Блог бүрэн уншиж ойлголттой болчихоод хандаж баймаар байна.
Сүүлдээ бүр алах нь байна ш дээ. Нэгэн танхай эр надаас чухам л ураг төрлөөрөө машид ядраад зүдрээд байна. Хайрт Хаан минь харж үзээд ганц засал хийж хайрлаач гэсэн юм. За яах вэ уг нь хориотой байгаач туслаад өгөхөд юу болохгүйв хэмээн би бодлоо. Гэтэл тэр хүн Би хэн гэгч Дээдсийн удам юм, хаана буруу замаар будаа тээчихэв мэдмээр байна гээд л бичив. Өөрийн буруу үйлийн бурууг бусдаас бүү хай гээд л сургаал явуулж байтал бүүр сүүлдээ булхай нь илэрдэг гэжий ш дээ.
ТЭР: Дүүгийнх нь хүүхэд Чанарт яваад толгой онгоо мэдэхгүй ч 20, 30 л аймаар догшин дээдсүүд морилоод байгаа юм байх. Хурдал үйлээ хийх гээд байна гээд хэлсэн гэнэ. Харин энэ хүний ач хүү нь онгодоо биедээ буулгаж авч чадаагүй байгаа. Их Догшин Онгод байгаа гэсэн. Тэгээд цаг хожих санаатай танд хандсан юм. Бүү хилэгнээрэй. Мөн тэр Чанарт явсан хүү шинэ мээрэн. Тэгээд бэлэн будаа идэх гэсэн санаа юм гэнээ надаас....
Арай ч дээ, задлаад бодоод үзвэл....Чанарт явж буйг сонсвол буриадаар босоод удаагүй Мээрэн гэнэ. Ач хүүг нь сонсохоор тэд нь ач хүүг нь бас Догшин онгодууддаа буулгах хэрэгтэй хурдал үйл оройтоод байна гээд байгаа бололтой. Гэхдээ ач хүү нь бөө болоо ч үгүй байна. Нэг нь нялх улаач, нөгөөх нь болох гэж буй хоёр бололтой. За яахав ийм байж болноо. Гэтэл Хааны Онгодоос энэ хүн юуны Халуун будаа идээд яах гээд байгааг ер ойлгосонгүй. Юун цаг хожих??? Чингис Хаан заслаа ингэж хийж байна гээд мэдэж хурдхан аваад нөгөө шинэ БӨӨ болох хүүхдүүддээ зааж өгөх гэж байгаа юм уу??? Түрүүхэн л хэн бэ тэр миний буруу явсан Дээдэс, би түүнээс болж амьдралгүй зовоод байна гэсэн хүн чинь харин сүүлдээ Догшин нь дэндсэн 20, 30 дээдсүүдийн үр удам болоод явчихдаг байна ш дээ.
Та эхлээд бүх юмаа унш, блог унш гэлээ хариуд нь би чухам мааааш их юм уншдаг, бүгдийг уншдаг чухам номыг бол ном болгодог гэх нь халаг байнадаг.
Зүгээр байгаарай хөөш, янз үзээд яс тогшоод байгаа юм у хаашаа юм. Одоо бүр баллах нь байна ш дээ. Аянга нетээр засал хийдгийг нь өөрсөд дээрээ хийлгэн бичиж авч байгаад дуурайлгах нь нөгөө шинэ мээрэн болон, шинээр төрж болзошгүй улаач нараа. Мөн тэр нэг номноос "Амьдрал бол холбирхой шалдан хүүхэн л гэсэн үг. Боломж олдвол сайн зуураад ав" гэснийг уншсан учраас шалавхан зуурч авч байна гэнээ. Хэхэхэ тэгвэл би тийрдэг хүүхэн шүү. Амьдралыг хүүхэнтэй зүйрлэх аугуу тэнэгийн номыг дуурайх хэрэг юун. Хаан хүнд энэ тухайгаа айлтгаж байх зориг юун. Амаа мэдэж цэцэрхэн дуурайсугай.
Тийм их ном уншдаг юм бол ХААН хүнтэй яаж харьцдаг байсан эртний ном уншихгүй юмаа гэхэд кино үзээсэй билээ. ЧИНГИС Хааныг маань басамжлаад байна уу? доромжлоод байна уу? Хаан яагаад ХААН гэж нэртэй болсныг мэдэж авмаар юм. Хааны Онго Тэнгэрүүдтэй барьцдаг байна ш дээ. Бөө болсноосоо хойш өдий хугацаанд үнэхээр ийм тэнэг юм байж болдог талаар бодож ч явсангүй. Энэ хүн өөрийн бичсэн бүхнээ эхнээс нь өөрөө уншаад дүгнэлт хийгээд үзээрэй. Аянга харин ч тэвчээртэй хандсан шүү.
Гэвч намайг эсэргүүцэл илэрхийлсний дараа тэр хүн барьцах тухай бүүр яриагаа цэглэе би зүгээр л хурдхан үр дүнг нь үзэх гэж яарсан хэмээсэн бөгөөд Би түүнд засал хийхээ болив. Өөрсдөө Бөөгийн тухай уншиж судлан, ухаанаа тэлж, мэлмийгээ нээн, хэлэхээсээ өмнө үнээ цэгнэн бодож байгаад харьцаж байхыг хүсэж байна.
Мөн нэг охин: Сайн уу, би уг нь удган болох ёстой юм. Гэтэл багш маань нэг л биш ээ, гайгүй сайн багш заагаад өг гэсийн гээд л майлээ дуусгажээ. Хааныг тоож үздэггүй юмаа гэхэд удган би настай хүн шүү. Удган болоогүй байж ийм их зантай байгаа юм чинь удган болчихвол яах болж байна. Хүнтэй харьцаж байгаа харьцаандаа жаахан анхааралтай баймаар юм.
Тэгээд ч Бөөгийн багш нар улаачынхаа хувийн зан чанарыг ихэд анхааран харна. Нэг дугаарт нь хардаг юм. Харьцаа муу, бие тоосон, мөн бусад шалтгаануудтай хүмүүсийг хичнээн Мундаг том онго Тэнгэртэй байлаа гээд шавиа болгохыг хүсдэггүйг АНХААР.
Өөртөө тэгж лай хураагаад яахав дээ. Тэгэхээр БӨӨ болно гэдэг шидтэй болоод, сүйд болоод мандаад байх асуудал биш Хариуцлага ирж байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Та нар Тэнгэрийн тамгатай гэж баярласан ч гэлээ энэ бол АЖИЛ гэдгээ мэдэж авбал зохистой. Их ч, бага ч бай хүнтэй харьцахдаа эхлээд мэндээ мэдээд, санаагаа хэлээд тэгмээр байна, ингэмээр байна. Туслах боломж байна уу, зөвлөгөө өгнө үү гэдэг биз дээ. Тэгтэл гуйгаад ч байгаа юм шиг, тушаагаад ч байгаа юм шиг, гуядаад ч байгаа юм шиг ихэрхээд тэгээдэх, ингээдэх гээд байх шаардлага байхгүй шүү. Блог сайн уншиж ойлгоод асууж баймаар байна.
Хааны гэгээрлийн ажилд Мэндлэх, Хүндлэх, Харьцах ёс гэдэг чинь их л дээгүүр асуудлуудын нэг шүү. Үнэхээр сэтгэлээрээ цагаахан хүмүүс бол шал өөр байдаг алдаа мадаг байлаа ч их хөөрхөн баригддаг. Би ирсэн майлүүдэд цаг алдалгүй хариу өгөхийг бодон хичээдэг ч хэн ямар хүн ард нь байна вэ бас дүгнэхтэйгээ шүү. Өмнө нь ч анхааруулж байсан асуултаа тавихаас өмнө бодож бай, блог болон өөр бусдаас уншиж байж харьцаж байгаарай хэмээсэн билээ. Эдгээр хүмүүс намайг Аянга блогтоо бичив хэмээн гомдох хэрэг үгүй билээ. Учир нь таны нэр алдрыг дурдаагүй бөгөөд өөр бусад хүмүүст бас сургамж болог хэмээн жишээ татсаныг ойлгоорой.
Зарим нэг угтай хүмүүс албатай юм шиг л туслаачээ, би шалгуулмаар байна үнэн мөнийг давхар шалгуулъя хэмээн гуйчхаад заагаад өгсөн миний багш болон хадам дээр очсоны дараа чухам нөгөө намайг тодруулж өгч байсан хүн маань дургүйцээд уурлав. Хэрэггүй юм боллоо. Олон Бөө дээр очоод, онгодуудыг нь дарж, хулгайлдаг гэнээ гээд унах юм. Зүгээр байгаараа Хөөш. Тийрэнтэй, Тэнгэртэй хоёроо ялгаж сурчихаад тэгээрэй. Өөрийг чинь би олж тийш очуулаагүй. Өөрсдөө гуйснаа сана. Мөн жаахан толгойгоо ажиллуулаад бодоодох. Чингис Хааны онго Тэнгэрийг ямар ч асуудалгүй улаачынх нь биед залаад оруулсан Багш болон Хадам буурлуудыг маань онгод Тэнгэрүүдийн дардаг хулгайч гэж сэрдвэл Халхын хавтгай байтугай Дэлхийгээс хардуулж сэрдүүлэхгүй Буурлуудыг хайгаад олдохгүй буйзаа.
Мөн Хааны онгодуудыг ч хардаж сэрдэх нь халаг байна зарим нь. Бөө хүний ёс суртахуун, Бөөгийн Тэнгэрүүдийг захирдаг Хаан маань хэн гээчийн онго Тэнгэрийг хулгайлах юм бэ? Өөрөө 99 Тэнгэрийн Эзэн нь байж шүү. Харин буруу яваад байгаа Бөөнцөрүүдийн Онгодуудыг хураана гэдгээ хэлээд байгаа шүү. Тэнгэр болон Онгод хоёроо ялгаж сураарай. 99 Тэнгэр чинь Эцэг, Эх Тэнгэртэй захирагддаг юм шүү. Мөн энэ мянгандаа Аянга надад захирагдаж байгаа юм шүү. Тэнгэр болон Онгод гэдэг зүйлийг ялгаж сур. Нэр нь хүртэл өөр байгаа биз дээ. Энэ мэт өөрийн толгойгоо ажиллуулаад бодоод олох юмыг хэн юу гэж хэлнэ түүгээр нь гүйгсэд өөрсдөө мэдээрэй. Ингэж эргэж буцаж эргүүтэж байхын оронд Хааны Онгод үнэн бууж уу үгүй юу гэдгийг шалгаж байсан нь дээр. Харин Хааны онгодуудын үйл хэрэгт хар санах бол хамгийн мунхаг хүний асуудал юм. Бөө хүн ямар байх ёстой, хэрхэн зөв буулгах ёстой, хэрхэн ямар ёс суртахуунтай байх ёстойг заачихаад өөрсдөө ийм бузар үйл хийнэ гэж сэтгэх хардаж чадаж байвал өөртөө та дүгнэлт хий хэтэрхий хар санаатай, мулгуу байна гэсэн үг дээ.
Харин ч Хааны Онгодууд хоригдсон дарагдсан байвал онгодуудыг нь чөлөөлж өгч, хамгаалж сэргийлж буулгаж өгдөг юмдаа. ХААН маань Боссоноосоо хойш босоогүй онгод шүтээнүүд байтугай босчихоод улаач нь дийлэхгүй байгаа олон Онгодуудыг өргөөг нь манаж, өөр бусдын дайрлагаас хамгаалан чадлыг нь авахуулж байсан түүхтэй. Энд ирээд л гэхэд гурван айлын Онгодуудыг чөлөөлж өгсөн юмдаг. Энэ харьцах хүмүүсээс би их л олон сургамж авлаа. Хэн хүссэн хүн бүртээ харьцан гуйсан бүхнийг нь биелүүлэх хэрэггүй юм байна гэж маааааш сайн мэдэж авав. Ийм юмаа бодож мэдэж олж чадахгүй хүмүүс зөвхөн өөртөө дүгнэлт хийж судар ном уншин ГЭГЭЭРЦГЭЭ л гэж хэлмээр байна.
Мөн Бөө болох гэж буй хүмүүс Бөө болоо ч үгүй байж ингэж айж бэмбэгнэж, чичигнэж байвал Бөө болж чадахгүй гэдгээ анхаар. Бөө болсон л бол та Хар дайн дунд байнга алалцан дайтана. Хар санаатай байвал бүүр ч унтаж амраж ч чадахгүй байнга дайтаж зовно доо. Бөө болж буй хүн хатан зоригтой, гэгээлэг, ухаалаг, шийдвэр хурдан гаргадаг, өөртөө итгэлтэй, өвгөдүүддээ Хайртай итгэдэг байх ёстой. Мөн сэтгэлийн асар тэвчээртэй байх ёстой. Манайхан бол алив өдөөн хатгалтыг бага зэрэг бол гурван удаа өршөөдөг. Дөрөв дэхь дээр нь амийг нь таслана. Томхон бол хоёр өршөөчихнө шүү. Энэ хооронд өөрсдийн буруугаа олж хараад өөрийгөө мэдэрчихвэл өлзийтэй. Түүнд боломж олгоогүй биш олгосон байх нь гэдгийг анхаар.
Мөн нилээн хэдэн хүн нэгэнт боссон өөрсдийн онго өвөг нартаа Хаан улаачдаа буусныг айлтгасан байна. Зарим нь өөр бууралд очлоо надыг голов уу гэж гомдоллон цухалдсан гэнэ. Зарим нь баярлан, юу айлдсан тухайг нь сайн сонорд гээд их баярлан бас үг дайн өөрийгөө бас буусаныг айлтгуулав, зарим нь хэрхэн Хааны нэрийг эрээгүй хэлэв чи, Эзэн Богд Хаан гэж дуудаж бай хэмээн сургамжилжээ. Аль нь байлаа гэсэн буусан буурал болгон шинэ мянганы үйл хэрэгт оролцох ёстой хэмээн ХААН зарлигдсаныг сонордуулна бизээ. Нотой-нууд нь аяндаа тунаад л үлдэнэ дээ хэхэхэ. 2012.12.21 өдөр Морин цаг гэдгийг бүх онгодууд сонсож л байг дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.