Thursday, October 6, 2011

2011 он 10 сар 6 өдөр


Энэ өдөр ХААН маань амалсан ёсоороо Чингисийн Монгол группынхэнтэйгээ анх удаа чатаар уулзалдсан өдөр учраас түүхэнд бичигдэх биз ээ.
Өмнөх өдөр нь би маргааш юу болох бол би чадах болов уу хэмээн санаа зовсноос болоод нойргүй хоносон бөгөөд далимдуудаад өчигдөр нийтлэгдсэн хэдэн нийтлэлээ бичээд авч амжсан юм. Хоёр хоногийн өмнө маш хүнд заслууд явагдсан учраас миний хоолой сайн биш байсан бөгөөд бас л дотор хааяа бэлбэгнээд байсан тул дахин хийх олон хүний засалд би их санаа зовов. Гэсэн ч би чадах л ёстой, иймийн тулд жаахан амраад унтаад биеэ бэлдье гэсэн боловч тэр өдөр нь амрах байтугай зав гарсангүй.
Ингэж байтал Монголд холбогдох цаг болжээ.
Монголын цагаар 16 цагаас эхлээд ажлаа эхлэв. Эхний удаа хүмүүсийг хүлээн авах өрөөг шалган тэндхийн хар муу зүйлсийг Онгодууд цэвэрлэв. Энэ байрны эзэн залуу ч тэнд Хааныг хүлээн авах бэлтгэл хэмээн тэр өрөөгөө цэвэрлэн, шалаа угаангаа Эхнэр харвал ч нүд нь орой дээрээ гарах байхдаа. Би шал угаах гэж гэчихсэн инээж байж билээ.
Эхний удаа ирсэн бүх хүмүүсийг харан засал хийсэн бөгөөд дууссаны дараа Хаан маань тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлсээр шөнө дунд болгов.  Дуусаад саяын хэдтэй хамт холбогдож чадаагүй гомдсон гадаадад байх хүмүүсээ нэгтгэн заслыг нь хийж өгсөн бөгөөд харин энд цаг өглөө 5 өнгөрсөн учраас Хаан тэдэнтэй уулзан ярилцах бол би гэдэг улаач нь унаад өгөх гээд байв. Нуруугаа амраан өргөөндөө хэвтэж байхдаа жаахан дугхийчихжээ. Манай хоёрын босох дуу сонсогдон би өндийлөө.
Энэ өдөр Монгол, Америк, Австри, Францад байх гишүүдтэйгээ холбогдон засал хйисэн бөгөөд харин ч санасныг бодвол ёстой дажгүй өнгөрөв. Би бүүр мах болоод, ходоод хага үсрэх юм байхдаа гэж бодсон юмсан. Тэд Тэнгэр, Монгол, Газар үгүүдийг маш идэвхитэй хэлдэг гишүүд ихэнхи нь учраас бие нь ер цэвэрлэгдчихсэн муу юмс дагасан юм бараг үгүй. Жаахан суурь өвчин, жижиг сажиг аар саархан л юмнууд байлаа. Мундаг хүмүүсээ бас. Өөрсдийгөө сайхан эрүүлжүүлээд хар хүчнээс сайн хамгаалж чадсан байлаа.
Ихэнхи нь халуу дүүгэн, бүлээн илч мэдэгдсэн байна. Заслын дараа Хааны өмнө нэг Жанжин орж ирэн түгшүүр түрүүлэв. Бүгдийг цэгцлэн хянаж, хэнгэрэг дэлдэн, Хааныг зөв суун хүлээн авахыг шаардсан аймшигтай муухай ааштай юм байв. Эхний үед хүмүүс биеэ барин эвгүй болов. Хаан маань өмнө нь өөрийн үрстэйгээ л чатлаж байснаас албан ёсоор олон түмэнтэй Хуралдай хийсэн нь анх удаа байв. Хаанд ч бас эвгүй сонин байгаа бололтой жаахан дүүгүй суун байдлыг ажиглав.
За тэгээд л Хаан маань айлтгал асуун хүмүүстэй энгийн тайван найрсаг харьцсаар тэднийг тухтай тайван байдалд хөтөлж аваачиж чадсан билээ. Хүмүүс өөр өөрийн айлтгалуудаа асуун Хаанаас сургаал сонсож билээ.Тэд өөрсдөө энэ тухай тэмдэглэн үлдээх бизээ.
Энд мөн Хааны нэг хүү нь юм уу хайртай ач нь ч юмуу хүн төрөлд орчихсон явж байжээ. Хаан өнөөдөр ч сэтгэл нь гунигтай зүрхэнд нь нулимс мэдэгдээд байна. Түүнтэй уулзахдаа Хаан мэгшээд дотроо уйлаад байсан юмдаг. Хэн нь бэ? хэмээн би чухам тагнуулдсан боловч тэр нууц байлаа. Тэгсэн ч уг нь надад нэг нэр орж ирсэн боловч үнэн худлйг нь Онгод над мэдэгдэхгүй байх тул би өөртөө итгэл алгаа. Ямар л байсан Хааны хайртай дотны хүн Хүн төрөлд орчихсон тууж яваа нь гайхамшигтай. Зарим нууц юмсыг одоохондоо нууцлан үлдээх болноо.
Ирсэн хүмүүсийн асуултуудад Хаан хариулан байсан ч Нууц товчоог хэн зохиосон бэ, Тэнгэрийн дараагийн төлөвлөгөө юу байна вэ? гэх асуултуудыг Хаан ихэд шоолон хүлээн авсан бөгөөд: Зааа тэгээд Хаанаасаа бэлэн будаа идчих санаатай юу? Хэрвээ тэр хүнийг ольё гээд та нар хайвал өчнөөн их судар номыг уншин судлан хайх болно. Хэрвээ би та нарт нэрийг нь хэлчихвэл та нар түүнийг хийхгүй. Олон судар онгичин хайхдаа олон зүйлсийг сонордон ухаан чинь тэлнэ. Ганц хүний нэрийг мэдвэл та нар ганц л нэртэйгээ хоцрох болно. Тэгээд аль нь илүү байна даа Үрс минь гэсэн.
Тэнгэрийн төлөвлөгөөг мэдэж яахнав. Тэнгэр та нарт төлөвлөгөөгөө хэлнэ гэж үү гээд л инээд алдан хариулсан юм. Өөр зөндөө л юм ярилцаад байсандаг.  Сонссон хүмүүс тэмдэглэсэн бизээ. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн зүйлс нь энд ирсэн хүмүүсийн Дээдийн Дээд буурлуудыг тэнд давхар буулгасан байжээ. Хаан. Ингээд тэднийг өөр өөрсдийнх өндрөөс өндөр өвөг дээдсүүдийг нь мэдрүүлэхэд хүмүүсийн заримд нь нэг алга нь дулаан оргин эржигнэж, зарим нэг нь Нэрийг нь хэлэхийг сонсож, зарим нь дотор мэгшиж уйлах гээд омогшоод байх гэх мэтээр янз янзаар л мэдэрчээ. Хамгийн сайхан мөч тэр байв. Хаан тэр хүмүүсийг өндөр Дээдүүддээ та нар хайраа сэтгэлээрээ илгээдээ ингээд уулзалдаадах хэмээн хугацаа өгсөн юм.
Энэ өдөр гурван өдрийн өмнө засал хийлгэсэн охин гадаадаас холбогдов. Нөгөө удганд хорлогдсон охин. Тэр охин зүүд зүүдлэн тэр удганы нэг өвгөн онго хүмүүсээс авсан болгоноо буцааж өгнөө хэмээн хэлсэн гэнэ. Арга үгүй биз ээ. Манай хэд тэр удганы онгодуудтай тооцоо бодон хорьсон байсан юм. Онгодуудыг нь хураах гэж ч хэлдэг. Дээгүүр цааш нь яахаа шийднэ биз. Хий үзэгдлүүдийн хуулийг би ямар мэдэх биш дээ.
Ямар ч гэлээ би унтмаар байвч унтахгүй байх тул тэмдэглэлээ бичиж байна даа. Нөгөө мээеэгийн ядаргаа нь оройдоо хүрчихсэн тууж яваа юм шиг байна. Түүнийг буулгах эм гэж сайхан юм бий шүү дээ. Нөхрийгөө ирээд хүүхдээ харах хүнтэй болохоор унтахгүй бол Гэгээн маань уурлах биз ээ. Гэгээн өөрийг нь харах хүн унтахад бүр нялхаасаа дургүй. Эмээдээ очихдоо эмээ нь хэвтээд нүдээ аниут л чи намайг Харах ёстой гэчихээд нүдээ аниад байна. Хараачээ гээд нүдийг нь аниулахгүй ээж маань ядарчихсан сууж байдаг.
 Гэгээн үргэлж харж байна уу, үгүй юу гэдгийг өөрөө давхар шалган хараад байх ядаргаатай зантай хүүхэд. Мөн тэр маань бүр турчихжээ. Охин маань ирвэл дүүгээ асралцах байлгүй дээ. Охин намайг ном гаргасныг сонсоод Ээж ном бичсэн юм уу гээд л гайхаж байна гэсэн. Манай хэд намайг Чад хийсний дараа л ээж нь юу хийснийг мэдэх байхдаа хөөрхий. Нөхөр маань ч миний блогийг сонирхон шагайж магадгүй юм.
Хий үзэгдлүүдтэй байсаар дөжирсөн тэд элдэв юм сонирхохоо бүр больсон. Үргэлж үлгэр дунд амьдрах тэдэнд нээрээ юу анхаарал татахаар сонин байхав дээ. Энэ амьдрах насандаа л ихийг бүтээхээр зав наргүй зүтгэх болжээ тэд. Зөв л амьдраад явж байвал амьдрал болоод явчих бизээ.
Зайран хүү маань ч сурах, Бөөгийн ажлаа давхцуулаад зав үгүй.  Долоо хоногт овоо буугаад байгаа сурагтай. Хадам буурлуудыгаа ч бас санаж байна шүү. Ёстой нэг сайхан буурлууддаа. Омог бардам, ухаантай, сайхан буурлууд шүү.
Тэд анх энд хэдэн онгод ирсэн бэ? гэж асууж байсан юм. Тоймгүй олон хэмээн Хаан хариулсан билээ. Тэнгэрт ч анхны энэ уулзалтад их л ач холбогдол өгсөн бололтой.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.