Монголоос мэдээ ирэв. Нөгөө Чингисийн тахилга хийх Чингис удган гээчийн тухай. Энэ мэдээллийг асуун сурагласан хүн зурагтаар баахан Чингистэй юм сонсоод бас Чингис удган гэж миний блогийг сонссон учраас Намайг тахилга хийх нь гэж бодон юу бэлдэх вэ, яахав ийхэв, хаана бэ хэмээн асуун сураглан ирсэн юм. Хаан энэ тухай сонсоод түүнийг шалган Хэн гэж хүн?, Хаана?, Хэнийг буулгах болсон тухай тодруулан, Үнэн Худлыг баримттай мэдэж өгөхийг “Монгол Тэнгэр Үнэн” ТББ ынханд хандан хүссэн юм.
Хаан хэлэхдээ: "Та бүхэн надтай чат гэгчээр уулзан ярилцсан билээ. Харин тэр удган Үнэн Хааныг буулгадаг бол Хаантай нь уулзаад бичээд ир. Хэрэв намайг буулган биедээ залдаггүй байж Миний Тахилгад оролцон намайг тахих тахилга хийнэ гэвэл тэнд очсон бүх хүнд АЛБИН босгон нааж өгөөд, тэнд оролцсон удгад, заарингуудын ОНГОД, ТЭНГЭРүүдийг хураах, уг удмыг нь ХААХ болно. Иймийн тулд гагц ҮНЭН гэдгийг судлан баримтжуулан бичиж автугай. Хэн хүний хүссэнээр ХААН буудаг үгүйг нь харуулах болно би" хэмээсэн юм. Энэ Чингис Хааны Дэлхийн Академи гэж хөгийн байгуулага баахан удган, зайрангуудын тархийг эргүүлэн тэр Доктор гэдэг цолоо, цаасаа МӨНГӨӨР өгдөг гэж би мэднэ. Тэр байтугай нэгэн бариач эмгэн энэ Акадэмийн гишүүн, доктор гээд нэг юм тавьчихсан, хажууд нь бас ХААНы хөргийг тавьчихаад амилсан амьтай бөгөөд, тахилгын үеэр амилуулж авсан гэж тэнэгтэн сууна гэсэн.
ХААН өөрийнхөө хөргийг ойшоон хардаг ч үгүй юм шүү. Тэр байтугай мөнгөн тэмдэгт дээр таны хөргийг хийсэн тэгээд тэр нь хүний хармаанд үнгэгдэж үрчийгээд их муухай байгаад өршөө гэхэд. Үнэн миний дүр бол ч үзүүлээд өгөх байлаа. Хоосон хүний дүр тавьсан нь яамайдаа. Хэнд ч хэрэггүй хог гэж билээ. Бид хоёр түүний хөргийг өргөөнд залах гэж Их дэлгүүрт хоюулаа их хөөрхөн явсандаа. Хааныг маань арьсан дээр зурсанд маш их хилэгнэн гараа чанга атгаад л байв. Хонь, ямаа, үхрийн нуруун дээр зуран ЧИНГИС ХААН гэж бичээд худалдан, бас Хүнд бэлэглэнэ.
Хэн дуртай нь Хааныг зурахдаа ёстой нэг халтардуулж өгсөн байв. Тэгсэн хирнээ Бурхны зураг зурдаг зураач гэвэл яадаг билээ. Хэн дуртай нь зурах гэж оролдох ч үгүй биз дээ. Төр болон Соёлын Яам ийм л харалган байна даа. Арай гэж нэг юм Бурханч лам Пүрэвбатын зургийг авсан юм. Хаан маань би өвдөж үзээгүй, эрүүл саруул хүн билээ, өвгөн байх үедээ ч ийм цог золбоогүй, суу сүнсгүй нүдтэй, унжсан хацар, улцайсан улцгар байгаагүй юмсан гээд хэлээд л авна лээ.
Амьд байхдаа ч ийм гоё ганган юм хэрэглэж байсангүй асар сайхнаар нь хүрээлүүлсэн байх нь. Бусдаасаа арай дээр гээд түүний зургийг сонгосон доо.
Хааны хүсэлтийг тэд тодруулан очиход Нарны титэмд нэгэн удган лекц хийнэ. Түүнд суу гэлээ гээд очиж суужээ. Харин энэ хүн нөгөө Хунтайжтан Даваанямын “Чингис Хааны Академи” гэдгийн гишүүн, доктор нь бөгөөд “Чингис” гэдэг ууланд тахилга хийх гэж байгаа хүн юм байна. Тэрнээс Чингисийг буулгах тахилга хийх гээгүй тухайг манайхан очоод сайн судлаад ирж хэлэв. Уул хүртэл “Чингис” нэртэй болсонд Хаан ихэд гайхав. Архинаас арай дээр юм гэв. Зүрх Хайрханд Чингис нэр Тэнгэр хайрлаагүй байтал мөн ч дураараа юмаа энэ улс гэв. Чингис гэдэг цолыг Нохой гэдгээс ялгаагүй болтол нь утга үгүй болгожээ. Би түүнийг цэгцлэх л болно. ЧИНГИС нэртнүүдийг бүр ХАТУУ шүүхээр заалтад оруул хэмээн хажуу тийш толгойгоо болгосноо хэлж орхив. Заяа тавилангийн нь Тэнгэрийн Хуулиар цээрлүүлэн, мунхарсан бүхнийг нь хайр найргүй Дар. Улаачын удмын Чингис хүүг ч үүнд хамааруул хэмээн уурсав.
(((((Манай хамаатнууд уншвал нөгөө хэдэд дамжуулж хэлээрэй. Хаан ихэд уурлан өөрийнхөөсөө эхлээд л Дарахгүй бол бусад нь барьцах болно хэмээв. Дээр зөвлөснөөрөө та нар минь Чингис нэрийг нь солиулсан нь зүгээр бололтой манай хамаатнуудаа))))))
Тэр удган Атаа таван Тэнгэрийн тахилга хийх юм гэнэ. Үүнийг хийлгэвэл гурван үеэрээ сайн сайхан амьдарч, муу муухайгаас салдаг хэмээн хэлээд оролцох хүн 21 000 төгрөг төлөх тухай айлджээ. Ингээд асуулт асуух завдал үгүй явчихсан гэнэ. Хаан үүнийг сонсоод Удганы Багш болон, Зайран үрд минь энэ тухай дуулга хэмээн ТББынханд хэллээ. Би өмнө дээр бичиж байсан санагдана. Манай Хадам Буурал Атаа Тавын улаан ямаа унасан Буурал нь гэж. Энэ зураг бурхныхаар ч байна, бөөгийнхөөр ч байдаг. Харин багшийн нэг Буурал нь Атаа Тавын нэг бас Буурал бий. Ёстой нэг данхалздаг Буурлууд бий дээ. Хаан тэдэнд яагаад энэ тухай мэдэгд гэснийг мэдэхгүй юм. Энэ хүүхэн хамаатан садан нь ч юм уу, эсвэл өөр нэг нь ч юм уу шалгуулах гэсэн биз ээ.
Эр хүний Тэнгэрүүд эд маань өөрсдийг нь тахих энэ удганыг өөрсдөө очиж харна биз. Тэрэлжийн тэнд байдаг гэнэ “ЧИНГИС” уул байдаг гэнэ. Даваанямын заасан аргаар тахилга хийх хээрийн бөөлөөгөө үнэлээд явж байгаа бололтой. Миний таньдаг Атаа Тавын Хоёр Буурал л лав өөрсдөө тахилгаа хийхдээ ҮНЭЛЭЖ хийж байхыг би л лав хараагүй юм байнадаг. Нөгөө Гурвын нэгнээс нь зах зээлд ороо юу? Хээр, уул усны Бөөлөө бол үнэгүй л байдаг. Харин зорьж ирээд зовлонгоо тонилгуулж байгаа хүн бол өргөө гэрт нь бараалхахдаа өргөл өгч байсныг харж байсан. Ёстой нэг Данхалздаг Таван сайхан Тэнгэр маань Тавуулаа нийлээд буух үе ч Гайхамшиг биш юу гэхэв дээ. Тасархай Тав бий дээ. Багш тэр хэдээ сайн мэдэж байгаа. Шавь нарт нь байдаг. Багшийн нэг онцлог бол 500, 600,1000 шавь гэж ТОО хөөдөггүй. Чанартай, чансаатай Томчуудыг л түүж босгодог Багшдаа. Энэ эрх багшид байгаа болоод л босгож байгаа юм.
Та нарт тийм юм тохиосон бол ойлгож авцгаа. Нэг хүн надад 5 ын 5 БӨӨ багш нийлээд ОНГОДыг нь оруулж чадаагүй хэмээсэн бий. Мөн өөр нэгэн надад бас бичиж байсан. Онгод нь ёслол дээр нь орж ирээд хэнгэрэг энэ тэрийг нь хагалж хаяад дахиж БУУГААГҮЙ гэж. Та нар яагаад ийм юмыг ойлгохгүй байнаа. ЗЭРЭГ ЗИНДАА, ЁС ДЭГ гэж ТЭНГЭРИЙН ЖАМ, ХУУЛЬ байдаг юм. Манай Онгодууд л лав багшаас өөр хүн багшилсан бол намайг галзууруулчихаад л яваад өгнө. Эргүү байсны минь ШАН энэ.
Тэнд байгаа ХААНыг нэг жижиг ноён НААШ ИРЭЭ, УЛААЧ ЧИНЬ ЭНЭ БАЙНА, БУУ гэхэд бууж ирэх үү. Давааням гуай Та Хааныг олон удаа дуудуулж зүрхэлсэн билүү. Тэр дуудсан бүх БӨӨ нар чинь ЧИНГИС ХААНы хаана хүрэх зэрэг зиндаатай вэ? өөрөө хэлчихээрэй. Эцэг Тэнгэрийг захирчих Ямар Тэнгэрүүдтэй юм бэ? Хэлчээрэй, Жагсаачаарай.
Дээд талын Хүмүүсийн жишээг та нар бод. Догшин Том зиндааны онгодуудыг шахаж оруулж хэдэн төгрөг тонших гэсэн 5 тэнэг Бөөнцөрийн л ҮНЭН НҮҮР ЦАРАЙ, хүч чадал авьяас, зэрэг дэвийг илтгэж байна. Бөө гэж хэн юм, юу хийдэг юм, хэнтэй харьцдаг ажлаа мэддэггүй, өөрөө ажлаа ойлгодоггүй ТАВАН ТОМ ТЭНЭГ бөө багш нартай та нар учирч онгодуудаа хилэгнүүлснээ ойлгоорой.
За нөгөө тохиолдол бол Том Зэрэг Дэвтэй Онгод Буурлуудыг бас нэг балчир бага мангуугаар багшлуулж өнгөрсөн насандаа өмсөж хэрэглэж байгаагүй, өндөр тэнгэрт гараад ч үзэж хараагүй хөгийн хувцас хунар, хэц бариулах гэсний чинь ШАН юм. Жишээ нь та дарга байлаа гэхэд гудамжны архичны хувцасыг өмс гэвэл Та лав өмсөхгүй, сэжиглэнэ, уурлана. Онгод гэдэг чинь ХҮН. Тэр чинь Амьтай. Захидалаас сийрүүлэн харахад босгосон багш нь даараад гээд л архи уугаад байсан гэж байгаа. Даараад биш айгаад, ичсэн нүүрэндээ архи ууж байгаа юм. Бараг Түшээ нь зааж хамаг юмыг нь босгох гэж оролдон баахан үйл хийлгэжээ.
Багш нь согтуу унаад өгсөн. Албаар унасан болж байгаа юм. Эв эрүүл бөгөөд жүжиг тавьж байгаа юм, согтож чадахгүй. Хилэгнэсэн онгодууд согтуулах ч үгүй харуулна түүнд. Тэр түшээ бид хоёр Хэн бэ? Юу вэ? Базарваани хум пад барианы шилтэй Хомпоод гэж. Та бид хоёрт харсан юм байх ч мэддэг мэдлэг дутаанаа хө. Та түшээгээ хийж, би улаачаа л хийгээд дуугүй мөрөө хавчаад шомбойгоод сууж байсан нь дээр. Юу Кэв зүгээр. Хоёулаа та бид адил болохоор өөртөө биш юм гэхэд бусдад Гай бололгүй байсан нь дээр.
Бөөгийн эдлэл хэрэглэл зах зээл гээчээ дагаад үнэтэй ч гэж жигтэйхэн. Манай хадам буурлууд анх боссон хэнгэрээрээ хэдэн Сар байсан боловч нэг удаа ихэд хилэгнэн байснаа Хэнгэргээ цуу татсан юм. Яажийгаан, энэ чинь одоо яавуу ийвуу гэтэл: "Алаг Үрийн минь амийг авах юмыг түүнд өгсөн байна. Үүний өмнөөс Хайран сайхан Хэнгэрэгээ цооллоо" гэж билээ. Тэр үед 300,000 төгрөгөөр бид тэр хэнгэрэг хийлгэсэн байсан. Анх ташиж хаяхад нь ХАЙРАН 300,000 төгрөг гэж Харвасан сум мэт л орж ирэв. Харин учрыг нь сонсоод 300хан мянгахан төгрөг ашгүй гэж бодов хэхэхэ. Миний нөхрийн амийг мөнгөөр үнэлж барахгүй биз дээ. Атаач найз нь түүний архинд нь юм хийлгэн өгч амийг нь хорлохоор санаархсан юм. Түүний зүс, өмссөн хувцас, нэр алдрыг нь хэлсэн бөгөөд Хурлын ширээн дээр хажууд нь тохой залган суудаг нь шүү дээ. Хэзээ нэг цагт Чи өөрөө миний блогийг олж уншихдаа дотор чинь шатахыг би мэднээ.
Үүнийг чинь өөрт чинь мэдүүлэх гээд л Хадам буурлууд чамайг яадаг ч үгүй инээгээд, хараад байж байдаг юм. Үхэх нь түүнд дэндүү харамсалтай. Тэр үхээд миний Хадам Буурал Эрлэгийн 13 ноёны Баруун тэргүүн ноёны өлмий доор хаягдана даа. Миний нөхөрт хичнээн анхааруулж хэлээд ч тэр дэндүү цагаан сэтгэлтэй хүн. Бүр нэртэй устай нь Хадам Буурал хэлдэг ч Хань маань аанай л мартчихсан, хүзүү сээрээрээ тэврэлдээд, үнсэлдээд л хундага юм тогтоочихоод л хашгираад дуулаад явдаг юм даа. Нөгөөх нь илээр ч, далдуур ч алах гээд үхдэггүй эээээ. Хэхэхэ. Дийлэхгүй шүү дээ. Шааааааал дэмий энд тэндхийн хүнд мөнгөө өгч хар юм худалдаж авах юм. Тэр хийсэн бүгдийг чинь Хадам Буурлууд чиний зоон дээр тохолгүй өөрийн чинь Үрд өгүүлчихдэг юм. Хэдий чинээ хар муу санан Алаг Үрийг нь хорлох гэж оролдоно төдий чинээ өөрийн үрдээ өгөөд л байгаа нь харамсмаар.
Хаанахын Алаг Үр гэж болно чи. Ард нь хэн байгаа гэж бодно. Харагдаж үзэгддэггүй ч хянаж манадаг хайртай өөрийн Буурлууд, хайраа өгөж, ивээлдээ багтаадаг Хадам Дээд Буурлууд байдаг.
Хажууд нь баруун өвдөгөөс нь Аянгат удган эхнэр нь, зүүн өвдөгөөс нь Хар Соно хүү зайран нь түшэн байдаг юм. Ар нуруунд охин нь зүүгдэн эрхэлж, өвөрт нь хэнз хүү нь эрхэлдэг юм. Харин тэр өөрөө хамгаас сайхан Цагаан сэтгэлтэй төрсөн нь Үнэн юм даа.
Мөн нэг инээдтэй юм санагдлаа. Би Бөө болноос дараахан манай онгодууд намайг Хүү зайранд хэл чи одоохондоо оролцоод хэрэггүй. Нэг эм хорлож байна нөхрийг чинь гэв. Өөөөө яадаг муу шулам бэ тэр муу. Гэхдээ хамгийн хүчтэй хамгийн аймшигтай шулам чинь уг нь би шүү дээ. Намайг дийлнээ гонжиго байлгүй хэмээн би баясав.
Би хүүдээ: "Чи нэг буудаа манайхан над ингэв" гэв. Харин Хадам Буурлууд маань Соно зайранг очиж эцгийнхээ ажлын өрөөг нэг ариутга хэмээн үүрэг өгөв. Хүү тэдний ажлын өрөөнд орж ариутгаж байтал нэг Эмэгтэй хүний муухай чарлах сонсогдон хүү маань их цочиж, бүх үс нь өрвийсөн гэдэг. Яг суудлын дороос нь чарлаад зугтжээ. Тэгээд тэр өрөөнд байсан таваг тас хийтэл хагарчээ. Хадам Буурлууд нөхөрт хэлэхдээ: "Чи хэн хийснийг нь хэд хоногийн дараа харна. Тэр өөрийн хийсэн үйлээ энэ удаа өөрөө үүрнэ" гэжээ. Хамт ажилладаг хүүхэн хөөрхий хэд хоног эмнэлэгт хэвтээд гарчээ. Үхэнгээ алдаад гээд л ярих түүний яриаг сонсох нөхөр маань дотроо инээд нь хүрч байсан байхдаа зайлуул. Тэр муу түүнийг Алдаг хорлодог Шулам байхад, Авгай нь авардаг, асардаг Шулам гэдгийг ойлгосон бол уу энэ нөхөр. Хэхэхэхэ. Би ч бас ялгаагүй мартчихдаг юмоо.
Хадам Буурал Алаг Үрдээ аюул занал юу тохионо бүгдийг зайлуулан өөрийн гол буудаг уналга хэцээ хүртэл золигт гаргаад өөрсдөө буухаа больдог билээ. Мөн нөхрийн анд найз нарыг хүртэл хэлнэ. Тэдэн гарагын дараа тийм ийм зүстэй, эр, эм хүн ирнэ. Тэрнээс нь болгоомжил, тэрэнтэй нь найзал чамд тустай гэж хэлсэн ч манай хүн мартаж л орхино. Сүүлд нь л нээрээ тэгж хэлж байсан шүү хэмээн өнгөрсөн хойно нь санана.
Хадам Буурлууд хэнгэрэгээ Алаг Үрийнхээ аминд зольсноор ахиад л би хэнгэрэг хийлгэв. Мөн нутгийн тахилгад явах үед нь бас нэг хэнгэрэг бэлдэх хэрэг гарав. Гэтэл нөхөр уурсан байс хийгээд бөөн мөнгө гаргаж балай хэнгэрэг хийлгэв цаана чинь 80,000-р хэнгэрэг хийдэг хүн байна түүгээр л хийлгэ гээд тас зөрөв. Болтугай гээд би хийлгэж Хадмууд нутгийн зүг явсан бөгөөд харин очоод тахилга дээрээ буухдаа тэр хэнгэрэгийг нь урамтай нь аргагүй цуу татан уурсаж, хуга хага шидлэн дэвслээд хаяв. Хэлсэн шүү дээ Аянга хэхэхэ болж болж өөрсдөө нүдээрээ хараг. Намайг л маягтай, шуналтай, сэтгэлд нь юм таардаггүй гэж хуцаад байсан. Саранд хуцдагаа мэдэж авцгаа гээд л би данхалзаж байлаа. Ингээд ирээд ахиад л 300000 биш, 380000 хийлгэсэндээ хөөрхий. Аянга хэмнэж байхад хардаад байлуу юм мэдэхгүй таг харанхуйгаа мэдвэл таарна.
Аянга бүр төрөлхийн юм голомтгой, чанартай, ганган юм хэрэглэх дуртай, идэж уухдаа ч үргэлж жон жон хийдэг нь цаанаасаа учиртай байжээ. Дээдийн Дээд ээжүүдийн удам байж олдсонг нь идээд, өгсөнг нь өмсөөд явна гэж санана уу. Манай ээж, нөхөр энэ тэр намайг дандаа ингэж шүүмжилдэг байлаа. Олдсоныг нь иддэггүй би мөнгөө төлсөн бол хамгийн сайныг нь иднэ гэж уурлах нь арга үгүй.
Нөхөр маань ресторанд ороод заавал Жон хийдэг хэмээн намайг загнадаг. Хоол нь ч юм уу, үйлчилгээ нь ч юм уу асуудалтай байхад чинь ЖОН гэхгүй яахын. Амьд арзайж буй БИ ийм байхад Буурал Дээдсүүд голохгүй шилэхгүй яахын. Яг л үүнтэй адилаар Онгодууд маань өөрсдийг нь буулгахдаа үл хүндлэн, оромж шиг юманд угтан, өмсүүлэх зүүлгэх хэрэглэлийг нь гутаавал ихэд хилэгнэдэг. Буулгаж байгаа хүмүүс ч өөрсдийгөө үл хүндлэн, онгон шүтээнээ ч, өөрсдийгөө ч, удам судраа ч доош нь хийж байгаа юм. Тэгсэн хирнээ Буддагийн танихгүй дүрс, Христийн юмсыг өөд нь татаад залаад байдаг биз дээ. Өөрийнхнийгөө болохоор үүдэнд суулгачихаад юм уу үүдээ тас хаачихаад, хүнийхийг болохоор хоймороо толгойноосоо дээш залаад байдаг Та ямар Монгол хүн бэ?
Тэгсэн хирнээ өөрсдөө болохоор гэрийн эзэн би гээд хоймортоо залраад авгай нь хоол цай хийж өгдөг биз дээ. Та өнөөдөр өөрөө гэрийнхээ үүдэнд суучихаад хажуу айлынхаа Хар хүнийг хоймортоо суулгачаад авгайгаараа цай хоолны дээжээ түүнд өгүүлээд, өөрөө тэр доороос хараад сууж өвгөдийгөө нэг ойлгоод мэдрээдэхдээ. Та харин хоол идэх байтугай цай уухгүйгээр хараад, өлсөөд сууж үз. Хүүхдүүд чинь болон авгай чинь хажуу айлын хар хүнийг хайрлан хүндлэн дээдлэн үгийг нь Үнэн, ухааныг нь гайхчихаад, таныг үг ангайвал Жов, Хол явж хуц гэвэл яаж байна. Хэдэн өдөр тэсэх вэ ТА.
Та нар ч гэсэндээ цай ч үгүй, царай ч үгүй гээд л хааяа ядарч гэртээ ирээд л тав тухгүй байвал уурладаг л биз дээ. Ямар ч ялгаа байхгүйдэг.
Мөн ганган дэгжиндээ ч бас биш хэцүү хатуу хууль бас тэнд үйлчилдэг нь ДАЙРЛАГА буюу Дайн юм. За нэгэнт л Сүнс гэдэг байдаг нь тодорхой. Сайн, Муу хоёр сүнс байна.
Өчигдрийн тэр БАТТӨМӨРийн ЖАВХАА АЛБИНгаар жишээ авцгаая. Тэр Үхдэл болохыг мөрөөдөн үхлээс айдаггүй хэмээвч Үхэнгүүтээ яг л тэр хэвээр байна. Яагаад гэвэл тэр АЛБИН учраас. Биеэ хаясан тэр АЛБИН ах, эгч, дүү гэж ярьдаг бүхнийг үзэн ядаж хорлох болно. Тоглож байгаа Ах Дүү хоёрыг ч хооронд нь алалцуулахаар хатгаж хар муу сүнсээрээ удирдана. Замын хоёр талд Эгчээ гээд дуудах эгч, дүү хоёрын уулзалтыг ч бусниулан хэн нэгнийг нь машин дайруулах гайг тарих юм уу, уулзаад хэрэлдэх бүх л юмыг нь хатган хийнэ. Та нар Амьд Албинг нүдээрээ харж, чихээрээ сонссон бол тэр нөгөө ертөнцөд яг л энэ хэвээр байна. Хэний ч хэлэх сануулахыг тоохгүй, хүн ардуудыг хорлоод л яваад байна. Үүнийг таслан зогсоох юм байж л Таарааг түүнд ойлгуулах хэрэгтэй.
Албин Жавхаа нөгөө ертөнцөд байхдаа элдэв хүн, таарсан болгон руу муу юм хийж уурлуулж, хэрэлдүүлэх, хагаралдуулах, бутаргах, хорлох үйл хийхийг ХАЯЛГА хаях гэдэг. Албин Жавхаа үхээд ч нэмэргүй. Тэр өөрийгөө цэвэрлэж, ариусгаж хийсэн бүхнээ наминчилж, буян үйлдэхгүй бол Албин л болно. Түүнтэй дайтаж тэцэж, байлдаж, улаачаа болон үрсээ хамгаалахын тулд сайн сүнснүүд дайн хийхээс өөр аргагүй. Хичнээн Хаялга хаян, Дайрлага хийсэн ч тэвчээр барагдангуут Сайн сүнснүүд нь Дайчин Сүнснүүддээ хэлнэ.
Жавхаа Албины биеийг Та нар харчихдаа. Чааваас би ч нам шанаадчихаар Эр байнадаг. Үгүй ядахдаа наашаа хараад таахалзчихдаг, цаашаа хараад паацагначихдаг бол яая гэхэв дээ. Асашёорюу шиг Арчааад Шороооод Уулчихгүй юу. Ширүүхэн салхи үлээхэд л хийсэх хэмжээний хүүхнээс ялгарах бие хаа ч алга.
Ядахнээ Эр хүн шиг бие хаатай, хүч чадалтай, харахад бахархалтай бол яахав гэсэн. Амнаас цаашгүй, атгаг санаанаас хэтрэхгүй СҮНС юм. Засрахыг ч хүсдэггүй ийм Сүнснүүдийг Дайчин сүнснүүд дайтаад нуга чирээд Жамух андад өгнө дөө. Тамын тогоонд тавтай морилно. Энэнд нэг их яараад тэнэгтээд Үхдэл болох, Үхэхийг хүсээд эргүүтээд байх шаардлага үгүй. Хүссэн бүхэн нь хүзүүгээр нь татах зарлиг уншуулсан хойно яахав дээ. Нэг нь үзэгдэж, нөгөө нь үзэгддэггүй Хүмүүс л гэж ойлговол хамгийн хялбар бөгөөд үзэгддэг бид хэд үнэн тэнэг, үзэгддэггүй өнөө хэд нь Үнэн хүчирхэгээрээ ялгагдана. Үзэгдэггүй хүчирхэгүүд бас л байлдах аргагүйн тохиол байх учраас тэдэнд юу хэрэгтэй нь тодорхой. Зэвсэг, Хамгаалалтын хувцас зайлшгүй. Гэтэл Та бүхэн өөрсдийгөө хар муу Сүнснээс хамгаалж өгөх Дайчидаа Суга, салтаа нь цоорхой хувцас өмсгөж, дундуураа гагнаастай хугардаг хулхи зэвсэг өгч, сугардаг тавчиктай, цавуугаар наасан зүүмэл модон хэнгэрэг бариулах нуу? Байлдаанд хамгаалалт сайтай, зэвсэг сайтай байх нь маш чухал юмсан. Тэр олон могой салбагнуулж, төмөр зүүж, юм хаддаг нь тэнэгтээ тэгдэг гэж бодно уу? Тэд чинь бүгд утга учиртай. Улаач таны утсан чинээ улаан амийг хамгаалдаг юм. Нэг судлаач эрдэмтэн бичсэн байдаг. Онгодууд Навсгар сэгсэгэр юманд дуртай гэж. Болиорой Та. Үүрэгтэй, учиртай, жанцантай юм тэр чинь.
Тэр байтугай могой гэгддэг МАНЖИГ гээч тэр юмыг маш хатуу эрчлэн томж, маш бөх бат оёж байж амилдаг. Зах дээр байдаг улцгар хэдэн могойг гэж бодвол эндүүрэл. Намайг та нар хүүгийнхээ болон өөрийн Манжигуудаа оёх гэж хичнээн өдөр зовж хийсэн гэж бодно. Мөн том Хайрхан хийх гэж ноос авч угаан, гэртээ савж сэвсийлгэн ямар их ажил хийсэн гэж бодно. Хүүгийнхээ бүх л хэрэглэл, хувцас, оёдлыг би өөрийн гараар хичнээн өдөр, шөнө сууж хийсэн бөгөөд бусад олон бэр нь хуруугаа ч дүрээгүй юмдаг. Мөн түүнд ямар олон юмс хийж байж амилуулдаг гэж санана. Эд бүхэн амилж таныг хамгаалан, байлдана.
Захын улцгар могойтой Зайран, ээжийнхээ бөхлөн бөхлөн хатуу чанга оёж өгсөн хүчит эрүүл могойтой миний хүү зайран хоёрын хэн нь дийлэх нь тодорхой. Ийм далд утга учир бас аюул, аймшигт дайн ард нь явагдаж байдаг юм. Иймээс Бөөгийн хувцас хэрэглэлийг хэн дуртай нь оёж, хэн дуртай нь дархалдаггүй. Түүнийг хийж байхад нь Эзэд нь хараад сууж байдаг. Буруу хийвэл гар хуруу руу нь зүүг нь шааж, бие махбодийг нь өвдүүлнэ дээ.
Би өөрөө босохдоо бас л цор ганцаар бүх юмаа өөрөө бэлдсэн. Олон юманд амжихгүй нь гээд хуягаа нэг л сайхан ааштай, бурхан шүтээн ярьсан, инээд алдсан хүнд итгэн даатгаж оюулахаар өгөөд бусад юмсаа хөөцөлдөн, малгай тэргүүнээ оён заасан хугацаа гуравхан сарын дотор босох нөр их ажлаа өөрөө амжуулсан хүн дээ. Нөгөө итгэсэн хүндээ бүх төлбөрийг нь шууд өгөөд хурдлан хийнэ үү, цаана нь дахиад олон юм нэмж хаддаг гэхэд Зааазааа гээд л малийтал инээгээд л авч байв. Гэтэл бараг сар илүү болсон бөгөөд хичнээн удаа очсон би бүр сүүлдээ уурласан юмдаг.
Арай гээд дуусгах болгоод автал ёстой нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болгон хальт мөлт оёсон болжээ. Мөн ч олон удаа түүнд сануулан хэлж, бөх л оёж өгөөрэй гэж гуйсансан. Мөн учир шалтгааныг нь тайлбарлахад өнөөх л инээд алддагаараа алдан саймширч, гайхан нэг л сайхан сэтгэлтэй бурхан авгай царайлан би чухам дээдлэн байна гэсэн ч гараад явангуут л өөр мөнгөний ажлаа хийн хаясаар өчнөөн удсан юм. Муу хүн зар зарсан хойноо дахь гэж ахиад л өөрөө нэмж бөхлөн оёж, элдэв юм нэмсээр хэдэн өдрийг минь цусгүй алсандаа тэр. Худалч, зальтай энэ авгай мэдсээр байж ингэж хийх нь өөрт нь л муу юм даа. Манайхан хамт байгаа таныг хардаг учир хичээгээрээ гэж мөн ч сайн тайлбарласандаг.
Эмэгтэй хүний хамгийн адгийн шинж чанар бол итгэл эвдэн, ингэж нялцганан саймшрах зан. Хэд гурав удаа аргагүй юм тохиолоо ч хичнээн удаа болгох гэдэг бол ухаангүй тэнэг зан. Бөөгийн зэвсгийг, хэрэгслийг бол Дархан тэнгэртэй хүн л хийдэг. Учир нь хар юм эргээд харвахдаа хамгийн түрүүнд тэр хийсэн Эзэнг нь онодог юм. Энгийн хүмүүс энэ дайрлага гэдгийг тогтоож, дийлж чадахгүй учраас амьдрал нь муудан, сүйрдэг. Харин Тэнгэртэй хүмүүс нь угаасаа буцах хаягтай, буух эзэн нь би гэж мэдэх учраас Бөөгийн хэрэгслийг бат бөх сайн хийх тусмаар өөрт нь гай багатайг мэднэ. Эргэлээ гэхэд түүнийг бас хамгаалдаг онгодууд нь манаж байдаг юм. Буриадууд л Дорлиг гээд байдаг.Энэ хүмүүс бол гартаа дүйтэй, бөөгийн үе уламжилсан эдлэл зэвсэг хийдэг хүмүүсийн үр удам байсан гэж л ойлгох хэрэгтэй.
13-р зуунаар та төсөөлдөө. Таны хийсэн сэлэм далайгаад явж байтал салхинд хугараад унавал яах вэ? Таны урлаж өгсөн бамбай нэг нум суманд бутраад унавал яах вэ? Учиргүй юм гэж үгүй дээ. Оёдол оёсон ч лав гурав давхарлан би оёдог. Гэтэл нөгөө авгайн оёсон дээл зарим газраа ханзархай байсандаа. Би захыг нь хүртэл дахиж салгаж оёсон шүү. Сүүлдээ товч, шилбийг нь бас дахин шинээр хийж оёсон. Долоо хоног би цагаа үрэн дахин бөхлөн оёж, хамаг юмаа тогтоосоор хоног хугацаандаа ам мөлтөс ч хүрэх аргагүй болж хоёр дүүгээ шөнөжин суулган гурван талаас нь зүүлтүүдээ зүүн оёсоор дуусгасан. Хүний мөнгийг алгаа тосч авчихаад хугацаандаа өгсөн бол бид ингэхгүй байсандаг. Ердөө үндсэн дээлийг л оёж өгөхөөр 7 хононо гэж аваад сар илүү болгосондог. Би өөрөө дээл оёдог хүн 2 хоногт ямар ч дээлийг л оёчихдог л юм. Тэрүүгээр бусад зүүлт энэ тэрийг бөхлөөд өг гэсэн бол бүр алах байжээ. Хүний ИТГЭЛ гэдэг юмыг арай ч бас ингэж хөсөрдүүлэх муухай шүү. Би ёстой Бөөгийн анхны мэдэгдэхүүнгүй байхдаа анх тодруулсан удган намайг хүүдээ Хуягийг нь хийлгэ гээд яаж хийхийг мэдэхгүй намайг өөрийн найз оёдолчинтойгоо танилцууулсан юм. Би тэр үед байсан хамгийн үнэтэй торгыг аван зайран хүүгээ зад гоёх гээд зургаан метрийг авч өгсөн билээ.
Харин дуусгаад автал хүүгийн маань өвдөгөөр татахаар богино, суга нь цоорхой, ханцуй нь далавч шиг хачин юм. За яахав хэлбэр дүрс ийм байж гэж бодоход гэхэд Юуу вэээ, дээлийн урд энгэрийн залгаасын хээ нь шал зөрүү буруу, хээ нь нийлээгүй байсанд миний уур хүрээд уурласнаас болсон уу яасан намайг хурдал хувцас хунар гээд байсан Удган чимээгүй болсон. Энэ ч аюултай юм байна гэж бодсон биз. Зургаан метр торго өгч байхад Хээг нь тааруулахгүй завшдаг бузар Эм байлаа. Би өөрөө оёдлыг бол ази, европоор нь байтугай авангард, дивангалав алүүгээр нь ч эсгээд оёод, эвлүүлчих хэмжээний хүн юунд хэдэн метр орохоо мэдэхгүй байна гэж юу байхав.
Миний оёсон малгай, шуба, савхин дээл, курткийг Монгол байтугай орос, польш, герман нь гуйгаад авч байсым шүү. Хүн завгүй байж болно, Хуяг гэж юу байдгийг мэдэхгүй байж болно гэтэл ингэж хүнийг мэдэхгүй хэмээн басч бодон, чадаж байна гэдэг худлаа л байхгүй юу. Бөө мэддэг, хий үзэгдэлтэй харьцдаг гэж гайхуулавч өөрсдөө тэдэндээ итгэдэггүй болоод тэр. Хүүд минь Албин наах нь байна ш дээ. Яаж байгаан одоо. Би юм оёдог, голдог, шилдэг тулдаа л энэ АЛБИН наалгах гэдгээс аврагдсан юм даа. Тэгэхээр Аянга далимд нь өөрийгаа магтаад байгаа юм биш. Би оёдлын сургууль төгсөөгүй, мэрэгжилтэн нь ч биш. Гэхдээ надад тохиосон энэ явдал, миний чаддаг юм, мэддэг юм маань УЛААН ГЭРЭЛ асаан зогсоосон болно. Үгүй ядахдаа л юмыг голж шилж, өөрийн сэтгэл зүрхээ чагнаж баймаар. Хуурамч наалинхай инээмсэглэл, хорон санаа хоёр зэрэг нуугдаж байдаг юм шүү дээ. Хэрэв сэтгэлээсээ хүн бол өөрөө нэмээд юм хийж өгөөд, заагаад өгдөг юм. Би Бөөгийн ажлыг хөөцөлдөн бүтээхдээ бараг мэрэгжилтэн болсон байв. Учир нь хүү, үеэл, Аюушынхан, өөрийгөө гээд л асар олон гал голомтыг гардан бадраалцсан хүн юм. Энэ үед Хүү дээрээ л хэмх шатаж, олон туршлага хуримтлуулсан. Тэгээд сайн муу хүмүүсийг дамжсаар сайн, сэтгэлтэнгүүдтэй нь холбогдож чадсан юм.
Бөөгийн хэрэглэл хийдэг Отгонсайхан гэж залуу, гэр бүлтэйгээ хамт үнэхээр зүтгэж амьдардаг. Тэд маш их сайхан сэтгэлтэй, миний мэдэхгүй юмыг л зааж өгч анхааруулан хэлж, бусад бөө нараас сонссон мэдсэнээ хүртэл зааж өгсөндөг. Нэг Батсуурь гэдэг зураач шүтээний зураг гэдэг айлын гал голомтын гол юм сэтгэл гаргаж зурах ёстой, би зардаг зураг шигээ зурахгүй ээ бүүр сайн зурна гээд маш гоё зургууд зурж өгсөн ш дээ.
Зах дээр л зураг зурж зардаг бололтой. Гэвч сайхан сэтгэл байгаа биз дээ. Тэр хүн миний хүүд Сутай хайрханг нь зурж өгсөн. Үеэлд маань Улаан ямаа, Цагаан өвгөн Тэнгэрийг зурж өгсөн.
За нэг инээдтэй түүх ярья.
Үеэл маань миний ээжийн талаас боссон билээ. Түүний юмыг алтан туршлагатай Аянга л бэлдэх нь тодорхой. Тэр надад юу юу бэлд гэснийг багшаас очин асууж тэмдэглэж авснаа хэлэв. Эдэн дотор: Гартаа таяг барьсан хоньчин өвгөн, Бор дээлтэй ЗУР гэсэн онгодын даалгавар байв. Би зураачдаа захиаллаа. Гэтэл дараа зураач маань тэр өвгөнийг хонь хариулуулаад явуулахаар нэг сүргүй онцгүй байнаа. Шүтээний зураг шүү дээ. Явгараад байна Морь унуулчих уу? Аянга- ХҮҮҮҮЕЭЭЭЭ хэхэхэхэ яг үнэн яасан гоё юм бэ, Унуул унуул гэчихэв. Дараа залуу утасдав: Морь уначихаад хэдхэн хоньтой байх онцгүй юм аа олон болгочих уу? Аянга: Ёстой янзтай зөв, баян хоньчин болгочих, болгочих.
Залуу утасдав: Хонь нэмсэн ч онцгүй юмаа. Цаана нь уул зурах уу? Аянга: Уул, үүл, ус юу байдын Зур , зур.
Сүүлд залуу утасдав: Бор дээл гэдэг нь ямар өнгө муутай юм бэ? Өөр дээл өмсүүлчих үү. Гэтэл таягтай гээд байдаг. Морь уначихаар Таягаар яасан байж таарах вэ? Аянга: Харин тиймээ миний хамгийн дургүй өнгө БОР өнгө, гоё өнгөтэй байхгүй, гоё тод улаан ч юм уу, өвгөн болохоор ямар өнгийн дээл өмсдөг юм бүү мэд. Надад өвөө байгаагүй учир Өвгөний талаар ёстой юу ч анзаарч байгаагүй юм байна. Хамгийн сайн таньдаг өвөө нь Санта Клаус байлаа. Цагаан дээл өмсгөлтэй биш, тэр таягийг нь морин дээр яаж байрлуулах вэ, гээд л ярихад. Зураач залуу: Ингэхэд та арай Цагаан өвгөн зурах гэдгийг нь буруу хийгээд байна уу? Аянга: Юуууу? Цагаан өвгөн гэж хэн байдын??? Цагаан сахалтай юм уу???
Зураач залуу: Тийм нэртэй Бурхан байдаг юмаа. Цамын бүжиг дээр бүжиглэдэг
Аянгат: Тэрүүгээр яадын, ямар бүжиг хийх гэж байгаа биш, түвэг, Таяг тулчаад бүжиглээд байхдаа яахав дээ. Хүн морь олоод өгч байхад чинь гэв. Заза эгч нь багшаас асууяа. Тэр дээлийг нь Бороос өөр өнгөөр соль гээд Буурлуудад хэлүүлчихье гэв.
Орой нөхөр ирэхэд өдрийн яриагаа хэлэн тэр хоньчин Бор дээлтэй өвгөний тухай зурагт ямар олон юм шаардагдсанг шоолон ярьж гарав.
Гэтэл нөхөр БОР ДЭЭЛЭЭ??? Манай нутагт Цагаан өнгийг БОР гэдэг ш дээ. Бор морь хэмээв. ХАААААХАХАХА танай нутгийнхан ямар мангар юм бэ? Өнгө ялгадаггүй, юуны чинь Бор өнгийг Цагаан гэж гээд л аймаар инээв би. Орой би бодож суутал яагаад ч энэ бол Цагаан өвгөн Тэнгэр байж хэмээн бодоод багш руугаа ч ярилгүй Залуу руу утас илгээв: Чи тэр өвгөний тухай надад яриад өгөөч, Ямар зураг байдаг талаар гэв. Зураач залуу: Тэр бол насны Тэнгэр. Хөгшдөд сайн. Цаана нь агуй, амьтад байж, тэр Тэнгэрт амьдардаг гээд л нэг л гоё юм ярив.
Аянгад энэ бүхэн таалагдав нөгөө хонь монийг таг мартаад яг наадхаараа зурчих яадын, ийм олон гоё юм байхад чинь хонь хариулж, хөл нүцгэн таваргаж, таяг тулах ямар хэрэгтэй юм бэ? гэээд л захиалж байж билээ. Мөн дураараа хүн шүү.
Хэдэн хоногийн дараа зургаа аван мөн ч их инээдтэй юм болсон. Шүтээн босохоос нь өмнө ээжийндээ авчраад хэд хоног сайхан энд байг гээд хамаг ханан дахь зургийг нь хуу татаж аваад оронд нь Улаан ямаа болон Цагаан өвгөний зургаа өлгөөд диван дээрээ суугаад харангуут л Цагаан өвөөн Нүд гялс гэж Амь орон цоо ширтэн намайг харав. Би огиулаад л баахан гүйлээ. Хүүеэ хурдал наад зургуудаа ав. Амилчихлаа. Аваачиж хурдан өг гэсэн юм даг. Уг нь манай эмээгийнхэн Наадамаар босох байтал гэнэт бүх хамаатан саднууд өвдөн. Нялх хүүхдүүд нь эмнэлэгт хүргэгдэн, хөгшид нь даралт нь ихсэн сүйд болсон бөгөөд Багш руу гүйлдэхэд хугацаагаа наашлуулж хурдан ав хэмээн 3 сард босгож байсандаг.
Одоо харин тэгж хилэгнэж яарч сандруулсны учир нь нөгөө шүтээнүүдээ авчихаад манай нөгөө хэд гэртээ болоогүй юм чинь гээд л доор тавиад орхисон байжээ. Амилсан юм чинь яахын уур нь хүрч уушиг нь савсайна биз дээ. Тэгээд бүх үрсээ мэдрүүлэн сандруулан, чангалж байж бид яаравчлан Эмээгийн шүтээнээ босгосон. Сүүлд би эмээгийн шүтээнд очиход Цагаан өвөө орж ирэн надад: Намайг таньж байна уу гэв. Танихгүй ээ.
Хөхөххөхө Чи намайг хараад л нулимс асгаруулан огиод л, наашаа цаашаа гүйгээд л, яаж их сандарлаа гэсэн дээ. Өөөө мөн тархигүй мондин өвгөн шүү. Балчир надаар наадан огиулаад л хэхэхэхэ.
Намайг 99 Тэнгэрийг биедээ залан буулгах даалгавар биелүүлэх үед Цагаан өвөө маань орж ирээд миний өргөөнд ирсэнгүй, өвөөдөө очсонгүй гэж гомдол мэдүүлээд гарсандаа. Тэгсэн ч гандан буурахгүй би: Яахаараа тэр үүрд мөнх Өвөө байдаг юм бэ? Өтөлдөггүй, үхдэггүй юм уу хэмээн бодож байгаад Тархи руугаа гөвүүлсэн удаатай. Гэхдээ өвөө биш өөр Онгод намайг ёсгүй юм бодож, өндөр Тэнгэрийг дэмий балайгаар бодлоо гэсий ш дээ.
За энэ нийтлэлийг Японд байх намайг зөндөө урт дуусахгүй юм бичээсэй хэмээн боддог охинд зориуллаа. Богино биш урт, олон юм бичигдсэн байвал баяртай нь аргагүй баярлан баярлан уншдаг гэх тэр охин их сайхан сэтгэлтэй чалчих дуртай Монголдоо хайртай охин байсан учраас түүнийг баярлуулах нь бас надад сайхан санагдаж байна.
Хүнийг баярлуулна гэдэг маш их сайхан эрч хүч өгдөг. Хэдэн өдрийн өмнө би нэг засал хийхэд онцгой сонин тохиол болсон юм. Тэр өдөр тэднийд Аав, аавын хүү, бас аавын хүү буюу Өвөө, Аав, Ач хүү гурав гурвуулхнаа байж таарсан бөгөөд Аавд нь засал хийх би нөгөө хоёрыг нь хамтруулчихья хэмээн эхэлсэн юм. Монголын гурван үеийн Эрчүүд, голомт залгасан энэ хүмүүс нэг дор байсан анхны тохиол байв. Заслын дараа тэд бүгдийг биеэрээ мэдэрч, нүдээрээ үзсэн болохоор маш их баярлалаа гэсэн бөгөөд Өвөө 87 настай байв. Гэхдээ тэр маш ухаан саруул хүн байна.
Хамгийн их баярласан хүн бол энэ Өвөө бөгөөд би ч бас өндөр настай хүн баярлуулаад өөрөө бас учиргүй их баярлан хайр хүрсэндээ. Хүүхдүүд нь гайхан аавыгаа, өвөөгөө хэзээ ч ийм байхыг хараагүй танд үнэхээр баярлалаа гэсэн. Одоо өвөө бүр сөгдөж ирж байгаад л мөргөдөг гэсэн. Жинхэнэ суртал ухуулгын халуун тогоонд ялз чанагдсан хүн байсан ч нүдээрээ харна гэдэг хамгийн гайхамшиг. Энэ бол миний Бөө болсоор хамгийн их баяртай, аз жаргалтай мөч байлаа. Над өвөө байгаагүй учраас би ямар ч өвөөг баярлуулж бас уурлуулж явж үзээгүй. Харин одоо Өвөө гэдэг хүнийг баярлуулж үзүүлсэн Тэнгэр Дээдсүүддээ баярлалаа.
За мөн Аянга гурван засал хийхээ мэдэгдсэн учраас хэцүү байгаа гадаадынхан маань холбогдож би амжихгүй ихээр ажилтай байгаа бөгөөд. Энэ хугацаанд холбогдож чадсан бүх хүмүүстээ хэлсэндээ хүрнээ. Тэгээд Аянга гол ажлаа бодохгүй бол болохоо байх нь байна шүү. Мөн олон хүмүүст баярлалаа. Зарим хүмүүс хайрлаад цагийг нь үрчих вий гээд мэнд ч мэдэж чадахгүй байдаг байтал зарим нь ингэж тоглож байгаад үнэхээр гутлаа, уур хүрч байна хэмээн хэд хэдэн майл над ирсэн бөгөөд Та бүхэнд их баярлалаа. Жижиг сажиг гээд энэ мэтийг анхаарахгүй байж болох ч бас зарчмын асуудал тавьж байхгүй бол болохгүй нөхдүүд бас байдаг л юм байна.
Хэрэв энэ залуу над руу утасдан сэтгэл гаргаж асууж, олон дахин зөвлөж, санал солилцуулаагүй бол Цагаан өвгөн Тэнгэр маань хонь хариулсан таяг барьсан Бор дээлтэй нэг навсайсан өвгөн л зурагдах байв. Сэтгэл гаргаж бидэнд тусласан Батсуурь зураачид баярлалаа. Сайхан ч зурдаг, сайн ч хүн байна лээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.