Өмнө нь би Хар энергээр Улаанбаатар маань дүүрсэн тухай бичиж байсан. Энэ Хар энерги гэдэг бол ХАР СҮНС. Зөвхөн Бөө удган, зайрангуудад л сүнс ордог гэж та бүхэн эндүүрэх ер үгүй. Тэд аль болохгүй байгаа бүхнийг даган, хатгаж буруу үйлсийг та нарын гараар, амаар, биеэр хийлгэдэг.
Хаан маань "ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" гэсэн үгийг хэлүүлээд байгаа нь маш их учир шалтгаантай.
Нэгдүгээрт: Та өөрөө өөрийгөө цэвэршүүлж, эрүүлжүүлжиж чадна.
Хоёрдугаарт: Та нар өөрсдийгөө гадны Хар муу халдлагаас хамаагүй илүү сайн хамгаалж чадна. Таны биеийн дархлаа сайжрна гэсэн үг. Худлаа гэж бодож болох ч Та нарны гэрлийг зүгээр л бодоод үздээ. Гэрлийн хүч чадал, энерги. Үгүй ядахдаа л кино хүртэл боддоо. Ихэнхи Хар Сүнс хурц тод Гэрэл тусаад л, гялбаснаас болж үхэж далд ордог.
Гуравдугаарт. Та өөрөө ГЭРЛЭН ХҮН болчихдог. Ийм хүмүүс яадаг гэж та бодно. Хаа ч явсан Хар муу энергийг устгаад яваад байдаг юм даа. Жишээ нь: Саяхан Солонгосын нэг дугаартай л Бөө юм гэсэн ш дээ. Базарваани хум пад. Барианы шилтэй компот гэж. Тэр хүн манай нөгөө Мөнхгэрэл хүүтэй уулзахдаа онгод нь ороод шууд л зорьж ирээд түүний хамаг юмыг хэлээд, хоёр жилийн дараа чамаас Туяа цацрах нь гэсэн гэнээ. Тэр надаас юу гэсэн үг юм болдоо. Би БӨӨ биш. Яахаараа надаас Туяа цацрах юм бэ? Танд харагдах нуу? Би юу гэж ойлговол зохих вэ гэсэн юм.
Таа Таа Тунгаа, Шийгээгийн маань удам энэ хүү бол Хааныг хамгийн анх хайж ирж шалгаж байсан Хүү юм. Мөн тэр мөчөөс хойш үргэлж Тэнгэрийн үйлд сайн дураараа оролцон хичээн зүтгэж яваа билээ. Тэр ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгийг анх сонсож ойлгосон цагаасаа л хэрэглэж санаж, туршиж, хэрэгжүүлж яваа нэгэн. Тэгэхээр Тэнгэрийн Гэрэл энэ хүүг бүрэн ивээж, бие нь дасан зохицож байгаа нь тодорхой. Түүний бие гэрэлтэн туяарч, Аура нь бүрэн бүтэн бат бөх болохгүй бол хэнийх болох вэ? Энгийн нүдээр харахад л гэрэл тусаад гялтайгаад солонго татна гэж ойлгож болохгүй. Тэр бол ТЭНГЭРИЙН ГЭРЭЛИЙН газар амилсан Дайчин болно гэсэн үг. Түүнийг хаа ч явсан тэр хавийн хар сүнснүүд үхэж үрэгдэн шатаж байх болно гэсэн үг.
Хүн үхээд унах нь гэж ойлгож болохгүй нүдэнд харагдахгүй хар юмс Чад хийнэ. Тэгэхээр ганц Мөнхгэрэл ганцаараа гэрэлтээд, туяараад яваад байвал цаг хугацаа их орно. Муу юм устгахад цаг хугацаа, орон зай хүрэлцэхгүй учраас Монголчууд та нар бүгд ТИЙМ онцлогтой хүмүүс юм. Олон олон Монголчууд ингэж Гэрэлтэж туяарч чадвал бугшсан Хар сүнснүүдэд тогтож байхад хэцүү болох нь мэдээж.
Худлаа гэх нүү. Чи юманд итгэдэггүй, хар санаатай, муу амтай байж болох ч чиний өвөг дээдэс болон Монгол дээдсүүд Тэнгэрийн илч энергийг хамгийн зөв хэрэглэж ашиглаж чаддаг Дэлхийн түүхийг өөрчилж байсан Түүхтэй юм шүү. Нэгэн хүн миний группт байгаа байж л энэ группт ухаантай Алтайн Мангдай байна гэж хаа байсын ухааны юм ярьж байна. Өөртөө итгэхгүй байж болох ч өрөөл бусдыг бүү тэгж басаарай. Манай группт Дэлхийн олон орны олон хэлтэй өндөр мэрэгжлийнхэн, хамгийн өөртөө итгэлтэй, Үнэн зөвийг ялгаж чаддаг ухаантай хүмүүс л сайн дураараа нэгдэн нягтарч их ч юм хийж байгаа юм шүү. Зүгээр л цаг нөгцөөн чалчдаг биш. Асар олон мэдээллийг бие биендээ олж өгч, дүн шинжилгээ хийж, асар том зорилго тавин олон ажил амжуулж байгаа болно. Хэн нэг сэтгэлийн хөөрлөөр тэнд цуглаад байгаа ч хүмүүс биш. Тэр нэг янзан бүрийн нэртэй ярлыкнуудын ард ямар хүмүүс байгааг тааж мэдэхгүй, танихгүй байж ингэж өмнө үеийн өвөг дээдсээс дор үзэх үндэс үгүй. Ирээдүйг тодорхойлох эхлэлийг тавих хүмүүс цугласан байгаа. Бид бас Түүх болон Түүхээ үлдээгээд одох Өвөг Дээдэс болох учиртайгаа тэд сайн мэднэ. Блог сайн уншаагүй хүмүүс ойлголт муу байх шиг байна.
Одооныхон ч гэгээрч чадах болов уудаа гэнэ үү? Өмнөх таг хар зуунуудад гэгээрээд болоод байсан юм одоо Гэгээрч чадахгүй гэх үндэс хаа байна. Хүн бүр уншдаг, бичдэг, интернэтэд ороод байх чадвартай оюуны өндөр боломж боловсролтой, зөв буруугаа тунгаачих Монгол ухаантай тулдаа л Чингисийн Монгол группд өөрсдөө шийдээд орсон. Энэ бол ердөө Миний блог түүхийг уншаад, үнэн худлыг ялгаж салгаад, өвөг дээдсээ мэдрээд, үнэхээр бид чинь түүхээ хаясан шүү. Өөрөөсөө эхлээд өөрчлөгдөе гэсэн хүмүүс ордог групп. Анхны ийм шийдвэрээ гаргаж чадсан хүмүүс ГЭГЭЭРЧ чадахгүй гэх Үндэс хаа байна. Харин ч таг хар зуунуудаас илүү хамгийн хурдацтай, хамгийн өргөн хүрээнд, хамгийн Хүчтэй Гэгээрэх үеийн Азтангууд маань өнөөгийн Монголчууд бид нар юм.
Гэгээрнэ гэдэг үгийг Бурхан Будда, бурхны лам нар шиг болно гэж бүү ойлго. Тэдний бодол, бидний бодол тэс өөр. Бид ёстой 21 р зууны үед амьдарч байгаа. Үзсэн, харсан, дуулсан, сонссон нь Тив дэлхий алгасан мэддэг мэдлэг ихтэйгээрээ, мэдээллээ интернэтээр хормын төдий авдаг, хүн бүр унших бичих чадвартайгаараа Давуу талтай. өмнөх 13-р зууны Монголчуудаас илүү байгаа. Үгүй ядахдаа л өнөө шөнө унтвал нөгөө талын отог овгийнхон довтлоод орж ирээд хоолой огтлоод, эхнэр хүүхдийг нь аваад явчих байх гэсэн бодол санаагүй л амьдарч байнадаг.
Цаг үеэ болохгүй бол жагсаан бичээд үздээ. Сайн муугаар нь. Давуу, Сул талаар нь бичээд үз. Тэр үе одоо үеийн амьдрал, мэдлэг, ёс заншил, улс төр бүгд өөр байнадаг. Үе үедээ Монголчуудаас шинэ үе төрж, шинийг хийж үргэлж хөгжиж ирснийг бүү март. Бидний буруу бол ердөө Түүхээ мартсан, тархиа угаалгасан. Одоо Үнэнийг мэдчихвэл гэгээрч ядаад байх нь асуудал биш. Өвгөдийнхөө алдаа оноон дээр суралцан, шинэ нийгмээ өөрсдөө тодорхойлж хийж, бүтээж чадвал болно. Залуу хүмүүс би чадна, бид чадна гэдэг байх ёстой байтал. Хаа байсын гэх сэтгэлгээгээр явбал холуу өнхөрөхгүйдэг.
Мөн манай энэ группт байх хүмүүс тагнуул байна уу, туршуул байна уу, хар санаа хорон явуулга явуулахаар орно уу хамаагүй орж болно. Гэхдээ үнэхээр өөрт нь тэнд байх зай байхгүйг өөрөө ухаараад гарах юм уу, өөрөө засрах болно. Учир нь энэ группт дандаа ухаантай хүмүүс байдаг бөгөөд нууцлаад байх ч юм үгүй бөгөөд хийж нэгдэж байгаа үйлс нь дандаа Сайн сайхан Тэнгэрийн үйл л байдаг юм. Мөн угаасаа энэ группын хүмүүсийг Тэнгэрийн буурлууд харж хандаж, бүгдийг мэдэх учир хар санаа агуулж орвол өөрөө өөрийгөө зовоохын л нэмэр шүү дээ. Иймд блог уншдаг хүмүүс өөрсдийн ухамсраар хандаарай. Учир нь энэ группын талаар мэдлэг мөхөс, би бичиж байгаагүй учраас мэдэхгүй санамсаргүй сонирхоод орчихоод хүн үймүүлэх гэсэн нөхдүүд үе үе орж гардаг юм. Энэ группын онцлог нь олон хүмүүс Нэг зорилго дор нэгдсэн учраас ярианы сэдэв энэ тэрч тодорхой. Хэн ч саналаа бичнэ. Эндээс олон хүний хүсэл сонирхол харагдан дүгнэлт хийх бололцоотой юм. Энэ хүмүүс бүгд дэлхийн өнцөг булан бүрт байдаг газар газраас ордог Тэнгэрийн үйлд өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулъя, Үгээ хэлье гэсэн хүмүүс байдаг. Надад хамгийн түрүүн итгэж гараа сунгасан одоохондоо олонд танигдаагүй ч ирээдүйд миний амьдралын гол найзууд, хамтрагчид болох Баатрууд болох юм.
Бид богинохон хугацаанд, олон ажил амжуулж, олон зүйлсйиг ойлгож, эрж хайж, цуглуулж байгаа билээ. Бөө болоод цор ганцаар үлдсэн надад түшиг тулгуур болох шинэ анд найзуудаа Би, намайг огт хараагүй, миний үлгэрийг л уншаад надыг дүгнэн итгэж, бас Хааныг минь сэтгэлээсээ хайрладаг, Монголоо гэсэн сэтгэлтэй, өвөг дээдэстэй хайртай, хүнийг хайрлах сэтгэл нь халуун, Би хэмээн цээжээ дэлдэн цэцэрхэж орилдоггүй, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж, түүний төлөө зүтгэхээр сэтгэл шулуудсан бүх л насны бүгд надад харагдаж үзэгдэж харж байгаагүй энэ хүмүүсээр сонгосон юм. Бид сэтгэл зүрхээрээ, бодол оюунаараа нэгдэж буй учраас би тэднийг миний найз гэдэгт итгэдэг.
Бидэн дунд алдар цууд гарсан хүн байхгүй, бүгд л энгийн жирийн, болох хирээрээ л зүтгэж яваа хүмүүс учраас Хаан маань ч хайрлан үе үе өөрийн бэлгээ барьдаг билээ.
Иймээс группынхэн маань ч нэгдэн нягтарч, санал бодлоо сайн солилцон, шинэ соргог мэдээлэл, сонин бүхнийг мэдэрч бичиж үлдээж байгаарай. Энэ хүмүүс маань бусдаас их Тэнгэр Монгол Газар үгийг хэрэглэдэг бөгөөд тэд бүгд туяарсан, гэрэлтсэн гэгээрсэн хүмүүс болох учиртай.
Зарим хүн блогийг энгийн нэг түүх, болсон явдал л унших мэтээр сонирхон уншихаас амьдрал дээр өөртөө туршиж үзэхгүй байна. Хаан ганц миний гэрт буугаад надтай уулзаад байгаа биш бөгөөд Тэнгэрийн Гэрэл гэгч тэр аугуу юм тэр чигтээ Монголд, Дэлхийд буучихсан байгаа. Яанааа хэхэхэхэхэ. Яанаа одоо нээрээ тийм байна шүү. Таминь ээ. Зайлуул та нар ч Тэнгэрийн тулган хүлээлгэлтэд нээрээ орчихсон байгаа. Удахгүй л миний үглэн гонгоноод би ингэмээр байхад чинь гэдэг зовлонг үзэж эхлэх юм байна даа. Бэлтгэлтэй байооо. Хэхэхэ. Аянгат худлаа хэлээгүй, Хаан худлаа хэлээгүй, Тэнгэр худлаа хэлээгүй юм даа. Болохоо байгаад л бужигнаад ирэхээр чинь Аянгат блогоо хаагаад, утсаа авахгүй, олдохоо больно шүү. Эртхэн л ойлгон тусгаж авч амиа борлуулж байсан нь дээр дээ.
Зөкзөкзөкзкзкзкзк. Нөгөө бууддаг эхэллээ. Ямар сонин юм бэ энэ чинь. Маргаашийг дуусгавал нэг амрах байхдаа. Эднийхэний бууддаг Салют нь тийм аюулгүй юмуу хаашаа юм бэ? Монголд шинэ жилээр ноднин олон хүн түүнээс болж гэмтсэн. Хүн ч амиа алдсандаг. Хүргэний найз цэл залуу хүү гаргүй, сарвуугүй болсон гашуун түүх бий. Бид баярын юмаа аваад гарч явтал салют ав гээд наймаачид ирэхэд Үгүй эээ гээд авалгүй явав. Гэтэл нөхөр түрдэг тэргийг нь дэлгүүрт нь хүргээд ирэхдээ авчихсан байгаа юм даа.
Яаж байгаан, энэ хогоор яахын гэхэд Баяр тэмдэглэх хоббитой тэр Тоосонгүй. Харин хүргэний найз гаргүй болсны дараа нь: Харвуу чи, хөгшин болчоод ямар ч болгоомжгүй чиний хүүхдүүд ингэсэн бол яахын гээд л далимдуулаад загнахад: Мэдмээр юм байна. Дахиж авахгүй гээ гэсэн. Яагаад энэ муу юмыг зурагтаар суртчлан, сонин сэтгүүлүүдэд анхааруулдаггүй юм бэ? Монголын алдартай нөхрөө сольсон хүүхнүүд, залуухан амрагаар эхнэрээ сольсон эрчүүд гэж бичин балайрч байхаар хүнд тустай юм мэдээлж баймаар.
Тэгээд надад нэг зүйл батлагдахгүй байна. Үнэнхээр Эзэн богд Чинис хаан /яар ч байдлаар байж болно/ ирсэн байгаа бол би түүнтэй ярилцах хүсэлтэй байна. миний хүслийг хүндэтгэн хүлээн авна уу. би аливаад шууд итгэдэггүй юмаа. тийм болхоор өөртөө зарим зүйлийг нотломоор байн. надад туслана гэдэгт итгэж байна
Тэгэхээр жишээ нь энэ хүнд би огтхон ч туслахгүй. Тэр намайг худлаа юм бичээд байна гэж дүгнэсэн бол бодит бичлэг, зургуудыг харж болно доо. Түүнийг худлаа гээд байгаа хүн Эзэн Хаан түүнтэй ярьсан ч итгэхгүй нь тодорхой. Яагаад гэвэл тэр Хааны хий дүрийг харж чадахгүй, өмнө нь Хааны дуу хоолойг сонсож байгаагүй. Эзэн Хаантай ярилцсан бичлэгээ you tube-д Мөнхгэрэл тавьсан л байгаа. Эзэн Хаан өөрөө Эхний нарны гэрэл ярьж байна хэсэгт ярьсан л байгаа. Ийм юманд итгэхгүй байж өөрт нь итгүүлэхийн тулд би дэмий юманд энергээ зарж байх ёстой юм уу? Түүний оронд алс хол хүний нутагт нулимс унагаж буй нэг Монгол хүнд засал хийж, Хаан болон Тэнгэрийн хүч чадлыг яг өөрт нь мэдрүүлсэн нь дээр биз дээ.
Харагдаж үзэгдэх нотолгоо бичлэг, зурагнууд, хэлсэн үг, хийсэн үйлд итгэхгүй байж харагдахгүй үзэгдэхгүй ярих Хаанд минь итгэнэ гэвэл ёстой Үлгэр биш Үнэн л байхдаа. Үгүй ядахдаа Эрлэг доороос гарах зураг, нарны гэрлийн яриан хөдөлгөөн, ауратай шувуудууд, сүнснүүд гарсан зургуудыг судлах үйлст цагаа зориулчихаад хуурамч байна худлаа гээд батлахаа чухалчил гэж зөвлөмөөр байна. Би Хааныг хэн нэг хүний хүсэлтээр итгүүлэх гэж буулгах болж байна уу? Том тэнэгтээрэй! Юунд ч итгэж амьдарч сураагүй бол буруутгах баримтуудаа цуглуулж, нотлосон нь дээр. Хаан буудаг гэж хэлснээрээ л ганц би буруудаад байгааг гайхаад байна.
Хаан биш миний нэг өвөг онго л гэж хэлээд яваад байх байсан юм уу? Зүв зүгээр уран зохиол бичээд би суудаг хүн биш. Нүдэн дээр нь батлах зургуудыг нь авч нийтэллээ. Сонсох бичлэгүүдийг нь тавилаа. Шалгаад гүйх бүх л зах сэжим нь байж л байнадаг. Хаан мөн бишийг батлахын тулд эхлээд ядахдаа Хадам буурлуудаас очиж асуу, багш дээр нь очоод наад үгээ хэлээд үз. Монголд би ганцаараа Бөө болчоогүйдэг. Багшийн маань шавь 30 гаран хүн байдаг гэсэн. Тэднийг үнэн Бөө байна уу, Худлаа бөө байна уу? Тийрэн байна уу, Тэнгэр байна уу очиж уулзаад аяган дотор аалз хийгээд ядахдаа очоод таалгаж үзчихээд надаас тусламж итгэл ярь. Би худлаа бол Тэд ч худлаа л байх ёстойдог.
Хамаг бүхнээ дэлгээд байхад Чи над итгээгүй байж харж үзээ ч үгүй хэнд ч , юунд ч итгэдэггүй Хар дотортой чамд би туслан Итгүүлэх гэдэг ёстой холуу хэвтэнэ. Тэр ноён над яаж хандан Би тэгж л хариу барьдаг хүн тул миний үйлст бүү саад бол! Битгий миний өвөг дээдсийг доромжлоод байгаарай! Шалгахын бол шалгасан шиг шалгачихыг л хүсч байна.
Өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй чи өөрөө өөрийнхөө төлөө өөрөө гүйн өөртөө тусласугай!!!
Харин би өөрийн хүслээр Хаа бол байгаа Монголчууддаа хандаж хэлчихье. Аянгат яахоогоор надтай холбогдоод Тэнгэрийн заслыг биеэрээ мэдрээд үзье гэвэл нааш майл илгээ. Би ердөө гурван өдөр энэ зүйлийг хийнэ. Надад үнэхээр хэцүү байгаа, өвдсөн юм уу хэцүү байдалд орсон хүн л хандаарай. Би ямар хүний зугаа гаргаж, хүслийг биелүүлэгч биш. Чамд тусласанаас бусдад туслаж, буруу муухай юм байвал сороод өвдөж байсан минь хамаагүй дээрдэг. Тэнгэр эцэг өршөө!
Хаан хэлэв: Энэ хүн Чингис хаан буугаад нисээд байдаг гэдэг зайран гэдгийг олж уулзаад Хаантай нь ярилц, Дараа нь одоо тахилга хийх гээд байгаа бас Чингис буудаг удгантай очоод Чингисийг нь буулгаад уулзаадах, Монголд байгаа юм байна нүдээрээ хараад, яриад үзнэ бизээ. Мөн тэр хунтайж Даваанямын Чингис буудагтай ярилц тэгж байж намайг Халхад албан ёсоор морилох үед нэг ирж жанч хүртээрэй гэж айлтгаж байна. Чиний уулзсан Чингисүүд надтай хир төстэй байна, юу айлдав гэдгийг мэдээд харьцуулна биз гэж дамжуулав.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.