Sunday, October 30, 2011

Зураач, эсгийгээр хийдэг хоёрын УТАС


Ашгүйдээ хар дэвтрээ аваад ирж, тэнд би Бөөгийн юм бэлдэн өглөөнөөс шөнө болтол таваргаж явахдаа танилцан хамгийн гайгүй, чанартай, сэтгэлээсээ хийдэг бас үнэ нь боломжын хүмүүсийн утсыг бичсэн байна.  Зарим хүн нь намайг санах ч үгүй, хараа ч үгүй байх. Зарим нэгтэй нь би утсаар яриад дүү нараа уулзуулан мөнгөө дайх, юмаа авах гэх мэт үйлдэл хийдэг байсан тул намайг танихгүй бизээ.
Гэвч эдгээр хүмүүс сэтгэл гарган шүтээний минь юмнуудыг хийж өгсөнд ихэд талархаж байнаа. Мөн миний блогт ордог олон Бөө нар бий бас олон угтай юмаа бэлдэх гэж байгаа хүмүүстээ зориулан эдгээр хүмүүсийн утсыг өгнөө хө Яадын. Давхар бас өөрсдөө уулзан өөр бусад хийсэн юмсыг нь харан дүгнэж байж шүтээнийхээ юмыг хийлгээрэй. Сүлжээ гэж хардах хэрэггүй. Надад туслаж миний юмыг сэтгэлээсээ хийсэн болохоор би тэр хүмүүсийг бас л бусдад адил гэж бодож байна. 

Анх Бөөгийн юм бэлдэх ямар хэцүүг би өөрийн биеэрээ туулсан хүн. Хүүгээр анх босох эхний юмыг би бэлдэхдээ худалч, балайр юмнуудтай олон таарч шатаж байсан. Хүүхэд хуурч байгаа юм шиг халтуурдан хийдэг бузар гартууд их байсан. Би хаанаас юу авах хийхээ мэдэхгүй учир зар мэдээ аван баахан холбогдох утас цуглуулж Улаанбаатарыг өдөрт хэд тойрсондог. Ингэж явахдаа хулхидуулж ч явлаа, гоё сайхан үнэн сэтгэлийг ч мэдэрч явлаа. Их ч юм сурсан. Их ч хүнтэй танилцсан. Их ч юм мэддэг болсон. Зах гэдэг газрын байнгын үйлчлүүлэгч болсон доо. 

Их ч мөнгө дэмий сул үрсэн юм. Харин би бүгдийг мэдсэний дараа миний найз нар болон таньдаг хүмүүс БӨӨ болохдоо зовоогүй дээ зовоогүй.  Бүх төөрч будилах нүх сүвийг нь хааж хаанаас яаж олох хийх бүгдийг нь шууд зааж өгч, мөртөө ч үгүй миний нүүрээр олон ч янчааныг нь буулгаж өгч буян болсондог. Хүний ч бай, өөрийн ч бай Онгон шүтээнийг босголцоход туслах нь Дээдийн Дээд буянд тооцогддог юм даа. Гэтэл зарим эргүү нь өөрийнхийгөө хүртэл ад үздэг. Буурлууд бүгдийг харж байдаг. Шударга ч байж чаддаг. Манай Хадам Буурлууд боссоныхоо дараа шүтээнийг нь босгоход хүчин зүтгэсэн манай хамаатан, дүү нарыг ихэд талархан, буянг нь нэмээд өөрийн талынхныхаа Мулгуу мунхагийг хэлэн өмнөөс нь ичсэн тухайгаа хэлсэн юм даа. Хэн яаж оролцож, хэн юу хэлж байсан бүгдийг харсан байдаг. Хамгийн шударга зантангууд бол БУУРЛУУД байдаг. 

Зураач Батсуурь 99984973.  Барааны зах дээрээс манай хадам  дүү барьж авч байсан юм. Би өөрөө уулзаагүй, утасддаг юм.  Соно зайран маань 2 сайхан зураг зуруулсан. Сутай Хайрхан, Говь-Алтайхны хэлээр Бор морь гэвч үнэндээ цагаан морь. Үеэл удганыг Өндгөн Хатан гэдэг Буурлууд нь Улаан Ямаа болон,  Цагаан өвгөн Тэнгэр.  Энэ хүн зүгээр зурахгүй товойлгож томбойлгоод сонин зурдаг. Миний тодорхойлолтоор бол Батум цаас дээр Баримал наасан мэт. За тэгээд өнгө будаг энэ тэр хийхээр гоё сүртэй юм шиг байналээ.  Энэ сайхан авьяастай хүн зах дээр хэд гурав юм зурж зардаг юм шиг байналээ. Шүтээний зураг болон Зарах зураг хоёр ялгаатай гэж тэр хүн надад Анх хэлсэн юм шүү.
Нэгэнт шүтээнд нь Морь, гахай энэ тэр байдгаас манай Хадам буурлуудын улаач энэ махнуудыг идэхгүй. Үеэлийнхэн ямааны мах идэхгүй. Гэхдээ аль алийг нь идчихдэг намайг бол загнадаггүй ч бусад үрсээ бас анхааруулж  хааяа тусгай үед идэх зөвшөөрөл өгдөг. Тэгэхгүй бол бөөлжинө. Суулгана алингаа алдана шүү дээ.
Миний үеэл дүү угаа барих бэлтгэлийн нэг даалгавар нь онгон шүтээндээ 9 юмыг хийх ёстой байлаа. Тэрэн дотор захиалагдсан юм нь Хатан, Залуу, Хүү гурав гэсэн үг байсан юм. Бид түүнийг эсгийг түлж хийдэг  БАЯРАА гэдэг 91181918  дугаартай хүнээр хийлгэсэн. Би багшаасаа гуйж байж энэ хүнийг олж авсан. Зарим шүтээнийг Эсгий дээр зурж хийдэг юм байна лээ. Энэ хүн бас л цаг хугацаандаа сайн хийж өгсөн билээ.
Би бас утсаар ярин захиалж харилцдаг байв. Хэрэв танд таалагдахгүй, буруу хийсэн бол ирээд засуулж болно гэсэн шүү бүр. Сайн хүн байгаа биз дээ. Би захиалсан далбагар эсгийгээ үзлээ. Хатан ч яахав эртний Антен шиг оройтой малгайтай яг л Хатан. Хүүхэд нь пээдийж, цодойчихоод их хөөөөөрхөөөн.  Харин Залуу дээр асуудал гарав. Учир нь Багш маань Голомтын онгодоо яаж л дүрслэнэ яг л Тийм онгодууд бууна даа гэснийг сонссон юм. Залуу маань хоньчин, номой байрын залуу болчихож. Уг нь Хатан Залуу хоёрын дундаас хүү гарсан утгатай юм. Шүтээний зураг гэж хийх юмаа олж ядаад хэлдэггүй маш утга агуулгатай.
Ээжийн маань онгодууд Хатан гэчихээд Ноён, Ван, Хаан гээгүй нь сонин. Хатангийн нөхөр Ноён юм уу Хаан л байдаг гэтэл Залуу гэдэг нь яажийгаан, Айлгүй гэдэг нь.  Нэг бол Хатанг нэг хүүхэн гэж бичүүлэхгүй яагаав.  Манай ээжийн талынхан ДАЯН ХАТАД шүү дээ. Би тэр үед өөрөө Бөө болоогүй удам судраа ч мэдэхгүй байсан болохоор ХАТАН гэдэг үг Ай даа мөн баясгав. Учир нь хэдэн сарын өмнө нь манай Хадам онгууд боссон бөгөөд Халхын 36 Хааны 8 нь манай Хадмын Буурлууд байсан байдаг. Күэ мөн онгирч байнаа үрс нь. Нэг тэнэг балчир нь бүр авгайдаа агсам тавьж сайрхаад л: "Би Хааны удам, чи миний хөлд ул долоож амьдрах ёстой" гэж агсам тавьсан гэдэг. Ичиж үхмээр юм. Тийм байх тусмаа л ухаантай, сайхан болж улс орныхоо төлөө зүтгэмээр гэтэл архи уугаад, тэнэгтээд явах даа яахав дээ. Удмын нэр гутаагч. Би бол ингэж л хэлнэдэг. Өө чи минь Хааны үр байсым уу, хань нь хөлий нь угаах уу гэж гүйнээ гонж. Сүүлд нь эмээгийн маань удам Хатны удам бас болон би гэдэг маасайв шүү. Адилдаа Адил, Годилдоо Годил. Эр Эм, Эхнэр Нөхөр Тэгш Эрхтэй. Хэн яаж харьцана яг тэгж л харьцдаг Би шүү дээ.
Жигтэйхэн гоё хатны удам би чинь нөгөө шүтээндээ зуруулсан Залуугаа малчин гээд л ГОЛДОГ гэжий ш дээ. Хэхэхэ. Малгай нь гэж хоньчны, гонжийгоод дээлийг нь ээ доожоо муутай гэх мэтээр хэхэхэхэ. Би түүнийг өөрийн дураар нэээг их гоё сайхан өндөр, ханхар, сүрлэг ноёноор солихоор боллоо. Утасдахад аваад ирээ, би солиод өгий л гэж байна Баяраа маань.  Баяраагаар зуруулаад л нөхөртэй болчихдог, бас сольчихдог бол Мөн гоёоо. Утсаар ярьчаад хүн явуулчаад очоогүй Би бүр өөрөө гэрт нь очиж сууж байгаад л яаж зааж зуруулах боллоо. Нүдийг нь том бага, сахалтай сахалгүй, шанааг нь тэг ингэ, чихийг нь дэлдийлгэ, хулмийлга гээд л аймаар зуруулах байсан даа. Одоо карманд нь мөнгө чихээд өг түнтийлгэ гэээд л хэхэхэ.
Ноёноо сэтгэлдээ бодлоо. Гэнэт зан чанаруудыг нь бас амьдрах амьдралаа төсөөлөв. Ингээд л би гээч өөрөө шийдэж чадалгүй Охин дүү нартаа хэлэлцүүлэг явуулав. Бүгд л тэгье гоё ноёнтой болъё гэв. Тэгэхээр нь би ноёнтой болох гэсэн чинь нэг асуудал байна. Энэ ноён чинь хүн дээрэлхээд унавал яахын??? Нэг л их зантай ноён бас дээрээс нь дунд, дундын дунд эхэн адаг, бага, багын бага ч гэх шиг есөн шидийн Хатад хүүхэн авчраад зэвүү дургүй хоёр зэрэг хөдөлгөөд салахгүй юм биш үү гэв. Дүү охид маань нээрээ тийм байна. Тэгвэл ёстой зэвүүнээ гээд л бодоцгоов. Бидэнд чинь Ноёныг бүх муу талаар нь суртчилдаг нийгэмд өссөн болохоор тэр үедээ ноёныг адгийн амьтан л гэж төсөөлсөн юм.  
Бид баян ноёнтой сууж жаргамаар байдаг гэтэл бөөн дарамтан дунд амьдарчих гээд л залуутай нь суувал хоосон бөгөөд нөгөөхөө л чирж амьдрах гээд ацан шалаанд оров. Эцэст нь Хүүхдээ хартал пээдийчхээд л хөөөөрхөөөн хөөрхөн. Зазаза яашиг зүгээр заяасан нь л энэ залуу ч гэлээ Хүүхдээ харвал хөөрхөн бас их ирээдүйтэй, цоглог ноён болохоор хүүхэд байна хэмээн шинжээд хоньчин залуу шиг гэж гоочлоод байсан нөхөртэйгөө байхаар зөвшөөрцгөөн Баяраа руу утасдан Залуугаа солихоо больсон тухайгаа хэлсэн юм даа. Ер нь манай болон эмээгийн маань Хаан, Хатдын онгуудын бусдаас ялгарах нэг чанар нь юмыг яс тэг ингэ гэж зааж өгдөггүй, дан тархи толгой эргүүлсэн битүү юмсаар хэлэн биднээр бодуулдаг. Халуун будаа өгнө гэж хэцүү дээ хэцүү. Одоо бодохноо. Хатан л юм чинь ноён Залуу байсан байх нь. Залуу малуу гэж айлгүйтэж хэлээд тархи толгой эргүүлээд хичнээн цаг сонгох гэж зүдэрсэн гээч.
Ямартаа л эмээгийнхэн маань Цагаан өвгөн Тэнгэр зуруул гээд л хэлчих юмыг чинь яасан ийсэн төөрөлдүүлэн байж хонь хариулсан, таяг тулсан, бор дээлтэй Өвгөн гэхэв. Даян Хатдын энэ шүтээнийг чинь тайлбарлаад л хэлчихгүй тархи эргүүлж бид өөрийн нөхрөө сонгох мэт зовхов дээ. Манайхан ч гэсэндээ намайг удмаа асуухад Хаан байтугай ноёны удам ч гээд хэлчихгүй Бид АНЧИН ГӨРӨӨЧИН удамтай. Элдэв ихэс дээдсийн СЭНТИЙ гэгч хэрэггүй. Шороон дээр хөлбөрч өссөн улс гэсэн ш дээ. Би гэдэг хүн нүгэлт хар гөрөөчний удам юм бол хамаг амьтанг хядаж байсан байж таараа өвөг дээдэс маань анчин юм чинь би ямар анчин биш дээ. Нүгэлт хар цуглуулагч болноо гээд л Захаар гүйн харагдсан хамаг чихмэлүүдийг нь түүж өргөөндөө тавьж байлаа. Мөн танил айлуудаараа явж харсан үзсэн хамаг чихмэлүүдээ, эвэр туурнуудаа надаа өгчих гэж олон айлаас явж цуглуулсандаа. 
Харин нэг сонин юм нь амбасан үеэсээ л манайд ирвэс, баавгайн арьс нь байдаг байсан нь хачин. Хиймэл толгой хийлгэх гэж л зовсон. Би ирвэсний арьсаараа маш их тоглодог байсан багадаа. Харин том болоод хачин сайхан боогоод янзлаад далд хийсэн. Яагаад ч цагаан эрвээхэй идээгүй байсандаг. Харамсалтай нь голомтын онгодоо босгохдоо хуучин тэр арьсаа гэдсийг нь зүсэн хавтгай болгосон юм. Монголчууд маань эрт дээр үеэсээ ан агнахдаа үржлийн цаг, агнах агнахгүй хугацаа энэ тэрийг маш сайн баримталдаг байсан байналээ. Энэ талаар ном бичих ч юмуу, зурагтаар зааж өгмөөр юм. Түүнийг мэдэхгүй хүмүүс үржлийн цагаас нь өмнө хороон, хоморголон устгаж байгаа нь буруудаг. Мөн Бөө болгон амьтны чихмэл хийх ёсгүй бөгөөд Зөвхөн Онгодууд нь өөрсдөө захиалж хэлдэг. Тэрнээс нэгнийгээ  хараад л би ч гэсэн адилхан шувуу унанаа яадын, би ч гэсэн адилхан чонотой болно хэмээн барьцах нь Хааныг хараад Титэмийг нь булаалдан, тамгийг нь хувилахдаа адил гэдгийг АНХААР. 
Унах уналгууд байтугай, эдлэх хэрэглэх хуяг, хувцас бүх юм цаанаасаа Онгод нь хэлдэг. Нэг охин надад бөө болоод удаагүй өөрийн тухай асуусан бөгөөд түүнд багш нь Онгодууд хэзээ ч хүний биед буудаггүй хэмээн худлаа ярьсан байх юм. Худлаа ярина, ярина гэхэд арай ч дээ. Тэгээд тэр охины хамаг юмыг өөрөө л бэлдүүлсэн байна. Таны өвөг дээдэс багшлах болсон Бөөгийн биед буун заавал өөрийгөө таниулах учиртай. Танай удмын хүн гэдгээ мэдрүүлэн та нараар хүлээн зөвшөөрүүлдэг. Тэгээд өөрсдийн босох цаг, бэлдэх үйл бүх юмаа хэлдэг. Бид нар түүнийг бичихдээ, 4, 5 хүн зэрэг бичиж байж дараа нь нэгтгэж байж бэлддэг. Тэргүүн гэхэд л тэдэн ширхэг Өдтэй, тийм ийм өдтэй, хийц нь ийм гэж хэлнэ.  Халхаар ТЭРГҮҮН гэдэг бөгөөд буриадаар Майхавч гэсэн байхаа.  Одоо бол малгай нь шүү дээ. Хэнгэрэг гэхэд л тэдэн булцруутай, тэндээ ийм юмтай гэх мэтээр бүгдийг нь ОНГОД захиалдаг гэдгийг ХАТУУ АНХААРАХ хэрэгтэй. Хүн бүхэн биенийгээ дууриан хуулбарлаж, дагавал маш их сөрөг нөлөө гарна. Ингэж босгож байвал таны багш болох хүн танд өвөг дээдсийг чинь АЛБИН нааж байгааг ухаарцгаа. Бөө болгон амьтан хядах болно. Далимдуулан бизнэс хийгчид буруу зөвгүй бузар хийх тул ЭНЭ АСУУДАЛД ухаантай хандаарай. ОНГОДУУД өөрсдөө л юмаа хэлж захиалж хийлгэдэг юм шүү.
Мөн нэг гайхалтай юм нь манайхан маш багаахан юм л охиноороо бэлдүүлнэ гээд ганцхан шүтээн бэлдүүлсэн. Бусад нь гурав дөрөв шүтээн байхад минийх ашгүй ганц хэмээн баясав. Харин бэлдэх болтол би ганцхан гэчихээд гамшиг тариад алга болж гэж бодсондоо. Зуруулах, түлүүлэх гэх мэтээр бүтдэг шүтээн биш тэр ганцыг нь яг номоор нь хийвэл ёстой галзуурч унахаар байсан юм. Цул алт, хар болд төмөр, эрдэнийн чулуунууд байсан даа. Ингээд Халх Монгол чинь ядуу, хөөрхий удам чинь хоосорсоон гээд л алтыг нь гуулиар орлуулан хар төмөр энэ тэрээр хийсэн. Юу бэлэгдэж байна, утга агуулга нь юув гээд л их л Жанцантай юм байна лээ шүү.
Мөн анх бичиж сонсон авснаар бол миний хуяг энэ тэр бол Үкэ мөн амархан, хэдхэн үгэнд багтан байв. Харин дараа нь багш маань лавлан очиж үзсэнээ хараад надад: За даа мөн ч хэцүүеэ, нарийн чимхлүүр юм маш их байна лээ. Яана даа яана гээд инээж байсан юм даа. Онгодууд бол өөрийн өмсөх хуяг, гутал, тэргүүнүүдээ өөрсдөө хэлдэг. Голомтын онго, зэвсэг, хэнгэрэг, чимэглэл, тэр байтугай утах бойлуураа хүртэл хэлдэг. Жишээ нь арц уугиулдаг бойлуур бол би хүүдээ мөд дуусахгүй гэж урт нарийн бойпар  нэрийг нь мартаж арц уугиулдаг юм шүү. 95 000 төгрөгөөр авч өгсөн. Алгын чинээ юманд бол бөөлж байх хооронд л тэр арц нь дуусдаг юм байна дээ. Аймаар үнэтэй гээд л зөкккк зөкккк зөккккк гэж шогширсоор л би авч байсан юм.
Гэтэл манай онгодууд багшийн биед залрахдаа арц уугиулахгүй Бид ганга дээр л бууж байна гээд НЭГ ТӨӨ УРТ, ДУГУЙ, ГУРВАН ХӨЛТЭЙ, ЛУУГААР ОРООСОН саванд уугиулна шүү хэмээн захисан юм. Би л лав өмнөх хэдийгээ босгохдоо ийм юм үзээгүй. Юмаа бэлдэн явахдаа би гандангийн дэлгүүрээс яг нөгөө хэлсэн бөөрхий арц уугиулдаг юмыг олж харав. Асуутал 400,000 гэдэг байна ш дээ. 400,000-р ямар тэнэг нь ийм юм авдаг юм, шуналын тулам гээд би зах гартал гав ганц бас тийм юм нь 500,000 гэдэг байгаа. Арайч дээ. Зөкккк зөкккк зөкккк ч юу ч биш болов. Ингээд яалт ч үгүй өөрөө ёстой нөгөө Домбоо муу гар нь болж шуналын туламаасаа 380,000 болгуулан буулгаж авсан ш дээ аймаар аймаар. Уурандаа хэмнэсэн 20,000-раа кимчижигэ идэж байж тайвшрав.  Манай энэ хэдэн Хий Үзэгдлүүд багшийн биед буун Хүндэтгэлийн зоогт бэлдэхдээ лав ГАНДАН орж үзчээд нэхсэн байхаа хэмээн би тэднийг баахан муулав.
Гэвч яг үнэндээ манайхан арц, хүж хэрэглэдэггүй бөгөөд Ганга өвс уугиулдаг юм. Тэгсэн нээрээ л тэр нь миний авах гээд байсан тэр нарийн бойпар дээр тогтохгүй болохгүй юм байна лээ. Нөгөө төө урттай дугуй дотроо бол яг л таарсан. Нөхөр маань аан наад ганга чинь манай хашаагаар нэг ургадаг ш дээ. Түүнийг хатаагаад л болно гэсний дагуу хашаан дахь түүний заасан хамаг өвсийг хайчлан хатааж нөр их ажил ундрав. Гэтэл урд айлын өвөө "юу Яах гэж буй"г асуугаад баахан шоолжээ. Ганга биш гэсэн ш дээ хэхэхэхэ. Нөхөр маань алнаа ална. Тэд хэлээгүй бол бид юуны утаа хярвас дээр Буурлуудыгаа буулган хөгөө чирэх байсан болоо.
Харин тэр ганга нь зах дээр бас байдын байна лээ. Үнэтэй байсан ш дээ бас. Би зун түүнийг нэг kг нь 7,000-р бөөндөнө гэхээр нь Домбоо муу гар вэ? яасан үнэтэй юм гээд явж байлаа шүү дээ. Гэтэл өвөл нь 15,000 гээд арай жаахан байснаа 12 болгоод л яахаараа юм бүхэн өндөр үнэтэй болчихвоо. Аймаар юм. Зөв л зулгаадаг байгаа даа энэ өвс түүгчид. Үндэс энэ тэртэй нь түүж болохгүй ш дээ. Би Буурал болчихоод буух гэтэл нөгөө утаа нь гарахгүй хэцүүдвэл яахын. Тэр утаа униар чинь гадны жижиг сажиг муу юмсыг ариутган зайлуулдаг юм шүү дээ. Ирээдүйд утаа ч гаргахаа болиул Би гээч улаачдаа ирчээд нөгөө хэдтэй нь байлдаж зодолдож, үсдэлцэж, өшиглөлцсөөр байгаад ядраад Үрстэйгээ таван үг ч солиж чадахгүй буцаад мордуул хэцүү еэ. Учиргүй юм гэж алгооо алга энэ БӨӨ гэгчид чинь.
Хулгайн юм их зарж байна. Хямд гээд авсан тэр хэрэглэл Танай хэдэн хүний ТОЛГОЙГ залгихыг тааж мэдэх арга үгүй шүү.  За ингээд над ҮНЭН ШУДАРГА хандсан хүний утсыг бичив

Бусад БӨӨг дууриан элдэв амьтны чихмэл, бөөгийн хэрэглэл, шашны юм дураар авч болохгүй.  Тэр байтугай ЭРХНҮҮД хүртэл өөр өөр захиалгаддаг. Бид л хамаагүй гэж боддог ч Буурлууд өнгийг нь бас онцлогийг нь хэлж авахуулдаг. Хүний хуучин хэрэглэж байсан шашны болон Бөөгийн хэрэглэл хэрхэвч авч болохгүй. Амьтай байвал Танд гай л болдог. 
Иймээс хүмүүс та нар алив буяны үйлд аргагүйн эрхэнд биш, сэтгэлээсээ л хандаж сураарай. Эргээд заавал хэд нугарсан Буян болон буулгаж өгдөг юм. Мөн Бөө болох гэж байгаа хэн нэгэн байвал заавал сонссоноо хэлэн миний блогт байгаа Анхаарах ёстой Муур багшууд, буруу үйлүүдийг сонсож мэдсэн байх шаардлагатай. Тэгвэл та АЛБИН наалган зовж ахиад эхнээсээ мөнгө төгрөг гарздаж, бөөн асуудал үүсэхгүй. Ердөө таны ухаан л мэдэх асуудал. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.