Францад өнгөрсөн онд нэгэн чухал үйлийг хийлгэхээр Онгодууд зарлигдав. Парисийн Эйфелийн цамхаг дор очин үйлээ хийхдээ гэнэт өөртөө итгэх итгэл алга болов. Дээр минь сүндэрлэх асар том цамхаг дор зогсох би өчүүхэн бөгөөд өрөвдмөөр. Ядаж байхад хуягаа өмсөөд бөөлөх ч юмуу хэнгэрэгтэйгээ байсан бол яахав гэхсэн. Зөвхөн хуур татаж үйл хийснээ ихэд чамлан бодов. Хөөрхийдөө би гэгч амьтан энэ нүсэр юмыг хэрхэн дийлнэ вэ? Ийм юмны төлөө мөнгөө, цагаа үрэн үрэн хаа хол ядран ядран явах гэж бодов. Хөөрхий энэ Онгод гээчүүд ямар хачин балай юм хийлгэнэ вэ? Нэг хуур татаад яадаг байнаа, явуулж байгаа миний царайгээ нэг муу авгай гэхчилэн дээш харан бодол болон зогсох үед хамт явсан гадаад нөхөр зургийг минь авчихаад дуу алдан ирлээ.
Эр байх 9 мөн чанар
-
Энэ цагийн ЭБЭХЭ нар гэж хэн байх бол? Эрт Хамаг Монгол улсын үеэс л ивээх
хүчин болж гэр бүлийн зөвөлгөө өгч төрөөс цалинждаг энэ мэргэжилтнүүд
байсан ...
1 month ago






