Wednesday, October 19, 2011

Энд тэндээс баримтууд цугларч л байна даа.


сайн байцгаан уу. Тэнгэр монгол газар бүлхэм зүрэх хайрханаа тахисан өдөр өөр газар буусан онгод нар зүрх хайрханг тахиж байхыг мэдсэн байна. миний танил надаас зүрх хайрхан хаана байдаг вэ гэж асуув учир нь тэр өдөр тэр бас өөр газар онгодтой уулзаж байхад тэр онгод нь зүрх хайрхан гэж хаана байдагын дээр онгодууд зүрх хайрханг тахиж байна гээд хуралдаж байна хаана байдагын гэж асуусан гэнэ. манай найз мэдэхгүй байсан болхоор миний тависан линкыг хараад үнэн сонин юм аа гээд л асууж байхын.
Би өмнө нь Чингисийн Монголчууд Бүлхэмийн залуучууд маань Зүрх Хайрханд очиж эрчим авч түүнд хүндэтгэл үзүүлэхээр 21 үүлээ гарсан тухай цухас дурдан тэдний авсан зургуудаас тавьж байсан болно. Эдгээр залуус маань өөрийн биеэр бүгдийг хийж туршиж үзэн, Тэнгэрийн үйл хэрэгт идэвхитэй оролцож байгаа билээ. Энэ өдөр тэд маань энэ замбативээс дээдсүүд маань Дээд тивээсээ Хайрханыг тахисан юм. Тэд яг зааврын дагуу явж, яг номын дагуу өргөлөө өргөж, хог тарилгүй маш зөв хийж чадсан бөгөөд тэдэнд үүний хариуд Тэнгэр төрөл бүрийн зураг авахуулан бэлэглэсэн билээ.

Харин сүүлд блогт энд оролцож байсан хүү дээрхи өгүүлбэрийг бас тавьжээ. Эндээс та бүхэн дүгнэлт бас хийх хэрэгтэй. Аянга ганцаараа үглэн дуулдаг байсан бол түүнийг Үнэн гэдгийг баримтжуулах олон хүн бас нэмэгдсэн юм шүү. Энэ мэтээр эд мөрийн баримтууд ихээр цугларан группын блогт болон, пэйсбүүк дээр ч хадгалагдан үлдэж байгаа билээ.

Зүрх Хайрханд Савдгийн Догшин Хаан байрлаж буй учир хүмүүс та нар тэнд очихдоо үг хэлээ мэдэж, үйл хөдлөлөө хянаж, номтой журамтай байхыг анхааруулж байна. Орой зулай дээр нь гарч дэвхцээд байлгүй, хормойноос нь эхлээд л Хог хаяхгүй, Хадаг уяхгүй, Архи өргөхгүй шүү дээ. Аянга юугаа мэддийн, өмнө нь болоод л байсан юм хадаг, архи өргөх л болно гэх лам, бөө нар анхаарцгаа. Цаг цагаараа байдаггүй гэдэгдээ. Савдагийн Хааныг нь Аянга аль хэдийн амилуулаад тэр Хайрханд залаад, түүний нэрийг Баянзүрх уул биш ЗҮРХХАЙРХАН хэмээн тахиж шүтэж бай хэмээн ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ гарсаныг би блогтоо бичсэн байгаа өмнө нь.

Хадаг, Архи, Хог хориотой хэмээн Хорио цээрээ ч зарласан юм шүү. Та нар овоог биш Хайрханыг нь харж тахиж суртугай. Та нар модонд хадаг уяж ганц мод тахиж биш, Хайрханг нь шүтэж зөвшөөрөл авч тахиж суртугай. Та нар буруу тахивал даанч нэг хүч чадал авч чадахгүй дээ. Онгодуудаасаа Хорионд оруулна гэдгээ мэдэж авцгаа БӨӨ нар минь. Өөрсдийн аваачиж уясан тэр элдэв хадгаа авч өршөөл ирэхгүй бол сүүлийн үед та нар нэг л биш болоод байгаагийнхаа учрыг ойлгох болно.  Хэдэн онгодуудыг чинь өөрсдийн чинь уясан Хадагт боогоод л тавиад байна гэдгийг анхааруулж байна. Лам нар бол уншсан тарни бүхэн чинь хойноосоо уншигдан чамд очих учраас зөв тахиж суртугай.

Бөөтэй барьцан уул Хайрхан худлаа тахьдагаа болих хэрэгтэй. Сүсэгтэн олныг мунхруулан, лус савдаг улам уцаарлуулан уурлуулдагаа ойлгох цаг чинь болсоон. Энэ бүхэнг хийвэл эргээд чамд хор л болно. Эсэргүүцээд байвал очоод дахиж бололгүй яахав чөлөөтэй. Даан ч пянг нь даахгүй дараа нь зовох вий л гээд Аянга сайхан сэтгэл гарган хэлж байгаад л учир байна. Тэрнээс та нар яах нь над падлий ч байхгүй юмдаг. Би ямар Хайрхан уулыг өөрийн хэмээн өмчилж байгаа биш. Тэр бол Дэлхийн ХААН Хайрхан шүү дээ. Хэн бугай нь ч дэлхийн хаанаас ч ирээд шүтэн сүсэглэх эрхтэй. Зөв л юм хийгээрэй, зөв сүсэглээд хүслээ биелүүлээд аваарай, хилэгнүүлээд сүйрэв гэж л зөвлөж байгааг тунгаана уу.

Энгийн хүн бол ном журмын дагуу өөрсдөө сүсэглэж суртугай. Савдгийн Хааны магнай дээр гарсан  бүхэн хэцүүдэнэ дээ. Түүнд тусгай зөвшөөрөлтэй хүмүүс, тусгай өдөр Тэнгэрт мэдүүлж байж очдог журам тогтсоныг сонордсугай.

Хайрханы хог шороо хамаг бүхнийг ариусган цэвэрлэсэн бүхэн буян нь нэмэгдэнэ дээ. Харин Тэнгэр Монгол Газар гэж хэлээд Тэнгэрээс өршөөл эрин, Хайрханы Хаанаас өршөөл эрэн хүрч цэвэрлэх ёстой юм шүү. Энэ бүхэнг сайн бичиж ойлгуулахгүй бол сүүлийн үед Хайрханы амилсан сургаар тийш цувах хүний тоо нэмэгдэж байгаа гэнэ. Хэрвээ та зөв л очоод зөв эрчим аваад буцахгүй бол та замдаа гэсхээлд өртөөд байж болох аюултай учир анхаарцгаана бизээ хүмүүс ээ. Зөв очино гэж яах вэ? Хог тарихгүй, архи өргөхгүй, хадаг хийсгэхгүй,  машинаар элдэв зам  гарган сэглэхгүй, согтуу очихгүй байхыг хэлж байгаа юм. Угаасаа аяндаа Хайрханы Харуулууд Хэрээ, Шаазгай нар тэрүүгээр эргэлдэн харуул хийж байгаа. Хайрханаас мод, чулуу авч үйл тамаа эдлэв дээ.

Хормойд нь очоод Хайрханы орой руу хараад шээгээд унав аа. Үр чинь тасрана. Хайрханы хормойд гэр орноо бариад унав аа. Голомт чинь тасрана. Би зүгээр айлгах гэж бичиж байгаа биш. Анхааруулж хэлж байна шүү. Түүнийг хариуцдаг Төрийн байгуулага ч түмэн олонд суртал ухуулга хийн Төрийн тахилга болох энэ Хайрханыг харж хандаасай.

Өмнө нь энэ бол ганц миний түүх байсан бол Хайрханы түүх бол Монголын түүх болно. Хүсэл биелүүлдэг Хайрхан болтлоо алдарших учраас түүнийг одооноос хайрлаж бодож байх ёстой юмаа. Газар газрын хүмүүс түмэн бээрийн холоос ирэн энд сүсэглэх учраас түүний өнгийг төрхийг нь хайрлах ёстой юм. Одоо олон хүн байтугай, олон онгод сүнснүүд мэдэн зарлагдаж, батлагдаж эхэлсэн учраас та бүхэн минь нүдээ нээцгээ.

Тэнгэрийн үйл бол нууц бөгөөд, Дээдийн Дээд Онгодуудын үйл хэрхэн нууц өрнөдөгийг дээрхи хүний гайхсан ярианаас ч дүгнэж болно. Одоо Хайрхан маань эгнэгт хүчээ авсан учраас зарлагдахад айх аюул үгүй юм.  Намайг Агсалдай Хааныг амилуулан сэргээж энэ мянганд орших Хайрханд нь залж, Энэ Хайрхан энэ мянганы Хайрхадууд, уулсын ХААН УУЛ болон баяр хөөр болж байхад  манайхнаас өөр отгийн хэдхэн өндөр дээд зиндааны онгодууд л мэдэж байсандаг.

Одоо харин Тэр Зүрх Хайрхан нь хаана байдаг болчоо вэ гээд өөр онгодууд мэдэж асууж сурж эхэлж байгааг та бүхэн анзаарсан байх. Тэгвэл энэ бүхнээс харахад л Чингис Хааны онгодыг буухыг Бусад Бөө түүний онгодууд  мэдсэн байх албатай байна уу??? Мэдэхгүйгээ мэддэг болгон мэдэмхийрэх Эмэгтэй хүн дээр буух ёсгүй гэх Онго болон жүжиглэгч Тийрэнгийн Үнэн төрхний баталгаа биш гэж үү.

Гэтэл буухыг нь хэдхэн Дээд зиндааны онгодууд л мэдэж байдаг. Хаана, хэн дээр буух нь Тэнгэрийн нууц байдаг. Хаана, Хэн дээр буулгахаа Тэнгэр л мэддэг. Энэ бүхэн бол Дээр ертөнцөд ч зэрэг зиндаа, дэг журам, ёс жаягтай байдгийн баталгаа юм. Үүний бодит баримт нь Хааныг буусныг өөрийн биеэр очиж шалгаж бас утсандаа бичлэг хийсэн цөс ихт Мөнхгэрэл хүү энэ бичлэгээ монголоор сонсвол ЮУ ТҮҮВ  гээч хуудаст тавьж баахан хүмүүс ундууцан худал үнэнгээр нь шүүмжлүүлэх зуур нэгэн сэтгэгдэл хүн үлдээснээс дүгнэж болно.  Түүний сэтгэгдлийг Энүүгүүр түүгээр аялав, энд тэндээс түүв гэдэгт тавьсан байгаа билээ. Тэдний Дээдийн Дэд онгодууд хаана, хэн дээр буухыг нь харин мэдэж байсан байдаг. Энэ мэтээр өөр хоорондоо бие биенийгээ танихгүй ч нэгэн үйл явдал учрал, Дээд тэнгэрүүдийн мэдээллүүдийг авах, таарах, харьцуулах, эдгээрээс дүгнэлт хийж бодох зэрэг олон баримтууд цугларч төвлөрч байгаад их баяртай байнаа. Үнэн юм гэдэг цаг хугацаагаар хэмжигдээд гараад л ирдэг юм байна даа. Үкэ мөн азтай авгай шүү би гээд л баясаад байхаас даа хөөрхий.

ТэнгэрМонголГазар блогт  Хайрханг тахьсан очсон болон, Хаантай уулзсан тухай тэмдэглэлээ тэнд оролцож үзсэн хүмүүс сийрүүлэн бичиж тавьж эхэлсэн бөгөөд энэ бүхэн бол бодит баталгаанууд болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бизээ. Аянга үлгэрээ ганцаараа бичихээ болин өөр олон хүмүүс үлгэрийг нь бичилцдэг болсон нь үнэхээр таатай. Монголын шинэ нууц товчоонд бас л олон олон баатрууд, олон олон адал явдлууд бичигдэн үлдэх бизээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.