Friday, October 28, 2011

Баримтат зураг

Аянга Удганы бичлэгээс буулгаж авсан болон сонирхолтой гарсан зурагнуудаас толилуулж байна. Энэ бүх зурагнууд баримт болох учиртай.




Аянга удганы Shunu гэсэн бичлэг дээрээс энэ зургийг авав. Энэ зурган дээр харагдаж байгаа Гэрэлтсэн суварга шиг зүйл бол гал бөгөөд бөөн эрчим энерги ялгаруулж байгаа юм. Та бүхэн видеог нь үзвэл гал яаж хэрхэн энергийн бөөн давалгааг үүсгэж байгааг харж болно. Энэ өдөр Аянга Удган Өндөр дээд ээжүүдээ буулгасан юм. Видеог дараах линкэн дээр дарж үзнэ үү.


Энэ бол Аянга Удганыг бөөлж байхад Эрлэг эцэг газраас урган гарч ирсэн байгаа зураг юм. Мэдээж хүний нүдэнд харагдахгүй. Харин аппаратанд дүрс нь буугаад үлджээ.

Аянга Удганы гал ба хуур бичлэгийн галын дөлний бичлэгээс доорх дүрсүүдийг зураг болгов. Гал ба Хуур бичлэгийн галын дөл тэр чигтээ бөөн гайхалтай зурагнууд байна лээ. Хайгаал байвал гарч ирээл байна.


За энэ бол Хэнгэрэг барьсан бөө хүн байна. Гурвалжин хэнгэрэгтэй. Малгай нь нэлээн урт хойшоогоо унжсан. 

Энэ бол хүний нүүрний дүрс харагдаж байна. 

 За энэ бол харин Морьтой баатрын зураг. Туг барьчихсан явж байна.

Ном уншаад сууж байгаа хүний дүр харагдаж байна.


Та бүхэн мөн Гал ба Хуур гэсэн бичлэгийг пауз хийгээд л үзээд байгаарай. Сонин сонин дүрснүүд их гарсан байгаа. Пауз хийгээд үзээд яваад байвал зураг гарч ирээл байна лээ. Би өөрийнхөө олсон зурагнуудаа тавьж байна. Мөн энэ бичлэг дотроос манай групын гярхай нүдтэй залуусууд илүү олон зураг олоод груп дээрээ тавиарай.  Гал ба Хуур бичлэгийг үзэх бол дараах линк дээр дарна уу:


Б.Мөнхгэрэл.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.