Friday, September 30, 2011

ХАЛХЫН БӨӨ НАР


2011он 9 сар 29 өдөр
Энэ өдрийг түүхэнд тэмдэглэж үлдээх өдрийн нэг. Хаан маань түмтийн ноён ЖАНХАЙГЭГЭЭНБААТАР ынхаа улаачтай холбогдож чадлаа. Хэдийгээр би Жанхай гэж бичивч дуудлага нь төгс гоё дуудаад намайг буруу дуудлаа гэсэн шүү. Өмнө улаач нь надад майл явуулж хааныг буусанд талархаж байнаа. Гэхдээ хүмүүс итгэхгүй хэцүү байх юм. Би өөрсдийн өвгөдөөсөө асуусан чинь: Эзэн Хааныхаа нэрийг хамаагүй дуудаж болохгүй Эзэн Богд Хаан гэж хүндэлдэг юуны чинь Чингис хаан гэж уурласан гэнэ. Бууж уу үгүй юу гэж Эзнээ шүүх эрх байна уу? Бид үрсээ засах гэж буусан хэмээжээ. Манай Хадам буурлууд шиг их ёс жаяг барьдаг юм байна гэж бодож байлаа. Харин бид өчигдөр чатад уулзалдаж чадсан бөгөөд их сайхан байлаа. Хаан их баяртай инээмсэглээд байсан.
Улаач нар онгод дээдсүүдээсээ асуувал тэд бас Чингис гэсэн нэрийг цээрлэн, Эзэн Богд юм уу Их Хаан л гэж ярин манай замбын бидний цадиггүйг гайхах биз ээ. Гэтэл бид хүүхдүүдээ өгчихөөд л Чингис эээ хөөөш чи гээд л дууддаг  учраас л энэ нэр хатууддаг. Нэрээр нь архи нэрлээд өмхий ходоод руугаа ууж, нэрээр нь зочид буудал нэрлээд түмэн гадаад дотоодуудын ор хөнжил болгож, зургийг нь мөнгөнд хийгээд халтартуулан кармандаа чихнэ. Гэвч тэр зураг нь ХААНы зураг биш болохоор Хаан маань шоолж инээнэ. Нэгэн хүүг 45 нас хүрэхээр нь харж зурж чадвал Хааны жинхэнэ төрхийг хальт харж болно хэмээсэн юм. Манай хоёр хүү биш шүү.
Одоо дор хаяж л ХААНыг зурсан хонь үхрийн шир дээрхи зураг авах, хүнд бэлэглэх, Хааны нэртэй архи уух, хүнд бэлэглэх нь ХИЖИ шиг хүн гөрөөсүүд гэж өөрсдийгөө дүгнэж эхлэх цаг иржээ. Хааны Чингис гэсэн нэр бол Тэнгэрээс олгосон цол шүү дээ.
Монголын нууц товчоо бол засагдсан, хуулсан, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэн бичсэн бүтээл юм. Түүнд хамгийн эхнээсээ авахуулаад л нэр үйл явдал зөрөх нь энүүхэнд. Хааны өвөг дээдсүүдээс нэг өвөөгийн нэрийг нь буруу бичээд л өөр хүнийг өвөө нь гээд бичсэн тухай бий. Үүнийг би түрүүнд нь бичиж байсан даг. Лав охин дүүгийн нэр нь солигдож бичигдсэн. Тэмүгэ, Тэмүлэн хоёр. Есүхэй баатар дайснаа устгачихаад бахархан түүний нэрээр Тэмүчин гэж Хааныг нэрлэсэн нь шааааааал Худлаа. Ямар ч Монгол хүний ёс суртахуунгүй. Дургүй хүн, дургүй юмныхаа нэрээр хүүхдээ нэрлэдэг нь хаанахын ёс вэ? Есүхэй Баатар бол маш зарчимч хүн. Өндөр биетэй, сайхан хүн. Адгийн ийм тэнэг юм цээрлэх аугуу ухаантай хүн. Нэр чинь их утга учиртай өгөгддөг. Билэг дэмбэрэлтэй сайн сайхныг зөгнөдөг болохоос ялагдсан дайсныхаа нэрийг очиж очиж хүүхэддээ өгнө гээд боддоо. Нохойгоо дуудвал яахав гэхсэн.
Ам сударт Хааны нэрийг анх төрөхөд нь оноосон нэр бий. Тэмүчин бол Аянга гэдэг шиг л авсан нэр.  Улаачын нэр. Чингис бол Тэнгэрээс оноосон Тэнгэр өөрөө хэлж оноосон цол. Яадаг ч байсан та нар амьд ам сударыг унших л хэрэгтэй болждээ. Цагаадай бол Хааны өөрийнх нь том хүү. Гэтэл түүнийг цагаач гэсэн утгаар Цагаадай гэсэн гэж яаж зүрхэлнэ вэ. Цагаан гэж үг хамгаас эрхэм байхад Хаан хүүхдээ цагаач утгаар нэрлээд зогсож байх уу? Монголчуудыг доромжилсон байгаа биз дээ. Өгөр хар хятад. Хятад эхээс монголчилж хуулж авч уншиж өөрийн Хааны түүх гэсэн учраа одоо ойлгох цаг болсон. Монголын түүхийг гуйвуулан засаж аятайхан хуулж бичиж байсан хужаа хуурамч түүхийг хамгийн үнэн хэмээн уншин байсан нь энэ билээ.
Мөн энэ өдөр хүнд хэцүү засал хийж, чатаар удаан заслаа хийсэн учраас интернетийн нэгж дуусчээ. Энд нэгжээр интернэтэд ордог учраас тэр болгон хүнтэй удаан ярьж болдоггүй, олон хүнтэй харьцах боломжгүйг ойлгоорой. Юмаа бичиж бэлдчихээд нет рүү гялс орон тавьчихаад л нэгж хэмнэх гэж хэцүү байдаг юм байна.  Монголд бол хамаагүй 24 цагаар ч хэрэглэх боломжтой  болсонд мэдээллийн компаниудад талархаж байхаас өөр яахав. Хүний газарт хэмнэлттэй амьдрахгүй бол Хаантайгаа хоюулаа хөөгдөнө шүү дээ. Агуйд очиж амьдралтай биш хэхэхэ. Интернетэд удаан байн чатлавал маш амархан нэгж дуусах учир гол юмаа ажлаа хийн, нийтлэлүүдээ таслалгүй оруулах л чухал бололтой. Одоо л сурч эхлэж байна даа.
Энд манай Монгол шиг гараад л шууд дэлгүүр байхгүй. Хороолол маань ердөө амьдрах зориулалтай юм шиг зохион байгуулагджээ. Баахан хауснууд эзэмшил газартай байна. Тэгснээ нэгдсэн томоохон хүүхдийн тоглоомын газартай. Тэнд манаачтай. Ээж аавууд нь хүүхдээ аваачиж тоглуулангаа тэнд суун амарцгаана. Мөн хэсэг хэсэг том зүлэг, модтой талбайнуудтай. Тэр нь нийтийн эзэмшлийн талбай. Унаган байгалиараа, зүлэг ногоо хэвээр байна. Тэнд нь ажлаа тараад юмуу, амралтын өдрүүдээр хүмүүс хөлбөмбөг, гар бөмбөг, эсвэл сууж амарч тоглох зориулалттай. Ямар ч хашаа байхгүй. Манайхан бол гялс хашаад барилга барихаар ч энд нийтийн эзэмшлийн ногоон бүс гээд ямар ч эрхтэй дархтан хувьдаа эзэмших эрхгүй. Улсын мэдлийн цэвэр экологоороо байдаг газар.
Ийм газар хороолол бүрд хэд хэд байна. За тэгээд дэлгүүрүүд нь хотын төвд хэсэг газар үргэлжлэн байх бөгөөд идэх юм авах, элдэв үйлчилгээ хийлгэхэд тийшээ л очино уу гэхээс хороолол дунд хувийн жижиг дэлгүүр, үсчин, бар гэх мэтүүд байхгүй. Би хэрвээ явган явбал 30-40 минут алхаж очоод юун дэлгүүр явах хөл өвдөөд буцах ч тэнхэлгүй болно шүү дээ.  Харин машинаар бол 10 минут болно. Нөхөр машинаараа явбал би хамт явна. Нөхөртэйгөө дэлгүүр хэснэ гэдэг там гэж айлын авгай нар мэднэ дээ хэхэхэ. Эрэгтэй эмэгтэй дэлгүүр хэсэх хүйсийн ялгааны онцлог тодорно. Аянга ингээд л дээрээ ч хяналттай, доороо ч хяналттай үлдсэн олон жилийг хэрхэн барнаа мэдэхгүй. Хэхэхэ. Монголд сайхан байжээ. Би тэгээд хэзээ харих юм болоо гэж уур хүрэн бодно. За энд ажилд орчихвол завгүй маш хурдан жилүүд өнгөрч магадгүй. Гэвч манай хэд бол юун ажилд оруулахдаа манатай маш их ажлаар намайг даран Тэнгэрийн үйл хийлгүүлээд чангалаад байх юм даа. Цаг бага байна гээд яаруулаад байгаа.
ХАЛХ БӨӨ нар нэгдэн бөөлөх ёстой гэх юм. Төрийн төлөө. Гэтэл нэгдэхдээ манатай маш их зовлон зүдгүүрт байна даа хөөрхийс. Ихэнхи нь буриадаар босоод даруулсан, багшдаа даруулсан, өөрөө учрыг нь ойлгохгүй дарсан гээд л яана даа яана. Улаач нар л хурдан сэхээрч гэгээрэх хэрэгтэй байна. Халхын Онгодууд хэзээ ч хэнд ч даруулдаг түүх байдаггүй юм.  Улаач л ухаарч онгодууддаа ДЭМ өгөн үйлээ хийгээд эхэлбэл хэн ч дийлэхгүй. Ганц Мөнх Хөх Тэнгэр л тэднийг захирдаг юм. Зарим багш нар шавь нарынхаа онгодоор муу үйл хийлгэж, зөрвөл шавь нар  луугаа  бүр юм хийгээд гаршчээ. Нэг л өдөр Хөх Мөнх Тэнгэр энэ этгээдүүдийн онгодыг бүгдийг хураах цаг ирж буй тул өөрсдөө хурдан гэгээрэх хэрэгтэйдээ.
Хүмүүс БӨӨ гэдгийг битгий Буриад бөөтэй андуураад бай. Буриад бөөгийн ёс жаягийг ашиглан холион бантан болгон сэглээд нэр хүндийг нь асар унагаж байгааг Буриадын Хүч чадалтангууд нам дарах цаг болсоон. Нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй байна.
ХАЛХ БӨӨ бол ёс заншил нь бусад бүх БӨӨ нараас тэс өөр.
Халхын онго Тэнгэрүүд Хааны Онго Тэнгэрүүд байдаг.  Халхчуудын Онгодууд маш хүчтэй. Иймээс Халх Онгодууд цаг нь болбол багштай багшгүй босох чадвартай. Улаачын мэдлэг оюун их чухал. Буусан буугаагүй удмаа хараад хандаад явчихдаг нь өнгөрсөн хугацааны түүхүүдээс тод харагдана. Халх онгод бүр өөрийн онцлогтой учраас хувцас хэрэглэл нь өөр өөр. Иймээс та бүхэн улаачид өөрсдийнхөө өвөг дээдсүүдээ таниачээ. Зөв босгоочээ. Буруу юм орсон бол хөөж зайлуулаачээ.  
Халхчууд тэгж дуудлага гэж нийтлэг инээдтэй юм цээжлэх ёс байхгүй. Ийм тийм юмаар гүйдэлтэй, суудалтай, баруун өвдөг түшин суугаа  гэх мэт инээдтэй юмнуудтай ижил загварт баригдсан дуудлага дуудуулах дургүй. Халх онгодууд нар бол угаа барих өдөр хэнгэрэг дэлдээд л өөрсдөө буудаг.  Хэлэх үг нь цэцэн цэлмэг, хэл ам нь гүйцэгдэхгүй, ухаан санаа нь саруул цэлмэг, үнэн хүчтэй онгодууд шууд л улаачдаа тэгж хачин юмс цээжлүүлээд байхгүй буудаг юм. 
Уул уулын орой дамжин харайн, Тэнгэрт дүүлэн хэнгэрэгээ дэлдэн бүжиглэх гайхамшигтай сайхан Халх онгодууд бол уул усны бахархал эзэд нь билээ. Тэднийг харахаар ерөөсөө тогтож суух арга үгүй омогшин хамт дүүлэн бүжиглэхээр болдог. Маш сүртэй, гоё, бахархмаар, сүрдмээр харагддаг. Уулнаас ууланд, усны мандал дээрч, талаараа эзэгнэн бөөлдөг билээ. Хий дүртэй Онгодууд. Та нар төсөөлөөд үзээрэй. Хөдөө гадаа явахдаа байгалийн сайхныг харахдаа тэдний бүжгийг төсөөлөөд ямар аугууг нь харна.
Бас нэг тохиолдол байдаг. Зарим улаач өөрийн удмын онгодууддаа хүлээн авч чадаагүй өөр онгод оруулсан ч зарим нь тэнэмэл онгод нөгөө траншейны хэдээс тэс өөр сайн хүний төөрсөн сүнс байж болдог. Ийм онгод улаачаар буруу юм хийлгэдэггүй сайхан сэтгэлтэй байна. Гэвч улаач бас өөрийн удмаа авах ёстой учраас асуудал үүсдэг. Хөөх үү? Яах уу? гээд л.  Улаач болон дээгүүрээ тэд тохирч чадвал Улаачид сайн. Хоёр отог аймаг захирч болдог. Хүч нь улам л сайн биз дээ. Энэ тухай би хадам буурлаасаа бас сонсож байсандаг.
Халхын Тэнгэрүүд өндийх цаг ирсээн. Хугацаа, тэвчээр ч дуусч байна. Өөрсдөдөө итгэлтэй байж их зүйл сурах хэрэгтэй байна даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.