Monday, October 10, 2011

90 бүтцэт нүүдлийн соёлоос сонирхуулъя хагасаас нь


ЧИНГИС ХААН-аас ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ болгосон ерэн бүтцэт Нүүдлийн Соёл
Ерөн бүтцэт нүүдлийн соёлоо 18 дэд бүтцэд хуваасан бөгөөд тус бүр таван зүйлтэй.
1.   ТАЙЛГА нь ҮЛГЭР, НОМ, ДУУДЛАГА, ТАЙЛГА, СУРГУУЛЬ таван Дээдийн ГЭР байдаг. Тайлга гэх дэд бүтцийн Таван зүйлийг товч тайлбарлая. Хааны маань Тэнгэрийн зарлиг болгон 90 бүтэцтэй нэгдмэл нэг цогц Соёлыг бүтээж чадсан бөгөөд түүний нэг хэсэг Тайлга Тав нь дээр дурдсан тав юм. Өмнө нь би нэг бус удаа тус бүр дурдаад өнгөрч байсан ч энэ Тавыг нэгтгэн дахин тайлбарлая.
Хялбараар тайлбарлавал ҮЛГЭР, НОМ, ДУУДЛАГА, ТАЙЛГА, СУРГУУЛЬ энэ таваар ГЭГЭЭРЛИЙН тухай үнэнийг хайж, олж, мэдэж, ойлгож, боловсруулж, тогтоохыг сургасан.
ҮЛГЭР: Энэ бол бидний мэдэхээ байсан бодит үнэнүүдийг сонирхолтой хэлбэрээр, уйдаахгүйгээр, цээжлэх санахад амраар, сургаал болгон амнаас ам дамжуулан үр хүүхдүүддээ өвлүүлдэг соёлын нэг хэлбэр юм. Үлгэрт үнэнийг түлхүүр үг, нууц утга, анзаарамгүй хэлбэрээр өгүүлэх бөгөөд Үлгэртээ өнгөрсөн түүхийг бас ирээдүйд болох юмсын тухай ч өгүүлэн орхисон байдаг. Би Бөө болоод Үлгэрээс маш их БӨӨгийн нууцыг олсон шүү дээ. Би Үлгэрээс өөрт хэрэгтэй бүхнээ олдог. Иймээс Үлгэр Үнэн гэж бат итгэсэн юм.
Жишээ: Үлгэрүүдэд .... Аавын түүхэнд үзсэн Алалгүй горьгүй гэнэ. Ээжийн түүхэнд үзсэн Эвдэлгүй горьгүй гэнэ... гээд дайснаа үлдээхгүй алж байгаагаар бичдэг. Энэ бол Ургийн түүхийн тухай өгүүлсэн бөгөөд БӨӨ нар багш шавь болохдоо Онгодын нүүр харах буюу удмын өш хонзон, харшилдааныг давхар харах ёстойг анхааруулсан сургаал юм. Бид энэ замбад өчнөөн өвөр түрүүдээ орсон найз байж болох ч хэрэв БӨӨ болбол буух онгодууд маань өмнөх хэд маань л орж ирнэ шүү дээ. Үе дамжсан асар харш хорлол байвал БӨӨ багш, шавь хоёр хоюул хэцүү байдалд орох учир заавал өмнөх үеийг нь харж байх ёстой.
...Майгуур зандан тулгууртай
Шилэн эрдэнэ тоонотой
Сувд эрдэнэ уньтай
Шүрэн эрдэнэ ханатай
Цас мөнгөн туургатай
Цалин мөнгөн цавагтай
Шижир алтан дээвэртэй
Сийлбэр алтан ганжиртай Өргөө....  Эдгээр бол Дээд Тэнгэр онгодуудын оршин суудаг өргөөнүүдийн үнэн бодит төрхүүд юм. Тэнд үгээр хэлэхийн аргагүй цэвэрхэн бас тохилог, маш гоё өнгүүдтэй, сийлбэр төгс Өргөөнүүд бий. Та нар Хаан болон томчуудыг дээрээ авсанд хэвтэж байдаг гэж бодоогүй биз дээ. Тэд тэнд хуралдай, найр наадам, ажил, авгай хүүхэд, бүх л юм нь байдаг. Анх багш манайханы байдаг Дээд отгоор орж ирэхдээ хувийн дархны газартай Хөөрөг хүртэл байна. Маш баян тансаг юмаа, нэг өвгөн онго надад Коктейл найруулж өглөө яг л манайханы бармен шиг найруулсан. Тэр нь яг л доор байдаг шиг хирнээ маш гоё амттай юм байна гэж ярихыг сонсоод би өөрийнхөө өвөг Дээдсүүдийг наймаачид юм байхдаа Бар мартай гэх ухааны юм бодож байсансан. Багш маань сүнсэн биеэрээ их аялал хийн явдаг юм.
Бид багштайгаа японд долоо хоног байсан юм. Багш орой унтахдаа миний хүүг алив эрт унтаадах хоюулаа өнөөдөр жаахан гадуур тэнээдэхье унт гэхэд миний зайран хүү шалавхан малгайгаа өмсөөд, эрхээ зүүгээд л, бас өөр эрхээ гартаа бариад л инээд алдаж байгаад унтана. Багштай хамт явахгүй гэж зугтааж байгаа юм. Сүнсээ оройгоороо гаргахгүй гэж малгай өмсөнө их хөгтэй. Өглөө нь багш чи мөн их зугтааж байнаа. Би тийм тийм юм үзлээ гээд л гоё сонин юмс ярьж өгдөг байсан. Би тэр үед Бөө болоогүй байсандаг. Багш нэг удаа за чи тэгж л бай чамайг би яаж авч явахаа мэднээ хө гээд унтаад өгөв. Маргааш нь багш миний хүүг шоолоод салдаггүй. Ямар ичмээр юм бэ? Яасан муухай дуулдаг юм бэ хэхэхэ гээд л шоолж өгөв хүүг.
Багш, шавь хоёр дээгүүр явж байгаад айлын найранд ортол дуул гэж шахжээ. Багш ч яахав дуулж гэнэ. Манай хүү л дуулахгүй, дуу мэдэхгүй багшыгаа ичээсэн гэнээ. Миний том хүү дуу мэдэх байтугай дуулдаг ч үгүй. Буурал нь л хааяа аймаар бүдүүн хоолойгоор дуулдаг юм. Цэцэрлэгт  хэдэн жил сурахдаа ч дуу сураагүй бөгөөд.. Янзагатай шаргачин хаачсан бэ, УУУУлыыыыг дааааваад явсан доо гэж л дуулах, үглэхийн хооронд шүлэг ч биш, дуу ч биш юм сурсандаг. Хүүхдүүдтэй хамт байхгүй багш нарыгаа даган ийш тийш явах, шал өөр ажил л хийж явдаг хүүхэд байжээ. Энэ гайхмаар өргөөнүүд үнэхээр дээрээ байдаг бөгөөд та нар бодол доо. Зүгээр л нисээд байдаг гэж бодоогүй биз дээ. Тэд өөрсдийн хил хязгаарт улстай, өргөө гэртэй, бүх юмтайгаа байдаг.
...Далан хүн өргөж  даадаггүй
Далай цагаан тохом тохоод
Дөчин хүн өргөж даадаггүй
Дөш хар эмээлээ авч
Ерэн бугын арьсаар хийсэн
Хөмөн дээлээ өмсөөд
Жаран бухын арьсаар хийсэн
Хөмөн гутлаа өмсөөд .... гэх мэтүүд нь онгодуудын зэрэг зиндааг илтгэнэ. Дээдийн дээд онгодууд бол асар том биетэй, хүч чадал нь эгнэшгүй байдаг. Нэг бодит зураг нь Эрлэг хаан эцгийн маань нэг дүр зураг дүрс болон үлдсэн шүү дээ. Хүний хөл газар гишгэж л байвал тэр хүний бүх мэдээллийг Тэр авдаг. Мөн арван тав, дөчин тав толгойт мангасууд бол Онгодуудын хувирдаг дүр, чадлуудын тухай юм. Мангас гэдэг бол тийм ч муу муухай амьтан бас биш ээ. Учир нь олон Онгодууд Мангас дүрээр хүнийг айлгадаг. Мөн тэд хамаг л муу муухай хар бүхнийг сороод уугаад, залигдаг гэх мэтээр хэрвээ үлгэрүүдийг сайн судлавал маш их зүйлийг мэдэж болно.
Мөн үлгэрт миний хэдэн онд хаанахын хэний удмын хүнтэй суух, ямар шинж төрхтэй байхыг минь үлгэрт бичсэн байсан тухай би өмнө нь та нарт мэдээлж байсан. Энд ирээдүйд болох зүйлийг үлгэртээ хэлж үлдээсэн байна.
Магадгүй хэн нэг авьяастан орчин цагийн БӨӨ бидний түүхээр сонин хачин үлгэр зохион, хүүхэлдэй хийн, хүүхдүүдийг хүмүүжүүлэх бизээ.
Би Үлгэрээс Агсалдай Хаан, Хайрханмаа нарынхаа нэрийг олон амилуулж байсан түүхтэй бөгөөд мөн өөрийн дайчин онго Эрийн Сайн Хан Харанхуйгаа бас амилуулж байсан түүхтэй. Үлгэр гэдэг маш их ач холбогдолтой бөгөөд Үлгэр бол Үнэн бодит явдал байдаг.
НОМ: Энэ бол маш асуудалтай сэдэв. Түүнийг маш нарийн судалж ҮНЭНг нотлох ёстой. Энэ нь өвөг Дээдсүүдийнхээ боловролыг зөв танихад тустай. Уйгар бичгээс өмнө аль эрт Монголчууд бичиг хэрэглэж байсан. Чингис Хааны үед Их Сургуультай байсан. Энэ тухай хатны сударт тэмдэглэсэн нь бий. Монголчууд Үлгэр байтугай бүхэл бүтэн номыг ам, цээжээр цээжлэн авч үлдэж чадсан нь гайхмаар.
Буган соёлын үе гэж бичсэн байдаг. Хаан намайг Монгол бичгийг Бугын эврээс санаа аван дээрээс доош бичсэн тухай нэг удаа дурссан юмдаг. Би уг нь энэ бичигт дуртай ч бичих энэ тэрд тамтай гээд дургүй хүрээд сайн сурахыг хүсээгүй юм. Яахаараа түүнийг улам сайжруулаад хялбаршуулаад орчин үедээ хэрэглэхгүй яаг хуучнаар нь заах гээд зүтгээд байдаг юм бүү мэд. Аль хэдийн хуучин, шинүүд хэл яриа нь өөрчлөгдөөд байхад хуучнаа ашиглаад шинэчлээд явахад болохгүй юм юу байдын. Заавал ийм байх ёстой гэсэн хууль хаа байгаан. Хуучинтайгаа хэт зууралдвал хөгжинө гэж юу байсан юм бэ? Тийм үү Хаантааан??? Хэхэхэ Тэр толгой дохисон шүү.
Тэрнээс манай бичиг ч үнэн гоё харагддаг шүү. Одоо даанч монгол гэж ялгарах юм Монголд алга. Бүх юм нь англи нэрээр хаягаа хадах болжээ. Энэ буруу ш дээ. Хятад, Япон, Солонгос, Арабыг л харахгүй юу. Ямар ч байсан тэр газар очоод хаана байгааг нь зургаас нь мэднэ. Улаанбаатарт зургаа авахуулсан гадаадыг бол хэлэхээс нааш хүн ойлгохгүй. Нэг захын, ядуусын хороолол юм уу, эсвэл Оросын нэг мужид л авахуулжээ гэмээр. Буган бичгээр бичээд хажууд нь юм уу доор нь Монгол, Англиараа биччихэд хэн ч ядрахгүй баймаар даа.  Ер нь манайхан л Англиар бичээд сүйд болоод байгаа ч амбасан үед хоцрогдоод өөрсдийн улсуудын бичиг нь мода болоод байгааг даанч харахгүй юм даа.
ДУУДЛАГА: Энэ тухай би дуудлага дууны тухай бичиж байсан болно. Дуудлагад мөн яруу найраг, шүлэг юу юу ч билээ нөгөө нэг авьяастангуудын бичдэг юмсууд орно. Энүүгээр л зөв соёлыг хөгжүүлэх ёстой. Өөртөө биш хүнд хэрэгтэй юм бичиж баймаарсан зохиолч гэгчид. Жаргалсайхан мэтийн ядарсан тархитай, зүдэрсэн зохиолч гэх юмнууд бол нийхэмийн хөгжлийг доройтуулна уу гэхээс дээш нь өргөхгүй. Сүүлийн үед Солонгос дорооомаануудыг дуурайгаад гэр бүлийн хэрүүлийг зааж өгч байгаа нь маш муу. Хадамд гарахдаа л Хар санаа суучихсан Бэрүүд айлд очино шүү дээ. Гаргалаа гаргалаа гэхэд бүр арай дэндүү олон хэрүүлтэй кино гаргаж байна. Дандаа муу ёрын кинонууд хавдар тусдаг, машин дайруулдаг, урдахаа санахаа байдаг. Тэд ч бас улс үндэстнээ ядууруулж байна. Солонгос хүмүүсийг бүгд л ийм бие султай, хар ертөнцөд амьдардаг юм байхдаа гэмээр.
Монголд хаа очиж ийм амьдрал нийтлэг биш шүү дээ. Гэр бүлийн хэрүүл нь архи, гадуур тэнэснээс л болж гарахаас биш арай ч ийм ёрын үргэлжилсэн хэрүүл байх нь ховор биз. Манай ээж л лав манай нөхөрт нугасгүйдэг. Хэзээ ч энэ нь хувирч өөрчлөгдөж байгаагүй. Би бол хадмуудтайгаа бас мууддаггүй. Гэхдээ эвгүй юм бодогдвол шулуухан л хэлчихээд холуухан л байх учир тэгж их асуудал үүсээд байхгүй. Хүүхдүүдийнхээ хувийн асуудалд тэгтлээ их оролцохгүй ч хааяахан жинтэй нижигнүүлээд л болоо. Монгол айлууд чинь ийм л байдаг биз дээ. Хэрүүл гарсан ч тэгж сүртэй он удаан сүйд болохгүй биз дээ. Энэ гэрийн хэрүүлтэй кинонууд маш муу үр дагавар үзүүлдэг. Гадны хүмүүсийг гэртээ хэрэлдүүлж байх ямар хэрэг байнаа. Хааны амьдарч байсан зуунд зурагт байсангүй. Одоо бол энэ дуудлагад интернет, телевиз, кино зайлшгүй орнодог. Гэгээрлийн хэрэгсэлд энэ бүхнийг бас ашиглах нь зүйтэй.
ТАЙЛГА: Энэ бол харин Бөө болон Удирдагчидтай холбоотой юм. Бөө нар тайлгаар олныг гэгээрүүлж, мөн тэднийг болон дээд далд ертөнцийг хооронд нь холбож ойртуулж, бие биенийг нь мэдрүүлж холбох ёстой юм. Энэ Тайлгаар овоо, тахилга хэрхэн хийхийг суртчилдаг. Маш цэвэрхэн зөв хийхийг Ардуудад сургаж байгаа бас нэг Гэгээрлийг түгээх хэлбэр. Байгаль дэлхий, бусад бүхэн бас Амьтайг сануулан та хоёрыг холбон хүсэл санаа бодлуудыг чинь нэгтгэх маш чухал сургалт, арга хэмжээ болно. Мөн Дээд Тэнгэрүүд, амьтай бүхэнд хүндэтгэл үзүүлэх, хайрыг илгээх нэг хэлбэр шүү дээ. Үүнийг заавал хийж байх ёстой бөгөөд хэзээ ч орхигдуулан, ад үзэж болохгүй. Тайлга гэж Гэгээрүүлэх үйл явцыг хэлэх болохоос хэдэн хэрээ шувуу хооллон, хүж арц унгасан, ном уншихыг хэлэхгүй. Тахилга бол бас тусдаа үйл явц.  Тайлга нь Мөнхтэнгэрийг суртчилах, соёл олон түмний ажил болно.
Гадаадууд хүртэл үхэгсдийн өдөр гэж тэмдэглэдэг шүү дээ. Энэ өдрөө өнгөрсөн төрөл садан, дээд өвгүүддээ хүндэтгэл үзүүлдэг өдөр юм. Харин манай Монголчууд бол энэ өдрийг ТАЙЛГА, ТАХИЛГЫН ӨДӨР хэмээн эртнээс тэмдэглэдэг байсан. Хүний юмыг дуурайхдаа сайн гэж жигтэйхэн хамаг баярыг нь хуулдаг хирнээ хамгийн гол Үхэгсдийн өдрийг нь дуурайхгүй байгаа нь гайхмаар.  Юун дуурайхдаа манатай үхэгсдийн тоонон дээр гэрээ бариад Тогоо шанагаа хажигнуулаад байгаа юмыг яалтай билээ. Сайныг нь ер олж харж дууриаж чадахгүй хирнээ л хэрэггүйг нь дуурайгаад байна.
СУРГУУЛЬ: Гэгээрлийг сургуулиар л олгохгүй бол үр дүн гарна гэж хэцүү дээ. Гэртээ арай гэж өвөө эмээ, аав ээж нь зөв хүмүүжүүлж ядаж байхад сургуульд яваад л бид нар БУГ болсон шүү дээ. Дандаа худлаа юм заагаад, сурахгүй бол дарамтлаад. Өнөөгийн Монголын  Боловсролын системийг би хамгийн тэнэг муу гэж үздэг. Хүүхдүүд маань толгойтой сэргэлэн, авьяастай тулдаа л өсч байнадаг. Сүүлийн үед багш нар мөнгөөр дүн тавьдаг болсон. Мэдлэг муутай багш нар ч дэндүү их байнадаг. Түүх, нийгэмийн ухаан хичээлүүд гэж сайхан туудаг хичээлүүд. Сайнаас компьютер л байна. Тэрийг чинь хүүхдүүд өөрсдөө хөгжүүлээд мундаг болоод байгаа юм.
Биеийн тамирын хичээл гэж гурил. Хэдэн түрэмгий сагс магсхан тоглодог хүүхдүүдийн л хичээл болж хувирсан. Тэнэг юм шиг аймаар их даалгавар өгнө. Би бол даалгаварт дургүй. Яг л хэрэгтэй юмыг даалгавар өгч ойлгуулах ёстой байхад тооны ихээс нь болоод ойлгох гэж оролдох байтугай тоог нь гүйцээж гурилддаг. Тэддүгээр хуудаснаас тэд тэд тэд ??? юун олон юм. Бас өөр хичээлүүд бөөн олон тэд тэд тэдтэй. Нийлээд нижгээд тэд тэд тэдтэй. Ирээдүйн их эрдэмтэн ерөнхий сайд бэлдэж байгаа аятай л нялх балчир өсвөр хүүхдүүдийг хайр найргүй хичээлээр дарж, эцэг эх нь ч шаардсаар бөөн өвчний үүр болгож байна. Дээрээс нь та нар боддоо. Тэдний минь амьсгалах агаар дүүрэн хар утаа. Бяцхан хүүхдүүд бас амарч жаахан тоглож, найз нөхөдтэйгээ хэд гурван үг солих зав гаргаж баймаар. Монголын хойч ирээдүйн хүүхдүүд бүгд сульдак болж өсвөл улс оронд асар хохиролтой. Ядахдаа тав дахь өдөр даалгавар өгөхөө болимоор. Тэд аав ээжтэйгээ ойртон яриж, агаарт явж амраад аваг л дээ. Хагас бүтэнд. Даалгавар хийх гэж суусаар эцэг эх, гэр бүлээсээ ч хөндийрч байна.
Эцэг эхчүүд өөрсдөө болохоор хагас бүтэнд ямар даалгавар хийдэг юм. Тархиа амраадаг биз дээ. Хүүхдүүд бас л тэгж амармаар. Тэр өдөр харин биеэ хөгжүүлэх ямар нэг дасгал, дуртай юмандаа явмаар. Би хэд хэдэн айлыг мэднэ. Ганц хоёрхон хүүхэдтэй тэд хүүхдүүдээ хичээл тарангуут нь нэмэлт хичээлд суулгана.  Мөн англи хэл, хужаа хэл юу юу ч гэнээ давхар өдөр бүр нэг юманд явуулна. Хүүхдүүд нь эцэст нь хар нялхаасаа нүдний шилтэй, тархины өвчтэй сульдакууд болчихсон байдаг. Эрүүл байж л эрдэмтэй болно биз дээ. Чингис хаан Эрүүл мэндэд маш их анхаардаг. Бие бялдар нь эрүүл чийрэг өсөх ёстой. Тэр хирээр бүтээлч, ухаан нь сэргэг болно. Хүүхдүүдээ 100 авхуулах, бүх хичээлд 100 байлгах гээд өөрсдөө ч зовж, хүүхдүүдээ ч зовооно. Гэрийн бүх юмнаас чөлөөлөн, өрөөнд нь баахан номоор нурууг нь тахийтал нь суулгана.
Гэтэл ийм хүүхдүүд яс юман дээрээ амьдралаас тасархай хоосон цэцэрхэгчид болж хувирдаг. Номын л үгэнд итгэнэ. Гэтэл ном гэдэг чинь цээжлэх биш, ойлгох оюун ухааныг л хөгжүүлэх ёстой баймаар. Тэд амьдрах чадвар маш муу, сэтгэх чадвар бас муутай болдог юм. Аль алиныг нь хослуулсан хүүхдүүд л сэргэлэн, овсгоотой, амьдрах чадвар сайтай болж өсдөг. Номоо ч уншихдаа уншдаг, гэрийн ажилд ч оролцохдоо оролцон, эцэг эхтэйгээ харьцаатай байсан хүүхдүүд л илүү ихийг сэтгэдэг.
Сургууль тэр тусмаа бага анги, цэцэрлэг сургалтыг л маш зөв суурьтай тавиад өгвөл хүүхдүүд өөрсдөө сураад биеэ даагаад явчихдаг шүү дээ. Тэднийг хүмүүжүүлэх багш нар бол хамгийн зөв сэтгэлтэй, сайхан багш нар л баймаар байна. Цэцэрлэгт хүүхэд яагаад заавал томоотой сууж байх ёстой гэж. Орилж хашгирч, найз нөхөдтэйгөө тоглож өсөх ёстой. Хүүхдийн хөдөлгөөнийг нь хориод чимээгүй чимээгүй бай, суу суу, дуугүй л гээд хашгираад байдаг цэцэрлэгт орохоор. Хичээлийн цаг нь хоорондоо зайтай хорин минут л хоёр байвал болоо биз дээ. Хойч үеийн эрдэмтэд маань хүүхдийн насанд тааруулсан аятайхан сургалтуудыг зохион байгуулах бизээ.
Нас насанд тохирсон сургуулиудаар л багачуудаа бид хүмүүжүүлэн, гэгээрүүлж авах учраас Сургууль гэгч улс орны амьдралын хамгийн гол ерөн бүтцэд оржээ.
Энд нэг юм анхаарна уу? Чингис Хааны үед цэцэрлэг, сургууль гэж байсан уу? Тэр үед яаж хүмүүжүүлдэг байв сонин түүх биз дээ. Гэхдээ лав л Сургууль гэж байсан бөгөөд энэ сургуулиуд бол улс орны ирээдүйн Гэгээрлийн гол бүтцэд орсон байгааг анхаар.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.