Thursday, October 13, 2011

Айл, Хаан, Тусгаар 5 тогтнол, Жаяг, ГэрИэ хэмээх таван Эрдэнэ


Чингис Хааны Нүүдлийн Соёлын 90 өвийн ЭРДЭНЭ нь АЙЛ, ХААН,ТУСГААР ТАВАН ТОГТНОЛ,  ЖАЯГ,  ГЭРИЭ Алтан Тав байдаг гэж тэмдэглэжээ.
Хааны зарлиг болгон соёрхсон нүүдлийн соёлын эрдэнэ нь энэ тав байх нь. Хялбарчилж ойлгоцгооё.
Алив нэг улс орны хамгийн доод шатны нэгж нь Хувь хүн буюу Бие хүн. Тэгээд Өрх бүл болно. Өрх бүлүүд нь нэгдэн Отог бүл, Отгууд нэгдэн Айл бүл болно. Тухайн цаг үед Айл гэдэг нь өнөө бидний ойлгодог шиг нэг гэр бүлийн хэмжээнд хүртэл жижигрүүлсэн ойлголт байгаагүй байна. Одоогийн Аймгуудын дайтай бүтцийг хэлдэг байжээ. Айлын АХ гэдэг нь тухайн Айлын Ахлагч, удирдагчдыг нэрлэдэг байжээ. Тэхээр айл гэдэг бол нэг зорилго чиглэлд нэгдсэн, нийтээрээ хариуцлага үүрсэн, нэгэн Ахад захирагдсан хувь хүнийг бодвол нийхэмд илүү утга санаа агуулсан бүлэг овог отог хүмүүсийн нэгдэл байна.
Ийм зохион байгуулалттай, хамтын хариуцлагатай нэгдмэл айлууд нь Их Монгол улсын эрдэнийн тоонд оржээ. Одоо ч үг, өнгө нь хувирсан болохоос биш маш ойлгомжтой. Монгол улсаас маань Баян-Өлгий ч юм уу, Төв аймаг ч юм уу, Дорнод нь ч юмуу салаад алга болбол яах вэ? Энэ аймгуудын нэгдлээр Монгол улс бие даасан тусгаар тогтносон улс хэмээн явдаг. Газар нутаг, хүн амын тоо маань өм цөм л алга болно биз дээ.
Нэгэнт л улсыг бүрдүүлэх эрдэнэ учраас одоо аймгуудын утга учрыг сайтар ухааран олон жижиг салган засаг захиргааны нэгжид хуваах биш хүчтэй, жигд хөгжүүлэхэд анхаарах нь чухал. Сүүлийн үед орон нутаг, хүн амуудыг хэтэрхий жижигчлэн хувааж байгаа нь буруу хэмээн би боддог.
Хаан эрдэнэ: Эдгээр айлууд маань мэдээж нэгдсэн нэг том тархи удирдлагаар удирдагдан, нягт холбоотой төлөвлөгөөтэй хамтран ажилладаг. Одооныхоор бол Төр маань зөв бодлого боловсруулан, зөв явуулах юм бол нэг аймагт нь хүний тоо нь ихсээд л, нөгөө аймаг нь хүнгүй болон устаад байх аюул үгүй биз дээ. Ердөө л гурван жилийн өмнө би Говь-Алтай аймагт очихдоо маш их гайхаж билээ. Шөнийн арван хоёр цаг болонгуут бүгд тоггүй болно. Төв эмнэлэгт нь ганц хоёрхон гэрэл мотороор ажилладаг. Маш олон хүн хот руу шилжиж явжээ. Эрээн нуур гэж дуунд мөнхөрсөн сайхан нуур бараг шалбааг болсон, бас алтны нинжа нар Говь-Алтай руу орсон байв.
Баянхонгорыг бол тэд оршуулгын газар болгосон байсандаг. Тэгсэн хир нь ТОМЧУУД нь элдэв найр наадам, тахилга болохоор дээгүүр нисэж очоод оролцоод байдаг төрийн өндөрлөгүүдийг нь яанаа. Хүн муутай хүн шиг байгаа биз дээ. Идэж уух, наргих цэнгэх болохоор очоод байдаг хирнээ өдий олон жилд тогны асуудлыг нь ч шийдээд өгчихгүй, зовж зүдрэхээр нь олдохгүй. Тэднийг газраар маршрут зохион цөлмөгдөж дээрэлхүүлсэн нутгаараа явуулан юм үзүүлж, нүдийг нь тайлмаар. За энэ бүхэн сүүлд олон сэдвээр аяндаа хөндөгдөнө. Одоохондоо орхиё. Тэр үеийн ХААН эрдэнэ бол одоо бол ТӨР гэсэн үг. ТӨР бол НЭГ ЭРДЭНЭ гээд л ойлгох хэрэгтэй.
Жаяг: Энэ бол бас нэг эрдэнэ. Жаяг гэдэг бол ёс заншил шүү дээ. Хоцрогдсон, мухар сүсэг хэмээн олон жил ад үзэгдсэн ч ямар их утга учиртай байсныг өдөр тутам унших тусам л ойлгож байгаа биз ээ. Яагаад гэрийн босгон дээр алдлан зогсож болохгүй, яагаад босгон дээр гишгэхгүй, яагаад нар зөв тойрдог, яагаад сүү цайны дээж өргөөд байв, яагаад нүүгээд байв, яагаад усанд юм угаахгүй, бохирлохгүй дээдлээд байв, яагаад гадас шаахдаа хүртэл өршөөл ирэн гуйж, авахдаа эргэн битүүлж, яагаад нүүдэл суудал хийхдээ ч хогоо цэвэрлэн гялалзуулдаг, яагаад монголчууд бусад үндэстнээс тэс өөр ёс заншилтай байв. Яагаад Монгол хүн толгой руугаа чичлүүлэх, цохиулах дургүй, мөрөндөө хүргэдэггүй, бүсээ дээдэлдэг байв. Бүгд учир шалтгаантай байсан байна. Энэ бүгд далд ертөнцийнхөнийгөө хүндлэн тэдэнтэй хамт оршдог ухаан байжээ. Энэ Ёс заншил, Жаягаар л далд ертөнцтөйгөө харьцан, үрсээ сурган өдий болтол үй түмээрээ үхэж үрэгдэх аюулаас хол Монголчууд амьдарчээ. Энэ бол мухар сүсэг гэж ад үзэгдэх байтугай бүр НЭГ ЭРДЭНЭ хэмээсэнг анхааралдаа аваарай.
Эрдэнэ гэдэг ҮНЭТ ЗҮЙЛ шүү дээ.
ГЭРИЭ: Энэ нэг Эрдэнэ маань ёс заншил, жаягаасаа юугаараа ялгаатай вэ? Энэ бол ирээдүйн төлөвлөгөө буюу стратеги гэж ойлгож болно. Хүн гээч амьтан үргэлж хөгжиж байх ёстой. Та бид тархи, чадварынхаа өчүүхэн жижиг хэсгийг арай чүү хагас дутуу ашигладаг.  Ер нь хүн гээч амьтан байгалийн амьд амьтныхаа хувиар ч аваад үзсэн Зөн билэг, совин нь 100 байг гэхэд ядахдаа 80 хувь байвал аштайсан. Байгаль ертөнцөөс бүх л мэдээллийг авна. Та нар Буурлууд яагаад юм мэдээд хэлээд байдаг гэж бодно. Хэрэв хүн төрөлх сүнс биеэ мэдэрч чадвал тэд нар шиг л юмыг харж мэдэж чадна. Хүмүүс өөрсдийгөө эмчилж чадна, заавал утсаар ярих хэрэг юун бодлоороо харьцаж чадна, тэр байтугай газар товчлоод ч очиж чадна. Гоц авьяастай, гоц мэдрэхүйтэй гэгддэг маш олон хүнийг та нар мэднэ. Уншсан. Энэ хүмүүсийн хийж чадах бүгдийг хийж чадна.
Худлаа гэх нүү. Үгүй шүү. Ялангуяа Монголчууд хөх толботнууд та нар зүүдээ сана! Биелэдэг, зөгнөдөг биз дээ. Зөн билгээ бод. Ямар их Зөнч билээ. Хамгийн сүүлийн хөгжил чинь энэ Дээд Буурлуудын хэмжээнд хүртлээ хөгжих ёстой юм. Нөгөө ертөнцөд амьдардаг Эд нарт утас хэрэггүй л байгаа биз дээ. Алив нэг кино ший, зурагт, компьютер бол ёстой бүдүүлэг инээдтэй л санагдаж байгаа. Тэд хамаг юмыг хардаг юм чинь. Харин тэдэнд хайр, дуу, хөгжим, яруу найраг, шүлэг маш таалагддаг.
Хүн өөрөө өөрийнхөө Сүнсэн биеэ хөгжүүлэх ёстой болохоос эд материалуудыг тэгтэл хөгжүүлэх юун. Харамсалтай эсрэг үр дүн нь энэ материалууд хавдар үүсгэж, ядаргаанд оруулж, үргүйдүүлж, эрүүл мэндийг нь сорж шимэгчилдэг. Нэгэнт биеэ хөгжүүлэх ёстой учраас хүн эрүүл амьдарлыг гол болгон, эрүүл хооллож, цэвэр агаар амьсгалж, цэвэр байгальтай харьцаж байх хэрэгтэй болно. Хүн хамгаас түрүүн Тархиа хайрлаж хөгжүүлэх ёстой.  Энэ бүхнийг зөв удирдан залах гол үндэс нь ГЭРИЭ юм. Иймээс энэ ГэрИэ нь нэг чухал ЭРДЭНЭ хэмээгджээ.
ГЭР ИЭ гэдгийг ГЭРЭЭ гэж ойлгож болох ч цаанаа маш чухал нууц агуулж байдаг байна.
ГЭРИЭ маань өөрөө ерөөсөө далд ертөнц буюу амьтай бүхэнтэй хамт зохицон амьдрах сургаал юм.  Та хот байгуулж бололгүй яахав. Гэхдээ зөвхөн хүн гэгч өөрийгөө биш бусад амьд бүхнийг бас санан дурсаж аль алинд нь ашигтай хэрэгтэй хийнэ. Япончууд зөвхөн Хүнийг дээдлэн тэдний төлөө л зүтгэх учраас үргэлж шийтгүүлж байдаг. Даанч тэд байгалийн гамшиг л гэж бодохоос нарийн учрыг мэдэх биш дээ. Ирээдүйд амьдрахдаа шинээр дэвшин хөгжих Хүний хөгжлөө, оюун ухаанаа амьд авч үлдэх арга бол ГЭРИЭ.
ААААИЙЙЙ гэж нэг юм бий. Түүнийг Бат-Отгон айдас хэмээн тайлбарласанг харсан. Тэр бол буруу. ААААЙЙЙЙ бол амь юм. Түүний тухай тусдаа тайлбарлах болно. Үүнтэй ижил ИЭ бол бас амь л юм даа. Хүний төрөлхтний хамгийн гол ГЭР АМЬ буюу Амьны ГЭР гэж бий. Хялбараар тайлбарлахад хүн бусад амьтай бүхнээс Оюун санаа, ухамсартайгаараа ялгаатай байдаг. Үүнийг л алдвал араатан, жигүүртэн, араатан биш номхон амьтдаас ч ялгарах юмгүй болно. Энэ бол санамсаргүй нэг тохиолдол биш. Хүн төрөлхтөний гений сан гэмээр ч юм уу, маш нандин нууц Амь болох оюун санааны амь байдаг юм.
Тэр амийг хүн хамгаалж байж Хүн ч, Сүнс ч үүрд мөнх байна. Анхны амийг та нар өдийд хатаад үхсэн гэж бодно уу. Үгүй. Тэр одоо болтол байж байдаг юм. Хүн бүгд үхлээ ч түүнээс дахиад л амь үүснэ. Гэхдээ энэ амь орчин нь зөв байж л эргэж үүснэ биз дээ. Ухаж төнхөөд эвдэж сүйтгээд, дэлбэлж хаяачихвал тэр хэзээ ч амилах нөхцөл үгүй болно. Сүнснүүд л үүнийг үй олноороо манан хамгаалж байдаг ч  хүн гээч нар хайр найргүй устгах болсон байна. Монголчууд та нар энэ амийг хамгаалдаг оюун санааны цэргүүд.
Та нар мунхараад дуусвал түүнийг хамгаалах мэрэгжлийн хамгаалагчид сөнөж байгаа нь тэрдээ. Та нар БӨӨ нараа хар. Өөр ихэнхи газрын Бөө нар маш их хорт өвс, тусгай юм зуурч ууж, идэж, мансуурч байж БӨӨлдөг. Нэгэнт ийм учраас тэдний чадвар маш сул нь тодорхой. Харин Монгол БӨӨ хэнгэрэг дэлдээд л болдог нь юуны учир вэ? Мөн тоогоороо олон байдаг нь юу вэ? гэх мэтээр одоо өөр орнуудын БӨӨ нартай харьцуулж судлавал тусгай үүрэгтэнгүүд гэдгээ сайн мэдэх болно доо.
Таван Тусгаар Тогтнол: Энэ бол маш том сэдэв учраас дараа бичье. Харин энд ирээд хамгийн гол анзаарсан миний бодол бол Төрөлх Монгол Хэлний тусгаар тогтнол юм.
Лав л энд байдаг БӨӨ нар бараг устаад дуусчээ. Бараг байхгүй болжээ. Энд 1964 онд хамгийн сүүлийн хүнээ идсэн гээд хөшөө босгосон түүх сонссон. Сахан л хүн идээд л байж байдаг байж шүү. Бөө энд байсан гэдэг ч Англичууд колончилон хамаг хэл амаа өгч, шүтлэгээ тулгаснаас энэ бүгд түүх болон үлдэж. Үр дүн нь бүгд англиар ярьдаг өөр арьстангууд, бүгд хойд эцэг Христ шүтлэгтнүүд л болсон байна. Өмнө нь эндхийн БӨӨ нар олон төрлийн өвс ургамал хольж найруулаад ууж унадаг, тэгж байж үйлээ хийдэг байжээ. Монголчууд та нар энэ орон шиг болмоор байна уу? Эр эм, хөгшин залуугүй гадаад хүн байхгүй байсан ч англиар ярьдаг, Монгол Бөө нар нь номонд л байдаг, бүгд загалмай зүүн өөр хүний аавд мөргөж байх сайхан байна уу? Зүгээр л төсөөлөөд л бодчих. Мэдээж та нар хөгжсөөр бүгд тэднийг дуурайсан ч дэлхийн хаана ч очсон ижил нэг хэлтэнгүүд бүгд ижил юм хэрэглэдэг, бүгд адил гээд төсөөл.
Хатуугаар хэлэхэд колони боол байсны үр дүнд бүгд англи хэл сурчээ. Яагаад заавал Англи, Америкчууд л англиараа ярьдаг тэд бас өөр орны хэл сурч болдоггүй юм бэ? Чаддаггүй юм биш үү.  Ер нь бол Хэрэгтэй, хэрэгцээтэй хүн нь тэр орны хэлийг сурч байх ёстой. Улс үндэстнээрээ өөр нэг орны хэлийг хүчээр сурах тэнэг алхам хийх нь Үндэстэн мөхөхийн л шалтгаан болж байнадаг. Энэ оронд үндэстний гэх онцлог тун ховор байна. Англи, Америкт ч эд нартай адилхан төрхтэй нь байдаг.  Эднийхэн ч маш олон хүн иргэн нь учраас ялгараад байх юм юу байна. Харин Энэтхэгүүд бол үндэсний ёс заншлаа маш сайн хадгална. Үндэсний хувцсаа өдөр тутам өмсдөг, дух энэ тэрдээ юмаа түрхдэг, нууц юмаа өөрсдийн хэлээрээ ярьдаг.
Чингис хаан эзэлсэн улс орнууддаа Монгол хэл сур гэж ердөө ч шахаж шаардаагүй. Харин ч Монгол хэлээ хамгаалан зөвхөн хоорондоо ярьж, бичгийн гадны түшмэлүүдэд нууц архиваа үзүүлдэггүй. Монголчууд өөрсдөө тэр улсын хэлийг суран, мөн орчуулагчаар дамжуулан харьцдаг байсан гэдэг. Хэл гэдэг тусгаар тогтнол юм шүү дээ. Нөгөө талаар Англичууд өөрсдөө хэл сурахаас залхууран хамаг хэлээ гадныханд зааснаас өөрсдөө задрах мөхөх ирээдүйгээ бас л ухсан юм даа. Англи гэхээр осолтгүй л хар халуунд өвч шиг өндөр хар малгай өмссөн модон цэрэг л орж ирнэ. Америк гэвэл Эрх чөлөөний хөшөө л бодогдохоос хүн нь бодогдохгүй. Баримал л бодогдоно. Байшин сав, хэл ам, хамаг юм нь ижил ш дээ. Эдний араас маш олон орон ялгарах юмгүй хөврөнө. Тэдний хэлээр ямар ч эмгэн яриад Террорист ажиллагаа явуулж дөнгөнөдөг. Тэднийг бас дэлхийхэнээс ялгахад хэцүү л болоод байгаа шүү дээ. Яс юман дээрээ шинээр нэг хэл сурна гэдэг бол үрс хүүхдүүдийнхээ тархийг, оюун ухааныг хөгжүүлэх бас нэг сайхан алхам.
Удах тусам л Америк, Англи хүүхдүүд байтугай томчууд оюуны хомсдолд ороод байгаа биз дээ. Бүр солиороод хийх юмаа олж ядаад буу аваачаад л ангийнханыгаа шүршээд байдаг боллоо.  Өнөөдөр гэхэд л нэг эргүү Лос Анжелост найман хүнийг буудаад л алж байна. Ямар дайн тулаан хийж байгаа үе биш дээ. Норвегт ч хичнээнээр нь л хядаад буудлаа. Тайван сайхан цагт ч тэдний өөрсдийн нийгэмийн бүтээлүүд нь өөрсдийгөө хяддаг болоод байна даа.
Хэл бол үндэсний соёл, тусгаар тогтнол, ялгарал юм.
Ихэнхи гадаадад байдаг  Ар Монголчууд мэднэ дээ. Монгол Хятадад байдаг гэж гадаадууд хэлдэг. Та юугаараа аврагддаг билээ. Хятад хэл мэддэггүй, ханз уншдаггүй тулдаа таныг тэр хүн нээрээ Монгол тусдаа улс байж магадгүй гэж мэддэг биз дээ. Тэнд байдаг нь Өвөрмонголчууд гэж хэлэх бүртээ надад маш их харамсал төрдөг. Гадаад хэлийг бол зорьсон нь, хэрэгцээтэйнүүд нь өөрсдөө л сайн сурвал зүгээр. Харин улс үндэстнээр нь хүчээр Харь хэл сургах нь Улс төрийн л бодлогодоо. Аль аль талаас нь хэлний тухай та бас бодоод үзээрэй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.