Ижилийн цаана хоцорсон элгэн хайрт Халимаг минь
Ихэр юм шиг заяагдсан эрхэм олон Буриад минь
Эзэрхэгийн эрхэнд тасарсан энгүй их Тува минь
Атаатан биш амраг, алаг махны Татарууд минь
Алтай нутгаар нэрийдсэн аугаа олон ястнууд минь
Афганистанд нутагшсан эрэлхэг мянган Хазаар минь
Алс хол хансын аялгуут сайхан Тувачууд минь
Халхавч хэрэм минь болсон хамаг олон Өвөрчүүд минь
Харийн хутагт хуваагдсан Харчин, Горлос, Дөрвөдүүд минь
Хаан төрийн довтолгооноор хагацан давхисан угсаатнууд минь
Хаа, холын нутгаар харилан суусан бутархай минь
Дэлхийн нуруунд нутагшсан Дээд Монгол түмэн минь
Дээлтэй бумбын орон дэлхийн олон Ойрад минь
Ду, Дунсяан, Ёогор .....нэр өртсөн ард минь
Түм түмэн ёрлолоор түүхээ мартсан ахан дүүс минь
Түрэг, тунгуус гаралтай тунч ойрхон найзууд минь
Төрийн их тулгуурыг түшиж явсан андууд минь
Хамаг Монгол улсын хана нь болсон ардууд минь
Хагацаж тасарч болшгүй хайран Их гүрэн минь
Хаан Чингисээс өгсөн хайран цусны үсэрхий минь
Хатан Бөртэгээс ургасан улаан махны тасархай минь
Эвтэй байвал хүчтэй элэг зүрхний цохилоо минь
Эргэж зангидахаар тэмүүлэх эрч хүчний тулах цэг минь
Хүнхэр их Алтайгаас хүчээ авсан Хамаг минь
Хөлөн Буйр , Байгалаас цөсөө авсан Монгол минь
Хөх нуур ,Ханасаас дэвэн нисэх шувууд минь
Хөдөө арал,Бурхан Халдуныг зорин тэмүүлэх Амь минь
Нармай их Монголын налгар өргөн нутаг минь
Нас насандаа жаргамаар нартын эх орон минь
Навч бүхэнд нь шингэсэн уртын дууны эгшиг минь
Наран, Саран утсанд нь хорвоо эргэсэн хуур минь
Уул уулын өндөлзөөнөөр ургаж өөдлөх орон минь
Ус усны чимээнээр лугшин урсах газар минь
Хөх тэнгэрээс заяасан хүний дээд Монгол минь
Хөрст эхээ хамгаалсан хүчит эх Монгол минь
Түүхийг бид мартсан ч, түүх биднийг мартаагүй
Түмний дунд цацагдсан ч, төрийн голомт алдраагүй
Төрөхөөс үхэх хүртэлх алт мэт орон минь
Үхэхээс төрөх хүртэлх амь насны Голомт минь
Мөнх тэнгэрийн хүчин дор!
Аянга: Хаанд энэ шүлэг маш их таалагдсан бөгөөд хичнээн ч удаа давтан маш удаан уншив. Миний толгойд морин төвөргөөн, уухайн дуу, цогтой золбоотой маш хурдан хөдөлгөөнтэй хүмүүс л харагдаадд байлаа. Толгойд гэсний учир нь их сонин, нүдэнд минь биш тархин дотор харагдаад байсан юм. Тэр намайг энэ шүлгийг цэгцлэн хэлбэрт оруулан дахин тавь. Түм түмээрээ, төрсөн ах дүүс минь ч унших ёстой. Хэл хэлээрээ хэлмэрчлэн бичиж түгээтүгэй. Яс ясаа дуудаж, цус цусаа эрдэгийн цаг нь болжээ хэмээсэн юм.
Хамгийн сүүлд нь
Эргээд бид нэгдэх болно
Эх Дэлхийгээ аврах болно
Хорвоог дахин өөрчлөх болно
Хайрыг бид түгээх болно
Хөрстийг бид хамгаалах болно
Хөх Мөнх Тэнгэрийг шүтүүлэх болно
Хөх Монголын
Түүх эргэдэг юм
Түүх давтагддаг юм гэж Хаан шивнэв. Магадгүй энэ шүлгийг зохиогч дахиад онгод нь ороод цааш үргэлжлүүлэх бизээ. Бутарсан олныхоо тухай сонсох бүрдээ Хааны сэтгэл гунигаар дүүрэн, зүрх нь уйлдаг юм. Тэр эндээ эргэж ирсэн юм хэзээ ч тэднийг орхиод ажлаа хийчихээд явахгүй нь мэдээж. Өмөлзөөд л өмөөрөөд ирдэг учраас би түүнийг зөвхөн Халх монголынхоо төлөө буусан гэдэгт итгэдэггүй. Яг л манай ясны удмын өөрийн хэдэн хамаатнаа нэхэн ирж уулз энэ тэр гэж хайхрахгүй шууд Тэнгэрийн үйлээ хийгээд эхэлсэн шигээ тэр Тэнгэрийн үйлээ хийж Тив дэлхийнхээ төлөө л зүтгэх нь тодорхой.
Гэтэл миний мэдэх бусад айлын буусан буурлууд үрс хүүхэдтэйгээ уулзахаар нэхэж, дуудуулдаг. Манай Дорж онгод анх багшид залрахдаа л өөрийн ураг төрлийг буух анхны ёслолд цуглуул гэж байсан ч тэд нь хэлээд ирээгүй юм чинь дээ. 60 өрх бий гэсэн ш дээ. Би л лав 60 байтугай зургааг ч мэдэх юм алга. Томоороо улс үндэстэнээрээ байтугай төрснөөрөө ч ингэж бутарсан биесээ танихаа байжээ хөөрхий.
Аавын маань ээж тал ч надад буудаг бөгөөд харин тэд намайг байдаг гэж ч мэдэхгүй нь гайхалтай. За ер бүгдээрээ л намайг байтугай миний Буурлуудыг минь ч манайх биш гээд хөөгөөд байх ч лээ. Амар л биз яршиг зүгээр. Дэлхий маань тэр чигээрээ амгалан байвал төрсөн, төрөөгүй л амар амгалан болохоор тэднийг онцгойлон энхрийлэх хэрэг юун. Угаасаа би ухаан муу бол өөрийн байсан ч өшиглөөд хаячихдаг зантай хүн. Хүн болж төрчихөөд хүн шиг амьдрах хэрэгтэй биз дээ. Хүний өмнөөс төрсөн мэт ялархаад ч юугаа хийнэ. Амьдрал минь ийм болчих гэж сонин юм даа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.