Monday, October 10, 2011

Өнөөгийн Монголын Сэтгэцийн Докторын ярилцлага сонирхно уу


Сэтгэцийн эмгэгтэй олон хүн өөрийгөө ятгаж бөө болдог, түүний нөлөөнд хүмүүс хохирдог
2011-10-01 14:39:48
 -БҮР ДУНДАД ЗУУНААС Л СҮНС, ИД ШИДИЙГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХОЛБОДОГ БОЛСОН-
Бөө, бөө болохоор онгод тэнгэрээ хүлээж байгаа гэх хүмүүс сүүлийн үед сэтгэцийн эмчилгээ хийлгэх нь ихэсчээ. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор П.Насанцэнгэлтэй ярилцлаа.
-Бөөд үзүүлсэн, бөө болох гэж байгаа хүмүүс эмнэлэгт олноороо хандах болсон гэх юм. Шалтгаан нь юу байна вэ?
-Стерин эмгэг гэж бий. Энэ төрлийн сэтгэцийн өөрчлөлт ямар нэг стресстэй холбоотой байдаг. Дундад зууны үед үхсэн хүний дүрд хувирах, авснаас босч ирэх зэргээр илэрдэг байсан бол XIX зуунд унаж татдаг өвчин бий болсон.
Өнгөрсөн зуунд стерин гаралтай саа саажилт, дүлий хараагүй болох зэрэг шинж гарч ирсэн. Сүүлийн үед ер бусын ид шид, сүнсэнд, бөөд итгэх шинжээр их илэрч байна. Стерин шинж тэмдэг тухайн үеийн нийгэм сэтгэл зүйн хамгийн дуулиантай үйл явдал нийгэмд хүнд гэж тооцогдож байгаа өвчнүүдээс шалтгаалдаг. Сэтгэн бодох нь хөгжөөгүй, урлаг галбирын хүмүүс, эрх танхи хүүхдүүд энэ эмгэгээр өвдөх нь их байдаг. Тухайлбал, сүүлийн үед олон хүн өөрийгөө бөө боллоо, бөө болчихлоо гэх хэтэрхий итгэж, эмгэг нь хүндэрч ирж байна.
-Бөө болох хувьтай хүмүүст унаж татах шинж илэрдэг юм биш үү?
-Бөө боллоо гэх зэргээр солиоролд их орж байна. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг муу байгаа нь ийм ойлголт давамгайлахад хүргэж байна. Олон улсын ангилалтай, унаж татдаг өвчин байдаг. Энэ төрлийн өвчин эрүүл байж байгаад 20 гаруй насандаа гэнэт ухаан санаа нь самуурах байдлаар илрэх нь ч бий. Гэтэл түүнийг "Онгод нь ороогүйгээс ухаан нь өөрчлөгдөж байна. Тиймээс бөөгийнхөө онгодыг авах хэрэгтэй" гэх мэтээр ятгуулсан олон хүн бөө болж байна. Үнэндээ тэр хүмүүс сэтгэцийн суурь өвчтэй байсан хэрэг. Энэ өвчнийг нь далимдуулж залилан хийж хуурах үйл ажиллагаа их байна. Уг нь тэр төрлийн өвчтөнүүдийг эмчлэх олон улсын стандарт бий. Уналтын эсрэг эм уугаад, эмчилгээндээ явах замаар л эдгээдэг. Гэтэл бөө болгож байна гээд өвчнийг нь хүндрүүлчихдэг.
-Унаж, татах өвчин удамшдаг уу?
-Зарим нь удамшдаг. Гэмтэл, тархины өвчин зэргээс ч үүсэх нь бий.
-Танай эмнэлгийн хяналтад байдаг өвчтөнүүд бөө болсон тохиолдол бий юу?
-Олон бий. Өвчтөнүүддээ тогтмол эмээ хэрэглэ гэж зөвлөхөөр өнөөх бөө нь "Чи эм ууж болохгүй. Бөө болоод л зүгээр" гэх юм. Тэр бүү хэл бөөд архи ус шиг үйлчилдэг гээд ойлгуулчихдаг. Тэгэхээр өнөөх унаж татдаг хүмүүс бөө болж байна гээд нэг шил архийг нэг дор уучих жишээтэй, Цочмог согтолтод орсон хүний ухаан санаа нь өөрчлөгдөж, хэл нь ээдэрч, янз бүрээр ярихаар "Онгод нь орчихлоо" гэдэг.. . . 
-Өөр хүний сүнс биед нь орчихоор тэгдэг юм биш үү?
-Архийг шил, шилээр нь уучихаад баахан дэмийрч байгаад бөөлжчихдөг. Байсхийгээд л дахиад архи ууж дэмийрдэг. Ингэж архи ууж, тамхи татаад байхаар архинд донтох, тамхинд донтох эмгэгтэй болдог. Сэтгэцийн эмгэгтэйн дээр архи, тамхинд донтчихоор яах билээ. Ер нь стерин гэдэг өөрөө, өөрийгөө ятгачихсан түүнээсээ болж сэтгэцийн эмгэгтэй болдог өвчин. Хараагүй боллоо гэж итгэвэл хараагүй болно, нүдэндээ өөр хүний амьдралыг харна гэвэл харагдаж байна гэж өөртөө итгэдэг. Тиймдээ ч бөө болоод, бусдын дүрд хувирч амьдрал ахуйг нь хараад байна гэдэгтээ итгэдэг өвчин. Байр орон сууцаа барьцаанд тавьж байгаад бөө болдог.
Бөө боллоо гээд сэтгэцийн эмгэг нь эдгэхгүй шүү дээ. Гэр бүлийнх нь нэг гишүүн ухаан алдаж унасан л бол бөөд үзүүлдэг. Бөө нь “Онгод тэнгэр нь дуудаж байна” гээд шавиараа авдаг юм шиг. Гэтэл унаж, татаад байгаа нь сэтгэцийн өвчний нэг хэлбэр шүү дээ Шашин сэтгэл зүйн ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй эмчлэх ёстой.
Монголд дэндүү олон бөө бий болж байна. Ихэвчлэн шунаг, сувдаг сэтгэлээс үүдэлтэй, сэтгэл зүйн боловсролгүй хүмүүсийг олзолж байгаа нь харамсалтай.
-Бөө болж байгаа хүмүүст гэр бүлийнхзн нь итгэдэг. Хүмүүс ч үзүүлж, засал хийлгэнэ. Тэгэхээр өөрийгөө өвчтэй гэдэгт итгэхгүй байх.
-Өөртөө маш итгэлтэй болдог. Ар гэрийнхэн ч "Манай хүн хардаг, мэддэг" гээд итгэчихсэн байдаг. Жишээлбэл, нэг бөө дүүг нь өөртөө даатгаж шавиараа авсан байдаг. Тэгээд ах нар руу утасдаж элдэв зүйл нэхдэг. Нөгөөдүүл нь дүүгээ бодож айсандаа хүссэнийг нь биелүүлдэг байгаа юм. Энэ бол ерөөсөө л өөртөө хэт итгэх өвчин гэдгийг жишээн дээр тайлбарлая. Нэг эмэгтэй ,нөхрөө нас барсны дараа "Нөхөр маань нэг шөнө ирээд миний хажууд хэвтсэн. Энэ үйл явдал гурван сар давтагдсан. " Арга ядаад бөөд үзүүлээд өөр байранд орсноос хойш нөхөр маань ирэхээ больсон" гэж манай эмчид ярьсан. Шинжлэх ухааны үндэслэлээр тэр эмэгтэй нөхрийнхөө орон зайг асар ихээр үгүйлж байгаад өөрөө хамт байна гээд итгэчихсэн. Өөр байранд орвол зүгээр болно гэж бөө нь ятгаж, өөрөө итгэснээс нөхөр нь харагдахаа больсон байна. Энэ мэтээр бөө хүний нуруу руу халуун ус цацаж, халуун төмрөөр хайрч түлэх мэт эмгэг нь янз бүрээр илрэх нь бий.
-Бөөд итгэсэн, бөө болж байгаа гэж шашны зан үйлээр явсан хүмүүс хэр хүндэрснийх нь дараа ар гэрийнхэн нь танайд ханддаг бол?
-Муудсанаас сайжирч ирдэггүй. Ер нь олонхи хүмүүс хүнээ бөөд үзүүлдэг. Бөө нь баахан зан үйл хийлгэдэг. Тэрнээс нь болж хүндэрсэн тохиолдол их.
-Бөө болохоор модон дээгүүр нисэх мэтээр жирийн хүн хийж чадахааргүй зүйлийг хийдэг юм гэсэн. Энэ бас өнөөх сэтгэцийн өвчтэй нь холбоотой юу?
-Бөө нар модон дээрээс нисэх гэж байна гээд маш хурдан гүйцгээж байгаад нэгэн дээрээ дарж унаж бэртэж байсан тохиолдол бий. Өөрөөсөө илүү ур чадвартай гээд бодит байдлаас өөр зүйл яриад байгаа нь үнэнд нийцсэн асуудал биш.
-Бөөг шүтдэг, даатгадаг хүн олон. Гэтэл бөөг нь сэтгэцийн өвчтэй гэвэл хүмүүс яаж хүлээж авах бол?
-Бөөд даатгуулчихлаа гэж бодохоор нөгөө хүн нь бөөлчихлөө гэж бодоод нөгөө хүн мөн л өөрийгөө ятгачихаж байгаа хэрэг. Жишээлбэл, "Өнөөдөр сайхан байна. Би хийж чадна" гэж бодохоор чаддагтай л адил. Өөрөө өөрийгөө тайвшруулах сэтгэл зүйн дасгалаа бөөгөөр л хийлгэж байна гэсэн үг шүү дээ. Тулгамдсан асуудал байгаа бол дүүргийнхээ сэтгэцийн эмчтэй уулзаад зөвлөгөө авч болно. Гэтэл монголчууд тэгдэггүй. Би бүх бөөг сэтгэцийн эмгэгтэй гэж хэлээгүй. Сэтгэцийн эмгэгтэй олон хүн өөрийгөө ятгаж бөө болдог, түүний нөлөөнд хүмүүс хохирч байна.
-Өөрийгөө бөө гэж итгэсэн хүн танай эмнэлэгт эмчлүүлж байхад үзүүлэх гэж ирдэг хүн бий юу?
-Ганц бөө биш, хүний амьдралыг хардаг гэдэг хүмүүст үзүүлж харуулах гэсэн хүн олон бий.
-Эмнэлэгт хэвтэж байхдаа бөөлж энэ тэр бол ох уу?
-Үгүй. Нэгэнт сэтгэцийн эмгэг учраас өөрийнхөө зүй тогтлоор л эмчлүүлээд гардаг. Зовсон, зүдэрсэн хүмүүс мухар сүсэгтээ хөллөгдөн бөөд үзүүлдэг. Бөө өөрт нь үзүүлсэн нэг хүнд "Долоон сая төгрөг аваад ир. Түүнийг чинь галд шатааж байж бузар арилна" гэсэн. Нөгөө хүн эд зүйлээ зарж байгаад долоон сая төгрөг авчирч өгснийг нь нүдэн дээр нь шатаачихсан байдаг. Энэ бол хүмүүсийн сэтгэцийн эмгэгийн талаарх ойлголттой холбоотой. Бүр дундад зуунаас сүнс, ид шидийг сэтгэцийн эмгэгтэй холбодог болсон. Гэтэл аль хэдийнэ хоцрогдсон сүнс, ид шидэд итгээд байгаа нь ном уншдаггүйтэй холбоотой. "Тунгалаг тамир" романыг уншчихаад киног нь үз. Кино хэзээ ч номыг гүйццэггүй. Ном уншаад номын цагаан солио гээчийг туссан хүн байхгүй.


АЯНГА: За энэ хүүхнийг чинь харин өөрийг нь Удган болгочихмоор байх чинь. Тэгээсэй билээ. Энэ хүүхэн чинь Монголын анагаах ухааны доктор гээч цолтой, эрдэм нь дэндсэн гэж байгаа юм шүү дээ. Энэ өөрөө хичнээн ном уншдаг ч хоцрогдсон гээд Монголын түүх ч уншдаггүй, өөр бусад түүх ч уншдаггүй, бусад гадаад орнуудын түүхийг ч мэддэггүй, одоо болоод байгаа шинэ соргог мэдээлүүддээ ч уншдаггүйтэй холбоотой. Бүүр дундад зууны үеэс улаан орос хүртэлх хэдэн номыг л цээжлээд доктор болсон бололтой.
Хуучин бүхнийг хоцрогдсон гэх тэрээр бас Шинээр сэтгэх, ажлаа ойлгож шинийг санаачлах, шинэ мэдлэг олох, шинэ санаа сонсох нэг үгээр хэлбэл өөрийн өвчтөнүүдээ анхаарч үздэггүй Тариа л жип хийлгээд сууж байх амар сэтгэлгээнд хүлэгджээ.
Би Бөө болохоосоо өмнө Үнэн хачин сонин өвчин туссан юм даа. Бүх үе мөч маань тус тусдаа салганан хөдөлдөг. Би толгойгоо хөдөлгөхгүй гээд маш их хичээхэд бусад нь надад захирагдахгүй хөдөлнө. За энэ зүүн хөлөө сайн дараадахы гээд хамаг анхаарлаа хандуулан хөдөлгөхгүй болгоход бусад нь савчина. Хөлс асгарсан хирнээ л чичрэн үхтлээ даарна. Арав хоног эмнэлэгт хэвтэхдээ аргаа бараад европ, ард хоюулангаар нь бөмбөгдүүлсэн ч эмнэлгээс гараад л хэвтэрт босч чадахаа больж байсан юм. Шинжилгээнүүд эрүүл. Нөхөр намайг Мэдрэлийн хамгийн сайн гэгдэх яг энэ хүүхэнд аваачиж үзүүлэхээр шийдэн байсандаг. Гэвч миний ухаан санаа цоо эрүүл учраас би тийш очихыг зөвшөөрөөгүй. Над хийх тариа нь тодорхой. Миний савчаад байгаа бүх мөчнүүдийг хөдөлгөхгүй болгох, унтуулах тарианууд. Эмнүүд шүү дээ.
Зүй нь нэгэнт энэ хүүхэн тэр зэрэг цолоо авсан юм бол сүүлийн үед гараад олшроод байгаа энэ олон өвчтнийг судлан шинжилж, учир шалтгааныг нь хайх ёстой. Эрдэмтэн хүн тийм хүнийг л хэлэхээс хэдэн ном цээжлээд түүндээ бат итгэсэн хүнийг хэлдэггүй баймаар. За яахав түүний эмнэлэгт солиорсон гэгдэгүүд нь очдог бол солиороогүй Бөө болснуудыг нь яах вэ??? Энэ хүмүүс ямар учиртай вэ гэж яагаад мэрэгжлийн зүгээс нэг анзаарч харсангүй. Түүнийхээр бол би ном уншдаггүй тас харанхуй нэгэн байгаад өөрийгөө Бөө боллоо гэж итгээд сүүлдээ бүр Чингис Хаан буусан гэж итгэчихсэн яваа мэрэгжлийн Мэдрэлийн өвчтөн юм байна л даа.
Мэдрэмжгүй, шинийг эрэлхийлдэггүй, хүний төлөө гэх сэтгэлгүй энэ эмч Мэрэгжилдээ муу байж болох ч түүний зөвлөгөөг хардаа. Ном уншдаггүйгээс ийм болдог гэнээ. Харин тэр өөрөө огт ном уншдаггүй нь харамсалтай. Үгүй ядахдаа сүүлийн үед Сүнс гэдгийг анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байгаа тухай ч олж уншаагүй харайж явна. Ийм багш нараар хичээл заалгах залуу үе яах вэ? Өөрийн цээжилсэн хэдээ л асууна, өөр бусдаар сэтгэвэл ном уншдаггүй мулгуу манай өвчтөн нэгээр нэмэгдэх нь гэж л онош тавих нь.
Дундад зууны үеэс өмнөх нэг ч түүх тэр өөрөө мэдэхгүй. Дундад зуунаас л амьдрал хүн үүсч гэх нь халаг байх шив дээ. Аль дээр дундад зууны үед тогтоосон гэнээ. Сүүлийн үеийн эрдэмтэд гэгч нарыг иймэрхүү хүмүүсээр бүрдүүлж, үнэлж байгаа нь харамсалтай. Хичнээн олон над шиг хүмүүсийг тэр эмнэлэгт гэрийхэн нь баривчилж аваачиж өгсөн болдоо. Хичнээн олон тэдэнд энэ хүүхэн унтуулах дарангуйлах эм өгсөн болдоо. Надад нэг тийм охин ирж байсаан. Насаараа энэ мэдрэлийн эмийг уух ёстой гээд уудаг. Тэр хоёр дээд сургууль гадаадад төгссөн хөөрхөн охин байв. Онгодтой улаач болох ёстой охин байсан ч түүнийг сүүлийн лав хоёр, гурван жил хөдөлгөдөггүй болгох эм уулгаад байжээ. Түүнтэй манай онгодууд уулзахад тэр маш сайн тайвширч, өөрийгөө эдгэшгүй өвчтэй гэдэгт итгэж байсан охин сэтгэл нь тайвширсан ч мэдрэмжийг нь дэндүү дарангуйлан эмээр сөнөөсөн байсан.
Охин хоёр гурван удаа амиа хорлохоор оролдож байсан ч бүтээгүй. Өөрийгөө хэтэрхий аймшигтай муу ёрын өвчтэй болж гэж итгэн гутардаг болсон байсан юм даа. Тэр сайхан алтан толгой, тэр сайхан мэрэгшил эзэмшсэн энэ сайхан охин эмнэлгийн золиосонд л орсондоо. Уг нь бол эмээ уухаа болиод өөрөөр явбал болох ч тэдний гэр бүлийнхэн Бөө гэдгийг мэдэхгүй нь гаслантай. Гэхдээ заяа нь тэтгэх байлгүй дээ. Залуу сайхан охиныг. Хүн гээч мэдэхгүй юмаа тэр чигт нь үгүйсгэж байснаас жаахан ч гэсэн мэдэх гээд судлаад сонирхож байвал өөрийнх нь үзсэн харсан, мэдсэн сонссон нь л нэмэгдэнэ биз дээ. Тэр яг л над шиг бүх юмыг ойлгож ухаан нь цоо эрүүл байсан ч, бие нь савчдаг, хөдөлдөг байсан байна лээ. Хэрвээ би Насанцэнгэл докторын халамжинд очсон бол энэ блог төрөхгүй байсан бизээ. Хаан маань өөр хэн нэг охиноо л сонгох байсан бизээ.
Гэхдээ бас нэг зовлон бий. Тийрэнтсэн Бөө нар болон, хорлогдсон хүмүүс эднийхэний гол өвчтөнүүд шүү дээ. Ийм л хариуцлагтай хэцүү алба учраас эдний эмч мэрэгжилтэнгүүд ч өөрсдөө ажлаа мэддэг, зохих хэмжээний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Тэр тусмаа эрдэмтэн гэх нэртэй юм бол эрдэмтэн шиг л байх ёстой. Тэр нэг цолыг авч хэдэн хүнийг архидуулаад өнгөрөх биш энэ цолоо хамгаалж явах хариуцлага үүрэх хэрэгтэй. Заавал гадаадын сэтгүүл харан хуулж цэцэрхэн суух биш өөрийн орны өвчтөнгүүддээ жинхэнэ судалгаа хийж сурах хэрэгтэй биз дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.