Wednesday, October 19, 2011

Залуу хүмүүсийг ялгаварлан гадуурхахаа болиосой.


Ихэнхи хүн Хөх Мөнх Тэнгэртээ залбирна гэхээр алгаа хавсарч байгаа харагддаг. Буруу юм гэнэлээ. Залбирах гэснээс сүсэглэх гэж нэрлэвэл дээр байх. Дээдсүүд маань надад тосож буй мэт гарын алгаа дээш харуулан сүсэглэх хэрэгтэй, малгайгүй байх ёстой, чин сэтгэлээсээ хайрлан бодож, зүрх сэтгэлээсээ сүсэглэх хэрэгтэй гэж зааж өгсөн.
Би залуу байхдаа бүгдийг нь нэг дор бөөнддөг байлаа. Гараа хавсарч залбируутаа л араас нь христийн загалмайг дуурайгаад л дараа нь алгаа дээш өргөөд нүүрээ арчаад л бүх л Бурхан минь гэж залбирдаг бүх шашныханы үйлдлийг нийлүүлээд л бөөндөнө. Тус болж л байвал хэн нь ч байсан яахав дээ гээд бүгдийг нь л дуурайгаад болно. Харин ганц юмыг шал буруу хийдэг байжээ. Чин сэтгэлээсээ хэзээ ч гуйж залбирч, сүсэглэж, хайрлаж үзээгүй тэгсгээд л гар хөлийн хөдөлгөөн мэтийг л хуулдаг байжээ.
Бөө болсон хойноо ч өөрийн голомтын шүтээндээ мөргөх ёстой байхад бас тэгс гээд л хэд тонголзоод, тонголзох хоорондоо шааал өөр юм бодчихсон байдаг байжээ. Гэвч одоо өдөр ирэх тусам л үнэхээр тэд амьтай бидний төлөө санаа тавьж, биднийг хайрладаг, минийхээр бол шал ядаргаатай балай ажилтай гэж боддог ч ийм ажил хийдэг үйлтэй төрсөн тэднийгээ өөрийн эрхгүй бүр дотроосоо хайрлаж өрөвдөнө. Жаахан цааш нь бодонгуут л өөрийн эрхгүй нулимс асгараад өр өвдөөд байдаг болжээ. Үхсэн ч зүгээр л байж байхгүй юунд бидний төлөө энд ирж шанална вэ? Тэр диваажиндаа амраад тэнээд явж байхгүй энэ балай газар ирж өөрсдийгөө зовоох хэрэг юу байнаа. Уг нь одоо ч энэ хорвоод бид том болоод өөрийн эрхгүй л ээж, аавыгаа настай болвол элдэв ажилд оролцуулахгүй "Та зүгээр л цаанаа амар байж бай, битгий элдэв юманд санаа зовоо. Бид нар амжуулчихна" гээд л тэднийг зовоохгүйг боддог. Тэгээд байхад л хажууд маажигнаад ирчихсэн юм уу, цай хоол бэлдчихсэн хүлээгээд байж байх юм уу, нойргүй хонолоо, санаа зовоод гээд уур хүргээд байдагдаа.
Гэтэл эд маань ямар ядаргаатай юм бэ? Үхсэн ч бас өндөлзөөд ирчихсэн хажууд тэгээч, ингээч, энэ чинь буруу, тэр чинь зөв, ирээдүйн үр ач нар маань эх оронгүй болчихов, эрх чөлөөгүй болчихов, уух усгүй болчихов, агааргүй болчихов, өөрсдийгөө устгачих вий гэчихсэн бас л байж байх юмаа. Үкэ мөн хэцүү яа гэж бодсон ч өндөр настай тэднийгээ өрөвдөхгүй, хайрлахгүй байх арга үгүй. Өөрсдөө бид ч ялгаагүй өглөө гараад явсан хүүхдүүдийнхээ ирэх цагийг тооцоолон, цаг нь хэтрээд ирвэл утасдаж, хайж гарна.
Гэхдээ өвгөдөөс ялгаатай нь уух ус, агаар, эрх чөлөө, эх орон гэж шаналахааасаа илүү өлсөөгүй байгаа, муу юм болчих вий, утсаа хаячих вий, хичээлээ таслах вий, гадуур тэнээд, муу хүмүүстэй ороолдох вий гэх мэт өчүүхэн юм боддогоороо ялгарч байх юм.  Тэд маань бас урдаас Ядаргаатай юм гэж цор цор хийн уур хүргэнэ. Юун ядаргаатай гэж чиний төлөө л хэлж байна. Хичээлээ таслахгүй сайн сураад сайн ажилд орвол цалин сайн авна. Цалин сайн байна гэдэг амьдрал сайн байна гэсэн үг. Энэ архичинг хар, тэр тэнэмэлийг хар тийм болох гээ юу гээд л бид уурсана.
Бидний өгүүлэх багачууд, балчируудыгаа сургамжлах маань хүртэл өөр байх юмаа. Хэн хэн нь дээдэх настангуудаа ядаргаатай юм гэж бодно. Учир нь би өөрийгөө болоод байна, том болчихсон, мэдэж л байхад чинь гэх ухааны юм бодон их л том ухаантай хүмүүст бодно. Гэхдээ би энэ хүртэл амьдрахдаа өвөг дээдсүүдээ арай ч үхчихээд бас ядаргаа болно гэж мэдэж байсангүй дээ.  Бөө болохдоо хүртэл би тэднийг өлсөж цангаад, ууж идэх гээд ядраад ирдэг л гэж бодоод аавыгаа энэ олон жил би гадаа ус уулгаж, цас долоолгож, нүцгэн явуулж, хатааж алж байжээ хэмээн өөрийгөө зүхэн хурдхан хэрэгтэй хоол унд, цай, өргөл барьцыг нь өгөхөөр сандарч шаналж байж билээ.
Гэтэл тэдний ирсэн зорилго нь ч өөр, хэлэх үгүүд нь ч өөр байх юм гэж даанч санасангүй явлаа. Эх орноо, эд баялагаа, хүнс тэжээлээ, байгалиа хайрла гэж хэлнэ хэмээн хэн санах билээ. Эгэл нэгэн эмэгтэй, хүний тооноос хасагдсан байсан би, харьж яваа настай, буурч яваа үзэмжтэй надад энэ дэлхий ертөнцийн үйл хэрэг ямар хамаа байнаа. Гаргасан хэдэн хүүхдээ л хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, ганц нөхрөө архи уулгаад Чад хийлгэчихгүй л өөрөө ард нь үлдчихгүй өмнө нь ороод үхчихвэл миний энэ дэлхийд хүн болсны үүрэг, хариуцлага тэр байв.
Ямар эрх мэдэлтэй, чухал албатай, их хурлын гишүүн биш. Миний ээрч муурч хэлэх хэдэн үгийг хүн байтугай нохой ч тоож сонсохгүй. Ээрч муурч хэлэх хэдэн үг ч хаанаас олохын хэцүү биз дээ. Гэтэл энэ үйлийн үртэй хэдэн өвөг дээд сүнснүүдээс болоод амьдралаа өөрчлөхөөс аргагүй болсон юм. Тэд маань хичнээн хашгираад сануулаад, хэлээд уйлаад, бахираад, тийчлээд, уурсаад ч үрс нь сонсохгүй, хичнээн хайрлаад энхрийлээд, аз өгөөд, туслаад дэмжээд ч үрс нь мэдрэхгүй тарчилж байжээ.
Бидний хайртай өвөг дээдсүүд маань. Уг нь амьд байхад нь ядаргаа хэмээн уурсаж амар тайван байлгахыг хичээж байсан ч үхэхээр нь хөөрхий одоо л бидэнд санаа зовохгүй бүүр амарчээ. Аян замдаа алжаалгүй сайн явж хурдхан шинэ маамуу болон төрөхдөө баян, буянтай айлын бандгар эрх маамуу болоорой хэмээн залбирч ном уншуулаад, нэг бол Диваажиндаа амар сайхан жаргаж яваа л гэж төсөөлдөг байсан шүү дээ. Гэтэл өнөөдүүлийн маань байж байгаа царайг хар. Бас л сэтгэл нь зовоотой, буруу юмаар яваад байна, алдаад байна гээд авснаасаа өндийгөөд, өндийгөөд үсрээд гараад ирчихжээ. Мааанээ бод мээээ хом.
ҮХЭЛ гэгч аймшигаар л тусгаарлагддаг ил, далд хоёр ертөнцийн заагийг хэлмэрчилж, хэлж, ойлгуулж өгөхгүй бол энэ үлдсэн хэдхэн насанд ч, үхлийн дараах насанд ч амар байх арга алгаа. Хас эргэх энэ амьдрал бол өнөөгийн менежментийн хэлээр эргэх холбоо бололтой. Эргэх холбоог Монголчууд маань Хас тэмдэгээр дүрсэлдэг.  Орчин үед энэ холбоог зурахдаа биенээс нь сум зурсаар бөөрөнхий дүрс үүсгэдэг. Харин Монголчууд ХАС тэмдгээр дүрсэлдэг нь бүүүүүр ч их учир холбогдолтой юм. Хасын гол огтлолцол ч маш их учир утгатай. Зөв эргэлт, буруу эргэлт нь ч чухал өөр санаануудтай гүн ухааны байдаг. Энэ ХАС тэмдэгт орчлонгийн жам ёс, хууль, утга тэр чигтээ багтдаг нь гайхалтай.
Энэ л эргэх холбоогоор ил, далд ертөнц Мөнхөд холбогдон хэзээ ч салан одохгүй. Энэ л эргэх холбоогоор хүний амьдрал эцэс төгсгөлгүй  үргэлжилнэ. Үхэл биднийг хоёр өөр орон зайнд оруулдаг ч хэзээ ч холбоо нь тасрахгүй. Хэрвээ түүнийг хүчээр таслан, холдуулах гэж оролдвол ямар их гамшиг ирдэг гэдгийг бид нүдээрээ харлаа. Бид бие биенийгээ харж, сонсож чадахгүй ч зүрхээрээ, оюун бодлоороо холбогддог. Хайраараа харьцдаг байжээ. Үе үехэн бид өнгөрсөн эмээ өвөө, эжий ааваа ихэд санан дэрэн дээрээ нулимс урсгаж байгаад нам унтсан байдаг. Бид бас тэднийгээ байнга зүүдэлдэг. Санаад уйлаад хэвтэж байхад минь тэд ирээд үнсээд аргадаад толгойг минь илж байгаад л тайвшруулан нам унтуулдаг байжээ.  Энэ бүхнийг ойлгох тусам тэднийг өрөвдөхгүй байх арга байхгүй, хайрлахгүй байх арга байхгүй. Сүсэглэхгүй байх арга байхгүй.
Нээрээ л тэгээд бодоод үзэхээр миний хүүхдүүд утсаа хаясан ч бай, хичээлдээ хожигдсон ч бай амьд л нүдэнд минь үзэгдээд явж байвал гол шүү дээ. Тэд бид нар шиг үр хүүхдүүдтэй болж байж л бидний зовлонг ойлгодог.  Сайн муу хэн нь бай амьдрахдаа уух устай, амьсгалах агаартай эрүүл орчинд хөрст дээр хөл нь гишгээд явж, хүний нутагт боол бололгүй, өөрийн нутагтаа дураараа тэнэдэг байвал л хамгийн Дээдийн Дээд жаргал юм байна гэж бодох боллоо.
Энд би далайн эрэг дээр хичнээн сайхан байгаль дунд байна. Гэвч гадаа гараад шумууланд идүүлнэ.  Гэртээ байгаад олон шоргоолжинд гишгүүлж уур хүрэх, жаран хөлтүүдийг амиа хорлохоос нь өмнө газарт нь гаргаж өгөх, элдэв янзын шавьжнуудыг харах гэж хэцүү.  Амаа цууртал чалчих Монголгүй, арзайтлаа инээж үсэрч дэвхрэх найзгүй л сууж байнадаг. Хичнээн гадаад найз байлаа гээд Монгол найз шигээ чалчиж, кайп авдаг билүү.  Хичнээн унаа тэрэг нь байлаа гээд Монгол газар шигээ ийшээ тийшээ дураараа явж чадах билүү. Хөлс урсан нүд хорсгох халуунд удаан байна гэдэг бас л эвгүй юм байнадаг. Хүн төрсөн эх орондоо л төрсөн гэртээ байгаа мэт амар амгалан амьдрах сэтгэлтэй байх юм. Дөрвөн улирал гэж үнэхээр л хэрэгтэй байдаг юм байна даа. Хүний биеэнд маш чухал ач холбогдолтой.  Ёстой одоо энэ салхи дөрвөн улиралыг хүний биед үзүүлэх нөлөөг нь судламаар юм байнадаг.
Би бол нилээн махчин монгол. Мах идэх дуртай. Гэвч энд мах идэж чадахаа болив. Маш хурц их л хэцүү махнууд байх юм. Монголд ч хурц мах байдаг ч тэр нь өөхөндөө байдаг. Харин энд мах нь хурцдаад, өөх нь бол бүр алчихаар сонин. Тэгэхээр малын шинж чанарууд хүртэл өөр байна гэсэн үг. Эндхийн хүмүүсийн залхуу, ядрамтгайг нь бид маш их гайхдаг байсан ч одоо өөрсдөө ядрамтгай болжээ. Цаг агаар л нөлөөлдөг юм шиг байна. Ингэх тусам л Ам судрын үнэ цэнийг ойлгон, түүнийг бушуухан бүр дэлгэрэнгүй судлахыг хүсэх боллоо.
Монголчууд гадаад л гарчихвал жаргал гэж боддог хэмээн шүүмжлэгч нар бичжээ.  Гэвч жаргалдаа биш мөнгө амьдралын шаардлагаар л гадаадад ихэнхи Монголчууд амьдарч байна. Төр засаг олигтой байсан бол гадаад гарахгүй Монголдоо л байх гэж тэмүүлэх нь тодорхой. Монголд Prince World гэж оюутангуудыг Америкт ажиллуулна гэдэг Гэрэлтцэцэг овогтой Баяраа гэх захиралтай нэг компани байх юм. Нэг жилийн өмнө манай хүргэн энэ компаниар зуучлуулан Америкт гурван сар ажиллаж байсан. Харин охин маань бас нөхөртэйгөө хамт явж тэнд ажиллаж үзэх гээд лав гурван удаа визэнд ороод бүтээгүй.
Бүх юмаа үнэн зөв бөглөх бол шал дэмий юм байна гэж бид дүгнэлтэд хүрсэндээ. Тэнэг Америкчууд.  Буцаж ирэхгүй хэмээн хардаж байгаа ухаантай. Япон, Солонгос, Европт харлаагүй бид нар Америкт л харлаад байв гэж. Харин худлаа бөглөөд тэнцээд очсонгууд нь очоод харлаад байгаа юм чинь хэхэхэхэ. Тэр элчингийнхэн ёстой хүн таньдаггүй, ажлаа мэддэггүй мангар юм байна гэж бодов.
Харин дахин хүргэн маань энэ жил явах гэтэл бас л хэд оруулаад гарсангүй. Харин өгсөн мөнгөө нөгөө компаниас гэрээнийхээ дагуу авах гэтэл хичнээн сар явуулаад одоо харин "чаддаг юм бол намайг алаад ав муу Банди минь" хэмээн Баяраа захирал доромжлох болжээ. Ноднин бол азаар манай хүргэн ажилд орсон ч тэнд очсон ихэнхи оюутнууд ажил олдохгүй, гадаа хонож, маш их асуудал үүсч байсандаг. Бид ч бас охиныхоо төлсөн мөнгийг буцаан авах гэж хичнээн сар явж, нөхөр маань үзэлцэн байж олж авч байсан юм.
Тийшээ яваад байх алба байхгүй ч залуу улс нэг л гоё юм мөрөөдөн дэвхцэхийг харан өрөвдөж, бид ч бас хүний газар ажил хийж, зовлон үзэж, ухаан сууг хугацаа нь богино юм хэмээн бодсон учраас за яахав гээд л зөвшөөрсөн юм.
Гэтэл энэ компанийн захирал эхлээд л нээг л их боловсон сайхан, бэлэн юм ярьсан залуу байдаг. Дараа нь хэл амтай эцэг, эхтэй жавьж чангаасангуудад нь унжиж байж хэдэн төгрөг цувуулж өгөөд миний хүргэн шиг өнчин өрөөсөн юм уу, өөр ядарсан айлуудын хүүхдүүдийг элдвээр нь доромжлоод л хулхидаад сурчээ. Би тэнд байсан бол хүргэнээ өмөөрч очоод хэд хэрэлдээд болохгүй бол зодоод хаячихсан. Миний гар юм уу, хөл аль хэдийн амнаасаа түрүүлээд ажиллаад байдаг сул талтай ч би хэзээ ч үүндээ харамсдаггүй, өөгшүүлэн дэмжиж байдаг юм. Гэтэл одоо хаа хол байгаа болохоор очоод хүнтэй ч зодолдож чадахгүй нь дээ. Муу юм хийж байхаар шууд дэлсээд авбал уур гарах магадлал өндөрсөн.
Жаргалдаа ташуураад Америк явж байна гэж бодно уу залуучуудыг. Тэнд очиж ажиллаад сургалтын төлбөрөө хийчих санаатай, бид нарыг зовоохгүй санаатай л эд маань бас боддог. Гэтэл сургалтын төлбөрөө хийгээд илүү гаргаад амьдралдаа хэрэглэх санаатай нэхсэн мөнгийг нь очиж өгч дээ. Тэдний гэрээнд яваагүй тохиолдолд өөрсдийн шимтгэлээ аваад үлдсэн мөнгийг өгөх гэрээтэй. Одоо төлбөр байтугай асуудалд орсон хүргэн маань сургуулиа орхиж ажил хийхээр болсон гэх юм.
Хүн сонсоход бага мөнгө ч гэлээ Хүргэний хувьд бол энэ асуудал биз дээ. Оюутан тэр хулгай хийж, хүн алалтай биш. Эхнэртэй байдаг. Өрх толгойлоод үлдээд байдаг. Хадам аав, ээждээ хэлэлтэй биш, явангуут нь л бас зовоогоод гээд л залуу хүний хувьд энэ бол том асуудал.  Ганц сар хөдөө барилгад очиж ажиллаад ирсэн ч түүнийг бас л хулхидан хагас хугас төгрөг өгөөд болоо.  Энд амьдрал, хүний хувь заяа явж байгааг анхаараасай. Өчнөөн олон ийм залуус бий. Миний хүүгийн найз нар гэж бас өчнөөн сайхан, хөөрхөн хүүхдүүд ч бас иймэрхүү асуудлуудад ороолдон хүү маань ярьж байсандаг. Миний хүргэн, хүүхдүүд маань хүртэл сургууль соёлоо дөнгөж төсгөх гэж байгаа, хоолондоо хүрч биеэ даагаагүй залуу хүүхдүүд. Бид эндээс тэдэндээ хоолны ойр зуур мөнгийг нь явуулах ч гэлээ тэдэнд хэцүү л байгаа нь мэдээж бизээ. Миний найз хүүхэн маань тэднийг харж хандан цаг нарыг нь над шиг бүртгэх учраас л би энд шөнө бүтэн нойртой хонож байнадаг. Хэрвээ бид үхсэн бол тэд шууд л хог дээр үсрэх нь байна даа.
Яагаад МОНГОЛЧУУД бид залуу үеэ ингэж хайр найргүй хатуу нийгэм рүү шиднэ вэ??????? Хир суугаагүй энэ сайхан залуусыг хэд ингэснээр эд маань энэ адгууснуудаас ч долоон дор болж хүмүүжих нь тодорхой. Ямар их сэргэлэн, ямар их гавшгай, ямар их хүсэл тэмүүлэлтэй, ямар их  сайхан сэтгэлтэй залуус энэ мэт новшнуудаас болж амьдралд өөрөөсөө биш хүнээс болж муу муухайг сурахаас өөр аргагүй болж байна вэ? Ердөө  арваадхан жилийн дараа эх орны хувь заяа гарт нь ирэх залуусаа бид ингэж муу муухай бүхнээр залхааж хашрааж байна. Залуучуудаа хайрлах хэрэгтэй байна. Дэмжих хэрэгтэй байна.
Миний хүргэн бол маш ажилсаг, эвдрээгүй сайн хүргэн. Түүний өндөр өвөг нь математикч, одон орон судлаач МЯНГАН гэж дээдэс шүү дээ. Түүний хадам нь Чингис Хаан шүү дээ. Гэтэл түүнийг минь залуу, өнчин гээд чадлыг нь асуугаад Банди пацаан гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжлон 700 долларханы төлөө гээд доромжилж байх юм. 700 доллархан юм бол өгчихөд яадаг юм. Бидэнд бол Доллархан биш ДОЛЛАР шүү. Ийм л баячууд Монголд эзэрхээд байна даа. 700хан долларханаас болж Дотуур өмдтэйгөө үлдэхийг хэн байг гэхэв дээ. Амьдрал тоглоом биш хатуу бөгөөд амнаасаа болж, аашнаасаа болж Өндрөөс өнхрөх аюултайсан.
Ганц миний хүргэн ингээгүй маш олон залуус энэ муухай юманд өртөж байна. Мөнгөнөөс болж ухаанаа алдсан, хүн чанараа гээсэн адгууснууд залуус  болон  эмэгтэйчүүд, хөгшидийг минь доромжилж байна. Дунд насныхан арай гайгүй байдаг юм. Учир нь ажил төрөлтэй тогтсон амьдралтай, эрх мэдэлтэй болохоор халдлагад өртөөд байх нь бас ч гэж гайгүй. Ердөө л жаахан даруухандуу, амьдрал ядуудуу, өмссөн зүүснээр нь хүнийг ялгах ажээ. Би нэг юмыг мартдаггүй. Бид байшингаа барьж байхдаа мэдээж юу гэж л цоо гангалах вэ.
Гэртээ тавилга авахаар Мишээл экспо орлоо. Гэрээсээ тэр чигтээ л бөөнөөрөө гараад л хөөр баяр болон явцгаасан юм. Гэтэл биднийг тоодог амьтан байдаггүй. Нэг шкаф, буйдангийн үнийг асуугаад, хүргэдэг үгүйг нь асуугаад бүүүр ядав. Нэг хямсайсан хялалзсан хүүхэн жишүү хараад дуугарч ядаад бөөн хэрүүл болоод юм авахаас ч дургүй хүрээд буцав. Өөрсдийгөө харсан бид энгийн л хувцаслан куртка өмсчээ.
Харин би нэг буриад юмуу хаашаа юм хээтэй эсгий гутал,  куртка, малгай өмсчээ. Нөхөр маань ч бас нэг курткатай. Гэгээнээ маань пөөнийсөн юм. Охин маань та нар хэдэн пөөнийгүүдээс болжээ хэмээн онош тодров. Гижиг хүрсэн бид албаар маргааш нь гангалж гарваа.  Шороо тоос, барилгаас далдалсан гоёлуудаа гаргаж өмсөн зүүгээд л Мишээлдээ давхиад очтол тал талаас худалдагч нар бараагаа таниулан, хүргээд өгнө шүү, ярина шүү, хямдарна шүү гэснийг яанаа. Ердөө 24 цаг ч өнгөрөөгүй, орой нь хөөгдөх шахаад өглөө нь онгойнгуут нүүрээ угаагаад,  нөгөө хувцасаа өмсөөд ирж байхад ингэж өөрчлөгдөх гэж. Яагаад гаднаас нь хүнийг дүгнээд заваараад сурсан юм бэ. яасан муухай худал хуурмаг вэ?
Бас тэр зун нэг япон найз маань ирж бид түүнд бэлэг авахаар ЮУ ??? БИ, МААРТ  гэж хачин монгол нэртэй гайхсан уймарсан хүүхний яриагаар дэлгүүрээ нэрлэсэн газарт Говийн тасгаас нь ноолуур авахаар очив. Бид бас л энгийн л хувцасласан байв. Манай нөхөр үнэтэй ноолуур авахаар очтол худалдагч нь хөөгөөд үзүүлэхгүй тийшээ яв, Тэнд 50 хувь хямдрал байгаа гээд хөөж хамаг ёоёог нь хөдөлгөж харин ч нэг сайн хэрэлдэж өгсөн юм даа. Яагаад бид заавал гартаа алтан бөгж зүүж, ганган хээнцэр хувцаслаж байж үнэтэй бэлэг авах ёстой юм бэ? Ийм тархины тураалтай худалдагч нартаа жаахан хичээл зааж баймаар. Гэтэл бид баян бөгөөд цүнх дүүрэн мөнгөтэй явж байсан шүү. Даан ч гомдмоор. Бүүр навсайтал хувцаславал хогийн шүүр бариад хөөх юм байхдаа.
Ном сэтгүүлүүд ч гэсэн хүнийг өмссөн хувцасаар нь дугаарлан бичдэг болжээ. Тэр од ингэж  тэнэг хувцаслав, энэ од ингэж этгээд хувцаслав. Харин энэ од ингэж аймаар лаг баян үнэтэй хувцаслав гээд л...  Энэ хүмүүс мөн хэцүү яа. Ямар сайндаа амиа хорлохов дээ. Тэд тэнэгтээ биш, тэнэг ийм хүмүүсээс залхаад амиа хорлодог биз. Түүнийг өөрөөр хэлбэл Од гэж өргөмжлөөд ганцаардуулан, бүх юмыг нь хааж боож, атаархлын хар алуураар хороож байгаа юм. Диана гүнж ч хөөрхий тэглээ ш дээ. Бүх л эрх чөлөөг нь хаан боогдуулж түүнийг гүнж байтугай хүн биш болтол нь мөрдсөөр, атаархсаар албаар хорон санаагаа хэрэгжүүлэн алсан гэж би үздэг.
Би ямар азаар од болж төрөөгүй юм. Бүр гудамжинд марооооожингааа долоогоод л маасайтал инээгээд л гутлаа чирээд л  найгаж ганхаж, санжигнаж ч явж болохгүй нь байна ш дээ. Салхи малхи шууран тоос манаргаж үстэй толгой минь арзайж ч болохгүй нь байна шүү. Бааранд орж бүжиглэн дэвхцэж, үймүүлж ч болохгүй тэнэг амьдралд унах болж байна уу.  Энэ барууныханы ОД гэдгийг та нар зөвхөн гаднаас нь дуурайж байна.
Энэ бол Од гэж өргөмжлөөд ганцаардуулан алах Атаархал ш дээ. Хөөрхийс ямар сайндаа архи ууж, хар тамхи татаж, амиа хорлож, нойрны эм уугаад байхав. Эхний удаа мэдээж тэдэнд сайхан байвч өдөр ирэх тусам, жил жилээр энэ амьдрал нь там болно. Хичнээн сая хүн амтай тэд мунхарч Атаархлын хороороо хүн алаад байсан ч дахиад л дараагийнх нь гараад ирнэ.
Харин Монгол маань цөөхөн хүн амтай. Авьяастан, Од мичдүүдээ хороогоод байвал юу үлдэх вэ? Хэдэн хошного шиг хоолойтой юмнууд л үлдэнэ биз дээ. Ийм хэдхэн хүмүүсээ хайрлаж дээдлэж, улам их авьяас нь ундарч улам сайхан дуу сонсож, улам сайхан шүлэг сонсож, улам сайхан бүтээл үзэж байхын тулд тэднийг нөхцөл бололцоогоор нь хангаж өгч баймаар. Атаархлын хор нь нэр алдраас л эхэлдэг. Архи өгч, худал үнэн амаа олохгүй магтан, хөөргөж хажуудахууд нь ална. Холынхон нь болохоор өмсөх хувцас, идэх хоол, авах авгай, нөхөр, үр хүүхэд, ярих яриа гээд л бүгдийг нь мөрдөн мөшгөн түүнийг нийгэмээс тусгаарлан ална. Атаархлын Алуурыг амьдралд хэрэгжүүлдэг энэ муухай хүний хувийн амьдралыг мөрдөн мөшгөж хоолоо олдог сонин, сэтгүүлүүдийг устгавал таарна.Энэ хирээр өөрсдөд нь зовлон хураагддаг гэдгийг яагаад мэддэггүй юм болдоо.
Өчигдөр дүү маань японы мэдээгээр доор урсах Монголын ерөнхийлөгч Монголд цөмийн хог хаягдал булшлахыг татгалзав гэсэн ганц өгүүлбэр уншаад их баяртай надад хэллээ. Ганц өгүүлбэр ч гэлээ ямар их чухал ач холбогдолтой бэ. Тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй, өөрийн нутагтай улс гэж үнэхээр сайхан.
Ганц ухаантай ерөнхийлөгч байхад л ард бид ямар муу муухай юмнаас аврагдав. Түүний Монголын Хаан байхдаа хийсэн ганц энэ гавьяа байсан ч хангалттай. Өбий өбий өбий Элбэгдорж ерөнхийлөгч эцэгтээ их баярлалаа шүү. Хүний тогоо руу өндөлзөх, баян тансаг, мөнгөөрөө дээрэлхэх, нүүр амыг нь хааж тохуурхах бүдүүлэг новшоос ч айлгүй, дарагдалгүй, худалдагдалгүй цоройгоод гарч ирсэн бидний ерөнхийлөгчөөрөө монгол хүн бахархах ёстой.
Энэ удаа Монголчууд дотор цөмийн хаягдлыг эсэргүүцсэн хэдхээн л хүн байлаа. Тэднийг тоох ч хүнгүй, дэмжих ч хүнгүй шахуу цуглааныг нь ойлгохгүй олон ардууд нөгөө талд нь  академич Бадраа тэргүүтэй мөнгөнд дуртай хэдэн хог шаарууд л байлаа. Харин ерөнхийлөгч маань л гавьяа байгууллаа. Одоо цааш нь цөмийн гэх бүхэнг няц дарах хэрэгтэй. Яадын.
Ариун Бумбын Орон гэж та нар их сонссон байхдаа. Хаана байдаг гэж бодоов??? Тэгвэл тэр чинь Монгол юм. Бумбын ордон ч гэж бий. Тэр оюун ухаан, усны ч бэлэгдэл болдог. Монгол бол Энэ БУМБА буюу дэлхийн цэвэр усны ундрага байдаг орон. Ийм оронд цөмийн гэх юу ч байж болохгүй. Хүн байтугай хөрс нь ч ариун байх ёстой.  Монгол ч биш, Дэлхийгээрээ асуудалд орох учраас АРИУН БУМБЫН ОРОН бол АРИУН л байх ёстой. Тэнгэр биднийг ивээх болтугай.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.