Sunday, October 23, 2011

Зарлиг биелүүлэх бэлтгэл


Хээээхэхэхэхэ элэг хөшлөө. Аймаар Зарлигт бэлддэг хүн болоод эндхийн дууны СД авсныгаа дуулж сурахаар өөрөө оролдож гарлаа. Караокэ хаана ч байдаг юм бүү мэд. Монголдоо караокэ ороод унтах дөхдөг би хэл мэдэхгүй газар караокэд орж унтаад яахав.
Сонсоход амар удаан аятайг сонгож аван сонсож байтал бүр нүд анилдаад унтах нь. Бүүвэйлэгдээд. Гитарын янз бүрийн гоё аяс эгшиглээд яг унтах гэтэл тэрүүхэн тэндээ гэдэс гүзээ ч хөдөлчих гээд байх юм. Хөлийн хуруу нааш цааш хөдлөс хийгээд намбатайхан бүжиг хийсэн ч унтах нээ.
Гэнэт нөгөө муухай хөөтэй хар шумуул ирж намайг босгов. Хоёр гараараа тас хийлгэтэл миний гарт яг шумуулын дүрс үлджээ. Маш гоё дүрс, бие нь хөл нь далавч нь хүртэл ялгарч харагдав. Учир нь энэ шумуулууд хөөтэй юм шиг болохоор хар будаг үлддэг юм байна. Эсвэл айлын янданд амьдардаг юм уу, Гэтэл энд халуун орон тул гал түлдэг айл байхгүй. Шумуулыг ч алж сурсан байна даа.  Бие нь алагдаад хүүр нь унахад дүрс нь гарт үлдэж байвал яах уу. Жинхэнэ мэрэгжлийн алуурч шиг байлаа. Үгүй ч юм уу, эд мөрийн баримт дурайтал үлдээсэн болохоор биш байх.
Миний сонссон нэг дуундYalaa yalaa yаlaa, blaa blaa blaa ch geh shig unen butdeggui ee. Yanaa yanaa yanaa baalaa baalaa gej baigaa bishdee yamar shal balai Yum.
Ерөнхийдөө эндхийн үндсэн хэлэнд а гаар төгссөн үг их бололтой.  Ёстой бүтэхгүй юм байна над шиг дэмий балай юм төсөөлөхдөө гарамгай амьтан бол юун дуу сурахдаа манатай Монголоороо шууд өөрийнхөөрөө орчуулаад татаж унасаар дуусах юм байна. Булай булай ч гэх шиг, босс боос бооосс ирлээ бос бос ч гэж байгаа юм шиг хаашаа янзын юм бэ? Энэ бол ёстой миний чаддаг, мэддэг ажил биш байна. Үүнийг сурахгүйгээр эндхийн болон энэ хавийн арлуудын унаган Бөө сүнсүүдийг босгоно гэвэл үлгэр биш Үнэн л болох нь байна. Ямар ч байсан Лай лай лай гэдэг ая бас байдаг юм байна. Хэхэхэ. Уг нь ая нь над таалагдаж байнаа. Би Лай Лай Лай хэмээгээд жаахан бүжиг хийж үзлээш дээ. Эхэхэхэ. Ямар инээдтэй юм бэ энэ чинь. Уг нь жинхэнэдээ бол мэдээж аятайхан юмаа л хэлж дуулж байгаа байх. Би л сонсоод монгол ойр үгээр нь тогтоох гэтэл ингээд балайраад байгаа юм чинь яахын.
Хэхэхэхэ элэг хөшлөө. Уууууу ууууу уууу уууу гээд ая яваад байна. Найранд Ууууууу   ууу уууу  уууучих гэж дуулмаар юм байна. Энэний оронд Аайй йййййй л хөөөөрхиййй Аянгааааа ааааа минь дэээээ хөөөөөө  хөхө хөхөхөөөөө гэж дуулж байсан нь арай дээр юм байна. Ер болохгүй нээ. Ингээд би Монгол СД гээ тавилаа. Тэгтэл аймаар инээдтэй юм боллоо.
Дөнгөж эхний тавьсан дуу нь ая явж байсанаа
Намрыыын сЭрүүүн унасан ч Яахав дээээээээээээ
Насаарааа Чи чинь Дэргэд байгааа хооооооооойно
Навчис  хүртэл гундсан ч яаХав дэээээээээээээээээээээээээээ
Найрсагхан чи минь хажууд байгаа хоооооооооооооойно
Болно доо болнооо хоюуулаааааааааааааааааааааааааааааааа
Борооооотой зуны  үдЭш ирнэ дэээээээээээээээээээээээээээээээээээээээээээЭЭ
Бодохооос чи минь ХөөөөөөөрХөөөн дөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөӨ  
Борхон зүрхэнд Цэцэглэнэ дээ, (хөнгөн санаа алдав, хэхэхэ учиртай, жоготой дуулж)
Цэцэглэнэдэээ  хөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөӨ өөөөөөөөөөөөөөөөөөөө
Аянгаааааааааа  минь гээд дуулдаг байна ш дээээ хэхэхэхэхэ.
Үкэ мөн хачин юмаа, Болноо, бүтнэээ л гээд байна шүү дээ. Цэцэглүүлий, ургуулий л гээд байна ш дэээ хэхэхэхээ. Би Монголд байхдаа энэ дууг ер сонирхож байсангүй. Миний дурлал өнгөрчихсөн юм чинь элдэв ийм дуунд уруу татагданаа гонж ш дээ. Хэээээхэхэхэхээ элэг хөшлөө. Үгийг нь би сайн анзаарч чагнаж үзэв. Аянга надад зориулсан дуу санагдав. Нэгэнт л би энэ улсын хэлийг мэдэхгүй. Ямар сайндаа гадаадуудыг уруу татах дуу Монголд алга гээд Гэгээн Зөвлөлт Орны найртай сайхан тусыг л дуулан Оросын хамаг сүнсийг сэрээлтэй биш. Бусад нь гомдуул яахын. Би яах юу хийхээ мэдэхгүй байсан юм. Эндхийн дууг авч сурах гэтэл элдэв тэнэг үг орж ирээд, би өөрийгөө шоолж унасаар болоогүй.
Энэ дуу чинь харин над таалагдлаа.

....Хэлийг чинь мэдэхгүй байсан ч яаХав дээээ
Хаашдаа л хоюулаа хобогдохоос хооооойш
Болно доо, Болнооо Хоюулаааааааааааааа
Борхон зүрхээрээ холбогдоё, Холбогдоё  гэээд л хэхэхэхэхэ
Бүтэндэээ Бүтнээ Хоюулаааааа
Би чинь ирээд байна, чи минь өөрөө хэвтээд байна
Босоод ирээрэй, амилааарай гээээд л хэхэхэхэ гэх мэтээр л аргалчих л юм байна шүү дээ. За одоо Тэнгэрийн Дуучин Жавхлантайгаа  нийлж энэ дууг нь бас л сурахаас даа. Амьтай дуу болгоноо хө. Хэн ч хань минь гээд босоод ирэх юм биш үү хэхэхэхэхэ. Тэнгэрийн ажил гэж цаанаасаа л бүтэх юмаа. Надад хэрэгтэй дууг нь сонсуулчихдаг гэнээ. Өөр та нар Монголоос яг энэ тохиолдолд таарах дуу олоод өгдөө байхгүй байгаа биз дээ.
Ерөнхий утга нь:
Юу ч болж байсан ч
Яасан ч яахав дээ.
Болж л таараа
Бүтэж л таараа гэсэн л утгатай юм чинь дээ.
Тэгэхээр хаанахын хий үзэгдэл ч хаанаа ч хэвтэж байсан ч яахав дээ. Болгоно доо, Бүтээнэ дээ л гэсэн Үг дээ энэ чинь. Надад бол асуудал алгаа. Гол нь би чин сэтгэлээсээ, хайраа шингээж, зүрхнээсээ л дуулах ёстой. Адилхан л Хүн л юм чинь би тэднийг хайрлаж чадна. Тэд ч бас үр хүүхдүүдтэйгээ холбогдон, төөрсөнг нь зөв замд оруулж, дэлхий ертөнцөө аврах үйлийг хэлэхийг хүсч л таараа. Гоё санагдаад байна. Хурдан дуугаа сураад хийх, бэлдэх ёстой юмаа бэлдээд энэ бүхнийг хийнээ Яадын.  Хэхэхэ, Тэд нар ямар Жавхланг мэдэх биш. Жинхэнэ ориг дуучин нь лаг гоё дуулдаг гэж мэдэхгүй.
Аянгат зальтаад амилуулж сэрээчихээд л мээдэхгүй би л дуулсын ш дээ, Энэ залуу хүү яасан хөөрхөн хоолойтой юм бас л амилуулж дуулдаг золиг байна шүү гээд суухаас хэхэхэ.  Би өөрөө ямар дуу зохиож дуулж чадах биш. Үгийг нь Хааныг аргалж байгаад зохиолгоод авсан ч  хөгжмийг яаж зохиож дуулдаг юм бөөөөөө мэд шүү дэээ. Будаа идэхээс ч өөр арга байхгүй. Би мөн ч олон Монгол дуугаар мөн ч олон юм амилуулав. Дуулагчын эрх гэж байгаагүй нь их юм. Монгол дуу шидтэй юмаа үнэхээр.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.