг сувилагч нь байсан орос хүүхэн тэгж байсандаг. Тэгэхээр тэр бас сайн хань байсан учраас эхнэр нь түүгээр бахархаж байгаа байхдаа.
Монголчууд бид мэдээлэл их муутай байгаа учраас олдсон, үзсэн мэдээллүүддээ дүгнэлт хийгээд үзэхэд ингэж бодогдлоо. Тэр аль эрт бууж өгөөд шоронд сууж болох л байсан. Тэр бага хүүтэйгээ хамт сүүлд нь буудагдаж алагдсан болохоор бас л өрөвдөөд байх юм. Би бас Афганистануудын Талиб гэгч хөдөлгөөний тэнэгүүдийг хараад гайхдаг. Тэр сайхан дурсгалын зүйлийг дэлбэлээд байж байдаг. Үнэн дүүрчихсэн хог шаарууд бололтой. Манай Хазаруудыг их ад үздэг гэлүү. Эх орныг нь тэд л аврах байхдаа. Ухаангүй урагшгүй сөнөж буй ухаантангууд бас байх юмаа.
Манай энд Энэтхэгийн шашны баяр болоод бүтэн гурван өдөр Тэнгэр лүү буудлаа. Ямар сонин юм бэ? Аргагүй ч юм уу. Хэдэн шаазан хүүхэлдэйг бурхнаа төлөөлүүлэн гэртээ тавьчихаад л түүнийгээ шүтээд байна. Тэгсэн хирнээ тэднийгээ Тэнгэрт байдаг гэж итгэнэ. Өөрсдийн үйлдлээ нэг хараасай. Тэнгэрт байгаа тэдэн рүүгээ гурван хоног галаллаа шүү. Хүн ийм болтлоо мунхрах гэж. Ийм байж эд тэднийг Тэнгэрт байдаг гэж ярьж байх ямар хэрэгтэй юм. Будмал дуураймал хүүхэлдэйнүүдээ л шүтээд байж байна биз. Энэтхэгүүд шашнаараа хэд хуваагдана.
Тэгсэн хирнээ бас манайхан шиг улаан утас зүүнэ. Манайхан бол арай ч дээд боловролтонгууд нь зүүхгүй. Харин энд эмч, багш, дарга нь хамаагүй л зүүчихсэн явдаг. Эндхийн үндсэн иргэд бүгд Христ шашинд орсон. Бөө гэж дээр үед л байсан. Тасарсан, удам сударгүй болсон гэж ярихыг сонсоод хөх инээд хүрч байлаа. Энд би байсан бүх Бөөг нь дуудаад босгох болно доо хэхэхэ. Тэгээд эд маань хойд эцэг нь дээр үү, өөрсдийнх нь эцэг нь дээр үү өөрсдөө сонгоно биз. Христ шүтдэг хирнээ давхар улаан Утас зүүгээд байдаг нь нэг юм хэлээд байгаа биз дээ. Түүнийгээ хамгаалдаг гэж хэлдэг юм. Давхар давхар.
Манай англи хэлний багш хүртэл Христчин. Гэхдээ бас Энэтхэг явахдаа Бөө хүнээс улаан утас аваад уячихсан л явж байгаа. Эмээ нь Удган байсан бөгөөд нас бараад олон жил болж байгаа. Гэтэл залгамжлагч нь авахгүй гээд өөр Бөөгөөр хамгаалалт хийлгэсэн гэсэн шиг яг манай Монголчуудтай адилхан л яваад л байгаа юм даа.
Тасарсан, устгагдсан гэнэ шүү. Цус нь биеэр нь гүйж байгаа л байхгүй юу. Эндхийн хүмүүс бурхнаасаа ихэвчлэн юм л гуйна. Элдэв юмаа гуйна. Би өөрөө ингэх болно гэж өөртөө итгэхгүй. Өөрийн мэдэлгүй энд тэндгүй Бөө төрөөд унахаар та нар яаж хөгтөхийг нь харах юмсан. Хурдан ажлаа амжуулах их хүсэл төрлөө.
Хэд хоногийн өмнө би Гал Холбооны толгойлогч Мөнхбаярт хэдэн номоо бэлэглэж ажил үйлсийг нь асуусан билээ. Тэд Хааны бэлэглэсэн камераар олон зураг авсан бөгөөд камерийг нь цагдаа буцаан олгосон тухай хэлснийг сонсоод ихэд баярлалаа. Тэр явсан, бичсэн, харсан бүхнээ л бодитоор зурагтаар үзүүлээд байх хэрэгтэй шүү дээ. Нүдээрээ хүмүүс харж байж яс нь сажигнанадаг. Уул ус, газар шороогоо сайн хамгаалан тэмцээрэй. Би бас нэг юм сонсож байв. Нэг хүн уг нь тэр холбоонд байдаг байсан ч цаана нь хүмүүс бас мөнгө хийдэг, хэн нэгэнд ашигтайг сонсоод больсон гэж надад ярьсан билээ.
Үүнийг тэр хүнд хэлээд уул усны хөдөлгөөнөөс нь болиулнаа гэдэг бол хорлон сүйтгэгч, албаар хооронд нь хагаралдуулж дотроос нь бутаргаж байгаа л явуулга нь мэдээж. Уул усны Хөдөлгөөн нь ялаад ямар дээр гараад суучихсан биш, дарлуулан хавчуулсаар л байхад энэ мэт үгэнд итгэж тэмцлээс ухарна гэдэг бол маш буруу. Цаана нь мөнгө хийдэг өөр хүн байдаг хэдэн хүний эрх ашгийн төлөө гэнэ шүү. Ийм зөв юмыг хийгээд мөнгө болгодог байсан бол Америкууд аль хэдийн ирчихсэн байж байхсан. Уул усаа хамгаалах гээд тэмцэл хийсэн хүмүүсийг харин зарим нь улс төрийн зорилгоор нөгөө муу үйлийн үртэй 76 хан минг л унагах үйлсэд ашиглах санаатай байсан биз.
Тэглээ гээд яадын Амлалт нэхэх холбооноос л хамаагүй дээрдэг. Та нар буу, бид илүү ихийг идэж ууя гээд л дайраад байдаг биз дээ. Уул усныханг дэмжээд дээш нь гаргаж чадаад Дээд суудалд хүрвэл өмнөх годилуудаас арай дээр нутаг усаа бодолцон, оргүй дор охинтой гэгчээр бас л нааштай. Гэтэл үр дүн гарахаас нь өмнө л дотор нь ороод бутаргаад, тагнаад хатгаад яваа энэ хэдэн тэнэг нөхдүүдийн хар санааг таньж чадахгүй үгэнд нь ороод гарна гэдэг муу л байна даа. Амихандаа л нөгөө толгойлогчыг нь дээш гарч баяжих нь гэж хардаж байгаа бололтой. Гарахаар барахгүй ГАРГАХ хэрэгтэй. Түүнд эрх мэдэл дутаж байна. Уул, усаа хамгаалахад эрх мэдэл дутаж байнадаг. Уул уурхайгаа ашиглая, ухаж төнхөе гэснийг нь болохоор дээшээ ЗАЛАР ЗАЛАР гэчихээд Уул, ус, ургамал ногоо ярьсанг нь хардаж сэрдээд хагалж бутаргаад тараах гээд байгаа нь хаанаас шидсэн чулуу хаашаа өнхөрч байгааг харж байна уу.
Тэд уул усаар далимдуулж төрийн ордонд морьтойгоо суух гээд байна гэх хүн ч байх юм. Ичээсэй. Хэлсэн ярьсанг нь анхаараад хариу өгөөд, хэрэгтэй хууль тогтоол гаргаад, арга хэмжээ л авчихвал тэнд очоод ядарч зүдрээд суугаад байх хэрэг байхгүй шүү дээ. Хэн нь юу яриад байгааг нь л хараад ойлгоод бодоод үзээсэй.
Би бол ийм хүнийг урд хилийнхээ Сайдаар аваачаад л тавьчихна яадын. Хэдэн морьтонтойгоо ямар соргог хамгаалж, ямар сайн зохион байгуулах болоо. Уул ус, Монгол байгальд хайртай энэ хүнийг хардаад байвал хүн хариуцуулахгүй тэднийг нь хариуцуулаад эрхийг нь өгөхөд юу нь болдоггүй юм.
Хүний авьяас, чадварыг, сэтгэлийг нь биш оронд нь дүүргэсэн сургууль ердөө гадаад оронд сурсан хазгай хэл, хэдэн дипломоор үнэлээд дээш нь залаад байгаа нөхдүүд чинь яаж монгол орны байгалийн баялаг, ус горхи, уул хангайг сүйтгэж байгааг хараач. Хужаагаар дүүрэн л Монгол боллоо. Хил чинь задгай, хэн дуртай нь хөлхдөг боллоо.Хамаг эрдэнэ баялагийг чинь хулгайч аваад яваад байна. Өөрсдөө Монголчууд басард түмнээсээ дотроосоо хүнээ дэвшүүлмээр. Юуны чинь 76 гаа 99 болгоно гэж мөрөөдөөд унав бас. 99 Тэнгэртэй барьцах гээд байна уу даа. Хэн энэ саналыг анх гаргаж идэвхитэй хөөцөлдөж байгааг олж ирүүлэхээр Хаан айлдсан даа.
Эцсийн эцэст бидэнд мөнгө хэрэггүй. Мөнгөө бид шарилдаа наагаад аваад явахгүй. Эргээд сүнсэн бие маань аалз ч болсон амьтан ч болсон, хүн ч болсон ганц эх дэлхийдээ л эргэж төрдөг. Эх Дэлхий маань л Эрүүл байвал хоол олдоно. Хоолтой байвал бид амьдарна. Амьдрахдаа бид зөв амьдарч чадаж байвал болно шүү дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.