Замчид найдсан заяач хөөрхий
Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин. 2010.09.23)
Бөө болох ёстой хүнийг онготой нь холбогч багш буюу замчийн тухай өгүүлэхийн өмнө нэгэн зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна.
Бөө мөргөлийн тухай аливаа мэдээлэл нь тухайн цаг үед онгодоор дамжуулан өгөгдөж буй түвшинд л эргэлдэх бөгөөд илүү ихийг гүнзгийрүүлэн ухах, нягтлах боломжгүй байдаг. Жишээ нь, одоогоос арав хорин жилийн өмнө өгч байсан мэдээлэл өнөөгийнхтэй жишихэд харьцангуй энгийн түвшний, тэгээд ч бүдэг бадаг байлаа. Тэр мэдээллийн хэмжээнд бөөгийн ертөнцийг төсөөлж дүгнэлт хийх нь ихээхэн эрсдэлтэй алхам байсныг цаг хугацаа харуулж байна. Өнөөдөр бол нэлээд дээд түвшнээс мэдээлэл авах боломж бүрдсэн тул цаг хугацааны уртад хувирч өөрчлөгдөхгүй байх магадлалтай зүйлийн талаар л би зориглон дуугарч байгаа болохоос эргэлзээ төрүүлсэн, нягталбаас зохих зүйлсийг ер хөндөхгүйг хичээж байна. Гэхдээ ирээдүйд ичиглэхээс эмээн мэдсэн сонссоноо хав даран дуугүй суух нь бас гэм буруутан болохын нэгэн язгуур мөний учир төөрч будилж яваа нэгэнд тус болуужин хэмээн цуврал нийтлэл тэрлэж байгаагийн энэ удаагийнх нь багш буюу замчийн тухай болой.

Бөөгийн багш гэж хэн бэ? “Харанхуйн орон хэмээгч үл үзэгдэгч орчноор шавийгаа дагуулан ид шидийн хүчийг хэрэглэн зорчих замыг заан дасгалжуулдаг олон жилийн дадлага туршлагатай бөөг багш бөө гэнэ”1 хэмээн манай нэртэй судлаач О.Пүрэв эрхэм тодорхойлжээ.
“Бөө удган болох нь санааны зоргоор шийдэгдэх асуудал биш бөгөөд ихээхэн бэлтгэл хийж, ахмад бөөдөө шалгуулан тэдний зөвшөөрлийн дагуу бөө, удган нэр хүртэнэ”2 гэж нэрт түүхч Ч.Далай “Монголын бөө мөргөлийн түүх” гэдэг алдарт бүтээлдээ бичжээ.
Аль аль нь тухайн цаг үедээ зөв боловч эдүгээ хуучирсан тодорхойлолт юм. “Харанхуйн орон хэмээгч үл үзэгдэгч орчноор шавийгаа дагуулан ид шидийн хүчийг хэрэглэн зорчих замыг заан дасгалжуулдаг” гэсэн хэсэгт анхаарлаа хандуулъя. Харанхуйн орон гэдэг ойлголт маань гэхэд онго сүнснүүд оршдог нэг л орны нэр бөгөөд зэрэг дэвээсээ хамаарч оршдог суудаг газар нь өөр өөр гэдэг нь одоо тодорхой болоод байна. Ид шид хэмээх үг маань эсрэг утгат үгс бөгөөд ид нь сайн эрдмийг, шид нь муу эрдмийг нэрлэдэг болохыг эртний нэгэн онго молхи бичээч надад учирлаж, бичсэн номын минь нэрийг шүүмжилсэн билээ. Хар цагаан, сайн муу, гэрэл сүүдэр гэхчлэн хоршуулж харьцуулж хэрэглэдгийн нэг адилаар ид шид хэмээснийг бид анзааралгүй өдий хүрчээ. Зүй нь багшлаач нь ид бахыг үзүүлэн шавиа замчлах ёстой юмсанж. “Шидийг үзүүлж шилээвэр үлээх” гэдэг саар мууг илэрхийлсэн хэллэг байдаг нь шидийн мөн чанарыг эндүүрээд байгааг хэлээд л байна даа. “Дасгалжуулах” гэдгийн тухайд мөн л шүүмжлэх юм гарч байна. Бөө бол тамирчин биш. Түүнийг дасгалжуулах хэрэг байхгүй. Угийн юмтайгаа зөв сайн холбогдсон бөөг онго нь хөтөлж залаад явчихдаг. Энэ талаар дор дэлгэрэнгүй өгүүлнэ.
“Бөө удган болох нь санааны зоргоор шийдэгдэх асуудал биш бөгөөд ихээхэн бэлтгэл хийж, ахмад бөөдөө шалгуулан тэдний зөвшөөрлийн дагуу бөө, удган нэр хүртэнэ” гэсэн Ч.Далай докторын үгэнд ч бас тухайн цаг үеийн мэдлэг мэдээллээс улбаатай андуу эндүү байна. Ахмад бөө нь залуу бөөд бөө гэж өөрийгөө нэрлэх зөвшөөрөл өгдөг, үүний тулд шалгалт авдаг гэж ойлгогдож байна. Уг нь багш бөө нь замчлах, угийг нь холбож өгөх л үүрэгтэй. Тухайн хүнд онго суулгаж чадах эсэх нь нэг талаас багшийн чадвар, нөгөө талаас бөө болох гэж байгаа хүнээс өөрөөс нь ихээхэн хамаардаг зүйл. Энд эргэж нягтлах асуудал бий ч шалгалт шүүлэг авна хэмээн махчлан ойлгож болохгүй. Бөөд замчлахаас багшилдаггүй, замчилж өгсөн хүний ачийг үргэлж санаж, хүндлэх ёстой болохоос багш шавь гэж үргэлж хэлхэлдэж явдаггүй гэж гэж эртний сайхан онгууд сургаж байгаа нь багшлах нэрээр шавь сургалт мэт юм зохион байгуулдаггүй, өнөө хийгээд байгаа элдвийн хүндрэлтэй үйлүүд байхгүй байсныг харуулж байна.
“Монгол харын бөөгийн ёсонд бөө болгоно гэж онош тавиулсан хүнийг бөө нарын дүрсэлдэг “харанхуйн орноор” дагуулж газарчлан явах зан үйлийг бөөгийн зам заах ёс гэдэг”3 гэсэн О.Пүрэв докторын тайлбар ч мөн л өрөөсгөл юм. Замчлах үйлийн нэгээхэн хэсэг нь л харанхуйн орноор дагуулах явдал юм. Тэгэхээр замчлах гэдэг нь бөө болох ёстой хүний уг гарвалыг тодруулахаас эхлээд хувцас хэрэглэлийг нь бэлдүүлэх, онготой нь учруулж, биед нь суулгах хүртэлх харьцангуй өргөн утгыг агуулна.
Монгол хэлний тайлбар тольд “Замч(ин) 1.Зам заагч 2.Зам засагч; Замчлах- зам зааж, бусдыг удирдан дагуулан явах; Замчлуулах- бусдаар зам заалгах, зам хөтлүүлэх”4 гэснээс үзвэл замч гэдэг бол замыг нь заадаг, чигийг нь гаргадаг хүн болохоос багш биш аж. Угаасаа онго болгон өөрийн гэсэн эрдэм чадалтай байдаг, түүнийгээ улаачаар дамжин буухдаа гаргадаг учраас улаачид багшилж, юм заана гэдэг нь илүүц, зарим тохиолдолд харш юм.
О.Пүрэв доктор зам заах ёсыг гурван үе шаттайгаар явуулдаг, долоон шөнө багш нь шавиа дэргэдээ нөмгөнөөр суулгаж бөөлөөд бие сэтгэлд нь өөрчлөлт орохгүй бол түүнийг бөө болохгүй хүн гэж үздэг гэж цааш өгүүлсэн нь ч үнэнд нийцэхгүй, зарим утгаараа ихээхэн буруу харш байна.
Угаа барьж бөө болж буй хүнийг эрт үед ихэвчлэн заяач гэдэг байж. Энэ нь бөө болох заяатай төрсөн, бөө болохоор заяасан хүн гэсэн утга агуулдаг байсан бололтой. Заяач гэдэг үгийн энэ утгыг өнөө хүртэл бөө судлаачид судалгааны эргэлтэд оруулаагүй байгаа нь “Заяач хэмээх үг монгол хэлнээ: 1.Заяач тэнгэр 2.Заяач хэмээх буумал шүтээн 3.Заяач хэмээх дүрс онгод буюу эмгэлж гэсэн гурван утгатай”5 гэснээс тодорхой байна.

Энэ мэтээр нэр томъёо, ойлголтын зөрүү ихээхэн байгаагийн зэрэгцээ замч хүний үүрэг нь юу болохыг тодорхой мэдэхгүй, эсвэл ашиг хонжоо харж санаатайгаар гуйвуулсны улмаас заяачид замчлах зан үйл энэ цагт ихээхэн ээдрээтэй, эргэлзээтэй болоод байна.
Зөв сайн бөө нар хүний уг гарвалыг тодруулахдаа аль болох сэрээж босголгүйгээр алсаас танддаг. Эцэг эхийн аль талаас хэд дэх үеийн ямар онго болох, хэрхэн бөөлдөг, ямар хувцас хэрэглэлтэй, ямархуу хүч чадалтай байсныг нь хүчтэй сайн бөө бол заавал дуудаж сэрээлгүйгээр тандан хэлж чаддаг. Зарим онго хар муу үйл хийдэг хатуу догшин байх юм бол сэрээлгүй өнгөрөөх арга зам хайдаг. Мөн улаач заяач нь овилгогүй, явдал мөр буруу, сэтгэл санаа хар бараан бол аль болох холбохоос зайлсхийдэг. Аль ч тохиолдолд хожмын үр дагавар нь сөрөг муу учраас чингэдэг болой.

Гэтэл сүүлийн үед зарим бөө тэнгэрээс тэмдэгтэй бөө болох хүмүүнийг угийн их онготой нь уулзуулж замчлахын оронд амар хялбарыг бодож тийрэн хөллүүлж босгон өөрийгөө ч ялд унаган, өрөөлийг ч зовлонд умбуулдаг болжээ.
Төсөрхөн нэгэн улаач надтай уулзан энэ талаар олон түмэнд дуулгаж өгөөч гээд өөрийн нүдээр харсан зүйлээ ярьж өгсөн юм. Багш нь нэгэн шинэ шавийнхаа онгыг босгож өгөхөөр болжээ. Энэ зан үйлээ хээр хөдөө хийхээр болж хамаг л шавь нараа дагуулан бараа өүртэй нь аргагүй явж гэнэ. Шинээр бөө болох гэж байгаа залуухан охины аав ээж ч хөл хөөр болж, ах дүү, амраг саднаа бүгдийг нь дагууллаа. Идэж уух, өгөх өргөхөд гар татсангүй. Гэтэл багш нь харсаар байтал хөөрхий охиныг тийрэнтүүлчихэв. Ах дүүс нь мэдсэн шинжгүй “Онго орлоо” гээд л сүйд. Арай шударга, зоригтой шавь нар нь “Багш аа, та яаж байгаа юм бэ? Тийрэнтүүлчихлээ шүү дээ” гэтэл “Чимээгүй чимээгүй. Хоёр жилдээ л гангарна” гэж хэлээд инээжээ.

Мөн “Хүний угийг нь мөшгөх гэж зовж байснаас тийрэн хөллүүлчих нь амар юм” гэж нэлээд туршлагатай гэгдэх хоёр бөө хоорондоо ярилцаж байхыг нь сонсчихоод ухаан алдах шахсан тухайгаа нэгэн зайран ярьж байв.
Хүний биед орсон ад тийрэн заримдаа авсаар танигддаггүй, хэсэгтээ л ил далдыг хэлж, эмнэж домнож, арга засал хийдэг учраас хүмүүс онго байна, өвөг дээдэс минь бууж байна гэж эндүүрдэг. Тэгвэл өнөө цагийн өнгө мөнгөнд автсан бөө нэртүүд заяачид замчлахын оронд ад тийрэн босгож, өөрсдөө эгээ л тийрэн лүгээ адил загнах аж.

Ингэж буруу үйл хийсэн бөө яахав үйлийн үрээ хэзээ нэгэн цагт үүрнэ. Тэнгэрийн гэсгээлээс зайлж чадахгүй. Хамгийн өрөвдмөөр нь замчид найдсан заяач болоод түүний эргэн тойрныхон. Өвөг дээдэстэйгээ учирна, удмын алтан хэлхээгээ сэргээнэ хэмээн хөөрч баярласан тэднийг мэдэхгүйг нь далимдуулан ад зэтгэр, алив муу бүхэнтэй холбож өгнө гэдэг үнэхээр аймшиг. Хэдэн халтар төгрөгний төлөө ийм нүгэл үйлдэж байгаа бөө нэртүүдийг орчин цагийн муур багш гэвээс зохилтой. Муур багш шавь оготнуудаа нэг нэгээр нь зооглодог бол ухвар мөчид бөө нар холбосны хөлс хэмээх хэдэн халтар төгрөгнийхөө төлөө гэмгүй нэгнийг гал голомтоор нь, ахан дүүсээр нь ад тийрэнгийн идэш болгож байна. Хүний итгэл сэтгэлээр тоглосон, онго тэнгэрээр тоглосон, бөөгийн ертөнцийн хатуу зан үйлээр даажигнасан, муу зүгийн сүнс сүүдэр амилуулсан гээд давхар давхар ялд унаж буйгаа мэдсээр атал шунал гэдэг, мөнгөнд хордсон сэтгэл гэдэг хүчтэй байдаг аж.
Мөн өрөөлийн онгыг хулуух булаах, бие биедээ нааж өгөх, энд тэндхийн тэнэмэл босгож элдэв зан үйлд зараал болгох зэргээр байж болшгүй нүгэл хурааж байгаа бөө нар өнөө чадаж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ наана хэлэхэд онгодын зэрэг дэвээ бууруулж, чадал чансаагүй болох, цаанадаж өөрийн болоод ураг төрлийн халуун амиар наадах хатуу гэсгээл рүү өөрсдийгөө чирч буйгаа эртхэн ухаарч ойлгоосой.
АЯНГААС: За энэ өгүүлэл Та бүхэнд маш хэрэгтэй зүйл мөнөөс мөн байна. Галаарид бол маш зөв сэтгэдэг, зөв бодолтой, Үнэнийг хайдаг сэтгүүлч, Эрдэмтэн гэж би боддог. Жинхэнэ судлаач, эрдэмтэн хүмүүс бол бүх л талаар нь уйгагүй хайж, судлаж сонссон мэдсэнээ шууд мэдэмхийрэхийн оронд дүгнэлт хийж, задлан шинжилж, асуудлыг олны анхааралд хандуулж чаддаг. Өөрийн гэсэн сэтгэхүйтэй ийм эрдэмтэд Монголд олон бий. Даанч даруулаад байна. даруухан нь дэндээд. Тэд зоригтой эрчимтэй хэлж ярьж хийж эхлээсэй.
ИД ШИД гэдгээ одоо сайн ухаарсан бизээ Та бүгд. Ийм учраас ХААН шид хийхийг хориглодог байсан байна. Тэв Тэнгэр яалаа даа.
Буурлууд бол зөв сайн үйлийнхээ төлөө бол ШИДийг ИД болгон хэрэглэдэг. Энэ Шид гэгч тэнэг хүний гарт орвол хэцүүднэ. Иймээс үгнийхээ учрыг ч ойлгохгүй байж Хааныг өдөн Шид нэхээд байгаа хүмүүс Хаанаар албаар муу зүйл турхиран хийлгэх гээд байсныгаа ойлгов уу. Хаан тэдний хүслийг биелүүлэн хүссэн шидийг нь өгөх нь тодорхой. Манай онгодууд Галаарид гуайг НОМЧ ТЭНГЭРийн хүү байгаа юм. Уулзах хэрэгтэй гэж байсан ч би ердөө уулзаж амжаагүй юм даа. Галаарид эрдэмтэнд сайн сайхныг хүсэн Бөөгийн хар муу үйл болон сайныг нь түмэн олондоо сайн суртчилан ойлгуулах буянтай үйлсээ үргэлжлүүлээрэй хэмээн ерөөе! Тэнгэр ивээг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.