Өмнө гарагт Монголоос утас ирэв. Дээр блогт бичигдэж Тэнгэр ээжтэй жирэмсэн байхдаа санаадгүй тааран Азтайгаараа дуудуулан байж: Хүүгээ төрөхөөр ТЭНГЭР гэж нэр өгөөрөө дурсгалтай хэмээн Тэнгэр ээж хэлсэн нагац дүү охин маань Хүүтэй болон овоо тэнхэрчээ. Тэнгэр ээж болон Тэнгэр аав бууж ирнэ гэдэг бол ёстой зүүний үзүүрт дусал тогтох хүртэл ховор үзэгдэл бөгөөд тэдэнтэй таарч хүн уулзана гэдэг бол бас л асар ховор тохиолдол гэж над хэлсэн билээ. Тэд хэрвээ буух бол бүр хүнийг гаргаж байж бууж уулзах тохиол байсан. Надад бол хэд хэдэн удаа буусан бөгөөд тэр нь миний мангараас шалтгаалсан гэж би боддог.
Учир нь би тэднийг ойлгодоггүй, тоодог ч үгүй байв. Нэг тийм нэртэй нөхдүүд л буудаг юм байх гэж бодсондог. Маш онцгой тохиолуудад л тэд бууж байсан. Тэнгэр эцэг бол дөрвөн удаа л буусан. Анх зарлиг буулгахдаа нэг ирж байсан. Дараа нь 99 тэнгэрийг буулгаж чадсанд эрх олгохоор нэг ирж байсан. 2 сарын 3 нд АЯНГАТ удган шинээр мэндлэхэд нэг ирж байсан. Тэр намайг хориогоо зогсоо. Чи юу дуртайгаа одоо хий. Юм идэж, ус ууж болно гэхэд нь би үгэнд нь орохгүй гүрийж байгаад Чингис Хаанаасаа л асууж билээ. Нэг амьтан намайг уруу татаад, шалгаж үзээд. Өөрийгөө бас л Тэнгэр эцэг гэсэн гэхэд Хаан: "Иш чамайг яалтай билээ. Би Тэнгэр эцгийн дэргэд өчүүхэн бөөс шүү дээ. Гэтэл чи гэж үнэхээр сонин улаач шүү" гэж байсан юм.
Тэнгэр эцэгтэй миний бяцхан түшээ дүү, нэг удаа нөхөр л таарч байсан. Бас Тэнгэр эцгийг хөөсөн газар дээр ганц хүн нь манай нөхөрдөг. Энэ тухай блогт бичигдэж үлдсэн байхаа. Тэр манай өрөөнд буугаад маш их ам цангаад би явах гэтэл тэр өөрөө боосон хаалга онгойлгон нөгөө өрөөнүүд рүү явахаар гартал нөхөр маань хүрч ирээд маш их гайхан харж байгаад Ор ор, Өрөө рүүгээ ор гэж хөөсөн юмдаг. Тэр өмнө нь буучихсан өрөөгөөр тэнэж яваа нэг ч онгод үзээгүй болохоор маш их айж сандарсан байхдаа. Тэнгэр эцэг нэг дүрсхийгээд гараа зангидсан боловч би маш их айн гуйсан учир тэр нэг архирч уурлачихаад өрөөнд орсон юм.
Хоромхон зуур тэр миний нөхрийг эвхэрч унтал өвтгөхөөр санаархан миний гарыг дээш болгонгуут, би маш хурдан тайвширахыг амжиж гуйсан. Тэгсэн ч тэр уурсан ёсгүй гэдэг нь би биш бай ч, тэр эхнэр минь яав гээд ирж туслах ёстой бус уу? Яасан муу эргүү хогов. Чамайг би нэг цөлөхөө мэднээ гайгүй гэж байсандаг. Тэр маш их уурссан боловч ёстой л за яахав анхны удаа хэмээн тэвчсэн байхдаа. Түүнийг явсны дараа би нөхрийгөө нэг сайн загнаж уйлж хашгирч авч байж тайвширсан юмдаг. Нээрээ л удаа ч үгүй л бид энэ улсад ирэхээр сонгогдоод хүрээд ирчихсэн юмдаг. Нээрээ жинхэнээсээ цөллөгт ирчихсэн юм биш биз дээ. Арай ч дээ. Үгүй баймаар юм. Тэгэхдээ би бас ирээд байдаг нь хаашаа юм бэ?
Тэнгэр ээж ч бас хэдхэн удаа л буусан бөгөөд манай онгодууд түүнийг жилд нэг л бууж үзэгдвэл их юм гэж байсан ч өөрсдийг нь танихаа мэдэхээ байтал төөрч будилж үл тоох надыг ухааруулах гэж л хэд буусан байх гэж би одоо санадаг юм. Харин сүүлд багш лекц дээрээ Тэнгэр эцэг, Эх хэзээ ч хүний биед буудаггүй гэхийг сонсоод л Би гээч азтай авгай юу хийгээд авснаа мэдэн маш их сүсэглэн баяссан юм. Энэ бол багшийн буруу огт биш бөгөөд ийм тохиол байдаггүй болоод л Багш тэгж хэлсэн байж таараа.
Гэтэл тэр нь байгаад надад аль хэдийн хэд буучихсан байв. Би ер нь мунхаг байсан нь нэг бодлын зол болжээ. Тэнгэр ээжийг буухаас хэд хоногийн өмнөөс л манай Буурлууд надыг ТЭНГЭР ЭЭЖ ӨРШӨӨ дууг суруулан, жимстэй усанд оруулан бэлдэж байсан юм даа. Чимэдцэеэ болох минь яаваа даанч гээд л тэр дууг арай гэж дуулж сурч билээ. Гэхдээ одоо ч түүн шиг сайхан дуулж ямар чадах биш. Хамгийн гол нь дуулбал зүрх сэтгэлээсээ би түүнийг дуулдаг. Түүнийг зүрх сэтгэлээсээ дуулахаар нулимс бөмбөрөөд л нялхраад эрхлээд ч байгаа юм шиг гуниг төрөөд ч байгаа юм шиг, нэг л хачин болдог. Энэ сонин хамгийн Дээд талын лагуудын өгсөн нэртэй цор ганц хүү одоо нэгэнт хорвоод мэндэлжээ.
Тэр хүүг бас тусгай заяатай гэж хэлсэн дээ. Ямар ч байсан тэр их л том ажил хийх байх гэж би бодсон. Түүнийг аавд нь бүү өг хэмээн Тэнгэр ээж хэлсэн юм. Би тэр үед Тэнгэр ээжийг нэг л аймаар ааштай хатуу шинж төрхтэй, их гоё биетэй, их сүртэй Хатан гэж мэдэрсэн ч ааштай балай авгайгаар л төсөөлж байлаа шүү дээ. Яахаараа зүгээр байгаа хүмүүсийг муу ёрлоод салгах гэж байгаа юм шиг аавд нь битгий өг гэдэг байнаа гэж бодсон юм. Гэтэл хүү нь төрсөн ч эцэг нь одоо сураггүй хаяжээ. Тэнгэр ээж харж л байсан байх нь. Ямар ховор азтай, ховорхон үрээ хаяснаа тэр тэнэг эцэг мэдэхгүй талийн оджээ. Аян замдаа сайн яваарооййй. Гэнэт би эцэг нь гээд унах вий дээ.
Тэд маань миний номыг авч уншаад баяр хүргэх гэж утасдсан гэнээ хэхэхэ. Миний Амаа нагац эгч маань утсаар цангинатал шүлэглэн ярьж байгаад уйлаад алга болов. Дараа нь охин нь аваад ярьтал би бас аль хэдийн уруу татагдаад уйлаад ярьж чадсангүй. Миний Амаа бол маш инээдтэй хүн. Дандаа инээд хүргэж байдаг юм. Одоо хөгшрөөд бас л инээд хүргэсээр. Хүүхдүүд нь надад түүний тухай: Ээж таны номыг уншаад манай хүүхэд уйлаад байхад хүртэл авахгүй байна.
Тэгснээ Х .... а ..... х.....а ....х .... а гэсэн чинь юу гэсэн үг вэ гэсэн гэнээ хэхэхэхэ. Тэр чинь Хахахаха гэж үсгээр инээж байхад чинь Амаа маань ёстой шог хүн шүү. Нийлүүлээд ха ха ха ха гээд ядахдаа үеэр таслаад инээхэд яадаг байнаа хэхэхэхэ. Хахахахаха гэж инээж чадахгүй бол ха ха ха ха гээд бага багаар инээх ёстой юм гэж би үзүүлэлтэй биш дээ хэхэхэхэ. Ийм л марзан хүн юм даа. Та нар бас миний үсгээр инээснийг минь хийж ойлгож байгаа биз дээ. Ер нь бол би хэхэхэ гэж, Хаан хахахаха гэж инээдэг. Гэхдээ энэ инээдүүд маань өгүүлбэр болон үйл явдлаасаа шалтгаалаад бас их хөг аялгуутай, зэвүүн зэвүүн ч юм уу, чика чика ч юм уу инээнэ шүү.
Би ямар өөрийгөө ход ход ход гэж хөөрхөн инээлгээд, Хааныгаа Ккккккк гээд л хөгийн инээлгэлтэй биш. Би эмэгтэйлэг биш болохоороо хихихихи гэж ч инээж чаддаггүй юм. Миний Амаа инээд уншиж байгаагүй болохоор ойлгохгүй байгаа юм байх. Инээд ийм олон төрөл шүү дээ. Тэр маань бас намайг саначихсан уйлаад л ярьж байх юм. Манай арван маамуу гаргасан нагац эгч маань шүү дээ. Надад нөгөө төрөх үед сүүл өгдөг нагац маань юм. Газар дээр үлдсэн ганц хүргэн ахын маань хань Амаа маань урт удаан наслан жаргаасай.
Мөн хаа холын Солонгосоос миний байх хаяг мэдэхгүй учраас нэгэн эмэгтэй хөөрхий надад олон төрлийн витамин аваад л нэг уут чихэр аваад л Аянгат удганыг олоод дамжуулж өг гээд Мөнхгэрэлийг олоод сэрэглэнтээд бас миний байгаа газар луу нь энэ мөнгөөр явуулаадах гээд 50 Доллар явуулсан байгаа юм даа. Хүний газар байгаа Хааныхаа аманд ганц ч гэсэн витамин хийгээд энх тунх, амар амгалан байлгахсан гэж тэр үнэхээр их хүсчээ. Дэндүү сайхан сэтгэлтэй бас өрөвдмөөр, хайр хүрмээр юм. Ингээд би баярлаад энэ өдөр хоёр уйлж аваад сэтгэл онгойв. Хүмүүс Хааныг маш их хайрлан хүлээсэн байдаг нь мэл гайхмаар. Түүнийг талийгаач болон Тэнгэрт хальснаас нь хойш хичнээн үеийн Монгол хүн солигдсон. Лав 16 үе өнгөрсөн биз дээ. Мөн Хааныг маань үргэлж л гадаадууд муулж бичиж, бас биднийг багаас минь л Хааныг муу хүн алуурчин гэж итгүүлж байсандаг.
Гэтэл түүнийг Монголчууд яасан их хүлээгээ вэ. Бас цаанаасаа зүрх сэтгэл нь холбоотой байдаг юм уу хаашаа юм. Ямар их Хайртай юм бэ. Энд лав нэг учир байна гэж би бодно. Монголчуудынхаа хайрыг мэдрэх тусмаа л Хаан маш их яардаг. Хурдхан л ажлаа амжуулах гээд л, хурдхан л хамаг юмыг нь бүтээгээд, хамаг сайхныг өгчих гээд л яарч сандран, бас намайг нэгжинэ. Тэр хүнд хариу өгчихмөөр, түүнд өгөх юм хайна. Түүний сэтгэлээс би бас аугуу их хайрыг мэдэрдэг. Дунд нь би өрөвдөөд л нулимс унагана. Та нар төсөөлөөд боддоо. Нэг л сонин уран сайхны кино ч юм шиг. Хүмүүсийн сэтгэл ийм ариун Хайраар хаа хамаагүй үргэлжилдэг гэж би мэддэггүй байлаа. Холдоод уулзаж чадахгүй, хоригдсон, шаналсан энэ аугуу их Хайрыг мэдрэх ямар их өрөвдмөөр гэж бодно. Яг л нэг кино шиг. Үгээр хэлэх, үсгээр эвлүүлэх арга үгүй.
Энэ хүний сэтгэлд юу бодогдож, ямар их бахархал хайр ундарч, яаж байж ядаж, Хаандаа ганц ч гэсэн Дэм болох юмсан гэж догдлож байгааг би маш сайн мэдэрсэн юм. Хаан бас сонсоод сэтгэл нь яарч, хурдхан, ёстой л нэг чадалтай болоосой, үлээгээд бүгдийг бүтээхсэн гэх шиг сэтгэл нь яарч догдлон Монгол хүнээ Хайрлахыг би бас маш сайн мэдэрсэн. Энэ хоёр амьтныг чинь би тэгээд яахын бэ??? Хий л өрөвдөөд нулимс гаргах юм. Ийм хачин үл үзэгдэх кино гараад би үзээд байгаа юмыг чинь яахын.
Эндээс би их юм ойлгов. Монголчуудыг минь ямар аймаар их хэлмэгдүүлэн зовоосоныг. Хоёр талд бүр тас хориод тамлаад хаячихсан байжээ. Одоо харин бие биенийхээ сургийг гаргаад л догдлон ядах Хайруудыг мэдэрч байна. Үнэхээр ийм нийгэмд орсон нь хэний буруу юм бэ? Энд амьдарч байгаа энэ олон алдаж яваа Монголчуудын минь буруу гэж үү гээд л өрөвдөж гарав. Өнөө муу Чадраа гуайгаа хүртэл өрөвдөж нулимс гарав. Насаараа үзэл суртал нь тийм тогоонд чанагдсан ясны коммунист хүнийг чинь яалтай билээ. Хэний буруу юм бэ? Оросуудын буруу. Яах гэж Монголчуудыг минь Ах минь гэж итгэсэн сайхан сэтгэлийг нь хуурсын. Яах гэж Сүнс гэж байдаггүй хэмээн итгүүлсэн юм. Чадраа гуайн буруу юм уу. Номын буруу. Нийгэмийн буруу. Өнөө муу алдартай үйлийн үртэй 76 маань ч хөөрхий Үнэн гэдгийг мэдээгүй л яваа шүү дээ. Хамгийн Үнэн нь энэ, хамгийн сайхан нь энэ хөгжил гэж бодоод л хуулаад явж байгаа юм чинь яахын.
Хар нялхаас нь ингэж хүмүүжүүлж, хар нялхаас нь л Сүнс гэж байхгүй хэмээн итгүүлж, хар нялхаас нь л хуурамч ном уншуулж, хар нялхаас нь л хатуу амьдралд умбуулсан тэдний буруу юм уу. Үнэнийг мэдэж байсан бол тэд ХӨРС шороогоо гахай шиг сэндийлэхгүй, Хужаа нараас холуур явна, Усаа хамгаална. Агаараа хамгаална. Хотоо шамбааралдуулахгүй. Маш гайхмаар гоё зохион байгуулалттай хот барих байсандаг. Мөн өөрийн өвөг Дээдсээ хайрлан биширч, мөнгө биш эрдмээр биеэ чимсэн тэд маань үзүүлээд өгөх байлаа шүү дээ. ҮНЭН гэдгийг нууснаас, түүхээс нь салгаснаас, төөрөлдүүлснээс Монголчууд маань ийм болсон байхад Монголчууд бид бие биенийгээ үзэн ядаад яах юм бэ??? Суурь нэг тогоонд чанагдсан хүмүүс хичнээн ч ээлжлэн төрд гараад гараад ялгарах юмгүй ижил замаар өнхөрдөг нь энэ учир биз ээ.
Би ч ийм л байсандаг. Одоо л ойлгоод олон юм донгодоод байгаа болохоос би ч бусдын яг адил амьдарч байсандаг. Тэгэхээр бусад маань ч ойлговол ямар хурдан өөр юмс хийж, ямар хурдан Монгол маань сэргэн мандахыг бодлоо. Бөө нар нэгдэн бүх л Хар Сүнснүүдийн эсрэг тэмцэн, Тийрэн, албин, буг, чөтгөр бүгдийг устгаж өгөх хэрэгтэй. Ийм муу муухайг устгахдаа хэтэрхий их мөнгө бүү нэхэж байгаачээ. Энэ муухай хар сүнснүүд л хүмүүсийг хорлоод байгааг ухааруулан тэднийг нь хөөж өгөөд энэ үндсэн хүмүүсээ авараачээ гэж гуймаар байна.
Энэ өдөр би энэ Цэсэм гэх сайхан сэтгэлтэй эмэгтэй, Хаан хоёрынхоо хайр сэтгэлээс..... хэхэхэхэ тоглосон юм шүү. Манай хэд за Аянга гуай гэж байнадаг . хэхэхэхэ. Нээрээ үг өлгөж аваад мушгиад явах толгойтнууд их шүү мартчихаж. Үүнийг Дурлалтай бүү холбоорой. Хааныг маань бас л нэг эхнэр авсан гээд л гүтгээд биччихээ тоохгүй. Марзагнаж ч болохгүй яасан ядаргаатай юм бэ хөөе. Үгээ мэдээрэй чи гэнээ хэхэхэ. ЗООООО, ойлоо. Нээрээ миний юмыг ойлгохгүй хүн их байгаа нь харамсалтай.
Цэсэм эмэгтэй болон Хаан хоёрынхоо ХАЙРЫГ мэдрэхдээ Монгол хүн гэж хэн бэ гэдгийг ойлголоо. Мөн маш олон залуус бас Хааныгаа хайрладаг түүнтэй харьцдаг юм. Би нөгөө нэг муу Танхай гар гээд л хэрүүл хийж байсан нөхөртэйгөө хүртэл хачин сайн найзууд болсон шүү дээ. Блог, нетээр дүүрэн муур хулгана болж хөөцөлдөж, хэрэлдэж байж нэг юм учраа олсон. Тэр их дурсгалтай үйл явдлын тоонд орно. Гижиг хүрсэн би түүнийг гэртээ бэлдээд байж бай Тэнгэрийн шид гэж юу байдын харуулна хэмээн сүржигнэв. Тэр эхнэр, охин, бас нэг дүүтэйгээ гэртээ байв. Ингээд эхэлсэн бөгөөд нэг цагийн дараа бүх юм дууссаны дараа түүнээс майл ирсэн юм. Үзээгүй юмаа өөрийн биеэр, нүдээр үзлээ. Үнэхээр хачин юмаа гээд л. Ингээд би түүнд даалгавар өгч блогийг эхнээс нь унших, бусад хүмүүсийн яриаг олж сонсох боломжуудыг зааж өгөв.
Одоо тэр маш сайн уншиж мэдэж сурсан бөгөөд ямар нэг юм болбол хэн нэгэн эсэргүүцвэл ахдаа хэлээрэй. Ах нь зодолдоод алалцаад өгнө шүү гэсэн билээ. Ийм л нэг сайхан сэтгэлтэй сайхан эр хүнтэй танилцсан юм даа. Тэр хүн маш их ном уншдаг, бас их эх оронч хүн байсан. Хэхэхэхэ бид хоёр ч мөн сайн үзэлцсэн шүү. Хоюулаа шартай тулдаа хөөцөлдсөөр байгаад л тулсан даа. Одоо тэр халуун будаа идэх гэж хялбарчлах байтугай эхнээс нь авахуулаад блог уншин үлгэрч юм шиг, кино ч юм шиг яасан хачин бэ гээд л бичиж байгаа. Тэр хүн маш шударга хүн байв. Тэр хүүхэлдэйн кино үзэх, үлгэр унших дуртай гэсэн. Ингээд л түрүүчээсээ муудалцсан хүмүүстэйгээ эргэж сайдаад л Аянга явдаг болжээ. Энэ бүхнээс би ямар ч дургүй хүргэсэн хүнтэй нь биш түүний цаана нуугдсан хар Муу хорлогч сүнснүүдтэй л байлдах ёстойгоо ойлгож авлаа.
Яг үндсэн МОНГОЛ хүн гэдэг бол үнэхээр цэвэр тасархай хүн байдаг юм байна. Ганц энэ муухай нийгэм, хар суртал ухуулга өөрийн толгойд оршин, дээрээс нь Хөгийн Муу Хар СүнсТийрэнгүүд л тэднийг минь бүр эзэгнэн хорлож үржсэнийг олж мэдээд их баярлав.
Учир нь энэ хүмүүсийгээ сайн ухааруулаад Хар Сүнснүүдийг хөөгөөд байвал Манай Монголоос хөгийн новш гарахгүй юм байна гээд ямар их догдлон баярлаваа.
Миний хамгийн алалцах ёстой ДАЙСАН бол Хар Тийрэн үйлдвэрлэгч багш нар тэдэнтэй халз тулаанд орж байх ёстойгоо Үкэ мөн ойлголоо. Ийм хүмүүс намайг Монголд очихоор тулалдахаар ирэхийг урьж байна. Хамгийн бузрыг үйлдвэрлэдэг ийм новшнуудтай л тэмцэж цааш нь харуулъя байз гэж бодлоо.
Мартсанаас би тавь хүрээгүй байгаа шүү. Угаасаа Бөөгийн нас нь эгэл хүний нэг нас нь арван жил насалсан хэмжээгээр нэмэгддэг. Бүх юм үржихийн хүрдээр явна. Түүгээр нь тооцвол би энэ 12 сарын нэгэнд 60 нас хүрнэ шүү дээ. 12 сар арай хүрээгүй учраас би бас ч гэж гайгүй 50 гэж тооцоолсон юм. Хэхэхэ яанаа би жил бүр арван насаар хөгшрөөд байхаар чинь бөө биш миний нөхөр л нялх ногоо болох юм байна ш дээ. Хэээээээхэхэ. Элэг хөшлөө. Ум базарваани хумпадаа, зазазаза Аянгаааааа Амаа гэж байна.
Махан биеийн насаар бол Би морь жилтэй. Хаантайгаа адил Морьтой. Дөч гарч л яваа залуухан хүүхэн юм байна шүү. Хэхэхэ. За яадын яадын хэдтэй байх нь уг нь хэнд хамаа байнаа. Даанч хүмүүст энэ маш их асуудал байдаг юм байна. Гал морь жилтэй эмэгтэй бол Японд бол муу ёрын гэсэн үг. Энэ жилд Япончууд ер нь хүүхэд гаргах нь маш багасдаг гэж надад НишиОка сэнсэй маань хичээл зааж байсандаг. Учир нь ийм жилтэй эмэгтэй хүн Токёог нь шатаагаад Үнс нурам болгож байсан гэсэн түүх байдаг юм байна лээ.
Гэтэл би тэгээд төрчихсөн юм чинь яахын. Гэгээрэх ёстой блог уншихын оронд Аянгын насыг тооцоолон толгойгоо эргүүлэх зарим хүмүүсийг бас өрөвдөөд насны учраа тайлж бичлээ. Зарим нь намайг залуухан гээд зарим нь тавь хүрчихээд нялх хүүхэдтэй гээд гайхаад дэмий юманд толгойгоо зовоож байгааг харлаа. Мөн өчигдөр чи хэдтэй билээ, би чамайг Та гэх болж байна уу гээд л хэрүүл гуйгаад байх юм. Та гэхгүй яахын би хамгийн бага балчир настай нь, бусад онгод нь бүгд өндөр настай хөгшчүүл байдаг юм. Энэ хүн Чингис Хааныг Чи гэхийг л хүсээд байгаа бололтой. Надтай хамт Хаан бүгдийг сонсоод, хараад сууж байдаг юм шүү. Хэсэг хэсэг Хаан өчигдөр энэ хүнд дүрс хийтэл уурссан. Ёсгүй асуултуудаа тэр хүн ингэж байж хүнээс би үг унагадаг онцлогтой гэх юм.
Хүний газар, биеийн жаргалаа харж хэвтлээ ирж Монголдоо тэмцсэнгүй ухааны юм л дахин дахин цухуйлгаад байв. Би Тэнгэрийн мэдлийн хүн гэхэд хүн бүр Тэнгэртэй гэнээ.Тэрэнтэй хамт Сүхбаатарын талбай дээр хэвтэж байх юм уу би тэгээд. Миний тэмцэл бол тэс өөр, Хүнийг гэгээрүүлэх, Хар Тийрэн шүглэсэн муу юмсуудыг нь зайлуулах. Уг үндэс шалтгааныг нь ухааруулан ойлгуулах болохоос хэн нэгнийг суудлаас нь мулталж унагаж, түүний оронд нь суух биш шүү хөө. Зүгээр байгаарай зөвлөөд ч байгаа юм шиг, янз үзэж яс тогшсон асуултуудаа өөрөө эргээд уншаарай. Толгойгүй Тэмцэгч хэнд хэрэгтэй юм. Толгойтой юм бол бусдыг бас ойлгочихоод үзэл бодлоо тулгаж бай. Байсхийж байгаад л Аянга тэнд ч хуралд оролцсонгүй, энд ч тэмцэлд оролцсонгүй гээд байх бололтой юмаа нээрээ.
Хүний тархийг цэвэрлэхгүйгээр хэзээ ч амжилтанд хүрдэггүй юм. Унагаад, унагаад юу өөрчлөгдсөнг хараач. Олон л сонгууль боллоодог. Жилээс жил дордоод байгаа нь ямар учиртай юм бэ? Ухаан муутай сонгогч нараас л болж байнадаг. Өөрсдөөсөө л болж байнадаг. Хамгийн наад зах нь тэр Зоригтийг юу гээд л гадаадад сургууль төгссөн өндөр боловсролтой гээд л үхэн хатан дэмжээд байлаа. Гэтэл түүний оронд дуучин Жавхлан байсан бол учиргүй их илүү гардаггүй юм гэхэд түүний хийсэн бузруудыг хийхгүй л байсандаг. Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэнг дэмжээгүй л биздээ. Эх орны боловсрол гэдэг шалгуур бас нэммээр юмдаа.
Миний настай хэрүүл хийн ямар ч хэрэггүй юманд хайран цаг, толгой үрэхийн оронд Хааны айлтгалыг давтаад шидийг нь туршаад байвал аштай юу. Үүнээс цааших нь угаасаа ХААНЫ гурав дахь айлтгал болох Улаачынхаа тухайд гэсэн сануулсан айлтгалд буй тул түүнийг унш. Миний өмнөх амьдрал, одоох амьдралд байгаа энэ махан бие болон паспортны нэр маань хэнд ч хамаагүй, түүний араас бүү яв. Би бол Тэнгэрийн ажил хийхээр ирсэн зарц гэдгийг нь сайн ойлгоорой. Би ч бас ажлаа сайн хийхээр хичээн зүтгэх учраас та нар минь айлтгалуудыг уншаарай.
Миний блогын эхний үе шат ерөнхийдөө өндөрлөх дөхөж байгаа билээ. Учир нь өдий болтол ер нь ХААН буусан гэдгийг л Монголчуудад ойлгуулах, суртчилах үүднээс би өөрийн түүхээ бичиж байгаа юм. Яг л болсон явлуудыг дэлгэн тавихгүй бол та нар итгэхгүй ойлгохгүй шүү дээ. Монголчууд маань ЗА НЭЭРЭЭ ТИЙМ Ч ЮМ УУ хэмээн анхаарах үе эхлэн намайг магадгүй шинжлэх, хэмжиж, жигнэх, микроскопдох, хазаж үзэх гэх мэтээр албан журмаар шинжлэх үе ч гарахыг үгүйсгэхгүй байна. Би үүнд бэлэн байгаа ч хүссэн хэн дуртайд нь шинжлүүлэхгүй нь мэдээж. Албан ёсны юманд л шинжлүүлнэ байх. Тэнгэр түүнийгээ мэдэх бизээ. Тэгээд миний үндсэн ажлууд эхлэх учиртай. Дайн байлдаан мөн Гэгээрлийн ажлын чиглэлийг чиглүүлэх гэх мэт. Эндээс Аянгын дунд шатны амьдрал эхлэх учиртай. Аянгын өдрийн тэмдэглэл бичих зав гарахаа байж эхлэх бизээ.
Би Монгол хүн маш сайхан сэтгэлтэй цэвэр хүн гэдгийг мэдсэн учраас энэ олон Монгол хүмүүсийг хорлодог хамаг муу муухайг л устгахын төлөө зүтгэх болно доо. Цэсэм гэх сайхан сэтгэлтэй эмэгтэйнхээ явуулсан өнгө өнгийн гоё БИИТААМИЙНУУДЫГ нь ууж байгаад л бөөн эрч хүч орж байгаад л Хар бузруудыг нь хөөгөөд л байя хэмээн бодогдлоо.
Их баярлалаа. Надад Хайраа илгээсэн маш олон Монголчууддаа Аянга талархаж байнаа. Чихрээ хүлхэж байгаад л Аянга болон Хаан бас манай Буурлууд Дээдсүүд маань нүдэнд үзэгдэхгүй хар сүнс Тийрэнгүүд болон Монголыг минь Хорлогч Хий Үзэгдлэн Дайснуудтай алалцах болно. Тэднээс болж буруу ойлгож, буруу яваа олон Монголчуудаа цэвэрлэж авнаа. Ямар муухай юмнууд Монголыг минь мөхөөх гэж дарах гэж оролдсоныг бодох тусам өрөвдөн хайрлаж байна. Хаан ингээд л Монгол хүндээ хэтэрхий их Хайртай байдаг байсан юм байна. Учиргүй юм гэж алгаа алга.
Мөн нэг хүн намайг хамаг юмыг чинь Тэнгэр мэддэг юм уу Чи өөрөө юугаа мэддэг юм гэж доромжлон тохуурхах юм. Хуцаараа айн... Зарим нэг ухвар мөчид хүнд анхааруулахад Аянга би Тэнгэрийн зарлигаар л явна. Өөр хэний ч заавар, хүсэл сонирхол над хэрэг үгүй. Хаа байгаа эх орны төлөө гэх бүхэнд би очиж тонгочиж байх хэрэг үгүй. Миний хэнтэй уулзах, хэнтэй таарах, хэнтэй харилцах нь ганц Тэнгэрийн мэддэг хэрэг байсан. Байхаар ч байх болно. Энэ тухай миний түүхийн блогт өмнө нь ч бичигдэж байсан, сүүлд ч бичигдэж байх болно. Одоо ч би тийм учрах ёстой хүмүүстэйгээ л бас учирч холбогдож байгаа. Явахаа тулбал би ганцаараа ч яваад хийдгээ хийсээр, үгээ хэлсээр ирсэн юм шүү. Гал холбооныхоны Мөнхбаяр толгойлогчтой би Хааны зарлиг хүсэлтээр л уулзсан. Би өөрөө хайж очиж уулзсандаг. Их тайван, ухаалаг, намуухан дуутай жинхэнэ эх оронч хүн л байсандаг. Эхнэр нь ч, хүү нь ч жинхэнэ сайхан хүмүүс байсандаг. Бүх л гэр бүлээрээ нэг зорилгын төлөө биенийгээ дэмжээд зүтгэж байсан. Хүү нь гэж хөөрхөн хүү үнээ саагаад байж байсан. Надад маш их сайхан сэтгэгдэл төрсөн. Бас тэр хүү нум сум харваж байсан. Жинхэнэ монгол хүү монгол төрхөөр л амьдардаг юм байна лээ. Эхнэр нь бүх л хүнд хэцүү цаг мөч бүхэнд л нөхрийнхөө хажууд байж байдаг гайхамшигтай хатуужилтай, гайхамшигтай зоригтой эмэгтэй байсан. Энэ хүнийг Дэлхий үнэлээд Байгал орчны төлөө дэлхийн тод тэмцэгчдийн Олон улсын шагнал өгч 100000 доллар өгснийг тэр хүн Монгол нутгаа хамгаалах тэмцэл хөдөлгөөндөө зориулсан байна лээ.
Би нэрийг нь мартчжээ. Гэхдээ түүнд бүх л шагнал, дурсгал нь байсан. Дэлхий үнэлээд байхад Монголчууд шоронд хийгээд байдаг нь шившиг бус уу. Хаан маань намайг яг л уулзах ёстой гол хүнийг нь олоод л уулзуулчихсан байсандаг. Тэгсэн тэнд маш олон хүмүүс байдаг юм байх ч лээ. Би нэг утасны лавлахаас Гал холбооны утсыг өгөөч гээд л аваад холбогдон хөөцөлдөхөд энэ хүнтэй таарсан. Учиртай байгаа биз дээ. Улаан хэнхэг тэнэг тэмцэгчтэй таарсан бол яахын. Яг л тэр бүлхэмийг нь олоод очоод уулзчихсан би цаанаасаа л азтай бас цаанаасаа л Хаан маань уулз гэж даалгавар өгсөн юм.
Хэн ч намайг танихгүй итгэхгүй байхад би ганцаараа л камераа бариад л тэр морьтой тэмцэл дунд алхаж явлаа. Хүмүүсийг ухааруулах гээд л Гал Холбоон тухай бичиж л байлаа. Би хаа хэрэгтэй газраа Тэнгэрийн тушаалаар өөрөө өөрөө л яваад очиж, өөрөө өөрөө хийх ёстой ажлаа хийгээд л явдаг хүн. Цаашид ч би холбоотой байх нь дамжиггүй. Учир би тэднийг хэдэн мянган хувь дэмждэг. Миний Монгол газар шороо, уул ус, горхины төлөө тэд тэмцэж байгаа учраас хоёр гараа, хоёр хөлөө өргөөд л дэмжинэ дээ.
Би энэ хүнтэй холбогдон явж байхдаа Хааны айлтгалын хоёр бүдүүн боть ном хоймор нь шүтээнд нь залаатайг хараад гайхсан юм. Ийм ном Монголд байдаг юм уу? Хаанаас олж болох вэ? гээд тэр хүн надад Ц. Нацагдорж гуайн утсыг өгсөөр би Хааныхаа сургаалын хоёр бүдүүн гоё боть номыг олж авсандаг. Энэ бүхэн цаанаасаа л билэг дэмбэрэлтэй, учир жанцантай нь гарцаагүй байгаа биздээ. Миний Тэнгэрүүд намайг Бөө болохоос өмнө ч хэзээ хэнтэй учруулж, хэнээр хайрлуулж тэнэг сахилгагүй охиноо халамжлуулах, хайрлуулах, ухааруулах, амьдрал сургахаа мэддэг байсандаг. Үргэлж болзошгүй муу болгоноос охиныгоо зугтаалган олон олон улс орноор явуулан, олон олон газруудын хэсэг хэсэгхэн хүнтэй танилцуулан олон олон тийш нь явуулсан байдаг.
Хааны улаачыг Ангуучлах, Хорих, Саатуулж хорлох Хар, Шар, Улааны хамаг далд сүнснүүдээс хамгаалан хайртай охиноо ар өвөртөө оруулан, олон ч нэр, түүхийг нь будилуулан далдалж их үйл хийснээ надад тайлбарлаж өгсөн юм. Тэгвэл нэгэнт БӨӨ болоод зорилго чиглэл нь тодорхой, зон олон мэддэг болж байхад Хааны улаачыг хэн дуртай нь захирч хуралд суулгаж, чулуу шидүүлж, индэр дээрээс хашгируулах зүрх гаргаж болно гэж үү. Жаахан ухамсартай байж, бас БӨӨ гэдэг хүнийг сайн судлаж мэдчихээд харьцаж байхыг сануулж байна. Би Монголдоо очоод өөрийн гэсэн өөрийн Тахилга, өөрийн үйл ажлаа өөрөө хэнээр ч заалгахгүй, зөвхөн Тэнгэрийн заалтаар хийх болно.
Миний тэр тахилга хуучны юмнаас тэс өөр, орчин цагийн, шал ӨӨР байх болно. Яагаад гэвэл энэ зуунд Аянга би Тэнгэрийн үйлийг шинэчлэн явуулах эрхтэй хүн. Тийм ч даалгавартай. Тэр байтугай 99 Тэнгэрийн нэрийг надад буусан шинэ Тэр л тэмдэглэгдсэн нэрээр нь Түүхэнд үлдээх болно. Нэг үг буруу хэлэхэд Тэр Тэнгэр буудаггүй юм. Яг л тэр үгэндээ орж ирсэнг нь тэмдэглэж би авсан билээ. Иймийн учир өмнө нь тэр Тэнгэр хэн гэдэг байсан нь өөрчлөгдсөн шүү дээ. Энэ зуун бол Бөөгийн тасарсан уламжлалын бүх юм нь сэргээгдэн шинээр ирсэн ЗУУН юм. Надад буудаг 99 Тэнгэр тэр л нэрээрээ, хйидэг үйлээрээ дараагийн өөрчлөлт болон тогтох жамтай болсон.
Зөрүүд итгэдэггүй, хуучинсаг Бөө нар хуучин нэрээр л явна биз. Цаг нь болонгуут хуучин нэрээрээ ер өргөл барьцаа хүлээн авахаа болин хүслийг тань биелүүлэхээ болихоор та яалт ч үгүй л Тэнгэрийн зарлигт захирагдах нь ЖАМ юм даа хөөрхий. Бодохоос ч инээд хүрээд байна шүү. Цаг үеэ дагаад юмс өөрчлөгддөг ЖАМТАЙ юм.
Магадгүй онцгойлон бусдаас, өмнөх зууны дур дураараа нэмсэн Тэнгэрүүдээс цэгцлэн, ялгахаар Аянгатын 99 ТЭНГЭР хэмээн Түүхэнд бичигдэх буй за. Энэ бол ХААН Эзэн бууж хамаг Тэнгэрүүд өөрчлөлт, шинэ эринийг эхлүүлсний билэгдэл юм. Би өөрийн номоо гаргахдаа Тэнгэрүүдээ бичиж үлдээнэ.
Мартсанаас нэг хүн надад: Яаралтай ярих хэрэг байна. Залга гээд утсаны дугаараа үлдээсэн байх юм. Би ангайгаад алга болсон амаа арай гэж нийлүүллээ. Огт блог уншдаггүй хүн бололтой. Би гадаадад байгааг мэддэггүй ээ. Би тэгээд утас эндээс олж залгахаар. Засал хий гэх юм байна л доо.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.