Thursday, October 6, 2011

Монгол хүн Би- гээ хэрхэн таних вэ?


Монголчуудыг маань залхуу, архичин, царай муутай, бүдүүлэг, тэнэг, соёлгүй гэх хүн дэндүү их. Ер нь гаднаас нь харахад ийм болжээ. Дандаа уурссан хараал хэлсэн, муухай харсан, хямсайсан, харагдана. Ерөнхийдөө хотоороо гундуу, сааралдуу өнгө төрхтэй. Тэдний дунд хэдэн тогос шиг гоёсон, тормойсон хөөрхөнүүд байх ч хогон дээр хог ухаж буй шувуу шиг л онцын гойд харагдахгүй.
Нутагтаа байхдаа унтаад сэрдэггүй, тэнээд ирдэггүй, идэмхий залхуу, эрүүлгүй, саруулгүй, ичиж зовохоо мэдрэхгүй, архиар угжаа хийдэг ч юм шиг үгүй ч юм шиг Монгол залуучууд гадаадад очихоороо Үнэнч, шударга, ажилсаг болоод байгаагийн нууц юу вэ? Ганц нэг нутгийн нэрийг гутаагчид байх ч ерөнхийдөө Монголчууд маань гадаадад ажилсаг, үнэнч итгэлтэй хайртай ажилчид болдог нууц нь юу вэ? Бусад орны будаа иддэг, булзамхай зальтай ажилчидтай харьцуулах юмгүй. Ажлын ачаалал ч даахдаа сайн, толгой ч сайн олгой ч сайн. Энэ тухай би анх бодохдоо та нарын ижил Мөнгө гэж боддог байв.
Гэхдээ би өөрөө гадаад орнуудад байхдаа сурж ч, ажиллаж ч үзэж байлаа. Над тэр орноор тэнээд явах, зугаалчих зав ч олдоггүй байсандаг. Мөн тийм олон Монголчуудыг мэднэ. Хичнээн Мөнгө нь илүү ихийг авах ч гэлээ Сэтгэл гэж нэг юм Монгол хүнээс үүрд зүүгдээтэй байдагт л гол учир байгааг сая ойлгов. Яг л адилхан цалин авах өөр орныхон Босс байхгүй бол халтуурдаж өгнө. Яаж ийгээд л аргалчих санаатай. Яасан ч авьяастай юм бэ? Үг нь ч яаж бэлэн байдгийн аягүй хөөрхөн эрх хав шиг загнаж байгаад л энд тэнд нь долоож байгаад л аргалчих санаатай. Монгол хүнд бол тийм юм үгүй. Тэр эзэн хүн гэж итгэвэл Итгэлийг нь даах гээд л зүтгэчихнэ бөөн түвэг, өөрт лайтай ч хэзээний л итгэл алдчих вээээ л гэж санаа зовно.
Цаанаасаа нэг аятайхан хав царайлах гэхээр архирчих гээд хэцүү. Үг нь ч орж ирэхгүй, үйлдэл нь ч хөгийн санагдана. За яршиг зүгээр байгаагаараа л байя хэмээн бодно. Ажлаа хийхээрээ улайраад л аятайхан хийчих гээд л зүтгэчихнэ. Биеэ бас гамнавал өөрт хэрэгтэй баймаар даанч нэг л мэдэхэд л мэдрэл юм шиг улайраад л зүтгээд унана. Энэ бүгд цаанаасаа, дотроосоо оргилоод хатгаад байдаг юмыг чинь яахын тэгээд. Гэтэл одоо бодоод байхнээ ийм өндөр Тэнгэрийн үнэнч байсан хүүхдүүдийн үндсэн Сүнс нь аргагүй ш дээ. Цаанаасаа л заяагдмал байдаг. Ийм цэвэр ариун хүүхдүүдийг хамгийн буруугаар хөгжүүлээд байхаар цаанаасаа л өөрөө өөртэйгөө тэрсэлдээд байдаг байжээ.
Бид яахын бэ? Өвөг Дээдсээ  ч мэдэхгүй. Хаан чинь алуурчин байсан. Бусад нь алуурчид байсан. Ухаан даанч муутай хүний орныг хөнөөсөн. Тэд зөвхөн авч идэж, ууж, хүчирхийлдэг байсан. Ийм учраас та нар удмаа мэдэхгүй чинь дээр гээд бүх өвөөнүүдийг нь нэрийг нь мартуулсан. Танайхан мунхаг сүйрээд толгой дараалан Тэмбүүтэй мөхөж байхад чинь Орос бид л аварсан. Орос бидэнд сүнс байдаггүй улаан цус л байдаг юм. Та нар ч гэсэн улаан цустай юм чинь бидэн шиг л бай. Бүх түүхээ манай намаар хянуулж хуулж бич гээд л зохион, ухаантай болгонг нь өөрөө өөрсдийнх нь гараар устгуулж өгөөд л энэ л чамайг аварна гээд нэг нэг улаан бүч хүзүүнд уяад өгчихсөн юм чинь яахын. Тийм л байхдаа гэж бодсон ш дээ. Тэгж ч өссөн юмдаг.
Тэгтэл хийж байгаа үйл маань дуурайх тусам л дандаа буруудаад байсан юм. Дараа нь Америкийг дуурайн баахан ардчиллаа. Үр дүнд нь өмсөх хувцас, идэх хоол, хэрэглэх зүйл материал л янз янзаар солигддог болжээ. Гэхдээ мөнгө үгүй бол Чи үхнэ. Мөнгөний төлөө Чи юу ч хийж болно гэсэн уриатай. Амьгүй бүх юмыг бид хэрэгцээнийхээ хирээр хэрэглэж, амьтай юм бүхнийг бид чадлынхаа хирээр алж устгажээ.
Амьгүй болгоныг хийхэд амьтай болгоныг устгаж байж бүтдэг ажээ. Ус, агаар, байгаль, мод, газрын баялаг, хайр, сэтгэл, итгэл, дуу, хүүхдүүдээ хүртэл устгаж байж бүтэх хуультай. Амьтай бүхнээ алж уралдахгүй бол өөрсдөө амьдрах арга үгүй. Ганцхан юмыг харж чадаагүй нь хэдий болтол, хэзээ болтол хөгжөөд оргилд хүрэхэд нөгөө амьтай бүхэн үхсэн учраас тэднээс хамааралтай бид өөрсдөө эргээд үхлээ хүртэл худалдаж авч байна.
Үүнийг л сэрэмжлүүлэхээр ХААН буусан нь тодорхой. Тэгээд хэний Хаан нь ухаантай байнаа. Бусад орны Хаан буугаад хүүхдүүдээ боль амьтай бүхнийг бүү устга гээд уриалаад байна уу? Хятадын Хаан чи хаа байна. Америкийн Хаан чи хаа байна. Оросын Хаан чи босч хүүхдүүддээ хэлээчээ. Хаана байгаан тэд. Бүгд Хар амиа бодоод л алга.
Будда чи бууж ирээчээ одоо??? Христээ чи одоо л ирвэл чамайг загалмайд хүлэх нэгээхэн хүн алга. ХАААА БАЙНААА ТЭД???? Бурхан Будда нь болохоор ум маанээ үйлийн үрээ үүрээд гарцгаа, хамаг амьтны тусын тулд хамраас ч цус гаргах хэрэггүй. Унтаад бай, мөргөөд бай л гээд суугаад байнадаг. Христ болохоор яршиг тэд чинь өөрсдөө хүн хүлээд хадаад байдаг юм байх ч лээ. Наашаа намайг сайн шүтээд ирцгээнэ биз. Би дахиж очноо гонжийн жоо голионы баас, хичнээн л хэлсэн ш дээ хайрла гээд хүний үг ойлгодоггүй л юм байхч лээ, дандаа л надаас юм гуйна, сүүлдээ бүр миний танихгүй Монголчууд ч гэнэ үү аав ээжээ ч танихгүй арчаагүй  хачин хүмүүс нэмэгдээд гуйгаад нэр дуудаад чарлаад байх юм ядаргаа залхаж байна гээд л алганыхаа сорвийг аавдаа үзүүлээд хошуугаа унжуулаад уурлаад байгаа юм чинь яахын.
Үргэлж муугаараа дуудуулсан ч үргэлж хатууг нь үүрч, хэцүүг нь дааж, зовлогоо зовоодогоороо Хаан минь л буусан юм даа. Яажийййгааан. Тэндээ л байж байхгүй. Энэ муухай шороо муухай ертөнцөд гэхэд Миний Үрс тэнд бий, Миний Монгол Тэнд бий. Би  явнаа л гээд гүйгээд ирж дээ. Алуурчид нэртэй тэдэнд хүүхдүүдээ хаячих сэтгэл даанч алга. Гэтэл үрс нь өмнөөс нь үгүйсгэх нь үгүйсгэж, шоолох нь шоолж, гүтгэх нь гүтгээд мартах нь мартжээ. Гомдмоор байгаа биз дээ.
Гэвч та нар минь бүүр тэгтэл ичиж зовоод яахав. Чамтай үргэлж тэрсэлддэг байсан тэр Эзэн Сүнс чинь одоо сэрж байна. Түүнийг хар шидээр Тэнгэрийн үрсийг унтуулчихаад байсан Хар тийрэнгүүдийн зуунууд хар дарсан зүүдүүд шиг үргэлжилсэн юм. Заавал нүдээрээ харж, махаараа мэдэрч байж мэддэг хүн гээч амьтанд мэдүүлэх л хэрэгтэй болоод тэр. Хэрвээ Монгол өвөг Дээдсүүд маань манай зөв БӨӨ л зөв бусад нь худлаа гээд л байлдчихсан бол энэ дэлхий сөнөх байсан юм. Будда, Христ хэн байдаг юм бүгд л өөр өөрийн сургаалаа номлож, өөрийн зөв буруугаа нотлох боломж тэдэнд олгохдоо 2012.12.21 өдөр хүртэл хугацаа байв. Энэ хүртэл Монголчууд тэднийг дагаж үзэх эрхтэй.
Энэ өдрийн Морин цагт бүх Монголчууд наранд хандан залбирч, Тэнгэрт мөргөн сүсэглэн хүслээ даатгах АНХНЫ өдөр юм. Бүх Монгол эхчүүд цай, сүүний дээжээ Алтан нар, мөнгөн тэнгэртээ өргөн өөрсдийгөө, үр хүүхдээ, Хөх Монголын хувь заяагаа даатгах өдөр юм. Энэ өдрөөс цааш Тэнгэрийн тулган хүлээлгэлт Монгол хүн бүрт хууль адил үргэлжлэнэ. Монголчууд өөрсдөө, өөрийн тархиараа, өөрсдийн гараараа , өөрийн орноо хөгжүүлэх Мастер төлөвлөгөө хэхэхэхэ ГЭРИЭ шүү дээ үүнийгээ боловсруулж эхлэх болно доо.
Хүний, өөрийн бүх л юмыг хамт харан зохицуулж ирэх мянганы эхлэлийг тавих эхний өдөр албан ёсоор эхлэх юм.
2012 оны 12 сарын 21 ны өдрийн морин цагт  лам, бөө, энгийн хамаагүй бүгд өөр өөрийнхөөрөө ч хамаагүй ганцхан Монголын төлөө залбирна. Лам нь номоо уншин, Бөө нь бөөлж, Энгийн нь эрхэмлэн мөргөн хүслээ нэгтгэнэ.  Хөх Мөнх Тэнгэр минь Өршөө Хөх Монголыг минь аварч хайрла гэсэн үгийг хэлэн нэгтгэвэл болох өдөр.
Та нар гайхаж байгаа байх. Энэ өдөр дэлхийн сүйрлийн өдөр яах бол гэж байхад Монголчууд бараг баярын өдөр шиг байгааг. Хэн хэрэгт дуртай нь Нарны зургийг авцгааж үзээрэй. Үгээ хэлээд Монголчууд нэгдэхэд Нарны цацраг яахыг харцгаана биз ээ.
Энэ өдөр Хөх Монголын Их Хаан албан ёсоор Мөнх Тэнгэрийнхээ тахилгыг та бүхэнтэйгээ хамтдаа хийж буй өдөр юм даа. Иймээс Хаан маань хамаг хөлөг баатрууд онгон шүтээнүүдийг анхаар хэмээн сануулан айлтгалаа түрүүн илгээсэн билээ.
Харагддаг, Харагддаггүй Хамаг Монголчууд,
Үзэгддэг ,Үзэгддэггүй Бүх Монголчууд,
Хөрс дээрхи Хөх толбот Үр чи,
Хөхрөхүй  дээрхи Хөх Монголын өвөг дээдэс бүгд зэрэг
Хөх Мөнгөн Тэнгэртээ хүндэтгэл үзүүлэх өдөр цаг юм.
Тайлбар:
Харагддаг, үзэгддэг Монгол нь чи би шүү дээ
Харагдаггүй, Үзэгддэггүй Монгол нь нөгөөдүүл чинь шүү дээ хэхэхэ.
Та нар төсөөлдөө сонин байгаа биз дээ. Жишээ нь би эндээс миний талийгаач аав маань, бас өвөг дээдсүүд маань санаа нэгдэн Мөнх Тэнгэрт хүндэтгэл үзүүлэх нь байна. Гоё байгаа биз дээ. Одоо та нар 12 он яанаа гэж түгшин хүлээх үү. 12 он хурдан болоосой хэмээн догдлон Гэгээрэн хүлээх үү? Аль нь дээр байна. Би л лав баяртай байнаа.
Тэнгэр лүү гал шатааж дэнлүү хөөргөж тэнэгтэж байснаас л дээрдэг. Тэнгэрт солют буудсанаас болж ямар их хор цацардгийг тооцоолж үзсэн хүн байна уу??? Агаарт юу өөрчлөгдөгийг бичиж авсан эрдэмтэн байна уу??? Мэдэхгүй л байгаа биз дээ. Хичнээн олон өвөг Дээдсүүдээ буудаж шархдуулдагаа мэдээсэй дээ хэхэхэхэ. Тэнгэр бол ариунаас ариун байх ёстой. Түүнд зөвхөн үүл, нар, сар, одод л байх ёстой бус уу. Тэгтэл юунд гал тавин харваад байгааг чинь ойлгохгүй байнадаг. Монгол өвөг дээдэс галт нум сум Тэнгэр лүү бөөн бөөнөөр харваж байв уу. Зорилго чиглэл гэж нэг юм байдаг юм шүү. Дуурайх юмаа дуурайгаарай хөөе. Шаар бол яахав дээ. Манай буурлууд шаараар тоглох дуртайдаг.
Би гээ хайсан Монголчууд бид байсан байхнээ. Хортой үзэл суртал хорон санаатнууд үндсэн сүнсүүдийг баглан унтуулсан юм. "Тэнгэр Монгол Газар" үг бол энэ сүнснүүдийг сэргээх эрүүлжүүлэх гол зорилготой тарнит үг. Бүгд сэргэчихвэл Тэнгэр минь гэхэд л болох юм. Хэдий чинээ бохирлогдсон, та унтсан байна төдий хирээр түүнийг идэвхитэй оролдон сэргээнэ. Хамгийн амархан нь Хайр шүү дээ.  Тэнгэр, Монгол гэх өөрийгөө, Газар гэх эхийгээ хайрлан ойлгох энэ үгүүдийн утгыг мэдрэх тусам таны босоо заяа ирэх нь дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.