Sunday, October 16, 2011

Доор бас Хурал болсон гэнэ


Буурлууд яагаад Үрсээ зовоодог вэ?
БӨӨ болноо гэдэг хэн хүний дураараа, дурлаад хийгээд байх ажил биш. Тэр тусмаа энэ орчин цагт ер ихэнхи хүмүүс дургүй. Овог отог бүхэн Улаач болох тамгатай хүүхдэдээ янз бүрийн аргаар мэдрүүлдэг. Гарцаагүй л бариулж, дийлж байгаа нь аймаар.
Мэдээж эхлээд Улаач болох ёстойг нь зөөлнөөр олон удаа сануулдаг. Зүүд нойронд нь орох, онцгой совингуудыг өгөх, бодсон нь биелээд байх, нүдэнд нь элдэв юм харагдах, чихэнд нь сонсогдох, хүн дагаад байгаа нь мэдрэгдэх юмуу, ер нь л бусдаас онцгой мэдрэмж илүүтэй өгөн шар гэрлэн дохио анивчуулж өгдөг.
Хэрэв энэ бүхэн бага насанд тохиовол хүүхэд өөрөө анзаарахгүй байх юм уу, эсвэл ээж аавдаа хэллээ ч тэд нь тоодоггүй. Сүнс гэж байдаггүй юм, Айсан хүнд аргал хөдөлдөгийн, Муу ёр гэчилэн загнах буюу их анхааралтай нэг нь яав ийв, хүүхэд зөнтэй, урд насаа хардаг юм гэсэн тэр л юм  байхдаа гэж байгаад л өнгөрөөдөг.
Ингээд авч хэлэлцэхгүй байгаа юм чинь яахын Буурлууд улаан гэрэл анивчуулахаас өөр аргагүй болно. Үүнд ажил бүтэхгүй болох, өвчин ороох, амьдралд нь бүтэлгүй явдал ихсэх гэх мэтээс өгсүүлээд л жаахан мэдрүүлж эхэлнэ. Гэвч газар дээрх годилууд бид яадаг билээ. Их удахдаа Ганданд очиж ном сонин уншуулна. Даанч мэддэг мэргэн лам үнэхээр ховор нь гачлантай. Бүгд төрсөн жил, нас асуучихаад л тогтсон хэдэн ном бичиж өгнө. Хичнээн уншуулаад, уншуулаад нэмэр байхгүй. Дахиад л өөр асуудлууд нэмэгдээд ирнэ.
Улаан гэрэл маань анивчих байтугай дуутай дохио болон хувирч Амьдрал гээч Там болох нь энүүхэнд. Жишээ нь хамраас нь зүгээр байж байгаад л гэнэт цус гарах, унаж татах гэх мэтээр өвчингүүд ар араасаа хүндэрч, нялх хүүхэд байвал өвчин ороох, өсвөр насны хүүхэд байвал үгэнд орохоо больж, дэмий тэнэж, хулгай хийх, худлаа ярих, гэртээ ирэхгүй алга болох, жаахан том нь архинд орж, ажил төрөл бүтэхээ болих, өрөнд орох, хэрүүл тэмцэл тасрахаа болих, амьдрал ахуй нь доройтох, аваар осолд өртөмхий болох гээд л аймшгийн амьдрал ирдэг.
Овсгоотой нэг нь санаа зовон элдэв ном сонин уншуулах, мэргэн түргэн хүн хайх, хэн намайг хараачив, хэн юунаас бузартчихав гэх мэтээр л сэжиглэж эхэлнэ дээ. Арчаагүй бөгөөд мулгуунууд нь тэр амьдралд дарлуулаад л үйлийн үр вэ яасан, хэдэн насандаа, өмнө хийсэн лай ланчиг вэ? Би л гэж ийм заяа муутай юм байна хэмээн гутран гунихарч амьдралын боол болно. Заримд нь аз таараад мэлмий нээгдсэн хүн түүнд угтай байна, шүтээнээ залах хэрэгтэй болжээ гэхэд нь Тийм мухар сүсэг гэж юу байдаг юм солиотой балай, мөнгөнд шуналтай юмны гарт баригдлаа хэмээн бодно.
Тэд нь ч тэд ойлгуулаад сайхан хэлээд, туслаад өгөхийн оронд тийм амь насны гаргалгаа байна, тэр ч Чад хийх нь, Энэ ч Чад хийх нь төдөн мянган төгрөг төдөн мянган өргөл барьц өргө гээд нэмэр биш нэрмээс болгоно. Хүмүүс эхлээд итгэн хэд гурав яваад сүүлдээ залхаад дургүй нь хүрнэ. Аргатай хэдэн Бөө нар засдаг хүн болж Арав, хорин жилийн баталгаа, Хүлээлгэ байна. Энэ болтол та нарыг би дааж байя, үхүүлчилгүй хэмээн аргална. Хичнээн ч удаан өргөл барьц аван засал хийнэ.
Хамгийн сүүлд Буурлууд маань газар дээрхи Годилуудаасаа нэг нэгээр нь аргагүйн эрхэнд гайгүйгээснь түүж эхэлнэ.  Гайтайг нь түүвэл баярлана шүү дээ. Тэгэхээр толгой нь болдог гайгүйгээс нь эхлээд татна. Учир нь бусад годилууд өөрсдөө юм бодог гэж үзүүлж байгаа юм. Нөгөө хэд чухам хэд уйлчаад л мартаа. Тэр минь байсан бол бид ингэж явахгүй байсын ийийийийиииииииииииии  гээд л хэсэг усан нүдлээд Зуурдаар явав, Хүний сайн нь түрүүлдэг гэдэг онош хэлээд л болоо. Одоо яахав дээ. Буурлууд улаан гэрлийг дуут дохиотой нь хангинуулаад ч сонсохгүй, мэдэхгүй юм чинь Үхлийн Хаалга онгойх нь тодорхой.
Ойрхон ойрхон хэдэн соруудыг нь түүсэн ч Онош хэвээрээ. Хэдэн ядарсан хүүхнүүд үлдээд ухаарах болов уу гэтэл нөгөөдүүл чинь амь амиа аваад л махийтал зүтгээд л Дээд Угсаатан Хатдын үр удам гэдгээ өөрсдөө мэдэхгүй ч махийтал харуулна. Эцэст хэнээр оролдох нь тодорхой. Үүнийг Бөөгийн хэлэнд Балчираас нь зулгаах гэдэг юм. Учир нь махийтал гүрийх тэдний гол амин сүнсүүд нь Үрсүүд нь байдаг юм. Үрсүүдийг нь өвдүүлэх, үхүүлээд л ирвэл л цочролд орж яачив ийчив, элий халай болно доо. Яг над шиг. Энэ бүхнийг хэн хийлгэсэн бэ гэвэл бид өөрсдийн хэнэггүй, тоомжиргүй, мулгуу байдлаасаа болон аргагүй болтол Буурлуудаа шахдагаас тэр шүү дээ.
Хүн өвдөөгүй байж эмчид очоод байдаггүй биз дээ. Үүнтэй адил хүн аз жаргалтай байвал Лам байтугай Бөө дээр очноо гонж шүү дээ. Хүн их зовоод ирвэл л ухаан сууж үндэс шалтгааныг хайж эхэлдэг.
Энд нэг юм хэлэх хэрэгтэй. Хичнээн Бөөгөөр засал хийлгэж, Ламаар ном уншуулсан ч зовлон үргэлжлээд л байвал нарийн учрыг нь олох ёстой. Учир нь тухайн цаг мөч тэр хэсэг хавьд өөр отог омгийн Буурлууд таныг даасан ч гэлээ таны яг эцэг эх төрсөн өвөг дээдсүүд шиг үүрд хамт даах хэцүү шүү дээ. Тэдэнд маш их ажил байдаг. Хэрэв үнэхээр сүшиг бишрэлтэй бол Онгодууд гэрээр нь эргээд байх ч тэд сүшиг муутай бол яваандаа хаядаг. Өөрийн юм гэж ямар их хэрэгтэй нь харагдаж байна.
Онгод Тэнгэрүүдийн ааш аяг бас их хэцүү. Жишээ нь: Манай үеэл дүү Бөө болоход хүндэтгэлийн арга хэмжээ дээр Долоон сарын дундуур шүтээнээ залъя хэмээн чухам л ярьж тохирсон билээ. Гэтэл хоёр сараас эхлээд бүгд ах дүүсээрээ өвдөж бөөн сандралд орцгоон дахин уулзалдахад Дөрвөн сар болохоос өмнө яаралтай барь хэмээн бид сандран Шүтээнээ босгож байсан түүхтэй. Яагаад хэлсэндээ хүрсэнгүй вэ? Сонин байгаа биз дээ. Цаг хугацаа хэлчихээд, мөн бид багшийн даалтанд байхад чинь юунд сандруулав гээд л би маш их гайхаж байж билээ.
Гэвч би Бөө болсныхоо дараанаас Буурал болон Сүнснүүдийн тухай олон зүйлийг ойлгож авсан юм. Бид л доороо ажиллаад Тэд дээрээ унтаад байдаг биш.Тэд 24 цагаар ажил хийдэг гэдгийг мэдсэн юм. Мөн өөрсдөөс нь гадна гадны элдэв саад, халдлага дайрлага , газар дээрхи годилуудынх нь үйл ажиллагаа гэх мэтээс болж төлөвлөгөө нь өөрчлөгддөг.
Ямар нэг отог овгийн шүтээн босох хугацаа өдөр нь ерөнхийдөө нууц байх ёстой. Овог отог дотроо л яригдана. Гэтэл газар дээрх  годилууд харин ч нэг сонин болгоод хаа сайгүй таарсан бүхэндээ сонирхуулдаг. Үүнээс болж өсөлсөн өөр отгийнхон, эсвэл хар Тийрэнгүүд сонсож газар дээрх годилуудын юм мэдэхгүй тэнэг харанхуй, сохрыг нь далимдуулан дайрч орох гэх мэт төлөвлөгөө гарна. Үүнээс амжиж түргэлэхгүй бол Улаачын амь нас хутганы ирэн дээр дэнжигнэнэ шүү дээ. Нэгэнт л махан биенд нь мэдрүүлэхгүй бол газрын мэдрэлгүй хэдэн годилдоо яаж ойлгуулах вэ дээ. Ингээд л бас өвтгөж зовоовол анхаардаг байна.
Зарим нь бүр амар манай энэ хүүхэд дээд сургуулийн ганц гайгүй нь оронд нь тэр муу унтаад сэрдэггүй залхуу тэрийг л Бөө болгочихьё гэж мунхаглана. Гэтэл зарим нь тэр муу худалч, хулгай хийдэг хүний адаг Бөө болоод байхдаа яадын шал худлаа хэмээн зүтгэнэ. Учир нь Улаач бүр тодрохдоо янз бүрийн төрөл бүрийн замыг туулж байж тодордог юм. Хамгийн сайн даруухан хүүхэд нь байсан ч ааш нь эвдрээд тэнээд хулгай хийгээд, шоронд орох ч юм уу. Тэгвэл яав ийв гээд эцэг эх нь анхаарна. Тамга гэдэг бол сольж, хольж болдоггүй юм даа. Тэнгэрийн тамганаас зугтана гэдэг Тэнгэрийн гэрлээс зугтах адил инээдтэй юм.
Хамгийн сурлага сайтай сайд болох найдвартай хүүхэд нь онош нь тодордоггүй өвчин тусч хэвтэрт орох ч бий гэх мэтээр заавал хувь хүмүүс болон ах дүү төрөл төрөгсөд бүгд асуудалд тулгарч байж ойлгох нь бий. Эд маань хэвээрээ зүгээр байвал хэн тэднийг үзүүлж харуулан бөөдөж, ламдах билээ дээ. Мөн ингэсэн болгон Улаач биш шүү. Ер нь алив юманд туйлшрах хортой.
Харин угийн ухаалаг, буурьтай суурьтай, юманд ул суурьтай ханддаг сайхан хүмүүс бол алив асуудлыг даамжрахаас нь өмнө шүтээнээ босгоод авч чаддаг байна. Иймээс л улаач болгон, айл болгон өөр өөр замналаар Бөө болдог. Ерөнхийдөө өрхийн ноён нуруу бол тухайн айлын эр хүнээс л их шалтгаалдаг. Тэс гөжүүд эргүү хархүү нар бол хичнээн сайн сайхан сэргэлэн эхнэр байгаад нэмэргүй хамаг ажилд нь саад болон бул хар чулуу болдог. Хүний амьдралд тохиолдоод байгаа юмыг худлаа гээд авгайгаа загнаад солиорч байхын оронд өөрөө судлаад яваад үзэх хэрэгтэй шүү дээ.
Бөө ч байлаа гэсэн Орифлейм ч байлаа гэсэн тэр эхнэр ер нь юу хийгээд байна гэдгийг бас сонирхож л баймаар. Заавал амьд хар хүнтэй хардах хэрэг байхгүй ш дээ. Бас хааяа ажил төрлийг нь хардаж баймаар даа. Тэр айлд хоюулаа л амьдарч нэг голомт үүсгэсэн болохоор хэн хэндээ тус дэм болж ярилцаж байвал их л олон эрсдэлээс мултарч дөнгөнө. Ийм байж чадвал ямар ч асуудал хүндрэхээс өмнө нь олж харж, хамтарч шийдэж чадна.
Би одоо л Сор зална гэдэг үгийг жинхэнэ утгаар нь бодож үзлээ. Буурлууд доор байгаа ер юм мэдрэхээ байсан хэдэн годилоосоо арай дөнгүүрүүдүүдээс нь түүдэг. Энэ ертөнцийнхөн бол Сороо алдаж, Нөгөө ертөнцийнхөн бол Сор Залж байгаа хэрэг. Харин үе үеийн улаач, мэлмийтэнгүүд, нөгөө ертөнцтэй харьцагч болгон тэдний үйлдлийг өөр өөрийн оюун ухаанаар тайлж мэддэг юм. Дээр үедээ нэг тэнэг нь энэ үйлдлийг буруугаар бодон Тэдэнд ийм Сор залдаг юм чинь өөрийн сайнаа өгч байснаас өөрийг оронд явуулчихаж байя хэмээн шийдэж, мэдэмхийрэн Дээд Тэнгэрүүдэд хүнээр тахилга өргөдөг байсан нь ойлгомжтой. Арай соёлжоод ирэхээрээ  хөөрхий Тэнгэрүүдийг хулхидан хиймэл юмс өргөн Сор залах гэдэг арга зохиож дээ. Аль нь ч нэмэргүй бөгөөд та нар өөрсдийгөө л хуурч байгаа юм.
Тэнгэрүүдийг сайн ойлгоод мэдээд ирвэл заавал эндээс бид Сор өөрсдөө өргөхийн оронд ухаантай зөв амьдраад, Тэнгэрийн үгэнд ороод ойлгоод байвал юу гэж л тэд хүнээр Сор залаад байхав дээ. Хэрвээ би Бөөг сайн судлан ойлгож эртхэн шиг нөхөр болон хадам нартай бүр хүчтэй тэмцэл явуулан тэдэнд ухааруулсан бол Анунгоогоо алдахгүй байсан нь ойлгомжтой. Арван жил орчим ил  хэд, уурлах дургүйцэхээс нь түвэгшээн нууж хааж Бөөд өргөл барьц өгсөөр байгаад л зээ охиноо алдсан тэнэг годилдоо. Энэ бүхэн надаас л болсон юм. Нэг л хүнээс сонсоод явахын оронд олон хүнээс асуун, бас сайн судлан, Бөө гэж амьд, Сүнс гэж үнэн гэдгийг эрт ухаарч чадсан бол би арваад жилийн өмнө хүү маань зайран,  би удган болчихсон сууж байх байжээ.
Одоо л ингэдэг юм байна гээд та нарт туршлагаа бичээд сууж байхын оронд арван жил бөөлсөн Удган гэдэг бол аймаар лаг болчихсон сууж байхгүй юу. Хайран цаг ингэж алдах гэж дээ. Ийм л таг сохор харанхуй мулгуу, мунхаг нэгэн байлаа даа би. Одооноос л хонгилын үзүүрт гэрэл сүүмийж харагдаж байна даг.
Өчигдөр Монголд Сорхагтани Хатан эжийгийн Алтан судрын судлаачдын цуглаан болжээ. Манай  мундаг залуучууд аль хэдийн очиж суун, судар хэвлүүлэхэд бүх л боломжоороо туслах болно гээд тэдэнд бичлэг хийжээ. Тэд дараа бичлэгээ өөрсдийн сувгаар цацах бизээ. Би тэднээс өөр телевиз байв уу гэхэд байхгүй байсан гэв. Үнэхээр хэлэх үг олдохгүй юмаа. Ам маань ангайгаад гацан би гараараа хааж байж сэхээ орлоо. Яагаад хэвлэл мэдээллийн ажилчид олон байхгүй байгаааааан?????????????????
Шалдан хүүхний тэмцээн болсон бол бүх ТВ ийн ажилчид очсон доо тэнд. Ихэнхи сэтгүүлчид одоо бүр амар алдартай гэх хүмүүсийн гэрийн цонхоор харж, гадаа нь нохой шиг хүлээн нууцаар зураг аван тэнэгтэж, өөрөө зохион бичихээс өөр юмгүй оюуны доройтолд оржээ. Гэтэл асар их ач холбогдолтой АМЬД АЛТАН СУДАР хэдхээн судлаач гэх нөхдүүдийн тогоонд л өнхөрч байгаа нь арай дэндүү. Монгол маань сөнөх нь байна шүү. Энэ янзаараа. Гэтэл энэ Алтан Амьд Судрын тухай анх удаагаа блогоос мэдэж байгаа хүн асар олон байна. Хаана байна авмаар байна хэмээн асууж сураглана. Эрэлт хэрэгцээ Ардуудын дунд асар их байна. Ямар их чадвартай мундаг оюунтай хүмүүс уншиж чадахгүй байгаа нь Хэвлэлийнхэний л буруу.
Хэрэггүй юм суртчилаад зай эзлээд байдаг байж Ганц алгын чинээ судрыг хэд суртчилахад яадаг юм бэ? Зкзкзкзкзкзкзкзк.... Аянга толгой сэгсрэн шогшров. Тэнд цуглагсад дотор зарим нэг хийтэй мэдэмхий нөхөд ч байна гэнээ. Тэр хүн: Энэ уулзалтанд ирсэнгүй. Тэр өөрсдийгөө магтаад байдаг нөхдүүд. Хаа байна тэр Давааням, Хаа байна тэр Бат-Отгон, Хаа байна тэр Аянга гэж ирээд л дэмий донгосох юм. Тэгвэл Хаа байна тэр ийм уулзалт болох гэж байгааг суртчилсан нь??? Мэдсэн бол түм буман хүн очиж суух байсан юм. Аянга яахав энд гадаадад байна. Тэгээд ч би хуралд дургүй шүү. Доор болох хурал байтугай, дээр болох хуралдайд ч дургүй. Энэ бол Аянгын алдартай нэг дутагдал байх болно. Би ядахдаа ганц юмаараа ч гэсэн хувь хүн баймаар байна шүү дээ. Би тэр судрыг өөрийн чадал хэмжээгээрээ л рекламдан суртчилж байгаа. Тэнд очиж хашгирснаас ч илүү олон хүн миний блогоос Амьтай судрыг нь мэдсэн шүү.
Базарбаань хум падаа барианы шилтэй компоотоо гэж зүгээр байж байгаад хуралд дуудагдаад байдаг болчих юм биш байгаа. Тэнгэр эцэг минь элдэв бүх хурлаас намайг чөлөөлж хайрлаарай даа.  Намайг социализмын үед амьдарч байхад энэ тэнэг хурлууд чинь ёстой залхаасан юм. Эвлэлийн үүрийн хурал, тасгийн хурал, лекц, сонсгол бас юу юу гэнээ, социалист уралдаан ч гэх шиг. Би ёстой үзэн яддаг ийм хурлуудыг. Социалист уралдаанд би нэг ч ялж үзээгүй. Дандаа хойноосоо байр эзэлдэг байсандаг. Уншсан номын тэмдэглэл, нөөц бололцоо, юу юу ч билээ. Шаааааал худлааа, хэн сайн бөглөж худал бичсэн нь байр эзэлдэг тэнэг. Тэгээд байр эзлээд ч яахын нэг муу цолнууд, төмөр тэмдэг. Тэрний оронд гоё хоол өгдөг бол бас  яахав гэсэн. Эсвэл нэээээх гоё чихэрнүүд ч юмуу, эсвэл маш хөөрхөн тоглоом өгвөл эгдүүтэй, би маш сайн бөглөөд бүүүүр давуулан давхар бичсээр тэр юмнуудыг нь авах байсым. Тэнгэрт ч Хуралдай, газарт ч Хурал ямар ядаргаатай юм бэээээээээээээээээээ???? Тэднийгээ надгүйгээр л хийвэл болноодоо.
З. Бат-Отгон ч гэсэндээ. Тэр бол мундаг эмэгтэй шүү. Тэр залуу Бат-Отгон хаана байна хэмээн хашгирч байх хооронд Бат-Отгон энэ судрыг өөрийн хэмжээнд 10 боть ном болгон тайлбарлаад, 50 лекц бэлдчихээд Монгол түмэнд Гэгээрлийн сургаалаас хэлж дамжуулсан гайхамшигтай ажилсаг, толгой сайтай хүн шүү.  Ийм хүнийг энд ирсэнгүй хаана байна гээд чарлаад байх хэрэг юун. Харин тэр өөрөө юу хийсэн бэ гэдэг л чухал.  Зарим нөхдүүд өөрсдөө л Докторын зэрэг горилон судлаад явж байна. Доктор болж болох ч түүнийг түмэн олонд түгээх ёстой юм. Түмэн олныг гэгээрүүлэх гэж ирсэн ном болохоос хэн нэг хүний өмчинд дарагдан үхэх ёсгүй судар шүү.
Хэвлэл Мэдээллийг бүр ил ихээр тавих ёстой байтал эсрэгээр байгаа нь буруу. Магадгүй сурвалжигчид бүгд  тэнэг болсон ч байж мэднэ. Эсвэл хэдэн Од айлын хүн дагаад завгүй, тоо толгой нь хүрдэг ч үгүй юм уу бүү мэд. Харин шинэ залуучууд, мэрэгжлийн биш ч Чика залуучууд их байна шүү. Мэдлэгийг мэдээллийн хэрэгсэл болгосон. Энэ хэд маань л улам мундаг болоосой. Айлын амьдралд бусад хүмүүст ямар пад байнаа.
Хоорондоо таарахгүй салсан ч бөөн шуугиан. Ямар зигзаг, момент, наалдан падыг нийлүүлээд цавуудаад наагаад, оёод, хадчихсан биш сэтгэл таарахгүй салсны төлөө түмэнд зарлах хэрэг юун. Хоёр хүн биенээ хараад дурлах нь амьдралын жам байгаад учрахад тэгж сүйд болгоод хэвлээд уншаад байх юу байнаа. Тэдний юу өмсөх, хаашаа явах нь хэнд хэрэгтэй юм бэ? Ийм юманд эрээн алаг болтол хайран цаас гэтэл нь хэдэн хуудас зориулан зураг тавих мөртөө Маш чухал юмыг бол хэнд ч мэдэгдэхгүй дарна.
Бас нэг ирсэнгүй гэж шүүмжлүүлсэн  тэр хунтайжтан Давааням ёстой хаана Хунтайжтандаж явааг Аянга яаж мэдэхэв. Хөөрхийд нэг урилга өгсөн бол ирэх л байсан байлгүй дээ. Ийм цуглаанд амьд номыг л судлан алдаршуулах ёстойгоос биш хүн хатган, хэрүүл үүсгэн, өөрийгөө дөвийлгөх индэр биш гэдгийг зориуд хэлмээр байна. Амьд Алтан Судрын чуулган бол Ариун номын л газар байх ёстой. Түүнийг Монгол хүн бүр дээдлэн шүтэж хүндэтгэж явах ёстой. Амьтай Ариун Судар  учраас түүнийг даган байнга Онгодууд манаж хамгаалж сонсож байдаг юм шүү. Иймээс тэр судрыг буруу үг, буруу зүйлд ашиглах Хориотой. Амьтай юм гэдэг ер нь аймаар шүү дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.