Monday, October 10, 2011

90 бүтцэт нүүдлийн соёлоос


ХҮНС нь АГААР, УС, СҮҮН- ЭХТ, УРГАМАЛ, ТАРЬМАЛ  таван ҮНДЭСНИЙ ДЭЭД байдаг.
Та бүхэн санаж байгаа байх би өмнө нь бас Эрчим Тавын тухай бичиж байсныг.
ЭРЧИМ-ЭХ нь НАР, САР, СҮҮН- ЭХ, ГЭР ИЭ, ИХ ЗАСАГ таван МОН ЧУКУР байдаг хэмээн бас давхар ерэн бүтцэт нүүдлийн соёлд орсон байдаг.
ГУРВАН ЭХТ гэдэгт Амин –Эхт, Сүүн –Эхт, Эрчим –Эхт гэж ордог.
СҮҮН- ЭХ гэдэг нь Эрчим ч, Хоол ч болох бүтцэд орсноороо ямар их үнэ цэнэтэйг анхаар.
Ер амьтан болгон Агаар, Ус, Сүүн-Эхээр өсөж томрох эрчимнэх нь Үндэсний АЛТАН ДЭЭД ҮНЭН хэмээгддэг. Хааны айлтгалд ч Агаар, Усны тухай маш тодорхой орсон нь буй. Өмнөх хэсгүүдэд агаар, усны талаар би олон удаа тайлбарлаж байсан учраас дахин бичих хэрэг алга.  Хамгийн амархан ойлгоё гэвэл та ам, хамраа дараад хэдэн минут болохнов үзчих.  Усгүй бол яахнав бодчих. Одоо бид нил Баба агаараар амьсгалсаар маш их өвчтэй хүүхдүүд төрж, бас маш олон хүн ХАВДАР тусч байгааг мэднэ. Усаа худалдан авч амь зогоож байнадаг.
Сүүн–Эхт гэдэг нь Монголчууд сүүгээр өсөн бойжиж буй амьтдын махыг иддэг, сүүг уудаг. Тэднээс бүх л хэлбэрээр эрчим авдаг. Өөрт хэрэгтэй бодисуудаа авч чаддаг. Бүх л амьтад төрөөд шууд мах зулгаагаад юм уу, өвс идээд эхлэлгүй заавал ЭХЭЭ ХӨХӨЖ байж чадал сууж, өсөж, тэнхэрдэг. Үүнийг Монголчууд СҮҮН-ЭХТ хэмээн нэрийджээ. Бүх л амьтад энэ Эхийн Сүүг ууж тэнхэрнэ гэдэг бол түүний ашиг тус өгүүлэшгүйг мэдэн таньсан учраас Монголчууд бас Сүү Цагаан Идээг бүх л төрлөөр нь боловсруулан бүх насныхан хэрэглэх арга бодож олжээ. Цагаан Идээгээр янз бүр, төрөл төрлөөр нь хоол хийдэг Монгол үндэстэнгүүдээс өөр улс орон ХАА байна уу?
Сүү, тараг, бяслаг, өрөм, хусам, ааруул, ээзгий, цагаан тос, хайлмаг, шар тос, айраг, шимийн архи, шар сүү, ээдэм өөр юу юу ч билээ би мэдэхгүй юм байна та нар мэддэгээ нэмээрээ. Энэ бүхнийг сүүгээр хийдэг. Миний энэ амьдарч буй газар үмбүүхэйнүүд, морь, хэд гурван ямаанууд байж л байдаг. Гэхдээ дэлгүүрт сайндаа л сүү тэгээд өөр улсад үйлдвэрлэсэн сыр, ёогурт л байхаас эндхийн цагаан идээнүүдийг би олж хараагүй билээ. Японд бол сүү, ёогурт, сыр, дүпү байдаг. Тэгэхээр сүүн бүтээгдэхүүн дээр Монголчуудыг гүйцэх олон орон байхгүйдэг. Даанч эднийгээ боловсруулан бүр аятайхан савлан янзалж чадахгүй байгаад учир байна даг.
Хайлмаг гэсэн чинь шүлс урсаад байх чинь энэ ч минийх биш Хааных л байхаа хэхэхэхэ. Тэр жижиг тавгаар нь барьж байгаад гоё хайлмаг бол идчихнэ шүү. Би бол төвөг таргалчихна шүү дээ хэхэхэ. Яахав өрмийг нь бол би нүд ирмэх зуур хуурайлж болжийно ш дээ. Хусам гэсэн бага байх үе санаанд орлоо нэг халбага бариад л хөөтэй тогоотой хутгалдаад суучихдаг байсансан. Эргээд ядахдаа тавин удаа яг тэр үедээ очоод эмээгийнхээ тогоотой хусмыг хусах юмсан. Сайхан айраг бол яахав нэг явуулчихаж болноо. Үлээж байгаад л аваад хаячихна.  Сүүг бол би халуун сүүнд цэвэр хар шоколад хийж байгаад л хутгаад уух дуртай гэж.
Хэхэхэхэ би эднийг албаар бичсэн юм. Учир нь миний блогийн уншигчид ихэнхи нь гадаадад байдаг бөгөөд тэднийгээ уруу татаж өдлөө ш дээ хэхэхэ. Нутгынхаа үндсэн идэх юмыг санаж байгаа биз дээ. Миний хүргэн ёстой гоё хайлмаг хийдэг. Бас ээж гоё хайлмаг хийдэг. Би бол шавар шиг юм болгодог. Гэхдээ залуу байхдаа хэдхэн удаа гоё хайлмаг хийж байсан түүхтэй ч таг мартсан байна лээ. За тэгээд та нар гарч гүйгээд дээрхи юмсыг наад орныхоо супермаркетээс олоод идээрэй дээ. Хэхэхэхэхэ. Монголд байна уу? наана чинь байна уу? Үнэн юм үнэнээрээ сайхансан.
Зөвхөн сүүгээр нь гэхэд л Монголчууд бол баллаж өгөх нь дээ. Нөгөө гурил мах хоёроор шөлөнд эмэрч хаяад бантан, тасдаж хийгээд гурилтай шөл, гурилд нь мах хийгээд шараад хуушуур, жигнээд бууз, чанаад банш, хуурайгаар нь хоюуланг нь нийлүүлээд цуйван, аяганд нь шөлий нь хийгээд гурилаар бүтээгээд битүү шөл, махыг нь хатаачихаад бас дээрхи хоолуудыг хийж болно өмнө нь Борцтой гэдэг үг л нэмэгдэнэ гэх мэт ганган хоолууд ч байна даа. Мастер доо мастер. Манай нөхөр бантантай цай гээд л нэг юм бас нүдээд хийгээд хүүдээ зааж өгөөд байсан. Дараа нь Гэгээн дэлгүүрээр нэг хашгиран баярлаж маш гоё юм оллоо нааш ир гээд бид хоёрыг аваачихад аймаар урт хогийн шүүрэн чинээ модон хутгуур байсан. Энүүгээр ааваа бантантай цайгаа нүдвэл зүгээр юм биш үүүүү гэж байсан. Бодвол нүдэж зоддог юм байлгүй тэр бантантай цайг. Миний эмээ бөөнтэй цай гэж хийдэг байсан гэхдээ нүдэж зодохгүй хутгаад л хийдэг байсан.
Сүүгээр нь олон төрлийн хоол хийж идэхээс гадна энэ дандаа ориг юм иддэг малуудаа Монголчууд идэн ориг идсэн ориг хоолыг давхар иддэг билээ бид. Манай Монгол малууд өөрсдөө талаар нэг тэнэн хамгийн шимтэй тэжээлтэй ориг өвсүүдийг олж иддэг. Юу гэж л биднийг хорлох гээд хулхи, шимгүй, хортойг нь түүж идхэв. Одоохондоо тэд тийм ухаан суугаагүй байгаа. Тэрнээс энийг мэддэг бол ааан эд муусайнууд биднээс ихэд олныг идсэн билээ. Бин Ла Диндье бүгдээрээ гээд л бүгд тэсрэх бөмбөг зүүгээд үхдэг тэдний цэргүүд шиг хортой өвсүүд идээд биднийг хорлоод унана шүү дээ. Манай Монгол малууд сэтгэл сайхантай, хар санаагүй нь яамай даа.
Бид Сүүн–Эхт энэ бүх шим тэжээлүүдийг ууж, идэж өсдөг. Гэхдээ Махыг нь хэт идвэл мунхардаг хэмээн цээрлэн тусгай хуваариар тааруулж иддэг байсныг нь манай дайснууд биднийг мунхаруулах гээд МАХ л иддэг болгожээ. Бид ч маханд нугасгүй болжээ. Хаа очиж ХААН бууснаас хойш би мах идэх нь улам багасчээ. Сардаа нэг юм уу, хоёр удаа л мах маш бага идэх юм уу, шөл ууна. Бусад үед махан хоол идэхгүй. Уг нь би ажилгүй ч гэсэн үнэн хэмнэлттэй байгаа даа хэхэхэ. Нөхөр, хүү хоёр маань л хоол иддэг. Тэдэнд ямар буурал орсон биш. Гэхдээ би бага багаар махыг нь багасгасаар тэд бас сурч байгаа.
Хаан хэсэг тараг уудаг байсан одоо болиод талх ч юм уу, ногоо ч юм уу, гамбирч юм уу ганц нэг юм иддэг болжээ. Би ч яахав миний дуртай амттай чихэр мөн үү биш үү гэж элдэв цаастай чихэр идэж үзээд амнаасаа гаргаж шидсээр сүүлдээ хааяадаа молоко л уусан шиг явна. Тэгэхээр Хаан тэр идэх уух юмаа тохируулж л байгаа байлгүй. Эндхийн мах нь ядаж байхад арай дэндүү хурц. Тэд одоо юу олж идээд махаа ийм хурц болгосон юм бүү мэд. Лав эрүүл мэндэд сайн бишдэг. Сэлэнгийн цагаан загас байхгүй болохоор эндхийн олон загасыг алийг нь гэж амсахав түвэг зүгээр. Би далайн хоолонд онц муу.
Тэгэхээр хүн хаана өссөн тэндхийн идэж уух юм нь өөр өөр л байдаг. Монголчууд өдөр бүр цагаан будаа идвэл сэрүүдээд гээд улцайгаад унадаг биз дээ. Өдөр бүр тахиа идэх бас дургүй. Сульдаад унадаг.  Ингэхэд тахианы дэгдээхэй мээм хөхдөггүй биз дээ. Эсвэл хөхдөг юм уу?  Загаснууд нээрээ бас яадаг юм бол. Лав л халим хөхдөг шиг санагдаж байна. Бусад нь яадаг вэ? Ямар ч байсан ийм газар орнуудын хүмүүсийн идэх юм Монголчуудаас өөр гэдгийг ухаар. Монголчууд бол махчид биш Сүүн Эхт амьтдаар хооллох заяа тавилантай төрөн, оноогдсон улс. Иймээс Монголчууд их эрэмгий хүчтэй бие бялдартай, тэнхлүүн байдаг байх нь. Хөхөө өсөж өссөн хүүхэд, угжаар өсөх хүүхэд хоёрын мариа нь шал өөр байдаг. Манай Асаашоооорууу , ХааХүүүХооооо нар мээмээ сайн хөхдөг онц хүүхдүүд байсан болохоор маш хүчтэй болжээ гэж бодож болох нь.
УРГАМАЛ: Энэ бол бас анхаарах хэрэгтэй зүйл. Мангир, таана, хөмөөл, зэрлэг сонгино, мөөг, халиар, халгай гээд л олон өвс ургамалуудыг хоол хүнсэндээ хэрэглэдэг. Тэр нь талаар нэг л ургадаг байсан нь саяхандаг. Монголчууд ногоо ургамал их л хэрэглэдэг байсан. Эмийн ургамалууд ч бий. Сөд гээд өвсийг би түүн хүүхдүүдээ гүйлгэхэд буцалгаж өгч байсандаг. Хадам ээж зааж өгч байсан шиг санагдана. Таван салааг бас шархан дээрээ шүлсдэж байгаад л наадаг. Ганга, Агь түүн эмээ ээж миний үсийг гоё ургуулна гэж угааж өгдөг байсан. Бас хар цайгаар угаана. АААААн хэхэхэ одоо л ойлооо. Манай эмээ аягүй бол миний үсийг ийм аймаар арзгар болгосон байх нь.  Би залуухан бөгөөд ганган байхдаа үсээрээ  тоглох шиг болдог байлаа. Манай тэндхийн үсчин миний үсийг гайхдаг байж билээ. Амь бөхтэйг нь хэхэхэ. Янз бүрээр будуулна, төрөл бүрээр бүгдийг хийлгэнэ.
Сарын дотор л уйдаад өөрөөр янзлуулан үсээ хайрч түлж тамладаг байсансан. Хамгийн анх шахуу л супра гэгчийг хийлгүүлээд үзүүрийг нь өөр өнгөөр будуулчихсан чинь  манай ажлынхан Бушхүүгийн үлгэрийн шулам шиг яасан муухай юм. Ийм муухай шар өнгө гээд л байсан даг. Гэтэл хэдэн жилийн дараа очиход хөгшин, залуу, бүдүүн нарийнгүй л үсээ шарлуулж буддаг л болчихсон байсан ш дээ. Миний үс энэ их яргалал тамлалыг даагаад байдаг байсан нь миний эмээ багад миний үсийг их сайн юмаар угааж өгдөгт байсан байж шүү. Би анх удаа энэ тухай бодов. Миний эмээ өөрийн эмээ юм уу, ээжээсээ л сурсан байхдаа. Лав л үсэнд маш сайн юмдаг. Бас гоё үнэртэй. Эмээ маань намайг нээг л их урт гэзэгтэй сайхан хүүхэн болгоё гэж мөрөөддөг байсан байхдаа хөөрхий. Одооныхоор мисс болгох санаатай байсан биз.
Эмээ маань надад их санаа нь зовдог байжээ. Намайг ахлах ангид байхад манай ангийн нэг охин найз хүүтэй болсонг хараад надад их санаа зовон гэрт л байгаад байх юм чи гараад ийш тийш явж байгаа ч гэж хөөж байж билээ. Хэхэхэхэ. Хөөрхий амьтан. Намайг борлогдохгүй нь гэж айсан байхдаа. Гэтэл би ааааль эрт борлогдоод нуучихсан байсан юм даа хэхэхэхэ. Миний эмээ хамгийн хөөрхөн цав цагаан, хөөрхөн эмээ байсандаа харин би биш эмээ маань гарвал борлогдохоор байлаа шүү дээ. Даанч тэр өөрөө хүсээгүй.
Хойд ч гэсэн өвөөтэй болж үзсэн бол аштай юу. Би өвөө нарыг ийм сайхан ааштай, сайхан сэтгэлтэй хүмүүс гэж ерөөсөө мэдэхгүй өссөн. Харин одоо хий үзэгдлэн ориг өвөө нарынхаа хайранд сайхан байнооо.
Эмээ ядрахаараа халгайгаар хуушуур хийдэг байсан. Би идэж үзээгүй. Халгай намайг хэд түлж дургүй хүргэж байсан тул түүнийг хайрсан ч алагдаагүй гэж боддог байв. Монголд эмийн ургамал маш их юм байна лээ. Мөн Монголд жорлонгийн гадаа хүртэл ургадаг арзгар шар цэцэг байдаг даа. Түүнийг Японд хоолон дээр тавьсан байхад би их гайхахад үүнийг иддэг гээд надад идэж үзүүлж байсан. Жорлонгийн гадаа эмийн ургамал байсан юм биш байгаа хэхэхэ. Гэгээнд яргуй идэх сайн гэж найз нь зааж өгсөн гээд л яргуй гэчихсээн өөр цэнхэр цэцэг идчихсэн явж байсандаг. Гишүүг бас эмээ маань зажлуулдаг байсан.  Лав л Монголд Хар өвс гэгчийг хужаа нар түүх гэж ирээд байгаа тухай уншиж байсан гэх мэтээр ургамлын мэдлэггүй надад хүн бүр л таних ойр зуурын энд тэндгүй байх ургамлуудын тухай дурсамж бий. Мэрэгжлийн хүмүүс нь үүнийг олны хүртээл болгон нэг ном гаргаад орхичих биш нийтэд заан сургаж, ахлах ангийн хичээлд зааж баймаарсан.
Ургамал дотор мөн хамаг л жимснүүд орно ш дээ. Жимстэй юугаа ярихын нуль битаааминууд юм чинь дээ. Та нар бүгд мэдэж байгаа.
ТАРИМАЛ:  ӨҮЛЭН өжий зун нь идээ цагаагаа бэлдэн хатааж, намар нь борц бэлдэн, мах идсэний дараа шар хорыг нь дарах торбос боронгот хатаадаг байв. Торбос боронгот гэж юу байдын бүү мэд. Эрдэмтэд мэдэх байх нэрийг нь. Ингэж өвөлд бэлддэг байсан байна. Мөн ХУШ, ЖОДОО, УЛИАНГАР, ХУС, СЭНДЭН гэсэн таван зүйл мод тарьдаг байжээ. БҮРЭЛЗГЭНЭ, МОЙЛ, УЛААЛЗАГАНА, ЧАЦАРГАНА, БОРОНГОТ гэх мэт таван зүйл жимс бас тариалдаг байсан байна. Ийм их ажил амжуулахад Тэмүчин айлын том нь байж гэдсээ илээд хэвтээд байдаг байсангүй нь тодорхой. Хөлсөө асгартал хамаг юмаа хийдэг байсан нь тодорхой. Хэхэхэ манай ХААН яг над шиг ажилсаг байжээ. Би залуудаа бас ажилсаг байсан шүү. Худлаа гэвэл манай нөхөр хэлнэ. Сэндэн, Боронгот гэж ямар жимс байсын Бүү мэд. Эрдэмтэд тус бүрийг нь нэрийг нь тайлан мөн ач тусыг нь сайн бичиж өгөх бизээ. Монголчууд маань хүнсэндээ ийм их олон төрлийн ориг хоолуудыг нааш нь цааш нь оруулж зохицуулаад иддэг байсан учраас өвчин үгүй байв.
Хаан л лав маш эрүүл чийрэг биетэйдэг. Би түүнийг хүн байхдаа толгой нь ч өвдөж үзээгүй байх гэж боддог. Мөн түүний дүү Хасар. Энэ хоёр надад орж ирэхэд маш их хүч чадал, эв эрүүл бие л мэдэгддэг. Хасар нь харин арай илүү шалмаг хөдөлгөөнтэй гүйсэн, харайсан хүн мэт санагддаг. Хаан хажууд нь буурьтай тайван юм шиг. Монголчуудын гол хүнс, эрчим илчээ авах таван зүйлийг Хаан хуульчилж Нүүдлийн соёлынхоо 90 бүтэцдээ оруулсан билээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.