Monday, October 3, 2011

Tsoorchihjee heerhii bi


Хэхэхэхэ. Ямар сонин юм бэ? Миний тохой цоорсон учраас хэд хоног тос нааж эмчлэх боллоо. Нөхөр маань зөв сууж бичихгүй хэвтэж бичдэг буруу зуршлын чинь үр дүн хэмээсэн ч суугаад байсан бол бөгс цоорно биз дээ. Нэг бол нурууны яс сандал цоолуул яанаа. Дээшээ харж хэвтэж бичдэг юм уу яадаг юм. Энэ хар хавтасаа яаж тогтоохнов гэж бодсон ч сайхан санаа алга.  Хөөрхий дөө энэ муу махан бие ч төгс биш юмаа. Хэвтэрт байсан хүмүүс цоордог гэж сонсож байсанаас өөрөө цоорчихно гэж санасангүй. Инээд хүрээд байх юмаа хэхэхэххихихихи. Цоороод байхдаа яахав дээ. Үнэхээр л цоордог л юм байна сонин юмаа.  Миний цээжин бие маш муухай бүдүүн хүнд юм байна л доо. Тохойны яс үрсээр цоорч ачаалалаа дийлэхгүй байнадаг. Иймээс эдгэтэл хэд хоног нетээс хол байсан нь дээр юм байна.
 
Суух ч бас хэцүү шүү хүзүү хөшнө, нуруу хугарах гээд л утгагүй. Энэ мэрэгжлийн хүмүүс яаж тэсдэг юм болоо. Ингээд л би мэрэгжлийн биш нь яавч баригдаад байх юмаа. Хатны сударт монголчуудын 950 сэхээрэл, 1400н хэдэн ч гэнэ вээ мэрэгжил гэх мэт тархи толгой эргүүлсэн юм их байна. Гэтэл миний байж байгаа царай эхний хэдхэн хуудас дээрээс цоорч муураад хөгөө чирээд нүдний булай, шүдний чигчлүүр болоод ирлээ. Инээдтэй юм. Хоолтой ундтай, халдах дайсангүй, морь унахгүй, сэлэм барьж, нум сум харвахгүй, дайсантай алалцахгүй, зөөлөн диван дээр хэвтэн хол ч гэсэн интернетээр Тэнгэрийн зарлиг биелүүлэх би ингэж цоорохоор тэртээх 13-р зууны үеийн Хаан маань ямар их зүдрээ вэ. Нөгөө хөл нь туурай болсон гэдэг нь яг Үнэн юм байна.
Гэтэл ухаан муутай хүмүүс Хааныг Бөө байсан бол аргагүй ш дээ. Дэлхийг эзлэх нь гэчихсээн бурж байх юм. Бөө хүн гэхээр л шидтэй байдаг гэсэн ойлголтоосоо хагацмаар юм.  Шидээр юмыг бүтээдэг байсан бол би энд хайран цагаа алдан Гэгээрлийн тухай үлгэр бичиж суух хэрэг үгүй. Үлээгээд үлээгээд тархинууд руу чинь Гэгээрлийн тухай шивнээд Та нар ч Аянгын блогийг уншиж зүдрэхгүй хичнээн амар байхсандаа.
Мөн блогийг маш сайн уншаад ойлгосныхоо эцэст надтай холбогдож байна уу. Тэгэхгүй бол зарим хүмүүс хальт уншчихаад ерөөсөө их хөнгөн хийсвэр юм бодоод байна. Блогт бичсэн юмыг л асуугаад цаг үрж байна. Мөн хичнээн би Аянга гэдэг нэртэй энгийн нэг улаач ч гэлээ ХААН болон түүнээс дээших Тэнгэрүүд нь миний онгод, би тэдний хэлмэрч зарц, орчуулагч шүү дээ. Би үйлс бүтээгээд байгаа юм биш. Тэд бүтээдэг юм. Гэтэл Хаантай харьцах наад захын харьцаагаа бас бодмоор. Учиргүй сөгдөж мөргө гэсэн юмгүй ч ахмад хүнтэй харьцаж байж учраа аятайхан хэлж сурмаар байна. Тэгэхгүй үнэн юм бол Шидээ үзүүлээдэх ч гэх шиг, үеийн балчиртайгаа наадаж байгаа мэт харьцан битгий хилэгнүүлэн ажилд нь садаа болоочээ.  ХААН мөн гэдэгт итгэхгүй байсан ч Буурал гэдэг чинь чи байтугай надаас хичнээн ахмад хүн мөн биз дээ.
Ганц ЧИНГИС Хаан л буугаад байдаг ч юм биш. 99 Тэнгэр болон Хамгийн хаадууд, ээж нар буух учир асуух зүйлээ эвтэйхэн асууж сурмаар юм.
Хааны онгодуудын гол ажил бол Гэгээрүүлэх ажил. Үүнд нь садаа болж маш жижиг хувийн асуудлуудаар хандан цаг бүү үрээчээ гэж хэлмээр байна. Тэр байтугай хайртай хүүхэн, залуугаа асуун, бид ямар амьдрах вэ? гэх юм. Хаанаасаа хайртуудаа асуух ямар ёсон байнаа. Улс орон, эх нутаг, газар шороо, Дэлхий ээж минь сүйрэх нь үүнийг яаж ойлгуулая хэмээн цаг хүчээ зарж байхад нь Хайрлаад байна би, хагацах нуу, салах нуу, хамтрах нуу, жаргах нуу хараад өгөөч гэх хүмүүстэй яавал Зохилтой вэ? Ийм юмыг БИ ҮЗЭХГҮЙ. МЭДЭХГҮЙ, ЧАДАХГҮЙ шүү. Зарим хүмүүс тухайн сургуульдаа орчоод, сураад явж байж л би энэ мэрэгжлээрээ сайн байж амжилтанд хүрч чадах нуу гэх юм.
Юу гэсэн үг вэ? Чадах чадахгүй нь чамаас л шалтгаална. Ийм юмыг би ҮЗЭХГҮЙ, МЭДЭХГҮЙ, ЧАДАХГҮЙ шүү. Хэрвээ блогийг сайн ойлгож уншсан бол бүх юм чамаас шалтгаалдаг гэдгийг л мөн ч олон хэлбэрээр тайлбарлах юм даа. Үүнийг ойлгохгүй хүн байгаад байна гэхээр л миний ажлын үр дүн нойлын ногоо, уйлахын улаан Тэг болоод сэтгэлээр унах юм. Би ойлгуулж чадахгүй байна, миний мэлэг чадвар, авьяас дутаж байна шүү. Өөр олон хүмүүсийн хэлсэнг уншин, лекцэнд нь сууж, олон сайн хүмүүсээр явж бас судлах хэрэгтэй. Хайр дурлал, шалгалт шүүлэг, ажил төрөл, наймаанд яваад шатах үгүй гэх жижиг асуудлуудыг НЭВТ ШУВТ мэддэг Тийрэнтэй ч Бөө байна, Тэнгэртэй ч Бөө нар их байгаа учир тийш явж асууна уу.
Би бол бүр сүйрээд байгаа асуудлууд, гэр бүлээрээ сөнөөд байгааг, Далдын ертөнцтэй холбоотой түвэгтэй ярвигтай асуудлуудтай л цаг үрж болох болно. Мөн Хааяа манай онгодууд өөрсдөө шийддэг юм. Харьцагч хүнтэйгээ хэдхэн асуулт тавиад л ямархуу хүн байна гэж тодорхойлчихно. Тэгээд янзыг нь үзээд юм лавлавал яг батлагддаг. Зөвхөн хар амиа боддогчуудад манайхан туйлын дургүй. Хэн нэгнийхээ төлөө гэсэн хайр ханхлуулсан хүмүүсийг бол хачин сайн дэмжинэ. Иймээс холбогдохынхоо өмнө сайн ухаарч ойлгож, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл холбогдож байна уу.
Зарим нь удган намайг ялгалаа. Өөр хүмүүст засал хийлээ гэдэг байж хэмээн гомддог. Тэр хүмүүсийн асуудал чиний асуудал хоёр Тэнгэр Газар шиг зөрөөтэй учраас тэр. Зовлон нь далай болоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хүмүүст чадах ядахаараа л туслана. Чадахгүй, дийлэхгүй байсан ч сэтгэлээр дэмжин хайрлах болно. Ихэнхи өөрийгөө засчих заслыг ЯАЖ хийхийг заагаад өгчихсөн байхад л ойлгохгүй юм. Гэтэл зарим сэргэлэн хүмүүс аль хэдийн туршаад үзсээр өөрийн асуудлуудаа шийдчихээд л амархан, мөнгө төлөхгүй, хүчтэй аргатай боллоо гээд баярлаад л явж байгааг бас сонордуулъя.
Хялбар асуудлууд хайр дурлал, олз омог, ажил төрөл, хийморь лундааг засах ЗАСЛУУД бол Тэнгэрийн гэрлийг ашиглах, өөрийгөө эрчимжүүлэх, тархиа онгойлгож нүх сүв гарган гэгээ оруулах шүү дээ. Солонгост сурдаг оюутан бүр өөрөө туршаад хэлэхээс өмнө, хэлсний дараа гээд зургийг нь хүртэл баримтжуулаад авсан байна шүү дээ. Та нар бол онцгой үндэстэн. Тэнгэрийн хүүхдүүд ийм чадвар өөрсөд чинь байгаа гэж Дээдсүүд хэлээд байгаа. Энэ үгийг хэлэнгүүт л өчнөөн Онгодууд очоод байгааг баримтжуулсан зургууд байна шүү дээ.
Тэднийг хэлээд сүү өргөхөд л түүнийг тэр олон уудаг юм даа. Хир сэтгэлээсээ байна гэх мэтээр яг над шиг хараад л шийднэ.  Болохгүй шаналгаатай ойр зуур асуудлуудаа Монголд өчнөөн Бөө байгаа. Өөрсдийнхөө төлөө явж асууж баймаар.
Та нар Интернет компьютерийг юу гэж бодно вэ? Тэр чигтээ туяа шүү. Үүгээр дамжуулаад л бас үгээр нь мэдээлэл авна. Иймд түүний ард суучихсан юм чинь Аянга юугаа мэддийн гээд өөр нэрнээс хүн өдөөд байгаа нөхдүүд эхлээд физик хуулиудыг уншин судлаж, ус амьтайг нотлох Масуран номыг унших, байгалийн хууль, түүхийн хичээл уншиж байж өдөөн хатгалгаа хийвэл дээрсэн.  Мөн ХААНЫ  Тэнгэрийн Гэрэл айлтгалыг сайхан  мантуутай хуйцаа тавиад, сүүтэй цай оочлонгоо тухтайхан шиг уншчихаад өдөөн Хатгалгаа хийх үү? Болих уу? гэдгээ бодоосой. Яаж энэ ХААН буусан гэдгийг нь нотлон сүйрүүлхэв гэж улайран цухалдахын оронд эсрэг баримтуудыг зурагтай нь, бичлэгтэй нь тавиад сөргөлдөх хэрэгтэй.  
Хүний ажлыг хийсэн, хэлснээр нь дүгнэдэг юм даа. Цаг хугацаа орох энэ асуудлын хариуг хүлээх нас чинь хүрэхгүй. Хаан мөн байлаа гээд яах вэ? Биш байлаа гээд яах вэ? Аль нь ч  байлаа гэсэн өдий жил хүрэхгүй хугацаанд миний хийсэн ажил, хэлсэн үгнүүд, хэвлэгдсэн ном, зураг, бичлэг өөрчлөгдөх үү? Хааны нэрээр би нэг зоос нэхэж хуурч аваагүй юмдаг. Хүн амьтанд гайхуулан ихэрхэж, элдэв шуугиан болгоогүй юмдаг. Хэний төлөө үг хэлж байна вэ? Таны төлөө,  Монголын төлөө,  Дэлхийн төлөө, Эх нутаг газар шороонхоо төлөө л үг хэлж байгаа. Ухаан гэж үнэхээр ялгардаг л юм байна. Энэ олон хүмүүс дотор.
Миний блогт буруу үг байна уу? Хаан буусан гэснээс өөр гэхээр байхгүй л дээ гэх юм. Хааныг үзэн ядаад, буулгахгүй гэж улайраад байгаа нөхдүүд тэгвэл өөрсдийнх нь нийгэмд хувь нэмэр оруулж байгаа Блог нь, ном нь, зураг нь, бичлэг нь Хаа байна?
Жаахан хүмүүжил, ёс суртахууны ажил ярьж донгодохгүй бол сүүлийн үед бүр хэтэрч байна шүү!!! Би хүнтэй суумаар байна. Миний Хайртын нэрийг зүсийг хэлээд өг ч гэж байх шиг. Худалч хүнд би ажилдаа 7 цагаас гарах уу? 7 цаг 05 аас гарах уу гэх нь халаг болжээ.  Тэр далдыг хардаг Далай лам дээр очоод асуухгүй юу. Ийм юм би мээээдэхгүй, чаадахгүй, Хаааарахгүй шүү!  Олон хүмүүст өвөг дээдэс, хайр энэрэл, түүх, ирэх мянганы тухай мэдэгдэж, мэдээлэл солилцож, бүгд шинэ нийгэм, улс орноо яах вэ гэж хичээн зүтгүүлэх гээд тохойгоо цоортол, нойр хоолоо хасан, нүд зовхио хавтган, толгойгоо өвтгөн байхад энэ мэт дэмий зүйлээр цаг үрэхгүй байх ухамсраа бодоцгооё.
Илчлэх гээд хардаад үхэх гээд байгаа хүмүүс ядахдаа мөрөөр минь мөшгөөд Монголд миний багш, хүү, бусад алтан ургийнханы  буултуудад бууж тэднээс сургаал сонсчихоод тэднийг үнэн худлыг нь сорьчихоод надтай ярь! Бөө гэж анхны мэдэгдэхүүнтэй болчихоод иртүгэй!  Угаасаа миний блогт сэтгэгдэл бичдэггүй. Мөн майл болон бусад зүйлээр холбогдох боломжгүй болж болох ч ийм тэнэг хүмүүс  цөөхөн байгаа ч үнэхээр тусламж, хэцүү байгаа олон хүмүүст туслах ёстой. Бусад хүмүүсээ бас хүндэлж үзээрэй.
Зарим нь бүүр хараа ч үгүй үзээ ч үгүй таних ч үгүй байж юууу байна хөгшөөн, хайраа гэх болж. Ийм зах замбараагүй харилцаандаа дүгнэлт хийцгээнэ үү. Аянга бол ажил л ярина. Маш их завгүй учир тоглоом наадмаа бас бодолцож байна уу. Эндээс би интернетэд картаар нэгжээр ордог.  Ажил хийгээгүй байж нөхрөөсөө хоолны мөнгө биш интернетийн мөнгө нэхээд байх эвгүй биз дээ. Олон хүний майлийг орж хуулж аваад дараа нь дахин нетдээ орж бичсэн хариугаа тавихаас өгсүүлээд цаг, нэгжээ бас хэмнэнэ. Монгол эх орондоо байгаа биш. 24 цагаар нетэд байх боломж байхгүй байна.
Өдөрт 50-с илүү хүнтэй 2 майл хаяг, 1 пэйсбуукээр харьцаж байна. Эдэн дотор олон ажил хэрэгч хүмүүстэй холбогдох ажил амжуулах, санал солилцох, хүнд үед засал хийх гэх мэт маш их ажил амжуулж байна. Ийм байтал элдэв дэмий майлүүдээр дарж болохгүй шүү! Би чинь гав ганцаараа ажиллаж байгаа шүү дээ. Хажуугаар нь нийтлэлүүдээ бичих түүнийг нетэд тавих гэж бас ажил бий. Иймд хүмүүс ухамсраараа ойлгон асуух зүйлээ бодон, блог сайн уншин ойлгоно уу. Ашгүй тохой цоорсон тул хэд хоног юм бичихээ больж судраа унших зав гарах нь. Аянга хийх ажилгүй гадаадад жаргаж байгаа БӨӨ биш шүү. Зовлон тоочиж үнэнээ бичихгүй бол бүүр болохоо байгаад бичиглэж байгааг ухаарцгаана уу! Сүүлийн арваад хоёр долоо хоног сонин сонин нөхдүүд мөн их цаг, нэгж үрэв.
Мартсанаас тэр нэг тэнэгтэй бас жил муур хулгана болж байхаас дургүй хүрчихлээ. Би хэзээхэн билээ бичээд жилийн хугацаанд түүний бүх юмыг хаахаар шийдэн тэр маань машины аваарыг өөрөө сонголоо гэсэн шүү дээ. Тэгээд ард нь ямар ямар Хор өгөхөө Нууц жилийн дараа гэж бичсэн. Тэр нууцыг тайлахаар шийдэв.
Хэрвээ би жилийн дараа түүний нууцыг тайлсан бол тэр энэ хугацаанд машин зам гарахдаа болгоомжтой гарч, ямар нэг муу юм болонгуут л нөгөө Аянгын хараал гэж мэддэг болж, сайнаар нь Бөөг мэдэхгүй ч Муугаар нь мэдэж бодсоор үг хэлэхдээ бодож дуугардаг, ялихгүй юмнаас ямаан чинээ гарз гаргах гэж үгийг ойлгох байлаа. Том настай хүнтэй хэнээ мэдээд АМ, АР аа бодон өдөж байхаа ухаарах аядах байлаа.
Би түүнд юу ч Хийгээгүй юм. Ямар ч Шид хийгээгүй. Тэр хийлгэсэн гэж бодоод л сайн юм анзаарахгүй гэхэд муу юмыг анзаардаг болох үр дүнтэй байлаа. Бас би өрөвдөөд байв. Нэг жил хөөрхийг тэгж зовоогоод яахав гэж бодов.
Харин энэ мэт тэнэгтэй жилийн дараа үүнийг хэлж үг, цагаа барснаас эртхэн хэлчихье. Хэрвээ дахиад оролдвол Яриангүй амьтай нь ярих болно. Жилийн дараа ч гэж маяглахгүй шүү. Одоо тэр тайван байж болно. хэхэхэ. Аль хэдийн сандраад л блогт хүмүүст Аянга намайг жилийн дараа аваарт оруулна гэсэн ингэж болохгүй биз дээ гээд гонгиноод хань татаад явна гэсэн. Жилийн дараа биш, жилийн дотор аваарт оруулаад жил хэвтэж сүүжээ цооруулах гэрээ хийснээ ч ойлгохгүй жилийн дараа гэх юм. Яалтай билээ. Блогт орсныг нь бодвол бичиг үсэгтэй мэт, ухаарснаас нь харвал уймраа уйтан тархитан бололтой. Гэрээгээ ч зөв хэлчихгүй юм даа хэхэхэ. За тэгээд нууцаа дор нь тайлчихдаг над шиг тэвчээргүй амьтан ч алгаа.
Харин нөгөөх дөвчин нөхөр Хааныг басаад гурван удаа уулзах болсон нөгөөх чинь... өөрөө ч биш үйлийн үртэй ээж нь надаас хүү маань томоогүйтэж тэнэгтээд ингэсэн байнаа. Тэгээд хэдэн өдөр хар дарж зүүдлээд сэртэл гэрийн хойморь аймаар хар юм харагдаад байсан гээд хэллээ. Нас нь богино гэх юм буруугаа ойлгосон учир амийг нь битгий хараагаач гэнээ. Юуны чинь томоогүйтэж тэнэгтэх гэж эхийн сэтгэлээ гэж... 39 настай гэнэ дээ нөгөө дурак чинь. Сахал үсэндээ баригдчихаад ээжийгээр гуйлгах юу вэ? Нэг бол худлаа л даа. Ээж болж өөрөө л бичиж байхгүй юж хэхэхэ.
Би өөрөө өөрөө уучлал гуйг, та санаа амар бай гэсэн ч тэр алга л байна. Хаан түүнийг хараагаагүй бөгөөд хөөрхий угаасаа л тийм настай юм байна лээ. Хэрхэхийг Тэнгэр л мэднэ би мэдэхгүй. Энэ бол Хааны шийдэх асуудал. Хаан та яагаад муухай Хар юм болж харгадаж байгаан нүүр мүүр, хаан хувцасаа үзүүлэхгүй гэтэл. Айсан хүнд аргал хөдөлнөө гэж хэхэхэхэ. Үхэхээрээ л миний үнэн дүрийг харах биз. Хахахахаха гээд инээгээд байв. Магадгүй Хаан ч над шиг түүгээр тоглосон ч юм билүү хэн мэдлээ. Эсвэл үнэхээр ч тэгээ юу бүү мэд.
Араа мэддэг бол Амаа мэдээд амьдарч байсан нь дээр. Заавал Хаан гэж хардаж сэрдэж тэнэгтэхийнхээ оронд ер нь ХИЙ ҮЗЭГДЭЛ, СҮНСтэй харьцдаг хүн гэж яадаг хүн байдаг талаар анхны А үсэгтэй болмоор доо. Би хичнээн өрөвч зөөлөн ч гэлээ хирээс хэтрээд байгаа юмнуудтай бол тэгж нялганаж, нялуураад байж чаддаггүй зантай хүн. Холын хэн нэгэн хүн байтугай ойрын ах дүүс, хамаатан саднаараа мэднэ.  Мөн Тэнгэр эцэг надад албан ёсоор Хараал хийх эрхийг өгсөн шүү. Би бол Хараалыг хариулдаг, Хараалыг хийдэг Хараалын Хар тэнгэртэй шууд түүнийгээ албан ёсоор зарлаж байгаа удган. 
Ямар ч дийлдэхгүй хүнд хараалыг яг буцаагаад хийсэн, захиалсан, оролцсонгуудад нь Үржүүлэн өгдөг нь Хараалын Хар Тэнгэрийн мэдэл. Монголд очихоор бүр дийлдэхгүй бузар цус, яс барьж хийсэн харуулуудыг надаар хариулуулж болно шүү. Би эргэлзэх юмгүй л орно. Харин надаар хар санаалан хэн нэгнийг хараалгана гэвэл би номоо буруу уншаад өөрт чинь өгчих тун болзошгүй удган тул ийм юмнаас хол байгаарай. Хараал хийхэд заавал Тэнгэрээс зөвшөөрөл авч, миний гарцаагүй зөв, бурууг шалган хийх учир хэрэлдэнгүүт л хараачихлаа хэмээн сэжиглэн, цочих ч хэрэг үгүй. Энэ бүхэн дээрээ Тэнгэр нь хянаж байдаг юм. Маш их дэг журам, маш их зохион байгуулалттай шүү дээ Тэнгэрүүд.
Хараалын Тэнгэртэй учраас надад жижиг сажиг, халдлага дайрлага даан ч юм үйлчилдэггүй юм. Иймээс би хамгаалалтгүй, арьсан биеэрээ яваад байж болдог Бөө.  Их л олуулаа хүч чадалтангууд л нийлж бөөлж байж надад мэдрүүлэн амаа мэдэж яв гэж сануулна даа. Тэр болтол Аянгын ам гэж хамхигданаа нэг байхгүйдэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.