Энэ асуултыг мөн ч олон хүн асуув. Мөн ч олон янзаар таасан байнадаг. Энэ тийм чухал гэж би даанч тоосонгүй явлаа. Манай өвөг дээдсүүд бол Монголын нууц товчоонд тэгтэл ач холбогдол өгдөг ч үгүй. Харин Алтан ам судрыг л голчлон анхаарч, түүнийг судла, анхаар, халамжил, суралц хэмээн сургадаг юм. Одоо бидний уншаад байдаг нууц товчоог яагаад тэд ойшоож үздэггүй вэ? Яагаад гэвэл түүнийг санаатайгаар түүхийг гуйвуулж, нэгэн хүний эрх ашигт нийцүүлэн, хар цагааныг холин, халтардуулсан зорилготойгоор түүнийг хуулахдаа зөрүү бурууг оруулсан гэж үздэг юм.
Иймээс түүнийг хэн хуулж бичиж, хэн засаж, хэн юунд ашигласаныг хэлэхийг цээрлэдэг юм. Тэр бичиглэгч нь та нарыг хайж эхлэхээс ч өмнө Тамдаа очдогоо очоод шийтгэлээ эдлэн буй тул түүнийг мэдлээ гээд та нарт ямар ч хэрэг үгүй. Хууран мэхлэгч, түүх гуйвуулагч тэрний нэрийг мэдэж цэцэрхэж байснаас хэрэгтэй юмаа шиншлэн ойлгож, ухаарч байвал цаг хожинодог. Монголын нууц товчоог Сорхагтани хатны ам судар дахь Монголын нууц товчоотой л харьцуулаад уншаад үзээдэх дор хаяж.
Жинхэнэ ориг эх хувь мэдээж байсан л байж таараа. Харин түүнийг хэн бичсэн гэж та нар бодно.
Эзэн Чингис Их Богд Хаан маань өөрөө бичүүлсэн бөгөөд заримыг нь ч өөрөө бичсэн юмдаг.
Хээээээээээээээээээээээээхэхэхэхэхэхэхэхэ. Ямар их хэрүүл гарах болоо одоо эхэхэхэхэхэхэхэхэхэ. Итгэхийг ч хүсэхгүй биз. Учир нь Хааныг маань бичиг үсэг мэддэггүй, уншиж чаддаггүй, тоо тоолж чаддаггүй, гуйлгачин шахуу өссөн, хужаад хүртэл боол байсан гэж даанч итгэлтэй баталдаг биз дээ та нар. Наймын найман жил нь ор тас алга болсон. Яав ч тэр олигтой байгаагүйдэг хэмээн хичээн зүтгэж тааварладаг биз дээ. Тэр найман жилд чинь Хаан маань Тэнгэрийн үйлдээ суралцсан юм тэгүүл. Бүүүүүр та нар Хааныг маань өмнө нь бичиг үсэг мэдэхгүй гэж зүтгээд байвал Наймын Найман жилд хүн бичиг үсэг сурч болох уу? Эсүүл Манай Хаан цээжлэхгүй юу? Хаан маань БӨӨ байсан. Яг над шиг. Итгэхгүй бол яагаад л Хааныг маань бага байхаас нь алах гэж хөөцөлдөөд байсанг бодоод үз. Зэвүүн харцтай, нүдэнд хүйтэн байгаа юу? Тэр үед харин Бөө гэдэг чинь хүмүүс бүгд мэддэг, их мэдлэгтэй үе байсан юм шүү.
За тэгүүл ААН хөө, УУН хөө гээд жаахан сонсоодох.
Энэ замбативд Аянга би Бөө болоод Түүхээ бичих даалгавар Тэнгэр эцгээс авсан. Энэ хүртэл даалгавар автлаа би бусад БӨӨ адил л юун түүх бичих манатай, мэдэх ч үгүй л байсан даг. Шаардлага ч үгүй л байсандаг. Хэд хоноод бич гэхэд хүртэл мунхаг би хэнд хэрэгтэй юм гээд бичээгүй явсаар бараг хоёр, гурван сарын дараанаас бичиж эхэлсэндэг. Харин тэд л албан хүчээр яг энэ цаг минутыг тэмдэглэ хэмээн хагас дутуу цаг тэмдэглэсэн тулдаа зарим үйл явдал яг тэр цаг минутад бичигдэж чадсан юм.
Хэн ч надад итгэхгүй хэмээн зөрүүдлэн түүхээ бичихгүй суух надад тэд маань Нарыг харуулан өөрсдөө бичихийг тулган байж, зургийн аппаратаар зураг авахуулан байж, сүүлд нь болоод өнгөрсөн үйл явдлыг би өөрийн нүдээр түүнээс нь харж байж л түүхээ бичин эхэлсэн юм. Эхний үед би үнэхээр гайхдаг байв. Хов хоосон Тэнгэр, Нар луу харуулан дуулуулж, бичлэг хийлгээд миний нүдэнд байтугай хамт байгаа хүмүүст ч юу ч харагдахгүй шүү дээ. Харин нэг завандаа бичлэгийг нь үзээд л өөрөө мэл гайхан ах дүүсээ дуудан тэр бүхнийг хараад баримт болгон тавих юмтай болон түүхээ бичиж эхлэх зориг орсон юм.
Тэрнээс хэн сайн дураараа мэдрэл муутай, худалч, солиотойгоороо дуудуулан амьтны адаг болон амьдрахыг хүсэх юм бэ? Ядахдаа ямар тэглээ гээд мөнгө олох биш, шал утгагүй асуудал шүү дээ.
Хаан маань бууснаасаа хойш интернетийг судлан шөнөжин суудаг байв. Эхлээд онгодууд нетэд бичиж чаддаг ч үгүй, миний нүд их өвдөнө. Гэвч рашаанаа уугаад л хэд оролдоод л өвдөлт арилж, бичиж эхэлнэ. Их л олон үйл явдал болдог байсан даа. Хөгжилтэй.
Мөн нэг удаа манай буурлууд японд сурдаг миний дүү Нарангийн бууралтай чатлахдаа орчин цагийн үсгээр уншиж сурч байгаа тухайгаа хэлэн тэр хавьд байсан номноос уншиж үзүүлж байв. Гэхдээ жижиг үсгүүдийг хэлж чадахгүй, урт бичсэн үгийг хэлж чадахгүй, бас нүд их өвдөж байсан юм. Хоёр хоног өнгөрөхөд чөлөөтэй уншдаг болсон байсандаг.
Хааны айлтгал шүлгүүдийг Та нар намайг бичдэг гэж бодно уу? Надад даанч тийм авьяас байхгүй. Хаан өөрөө л шууд биччихдэг юм. Харин би дараа нь алдаа мэтхэн ганц хоёр үг засах гэдэг боловч зарим нэг үгийг засахаар Үгүй яг тэгж бич хэмээн хэлдэг. Зарим нэг үсгийн алдааг бол бас заснаа. Тэр орчин цагийн үгээр яаж ингэж холбож бичиж шүлэг ч юу юмуу айлтгал бичээд байдаг вэ? Шийгээ юмуу өөр хэн нэгэн онгод орж ирж бичдэггүй шүү дээ. Тэр өөрөө л бичдэг.
Түүний бичсэнг уншсан надаас өөр бусад хүмүүс ч сайхан холбон бичжээ. Энгийн гоёл чимэглэл хачирхалгүй хирнээ эвтэйхэн ярианы үгүүдийг холбожээ гээд л дүгнэдэг. Би одоо ч өөрөө Хааны айлтгалыг нэг бүрчлэн тухлан сууж уншиж үзээгүй. Ном маань над ирвэл тэвэрч хэвтэж байгаад анхааралтай уншихыг хүсдэг. Бичиж дууссаны дараа хальт гүйлгээд их сайндаа хоёр л харж байсан байх. Тэгээд л нетэд тавиад л мартаа. Би түүнийг төрөлхийн шүлэгч хүн байжээ гэж мэддэг юм. Тэрнээс энэ айлтгалуудыг одоо бичүүлбэл өөр бичгийн онгодууд орж ирээд л бичих ёстой шүү дээ. Хаан өөрөө л бичдэг юм.
Хаан бол маш эгэл даруухан бас хэнэггүй хүн. Уншиж, бичиж сурсныгаа нэээг л их юманд бодоод сүйд болоод байдаггүй юмдаг. Ер нь ямар ч юмыг хийсэн тэгж сайрхаад байдаг ч үгүй төрөлхийн тийм зантай хүн. Өүлэн их ч ийм байхыг хүүхдүүдээсээ шаарддаг. Өүлэн эх бол нөхөр нь үхээд л хог дээр үсэрсэн ядарсан эх биш. Тэр бол маш их эрдэм ухаантай, оюунтай мундаг эх. Иймдээ ч тэр Хааныг болон хүүхдүүдээ улс орноо авч явах Эзэн хүний зиндаанд хүргэх бүх л боловсролыг заасан юмдаг. Энэ тухай Ам сударт тодоос тод байгаа. Үе залгамжлан бичиг үсэг Монголчуудад өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн ч байсан юм. Чингис Хааны үед ИХ СУРГУУЛЬ хүртэл байсан шүү дээ.
Хаан хүссэн хүсээгүй бичиг үсэг уншиж мэддэг юм. Бүхэл бүтэн улсын Хаан байж үргэлж тэр олон жилийн хугацаанд нэгч бичиг уншихгүй яваад л байх уу? Хичнээн цэцэн цэлмэг байлаа ч өөрийн нүдээр харж уншиж, нягтлана биз дээ. Мөн Хаан бол Хаан учраас өөрөө бүх юмаа бичээд л суугаад байх уу? Амжих ч үгүй. Аянгатай адил л түүхээ бичих даалгавар авсандаг Тэнгэрээс. Гэтэл цаг хугацаа, орон зай, нийгмийн амьдрал нь тэс өөр энэ хоёр ертөнцөд Хаан над шиг элгээрээ хэвтээд, тохойгоо цоолоод түүх бичээд байх уу?
Хэрвээ Хаан бичиг үсэг мэддэггүй, ухаан мулгуу байсан бол одоо бас буучихаад өөрийн ухаан оюун бодлоороо миний гараар шүлэг, айлтгал бичээд байх уу? Бас л чаддаг онгодыг нь оруулаад бичүүлнэ биз дээ. Тэр үед Хааны бичиг үсэг мэддэг нь тэгж гайхаад саймшраад бичээд магтаад байх зүйл мөн үү. Хийдэг мэддэг л энгийн л зүйлдэг. Хаан тэгээд Хаан болохын тулд одооныхон шиг Америк , Англи явж сурах байсан юм уу? Одоо л ийм системийг тахин шүтдэг биз дээ.
Байсан болгон Үнэт түүх болгоноо устгачихаад, шатаачихаад, үгүйсгэчихээд үлдсэн энэ тэндхийн юман дээр яасан ч их мэдэмхийрдэг юм. Жишээ нь: Аянгат миний блог Хакердуулаад үгүй боллоо гэхэд би л лав дахиж бичихээс залхуу хүрч байнадаг. Бичих ч үгүйдэг. Нэг бол дэлхий даяар Тогны гачигдалд ороход та нар Аянгын блогийг уншиж чадахаа болино. Аянгатын блог бол ийм Эрсдэлд байдаг.
Гэтэл надад хэвлэгдсэн гурван зуухан ном бий. Би яг өөрийн гараар бичсэн. Гэтэл тэр номд ороогүй өчнөөн түүх блогт бас бий. Түүнийг минь улаантнууд авч устгах бол хормын төдий ажил. Ингээд миний түүхийг уншсан хүн санаснаа бичнэ, сонсоноо бичнэ, алдаа оноотой зөрүү буруу юм олон л нэмэгдэж, хасагдана. Миний дайснууд баярлан Тийрэнтсэн Аянга гээд л зохиогоод юу ч бичиж болно биз дээ. Энэ бүхэн Хүн гээчийн амьдралд эрт үед ч байсан одоо ч байгаа. Сайн муу бүх л төрлийн хүн байнадаг. Санаатай санаагүй олон л юм хийдэг.
Миний амьдралын түүхийг ганц тэр ном, блогоор хэмжиж сэтгэж болохгүй нь тодорхой. Айл гэр, хувь хүнийхээ хувьд бүх л зүйлийг А, Б гүй бичиж байх шаардлага ч байхгүйдэг. Гол нь миний хувь заяа энэ Нийгэмд өөрчлөлт авчирч, ач тусаа өгсөн л болоо. Тэрнээс өнгөрсөн үеэс миний амьдралыг шагайгаад хүүхдүүдийг нь хооронд нь өрсөлдүүлээд, найз нөхдүүдийг нь өрсөлдүүлээд, дугаарлаад л, дүү нарыг нь төрсөн өргөсөнгөөр нь хуваагаад л, нөхөртэй нь яс булаалдуулаад байх хэнд ямар хэрэгтэйг АСУУЖ БАЙНА.
Хаан ч бай, Харц ч бай ээж ааваас төрж, элгэн садантай өсч, нөхөд найз нарын хамтын амьдралын дунд насыг бардаг ЖАМТАЙ, ХУУЛЬТАЙ. Тэнгэрээс заяасан заяаг нь тэгж мэдэмхийрч эндээс шүүж байх тэдгээр хүмүүс хэн бэ Харин??? Жишээ нь би нэг дүүгээ загнаад бичихэд Аянгат түүнийгээ ад үзэн шоглож, амар заяаг нь үзүүлдэггүй байсан нь тод харагдана, Үүнээс илүү баталгаа гэж хаа байна хэмээн Бахирч шившиг болох нуу???
Гэтэл Аянгат тэр дүүдээ бас хайртай, буруу зөрүүг нь хэлж, болохгүй юмных нь араас байнга хөөцөлдөн санаа нь зовдог байсан бол яах вэ??? Хэн хүний бурууг хамгийн түрүүнд хэлж араас нь хөөцөлддөг билээ. Битгий энэ нийгмийн хамгийн ялзарсан тэнэг аргаар түүхийг судлан гутааж, өөрийн эргүүгээ гайхуулаад бай. Энэ их цаг зав үрж судлаж шинжихдээ яагаад нэг удаа Түмэн улсад хэрэгтэй сургаалыг нь бичээд задлаад тайлбарлаад зааж болдоггүй юм бэ?
Тэгэхэд их эрдэмтэн Цэгмидийн Нацагдорж гуай Хааны бүх л сургаал айлтгалуудыг бүх л хүний өөрийн гэсэн эх сурвалжуудаас түүгээд, орчуулаад бүхэл бүтэн хоёр ном болгочохоод Түмэн олонд хүргэж чадахгүй Төрийн дарамтанд даруулаад сууж байгааг юу гэж ойлгох вэ? Гэтэл Хааны маань халуун ам бүлийг хагаргаж бутаргах хорон санаатан шилдэг нийтлэлч болоод байгааг юу гэж ойлгох вэ?
Хааны маань нэрийг тэгж их хашгирч, хувийн амьдралыг нь гүтгэж мөнгө болгодог хүмүүс болохоор баяжаад Хааны маань үнэт сургаалыг хэлсэнгүүд нь ад үзэгдээд байдаг учир юу вэ? Та нар харин ямар нийгэмд юу уншаад, юуг дэмжээд, юунд мөнгө төлөөд байгаагаа харчих. Өөрсдийн ухаантай бай, юмыг цаг үеэр нь, орон зайгаар нь, огторгуйн хэмжээгээр олж харж сэтгэж Гэгээрцгээ гэж хэлэхээр ирсэн нь Хааны буруу биш Та нарын л буруу байнадаг. Хоёрын хоёр ном судрыг харьцуулаад ойлгочих ухаантангүй болчоо юу Монгол улс. Монголын нууц товчоо болон Сорхагтани Хатны судар. Нэг нь зохиогч нь нэрээ тавиагүй, нэг нь нэрээ тавьсан. Нэг нь хичнээн хуулагдан хятад үсгээр бичигдсэн ном, нөгөө нь ам дамжуулан цээжлэгдсэн амьд судар. Анхны түүхээсээ эхлээд л ийм асар их зөрүүтэй хоёр юмыг харьцуулаад хараад ухаарчих сэхээтэн байна уу???
Харин энгийн олон залуу, энгийн олон ардууд болохоор ойлгоод байгаа байхгүй юу. Харин бичгийн гэх сэтгүүлч, мэргэн түргэн, доовторууд нь болохоор ойлгохгүй байгаад л учир байнадаг. Одооныхоо харж байгаа, уншиж байгаа, энэ байгаа нийгэмдээ дүгнэлт хийж чадахгүй байж өнгөрсөн нийгэм, өнгөрсөн түүхийг үзэж харсан мэт цэцэрхэнэ гэдэг ч байж боломгүй асуудал, балчирдах оюун бизээ.
Хааныг маань бичиг үсэггүй таг харанхуй, шүлэг мэдэхгүй гэх хүмүүс
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.