Үкэ мөн сонин юмаа. Аянгын орчин үеийн үлгэрийн үнэн бодит бяцхан ном маань хэвлэлээс гарчээ. Өчигдөр түүнийг аваад Мөнхгэрэлд тэр тэрэнд өгнө гээд би амласан, тийш нь ийш нь өгөөрөй гээд байж байтал нэг цагийн дотор хуваарилагдаад дуусчихдаг байна ш дээ. Өөрөө ч арай гэж олж аван хоцорлоо. Түүнийг авахаар дэндүү олон хүн болно гэж би яаж мэдэхэв дээ. Интернетэд байгаа юм чинь интернетгүй хүнд л өгөх юм бодож байлаа. Гэтэл интернэт хэрэглэгчид маань бас над шиг номоор нь тэвэрч хэвтэн, идэнгээ унших дуртай бололтой хэхэхэхэ. Надтай адилхан олон л байдаг юм байна шүү дээ.
Энэ бяцхан номонд Хааны ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР айлтгалыг хэд хэдэн мөрөөр нь яг юу болоод тэр энэ үгийг хэлсэнтэй нь уялдуулан тайлбарласан юм. Түүний үг бүр түүх өгүүлж, үзсэн харснаа дүгнэж, үнэн сэтгэлээсээ хэлснээс гадна улаач хэмээх би шинэхэн бөгөөд залуухан ч байлаа даа. Тэр үеийн Хаан Бид хоёрын үйл явдал, Хаан Бид хоёрын холбогдсон энэ ертөнц буюу Хаан эргэж ирээд Монголдоо төрсөн сэтгэгдэл нь чухам ямар үйл явдлыг хараад дүгнэснээс үүдэлтэй нь бас л ТҮҮХ болон үлджээ.
Аянга ном төрүүлчих юм гэж даанч санасангүй явлаа даа хөөрхий. Хэхэхэ. Эцэггүй хүүхэд төрүүлчээд гайхаад балмагдаад хараад байж байгаа аятай л би номынхоо зургийг нетээс хараад сууж байна даа. ....зззззаазазазаааа больё ооо Хаан минь, хэхэхээхэ. Тэр намайг шоолоод гайхаад байх юм. Чи мөн хачин хүн шүү. Номыг эцэггүй хүүхэдтэй зүүрлүүлэн бодоод байхдаа яахав дээ. Хахахаха гэнээ. Үкэ мөн гайхмаар юмаа. Энэ чинь тэгээд бодит амьдралд болоод л байна шүү дээ. Аянга би ном гаргах чинээ зүүдлэх байтугай мөрөөдсөнгүй явлаа. Би түүнийг хараад баяртай байсан ч яагаад ч юм маш их гуниг төрлөө. Энэ чинь миний амьдралын түүх, болсон явдал, энэ ном төрөх гэж ямар их зовлонг би тууллаа хэмээн бодлоо. Би зээ охиноо маш их санаж уйлж байна. Би түүнийг тэврээд унтахыг маш их мөрөөдөж байна даа. Миний анхны зээ охины минь алтан амьны үнээр бүтэж, миний найз нөхдийн хайрын сэтгэлээр босож төрсөн энэ жижигхэн ном ямар их түүх өгүүлж, ямар их зовлон жаргал, хайрыг агуулна вэ.
Түүн дотроо би чухам юуны тухай бичиж үлдээсэн ч юм бүү мэдээ. Учир нь би өөрөө биччихээд нягталж уншиж амжаа ч үгүй л найздаа орхиод хүний нутагт ирсэн юм даа. Нэмж хасах юм их л байсан байхдаа зайлуул. Гэвч түүнд тэр үед миний толгойд орсон зөв ч бай, буруу ч бай бодлууд бас хөвөрч байгаа. Болсон бүхнийг базаж өгүүлсэн түүх болохоороо үнэтэй ном юм. Миний номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн найз нар Кайзэн холбооны дэд ерөнхийлөгч, Соnnect компанийн захирал Жадамбаагийн Хишигжаргал, Every Day захирал Алтанцэцэг нартаа баярлалаа. Мөн миний номыг хэвлэж өгсөн BitPress компани захирал Алтангэрэл, эх бэлтгэгч Самдан болон энэ компанийн ажилчид нартаа баярлалаа. Түмэн олныг гэгээрүүлэх Их Богд Эзэн Чингис Хааны анхны айлтгалыг түгээн дэлгэрүүлж Тэнгэрийн сургаалийг хүндэтгэн 21-р зууны Хөх Монголчуудынхаа анхдагч болон гэгээрлийн аяныг эхлүүлж чадсан та бүхнийг минь Мөнх Хөх Тэнгэр ивээх болтугай! Энэ үйлс улам улам өртөөлөн өрнөж зон олноороо гэгээрэн Шинэ Мянганы Шинэ Монгол Орныг мандаан бадраах болтугай.
Мөн бичээд л, плаашдаад л орхисон номыг минь нааш нь цааш нь өнхөрүүлэх хамаг хар бор ажлыг нугалж өгсөн Их Гэгээн эрдэмт Тата Тунгаан удмын Мөнхгэрэл дүүдээ их баярлалаа. Хэхэхэ миний удмыг хэлчих л дээ гээд л гүйгээд чаргуулдаад байсан Мөнхгэрэл гэж энэ хүү миний блогийг яаж ч олсон юм бүү мэд, юу ч гэсэн зорьсон хэргээ биелүүлэхээр Монгол улсад хамгийн анх удаа намайг хувиараа мөрдөн мөшгөж шалгахаар зорьж ирсэн цөстөн юм. Хаан түүнтэй хоёр удаа уулзсан бөгөөд бараг өдөржингөө л ярилцсан. Юу юу ч яриад байсан юм бүү мэд. Мөнхгэрэл л сайн мэднэ.
Лав л түүний нэрийг сонсоод чи өөрийн өвөг дээдэс чинь ямар гүн утга агуулгатай нэр өгснийг харах уу? гээд дагуулан гадаа гарч Тэнгэрийн Гэрлийг харуулан түүний зургийг нь тэнд нь зогсоон авч өгч байсан юм. Тэр улс төр судлаач гэсэн хачин сонин мэрэгжилтэй. Тэгээд аягүй бол энэ мэрэгжлээрээ улс төрийн зүтгэлтэн байсан Хааныг судлах гэж ирсэн ч юм уу бүү мэд. Би өөрөө энэ мэрэгжлийг юу хийдгийг нь мэддэггүй юм. Гэвч Хатны ам судрыг судлах тусмаа энэ их чухал мэрэгжил бөгөөд энэ чиглэлээрээ дээр үеийн улс төрийг судлан ирээдүйн Улс төрөө тодорхойлон одоогийнхыг өөрчлөх их хэрэгтэй юм байна гэж бодов.
Ийм залуугаасаа энэ бүхнийг хайн шинжилж явна гэдэг бол ирээдүйд их л том үйл бүтээхийн шинждээ. Удмаа гэж сонин юм шүү. Түүнд ажил олж өгөх юмсан. Өөртөө ажил удан байж үнэн худал нь бүү мэд надад туслахад би ихэд ичлээ. Энэ хүүг сайн тандаад сургаад авах ажлын газрын хамт олон байдаг бол уу??? Би тэр улс төр судлаач гэдэг үгийг сонин дээрээс л уншиж байснаас тийм хаалгатай өрөө хараагүй болохоор даанч мэдэх юм алга. Тэр ядахдаа сэтгүүлч мэрэгжил эзэмшихгүй яасан юм бэ? Лав Монголд түүн шиг шинэ соргог сэтгүүлч байхгүйдэг. Хэхэхэ мөрөөр нь мөшгөөд л мөчийг нь тоолоод л анч нохой шиг хав зуугаад авч байгаа юм чинь.
Дуулин блог ажиллуулан хажуугаар нь Тэнгэрийн үйлийг түмэнд сайн суртчилж байгаа хүү. Зориг биз дээ. Бас чадвар байна. Хаан яг мөн үү Та? гээд хайгаад өөрөө гүйгээд ирсэн түүнийг хэнтэй зүйрлэх вэ? Бас өмнө нь тандаад амжсан бололтой Чингис Хаан буухгүй гэж нэг Бөө хэлсэндээ гээд л ирсэн юм даа. Тэр нуугдан байж өдөж сонжсонгүй, шидээ над дэр туршаадах гэж ч өдсөнгүй, өөрөө өөрийн нүдээр харж, чихээр сонсохоор хайж олоод ирсэн юм. Ийм нэг цөстэй зоригтой, авхаалжтай, үнэнч шударга залуухан аавын хүү ажил үгүй Монголд байгаа нь өр өвдмөөр. Хичнээн олон ийм залуус маань ажил үгүй байнаа. Өр өвдмөөр. Монголын ирээдүй эдний гарт шүү дээ. Бүгдийг нь Бөө болголтой нь биш яанаа одоо. Гэтэл ажилтай хүмүүст ажил болоод БӨӨ гэгч ирээд ажлыг нь бас алдуулна. Энэ бөө гэгч ямар шог юм бээ???? Зарим нь Бөөгөө тас нуугаад ажлаа хийж явдаг. Би лав арваад тийм хүн мэднэдэг.
Ямар сайндаа дээд 76 гаа бүгдийг Бөө болгосон бол гэж төсөөлөн баясах вэ дээ. Эрхэм удган Арвин гишүүн Бөө, Эрхэм зайран Нямжав гишүүн Бөө гээд л хэхэхэхэ. Үйл нь ирвэл үхэх дургүй тэд хийлгүй яахын. Хар цүнхнүүдийн хажуугаар хэнгэргээ үүрээд л хэхэхэ. Эрхэм нялх улаач Баяр гишүүн Бөө Цөмийн тухай магтаад л илтгэл тавиад индэр дээр ярьж байсан чинь Онгод нь гэнэт уурлан догширч орж ирээд л Цөмийн станц бариад үзээрэй. Хохимойг чинь хоёр тийш нь заагаад Хогийн саванд шидчихнэ шүү гээд унавал яанаа Хэхэхэхэ. Тэгээсэй билээ. Эрхэм 76 Бөөнүүд хурлаа дуусаад сэргэсэн чинь Онгодууд нь хурлынх нь шийдвэрийг батлаад Монголд Цөмийн Станц Барихгүй Зоооо гээд бичигдчихсэн байвал яанаа хэхэхэ. Нутаг нутгийн зүг, тойрог тойрогтоо Хайрханаа тахих гээд л хар жипэндээ хар нүдний шилээ зүүгээд л, хар цүнхээ сугавчлаад л, хар утаснуудаараа яриад л, ХАС хэнгэрэгээ үүрээд л давхицгаах байхдаа хөөрхий. Аштай юу, онгодынхоо шаардлагаар ойрхон ойрхон ирээд түмэн олны зовлонг зоон дээрээ үүрээд байвал тэр 76 тэндээ үүрд байсан ч яахав дээ. Хүсэлд хясал, мөрөөдөлд мөнгө хэрэг болдог энэ нийгэмд 76г минь л бөө болгочихгүй даанч яавдаа Тэнгэр минь.
Ном маань намайг их бодолд орууллаа. Мөн ном маань номын дэлгүүрт ч очиж амжилгүй дуусчихсан нь гайхмаар. Уг нь би Гал холбооныхоны аймаг болгоны төлөөлөгчдөд өгье гэж бодож байсан ч тэдэнд цөөхөн хэдхэн л хүрлээ. За яахав яахав. Тэгж байгаад болох бизээ. Тэрнийг тийм олон хүн хүснэ гэж хэн мэддийн. Царайлаг хүүхэд төрүүлэх ч аюултай байна шүү. Цагийн дотор л борлогдчихдог гэнээ. Борлуулах гэж үйлээ үзэж, үгээ хэлэхгүй амар зүгээр. Би бүр 300 ширхэг номоо яахаа мэдэхгүй дэлгүүрт тавибал хэдэн төгрөг авдаг юм болоо. Нөгөө эмнэлгийн ор хоног гэдэг шиг хугацаатай байж мөнгө нь гүйдэг юм бол уу. Том албан ёсны зохиолч биш гээд авахгүй байвал яанаа гэх мэтээр л бодож байв шүү дээ. Амар юм байна даа ийм хурдан алга болдог бол.
Хамаатан саднууд ч хүртэж чадсангүй дээ. Хааны айлтгал үнэхээр их хэрэгтэй байсан байжээ. Гэвч надад ном маань маш их гуниг, дурсамж эргэн авчруулж уйлуулсан юм даа. Мөн би мэрэгжил нэгт Бөө нөхдийнхөө амьдралыг их өрөвдөн бодсон юм. Бүхэл бүтэн нийгмийн золиос болон Монголчууд минь арай дэндүү их зовлон үзжээ. Суртал ухуулга, тархи угаалт гэж ийм асар хортой. Гурав, дөрөвхөн үе өнгөрөхөд л улс үндэстнийг Үндсээр нь устгах Аюул агуулж байдаг. Маниас цаашаа хэдэн үе өнгөрөхөд л Чингис Хаан бол Хятадын Хаан гээд л шалгалт өгөөд 100 аваад, эрдмийн зэрэг цол авах нь байна шүү.
Чингис Хаан бол ганц МОНГОЛЫН л ХААН мэдэв үү. Үкэ мөн олон газар булаалдаа биз дээ. Шаал дургүй хүргэчихлээ. Хүний эцэг эхийг ч хулгайлж болдог юм байна энэ Түүхийг гуйвуулбал. Юун завтай заваан юм. Хаан буусан нь үнэхээр болсон байна шүү. Тэнгэр минь гэж би одоо л ямар аймаар аюул нөмөрч байсныг ухаарлаа бурхан минь гэж??? Бурхан гэж бүү дуудаж бай гэсэн шүү дээ нээрээ. Тэнгэр минь гэж. Аймаар юмаа.
Хятадууд манай Хаан гэж зарлах бэлтгэлээ үндсэндээ хангаад байгаа биз дээ. Эх оронд эрээгүй аашлаад л, тэр нэг хэдэн бузар хар юмнууд нь охид бузарлаад л энд тэнд таслаж булаад л, хамаг бүхэнд гар нь дүрэгдээд мөнгөөр эзэн сууж, элгэн хөрс шороог нь эвдэж хэмхчээд л их оодорчээ. Бүүр сүүлдээ газрын зурагтаа хамт оруулан нэг өнгөөр будаад л их өдөж байх шив дээ. Хүний нутаг хатуу гэдгийг хэдхэн жилийн дараа мэднэ дээ. Хүний юм чинь Эзэнтэй байдаг юм шүү. Нөгөө талаас бодоход Монголыг өөрийн нутагтаа оруулан нэгээр будах нь таатай хэрэг. Монголын нутаг энэ шүү гэсэн хуучны юм сэргээх гээд л байна даа. Хэхэхэ. Удмаа гэж сонин юмаа тэдний өвөг Дээдэс нь яг л энэ хүүхдүүд шигээ зүүүв зүгээр байж байхад чинь зүүгээр хатгаж байгаад Сэлэмдүүлээд байсан түүх бий шүү. Түүхээ умш умш умш Хятадуудаа. Нэг л ёоёо хөдөлчихвөл будсанаар чинь булаагаад авч чадна шүү. Яахав энэ удаа бусдаараа л бууз хуушуур шиг явий гэвэл буцаад Монголыг минь өнгөөр нь будаад байранд нь тавихдаа авсан бас нэг Монголыгоо эргүүлээд хамт будчаарайййй.
Хэххэхэ. Нүдээ аниад сууж байтал урдуур батгана үргээгээд үлээгээд байх чинь аятайхан байгаарай. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм шүү. Алдартай цагаан хэрэм шиг бас нэг хэрмийг Цаад талд чинь дахиад өөрсдөөр чинь нэг бариулчихаж дөнгөнө шүү. Цагаан Хэрмийг хэн барьсан юм. Хятадууд барьсан юм. Хэн бариулсан юм? Монголчууд бариулсан юм. Түүхээ умш умш умш бас дахин умш Хятадууддаа. Түүх давтагддаг юм.
Хүний нутгийн газар шороо, Хүний нутгийн Тэнгэр, Хүний нутгийн хүн ардыг Чи хайрлахгүйгээр хэзээ ч хоолыг нь идэж, ходоодондоо боловсруулж чаддаггүй юм. Үүнийг манай өвөг дээд Эзэн Чингис Хаан өөрсдийн үрсдээ одоо ч захин сургадаг. Харин танай өвөг Дээдсүүд: ХАЙЙЙ лааа хүний байвал минийвааааа. Хамаа багүүү Авбаа авбааа гэж л сургадагаас Дайн үүссэн юм шүү дээ. Хэхэхэ Удмаа гэж үнэхээр сонин юмаа. Мөн ч олон танай өвөгчүүд чинь хар шаахайгаар Монголыг тамгалах гэж яваад Тийрэн болж төрсөнсөн.
Та нар бодолдоо. Хятад СҮНСНҮҮД нүдээ аничаад л гараа урагшаа сунгаад л үсрээд л байдаг шүү дээ. Өөрсдөө л кинон дээрээ тэгж хийгээ биз дээ. Харсан л байж таараа. Минийх Минийх Минийх гээд л ямх ямхнаар үсрэн явах тэр СҮНСҮҮД та нарын өвөг Дээдсүүд. Манайхан бол яажий нь ХАР. Сонсож бай Зааа. Нар хүрээлүүлээд л, Нарны цацраг илгээгээд л, Сарыг цүдэлзүүлээд л, Оддыг анивчуулаад л, Луу хөлөглөөд л, Салхи эсгэрүүлээд л, Бороо асгаруулаад л, Газраас ч Эрлэг ирж туслаад л, Ан амьтад ч дагаад л гэх мэтээс эхлэнэ. АААААЯЯЯАААА яаяаяаяаяа. Ямарав дээ. Хятад аа???
Хүний тавилангаар амьдарч хүний юмыг хайрлаж, хүний юманд бүү шунаж боооойййй Зоооо. Хэдэн түмэн мянган зуун жил хэлээд ч ГЭГЭЭРЭХГҮЙ юмаа. Яалтай билээ энэ хуйхтнуудыг. Күнз нь хэлээд ч дийлдэггүй ээ. Энэ мянгандаа эвтэй байх гээд үзье. Эвгүйцүүлээд байвал Мянгандаа багтаагаад арчаад хаяна шүү. Манж шиг юм болов. Түүх байгаа шүү цаана чинь. Түүхээ умш умш умш бас дахин умш. Будаад байгаарай тэгээд уйлах хүүхдийн онжиго урд өдрөө өмөлзөнө гэж нэг Монгол Ардын Хачин үнэн үг байдаг шүү. Аянга аймаар их зантай, заналтайгаар заналхийлэн сануулав. За Хятадад Аянга сануулчихлаа. Цаана нь их нууц бий. Тэдний манай Хий үзэгдлүүдэд. Хэхэхэ одоохондоо ингэсгээд орхичихьё. Бусдыг нь ХААН мэдэж байгаа.
Мөн би номоо харж байхдаа өөрөөсөө гадна өөр бусад Бөөгөө ч их өрөвдлөө. Яагаад ч юм бас өглөөнөөс хойш л Ард Аюушийн улаач үргэлж бодогдоод гуниг төрүүлээд, уйтгар гунигт бас живүүлээд... яагаад байгаа юм болоо. Өнөөдөр нэг ярихаас даа. Тэд маань бас зовлонд унаа юу, ямар нэг юм болоод байгаа юм уу? яагаад би тэднийг бодоод нулимс бас урсаад байгаа юм бэ???
Миний ажлын газрын найз маань дүү нь нэг л хэцүү байдалд ороод байна гэсэн юм. Тэгээд би хадам буурлууд дээрээ үзүүлсэн бөгөөд би Бөө болоогүй байв. Хадам буурлууд угтайг нь тодруулсан бөгөөд багштай уулзаж давхар шалгуулахыг зөвлөв. Багш харуутаа л ЗА АРД АЮУШ-ынхан ирчихэж гээд л яриагаа эхэлсэн гэдэг. Маргааш нь ажил дээр манай найз тогтон ядан хүлээж байлаа. Багшийн хэлснийг хэлээд Бид үнэхээр ард Аюушын ганц охины үрс нь. Багш чинь яаж мэдчивээ гээд л нүдээ бүлтгийлгэсэн юм даа. Тэд надаас хэдхэн сарын өмнө багшаар замчлуулан боссон доо.
Гэвч маш их зовлон бэрхшээлийг туулан байж боссон юм. Ердөө л хоёрхон бүсгүй хүн хоёрхон охин хүүхдүүдтэй ганц өнчин хүргэнтэй л ам бүл байв. Гэтэл тэдэнд хоёр төрсөн АХ байсан гээд боддоо. Тэд нь дүү нараа ад үзэн туслах байтугай хялайж ч хараагүй. Угаа авахгүй бол бага охин дүү үхчихвэл яахын гэх том охин дүүдээ: Жамын юм жамаар л болно биз гэсэн гэнэ. Залуухан нялх хүүхэдтэй охин дүүгээ жамаараа тонилог гэх ах байх уу? Удмаа босгох бэлтгэл ажил гэж их хүч хөдөлмөр, мөнгө санхүү шаарддаг. Ялангуяа ам бүл муу хэдэн хүнд давахад бэрх шүү. Том охин дүү нь оюутан ганц охинтойгоо хамт амьдарна. Сувилагч хийнэ. Бага охин улаач болох нь нялх хүүхэдтэй газар дээр ганц нөхөртэй. Нөхөр нь харин хаа очиж сайн хань заяаж, түшээ хийнгээ өрх бүлээ тэжээх гэж халтуурт яван машинаа онгично. Нөхрийнх нь хамаатан ах нь харин өөрсдийнхнөөс нь илүү сэтгэл гаргаж зарим юманд нь чадлаараа хамжилчжээ. Энэ хүмүүсийн буян дэлгэрэх болтугай. Энэ хэд дээр нэмээд би энэ алдартай түүхтэй хүний Онгон шүтээнийг залахын төлөө гүйсээр байгаад л залруулан буулгаж чадсан л юм даа.
Гэвч миний гол харладаг нь тэдний хоёр төрсөн ах гэгчдийг үнэхээр ойлгоход бэрх. Энэ хоёр ах нь яадгаа алдсан ядарсан хоёр бол бас яалтай билээ. Тэгтэл нэг нь амралтын газартай амьдрал нь боломжийн, нөгөөх нь хувийн шүдний эмнэлэгтэй бас боломжийн амьдралуудтай байвал яах вэ? Бас болоогүй ээ. Бага охин дүүгээ угаа барин босоход туслаа ч үгүй, жамаараа үх гэж байсан тэд, боссон хойно нь том охин дүүгээ төрсөн эцэг эхийнхээ 2 өрөө байрнаас хөөгөөд гудманд гаргаж чадаж байвал яах вэ? Уг нь эцэг эх нь бага охиныхоо нэр дээр байраа өгсөн байсан ч харилцаа сайн байхдаа ах нь, ах нь гэж байгаад зээл авахад тусла гэж байгаад ордерийг нь авч явсан байгаам. Аль хэдийн нэрийг нь өөрийн болгожээ. Дараа нь ах нь хүүтэйгээ ирэн дахин дахин хөөж тууж миний нэртэй байрнаас зайл гээд хөөгөөд гаргасан юмдаг. Тэрнийгээ зараад дахиад нэг шүдний эмнэлэг нээсэн байвал яах вэ? За яахав нэрийг нь өөрийн болгоод минийх гэлээ гэхэд 2 өрөөгөө 1 өрөө байг гэхэд хашаа гэр аваад өгчих сэтгэл байсангүй юу.
Хоёр охин дүү нь өмнө нь гадаадад амьдарч байхад ахдууд нь очин машин хүртэл үнэгүй авахуулан орон гэрт нь орогнож, хөргөгчийг нь цөлмөж л байсан байхгүй юу. Охидууд явахдаа ээжээсээ үлдсэн мөнгөн эдлэлүүдийг тэдэнд үлдээсэн бөгөөд Бөө болохдоо ядахдаа тэр мөнгөн эдлэлүүдийг өгөөч гэхэд эхнэрүүд нь урдаас нь үүдээ хаагаад хөөцгөөжээ. Хоёрын хоёр амилсан шуламтай суусан тэд дугуй дугуйгаараа мөн ч сайхан өнхрөх юм даа. Ийм төрсөн ах нартай бол яанаа яана. Ичихгүй дараа нь нэгэн нь азарга адуугаа алдлаа тэр буурлаасаа асуугаад өг гэсэн байгаам даа. Арчаагүй адгийн новшнууд манай удамд тэд байсан бол би өөрөө аль хэдийн тооцоо хийх байлаа.
Эцэг эх хүнийг төрүүлэхээс Ухааныг төрүүлэхгүй. Хичнээн удам сайтай байлаа гээд Ухаан мунхаг бол түмний шившиг. Тэд удмаа мэдэхгүй биш мэднэ. Ээж нь Аюушын ганц охин гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Аяа хэмээн авгайлдаг байсан Ард Аюуш өвгөө ч мэднэ. Гэтэл өнгө мөнгөнөөс болж ингэж л адгууснаас ч долоон дор болжээ. Албин төрөлтэй шуламнуудтай сууцгаан баахан угаадас шиг хүүхдүүд төрүүлжээ. Учир нь хүүхдүүд нь бас эцэг эхээ өвчин дуурайж өнгө мөнгөний өвчтэй. Нэг нь ч юу билээ. Аав та чинь төрсөн дүүгээ болиоч гэхийн оронд хамжаад хөөгөөд гаргаж байна. Насанд хүрээд машины наймаа хийдэг залуу. Ой гутмаар. Угаадасууд. Орчлонгоос оргүй хоосон болох үед нь ХААН өөрөө тооцоо бодно. Тэдний өвөг дээдсүүдийг оролцуулахгүй гэсэн дэг. Шүдний эмнэлгийнх нь авгай нь мөнгөөр хахуулдан байж шүдний эмчийн диплом авсан гээд бод. ёоёоёоё ийм бузар хүүхний гарт өмхрөөд унах шүдээ ч өгөхөд хайран. Өндрөөс унахад ч өвдөх нь их шүү. Ясаа түүх гэж зовох байхдаа.
Ийм нэгэн аймшигт түүхийн гэрч би нүдээрээ харан, чихээрээ сонсон, өр өвдөн өөрөө оролцон гүйхээс өөр аргагүй болсон юм. Хаашаа юм Ард Аюуш гэж ядуу өвгөний ач байхаас ичээ юу тэд? Өвөө нь ядарсан ядуу, өөрсдөө баян болж дээ одоо. Ард Аюуш бол Монгол ард түмний бахархал, Ховдын шүтээн болсон өвөг дээд Монгол хүн. Тэр мөнгө, төгрөгөөрөө биш амьдрал үйлсээрээ Шүтээн болсон өвөг Монгол. Ард хэмээх эгэлхэн хирнээ эрхэмсэг нэрийнх нь учрыг олохгүй ядуу гэж л ичиж дээ. Баян Аюуш гэж байсан бол яаж байх болоо. Аягүй бол над дээр буух ёстой гээд хоёр Ах хоорондоо булаалдах биз. Эцэг өвгөдийн нэрнээс ичих энэ эрээгүй Эрчүүд энэ нийгэмд байна шүү. Бүр нэг гэрт хоёроороо байнадаг. Хаан тэднийг өөрөө шүүгээд Жамух анддаа өгнө гэсэн. Хэрэв би эрт талийгч болбол хэрүүлч Жамухынд очихоос нь өмнө замаас нь би шүүмээр байгаа юм.
Үсийг нь ширхэг ширхэгээр нь пенцепээр татна. Зазаза ой гутчихлаа. Бузар үнэртэх тэднээс хол байсан нь дээр юм байна. Жамух анддаа бичлэгээ явуулчихаарай гэдэг ч юм уу хэхэхэ. Нээрээ аягүй бол түүнд тогооноос өөр юм байхгүй байж магад Бичлэг хийдэг видео бэлэглэнээ. Хоюулаа сайндий. Садан төрөл байна даа. Урдны юм ул болог гээд л аваачиж өгнөө. Яваандаа хөгжих тусмаа л Тамын тогоонд тарчлагчдын дүрс бичлэгийг эн дэлхийхэн хардаг болно. Тэр үеийнхэн хараач хөөөш. Аль 21-р зуунд Аянга гэж удган үхэхдээ Тамын Хаанд аваачиж өгнө гэж амласан видео самераа аваад очсон одоо хүртэл нөгөөх нь ажиллаж байгаа юм байна.
ААаан энэ нөгөө хоёр бузар ах одоо хүртэл чанагдсаар л байгаа юм байна. Үнэн гэж ҮНЭН юмаа. Миний Монголын эмэг дээд Аянга гэж ийм удган байсан байна гээд л яривал яана хэхэхэ. Ярих л юм чинь яадын. Би амласан бол биелүүлдэг л хүн. Дэлхийн шинжлэх ухаанд түүнийг Аянгын камер гэж нэрлэн дахиад тэнд очих хүн олдохоо болиод Тамын тогоо бүр музей болох үе ирнээ гайгүй. Тэр камерийн дүрсийг барьдаг болтлоо дараагийн үе хөгжиж л бай. Тамынханыг ажилгүй болгох Гэгээрлийг би бас л хийсээр л байх болно. Тэр үед би Аянга удган биш Тэнгэр ээжийнхээ ажлыг авчихсан байнадаг. Тэнгэр ээжийн дараагийн залгамжлагч хийхийг энд бэлдэж байна хэмээн Хаан над хэлсэн билээ.
Хааайн би л лав тийм тэнэг ажил хийхгүй гэж би зөрүүдлэж байсан ч сая харин зүгээр байж магадгүй л санагдлаа. Яасан гэж үхчихээд хүртэл ийм тэнэг ажил хийхийн хүмүүс чинь муухай мэд үү хэмээн намайг зөрөхөд чи "Тэнгэр удган" гэж цолыг яагаад авснаа сана. Зүгээр нэг шагнаад өгөө юу. Энэ бол хариуцлага гэж билээ. Үхээд ч сүүжээ амраахгүй юм байна л даа. Алчдын байна намайг онгироогоод л шагнаад байна гэж бодсон ш дээ. Амбасан үед юу ч хийлээдээ байз шагнуулаад Тэнгэр удган цол өгч л байсандаг. Блогны түүхэнд л байгаа байх. Аянга аргатай аль болох зугтаана даа. Даанч баригдаад байдаг болохоос биш. Би чинь хүн шүү дээ. Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэмээр байхад чинь сүүжний яснаас хэлхчээд тавихгүй юмаа. Хаана хийсэн үйлийн үр вэ? Хаа нэгтээ төрөхдөө л алж өгчдөө би гэж бодов.
Ард Аюуш энэ хүн бол алтан ургийн хүн. Нөгөөх л ээдрээт амьдралын түүх, цаг хугацааны зовлон, эргэлдэх түүхийн тоглоом дунд Монголоо авруулахаар Тэнгэрээс зарлигдан эгэлхэн айлын хүү болон өсч, Ард Аюуш хэмээгдээд л тэмцэн босож, уриалан эх орноо, газар нутгаа хамгаалж л явсан өвөг дээдэс юм. Түүний дээд өвгүүд нь То ВАН, Дүнчүүр ВАН гээд л томчууд шүү дээ. Бас л нүүж очсон байдаг. Тэд одоо буудаг. Халхын алдартай хийсэн бүтээсэнтэй ВАНгуудтай юу ярих вэ? Ийм л хачин ээдрээт амьдралууд түүх гээчийн нугачаан дунд эргэлдэн байна даа. БӨӨ энэ бол СҮНСний амьдрал. Хэнгэрэг барьж дэвхэрсэн хүнийг БӨӨ гэдэггүй нь тодорхой. БӨӨ хэмээх энэ эргэлдэх СҮНСний амьдралын мөн чанар, утга жанцан тоглоом биш шүү. Бүхэл бүтэн СИСТЕМ судлагдаагүй ертөнц цэлийж байна.
Ард Аюуш хэнгэрэг бариад цовхордоггүй байсан. Юу гэж Бөө байхын гэх хүн байгаа биз. Тэгвэл тэр үед хэнгэрэг барин цовхчих үе биш шарын шашин Монголд эзэн суучихсан байсан үе. Түүхийг тухайн үеийн үйл явдал бодит амьдрал дээр нь харж сэтгэж байх хэрэгтэй. Энэ хүн алтан ургийн хүн байсныг нь үхснээс нь хойш хичнээн жилийн дараа л мэдэж байна бид. Удамдаа буугаад ирснээр нь гайхамшигийг мэдэж байна. Удам судар гэдэг Бөөтэй Бөөгүй үргэлжилдэг. Гэхдээ гол мэдэл нь Тэнгэрт байдаг гэдгийг ойлгох болсон байхаа. Манай удамд л лав олигтой алдартай хүн байгаагүйдэг гэх хүмүүс хэдэн үеэ, хэдэн хамаатнаа таньдаг болоод тэгж бурдаг юм бэ?
Энэ бүхнээс үзэхэд бид БӨӨ гэсэн ойлголтыг ер нь буруу хэрэглээд ойлгодог юм шиг санагдлаа. Түүхээ сайн судлаад нэрий нь олохгүй төөнөгтөөд, болохгүй бол бүгдээрээ нэр олж өгнө дөө. Яагаад гэвэл энэ мянганы Эзэд нь бид. Энэ бүхнийг цэгцлэн хойч үедээ үлдээх ёстой. Балай юмнууд зүгээр байсан хамаг юмны нэрийг устгаад, будилуулаад хаячихаж. Бид ҮНЭНийг бүгдээрээ нийлэн Хайх болно, Эрэх болно, Сэргээх болно, Хэлэлцэх болно, Тогтоох болно, Мөрдөх болно.
Бууж өгнөө гонжийн жоо, голионы баас. Энэ үгийг би хаанаас сурсан юм бүү мэд ингээд л тогтоочихсон насыг барах нь дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.