Хэхэхэхэ өнөөдөр Аянга яасан сайхан ааштай амар мэнд эрээд унав аа хэхэхэ. Үнэн сэжигтэй байгаа биз дээ. Ойрд их ууртай хялалзаж цэвхэлзээд л, блогоор нэг л шилвэгнээд л байсандаг гэж байгаа байх даа. Учиргүй юм гэж алга аа. Учир нь Аянга шөнө үхэнгээ алдаад, өнөөдөр бие маань даанч тааруу байгаа юм. Амьд байгаан баяр л байхгүй юу. Өчигдөр хэтрүүлчихжээ. Баахан уугаад, сороод, долоогоод... Хэхэхэ Аянга юу хийсэн бэ? Өнөөдөр тэгээд өвчтэй гэж жигтэйхэн, бөөлжис цутгаад, шүлс асгараад байгаа юм л даа. Хялбар онош нь Уусан ба Шартсан байна. Юу уугаад, шартаад байгааг одоохон тайлбарлах болно.
Өчигдөр Япон, Герман, Мексикт гурван хүнд засал хийсэн бөгөөд тэнд байсан хамаг муухай тийрэн, хар юмсыг нь уусан, идсэн, сорсон долоосон юм. Манайхан бол архи уудаггүй. Хаан бол архийг тас цээрлэдэг. Архинд бузартай дургүй. Харин надад бол хичнээн сардаа нэг бол сайхан л санагддаг байлаа даа. Одоо бол үнэр ч авах дургүй болтолоо хүмүүжигджээ Аянга.
Дээдсүүдийн хэлээд байсан үнэн бололтой Дайн эхэлж байна. Бэлдэнэ гээд байсан нь сүүлийн үед их л юмтай тэмцэхгүй бол болохоо больжээ. Өчигдөр Нагаанбуу эрдэмтэн, миний магтддаг Галаарид хоёрын ярилцлага нийтлэгдсэн байна гэнэ үү. Нагаанбуу эрдэмтэн Сорхагтани хатны Алтан Ам Сударыг хий хоосон зүйл гээд л батлаад бичжээ.
Боддоо. Тэр хий хоосон байлаа гэхэд түүний утга санаа хий хоосон л болж таарна. Гэтэл Хий хоосон гэх тэр утга санаа бол Монгол өвөг дээдсүүдийн түүх, амьдрал юм. Тэр судраас Аянга би хэдхэн хэсгийг л тайлбарлахад ямар их цаг, хүч, их утга агуулга, их өргөн цар хүрээтэй байлаа даа.
Миний өвгөдүүд болон Монгол өвөг дээдсүүд маань хий хоосоноос бодит амьдралыг бүтээдэг Идтэй, шидтэй, ухаантай, чадвартай, гайхамшигтай хүмүүс. Энэ бол БӨӨ гэгч билээ. Нагаанбуу ногоонбуу болохоосоо өмнө Бөөг судлаасай. Монголд боссон бүх БӨӨ айлаар орж үз. Сайхан үзэг цаасаа аваад яваарай. Хэдэн Бөө төрсөн байна. Яах гэж төрсөн байна. Юу хийж байна тэд, хэзээ зайлцгаах нуу, юуны учир вэ гээд л судла, судла, судла!!! Бөө гэгчид Хий хоосон зүйлтэй л харьцдаг. Энэ хий хоосноос энэ амьдралын үнэн, худал илчлэгддэг.
Бөө гэгчийг ойлгож дунд шатны мэдлэгтэй болчихоод Алтан Ам Сударыг дахиад нэг шагайгаад үзтүгэй. Монгол өвөг дээдсүүд хий хоосноос ирээдүйн амьдралаа цогцлоон ГЭР ИЭ байгуулан хөгждөг юм шүү дээ. Нэг үгээр хэлэхэд энэ хий хоосонд нэвтэрхий учраас мөн чанарын далдыг хардаг юм. Нагаанбууд хий хоосонг нь ч харах чадвар байхгүй, тэр зөвхөн нүдэнд ил байгаагаа л харах ч, ухаан нь хий хоосон байна даа. Ухаандаа үсэг оруулж, утгыг нь тайлж, далд мөн чанарыг нь ухаарч сурах хэрэгтэй.
Энэ Алтан Амьтай Ам Судар бол Хааны маань өнөө бидний үед хүргэж ирүүлсэн өөрийнх нь сургаал, түүх юм. Өөрөө араас нь ирчихээд байна даа. Иймээс Алтан Ам Судрыг би амиараа хамгаалах болно доо. Түүн рүү цичлэхээсээ өмнө намайг судлавал яасан юм. Тийм их завтай юм бол. Ичсэн хүн хүн ална гэж юу юу гэж намайг гүтгэж өгөх болоо. Жүжиг тоглов, багаж ажилласангүй худалч, зураг нь компьютерээр янзалсан, бичлэг нь худлаа. Нарны туяа камерны линзэнд ингэж хэлбэр үүсгэдэг шинжлэх ухаараар батлагдсан зүйл, нарны нүд гэнэ шүү шинжлэх ухаанаар ийм үзэгдэл болоод ингэдэг юм, үүлэнд дүрс үүсэхгүй яахын хийсч бөөгнөрөө биз. Байгалийн үзэгдэл мэддэггүй гээд л юу юу гэх нь даанч тодорхой. Харамсалтай нь оюунлаг Монгол хүмүүс маш их байдаг тул тэд хэн нь худал хэн нь үнэн яриад байгааг өөрсдөө хэдхэн үг уншаад л ойлгочихнодог.
За тэгээд зургийн аппарат, зүүтэй багаж, камер юу байдгийн бүгдээр энгээр нь хэмжээд хийгээд үзэцгээ. Зүсэж огтлоод дурандаад, махыг минь зажилж амсаж үзнэ үү хамаа алга. Гэхдээ надад ирэхээсээ өмнө Хаантай хэрхэн харьцахаа миний Багшаас, миний Хадам буурлуудаас, Алтан ургийн Бөөнүүдээс асуучихаад ирээрэй дээ.
Битгий буриад болон дархад бөөгөөс асуугаарай. Тэд атаархдаг юм. Халхын Тэнгэрүүдэд. Дархад бөө блогийн эзнийг би зөв бодолтой хүн байна хэмээн ихэд магтан блогтоо бичдэг байлаа. Над багш олдохгүй бол түүн дээр очих уу гэж ч бодож явсан юмсан. Гэтэл түүний онгод нь ганцхан хар шөнө л ирдэг бусад үед буудаггүй тул харшлах байжээ. Өөрөөс нь өөр өдөр, өглөө, үдэш бууснуудыг Бөө биш гэх ажээ хэхэхэ. Аянга бол амьдралаас хол юм ярьдаг, үлгэр ярьдаг түүний блогт бүү ор хэмээн хүмүүсийг хатгах ажээ. Бөө биш юм уу өөрөө тэр. Бөө чинь үлгэр шүү дээ. Тэр өөрөө хүний чөтгөрийг хөөгөөд сая төгрөг авч байсныг би лав мэдэх л юм байнадаг. Чадаад чадвараа үнэлээ биз гээд би ханшийг нь сонордож л суулаа. Чөтгөр чинь үлгэрийн баатар биш гэж үү. Дархад Бөө л амьдралд ойр гэнэ эээ хэхэхэхэ. Тайван байгаарай. Үлгэрийн баатруудаа булаацалдах нь байна.
Тэр өөрөө ч үлгэрийн баатруудыг ашиглан үйлээ явуулж мөнгө олж амьдралаа залгуулдаг байж Хааны онгодууд, түүний улаачыг амьдралаас тасархай хол гэнээ. Хэхэхэ. Тэгвэл би яг түүн шиг хий үзэгдлүүдээ үнэлбэл Чөтгөр хөөхөд 1 сая төгрөг байдаг бол би 3 сая төгрөгтөй болжээ нэг шөнийн дотор. Хүн тус бүрээр үржүүлбэл 5 сая төгрөгтэй болж байгаа юм даа. Аянга өвдөж л байна биз өвдөхгүй мөнгө олно гэж юу байсын хэхэхэ. Гэтэл бид сохор зоос ч авалгүй хийж өгч байна. Тэгээд хэн нь амьдралд ойр байна даа. Дархад БӨӨ юу, Халх БӨӨ юу. Хийдэг ажил нь яг ижил Чөтгөр хөөнө, хэрэглэдэг багаж нь яг ижил Хий үзэгдлүүд. Амьдардаг ертөнц нь яг ижил Үлгэрийнх, Ганц ялгаа нь энэ замбатив хэмээх одоо байгаа орон зайд Хэн нь амьдралд ойр байгаагаараа ялгарна. Тэр нь МӨНГӨ. мөнгөтэй нь Чөтгөргүй, мөнгөгүй нь Чөтгөртэйгээ байх юм уу. Энэ мөнгийг олох гэж маш хэцүү надад л лав маш хэцүү. Би баячуудад зориулагдан тэнгэрээс үүрэг аваагүй. Би Тэнгэрийг сурталчил, түмэн олонд тусла хэмээн үүрэг авсан.
500 000 төгрөг ч хүний амьдралд хэцүү байнадаг. Монголчууд бүгд Султан болчихоо юу?
Буриад, дархад Бөө нар л ийм жишиг үнэ тогтоон галзуураад байгаа биз дээ.Тэгээд дархад, буриад бөө нар амьдралд ойр байна уу? Халхын Тэнгэрүүд амьдралд ойр байна уу? Амьдралд ойр гэдэг нь ард түмэнтэйгээ хамт байж, түүний амьдралаар амьдрахыг хэлдэг юм шүү. За яахав чадаж байгаа юмаа үнэлэнэ бизээ. Зах зээл гэгч биз гээд өмөөрөөд байсан чинь Цор цор гэдэг байна ш дээ.Тэгж яривал БӨӨ бүр сэтгэлээсээ өргөх өргөлийг л авах ёстой, илүү харж билүү долоохгүй, илүүг шунавал эргээд шүүлтэнд ордог чин ҮНЭНийг бүх ард түмэнд дэлгээд уриалаад мөнгө нэхэх Бөө нар дээр бүү оч гээд Зарлиг гаргачихаж чадна шүү.
Дуртайнууд нь, баячууд нь очиж төлөөд л явна биз. Ядуучууд болон энгийн албат нь төлөх албатай юм уу. Ер нь бол тийм л ёс заншилтай байсандаг. Халхчууд хүний төлөө гэдгээрээ бусдаас ялгардаг юм. Иймээс Халх онгодууд хүчтэй, чадалтай ширүүн байж Чин Үнэн гэгчийг ичиж айлгүй хэлж хийдгээрээ бас ад үзэгддэг юм. цагийн аясыг хараад бас ч арга үгүй биз ээ амьдрал ийм болжээ хэмээн өрөвдөөд байсан чинь өр лүү өшигчөөд эхэлдэг гэнээ. Хэн гуайн ч, хэдэн жилийн тасраагүй удамтай ч, хичнээн их мяндаг цолтой, хичнээн их шидтэй ч би айхгүй за. Хэлэх гэснээ хэлнэдэг. Хэл ам , хэнгэрэг зэвсэг юу байдын бүгдээр нь л дайсагнана яадын. Юу гэж Тэнгэрийн нэрийг гутааж Тэрслүүт үйл хийж байдаг юм. Бөө бол бөө шиг байсан нь дээр!
Тийм л их мөнгө хэрэгтэй үнэлэх гээд байвал хамгийн хэцүү хүнд зовлонтой Чөтгөр хөөхөө үнэгүй хийгээд, олз ашиг унагаах, айлын авгай булаах хүний нөхрийг хулгайлах, хайртай хүндээ итгэхгүй, хамт амьдарч чадах чадахгүй гэх мэтээ асуух марзан юмнуудын заслыг ханасан үнээр нь хий заа. Гижиг хүргэдэг гэжий ш дээ. Тэнгэрээс тийрэнгүүдийг устга. Тийрэн адил хүмүүсийг гэгээрүүл гэж Зарлигдан Тэнгэрийн Улаачдаа илгээсэн билээ. Энд хийх өөрийн үүргээ бодоод үз. Ичихгүй түмэн олны тусын тулд төрсөн биеэ би золиослох ёстой гээд л урсгаж өгнө биз. Энэ үүргээ санавал өөр үг хэлэх байлгүй дээ.
Би бол Тэнгэртээ Тэнгэрийн улаач ч Газартаа бол сүү амтагдсан сайхан сэтгэлтэй амьдрах гэж зүтгэж яваа ард олны Улаач мэд үү. Дээрээс нь ч тоохгүй, дэргэдээс нь ч шулах ийм бузар заваан юмнуудаас би Тэднийг өмөөрөх гэж Удган болсон юм.
Бурууд бол бут ниргэх Аянга, буруу зөвгүй бөмбөгдөж өгөх Аянга, хамгийн бузрыг хайр найргүй шатаан үнс болгох харгис хэрцгий Аянга мэдэв үү. Зөвд бол зөөлөн сэтгэлтэй, зөрүү эндүүг нь өмгөөлөх ээжий нь За юу. Зон олны зовлонг Зоондоо тохоод зүдрэх тавилантай удган хүн.
Миний блог юу гэж эхэлдэг билээ. ...Үлгэр үнэн болж, үлгэрийн баатрууд амилж гэдэг шүү дээ. Би үргэлж л үлгэр ярьдаг. Мөн энэ амьдралд болоод байгаа үлгэрүүдийн тухай л өгүүлдэг юм. Үлгэр гэдэг бол Үнэн явдал болно. Монголын айлуудын тал хувьд нь үлгэрийн баатрууд амилаад буучихсан л байгаа шүү дээ. Нагаанбуунууд бүтэн үлгэр ярьсан болгоныг буудаж, алж устгаж, хагас үлгэрийнхэн Шар лам нартай нийлүүлэн хядаа биз дээ. Миний олон онго энэ хавчлагад өртөж, буудуулах нь буудуулж, шоронд орох нь орж, хөөгдөх нь хөөгдөж, дүрвэх нь дүрвэсэн юм даг.
Миний онгодод шар нь ч бий, цагаан нь ч бий, хар нь ч бий, улаан нь ч бий, ямар ч өнгөгүй нь ч бий юмдаг. Нэг ёсондоо би бол алаг эрээн улаач байгаа биз дээ. Тэд бүгд миний өвөг дээдсүүд учраас юу гэж өнгө будаг, өмссөн зүүсэн, хийдэг ажлаар нь ялгахав дээ. Иймд цагааны онгод буулгана, харын онгодтой байна гэх мэт багштангууд зүгээр байгаарай та нар Тийрэн үйлдвэрлэх бэлтгэлээ хийж байгаа юм. Хүний өвөг дээдсүүдийг хүүхдүүд нь ялгаагүй байхад та нар ялгах Юу вэ? Хэн бэ? Хэдэн он бэ? Та юу? Би юу? Айн хэхэхэхэ.
Бүх буруу явж байгаа Бөө нартай ДАЙН зарлахаас өөр арга алга. Би Монголчуудыгаа өмөөрч байна мэд үү. Битгий юм мэдэхгүйг далимдуулаад сэгсрээд бай За юу? Би тэднийг хамгаалах л болно. Мэд үү.
Учир нь Мексикт амьдрах нэгэн бүсгүйд би өчигдөр шөнө засал хийсэн юм. Хүний нутагт ажил үйлс нь бүтэхгүй, бие сэтгэл нь зовиурлан яваа түүнтэй цагаа тааруулахад тэнд өглөө манайд харанхуй шөнө байсан ч би хүлээж байгаад амласнаа биелүүлэв. Бид шууд чатаар харьцав. Энэ засалд эндээс би нөгөө талаас тэр хоюулаа хамжиж засал хийнэ гэсэн үг. Бид хоёр хоюулаа интернетийн мөнгөөр л шатахаас өөр юмаар шатахгүй. Гоё байгаа биз дээ. Харамсалтай нь би 95 хувь тэр 5 хувь өвдөх нь онцгүй.
Түүнээс бие хир байна гэхэд хэвийн байна зүв зүгээр гэв. За ингээд эхэллээ. Тэр надаас яагаад өөрийн нэр бас байгаа газар орны хаяг авахгүй, зураг авахгүй байгааг гайхан асуув. Би түүнд Тэнгэр Монгол Газар үгээ л хэлээдэх Дэлхий ганц нартай, ганц Сартай гэв.
Би түүнийг мэдэрлээ. Би огин бөөлжиж, толгой хагарах дөхөн, нүдний ухархайгаар хатган өвдөж, цээжин дээр хүнд юм даржээ. Түүний үндсэн сүнс надаас зүүлт, зүүлт, зүүлтийг зайлуулаад өгөөч гэж гуйв. Тэр маш нойрмог, дэндүү дүнхүү болон сульджээ. Би бүсгүйд: Юун зүүлт вэ? Чи хэнээр юм хийлгээ вэ? гэхэд Удганаараа, нааш ирэхэд надад засал хийж өгч, сувдан зүүлтийг тарнидаж өгсөн юмаа гэв. Би түүнийг за тэгвэл хурдан түүнээ тайл, сая яав чи гэхэд: Толгой өвдөөд, хамаг биений үс босоод даараад байна гэлээ.
За хүлээ дахиад хийнээ хө гэв: Тэр жаахан байснаа хүлээгээрэй би үхэх нь бөөлжөөд ирий гээд алга болов. Хэдэн мөчийн дараа ирсэн бичигт ёоох ёх ёх ямар аймаар юм болов оо үхтэл бөөлжлөө. Хамаг хөлс асгараад, өвдөөд байна гэв. Охин минь дээ чи 5 хан хувь л өвдөж байгаа шүү дээ. Улаач Аянга наана чинь бас өвдөөд нус, нулимс, шүлс нь асгараад алиагаа алдчихсан байгаа. Та нар даанч харахгүй болохоор мэдэхгүй л дээ. Миний эрүү зууран, шүд зуугдаад байв. Ингээд Хилэнцэт Тэнгэр маань инээн байж ажлаа хийн заслаа үргэлжлүүлэв. Тэр удган бузар амьтан юуных нь аян замын засал байдын амийг нь авах Дэв чихээд явуулсантай нь цаг гаран тэмцэлдэв. Хэдэн минутын дараа тэрээр бие нь зүгээр болон, цээж нь хөнгөрөв. Бөөлжис цутгахаа болин, миний дух халуу оргилоо гэв. Ингээд дахин шалгаад би өргөөндөө өнхрөөд өгөв. Үүр цайх дөхжээ.
Энэний өмнө орой 7 цагаас эхлэн нөгөө хоёр оронд амьдардагт засал хийв. Японых нь сайхан байлаа. Гайгүй байсан учир буян нэмэх, цог золбоог нь дээшлүүлэх нэмэлт хийв. Германых нь гурван хүн байлаа. Нэг гадаад байна. Найз залуу нь гэнэ. Хоёр Монгол охин байна. Тэр гадаад хөөрхий ямар ч шүтлэггүй гэсэн. Инээд алдаад л сууж байх юм. Түүнийг ийм юманд суулгаж дөнгөсөн монгол охин аугуу яа. Хэхэхэхэ.
Харин энэ удаа онцлог нь Аянга дэвшилтэт технологи ашиглав. Скайпаар үзэж тарж, үсэрч наалдав шүү дээ хэхэхэ. Тэдний дүрс надад харагдан бид бичихгүй шууд ярих боломжтой байв. Би зааварчилгаа өгөн нэг охин найздаа орчуулна. За эхэлцгээв. Тэд сүүлийн тав зургаан сар унтаж чадахгүй шөнө бүр сэрэх, бие нь өвдөх, хар дарах, ажил үйлс нь бүтэхгүй байсан гэнэ. Би дөнгөж эхлүүтээ л бас огиулж гарав. Тэд гайхаж байгаа бололтой. Намайг огиулахыг сонсож буй учраас. Удалгүй тэдний царай ч эвгүйцэж байгааг би харлаа. Хоёр монгол охин толгой нь өвдөж, инээд алдаж байсан гадаад маань царай нь ув улаан болсон байв. Түүнээс асуулгахад хүзүү нь даагдахгүй хүнд оргин, зүүн гараар нь юм гүйгээд, хөл рүү жирвэгнээд гэнээ. Тэднийх шинэ байранд нүүж ирсэн бөгөөд маш их муу юм шүгэлсэн байр байв.
Энэ заслыг хийсэн Дээдэс миний амыг маш том ангайлган юм л сороод, уугаад байв, сүүлд нь долоогоод л миний гэдэс дүүрээд унав. Тэр Дээдэс хихрүүлж гарав. Хэхэхэ миний ичсэн гэж. Нөгөө гадаад мадаад соёлтой боловсонгуудын дэргэд балай авдаг байна ш дээ. Энэ Дээдэс надад анх удаагаа орж ирсэн юм. Тэдний бие бас мууджээ. Ингээд уудаг Дээдэс маань заслаа хийж гарав. Тэр эхлээд гадаадаас нь эхлэв. Толгойн оройгоос нь эхлээд л цэвэрлэн байв. Тэр тэдний дотор оржээ. Хамгийн сүүлд нь хөлийнхөө хурууг хачин их хөдөлгөн бүжиглүүлээд инээд алдан байж За охин чи наад хазгай хэлтнээсээ асуу. Чамд юу мэдрэгдэв хэмээн инээд алдан байлаа.
Тэр гадаад: "Толгойноос нь эхлэн юм эргэлдэн хөнгөрсөөр хамгийн сүүлд эрхий хуруу нь маш их хөдөллөө" гэв. "Хэхэхэхэ Хахахаха хөлийн чинь эрхий хуруугаар би наадаж өөрийгөө үзүүлсэн юм даа" хэмээлээ. Ингээд нөгөө хоёрыг ч бас засаж дуусав. Тэгээд Бое Боое хэмээгээд инээсээр одлоо. Бас гадаад хэлтэй айн... хэхэхэхэ Бое Бооое байхдаа яахав дээ. Аягүй хөөрхөөөн ингээд инээд хүргээд хайр хүргээд байдаг юм. Би их ядарчээ. Энэ хүн миний анхны гадаад хүн байлаа. Сонин хүн гээч нэг л төрлийн амьтан болохоор хэл яриа, зан үйл ч хамаа алгаа алга. Тэр хүн гайхаад л хоцорсон.
Ингээд би өглөө босов. Нөхөр ажилдаа явж Гэгээн хоол нэхснээр би арай гэж өндийн өчигдөрийн болж өнгөрснөө дүгнэн бичив. Өнөөдөр англи хэлний хичээлтэй. Би түүнд дургүй гэж жигтэйхэн. Ажилд ч орох сонирхол арилж одох нь байна. Ядраад юм хийхээс шинэ үг цээжлэх, бичих ч дургүй хүрэв. Тэр муу шалгалтанд унавал унана л биз яршиг зүгээр гээд л Аянгын үргэлж солигддог ааш хөдөлжээ.
Хамгийн гол юм нь Алтан Ам Судрыг би өмөөрөх ёстой. Өнөөдөр үдээс хойш миний бяцхан ном хэвлэлээс гарна. Тэр ч хөөрхий надад ирэх хувь үлдвэл их юм болж авах хүмүүсийн захиалга нь ихэссэн гэсэн. Түүүн дээр юу бичсэнийг би санахгүй байна. Надад ирвэл Хааны айлтгалуудыг л гартаа барин тухтай уншиж хэвтэхэд амар юм даа. Нетээр юм унших ч онц биш шүү. Ямар ч кайпгүй. Нүдэнд биенд хортой. Ном бол хэзээ ч хоцрогдохгүй. Тухтай хэвтэнгээ бариад л уншина. Ийш тийш явахдаа авч явна. Олон давуу талтай. Гэхдээ тэр бяцхан номонд хааны айлтгалыг үгчлэн тайлбарлаж сийрүүлсэн болохоор илүү ойлгомжтой байж ч магадгүй юм. Хэээн ч шалгаааагүй, хэээн ч үг бичээгүй, хээээн ч мэдэхгүй нэг хачин ном анх удаагаа гарч байна даа. хэхэхэхэ За тэгээд Аянгын юмнууд дандаа л нэг иймэрхүү этгээд сонин, гажигтай байдаг юм. Яахав яахав яадын зүгээр. Түүнийг шүүх нь уншигч та нар болон Цаг хугацаа шүү дээ.
Би тэр номоос нэгийг Нүрзэд агсны гэргийд аваачиж өгч уулзаач хэмээн Монголд буй хөгжөөн дэмжигчдээсээ гуйсан бөгөөд тэд зөвшөөрсөн. Мөн тэд түүнд туслан номыг нь хэвлүүлэх хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөөд байгаа. Хэрвээ түүний эхнэр намайг уншин, ойлговол баярлан туслаж өгнө. Ойлгохгүй ч гомдохгүй туслаж өгнө. Надад бол ийм тийм хар санаа үгүй бөгөөд тэр үнэт алтан өвийг түмний хүртээл болгоход л хашгиран чарлан, орилон байж дэмжиж байгаа юм. Бид Нүрзэд агсны талаар юу ч мэдэхгүй байгаа. Одоо бас юу болоод байгааг ч сайн мэдэхгүй учраас түүний эхнэртэй уулзан танд туслах олон хүн байгаа ажлаа хийн тэр судруудаа олны хүртээл болгоно уу л гэж гуйх гээд байгаа юм.
Бид ямар ч хэлбэрээр туслахад бэлэн байгаа билээ. Хэхэхэ Аянга БИД гэж ярьдаг болсныг анзаарав уу. Тэр олон найзтай болсон шүү дээ. Одоо бүр даварсан эндээс л миний блогийг янзлаад өгөөч, миний зургийг оруулаад өгөөч, миний юм ажиллахаа болилоо яах вэ гээд л суудаг боллоо. Даврах гэж хэхэхэ. Гэтэл би тэдэнд өгөх юм, хариу бэлэглэх юм байдаггүй ээ. Ичмээр гэж их хэцүү байна. Тэд надаас өчүүхэн ч хариу нэхдэггүй нь түвэгтэй. Ингээд би хөгжөөн дэмжигчид болох Чингисийн Монгол гишүүддээ жаахан ч гэсэн тус болох тухай төлөвлөсөн бөгөөд Хэрвээ тэд маань зөвшөөрвөл яг л гишүүдээрээ, гишүүн бусчуудыг оруулахгүй шүү! Нэг газар бололцоогоороо цуглах арга байна уу? Цаг заваа хараад. Интернеттэй болбол скуптай бол сайн. Би та нартайгаа уулзан баярласнаа илэрхийлэн, бас засал хийнгээ Хаантай та нарыгаа уулзуулж үзье гэж төлөвлөөд байна. Яадаг бол. Та хэд Зүрх Хайрхан явахаас өмнө.
Яахав дээ. Амраг садан, хамаатан ах дүүс, найз нөхөд биш байсан хирнээ. Миний Үлгэрт итгэн намайг дэмжин өдий хүртэл итгэн, сэтгэл санаагаар дэмжин, урмын үгээр тэтгэж, урагшаа хамтран алхлах болсонд үнэхээр их талархаж байнаа. Аянга гэгчийн өдрийн тэмдэглэлт амьдралд байхгүй Үлгэрүүдийг амтархан уншин хүлээж байдаг та нарт Үлгэр ҮНЭН гэдгийг өөрсдийн чинь бие дээр, нүдэн дээр үзүүлхээр бодлоо. Яахав дээ. Аянгын үнэн худал нь мэдэгдэхгүй үлгэрт оролцон үлгэрийн баатрууд болцгооно биз ээ. Иймээс би зөвхөн өөрийн группын хүмүүстээ л энэ эрхийг олгож байгаа болно. Хорлох гэж орсон хоёр нөхөр бий. Тэд яахав дээ. Хүний мууд дуртай хүмүүсийг Дөрвөлжингийн босс нь мэдэж байгаа бизээ. Өөрсдөө шийднэ биз. уг нь би Монголд очоод л та бүхэнтэй уулзан хааныг буусан анхны баяр, анхны тахилгыг хийх байсан боловч та нарын сэтгэл, зүтгэл ивээлийн ачыг яалтай билээ. Хаанд маань ганц сул тал бий. Юугаа өгөх вэ гэдэг. Надад та нартаа өгчих мөнгө байхгүй нь сайхан юм даа хэхэхэ. Ганц улаачаа л шатаах гэж байгаа биз. Аянга зальтай Хаанд ч амархан бууж өгөхгүй шүү. Яаж ийж байгаад сайхан арга санал тавьж чадсан юм даа.
За тэгээд ямрав дээ. Зөвшөөрөх үү? Та бүгд ч бие биетэйгээ танилцана бизээ. Та бүгд тогтоод зөвшөөрвөл бэлдэх хийх, зааварчлагааг Чингисийн Монгол группдээ үлдээх болноо.
Аан нэг юм мартаж муухай юм болох нь. Энэ блогт байдаг цэцэг гээч юмыг би ердөө ойлгодоггүй ч надад дүү тайлбарлахдаа таныг дэмжиж байгаа найзууд чинь хэмээн хэлж өгсөн юм. Гэвч би тэднийгээ яаж арчиж ургуулж, яаж харьцдаг энэ тэрээ мэддэггүй мэдлэг муутан юм. Хааяа нэг даран тэр нээгдсэн юмаар нь гүйх ч хэд гүйгээд толгой эргэнэ. Бодвол ажиллуулдаг л байлгүй дээ. хэхэхэ. Ийм л компьютерийн мэдлэгтэй хүн байгаа юм. Үнэнээ л хэлэхээс дээ. Эдгээр хүмүүс хэрэв монголд байдаг бол бас хамрагдаж болно. Ердөө л та бүхний хүсэл сонирхол, зав зай учраас өөрсдөө л мэднэ шүү. За тэгээд Цэцгүүд ээ та нар шүү л гэж мэндэльеееееее.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.