Кэмбрижийн их сургуулийн профессор Жэмс “Их Монгол улс” сэдэвт лекц уншихад нэгэн оюутан нь “Монголын түүх бидэнд ямар хэрэгтэй юм бэ?” хэмээн асуужээ. Тэгэхэд профессор “Монголын түүх үгүй бол дэлхийн түүх сонирхолгүй” гэж хариулсан гэдэг. Бид ийм л түүхтэй ард түмэн.
Өнөөгийн хөгжилтэй гэгддэг Герман, Англи, Франц, Испанчууд 1600-аад жилийн тэртээ Гот, Вандал, Франк буюу “Варвар” бүдүүлэг аймгууд хэмээгдэж зүүн европ, Уралын нуруу орчмоор нутаглаж байлаа. Тэд төр улс, улс төр гэдгийг сайн мэдэхгүй овгийн байгууллаас аймаг, аймгийн холбоонд дэвшин орсон жижиг угсаатнууд байв. Энэ үед төр улсын 700 жилийн түүхтэй цагаан Хүннүчүүд тэднийг мал туух мэт зүүн захаас нь үлдэн хөөж, тухайн үеийн өндөр соёл иргэншил болох Ромын эзэнт гүрний хилрүү, баруун европруу шахсан түүхтэй.
“Ард түмний их зугтаалга” гэж нэрлэвэл зохилтой энэхүү үйл явдлыг европчууд түүхэндээ “ард түмний их нүүдэл” хэмээн бичдэг.Тэгвэл төр улсын тухай төсөөлөл тун багатай байсан англи, герман, францчуудад төв азийн тэгш талаас нүүдэллэн очсон Хүннүчүүд л улс төрийн ухамсарыг суулгасан гэдэг. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Ромын эзэнт гүрнийг мөхөөхөд гол үүрэг гүйцэтгэснээрээ Монголчууд дэлхийн түүхийн эртний үеийг төгсгөл болгож, дунд үеийг эхлүүлсэн. Энэ бол молголчууд дэлхийн түүхийн хүрдийг эргүүлсэн анхны тохиолдол байв. Харанхуй дундад зууны төгсгөлд Монголчууд хүчирхэг төр улсыг цогцлоон, дэлхийн дайтыг байлдан дагуулж, унтаа ертөнцийг монгол морины туурайн төвөргөөнөөр сэрээж, дэлхийн түүхийг хоёрдахь удаагаа эргүүлсэн билээ. Шашны номлолд мунхарсан унтаа европын нийт хүн амын гучин хувийг Монголчуудын дэгдээсэн тарваган тахал үгүй хийсэн. Үүний дүнд европ даяараа үйлдвэрлэх хүчний хомсдолд орж шинжлэх ухаан хөгжих шинэ зүйл эрж хайх, сэргэн мандалтын үндэсийг бүрдүүлж мөхөх гэж байсан европд буян болсон. Чингис хааны ач Хубилай түүхэндээ хэзээ ч нэгдмэл улс байгаагүй бүх хятадыг анх удаа нэгтгэн захирч өнөөгийн хятадын суурийг тавьснаараа хятадуудад их үйлийг гүйцэлдүүлж өгсөн. Чингис хааны ач Бат Оросын ванлигуудыг нэгтгэн захирснаар мөн л өнөөгийн их гүрний үндсийг бүрдүүлсэн гэдэг. Ийм ард түмэн хаана байна? Дэлхийд ийм ард түмэн дахиад байна уу гэвэл үгүй юм. Дэлхийд 5000 орчим үндэстэн угсаатан байдаг гэвэл тэднээс хэн нь ч ийм түүхийг бүтээж чадсангүй. Өөр ямарч үндэстэн дэлхийн хувь заяаг хоёр удаа үндсээр нь өөрчлөн, жолоодож байсангүй. Агуу үндэстэн л агуу түүхийг бүтээдэг юм.
Mr Domog NUUTS.MN
AYANGA: Түүх болон Түүх сонирхогчдын блог гэж аятайхан блог нээгдсэнд талархаж байна. Тэнд мөн сонирхолтой баримт материалуудаас тавьдаг. Та бүхэн бас уншиж байгаарай |
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.