Saturday, October 29, 2011

НОМ БА ВАН СО удган буюу Солонгосын Ноймер нэг Удган Монголд


Өнгөрсөн долоо хоногт би чатанд удаан байж хайран нэгж минь нилээн гүйсэн бөгөөд лимит хэтэрчихжээ. Иймээс ирэх долоо хоногт шархаа нөхөн таг суухаас даа хэхэхэ. Удаан байх шалтгаан нь Солонгосчуудаас болсон юм. Тэдний хэрэгт дурлаж баясан чагнаж байлаа. 
Өнгөрсөн долоо хоногт базарваани хумпад гэж Гуулин улсын Номба Ван Со удган Халх Монголд минь морилов шүү дээ. Солонгосыг Буурлууд Гуулин улс гэдэг. Гуулингийн Ном Ба Ван СО удган гэдэг нь миний  өгсөн нэр юм. Ноймер Нэг Солонгос удган гэсэн үг.  Тэр ирэхдээ өөрийн бие хамгаалагч 3 шавь, Солонгосын нэвтрүүлгийн найруулагч болон зураглаач гээд л 12 хүний бүрэлдхүүнтэй Десантаараа буух болж Монголын сайн Бөө бэлдээд олоодох хэмээн  “МОНГОЛ ТЭНГЭР ҮНЭН” ТББ д хандан тэд маань эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөн ирж очих замыг нь зассан билээ.
Сураг сонсвол Ном Ба Ван СО удганы реклам миний чихэнд ирэхдээ түүнийг гүйцэх удган Гуулинд үгүй бөгөөд Намбар  Энхбаяр хүртэл нутагт нь үзүүлж байсан бөгөөд чухам түүнийг Та газар шороотой бүү хутгалд, тэгвэл.... хэмээн анхааруулж байсан гэж сураг сонсдов.  Ерөнхийлөгч байсан тэр хүртэл очсоныг бодвол үнэхээр Ном Ба Ван СО бололтой. Монгол Бөөтэй нийлэн шоудах зураг авалтууд хийх,  нэг тиймэрхүү зөн билгийн тулаан ч юм шиг бололтой хийх гэсэн юм уу яасым.
Ингээд манай хэд надад хандан энэ Ном Ба Ван СО тай тэнцэх, Монголын нүүр улайлгачихгүй БӨӨ олж өгөөч хэмээн Би мэдээж БАГШийгаа л зааж өгч багшдаа урьдчлан хэлж уулзуулахад Ашгүй Багш маань зөвшөөрчээ. Багш: "Би тэгж тэдэнтэй хоёрын хооронд аар саархан аяга доторхи юмханг тааж доош гулгахгүй шүү. Шууд л Халз тулалдая" гэж хэл хэмээжээ.  Ном Ба Ван СО ирээд маргааш нь багшийн отгийн Хээрийн бөөлөнд оролцон сонирхож зураг авчээ.  Энэ цагийг би мэдэж байлаа.  Би өөрийнхөө нэг онгийг очин сонирх гээд явуулсан бөгөөд хэсэг байтал Хахахаха инээгээд унав. Тэгснээ бүр тав, найм арав болоод манай онгод очихоор мэдээлэл ирэн. Хаааааахахаха л гээд инээгээд Би яасан гэхийн завдалгүй манай 20,30 гэснээ..... нэмэгдээд алга болоод өгөв.
Хүүеээ юу болоод та нар тийшээ алга болоод байнаа гэтэл....300...800 ч гэх шиг тоонууд нь нэмэгдэн алга болов. Онц үзүүштэй сайхан юм болж байна гэж инээсээр 6000 ч гэх шиг нэмэгдэн амаа ангайх хооронд нэмэгдсээр 900 000 аад онгод дээр, доор, дэргэд хажуугүй тэнд цуглан Хахахахаааахааа гээд л инээгээд байв. Хүүеэ яасан олон тоотой юм болчих воо гэхэд Бичээч онго маань тоонуудыг нь над хэлнэ. За ингээд л би тэсч ядан бүр сайхныг яриулахаар хүлээсээр харанхуй шөнө арай гэж учрыг лавлаж гарав.
Тэнд Багш шавь нартайгаа бөөлөө хийж байхад нөгөөдүүл зураг авч байжээ. Ном Ба Ван СО тэгтэл гэнэт пад гээд суугаад Онго нь орчихож гэнэ. Тэр тэгсэн уйлаад л бөөн юм болов гэнэ. Харин нөгөө орсон онго нь СО биш МОНГОЛ онгод байсан гэнэ дээ. Хэхэхээ. Бөөлөөний дараа гайхсан Солонгосууд багштай уулзан хоёр талын Ном Ба Ван МО манай багш зайран, Ном Ба Ван СО удган хоёр маань буу халжээ. Манай хэд маань чихээ дэлдийлгэж байгаад л сонсон, бас бичлэг хйиж авчээ.
Тэр СО удган маань багшийнд ирэх үед цэлмэг байсан Тэнгэр гэнэт тэрүүхэн тэндээ харлан цас орж нөгөө талынх нь цэнхэртэн туяарсан хэвээр байжээ. Тэгтэл замаасаа 5 минут төөрчээ. Багш: "Бид та нарыг үүд хоймороосоо л угтсандаа, Тэнгэрт цас оруулан, 5 минут төөрүүлсэн" гэхэд л нөгөөдүүл нээрээ яг тэгсэн гэж гэнэ. Багш маань СО удганы мэдрэмжийг шалгасан бололтой. СО удган багшийн отогт ирээд тэднийг бөөлөх үед нь маш олон морьдын төвөргөөнийг сонсчээ. Бас том цагаан шувуу унасан Цагаан өвгөний дүрийг харсан гэхэд Багш: "Зөвөө,  миний гурав дахь өвөгдөө" гэсэн гэнэ.  Ном Ба Ван СО гэсэндээ бас зүгээргүй байгаа биз дээ. Багш хэлэхдээ бүр дээд 16 р зууны үеийн үед манай хамаатан л байсан юм байна хэмээн хэлжээ. Ном Ба Ван СО-д буусан Монгол онго нь багшийн дээд үетэй хамаатан байсан ажээ.
Манай Онгодуудын инээд нь хүрээд олуулаа тэнд цуглаад үзүүштэй юм болж байна гэсэн нь Гуулин улсын Бөөд Монгол өвөг нь бууж буй инээдтэй явдал байжээ. Ном Ба Ван СО маань мэл гайхсан бизээ.  Тэгээд миний багш Ном Ба Ван МО-д минь шавь болох тухайгаа ярьсан гэнэ. Маргаа гарагт нь хамтдаа бууж үзэхээр товложээ.
Маргааш нь багш хэдэн шавьтайгаа бас бууж Ном Ба Ван СО маань ч буух гэж оролджээ. Гэтэл Монголчуудынх Пүд, Пүд гээд л орчоод Ном Ба Ван СОгийнх маань Сураг үгүй гэнээ. Багшийн Онгодууд хүлээж ядаад үйлээ хийчихээд явахдаа: За би үдэллээ. Шавь нар маань жаахан нааддаа гэсэн гэдэг. Багш явсны дараа л Ном Ба Ван СО-н Онгод нэг юм морилжээ. Уг нь тэр буултын дараа манай ТББ ын төлөөлөгч нар уулзах ёстой байсан ч Ном Ба Ван СО гийн маань СО онгодууд гардаггүй гэнэ дээ. Тэгсэн орох гэж бөөн юм болдог, гарах гэж бөөн юм болдог гэнээ. Дор хаяж найман цаг хиртэй болж байж гардаг гэнэ үү. Хачин юмаа. Ямар сайндаа манай хэд БӨӨ биш Үзмэрч байх гэж онош тодруулах гэж оролдохов. Түүнийг багшийнд бараалхахад Багшийн Онгодууд: "Бөөн Албин наачихсан явж байна даа зайлуул. Аваад өгөлтэй нь биш, Энд байснаас Гуулинд очиж үзэгдээ энэ Албингууд" гэсэн гэдэг. Учир нь Ном Ба Ван СО маань өөр олон Монгол Бөөгөөр явсан уулзсан бөгөөд тэдний  дунд Хулхи нь ч байжээ.  Тэдний нэгнээс л хэсэг Албин чирчихсэн бололтой.
Багш түүнийг: "Өөрт хураасан түмний зовлонг гаргаж сураагүй биедээ хураагаад байна. Энэ янзаараа байвал арван жил наславал их юм. Гаргаж сурах хэрэгтэй" гэсэн гэнэ. Ном Ба Ван СО удган ойлгосон уу үгүй юу БҮҮ МЭДЭЭ.
За тэгэхээр эндээс харвал Өвөг Дээдэс маань төрөлх Монгол нутагтаа цусаа хамгаалахыг чухалчлаад, Эмс охидоо хормой хотоо хэмээгээд Эрчүүдийг  хорхойсох өвчин тусав хэмээн загнадаг учир тод харагдана. Монгол л цус байвал хаа ч амьдарсан яадын хамаагүй хэмээн зөрүүдлэн Гадаадад үр хүүхдээ хадагсад бас бодох бодол. Хэдхэн үе дамжихад л үгүй ядахдаа Онгодууд, Сүнсний яс чанар ингэж их муудаж, Хүч чадал харьж сулардаг байна. Онгодууд гэдэг бол Сүнснүүд. Монгол Онгодууд шиг омогтой, чадалтай хүчтэй, дайчин Онгодууд ховор байх нь. Багшийн маань Буурлууд: "Солонгосын Бүх БӨӨ нийлээд миний 3 шавьтай тэнцэнэ" гэсэн гэдэг.  Монгол Онгодууд бол та бидний Өвөг Дээдсийн Сүнснүүд.  Харин харьд очоод олон үе дамжвал Ном Ба Ван СО-ийн  онгодууд шиг орох, гарах гэж цөвтөнөсөн юм болох нь.
МОНГОЛ ХҮНИЙГ ХАЙРЛАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙ МӨХӨХИЙН НЭГ БАТАЛГАА НЬ ЭНЭ ДЭЭ.
За та нар төсөөлдөө. Хамгийн холоос бол Харь гаригийн муу Сүнснүүд, Хамгийн ойроос бол Энэ дэлхийн муу Сүнснүүд Дэлхийг бүрхэхэд ЭНГИЙН ГЭХ ТА БҮХЭН яах вэ. Хядуулаад дуусна. ХАРЖ чадахгүй, СОНСОЖ чадахгүй, ХИЙ ЮМТАЙ БАЙЛДАХ МЭДЛЭГ байхгүй, ТУРШЛАГА байхгүй. НАТОгийн хамаг цэргүүд дээр Дэлхийн бүх орны АРМИ нэмээд ч, Сайн дурынхан цугларлаа ч ТА НАР ЯАЖ БАЙЛДАХ ВЭ????????
Харагддаггүй, Үзэгддэггүй, Сонсогддоггүй, Үхдэггүй  ХАР СҮНСнүүдтэй яаж байлдах вэ?
Хэдэн үзмэрч авчирч суулгаад хэлээд аль яг одоо Хаа байна? Тэр зүгт нь буудаад байя гэх үү? Хөдөлдөг, шилждэг, ажилладаг, бууны сум байтугайд Үхдэггүй тэднийг яах вэ??? Лам залах юм уу? Харин ч нэг инээд нь хүрэх биз. БӨӨгөөс өөр хэнийг ч гуйж чадахгүй. Гэтэл Гуулин улсын БӨӨ нар онгодоо оруулах гэсээээээээээээээээррр байтал Улаач нь Чад хийнэ.  Монгол БӨӨ нар арай л Хурдан даа.
Намайг яагаад манайхан Хуяггүй БӨӨЛҮҮЛЖ сургасныг би сүүлд мэдсэн. Та нар төсөөлдөө  Шалдан БӨӨ, Хуяг хувцас эдлэлтэй БӨӨ хоёрыг төсөөл. Хэн ч харсан Хуягтай Бөө нь гоё, сүртэй, итгэл үнэмшилтэй. Монголд нэг удаа Би амьсгаа боогдон үхэх дөхсөн юм. Энэ бол хормын төдий явдал. Босоод удаагүй, өргөө маань хүйтэн тул би өөрийн өрөөндөө хоёр хэнгэрэгээ тавьсан бөгөөд өрөөндөө буудаг байв. Гэнэт хоолой сонин болон: "Хурдан Буугаадах" гэв. За гээд би орноосоо босоод хэнгэрээ авах хоорондоо хоёр хэнгэрэгээ алийг нь авах вэ гэж бодох зуур л хоолой бүр боогдон, амьсгал бөглөрч, хахаж цацан, хөлс асгарч суун туссан бөгөөд шалавхан Хааны хэнгэргийг барьж аваад балбаж гарсан бөгөөд арван минутад зүв зүгээр болсон. Хаан надад: "За охин Харав уу? Хэрвээ чи бусдын адил байсан бол саяын дайрлагад өдийд Амьгүй цогцос болох байв" гэсэн. Нээрээ л би тэр зуур ямар их ялгаа зөрүү байгааг ухаарсан юм даа.
Үгүй ядахдаа л Өргөөнийхөө түлхүүрийг олоод гадаа гарч яваад өргөөний үүдний цоож, дараа нь өргөөний цоож, тэгээд өмд гутал цамц, хамгаалалтын зүүлтүүд, Хуяг өмсөх гэж лав арван минут, тэгээд Тэргүүнээ тавина, тэгээд хэнгэрэгээ барина. Энэд хооронд ганга уугиулах гээд л дор хаяж  хамгийн хурдаллаа, бас хүн хажууд туславал 15 минут болнодог.  Энэ буултын дараа миний Өндөр ээж минь орж ирэн уйлж, намайг илэн хайрлаж Охиныгоо тавиад туучих алдлаа хэмээгээд намайг барьж эмчилж өгсөн билээ. Харин маргааш нь Атийл эцэг надад ийм хүнд үед хэнгэрэг ч хэрэглэх хэрэг үгүй ингэж байлдаж бай хэмээн миний гарын алгаараа хэрхэн байлдахыг заасан. Сүүлд хаан маань хуруугаа эмрэн яаж байлдахыг зааж өгсөн юм даа.
МОНГОЛ ХҮН та одоо БӨӨ хүмүүсийг гайхан БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ хэмээн шоолж, айл бүрт БӨӨ төрчлөө хэмээн ундууцах ХЭРЭГ байна уу? УЧИРГҮЙ ЮМ ГЭЖ БАЙДАГГҮЙ. Одоо яг ач тус,үүргийг нь ойлговол ХАРИН ЦӨӨХӨН БАЙГАА БИЗ ДЭЭ. ДЭЛХИЙ НИЙТЭД ГАЙ ТААРВАЛ ХОВОР ЭРДЭНИЙН ТООНД ОРНО. Иймээс МОНГОЛ ХҮНИЙГ ДЭЛХИЙ ХАЙРЛАХ ЁСТОЙ ЮМ. ХУЖАА НАР ХАЙРЛАХ ЁСТОЙ ЮМ. тэгтэл эд тооны олондоо л толгой нь мангуурахаас өөрсдийг нь ч аварч өгдөгийг ухаараагүй л байгаа байхгүй юу. Дэлхийд олон БӨӨ бий ч Монгол БӨӨтэй харьцуулахад хэцүүхэн л байдгийн учир шалтгааныг бодоцгоо.  Гэтэл тэр БӨӨнүүдийн үндэс гарал Дээд өвөг нь МОНГОЛ байж таардаг нь юу хэлээд байгааг ойлгоно биз ээ.
За одоо бодоод үз танай хамаатан садан дахь хоёр гурван БӨӨгөө хамаатан саднуудынхаа бусад гишүүдтэй тоог нь харьцуулаад хар. Нэг нь НЭГ ОРОНТОЙ тоо, нөгөөх нь ХОЁР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ОРОНТОЙ тоо л гарна даг. Хэн нь туйлширч хэнийг Ад үзэж байсангаа бодоцгоо.
За тэгтэл БӨӨ болоогүй ч та бас Монгол хүн. Бас л тэдний үр удам. Тэгэхээс тэгэх гэсэн мэт та нар маш их зөн совинтой Нөхдүүд шүү дээ. Ялгаа байгаа биз дээ. Энэ бол БӨӨ нар нь дайчин хамгаалагч, манлайлагч нар нь та нар нь цэргүүд л байгаад учир оршино.
 ХЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭХЭХЭХЭХЭ. Элэг хөшлөө. Бөө нар бол Хөх Мөнх Тэнгэрт л захирагдах ёстой зөв захирагдвал Дарга, Буруу захирагдвал Үхэл, Харин  Цэргүүд та нар нэгэнт л цэрэг учраас ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, ТУШААЛ гэдгээ бас ойлгохоос өөр арга үгүй. Хүн бүр өөр өөрийн үүрэгтэй, хариуцлагатай ирдэг. Түүнийгээ биелүүл гээд л Тэнгэрээс Зарлиг буучихсан л байна лээ. Хугацаа энэ тэр нь тодорхой, хийх ажил нь ч тодорхой. Тэнгэрээ таньж мэд, түүхээ унш, ухаар, Сонгуулийн өмнө ҮНЭН гэдгийг тань, өөртөө итгэ, Сонгуулиа ЗӨВ хийж үзгээ дугуйлахдаа хэн их амласанд нь биш Хэн Байгаль, дэлхийг хайрласан, тэдэнд зориулж юм хийнэ гэсэн, Хэн түүхийг сэргээнэ, Үнэнг хайна гэсэнд, Хэн боловсролд анхаарч, толгойг чинь хөгжүүлнэ гэсэнд, Хэн та нараар ажил хийлгэнэ гэсэнд ӨГ хэмээн сургаад байгаа билээ.
Тэнгэрийн Гэрэлийг нийтэд түгээ, хэл гээд анх Блог эхлэхэд л бичсэн хуудсыг одоо дахиад сануулъя.
Нөхөр маань өчигдөр дахиад л өргөөнд орж ярилцжээ. Би биш тэр Бөө юм шиг байна. Би бол өргөөндөө шагайнаа бараг үгүй хүн. Долоо хоногтоо нэг орж цэвэрлүүл их юм. Харин нөхөр маань ордог болсноос хойш манай өргөөнд лаа асдаг, бас цэвэрлэгддэг болчихож. Аштай юу. Өчигдөр Хаан болон Хань хоёрын яриа сонирхол татав. Нууц ч байж мэдэх ч би чалчаа юм чинь яадын. Тэр хоёр хэнийгээ юугаа удирдах гээд байгаан ярьж гарчээ. Нөгөө удирдлагын хичээлээ хийжээ.  
Хаан: ..... "Чи өөртөө айдас гэдгийг өөрөө төрүүлж байна. Энэ бол болохгүй. Жишээ нь чи би англи хэлийг энэ унаган багаасаа англи хэлтэй өссөн хүмүүс шиг ярьж чадахгүй, миний хэлж байгааг эд сайн ойлгоосой, буруу үг хэлчих вий гэх мэтээр өөрийгөө хянаад байна. Чи энд сонгогдоод ирж чадсан. Чиний хэлж байгааг эд ойлгож л байна. Чамд зарим хэцүү мэдэхгүй хэллэг байж болох ч бүү өөрийгөө бариад, цэнээд бай. Тэгэх тусам чи сул талаа үзүүлнэ. Сандрах, гацах, бодох, нэг үгэнд хэт анхаарснаас болоод өгүүлбэрийн утгаа алдах гэх мэт. Иймээс чөлөөтэй өөртөө итгэлтэйгээр ярь. Чи ганцаараа, чиний талд зогсох хүн байхгүй гэж бүү бод. Өөрөө өөртөө айдас гэгчийг бий болгох хэрэггүй. Чамайг маш олон цэцэн цэлмэг, ноён онгууд маань дагаж явна. Үүнд итгэлтэй байж, өөртөө итгэн хэлэх хийх гэснээ чөлөөтэй хий.
Хэрэв чи энэ өөрт үүсгэх айдсаа дарж чадахгүй бол Дайсан сул талыг чинь олж харна. Сул тал дээр дөрөөлдөг юм. Хэрвээ чи би та нартай адил унаган англи хэлтэй биш, би өөр үндэстэн, та нарын ёс заншлыг сайн мэдэхгүй гэх мэтээр хэлбэл эд чамайг тийм ээ чи мэдэхгүй байна гээд юу ч нэмж болох. Чи өөрийгөө бол эд нар унаган англи хэлтэй байлаа гээд тэгээд өөрсдөө энэ ажлыг хийх нь яагаав. Чадвар, мэдлэг дутаад чамайг урьж, эд ганц хэлийг унаган багаасаа сурсан бол чи сүүлд сурсан ч эдэнтэй эн зэрэгцэх байтугай, заагаад зогсож байна. Энэ чиний давуу тал...... "гэх мэтээр өнөө хоёр чинь бүр гарч өгдөг болжээ.
Хэхэхэ яг зөв манай нөхөр яг энэн дэр Монголд алддаг байсан юм. Заавал нэг хэдэн юмтай хэлхэлдэж байж ажил бүтдэг аятай л байсандаг.  Монголд гадаадууд Монгол хэл мэдэхгүй байж ажиллаад байдаг байхад яагаад Монгол хүн л гэж бүгд гадаадуудад тааруулж ажиллах ёстой юм гайгүй байлгүй. Миний англи хэлний багш ер нь надаас залхсан байх шүү. Би монгол үг заагаад байдаг юм. Хаан маань намайг оодруулж чи ганцаар бахдаа л ярьчихдаг, амиа аваад явчихдаг байгаа юмыг уншаад ойлгодог болчихвол болоо. Хүн байвал ер бүү ярь, заавал дамжуулж бай гэсэн нь бас л нэг учир байдаг байж мэднэ. Эсвэл өөрийгөө рекламдаад байгаа байхаа мань хашир. ..........АААааахахахахаха гэнээ. Инээгээд толгой нь бөнжигнөөд байнадаг. ....
 Тэр хоёр Мөн их л нарийн нарийн сонин арга текникүүд ярьсан байна шүү. Бичүүл бас бөөн урт юм болох нь. Уг нь нэр дэвших гэж үйлээ үзэж байгаа манай Дээд хэрэгтэй л юмнууд байнадаг.  Би ямар ийм юм сонирхох биш.
Хурал, Хуралдай хоёрт дуртай энэ хоёрт л таарсан сэдвүүд байнадаг. Би бол хуралд дургүй. Хамгийн сүүлийн шийдвэр нь сонирхолтой.  Нэг хүн надаас энэ гэгээрлийн талаараа ЛЕКЦ  уншаач гэж байсандаг. Багш магш, мундаг хүмүүс л уншдаг биз дээ. Би тийм юм хийж байсан түүх байхгүй. Миний хамгийн олон хүний өмнө илтгэл тавьсан түүх бол Японд сүүлд Накацү хотод байхдаа 1000  хүний ч гэлүү 3000 хүний ч гэлүү суудалтай тэр хотын соёлын төвд Монгол орныхоо тухай илтгэл тавьж байсан юм байнадаг. Юун ч идэвхитэй юм бэ, дүүрэн л япончууд байсандаг.  
Монголын тухай л ярьснаас ямар би онол, том юм ярьсан биш дээ. За бусад нь тэр үеийн миний тэр багш ядаргаатай амьтан байсхийж байгаад л энд тэндхийн газар хэдэн хүн цуглуулаад элдэв шалдав балай юм яриулдаг байсандаг. Хаашаа ч зугтах аргагүй ганцаараа байсан болохоор хийгээд л хаясандаг. Гэвч над огтхон ч сонирхол байдаггүй. Индэрт гараад доор байх хүмүүсийг хараад юу бодогдон балайрдаг гэж бодно.
Инээд хүрээд, янзтай юмс орж ирж гарна шүү дээ, бүх хүнийг нэг цэгээс би хараад л бүгдийг нь нүүрийг зэрэг харангуутаа л гайхаад толгой дотор маань тэрний нүдийг, тэрний хамартай, энэний амтай нийлүүлээд л гэх мэтээр л урсаад алга болно. Тэр хүмүүсээр хүнийг бүтээж, биеийг нь бүгд ижил хэлбэрт оруулах юмуу, бүгдийг нь дээрээс нь доош нь жагсаах, эсвэл таарах таарах хосоор нь холбоод суулгаж харах ч юмуу ёстой тэнэг юмс харагдаад бодогдоод байдаг. Мөн тэр хүн ийм зантай, энэ нь ийм, тэр муу зэвүүн новш байна, энэ яасан хөөрхөн юм бэ хайр хүрмээр ч гэх шиг хачин сонин юмс урсдаг. Харахгүй бол харин хийх юмаа марталгүй тайлбарладаг.
Би залуухан байх үед ажил дээр дарга, Чи хаана ч гэнээ нэг газар бүжиглэ гэж үүрэг өгөв. Нэг салбарууд, албан газрын урлагын үзлэг болсон юм. Монгол ардын бүжиг гээд гэхдээ би ганцаараа ч байлуу хүнтэй ч байлуу бүү мэдээ нэг л хүнээр заалгаад халтуурдсан санагдана. Яг тэр шалгалтын өдөр нь тэнд олон хүн байгааг хараад балмагдан яанаа гэтэл Дарга маань хундага архи барьчихсан Май энийг тогтоочихоод очоод бүжиглэчих гэсэн юм даа. Элэг авмаар юм болсон. За яашиг яашиг согтоод унуул түвэг гээд гарлаа.
Гэтэл нөгөө давтаад байсан хөдөлгөөнүүд нь мартагдав. Би тэр хөдөлгөөнүүдийг санах гэж дээшээ хараад л нэгийг нь хийж байхдаа нөгөөхийг нь санан хийсээр дуусгасан бөгөөд дараа найз нар маань намайг шоолоод татаж унасандаг. Хэзээ хүн бүжиглэхдээ дээгүүр харж байгаад л бүжиглэж байсын хэнэгч үгүй авч хаячихаад л ордог байна ш дээ гээд л хэхэхэ. Байр эзлээгүйг бодвол дээшээ харсанг минь мэрэгжилтэн нь олоод харсан байхаас зайлахгүй хэхэхэ. Байр эзэлсэн бол балрахгүй юу дахиад бас цааш нэг тоглолт болдог гэсэн. Даргын даалгаврыг нэр төртэй л биелүүлсэн бол болоо ш дээ.
Айдгаа авдартаа хийчихсэн би иртэл тэнд гарч жижиг шүлэг шиг юм унших найз маань яанаа мартаад байна гээд сандарчихсан байв. Би түүнд юу байсын ингэчих гээд хуруун дээр нь бичээд гаргуулсан юм. Гэтэл тэр маань ч хуруугаа харан уншаад баригдсан юм даа. Хуруугаа харсан ч уншаад л дуусгасан бол болоо ш дээ. Гэхдээ тэр их гоё шүлэг байсан юм. Нөгөө хуруунуудыг нэрлэдэг. Дунд ноён, Дугар Зайсан, Чигчий бүүвэй гэх мэт 5 хурууны нэрийг нэрлэх шүлэг байсан байх шүү. Ямар цэцэрлэгийн хүүхдүүд биш дээ. Гуч гарсан бид хэдийг хэн тийм балай концерт хийлгээ вэ? Хэн манай даргыг төрөлхийн авьяасгүй биднийг тийм юм хий гэсийн?  гэхдээ л Дарга бол дарга ш дээ. Тушаалаа биелүүлсэн л бол болоо. Монгол ардын бүжиг мэддэггүй намайг  чи нарийхан байна, бүдүүн хүн бүжиглүүлснээс дээр гээд л бүжигт оруулчихсандаг. Би тэр бүжгийн аяыг ч санахгүй байна. Хөгжим нь дуусчаад байхад бүжиглээд байсан биш байгаа даа. Одоо л санаа зовлоо ш дээ хэхэхэхэ. За яадын яадын.
Мөн нэг удаа Япон явсан тухайгаа  албан ёсны Монгол Японы уулзалт дээр илтгэсэн юм. Нөхөр энэ хурлын дарга байв. Япон Монгол нийлсэн 30 гаран хүн байсандаг. Гэтэл тэр илтгэл 15 минутанд дуусах ёстой гэв. 15 минут дууссан ч Би яриад баймаар байсан юм чинь яахын. Нөхөр намайг анхааруулан боль, дуусга хэмээн царай зүс хамаг юмаа хөдөлгөн цухалдан боож үхэхнээ. Тэгэнгүүт түүн рүү харахгүй байсаар байгаад 30 хэдэн минут болгочихсон ш дээ хэхэхэ Яадын. Дараа нь би түүнд зөндөө загнуулсан. Мэдрэмжгүй, хэнэггүй, хүний үг авдаггүй, бүдүүлэг, хурал хүндэтгээгүй, гадны зочин чилээв гээд л хэхэхэ. Яадын би японоор ярьсан юм чинь ямар монголоор ярьсан биш төрөлх хэлээрээ юм сонсоод энэ үгийг хазгай муруй хэлэв гээд ядахдаа шүүгээд суух тэд юундаа уйддын. Монголчууд л уйдаа биз.  Нүүр амаа хөдөлгөөд л минчийж уурлаад дургүй хүргээд байхаар нь Албаар би сунгаад л яриад байсан юм чинь яадын хэхэхэ.
Гэхдээ энэ бүхэнд би шинжлэх ухааны үндэстэй, онол энэ тэр чухал юм ярьж байсангүй. Дандаа л хэрэгтэй хэрэггүй юм ярьсан. Бас үзүүлэн харуулан байж ярьсан болохоор гайгүй. Харин би Бөөгөөр Лекц уншина гэвэл Үлгэр биш Үнэн л болох байлгүй л дээ. Би ямар багш биш, юугаа мэддийн. Тэгээд ярих юм нь ч онц биш. Түүхээ ярих юм бол би гээч хүн хөгөө чирнэ. Түүнийг чинь томоотой зогсож байгаад яаж ярихын, Тонгочиж өгнө шүү дээ. Аягүй бол инээд хүрээд савж унаж тийчлэх хэрэг гарна. Би нэг яг өөртэйгөө адилхан инээх дуртай нэг найзтайгаа гэрт нь ёстой будаа болтол инээдэг байв. Орон дээр нь хэвтэж байгаад л хоюулаа өнхрөн тийчилж инээнэ. Тэр бол бүр орон дээрээ үсрэн дэвхцэж чарлан инээнэ.  Заавал савж унах хэрэг гарна даа. Намайг та нар хэхэхэ гээд л инээгээд болоо гэж бодно уу. Их л сүртэй инээж байж тайвширна шүү дээ. Мөн би нэг газар томоотой сууж хүлээж чаддаггүй. Аягүй бол ширээн доогуур ч нэг орж үзэж, өшиглөж ч нэг үзэж магадгүй.  Лекц уншина гэж бүтэхгүй асуудал нь надад ойлгомжтой.
Би нэг балай юм бодвол юмаа ярьж чадахаа болиод мартчихна, Нэг анхаарлаа төвлөрүүлчүүл яримаар санагдаад бусдыгаа таг мартдаг айхтар гэмтэй. Нэмж юмнууд орж ирээд л ярьсаар байх аюултай.
Нэг найз маань лангуундаа нэг удаа сууж өгөхийг хүсэхэд ЗАААА гээд л ихэд уриалгахан амласан удаатай. Би тэнд суухдаа л Лангуунд сууна гэдэг үнэхээр бүтэхгүй хэцүү ажлыг мэдсэн. Юу гэнээ 2 хан метр газар чинь, энэ олон цаг яаж сууж тэсэхийн бэ? Юу хийхийн бэ? Хүн ирэх нүү, юмаа зарах гэж яасан хэцүү вэ. Гав ганц сандалтай. Лангуу доор хэвтэх ч газар үгүй.  Орхиод явж болохгүй ёстой би хэдхэн цаг арай гэж болоод хаагаад явчихсандаг. Яаж бас найзаа хохироохов гээд хагас хугас юмыг нь өөрөө худалдаад авчихсан  ш дээ яадын хэхэхэхэ. Уяатай нохойн Зовлонг тэгэхэд их ойлгож билээ.
Би Японоос ирээд нөхөртэйгөө хамт жолооны курст орсон юм. За тэгээд л бид хоёр хоюулаа нийлээд л таслах гэдгийг үзүүлж өгдөг байлаа. Шалгалт ч болов. Дром гэдэг шалгалт дээр нь хүмүүс холоос хараад хэд хэдэн нь машинаа хөдөлгөдөг гэж сайн мэднэ бизээ. Миний ээлж ирээд л би машинаа мөлхүүлсээр юмсыг нь хийгээд л байлаа. Мэдээж би хамгийн амархнаас нь эхэлнэ. Гэтэл ухрах, карманд орох гэж хамгийн утгагүй хоёр юм нь үлдэн хийх гэтэл манайхан л ГАР ГАР гэж дохиод л, нөхөр маань тэвдээд л гүйгээд бас ГАР гээд л сандчаад, жолооны багш маань хүртэл Гар гээд л дохиод бүгд ДОХИВ. Учир нь шалгалтад аз таарч шалгагч намайг хийсэн хэмээн тооцон андуураад будилсан бөгөөд түүнээс бусад нь бүгд мэдчихэж. Би ч мэдсэн юм. Гэтэл гараад явах гэтэл яаж шалгалтыг хуурч болдогын гээд болдоггүй хамаг бие минь хөшөөд, хөлс асгараад, нөгөө өмнөх тайван байдал алдагдаад чичирч гарав.
Хулгай хийгээд баригдсан аятай л хачин юм болов. Тэгэхээр нь байхгүй Ухрав. Нөгөөдүүл маань намайг тэнэг гэж толгойгоо хатган, тархиа барилан мөн гашуудаж байгаа харагдав. Нөхөр Үхлээ Үхлээ, уур нь хүрээд намайг биеийнхээ бүх хөдөлгөөнөөр Загнан, тэнэг гээд л яг Үхэх нь. Гэтэл нөгөө нэг Туг муг нь унасангүй ухарч чадав. Өмнө нь мөн ч сайхан унагаадаг байж билээ. Туг унах тоолонд тэдэн хүн аллаа, эдэн хүн аллаа л гэж нэмэгддэг байлаа. За тэрийг дуусгаад гартал нөгөөдүүл чинь Маш ирчимтэй шууд ГАР ГАР гээд л дохив. Би тэс өөр зүг рүү машинтайгаа гэлдэртэл ӨӨӨӨ гээд л тархиа базалж байна тэд.
Күээ мөн зовлонтой улс шүү. Хүн хулгай хийгээд баригдах гэж байгаа юм шиг аймаар санагдаад зовж байхад чинь Аврах гээд чарлаад байдаг. Гэвч би тэр хачин карман гэдэг юманд чичирч салгалж, мөлхөж байж орчоод, гарчихав. Ёооооох ёх ёх ёх гэж уйлмаар санагдсан шүү. Хичнээн айж, нүүр улайн, чичирч сандрав аа.
Тэр ийш нь тийш нь мушгиад л бөгсөөрөө ухарч  дөрвөлжинд орохыг Уутанд ордог гэдгийн болов уу юу гэдгийн болоо. Нэрийг нь ч мэдэх юм алга. Хажуугаараа Харманд орох гэдэг нь амихандаа хоёр машины хооронд машинаа чихэхийг л хэлээд байгаа бололтой.
Тэд намайг ГАР ГАР гэж сандраагүй бол би арай тайван байх байсан байхдаа. Хамаг хөлс асгаруулаад, чичрүүлчихсэн шүү. Нөхөр маань намайг зад загнасан ч хийсэн юм чинь яадын.  Харин нөгөө тааж бууддаг шалгалт дээр нь шогтсон ш дээ. Бид хоёр шалгалтанд орон нэг ширээнд суутал тэр сайн бөглөдөг гээд нэг залуухан хүүхэн лүү намайг хаяад явчихав. Харин шалгалтын дараа хаягдсан би зөв онож буудан тэнцээд, хаясан тэр муу буруу буудаад унасан даа.
Болж яадын. Далжигнаад л толгой сайтай залуу хүүхэн лүү яваад намайг хаяад алга болох ч лээ. Аягүй бол тэр залуу хүүхэн түүнийг хөгшин төгцөг гээд хуулуулахгүй тоогоогүй ээ хэхэхэ.  Анх дурлаж байсан бол тэр бас яаж далжигнаж надад өөрөө хуулуулж байх болоо. Эрчүүдээ гэж худал хуурмагийн туйлууд байх юм даа. Жолооны шалгалтан дээр л чанар нь танигдаж, хайрын хэмжүүр нь ажилчихаж байгаа юм даа. Аянга бол хаягдсан ч гандан буурахгүйдэг, гуйхгүйдэг гэдгээ жолооны шалгалт дээр л үзүүлчихэж байгаа юм даа хэхэхэхэ. Маани бодмээ хум гэж тэр үед цаас бууддаг биш, машинтайгаа хөдөлдөг шалгалтанд би ямар их сандарваа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.