Өчигдөр надад дуулагдсан ... Чойжамц Хамбаас Асуууууу, асуууууу, асуууууугаааааарайдааааа..... дууны дахилт аяыг дууссаны дараа надад дууны тухай бодол орж ирсэн юм. Дуу үгүй бол ёооооё ямар уйтгартай вэ? Дуу үгүй бол долгиолоод байгаа сэтгэлээ яаж илэрхийлэх арга бодох гэж толгой өвдөв. Дуу бол сэтгэлээс л гардаг, сэтгэл л илэрхийлдэг, сэтгэлийг амрааж тайтгаруулж, уйлуулж жаргаадаг. Бид дуунд нугасгүйн адил Дээдэс буурлууд маань бас нугасгүй. Бас бүжиглэнэ. Даанч тэдний бүжиг намайг минь жаахан эвгүй байдалд оруулаад байдаг юм.
Эрэгтэйчүүд нь алцайж байгаад л дэвслээд л, цээжээ дэлдэгнүүлээд л, эмэгтэйчүүд нь мөрөнд нь могой шургуулчихсан юм шиг мурилзаад л, гадаад бэрүүд нь бөгсийг маань михсердэж байгаа юм шиг эргэлдүүлээд л бүжиглэнэ. Гадаад бэрүүд гэж гайхаж байж магад Төмөр хаан ч юм уу хэн нэг Хаанууд дээрээ хамгийн ухаантай алдартай эхнэртэйгээ хамт байдаг. Би л лав ойлгодоггүй юмдаг. Тэд монгол хэлээр ярьдаггүй. Өөрийн хэлээрээ ярьдаг. Гэхдээ Тэнгэрийн хэлээр бол гадаад дотоод эр эм хамаа үгүй.
Дуугаар Онгодуудыг тайвшруулж, дуугаар ярилцаж, дуугаар тэднийг сэргээн амилуулдаг. Дуу гэгч ийм их Ид Шидтэй. Ийм ч учраас Дууны үгэнд их анхаарал хандуулж байх хэрэгтэйг ойлгож эхэлсэн байхаа.
Сүүлийн үеийн дууны үгийн уран бүтээлүүд арай дэндэж байна. Ялангуяа залуучуудынх.
Шөнийн арван хоёр цаг болоход
Шонгийн мод тэврэн зогслоо .... ч билүү юу билээ хачин үгтэй дуунууд тэр байтугай
Миний доодох савчиж
Чиний дээдэх сэгсчиж гэж дуулах нь халаг болжээ.
.... Оооо еэээеэээ Бэээбиии камоооон гэх юм Ээээээ хөөөлхиййй хүүүхэд минь наааш ир гэж өхөөрдөхнүү гэтэл нэг л зэвүүн дуудна. Зэвүүн дуудвал зодох нь тодорхой. Юу ямар буруу хэрэг хийчив гэтэл Хайр майр дуулаад үглээд явчихна. Орон гарантааааад байгаа юм уу хаашаа юм. Эсвэл гаран гарантаад байна уу?
Би Бөө болохоосоо өмнө дууны үг мэддэггүй байсан, дуу ч дуулж мэдэхгүй чадахгүй. Амьдралын шаардлагаар л Аянга дуу аялах хэрэгтэй болсон юм. Манай Онгодуудын нэг онцлог нь өмнөх үеийн дуу дуулуулах гэж намайг зовоодоггүй юм. Тэд маш орчин үеийн сэтгэлгээтэйгээрээ бусад айлын буурлуудаас онцгой ялгардаг. Түүнийгээ тэд бид өмнөх нийгмийнхэн гэтэл та нар хөгжөөд шинэ нийгэмд орсон. Үүнийг өөрсдийн үе рүү гээ ухраах гэж бид ирдэггүй. Энэ байгаа та нартаа ойлголцох гэж ирдэг иймээс бид уран цэцэн үгээр урсгаад өгөхөд танай хэд ойлгодоггүй биз дээ. Юу гэсэн үг вэ л гэдэг. Шүлэг уншлаа л гэнэ. Харин та нарын яриагаар та нартай харьцвал илүү хурдан амар ойлгоно бизээ. Бид Үнэнийг өгүүлэх гэж, зөв замд нь хөтлөх гэж л буусан болохоос идэж ууж, өмнөх амьдрал баян тарганаа гайхуулж, бахархах гэж ирээгүй гэсэн юм.
Харин өөр айлын буурлууд бол урсгаад шүлэглээд л уртын дуу, эртний дуунуудаа сонсох гээд л захиалах нь их. Сонирхол бүр өөр биз ээ. Одоо улаач нар байгаа залуучууд хэдэн зууны дараа Онгод болон улаачдаа залрахдаа лав л манай хүү сагсны шийд, бөмбөг бэлдүүлэх байхдаа. Орж ирүүтээ л КОЛА хийчих гэх байлгүй. Тэгээд жаахан тектоник бүжиж аваад л суух биз ээ. За яахав энэ бүхэн байж болох ч Дуу дуулуулахад ая нь зүгээр ч үг нь гажиг байвал хойч үеийн Балчирууд маань юу гэх болоо. Пөөөх лайтай ааайййн, манай өвөг дээдэс чинь сексий дуу дуулдаг байжээ гэх юм уу? Ихэнхи нь ийм үгтэй дуунууд төрж байгаа нь анхаарууштай. Тэр үед Жаргалсайхан Хааны нууц түүх гээд бичихэд нээг их гайхаад байхгүй, магадгүй шоо л гэнэ биз дээ. Өвөг Дээдсээсээ үлгэр дууриал авах байтугай үеийн юм шиг загнацгаах болно.
Монгол дууны үг бол маш нарийн утга төгөлдөр, уянга сайхан, уярал ухаарал хайрласан үгтэй байдаг. Аль ч гадаад орнуудын дууны үгний хажууд үг шиг үгтэй дээ харин ч. Ийм асар том өв соёл, асар аугуу гайхамшиг, цаанаасаа утга учиртай, цаанаасаа Тэнгэрлэг дуу төрүүлэх ёстой ард түмэн өнөөдөр бид яаж байна. Дууныхаа аюулыг байтугай үгнийхээ утгыг мэдэхгүй л хуулж дуулж байна. Мэрэгжлийн байгуулага, мэрэгжлийнхэн байтугай ард түмэн, залуучууд өөрсдөө шүүн тунгаах цаг болжээ. Баахан өмдөндөө баасан юм шиг салтаа нь тээр доор явах залуусад насанд хүрчихээд өмдөндөө баачихсан алхах нь сайхан харагдаад байвал дураараа л болно биз. Доторхи дууны үгийг нь шүүн тунгаах толгойтой болбол зүгээр байна.
Манай Монголчууд шиг ээж аав, эх орон, байгалийн сайхныг магтсан дууны өнөр их сантай улс орон ховор шүү. Магтах магтахдаа яруу тодоор, гайхамшигтай утга агуулгаар магтан дуулдаг. Хэдийгээр үе үеэрээ, цаг цагаараа байдаг ч өнөө үеийн залуус өөрсдийн өнгө аясдаа таарсан ийм дуу тун ховор дуулж байна. Чихэнд чимэгтэй, сонсоход сонсголонтой дуу даанч алга болж байна.
Ямар азаар зохиолын дуу гэж бас байгаад дуулаад үргэлжлээд байваа. Би гэхэд л өмнөх үеийн ардын дуунууддаа тун маруухан хүн дээ. Нэг Буурал орж ирээд Гоож Нанааг дуулаадах гэвэл Би дуулах гэж гоожуулсаар байгаад л унтаад өгнө биз. Улаачынхаа угийн гажгийг мэдэх Буурлууд маань намайг харин дуунуудаа дуулахад арай одоо орчин үеийн дуунууд сонгосон нь ийм учиртай. Тэд чинь бас надад хайртай гэж жигтэйхэн, хааяа бас харж үзээд байдаг шүү. Дуу байгаагүй бол би тэр олон унтсан амийг сэргээж босгож чадахгүй байсан. Хөөүеееүүү сэрээчээ, босоочэээ гээд л хашгираад л байх юм уу? ямар ч утгагүй байгаа биз дээ. Хэдхэн үг л эргэлдэн орилно. Сэрлээ гэхэд тайван сэрж босох уу? огли үсрээд сандраад босно биз дээ. Зүрх нь дэлсээд тайвшрахгүй хэцүүдэнэ.
Харин дууны аялгуу бол утга төгс үргэлжлэн аялгуулж, дээрээс нь сэтгэл зүрхийг холбоод хайрыг аваачиж өгөн яг л ээж нь хүүгээ өглөө үнсээд сэрээж байгаа юм шиг тэднийг сэрээнэ. Ийм зөөлөн уян аргаар тэднийг хайрлан энхрийлж сэрээж чадсанаараа би мянганы ээж гэж дуудуулах эрх олсон юм. Гэтэл яс юман дээрээ би биш. Монголчууд сэрээсэн юм даа. Учир нь тэд Монгол дуугаар, үгээр, аяар, хөгжмөөр сэрсэн. Түүнийг бүтээсэн олон Монголчуудын хайрыг хэлмэрчилж, улаалчиж аваачиж хүргэж өгсөн нь л би байхгүй юу. Өөр гавьяа над үгүй. Монголчууд энэ дууг бичээгүй, дуулаагүй, төрүүлээгүй бол Аянга яаж ч чадахгүй. Намайг чи үг бичээд дуулаад сэргээгээдэх гэсэн бол яанаа яана. Улам унтуулаад хаяж магадгүй л нөхөр шүү дээ би. Дуу ч бай, шүлэг ч бай хүний сэтгэлээс гарах хөг аялгууг хэзээ ч бузартуулж болохгүй. Гадаадынханыг хуулсаар өөрийн гэх юмгүй болчуул бид буурлуудаа яаж буулгаж, уярааж, ирүүлж, явуулж байх юм бэ?
Дуу гэж цаанаа ийм нарийн учир жанцантай юм шүү дээ. Иймээс бадаг л нэг хоногийн дуу хийж уралдаж байснаас мянган зуундаа дуурсах дуу хийж байвал зүгээр. Монгол дуугаар од болноо Яг ш дээ гэх биз. Цаана чинь Монгол дуугаар Од болсон Монгол бяцхан хүү байгаа шүү. Түүн шиг зүрх сэтгэлээсээ дуулж, дуугаа амилуулж чаддаггүй, хуулдаг учраас л дэлхийн ОД болохгүй байгаа учир энээ. Монгол уртын дууг Норовбанзад гуай, Хонгорзул нар амилуулаад дэлхийд хүргэж чадсан юм даг. Монгол зохиолын дууг Уудам Монгол хүү амилуулаад дуулж чадсан л юм даа. Хүний юмыг дуурайгаад чи хэзээ ч од болж чадахгүйгээ ойлгооч, Хөөөөөе хүүүүүүүхдэээээ нааааашиииир гээд л хөгийн харагддаг учраас л залуучууд та нар мөрөөдөөд мөрөөдөөд Од болохгүй л байгаа байхгүй юу.
Нэг анхаарах юм нь Тийрэн үйлдвэрлэгчид Бөөнүүд бэлдэж байгаа нь энэ гээд Тйирэнгийн дуудлага цээжлүүлж байна.
..... гүйдэлтэй
....суудалтай
.... охин нь баруун өвдөг түшин суугаад
.... хүү нь зүүн өвдөг түшин суугаад
Гэх мэт хариугүй л хоёр өвдгөөс чинь зуураад гуйж байна гэх нь халаг юм цээжлүүлэн Өвөг Дээдсүүдийг гутааж байна. Монголын энэ их өв соёл ийм хэдхэн үгэнд баригдаад байхдаа яахав дээ. Танд танай удмын бүх л өвөг дээдсүүд залрах ёстой байтал тэгж анхнаас нь ялгуулаад байхдаа яадын. Халхын Тэнгэр Хаа сайгүй гүйдэлтэй, Суудалтай хүссэн газраа харвасан сум шиг очдог заяатай болохоос ганц жимээр л гүйдэг, ганц суудалд суудаг гэж нэгтгэн хэрхэн болно. Ийм дуудлагатай БӨӨ нар толгойгоо ажиллуул.
Ингээд байвал танд хэд гуравхан хүн л ирэх нь мэдээж, өшөө бууна ирнэ гэсээн гээд чи насаараа горьдон хүлээх болно доо. Үг, дуу, дуудлага бол Бөөгийн гол амин зэвсэг нь тодорхой.
Буруу дуу, буруу дуудлагуудад Тийрэнгүүд л ороод байна. Иймээс Бөөгийн дуудлага шүлгүүд ижил байдаггүй юм. Гэтэл нийлүүлээд цээжлүүлээд л зөвхөн нэрийг нь л солих юм даа. Жаахан хичээгээд толгойгоо ажиллуулчихвал болох гээд байдаг яах вэ???
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.