“ ЧИНГИС ХААНЫ НУУЦ ТҮҮХ” гэгч дахиад л Хааны хилэнг бадруулав.
Эзэн Дээд Богд Чингис Хаан маань тэртээх 13-р зуундаа эр эмсийн тухай зарлиглаж, цаазлан хориглож, мөрдүүлж байсан сургаалуудаас хагаслан толилуулая.
Ханилан дээдлэх гурван эм бий
Хамгаас эрхэм эр- аху төр буй за
Хайрлан сахих эр нь- Ариун нэр буй за
Ханилан түших эр нь-Авсан эр буй за
Эмсийн сайхан зүс
Сэтгэл булаах авч
Эрүүл биеийн шимийг
Хоослох гэм буй за
Эмсийг эзэрхэн эмлэж
Эрээгүй садарлагч эрийг
Эхнэр буйг үл хэрэгсэн
Эргүү толгойг мухарла
Эр хүмүн эхнэрээ
Сэрдэн зовоохыг цээрлэ
Эм хүмүн эрээ
Эсрэгцэн тэмцэхийг цээрлэ
Бусдын эмийг
Сэртэндэхийг цээрлэ
Бөгсний бузрыг
Халдаахыг цээрлэ
Бусдын эртэй
Нөхцөхийг цээрлэ
Бусармаг завхайг
Жигшин цээрлэ
Охин биеэ эрт эвдвэл
Бие хаа зэрэмдэг болмуй
Хөвүүн биеэ эрт эвдвэл
Бөгс хорхойсох гэм буй
Ураг төрөл өвөр зуураа
Гал голомт үүсгэхийг цээрлэ
Есөн үеэ мэдэхгүй байж
Дэр нэгсгэхийг огоот цээрлэ
Завхай зайданг
Огоот цээрлэгтүн
Захиас гэрээсийг
Ёсчлон дагатун
Авсан эм ухаан охор агаад мунхаг
Авир зан хахарсан цэгээ мэт ахул
Айл гэрийн аж төрөл доройтож
Айл хотлоороо жигшин хэлэлцмүй
Эх болсон эм хүмүн
Сэтгэл хоёрдон мунхарвал
Голомт самуурах шалтаг
Адгуус адил авирт буюу
Амраглан ханилах ёсон
Арилжаа солио бус буюу
Айл гэр үүсгэхүй ёсон
Аху төрийн үйлс буюу
Дурын жолоог сул тавибал
Хайрлах ёсон завхармуй
Азарганы ороо нь задгайрвал
Хураах байдас сувайрмуй
Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр
Энгэр сул эм хүмүнд
Эрийн заяа үл тогтмуй
Эрээ цээр үгүй эр хүмүнд
Эмийн сэтгэл үл тогтмуй
...гэх мэтээр сургаж, цээрлүүлж байсан ХААН маань одоо бас л шинээр хэвлэгдээд л ар араасаа цуврах” ЧИНГИС ХААНЫ НУУЦ ТҮҮХ” гэгчийг хэвлүүлдэг ЖАРГАЛСАЙХАН гэгчийн номонд харийн хүнд ч доромжлуулж үзээгүйгээрээ доромжлуулсан байна.
Түүний номонд Хааны хайр дурлалыг холион бантан болгон, хэдэн Хатдуудыг нь лесби, гаж донтой, групп секс сонирхдог гээд л үзээгүй хирнээ үзсэн мэт, хараагүй хирнээ харсан мэт, хажууд нь зогсоод хөнжлийг нь сөхөөд барьж байсан аятай л бичиж өгчээ. Энэ ном лав л аль дээр үед л хэвлэгдэж байсандаг. Тэгээд л байнга л БЭЭСТ СЭЭЭЛЛЭР гэж байгаад л хичнээн удаа дахин давтан хэвлэв ээ. Одоо бас л шинээр нь хэвлэчихсэн Блогоор уриалан дуудан байх юм. Түүхийг гуйвуулах, тархи угаах ямар хортойг ХААН хөх Монголд хөл тавьсан цагаасаа л хэлж анхааруулсан. Бид ч тэрнийх нь балгийг хүртэхээрээ нэг болоод байгаа билээ. Энэ хүн өөрийгөө би зохиолч гэж өмөөрдөг.
Гэтэл зохиох зохиохдоо ХААН, ХАТАН түүхэн Монгол бахархал хүмүүсээ хэнэг ч үгүй орчин цагийн завхай зайдан порно бүх хэлбэрт оруулаад сууж байх өмхийрсөн Тархитан түүнээс өөр хаа байнаа. Нэмж түүнээс гарсан шинэ онцгой зохиол Хаана байна??? Ганц энэ зохиол гэгчээ л хэд хувилаад л бичээд байна. Тэгээд зохиосон юм хаа байна??? Түүхийн шаштируудаас үйл явдал он сар, тухайн үеийг нь хуулж байгаад л дунд нь өөрийн өмхий амьдралаа оруулаад явжээ. Тэрний эхнэр л өөрийнх нь номон дээр нь гардаг садар эм юм байлгүй дээ. Түүндээ хэлж чадахгүй түүхтэй холбож бичээд ойлгуулах гээд яддын муу яадын.
Тэр өөрийнхөө аав ээж, өвөө эмээ, хадам аав ээжээрээ секс романаа бичихгүй яасын гол Баатруудын нэр орж ирэхгүй байсан юм уу хаашаа юм. Чингис Хаан шиг бол мөн сайхнаа энэ олон Хатантай гээд мөрөөдөөд шүлс нь асгараад байдаг юм уу хаашаа юм. Тэгсэн мөртөө хэдэн Хатаныг л ихэд сонирхжээ. Хажууд нь би байсан болоосой гээд бодоод байгаа юм уу хаашаа юм бэ? Өөрийнхөө авгайг, нууц амрагуудтайгаа нэг оронд аваачихсан гээд хэлж чадахгүй мөрөөдлөө бичээд байгаа юм уу хаашаа юм.
Зохиолч юм бол зохиосон шиг зохиочиж чадахгүй түүхийн номноос ч, Америк порно киноноос ч, өөрийнхөө амьдралаас ч аваад Хяслаа Хүсэл болгоод Мөрөөдлөө Мөнгөөр тооцжээ.
Та нар боддоо. Энэ новшийн зохиосон РОМАН гэдгээс Монголчууд их Эзнийхээ нэрийг, ариун Хатдуудынхаа нэрийг авчихад л ямар ч утга учиргүй тэнэг ном болох юм. Өөрийнх нь авьяас чадвар гэж нохой тоож шиншлэхгүй юм байнадаг. Харин эдний нэрийг л оруулбал хүний анхаарал татан МӨНГӨ гээч нь ирнэ. Ердөө л энэ санаанаас сэдэвлэн хичнээн жил Эзний нэрийг худалдаж идвээ.
Ичгүүрийн зовлон дунд насаа барах заяатай юм байхдаа зайлуул. Монголчуудыг ч бас басамжлан доромжилжээ. Ухаангүй тэнэгүүд гэж бодсон бололтой. Түүний өвөг Дээдсүүд нь энэ эргүүгээс болоод нүүрээ хийх газаргүй улалзан зовцгоож байнадаг. Хаан буухдаа л маш их хилэгнэн Айлтгалдаа бичиж байсандаг. Мөн тэр түүний дээд удмуудыг бүгдийг хорионд оруулан доош нь явуулсандаг. Ухаан байтугай ухамсар ч байхгүй таг сохор, таг дүлий энэ хүнийг нийтээрээ ичиглэвэл зохилтой. Жигшин цээрлэвэл зохилтой.
Үзээгүй хараагүй хэрнээ
Үзсэн харсан мэт гэрчилж
Үнэнийг гуйвуулагчийг
Үхэх ялаар цээрлүүл хэмээн аль өөрийн эриндээ Хаан айлдаж байсан ч: Энэ бузар эргүү үхэхээсээ өмнө ҮНЭН гэдгийг мэдэх ёстой. Сонсох ёстой. Үхэх түүнд Үүрдийн ТАМ тул үхлээс зугтаахын дээдээр зугтаж амьдар гэж хэлсүгэй гэсэн дээ. Яана даа яана. Хэдэн настай болоо тэр. Ядаж байхад өдөр хурдан өнгөрдөг болсныг хэлэх үү. Яалт ч үгүй л тийшээ өнхрөөд байгаа насыг яалтай. Тоолоод байгаа тоолуурыг яалтай.
Мууг САЙНААР арилгамуй
Мунхагийг ЭРДМЭЭР үргээмүй
Хилэнг УХААНААР дармуй
Хилсийг ҮНЭНЭЭР цайруулмуй
хэмээн Хаан хэлэн Монголчуудыгаа гэгээрхийг ХҮССЭН билээ.
Аянга би түүний блогт очиж үг хэлмээр л байнадаг. Даанч Хаан маань дэлбэрэхээс айгаад болиод байна. Яршиг зүгээр арай гэж буучихаад уурлаад дэгдчихвэл Алдыг нь аваад Дэлэм дээр нь гэгч болвол яана. Ухаантай уран цэцэн уншигч та нар тэр хэдэн мулгуунуудыг сургаад өгөөч. Ийшээ ирээд уншиж гэгээр, Цаазаа өөрөө олж унш гэж дамжуулаач. Тэр итгэхгүй байвал БӨӨгөөр явбал дээрдээ. Сүнс гэж юу байдын. Яадын ийдийн? Яах гижийгаан? гээд л мэдвэл зохистойг Мэдвэл зохистой. Чингис Хаан гэж ямар хүн байсын? Бас Сүнс болж чаддаг, ирчээд байгааг нь дамжуулаарай.
Чингис Хаан буухдаа л чиний нэрийг чагталчихсан байна лээ гээд л яахав сайхан ойлгуулаад Хааныгаа Яааажииигааан? Чи бас хажууд нь байсийййм уу?? Үнэнгэээ л хэлчих??? Хатадтай нь харилцаатай байв ууу ???? гээд л сонин юм сонсож магадгүй ш дээ. Тэр аль 13-р зууны үед очоод Хаан болон Хатдын торгон хөнжлийг хараад тийм том зузаан ном бичсэн юм чинь үнэхээр мэлмий нь нээгдсэн далдыг хардаг Бөө ч юм уу? гэтэл хойшоогоо харж чаддаггүй учраас БӨӨ биш байна. Мөн өөрөөсөө болж өвөг дээдсүүдээ эр эмгүй шоронд хориулчихсан байгааг нь хэлээрэй. Тэдэндээ зориулж ядахдаа цай сүүнийхээ дээжийг өргөж байхгүй бол хатаж үхлээ шүү гэж дамжуулаарай.
Хаадууд гэж амар юмаа. Дээр нь ч доор нь ч дэглэчихэж болдог Хатуу Тэнгэрийн хуультай түүнийгээ яасан ч сүрхий биелүүлж мөрддийн сайхан юмаа. Хөөрхий хэнийг ч гуйгаад аврал үгүй дээ. Орчлонгийн хамаг БӨӨ, ЛАМ нар нэгдэн нийлээд түүнд ном уншсан ч ХААНыг дийлнэ гэж үү. Очоод тэдэнд хэлээрэй би Чингис хааны нууц түүхийг зохиож бичсэн юмаа. Тэгсэн тэр Чингис Хааны Сүнс нь гай болж ирчихээд хүн заналхийлээд байна. Түүнийг алах ном уншаад өгөөч, түүнийг зайлуулах шид хийгээд өгөөч гээд үнэнгээ л хэлээрэй дээ. Хэхэхэ. Хэрхэхийг нь Тэнгэр мэдэж буй тул бид одоо яахав.
За тэгий гээд чамаас бөөн мөнгө нэхээд баяжин мишээх нэгэн байхад, зайлуул тийм үү бүү худлаа юманд итгэ шаал худлаа тийм юм гэж хаа байсын, гэхдээ би чамайг хамгаалах хамгаалалт өгииийй. Тэр бузар амтай удганы байгаа зүг өргөчихөөрэй гэх Тийрэнтэнгүүд ч бий. Энэ хүнийг танихдаа Тийрэн гэдэг үгийг БӨӨгийн номноос олж уншаарай. Хэхэхэхэхэ. Зовлон дээр чинь зовлонг нэмээд л явуулсан байх бий. Гай болж Хааны Баатар буурал таарчвал ч ум базарваани хум пад, хэцүү шүү дээ. Хэхэхэхэ. Хааны Баатрууд хаа сайгүй буучаад байгаа шүү. Элгийг нь сэмжинд нь ороогоод аваад ирлээ гээд л ирэх Буурлууд мөн их шүү яана даа яана. Хавиргаа хугачуулах юу ч биш шүү. Юмыг яаж мэдэхэв хажуудаа түргэний тэрэгтэй яваарайдаа. Гэтэл Улаанбаатарт түгжрэл гэж нэг юм байгаа. Хэцүү юмоооо. Хэхэхэхэ үгүй бол тэнэж яваад миний Хадам буурал юм уу, Багш дээр минь таарчаасай. Хэхэхэ хэцүү гэхэд даанч хэцүү юм болох вий.
Лам хөөрхий яахав дээ. Сайхан сэтгэлтэй тэд Зовлонг даган туулж, зовлонтойгоо эвлэртүгэй. Ум мани бодмэээ хумааа л гэх биз. Заа яахав орж ирснийх хэдэн ном уншуулчих. Цагаан хар хэл амны ном гэх биз. Хэхэхэхэ. Гэтэл чи Улаан хэл ам, Тэнгэрийн хэл ам, мөн Аянга улаачын Алаг хэл ам хүрчээд байгаа шүү дээ. Хээээхэхэхэхэ. Элэг хөшлөө. Хамгийн том ганданд Чингис Хааныг тайвшруулах ном байна уу???? Харах байтугай сонсоо ч үгүй юм чинь яахын??? Хэхэхэ. Худлаа гэвэл Чойжамц хамбаас асуууугаарай даааааа. хэхэхэ нэг Асуууугааарай гэдэг сонин дууны үг яг орж ирлээ.
Чойжамц хамбаас Асуууууууугааарай, Асууууууууугаарай дааа хөөөөөөөөөөөө.
гэж хэхэхэ ойрд дуулсангүй шүү Аянга.
Ай хөөрхий чамайг өмөөрөх тийрэн ч олдох хэцүү цагт тэр гайтай ном гэгчээ өөрийнхөө толгойгоор, өөрийнхөө гараар бичжээ. Ядаж байхад яасан ч ихийг зарж идэн завшаа вэ??? Хэээээ тамтаг алга. Бүх л хэд дахин хэвлэгдсэн тоо нь байнадаг. Хэхэхэ Хааны юм бүр ҮРЖИХИЙН ХҮРДЭЭР ЯВДАГ ХУУЛЬТАЙ. За би үржүүлээдэхий.... хэээээ би л лав хэлэх байтугай харж ч чадахгүй урт юм байнадаг. Сүүл нь хаа ч байгаа юм бүү мэд. Түвэг түвэг толгой эргэчихлээ. Би тоонд ОО юм чинь урт тоо харвал шууд нойрны эмийн өндөр тун үйлчилдэг юм. Хэхэхэхэ миний туслах үйлчилгээ тооны машины тоо нь ч хүрэхгүй шатдаг гэжийш дээ яанаа. Хайран тооны машин, өөр юм үржүүлдэг байж.
Хань ижил, үр хүүхдүүдээ ч, дээд өвөг дээдсүүдээ ч нүүр хийх байтугай, нүдээ нээх ч ичгүүртэй болгох гэж. Хэдэн халтар төгрөг тэднээс нь тийм л эрхэм юм байхдаа зайлуул.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.