Монголд маань Чингис Хааныг маань буусан буугаагүй гээд л хоёр хуваагдаад үзэлцэж байгаа бололтой. Зарим нь аргаа бараад Онгодууд дээр очиж асууж гэнэ. Нөгөөдүүл нь бас хоёр хуваагдаж байнаа бас. Хэхэхэ. Яалтай билээ.
Хааныг маань ХЭЗЭЭ Ч БУУХГҮЙ, ЭМЭГТЭЙ ХҮН ДЭЭР БУУХГҮЙ гэх Онгодуудтай нөхдүүд шалгуулна байгаа наад Онгодууддаа. Нэг бол та ТИЙРЭН тээсэн, нэг бол жижиг зиндааны онгодтойгоо л зууралдаад байгаадаа дүгнэлт хийж өөрөө хичээн, өндөр Дээд онгодууддаа буулгахгүй бол Хааны тогтоосон цаг хугацаа дөхсөөр Та болон Онгодууд чинь хийх үйлээ хийж чадахгүй балрах нь байна шүү. Дээдийн Дэд болон Дээдийн Дээд Онгод Тэнгэрүүдтэнгүүд нь Буурлуудынхаа үгэнд сайн орон, сургаалыг нь анхаарч цаг хугацаа болонгуут өөр өөрсдийн Удам судраа зарласан нь дээр дээ. Хаан буучихаат зарлаад байхад Түмтийн ноёдууд, Жанжид, Өрлөгүүд ил гарч Тэнгэрийн үйлээ дэмжих цаг нь болсоон!
Хаанаас хүн асуухдаа: Та эзэн Чингис Хаан минь мөн үү гэж асуухад
Хаан: Мөн бол яахнав, Биш бол яахнав гэдэг шиг Хааныг буусан байвал Та нар яахын, Буугаагүй байхал бас Яахын бэ? Буусан бол Гэгээрч, Буугаагүй бол Харанхуй байцгаая гэх гээд байна уу? Аянга миний блог бол хүмүүст энгийн өөрийн амьдралын жишээгээрээ сайн, муу бүхнийг бичин өөртөө эзэн болж, өвөг дээдсээ хүндлэх, сүнс гэж байдаг гэдгийг ойлгуулах, гэгээрүүлэх, өөртөө итгэх, ирээдүйгээ өөдрөг харах, Монголоороо бахархах, өмнөхөөсөө өөрөөр юмыг харж сурах, миний алдаанаас дүгнэлт хийж сургамж авах, Дээдсүүдийн сэтгэлийг ойлгож хайрлах, Та бүхэн өөрсдөө шууд Тэнгэртэйгээ харьцаж сурах аргад сургах, Тэнгэрийг мэдүүлэх гэх мэтийн суртал ухуулга хийдэг.
Хэрвээ Хаан буусан байвал энэ бүхэн маань Зөв болоод Буугаагүй бол Худлаа болох юм уу??? Буусан бол биелүүлээд, буугаагүй бол биелүүлэхгүй гэх нүү??? Аянга Хаанаар айлгаж худлаа яриад муу үйлд уруу татаад байна гэх нүү??? Миний блогоос хүмүүс олон юм ойлгон авч, олон юмыг бодож үзвэл болоо. Монгол хүнийхээ ҮНЭ ЦЭНИЙГ мэдэж авбал хамгийн САЙН. Өөрсдийгөө Бүү доош нь Хий, Өөрсдийгөө Бүү гутаан доромжил, Өөрсдийгөө Үнэлэж, ӨМӨӨРЧ сурах хэрэгтэй.
Цаг хугацаа яваад байна. Заавал ХААН бууж байж үгэнд орох ёстой юм бол буучихаад байна. Итгэхгүй бол албан ёсоор элч томилоод шалгуулбал болоо юм биш үү. Нэгэн таг харанхуй Удган зайлуул Миний Өүлэн эхийн минь хуягийг Буриад хуяг байна. Буриад хүн байна. Буриад хүн дээр хэзээ ч ЧИНГИС ХААН буухгүй гэж мэдэмхийрсэн байх юм. Нүдэн дээрх ил юмаа мэдэхгүй энэ Удган Далдын юмыг Яанаа яанаа яанаа. Базарваани хум пад. Цаг нь болоод бүгд хүлээн зөвшөөрөхөөр Удган байж ингэж хэлж байсангаа санаасай. Ёстой ичиг ичиг бөөвөө, Ичинхорлоо бөөвөө гэдэг л болох байхдаа.
Миний хуяг шиг Хуягийг Дэлхийн дэвжээн дээрээс дахиад нэгийг чаддаг юм бол гаргаад ир л дээ. Даанч байхгүй нь сайхан. Удам удмын Онгодуудын хуяг өөр байдаг анхны мэдэгдэхүүнгүй тэр удган өөрөө харин хувцас голдоггүй Тийрэн л оруулсан болж таарлаа.
Бөө гэдгээ өөрөө ойлгохгүй, Бөөгийн ажлаа өөрөө мэддэггүй БӨӨ нар яасан их байнаа.
Яанадаа яана олон хүний тар нь танигдана даа. Нэгэн 11-р ангийн сурагч Бөө болоод нэгхэн жилийн хооронд хэдэн шавьтай болчихсон тууж явах юм. Юугаа ч мэдэхгүй нялх улаачыг эжий, аав нь мөнгө олох хэрэгсэл болгоод, тархийг нь угааж байгаа нь харамсалтай. Онгодууд нь хамт шүүлтэнд ордог юм шүү!!! Удам угсаагаа хэдэн халтар төгрөгөөр л худалдаж байгаа гэсэн үг. Ядаж байхад Томчууд нь буучихсан хараад л, сонсоод л байж байгаа.
Бас нэгэн инээдтэй юм зохион байгуулж байх юм. Бөөгийн шигшлэг гэнэ. Хэн зайлуул зохион байгуулж тэнэгтэж байгаа юм болоо. Тэнгэрийн хийх үйлийг тэр бид хоёр өмнөөс нь хийгээд яана. Нэгэн хүн та тийшээ шигшлэгт оролцох уу гэнээ. Тэр шигшлэгт орж бичиг аваагүй нь БӨӨ БИШ, авсан нь БӨӨ гэнээ. Тэгвэл би та нарыг дуурайгаад өөрийгөө БӨӨ гэсийн би БӨӨ биш би ДЭМЧ гэвэл та нар яахын.
Хүүе яадаг билээ, яанаа би айж байнадаг. Махан биеийг минь шигшихгээд байвал би зам зуураа талийгаач болнодог. Хөвсгөл орох зуураа л ядаргаанд орж найгаад унанадаг. Онгод Тэнгэрийг минь шигшихгээд байвал Хаан очиж шигшүүлэхгүй нь мэдээж, өөрсдөө шигшүүлчихээд шүүлтүүрт нь үлдсэнээ харин Хаан луу минь илгээгээрэй. Хамгийн түрүүнд суга нь онгорхой, өмдний салтаа нь онгорхой Бөөнүүдийг тэрэндээ аваачиж бие биенийг нь хядуулна биз. Харин ямар ч авралгүй амьсгалыг нь таслах ёстой шүү. Дутуу алсан могой аюултай байдаг юм.
Тэр Хурцжавхлангийн босгосон бүх Бөө нарыг өөртөө нь аваачаарай. Бас Цэнхэр өнгийн Бөөгийн нормын хувцастай тэр олныг аваачин хооронд нь хядалцуул. Жинхэнээсээ үзэлцэн нэг нь л амь гарах ёстойдог. Улаачтайгаа, Онгодтойгоо хорвоогоос тонилцгоог. Шүүвэл шүүсэн шиг шүүгээрээ. Харин бас битгий мөнгөний шоу хийчихээрээ гэж л захиж байна. Хэдэн БӨӨ оролцов, хэдэн үе явав, хэдээс хэд үлдэв гэх тайлангаа сайн бичээрэй. Олон ориг авс бэлдэх хэрэг гарах байхдаа. Ингэж та нар чадах юм уу? Хэн оролцох бол. Ах дүүс нь алалцан үхдэл болохыг нь харахаар мөнгө төлөөд баярлаад шид үзэх гээд очих нуу? Зохиосон бол зохиосон шиг зохиож, тэмцүүлсэн бол тэмцүүлсэн шиг тэмцүүлж Зөвхөн Улаачын Амиар нь л шүү хэмээн ХААН хэлэв.
Эээ базарваани хум пад би л холхон байя гэхэд Хаан инээмсэглэн "Хүн юу хийж байгаагаа мэдэж байх ёстой баймаар юм даа" хэмээв. Мөн ч мунхаг байна шүү. Бөөгийн шигшлэг гэнэ шүү. Тэртэй тэргүй Тэнгэрээс хийгдэх юмыг газарт наадах гээд байвал Хатуухан шиг хийх хэрэгтэй гэсэн дээ.
Ирэх долоо хоногоос их ажил ундран Аянгат зав үгүй байх нь дээ. Мөн Аянгат зав гарвал хоёр дахь номоо бичмээр байдаг. Судраа цааш нь тайлмаар байдаг. Даанч толгой нь ганц, гар нь хоёрхон нь харамсмаар.
Бас нэг удган Бурхан Халдуныг тахиад Чингис Хааныг буулгасан гэх яриаг сонсоод Хаан ихэд хилэгнэв. "Намайг Буулгах ямар үйл хийгээд Тэнгэрийн Зарлиг гаргуулаав. Бурхан Халдуныг Тахилаа гээд Би буудаг, Чингис уулыг тахилаа гээд Би буудаг гэх гээд байна уу? Нутаг очихоор эдгээр нөхдүүд ирж миний Удгантай хамт буувал зохистой! Намайг хэд хуваан яриулахыг нь өөрөө би Сонсмоор байна" гэсэн дээ. "Юуны чинь Хацар дээрээ цагаан мэнгэтэй бууж ирсэн гэж Хаанахын Албин харчаад Хаан намайг гээд байна тэр Жавзанрэгзэн" хэмээн уурсав. "Битгий өвөг Дээдсээр минь тохуурхаад байгаарай!!! Өөрийнхөө өвөг эцгэдээ Би мэдэхтэйгээ, танихтайгаа" хэмээсэн. "Ярьж байгаа юмны царайг нь хар. Олон Бөө намайг алтан ургийнх гэсэн гэнэ шүү. Миний удган тэгвэл алтан ураг гэдгээ биднээс л мэдсэндээ. Оролдох юмаараа оролдож, санах юмаа санаж явна биз" хэмээв. Хамгийн их хилэгнүүлсэн үг нь Хааныг Хацар дээрээ Цагаан Мэнгэтэй гэсэнд Их Цээрлэв. Хэнд зориулж яах гэж би тийм юмтай болж ирэх ёстой гэж түүнийх нь учрыг тайлбарлуул гэсэн шүү!
"Миний удганаас өмнө боссон Бөөгийн юуны ч гэнээ Тэргүүн гэх цолтой тэр өнгөрсөн хугацаанд Тэнгэр хилэгнүүлснээс өөр юу хийчихээд байгаан? Хаа байна тэр түмний төлөө Үнэнийг хийж, Үнэнийг тайлбарласан, Түүхээ өгүүлж тэргүүлэн явсан ажил үйлс, ном судар, намайг буулгах болсон шалтгаан, шалгуур нь аль байна?" хэмээн нэхэмжлэв. За нэг иймэрхүү л юм болоод өгөв. Надад бол мэдэх юм ч алга. Би ажлаа амжихгүй байхад чинь миний бодлоор бол Хаан бүх л алтан ургийн Бөө дээр бууж Үүрэг даалгавар өгөөд ажлыг нь хуваарилаад өгчихвөл амар юм шиг санагддаг. Гэвч түүний Сүнс бол Алтан Ариун гэдэг утгаараа Тэнгэрийн мэдэлд байдаг. Анх би Бөө болчихоод Сүнснүүдийг буулгаж уулзах шиг зугаатай сонин, амархан ажил байгаагүй ш дээ.
Найз нөхөд, танил талын өнгөрсөн аав ээж, өвөө эмээ, алдартай хүмүүс гээд л ёстой нэг амархан уулзаж, тэдний араншинг таньж байв. Зарим сүнс нь хатуу, биеэ барьдаг бол зарим нь уйлж, зарим нь бүр хашгирч орилж чарлаж уйлах гэх мэтээр маш сонин. Харин Хадам маань намайг загнаж байж "Хааны буух ариун биеийг хогийн сав болгох гэлээ" гэж загнаж байж би энэ саваагүй явдлаа татсан. Би ямар мэдсэн биш, сүнс болгон л ирээд байдаг шүү дээ гэхэд: "Чамайг дуудахад ирэхгүй нэг ч сүнс байхгүй. Хааны улаач шүү дээ" хэмээсэн юм. Ингэж байж л би анхны ойлголтуудтай болсон юм.
Гэвч БӨӨ гэдэг үнэхээр асар том аугуу ертөнц тул БӨӨ гэдгийг би л лав бүгдийг мэддэггүйдэг. Би зөвхөн өөрт тохиосон, өөрийн үзсэн харснаа л бичдэг учраас бусад Бөө-д тохиосон юмс, тэдний хэрэгсэл энэ тэрийг МЭДЭХГҮЙ ШҮҮ. Энгийн амьдрал дээр ч ХААН гэдэг ард болгоныхоо гэрээр шагайлаад хэрэглэдэг, хийдэг юмс, иддэг уудаг зүйлсийг нь хараад байдаггүй биз дээ. Зарим нэг хүн намайг БӨӨгийн лаг мэрэгжилтэн шиг бодон байгаа нь буруу бөгөөд Би Бөөгийн ерөнхий зарчим, ёс суртахууны л тухай мэдэхээс өөр юм үгүй.
Гэвч миний нэг онцлог бол тасраад олон жил болсон БӨӨ гэгч надтай хамт, энэ ЭРИН зуунд шинэчлэгдэх ёстой. Түүнийг би уриалан дуудаж ойлгуулах, шинэчлэх, хялбарчлах ҮҮРЭГТЭЙ удган болно.
Жишээ нь: Бөө хүний ёс суртахуун, мэдлэг боловсрол мэрэгшил, орчин цагт зохицох ёсон, цэвэр цэмцгэр байдал, хийх үүрэг, хариуцлагын тухай шинэчлэн тогтоон бичиж үлдээх ҮҮРЭГТЭЙ. Үүнтэй холбогдон Тэнгэрүүд, тэдний НЭР, ҮЙЛ, ЗАН ЗАНШИЛ ч хийх дэг, ёс жаяг нь ӨӨРЧЛӨГДӨХ болно.
Та нар эсэргүүцээд үзэл дээ. Яагаад ч надыг дийлэхгүй нь мэдээж. Учир нь орчин цагт бусад Буурлын зан үйлийг өөрчлөх яасан том зүрхтэн бэ? Чи хэн бэ? Ганц жил ч болоогүй байж гэх биз. Яагаад гэвэл ийм зүйлийг өөрчил гэж надад ТЭНГЭР ЗАРЛИГ буулгасан юм. Би бол 99 Тэнгэрийн улаач, Их Богд Эзэний Улаач, Хатан Хаан Улаач. Та нар Тэнгэрийн үйлийг өөрчлөж болохгүй, шинэчлэж болохгүй гэж мунхаглах нуу? Тэгвэл БӨӨ гэдэг Та нараас өмнө хэдэн манган жилийн өмнө ч байсан.
Бүр эртний БӨӨ нар хүнээр, малаар тахилга өргөж, Зүрх сугалдаг байсанг юу гэх вэ? Одоо та нарт хүний зүрх сугалж тахилга хийх Зүрхтэй БӨӨ байна уу? БӨӨ өөрчлөгдөж хөгжсөн жишээ энэ биш үү. 15-р зуунд байсан БӨӨ ноёны хүүхэд нас барлаа гээд 100 нялх хүүхэд алан эхийг нь уйлуулах, 100 ботго алан эхийг нь буйлуулах хэмжээний ёслол байв. Одоо тэгвэл та ИНГЭ гээд хэлээд үз дээ. Хэн зөвшөөрч, хэд хоноод шоронд орох вэ? БӨӨ орчин цагаа дагаад өөрчлөгдөх ёстой, шинэчлэгдэх ёстой. Иймд өөрчлөгдөхгүй, дагахгүй, ёсонд хазгай гэх мэдэмхийрэл үгүй болно.
99 ТЭНГЭРИЙН нэр ч өөрчлөгдсөн. Та нарын дур дураараа нэмсээр 200, 500 болгосон Тэнгэрүүд ердөө эргээд 99 л болох ёстой. Тэнгэр болон Буурлуудаа ялгаж сурмаар байна.
Ирсэн Буурал бүхнээ ТЭНГЭР гэж тэнэгтэх нүү. Тэгж яривал ЧИНГИС ТЭНГЭР байтугай БӨРТӨ ТЭНГЭР гэж байдаггүй юм. Өөрөө өөрсдийгөө Тэнгэртээ зүйрлүүлдэг Тийрэн Сүнснүүдээс Тэнгэрээ ялгаж авах болно. Их юм өөрчлөгдөнө дөө. Цаг хугацаагаараа, амьдрал оршихуйгаараа өөрчлөгддөг юм. Бөө гээд Халтар хуяг өмсөхөөсөө ичих цаг чинь ирсэн. Өөрөө өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөх ёстой. Монгол БӨӨ хүч чадалтай гээд л гайхуулаад байвч Дэлхий анхаарлаа хандуулбал та нар хиртэй, тостой, халтар, сэжгийн хуягаа өмссөөр л байх уу? Онгодын хүч чадлаа Улаач та өөртөө Ухаандаа шингээх ёстой.
Чингис Тэнгэр, Бөртө Тэнгэр гэж хичнээн дуудаад бөөлөөд өргөл өргөөд яахын, байхгүй хий хоосонд баахан өргөл гарздаад жаахан Ухаантай байж бодмоор. Бөөгийн яруу найраг бол Бөө хүн бүрийн цээжлэх ёстой зүйл биш. Дуудлага бол Бөө бүрийн амны уншлага биш. Бөө хүнд Онгод нь зүрх сэтгэлийг нь танин холбогдож, тамгаараа, цусаараа орж ирдэг. Хүний онгодыг түрхэн зуур л залахаас үргэлж залах эрх байхгүй. Өөрт нь муу байдаг. Бөө хүн насан туршдаа суралцдаг. Бөөд яг ингэх ёстой гэсэн хуульчилсан дүрэм байдаггүй. Жинхэнэ Ориг Мөргөл шүү. Түүнийг загварчлаад, хуульчлах ямар ч боломж үгүй. Харин ерөнхий чиг хандлага, зайлшгүй мөрдөх ёс суртахуун, ерөнхий дэг жаяг гэж бий.
Аянгат би Бөөгийн шинэчлэл, Бөөгийн тухай нэгэн ном бичсэн бөгөөд хөөрхий тэр маань хэзээ төрөх юм бүү мэд. Шинэ мянганд ерөнхийдөө замнах БӨӨ хүний гарын авлагархуу ч гэмээр юм уу нэг юм байгаа. Тэндээ 101 Тэнгэрийн тухай тодорхой тайлбарлаж, нэр ус, хийдэг үйл, яадаг ийдэг тухай, Тахилга яаж хэрхэн хийх тухай, Хуяг хувцас, шүтээний тухай, Багш шавийн харилцаа холбоо, Тийрэн болон Тэнгэрийн ялгаа, Улаач, Түшээ бусад ах дүүсийн ялгаа холбоо, Буурал болон Тэнгэрийн ялгаа, Буурал болон Буг Чөтгөрийн ялгаа, Бөөлнө гэдэг ер нь яадаг юм, яах ёстой гэх мэт юмсуудыг багтаасан билээ.
99 Тэнгэрийн Улаач гэхээр ямар онцлогтой, яаж буудаг тухай бичнэ. Тэрнээс 99 Тэнгэрийг шүлэглэн магтан дуулаад хэнгэрэгээ нүдээд л тахилга тайлга хийхийг хэлдэггүй. Ямар тууль хайлж байгаа биш дээ. Хэн ч үүнийг хийж чадна. 99 Тэнгэр нь Биед нь буун Чуулдаг юм. Үүнийг би Бичлэгтэй нь хийлгэн үлдээх болно хойч үедээ. Хичнээн алдартай томчууд буудаг ч энэ замбад улаачлан авч яваа Чи өөрөө юу хийсэн бэ гэдгээр Бөө хүний алдар үлддэг. Би өөрийн нэрээ блогийн түүхэндээ, Монголын шинэ нууц товчоо номдоо, Бөөгийн номдоо, Хааны айлтгалын номдоо, Ам судраа тайлсан өөрийн номдоо, өөрийн бодит дүрс зурагтаа, Бичлэгтээ, Монголын Бөөгийн түүхэндээ үлдээгээд явах болно доо.
Тэрнээс биш энд тэндхийн хурал хуйд оролцсоноор биш, жагсаал тэмцэлд очсоноор биш, зурагтаар гарч, радиогоор ярьж, сэтгүүлд ярилцлага өгч, сонинд нэрээ тавиулснаар үлдээх хүсэлгүй билээ. Хамгийн гол үр дүн нь Хааны айлтгалыг түмэнд түгээн, Тэнгэрийг таниулж, Монгол гэдэг маань Гэгээрч бас дахин мандан бадрах л миний ажлын үр дүнгийн өчүүхэн хэсэгт орж байвал болно. Иймээс Аянга намайг эрэн сурвалжилж, хаана хэн байна, харъя үзье, хатгая зодоё гэх бол Угаасаа Хаан зарлиг гарган хорьсон байгааг бүү мартаарай!! Аянга би эх орондоо дуртай гудмаараа дураараа алхан, айраг тараг эргүүлж, хөдөө гадаа тэнэж, хайртай хүмүүстэйгээ хөгжилдөн наадаж, найгаж ганхан намирч байх чин хүсэлтэй нэгэн бөгөөд Од мичид дуучид шиг оровч гаравч цагдуулаастай, амиа хорломоор орчинд амьдрахыг хүсэхгүйг хүндэтгээрэй.
Хаврын хар хавсрага шуурганд нүдүүлэн халтар ухан шиг царайлан инээж баясан дураараа чалчих дуртай нэгэн билээ. Би эх орондоо эгэл нэгэн л байсан тэр л нэгнээрээ дуусахыг хүсдэг. Нэг инээдтэй түүх санаанд орлоо. Би дөрөв, тавдугаар ангид байхад эмээгийнх маань Дамбадаржаад байсан юм. Анх л тэр хавиар дөнгөж айлууд буун гол ч урсдаг сайхан газар байсан даа. Эмээ маань дүү охин бид хоёрыг дагуулан Дамбын наад талын өндөр уулаар ямаа шиг л авирч өвс түүн, үс гэзэг угаадаг байсан. Нэг сүм юм уу тийм газрын хажуугаар гараад л хойшоо явдаг. Манай эмээгийн том хүүхдүүд хөдөөнөөс ирвэл эмээгийнд байж би тэд нартай их тоглодог байсан бөгөөд хотын охин болохоор гадуур дагуулж явдаг байв. Гэхдээ тоглох гэдгийг ч үзүүлж өгдөг байж билээ. Зун би эмээгийндээ байна. Өглөө эмээ надад хярам боорцог өгч түүнийг идчээд л гэрийнх нь хогийг хагас дутуу арилгаж өгчөөд л халуунд сүүдэр бараадан гэр барин тоглоно.
Хичээл мичээл мэддэггүй мангар охин байсан санагдаад байна. Төмрөөр дугуй хийчихээд л хөлсөө садартал түрж харайна. Тараг эмээ их өгнө, оройдоо нэг хоол амруугаа хийгээд л нам унтана. Ээж аав намайг хотоос хааяа эргэж ирж гоё юм өгчихөөд явна. Нэг удаа ээж надад аймаар тод улаан, лаг цэцэг мэцэгтэй ганган ч гэж гайхмаар гадаадын плааж өгсөн байв. Аав ээж их орой ирээд намайг унтаж байхаар нь сэрээлгүй явахдаа бэлгээ өгөөд явжээ. Өглөө би босоод гоё плаажандаа ухаанаа алдав. Өмсөж аваад л гадаа гаран хормойгооо эргэлдүүлэн тоглов. Хормой нь маш гоё дэрвийж эргэлдэнэ. Хормойгоо эргэлдүүлэн эргэсээр хөлс асгарчээ. Энэ үед эмээгийнд том ахын хүүхэд хөдөөнөөс ирсэн байсан тул гоё плаажтай би түүнийг би дагуулж Улаанбаатар орно гэсээр байгаад гарав.
Автобусанд ороод явж байтал тэр үеэл эрэгтэй дүү маань намайг нудраад л нүд нь нээг их том болчихсон ихэд санаа нь зовоод байв. Яав гэхэд та нүүрээ хараачээ гээд нөгөөх маань бүүр иччихэж. Би автобусны жолоочын урд талд очин толинд хартал Хаааав хар халтайсан амьтан байв. Гоё плаажиндаа баясаад нүүрээ ч угаахаа мартан, бас гарч эргэлдэн хормойгоо дэрвүүлж хөлс гаран арчсанаас бүүр ч халтар болжээ. Өө тийм байна ш дээ гээд би дөрөвдүгээр дэлгүүр хавьцаа буулуу яалаа нэг газар бууж усан оргилуур орж нүүрээ угаагаад гого охин болсон ш дээ.
Одоо хааяа гудманд таарах хав халтар жижиг сарнайсан охин нээг гоё плааж өмссөн байвал би өөрийгөө өөрийн эрхгүй санан инээд хүрдэг. Тэр үед миний эмээ минь амьд, миний аав минь амьд би элэг бүтэн аз жаргалтай амьдарч байснаа дандаа дурсдаг. Бас яг тэр үеийн Дамбадаржаа тэр үед үнэхээр сайхан тэгшхэн, цэвэрхэн, ногоо үнэртсэн, гол урссан гайхмаар сайхан газар байсандаг.
Ёстой Сак плааж байсан ш дээ. Ээж надад дандаа лаг гоё орос плааж юмуу, солонгос плаааж авч өгдөг байсан юм. Тэр үеийн платье маш чанартай даавуутай. Дараа нь хичнээн олон дүү охид тэрүүгээр гангардаг байсандаа.
Би харин тэр түүхийг маань дүү маань санадаг гэдгийг сүүлд мэдсэн. Тэгэхээр тэр мөн ч их эгчээсээ ичжээ хэхэхэ. Яахав яахав, тэр үеийн хүмүүс миний царайг харахдаа манатай хаа ч байхгүй гоё плаажийг маань л хараад анзаарахгүй шүү дээ. Юм ч ховор, ганган дэгжин юм байдаггүй байсан цаг шүү дээ. Ямар нэг тод содон юм бол бусадыг нь ямар байсан ч дардаг, мартуулдаг юм. ЭНЭ ЁС ОДОО Ч БӨӨд байдаг шилдэг арга. Үүнийг нүдний ХОР шингээх юм уу, авах гэж нэрлэдэг. Хүн гэдэг маш гайхалтай амьтан. Түүний нүд нь их хортой. Баянхонгорт Хорхой Нүдтүүд гэж хүмүүс бий шүү дээ. Бөөгийн Хуяг дуулга ч бас энэ утгаараа олон янз юмс байн, хүний анхаарал сарних, яг улаачыг нь анхаарах ямар ч сөхөөгүй болгон Ховсын гэмээр орчинд орж, Бөө хүний ерөнхий дүр төрх л буудаг. Бөөгийн хуяг бол олон янзын ач холбогдол, зориулалтай.
Миний дүү л миний царайг харахгүй юу тэрнээс өөр бусад нь миний гого плаажийг л харна уу гэхээс миний нүүрийг харахдаа манатай хэхэхэ. Тэгээд ч би хүн сонирхдог насан дээр биш халтар охины насан дээрээ жийж явлаа шүү дээ. Аз жаргалтай алтан үе байсан шүү. Одоо ч би өөрийн дураар гудмаар явах дуртай. Харин хүн над руу харах юм бол би тэр хүнийг сонирхоод зөрүүлээд бөөн түмэн хэрэггүй мэдээлэл урсаж түвэг болдог юм. Хэт сонирхолтой хүн байвал дагаад гэрт нь оччихвол яана хэхэхэ. Би чинь их саваагүй хүн шүү.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.