Хэхэхэ өчигдөр их л юмны учир тайлагдлаа даа. Өмнөх өдөр Хаан өөрийн Чингисийн группийхэнтэйгээ чатаар уулзаад ид халуухан яриа өрнөөд сүүлдээ бүүр тухлаад байтал сүлжээ тасраад хоёр талаас яаж ч оролдоод тасалдаад болоогүй юм. Гэхдээ энэ түүхэн үйл явдлыг баримтжуулаад бичлэг хийсэн болно би биш тэд нар.
Маргааш нь тэдэнтэй би холбогдоход тэнд сүлжээ тасардаггүй бөгөөд одоо бас зүв зүгээр байна. Мөн тэнд бүр хоёр давхар холболттой, зориулалтын газар байсан гэсэн билээ. Харин шөнө энд инээдтэй юм болов. Хоёр өдөр нойргүй байсан би унтах гээд унтаж чадахгүй тарчлан тэгсэн хирнээ унтмаар байдаг бүр ядаргаанд орчихоор нь нөхрөө ирэнгүүт нойрны эм ууж аваад л мөн сайхан унтаад босохыгоо бодон эмэнд нойроо даатган байлаа. Гэтэл шөнө намайг унтуулахгүй сэрээн, босгосон ч эм үйлчилсэн миний хамаг булчин сулраад, нүд анилдаад залхуу хүрээд тас гүрийв. Тэгтэл гэдэс аймаар базуулан өвтгөж аргагүйн эрхэнд арай гэж босон явтал ОО ч оруулалгүй цааш явуулсаар ДЭЭЛЭЭ ӨМС гэв. Ядаргаатай юм бэ яасан гээд би дээлээ өмсөхөд өргөөнд оруулаад л шомбойтол суулгалаа. Нөгөө тэсэх аргагүй базлуулсан гүзээ минь зүв зүгээр.
Миний биеийг хэд хүчтэй найгуулснаар, нойр унтаа байдал минь оргүй арилан би зүв зүгээр сууж байв. Базарваань хум пад бас яачаад байгаан гэж бодтол БҮҮ илүү дутуу юм бод хэмээн команд ирэв. ТЭНГЭР ЭЦГИЙН ИЛГЭЭСЭН ИЛЧ гэнээээ Тэнгэр минь бас нэг аймаар юм байлаа. Тэр маш товч хэдхэн үгээр утга төгс айлтгал айлдаад алга болоод өгөв. Бодтугай,Ухаартугай, Аюутугай, Дагатугай гэсэн юм сүүлд нь. Түүнийг явсны дараа би ирээд унтлаа. Харин өглөө баглаатай мэт хэвтэх биеэ арай гэж хөдөлгөн бодлоо. Түүний үгүүдийг. Дээд Тэнгэрээс Хаан бид хоёрт сануулга өгөн Донгодсон байв.
Хааныг маань Хэтэрхий уян зөөлөн байна. Сэтгэлээ захир гэж анхааруулсан. Учир нь өмнөх уулзалт дээр Хаан нэг хүүтэйгээ уулзсан бөгөөд маргааш нь ч түүний сэтгэл үймрэн, нулимс нь зүрхэндээ уйлаад байсан юм. Түүний нэг хүүгийн сүнс энэ замба тивд хүн болон явж байгаатай Хаан таарна гэдэг аймаар биздээ яаж ч бодсон. Хэрвээ Алтан ургийнхан зөв явахгүй жаргал цэнгэлд ташуурч буруу зөрүү явбал Дээдийн Дээд тивд очиж чадахгүй хүмүүжтлээ бас их юм үзнэ. Нэг бол энэ замбативд бас тодорхой үүрэг гүйцэтгэхээр дахин хүн болон томилогдож ирнэ. Аль нь ч байлаа гэсэн Хаан хүүтэйгээ энэ замбад уулзах гэдэг бол Эцэг, Хүүгийн сэтгэлд үнэхээр аугуу үймрээ тарих нь мэдээж.
Хаан, Хүү хоёр уулзан зүрх сэтгэл нь үймрээд мөн олон үйл болох байсан учраас Хааны хамгаалагч нар шууд сүлжээнүүдийг таслаад хорлон сүйтгэжээ. Хэхэхэхэ. Хаанаас өмнө орж ирсэн тэр нэг аймшиг л тушаал өгсөн байж таараа хэхэхэхэ. Хаан ингэж донгодуулав.
Харин улаач Аянга намайг бас Дээдийн Дээд Хамгийн Хааныг биедээ залдаг байж хаа хамаагүй хүмүүсийн зовлон зүдгүүртэй хутгалдан ариун биеийг битгий бузартуулаад бай чи хэмээн загнав. Юу гэж байгаан тэднийг чинь өрөвдөөд байсан юм чинь би яаж зовлонгийн хажуугаар нүдээ аниад сонссон ч сонсоогүй юм шиг суугаад байхын гэхэд "Хөх Монголд чи ганцаар Бөө болон төрөөгүй. Түүнийг хийх ёстой түмэн Бөө буусан биз дээ. Ураг ураг, отог отгийн үйлээ тэд хийх ёстой. Чиний хийх үйл бол шал өөр үйл. Чи Тэнгэрийн үйл хийх ёстой. Чи Гэгээрүүлэх үйл хийх ёстой. Алд биеэ хамгаалж, хайрла. Хааны ариун Сүнсийг бүү чилээрхүүл. Өндөр Дээдүүдийг хийх үйлд нь л оруулж бай. Цаг нь болохоор хүссэн хүсээгүй хамгийн хэцүү тулаануудыг хийх болно. Жижиг сажиг юмтай бүү зууралд. Бие чинь сэг болох нь боль чи! Өмнө чамд нэг анхааруулж байсан. Чи үгэнд ороогүй. Одоо чи долоон гараг өндийхгүй хэвтэнэ дээ. Энэ бол шийтгэлээс гадна. Чамайг цэвэрлэх ёстой" хэмээн айлдсан билээ.
Хүүеэээ хүүүееееее жаахан хүлээгээрэй. Би бас хэдэн хүнд засал хийхээр амласан байгаа түүнийгээ яахын бэ?????? "Чи өөрөө зохицуул. Үүнээс хойш ийм үйлийг хийх бол ХААН та хоёр бүү шийд. Тэнгэрээс асууж байж хий" хэмээв. Өчигдөр уулзсан хүмүүс бол Хаан өөрөө уулзана гэсэн шүү дээ. "Тэр бол хамаагүй. Тусгай үйл. Уг нь Хаан тэнд их удахдаа нэг цаг уулзалт хийх байсан. Хэт сунжирсан. Мөн хэт элгэмсэж байна. Харин чи бол дөрвөлжин хардаа гуйсан бүхнийг л засаж өгч байгаа чинь буруу" хэмээн донгодов.
Долоон гараг хоорондоо тохойгоо янзлаад авахаас даа. Ядаргаатай юм бэ яасан. Мөн намайг энд тэр англи хэлтэй ажилд орохыг хориглов. Чи хичнээн сайн сурсан байлаа ч англиар ярих ёсон үгүй. Чи хүний хэлснийг л өөрөө ойлгож байвал болно. Чи англиар ярихыг сонсоод ойлгодог, чи японоор ярихыг сонсоод ойлгодог, Чи ханз хараад юуны тухайг нь мэддэг л болсон бол болоо. Харин чи энэ бүхнээ гаднаа илэрхийлэх хэрэг юун. Учир нь чи Хааны улаач учраас эх хэлээрээ л төрөлх Монгол хэлээрээ л ярьж байх ёстой гэдгээ санаж явтугай гэв. Ингээд миний Монголдоо очин модон байшин барих мөрөөдөл минь нуран уналаа. Гэхдээ намайг англи хэлээ сурч л бай. Юун тухайг нь сайн мэддэг болоход хэрэгтэй. Харин чи Тэнгэрийн үйлийг тасалдуулаад амиа л бодоод зөрөөд байвал чамайг англи хэлээр нэрээ ч хэлж чадахгүй болтол ээрүүлж бас болно хэмээв.
Ийм болсны учир би жаахан гомдон уйлав. Би яагаад урдах шигээ сайхан амьдарч болдоггүй юм хэмээн харамслаа. Тэнгэрийн тулган хулээлгэлт гэж ийм л юм байх юм даа. Би дураараа дэлгүүр хэсмээр байна мэдэв үү, дураараа дуртай юмаа бодмоор байна мэдэв үү, би дураараа гэртээ амьдармаар байна мэдэв үү? Би дураараа гэртээ нүцгэн явмаар байна мэдэв үү? Яасан ядаргаатай юм бэ хэмээн хэлээ гаргав. Тэглээ гээд би ямар дийлэх биш дээ.
Би өөрийн дүү нартайгаа чатлахад манай Онгодууд бид ч бас хүүхдүүдтэйгээ уулзана гээд дайраад ороод ирдэг бөгөөд би сүүлийн үед хаширлаад тэдэнтэй шууд чатлахаа бараг болиод байгаа. Тэд манай хэдтэй ёстой нэг чалчиж өгнө дөө. Мөн намайг ховлоно. Энэ Аянга бидэнтэй хэрэлдээд л байж байна. Халуун байна хөлс асгараад байна гээд өмд, цамцаа тайлчихаад явна. Болиочээ энүүгээр дүүрэн онгод буурал байна гэхээр өөрсдөө цаашаа харахгүй юу. Би шатаж үхлээ. Тэр танай хүн бүтээсэн дээд эзэн чинь яах гэж ийм тэнэг бие бүтээсэн юм. Халуунд халдаг, хүйтэнд хөрдөг түүний буруу хэмээн ам таглахдаа сайн гэж. Та нар ч гэсэн шалдан явдаг байлгүйдээ энэ хар халуунд гэж донгосохыг нь яана хэхэхэхэ гээд л намайг ховлоно.
Гэтэл тэнэг зарим нь дуртайдаа намайг солиороод байна гэж донгосох юм. Бөөгийн блогт байнга байдаг нэг хэдэн эргүү нөхөд байнаа. Намайг байнга тагнан блог уншина. Тэгсэн хирнээ гэгээрнэ гэж Үнэн байхгүй. Үг бүрээ уншихдаа ӨӨ ХАРЖ ХУДЛАА гэж бодон уншаад эргэж өөрсдийн блогтоо орон муулна. Нетээр засал хийнэ гэж юу байсын, ямар ч боломжгүй худлаа гэнэ. Бөөгийн блогтоо орж тэгж бурхыг бодвол Бөө нар л баймаар.
Нетээр засал хийж байгаа юм биш Эргүүнүүдээ. Нетээр би тэдэнд зааварчлага өгөн, юу болж байгааг нь тайлбарлаж, юуг нь яаж засч байгаагаа хэлдэг юм. Харин заслыг юугаар яаж очиж хийж байна гэж бодно. Гадаа гараад мандаж байгаа НАР луу хар. Оройдоо Од мичид рүү Хар. Сарыг Хар. Тэдний туяа тусахгүй газар, хүрэхгүй хүн гэж байна уу хэлээдэх. Тэр байтугай би заслаа яаж хийдэг тухай сонс.
Skype гэж байдаг даа. Түүнд групп үүсгэн дэлхийн аль ч өнцгөөс цугларч болно. Мэдэхгүй бол мэддэгээс нь очоод асуу. Жишээ нь дөрвөн өөр газар надтай нийлээд таван газраас холбогдоно. Тэд заавал дүрсээ нааш илгээхгүй ч миний дууг сонсох юм уу, эсвэл бичгээр миний хийх ёстой юмыг хийнэ. Манай онгодууд тэдний нэр, жилийг ч асуудаггүй гэдгийг мэдсүгэй! Хаана ямар хотод нь байна хаягийг нь ч асуудаггүйг мэдсүгэй! Ганц тэд миний хэл гэсэн үгийг хэлээд бодоход Хаана байна тэр газарт нь Онгодууд маань хүрчихсэн байна даа. Би тэднийг япон чи сонсож байна уу? чамд ийм юм яг одоо болж байна? Америкаа чи сэрээдэхдээ битгий унтаад бай? Германаа чи хөлөө эвтэйхэн суугаадах? Чиний энд тэгж өвдөж байна, тэнд тэгж байна гээд хэлнэ дээ. Ингэж шалгачихаад хэрвээ муу сүнс хорогдсон, дагасан бузартсан байвал түүнийг нь янзална. Газар дээрээ л тэр зүгээр сууж байсан хүн биеэрээ мэдрэнэ. Бие нь тэр дороо муудна. Зарим нь ухаан алдан унана. Түүнийг хэрхэн гаргаж байгааг өөрийн биеэр мэднэ. Зүгээр байгаа хүн бол халуун бүлээн сайхан мэдрэмж төрөн сууна даа. Яах ч үгүй.
Зүгээргүйчүүд нь 1, 2 минут хооронд л болохоо байна. Ингээд түүнийг нь 3 минут хооронд засаад дахин шалгахад зүгээр болсон бол бие нь хөнгөрөөд сайхан болсон байна. Түрүүчийн өвдөлтүүд үгүй болсон байна. Зүгээргүй байвал бас л шалгаж янзална. Ерөнхийдөө иймэрхүү юм болно.
Тэд хамгийн гол нь яаж мэдээд, хараад, миний юу хийж байгааг яаж мэдэв гэж гайхдаг. Дүрсээ хэрэв өгсөн бол бүр сайн харагдах ч, зүгээр дүрс өгөөгүй ч адилхан. Иймд энд самертай самергүй ер хамаа үгүй болно. Манай Онгодууд бодлын хурдаар очиж, гэрлийн хурдаар ажлаа амжуулдагт нууц нь байгаа юм. Харин нет бол үр дүнгээ хянах, шууд нөгөө хүнтэйгээ хэл амаараа ойлголцох маш аятай тухтай боломж шүү дээ. Ийм л юмыг ойлгож чадахгүй Нетээр засал хийнэ гэж юу байсын гэх юм хөөрхий зайлуул.
Ийм Онгодуудыг ДЭЭДИЙН ДЭЭД ОНГОДУУД, ХААНЫ ОНГОДУУД гэдэг юм. Энэ атаархаад байгаа Тэд мэдэхгүй, чадахгүй нь мэдээж, яагаад гэвэл зэрэг зиндаа гэж нэг юм байна энд. Зиндаагаа мэдээд бишрээд сууж байхын оронд өөртэйгөө харьцуулаад амаа билүүдээд байвал хэрхэхийг нь мэддэг Тэнгэр гэж байдаг юм шүү дээ. Чи яг одоо өөрийгөө хараадах Их хуралд 76 дотор юу ярьж, юу төлөвлөдөг, юу хийж чаддагийг нь чи мэддэггүй л биз дээ. Чамайг хулхидаад өөрсдөө мөнгө хуваагаад авсан ч чи яаж ч чадахгүй чарлаад л өнгөрч байгаа биз дээ.
Чамд яахав 70000 өгчихье гээд зурж чадаж байнадаг. Чи түүнийг нь муулсан ч гэсэн аваад л гударч байвал болоо. Эрх мэдэл гэж энийг хэлдэг юм. Үүнтэй адил Чи Тэнгэрийн хэргийг яахан мэднэ. Мэдээд авъя гэхийн оронд бүхнийг нь үгүйсгээд байвал Чи өөрөө Онгодуудаа хураалгах болно доо. Энгийн нэг хүн бол яахав гэсэн ойлгохгүй байж болно. Харин БӨӨ хүн байж ийм юм мэдэхгүй, ухаарахгүй бол өөрсдийн онгодуудаа ч мэдэхгүй ер нь өөрийгөө сүнстэй харьцагч гэдгээ ч мэдэхгүй тэнэг мулгуу байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй. Бөө бөө дотроо Хааны гэх гайхамшигт Бөө болсондоо би азтай. Би тэдний тухай, тэдний хүч чадлыг өдөр ирэх тусам л мэдэрч ойлгож байгаа билээ. Хэрэв би яг чам шиг жалганаасаа цаашаа сэтгэхгүй, довноосоо дээшээ харж чадахгүй байсан бол Хааны онгод намайг тоож буухгүйдэг.
Улаач нь хир ухаантай байна түүнээс шалтгаалж Дээд онгодууд буудаг юм. Хэрвээ чи хар санаагаа хаяж, атаархуу зангаа татвал чиний ч дээд өвөг 13-р зуунаасаа бууж ирэх болчихоод хүлээгээд уурлаад байна чамд. Даанч улаач нь ухаанаа тэлэх байтугай ХААНы улаачтай барьцалдаад, шүүхцэлдээд байхаар тэд чинь нүүр хийх газар байтугай, хонгорцгоо ч нуух газар үгүй болоод байна. Иймд чи өөрөө гэгээр. Түүх унш. Орчин цаг, болоод байгаа бодит байдлуудад дүгнэлт хийж үзтүгэй!
Хааны Онгод гэж энэ чадлаараа л чамаас өөр ХААН гэсэн эрхэм алдартай билээ. Чинийхээс шал өөр байгаа биз дээ.
Чи хаана нь хүрэхээ өөрөө ухаандаа ТАА ТАА ТУНГАА!
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.