Хааны маань сэтгэл нь хөдөлжээ. Бас л нөгөө хүн шагнах гэдэг, ямар нэг юм өгөх гэдэг нь эхэлчихэж. Нэг инээдтэй түүх маань санаанд орлоо. Хаан маань буугаад удаагүй байхдаа зурагт үзэхдээ хамаг уур нь оволздог байв. Жишээ нь: ТВ-н Дотно яриа нэвтрүүлэгт орсон цэргүүд, тэр нэвтрүүлэгч хоёр хүүхний яриа байдал, Барон Унгерныг магтах нь хамаг дургүйг нь хөдөлгөн айлтгалдаа бичиж байсан билээ.
Мөн тэр үед Сүхбаатар жанжины тухай худал суртал ухуулга яван Монголчууд талцаж хэрүүл ихтэй цаг үе байв. Зурагтаар гарах юм нь иймэрхүү хэрүүл, Солонгос олон ангит хэрүүл, Америк аллагатай кино гэх мэтүүдийг үзээд и х л цухалдаж байсан. Хөөрхий Аянгат хүртэл Хаанаас болоод энэ нэвтрүүлгүүдийг үзэж чадахаа больсон шүү дээ.
Хааныг хилэгнүүлэх нь надад түвэгтэй учраас би зурагт үзэхээ болив. Харин нэг удаа том өрөө рүү санамсаргүй явж ортол зурагтаар цагаан сарын нэвтрүүлэг гарч байлуу яалаа. Ш. Гүрбазар гуай Амархүү хоёрын нэвтрүүлэг байв. Хаан суудлаа яг өмнө нь аваачиж байгаад л үзэж гарав. Тэгээд дууссаны дараа тэр маш их сэтгэл нь хөдлөн баярлаж намайг энэ хүмүүстэй уулз гэв. Яах гэж байгаа юм бэ? Эд чинь тэнгэрийн амьтад нэр нүүртэй надад олдох ч үгүй гэхэд Хаан надаас гурван өдөр шаардав. Би л лав уулзахгүй дэг гэж би зөрүүдлэнэ. Би уулзаад юу хэлэх юм бэ? Хэн над итгэх юм бэ? гэхэд Намайг тэр үед авахуулсан удганы зургийг минь гурав болгон авчир гэв.
Гурав угаалгаад авчирахад Хаан тэднийг үлээн амилуулан, шившээд Ш. Гүрбазар, Амархүү, Жавхлан гуравт өг. Энэ зураг тэднийг хамгаалж байх болно. Тэднийг маш их хэл ам дагаж, атаархуучууд агнаж байдаг учраас тэр бүхнээс, хар бүхнээс хамгаална гэв. Би тэд нарын жинхэнэ дүрийг ч хараагүй, оригоор нь хальт ч харж үзээгүй, хаана байдгийг нь ч мэдэхгүй, таних хүн ч танихгүй Хаашаа гэж явдын. Тэгээд л 1950 руу утасдаж асуутал Ш. Гүрбазар гуайн утсыг олов. Тэр Монгол ТВ д ажилладаг гэнэ. Тэгэнгүүт тэр хавьд байдаг дүүгээ гуйн Монгол ТВ-н жижүүр дээр Ш. Гүрбазар гуайд дамжуулж өг гээд захиа бичин зургаа хийв. Захианд өөрийн тухай дурдан манай өвөг дээдэс онгодууд таныг маш ихээр таалан соёрхож ухаант, эх оронч, сайхан шүлэг уншлаа хэмээн заавал үүнийг дамжуул гэсэн гээд мэдэгдэв.
Аянгат бодов: Нөгөө хоёрыг нь бас хаанаас гэж хайж явдын Ш.Гүрбазартай нь бөөндчихье гээд зургуудынхаа ар дээр тэдэнд сайн сайханг хүсэн бичээд хамт хийн Ш.Гүрбазар гуайг зарчих санаатай хавсаргав. Өгнө үү гээд л. Хааныгаа би чухам таны даалгаврыг асар сайн биеүүлсэн гээд л тайвшруулав. Хаан Жавхлан дуучинд угаасаа нугасгүй сайн бөгөөд түүнийг өмөөрөн өөрөө коммент үлдээж байсан юмдаг. Харин Амархүүг хөөрхөн, ухаантай, мундаг, эх оронч хайр хүрмээрийг нь магтан ийм сайхан залуу үе ирээдүй байхад Би сэтгэл амарлаа хэмээн сэтгэл тун хангалуун байсан юм.
Хэд хоногийн дараа Хаан чи дахиад Ш. Гүрбазар луу ярь түүнд миний бэлэг очоогүй байна гэж шаардав. Очихгүй яах юм бэ, яасан ядаргаатай юм бэ! гээд би утасдахад харин нэн сайхан зантай Гүрбазар гуай ирээгүй гэсэн юм. Тэгээд юун тухай юм болоо гэхэд нь Би утга учрыг нь тайлбарлаж эхэлтэл тэр нэг л биш болоод байгааг анзаарав. Учир нь тэр ер итгэхгүй бас Бөө энэ тэр гэж мэддэггүй гэв. Ингээд л өнгөрөв. Хаан маань сэтгэлээр унаж: "Миний охин л худлаа яриад байв гэж. Ухаантай хүн байсан бол нэг шалгаад үзэж болох ч энэ хүн бол шүлэг л уншдаг хүн байна. Өөр бусдыг сонсож, Үнэн худлыг салгах хүсэл эрмэлзэлгүй байна. Миний охин хэрэв би удган байна, чамайг Хараана энэ тэр гэсэн бол яаж сэжиглэж ном сонин уншуулах болдоо. Харин танд эх орноо шүлэглэн хайрласанд баярлалаа, талархлаа, бахархаж байна гэхэд ингэж байна гэдэг муу санаатай юм биш үү" гээд дахин намайг тэр хүнтэй яриулж зовоохоо болив. Ямар намайг зурагтаар гаргаад өг, нэг магтаад шүлэг урсгаад бич гэсэн биш дээ. Юм гуйх нь гэж бодсон уу бүү мэд. Тэр захиа зураг ч хаачсан юм. Эзэндээ очоогүй бол саад хийсэн хүнд сайн юм болохгүй нь мэдээж.
Энэ үед би Хааныгаа өрөвдсөндөө нулимс урссан. Үргэлж муу муухайг сонсон цухалдсан тэр гэрэл гэгээтэй сайн сайхан шүлэг, дуу сонсон итгэл найдвар нь сэргэж ямар их баярлан догдолсон билээ дээ.
Гэтэл өнөөдөр Хаан маань бас л хашраагүй бололтой. Хаан өөрийн болон Аянгат миний дуртай хүмүүст миний анхны номын сүүлийн хэдийг бэлэглэнэ гэв дээээээ бас. Хэзээ хашрах юм бол доо. Хаан маань угаасаа есийн тоонд дуртай юм уу эсвэл тэр тоо үнэхээр тийм чухал байдаг юм уу. Есөн нэр хэлээд л тэдэнд бэлэглэ гэж зарлигдав.
Магадгүй Хайдав гуайг бас уншаад сэтгэл нь хөдлөөд баярлачих уу яав.
1. Хайдав гуай
2. Жанцанноров гуай
3. Очирбат гуай
4. Долгор
5. Чимэдцэеэ
6. Сувд
7. Жавхлан
8. Амархүү
9. Баттулга
эдгээр хүмүүст Хаан миний болон миний удганы мэндийг хүргэн сайн сайхныг ерөөн
Тэнгэрийн хишигт багтаасугай гэв. Тэдэнд миний анхны номыг бэлэг болгон өг хэмээсэн ч Аянга би ямар хаяг мэдэх биш, хүн таних биш. Эхлээд энүүгээрээ учрыг нь тайлбарлаад Монгол дахь найз нөхдөөрөө хүргүүлэхээр бодов.
Жанцанноров гуай бол аугуу түүний маш олон сайхан хөгжим бүтээлийг сонсдог. Их ч юм хийсэн хүн. Очирбат гуай бол миний төрсөн эцэгтэй нүүр царайгаараа их төстэй хүн. Залуугийн төрх нь. Итгэлт баян шүү дээ. Аав минь дугуй царайтай, том алаг нүдтэй хүн байсан. Энэ хүнтэй би Сүхбаатар жанжины хөшөөний нээлт дээр яг ард нь зогсож таарсан юм. Өөрийн эрхгүй уулзмаар, гүйгээд очмоор байсан ч би маш сайн биеэ бариад л өнгөрсөн. Би амьдралдаа тийм цэцэг өргөх ёслолд оролцож үзээгүй. Тэр нь бас хамаагүй хүн зогсоод оролцдог ч юм биш байсан. Би дуртай хүмүүс нь очоод очерлоод ордог юм байх л гэж бодож байлаа шүү хэхэхэ. Эхлээд даргууд нь араас нь хэн ч болно.
Яахаараа ийм юманд дурлаж цэцэг өргөдөг юм болоо. Би бол түвэг нэг шугамаар явах гэж гай хэмээн боддог байсан тэнэг шүү. Өөрийгөө их л том хүн гэж боддог байсан юм байхдаа зайлуул. Яахаараа тэр Очирбат гуай руу гүйж очих гээд байсанг бүү мэд. Аавыгаа санасан юм уу, яах гээд байнаа л гэж бодсон. Би тэр хүнтэй зургаа авахуулмаар байсан. Гэтэл Очирбат гуай маш жижигхэн хүн байсан нь мэл гайхмаар. Би ерөөсөө тийм жижиг биетэй хүн гэж мэдээгүй ш дээ. Кинон дээр сунгаад харуулсан юм уу, эсвэл өвгөрөөд жижиг болсон юм уу бүү мэд. Тэр хүн надад нэг л дотно санагддаг. Тэгээд тэр хүн их мундаг хүн нь яах аргагүй үнэн. Сайн жүжигчин дээ.
За дараагийн гурван бүсгүй бол миний хамгийн хайртай дуучид, жүжигчин байв. Долгор дуучны дуунд бол би үнэхээр дуртай. Бас би түүнтэй маш ойр амьдрал нь холбогдож явсан хоёр ч хүнтэй найз байсан юм. Мэдээлэл сайн авч сонссон гэсэн үг. Тэд магтсан ч муулсан ч тэр хүн миний хувьд ариун хүн болохоор муулсанг нь хаяад, магтсанг нь дэвэргээд л баярладаг. Чимэдцэеэ дуучингаас болж мөн ч олон удаа дууг нь дуулан яав даа даанч надад биш энэ дуучинд энэ онгодууд буучихгүй хэмээн бодож байсандаа. Учир нь түүний олон дуугаар Миний Дээд Ээж нар орж ирдэг юм. Тэнгэрийн дуучид гэгддэг энэ дуучингууд бол үнэхээр сайхан хүмүүс.
Миний Дээд Ээжүүд өөр өөрийн буух дуугаа өөрсдөө сонгосон юм шүү. Хамгийн инээдтэй нь Наран ээжийн дуу. Түүнд чамд таарахгүй байна гэхэд Яг над шиг дураараа, ямар хамаатай юм, надад энэ дуу л таалагдаж байна. Энэ миний дуу гээд өмчлөөд авч байсан.
Харин Сувд гуай бол миний амьдралд нэг сайхан дуртгал үлдээж байсан. Миний эмээ бид хоёр Шаргалжуут рашаанд амарч байхад Сувд гуай амарч байсан юм. Тэгэхэд би хүүхэд байж, тэр ид залуу сайхан байсан бөгөөд манай амралтын байшингийнхан Сувд, Сувд тэр явж байна гээд л холоос хардаг байв. Би эмээгээрээ заалган харсан. Нэг өндөр нарийхан ягаан дээлтэй хүн бусдаас ялгарч, тэр бас хүзүүгээ рашаанаар норгон зах нь нойтон харагдана. Цав цагаан гоё дагина шиг л харагдсан.
Би амьдралдаа бол үнэн тоомжиргүй хүндээ. Хэн юу өмссөн байсан, яасан ийсэнг харж анзаардаг ч үгүй хүн. Ямар сайндаа машин аваад хэдэн сар болчихоод өөрийн унасан машиныхаа хамрыг урт билүү, богино билүү гэж мэдэхгүй зориуд очиж харсан удаатай. Гэтэл тэр бүдэг ягаан дээл яагаад миний санаанд тэгж тод тогтсон юм бүү мэд. Эсвэл ягаан дээлгүй би тийм Дагина хараад байвуу бүү мэд. Миний ойрын хүмүүс Сувд жүжигчний ээж Цогзолмаа гуайг хөөрхөн сайханг нь гайхан охин ээжээ гүйцэхгүй ухааны юм ярьдаг ч хүн байв. Үгүй тэр л хөөрхөн хэмээн би тас зөрөн энэ хүмүүсийн нүд яахаараа ийм хачин юм бэ гэж гайхдаг байж билээ.
Миний эмээ маань өндөр гоолиг биетэй, цав цагаан арьстай маш гоё хүн байсандаг. Түүний арьс хэзээ ч хиртдэггүй байсан. Гэтэл түүнийг дуурайсан хүүхэд байгаагүйдэг. Би ч дуурайгаагүй. Би эмээ болон Сувд жүжигчин хоёрыг хамгийн өндөр, хамгийн гоё гэж бодож өсчээ. Мөн тэр Мандухай цэцэн кинонд маш гоё тоглосон. Тэр кинонд тоглохоос өмнө түүнд атаархагсад бас муулж байхыг сонсоод миний уур хүрэн өмөөрч байсан юм. Гэтэл түүнийг тоглоод амжилт гаргасны дараа магтаад байгаа юм даа. Харин би бол угаасаа л түүнд үнэнч байсандаг.
Жавхлан бол Хааны хайртай дуучин. Тэр түүнийг Тэнгэрийн дуучин гэж бас магтдаг. Хир халдаах тун дургүй. Мөн түүний олон дуугаар би олон амийг сэрээн, амилуулсан. Нээрээ л тэр Тэнгэрийн л дуучин нь үнэн байх.
Амархүү энэ хүүгээр Хаан маш бахархсан. Ямар ухаантай хүү вэ гээд л. Бас түүний өвөөг нь маш сайн буурал байна даа. Ачаа зөв хүмүүжүүлж гэж байсандаг. Хаан Асашёорюу болон Амархүүгийн рекламыг үзэх их дуртай байсан. Хамт инээдэг.
За хамгийн сүүлийн 9 дэхь хүн бол Баттулга гишүүн юм. Энэ хүнийг зөв бодолтой, чадалтай хэмээн магтдаг. Тулхтай, түшигтэй эцэг хүн шиг ноён нуруутай хэмээн магтдаг. Би л лав танихгүйдэг. Нэг удаа л Кемпинскийн Япон хоолны газар таарч Гэгээн маань энэ хүний хувьцаанаас нэг ширхэг авсан учраас зургаа дурсгал болгон авахуулсан юм. Тэр онд төсөн хүүхдүүд нэг тийм юм автоматаар өгсөн гэсэн. Миний хүү тэр оных учраас энэ буянтай хүний ивээлд багтаад авсан. Гэхдээ би нөгөөхийг нь мартчихжээ. Нөгөө бичиг энэ тэр нь ч хаана байгаан бүү мэд. Мөн Чингисийн хүрээ гэдэгт очиж япон найздаа бид үзүүлж байсан. Гэхдээ тэр үед бүрэн ашиглалтад ороогүй байсан учир сайн бусад тосгодоор нь ороод гарсан. Хэрвээ Хааны суурийг өшөө нэг тавиу болгосон бол яг харьцаа нь таарч их гоё харагдах байсан байхдаа. Энэ хүн бол санасан бодсоноо ажил болгож чаддаг хүн.
Хааны нэрийг хэрэгтэй хэрэггүй юманд ашиглах биш алдаршуулах гэж ажил хийж чадсан хүн. Зочид буудал, Онгоцны буудал, Архи гээд л бүгд Хааны нэрийг өөрсдийн бизнэс үйл ажиллагаандаа ашигладаг ч Хааны ганц сургаалыг алдаршуулаад суртчилаад байдаггүй. Чингис буудлын Тэмүүжин гэх ресторанд Намайг Чингис цол авсанд манай гэрийхэн баярлан тэмдэглэж гэр бүлээрээ хоол идсэн юм. Маш хоол муутай, үйлчилгээ муутай газар л байна лээ. Нэрнийхээ учрыг мэддэг бол Нэрнийх нь хэмжээнд хүртэл хийж чадах ёстойсон. Биднээс өөр олон хүн Тэмүжин ресторан нь хоол муу онцгүй гэж ярих нь тодорхой. Би ч тэгж хэлж байна. Эсвэл биднийг ялгаж муу хоол өгсөн юм уу. Олонд нэртэй баян хүмүүс биш харагдаад. Ямар сонсогдож байна даа. Тэр газрынхаа нэрээр л хэлэгдэнэ. Тэрнээс байрлалаараа хэлэгдэхгүй.
За тэр буудал бол буудал шүү дээ. Буудал хэзээ нэг их ариун тансаг сайхнаар хүнд төсөөлөгдөж байлаа. Дэн буудлын газар бол Гэр орон биш. Архитай бол ярих юм биш. Апугийн захирал нь өөрийнхөө нэрээр архи гаргавал таарна. Хүний нэр тавих дуртай юм бол. Чингис Хаан АРХИАР алдарших болж байна уу. Хар, Шар Чингис ч гэх шиг. Удахгүй Улаан, Ногоон Чингис гээд гарах биз. Энэ Архинуудын хаяг болгонд ҮХЭЛ гэдэг үг шингээ хэмээн ХААН зарлигдсан билээ. Тэгэхээр хүн танд Чингис биш ҮХЭЛ гэсэн архи бэлэглэж, та ҮХЭЛ гэсэн нэртэй архийг ууж байх болно гэсэн үг. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэдэг шидэт үг шиг АРХИ, ПИВОНЫ ЧИНГИС нэр бүхэн ҮХЭЛ гэдэг үгээр эрчимжүүлэгдэн, тухайн хүнд хүрэх шившлэг болгон ЗАРЛИГ болсон юм.
Хааны нэрийг ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ мөн маш зөв юманд хэрэглэн, Хааны сургаал, Монголын төлөө бүхнийг түүний ЗАХИРАЛ зөв ашиглан, зөв үйлд хэрэглэж буй тул тэр хүнийг Тэнгэр Ивээх нь тодорхой. Энэ хүн бас Сорхагтани хатны номыг спонсорлон туслаж буянтай үйл хийсэн. Эрдэм оюун, боловсролд энэ бүхнийг хэрэглэн буй нь үнэхээр ухаантай хүний ажил хэмээсэн билээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.