Friday, October 14, 2011

Энд анх удаа гадаа хуурдав. Тэнгэрийн нүд бас л баясан харав

Өнөөдрийн зураг. Тэнгэрийн нүд.

Нэгэн хүн намайг байгалийн үзэгдлийг битгий Онгодтой холбоод мангартаад бай хэмээн загнаж бичиж байсандаг. Тэд чинь Амьтай байдаг юм. Энэ бүх амийг сэрээсэн сэргэсэн учраас тэд хариу үйлдэл үзүүлэн ярьдаг нь үнэн юм. Өнөөдөр ч хүний нутагт тэд маань надтай мэндчилэн гялалзаж, хүрээ татуулан инээмсэглэлээ. Манай Онгодууд салхи ч шууруулж хуй босгон намайг ороож байсан, бороо ч оруулж байсан. Нар, Сар, Гал, Одод бүгд хариу ярин байдгийг би тэгээд юу гэж тайлбарлах юм бэ? Үнэн юмыг Яалтай билээ. Тэд тантай ч ярих болно.


Өнөө өдөр энд ирсээр анх удаа далайн эрэгт зориуд очин Хуураа татав. Тэнд их сайхан байлаа. Гэм нь жаахан сэтгэл гэгэлзэж уйлж гарав. Яасан удаж ирэв чи гэж Далайгаас хэлсэн надад. Дараа хурдан буцаж ирээрэй гэлээ. Учир нь би явах блог маань 50000 тоотой болохоор Буурлууддаа гоё юм авч өгнө гээд 10000 болоход нь амлаж байсан юм. Би Хааныг маш их өрөвдөв. Хэдэн хүн ч гэсэн түүний сургаалыг уншиж байгаа нь яамай даа гээд бодохоос л өрөвдөөд байлаа. Ингээд би япон хоолны газар орж гоё  хоол идүүлэхээр явах замдаа Далайн эрэгт зогсон Хуурдсан юм.

Эхлээд би далайн давалгааг харан хуурдаж байтал дээр шувууд хашгирав. Хартал гадуураа бүрхүүлтэй байлаа. Хөөрхий амьтад гээд л хуур татаж байтал нарны гэрлийн туяа нарийн зам татуулан шууд урдуур орж ирэн тусав. Өөө нөгөө хэдээ мартаж уу хөөрхий амьтад гээд эгц дээшээ харлаа. Тэр Бүр чанх дээр хол байсан ч маш хурц гялалзангаа гялс хүрээгээ бас үүсгэн өөрийгөө харууллаа. Би сайн аппарат авчраагүй, жижиг аппараттай явсан ч түүний зургийг дарж өглөө. Ингээд блогтоо тавив. Удахгүй би хэнгэрэгээ бэлдэж байгаад очин энэ хэддээ дуу хоолойгоо хүргэн тэднийгээ баярлуулан ярилцах болноо. Өнөөдөр байгаль дэлхий маань маш үзэсгэлэнтэй амар амгалан байлаа. Далайн ус, Дал моднууд, Шувууд, Нарнууд бүгд сэтгэл тайван их сайхан байлаа шүү. Намайг хурдан ирээрэй. Чи сүү авчирч, бас боов авчир чиний очих газрыг зааж өгнө гэсэн. 

Тэнгэрт байгаа хэд маань биднийгээ нүдээ бүлтийлгэж байгаад л харлаа даа. Удахгүй албан журмаар ирж та бүхэндээ мэндчилнээ. Өнөөдөр хуурнаас өөр юмгүй явлаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.