Энэхүү доод хэсэгт хүмүүсээс асууж болох асуултуудыг эдгээр хүмүүс санан сэдэж асууж санал асуулга явуулж байгаа билээ. Энэ хүмүүс бол Чингисийн Монгол группын идэвхитэн залуус бөгөөд ийм асуултууд гарч ирж магад хэмээн асуулга явуулсанг би заримыг нь, Хаан заримыг нь хариулж бичив. Би бол зарим асуултанд нь уур хүрээд дэлсээд авмаар л байлаа. Харин Хаан ер тоосонгүй хариулт бичжээ. Монголд хууль хяналтын байгуулага бол шороо байтугай шалбаагт хутгалдсан, авилгалд идэгдсэн, Үнэн мөнийг тодруулах ч хүсэлгүй байгаа нь олон баримтаас харагддаг. Хамгийн шударга байх ёстой байгуулага бол Хуулийн байгуулага байх ёстой. Үүнийг бэлддэг сургууль байх ёстойсон. Нэгэн тохиолдол ихэд бухимдууллаа. Хэрхэн шийдэгдэхийг нь харан байж дараа дүгнэлт хийе дээ. Доор болзошгүй асуултуудад хариултыг толилуулав.
- аааа өөөө Монголчууд гэгээрч, хөх монгол дахин сэргэсний дараагаар юу бидний зорилго болох вэ?
Гэгээрхэд хязгаар үгүй билээ. Хөрст дэлхий, Ертөнцийн амьтай бүхэн амар тайван орших хүртэл цаг хугацааг яг одооныхон үзэхэд бэрх ч түүний төлөө л Монгол гэдэг үндэстэн энэ дэлхийд бүтээгдсэн заяатай улс.
Өнөөдөр хэдэн билээ Хөөө. Түүнээс Хааны төрсөн он өдрийг хасчихаа Хөө. Хаан бол Мөнхийн настай юм.
- Eni Enijrock чингис хаан буусан гэдгийг яаж батлах вэ?
Харах боломжгүй хүмүүс Хийж байгаа үйл, хэлсэн үгээр л дүгнэнэ дээ. Харах аз нь шовойсонгууд нь Хаан өөрөө буух үед нь буултанд суугаад уулзана биз. Үг ,Үйлээс нь гадна бодит зураг, бичлэгүүдийг шинжлээд, хэмжээд, жигнээд үзэцгээнэ биз. Тэгээд ч итгэхгүй бол таны л таалал мэднэ дээ. Та өөрөө Хир зэрэг оюунтай, хир тархитай хүн бэ гэдгээ бас хэмжээд, жигнээд, шинжлүүлбэл зүгээр байхдаа.
- Mandakh Naraa Хаан эргэж ирсэн хамгийн гол зорилго?
Хүмүүсийг Мунхаглалаас аварч Гэгээрэл рүү чиглүүлэх, Дэлхий ээжийгээ аврах.
- Mandakh Naraa Яагаад заавал энэ цаг үед гэж?
Цаг нь болсон болоод тэр дээ. Энэнээс цааш хэтэрвэл Хүн төрөлхтөн өөрөө өөрсдийгөө устгах учраас Тэр. Дэлхий ээжийн хэвлийг эргүүлж сэгсрэх хүртлээ мунхарсан учраас хүмүүст сануулах цаг болсонд ирлээ. Өмнөх замнал чинь юунд хүргэснийг ухааруулах, нүдээ нээхийг, ухаан орон сэрэх хэрэгтэйг харуулах гэж буусан.
- Saagii Gambaa Тэнгэр Монгол Газар гэж юу гэсэн утгатай юм бэ?
Энэ үгийн утга Блогт бичсэн байгаа. Блог уншсан хүн бол ингэж асуухгүй дээ. Гэхдээ яахав дахин хэлэхэд Энэ үг бол Монголчуудын босоо заяаг сэргээх тарнит үг юм. Монгол хүн Тэнгэрлэг. Энэ үгийг сайн бод. Та энэ үгийг хэлүүт Тэнгэрийн туяа таны зулайгаар орон Таны ХӨХ ТАМГА буюу МОНГОЛ гэх дархлааг чинь эрчимжүүлнэ. Үүнийг жөнтобэ бодис гэдэг. Ам сударт нэр нь байгаа. Таны биеийн дархлааг эрчимжүүлэн биеийг чинь эрчим цэнэгээр хангаад та газар гишгэж л амьдардаг Тэнгэрийн амьтан биш гэдгийг сануулан Газарт шингээд эргээд Тэнгэрээс шинэ эрчим ирнэ. Монголчууд ганц Тэнгэрийн амьтад биш ээ. Тэд бас Эрлэгтэй байдаг юм. Энэ эргэлдэх эрчим нь хэрэв таны биед муу юм байвал хөөн Газарт Эрлэг, Там руу хөх шидтэй. Нэг л хэлээд болно гэж бодож болохгүй. Байнга өөрсдийгөө цэвэрлэн энергижүүлж, эрчмээр тэтгэж байх хэрэгтэй байдаг.
Учир нь Та ямар нийгэмд амьдарч байгаа билээ. Нил хар сүнстэй, хар энергитэй орчинд амьдрах болсон учраас өөрийгөө Нар, Сарны эрчим, Сүүн эрчмээр цэвэрлэн ариутгах ёстой юм. Таны Хөх бодис сэргэх, цэвэрлэгдэх тусам Ухаан тань уужим болон саруулсана. Энэ үгийг та чин сэтгэлээсээ Тэнгэрийг мэдэрч, өөрийгөө мэдэрч, Газрыг мэдэрч хэлж хийх ёстой. Та ингэх тусмаа л аугуу их хайрыг мэдэрнэ. Тэнгэрээс ирэх онгод, элчүүд таны биеийг хэрхэн цэвэршүүлж, бас хайрлан муу муухайг нь хэрхэн Газар их өөртөө шингээж байгааг мэдрэх тусмаа Та тэднийг өрөвдөн хайрлаж, баярлана. Тэд ч бас амьтай, ажлаа хийж буй учраас таныг ухаарах тусам баярлан танд шинэ шинэ боломж, азаар бэлэг барьдаг юм даа.
- Saagii Gambaa Энэ үгийг хэлэхгүй бол яахын?
Хааны Тэнгэрийн ГЭРЭЛ гэсэн айлтгалыг л сайн унших хэрэгтэй. Хааны гол зэвсэг юу гэж бодож байна. Хаан Тэнгэрийн Хаан шүү дээ. Тэр бусдаас юугаараа ялгарч байж Тэнгэрийн Хаан болох ёстой вэ? Ухаан, хүч чадал, үлгэр дууриалаараа. Ухаантай нь бол та маргах юм даанч байхгүй. Тэр энэ дэлхийд амьдарч хүн биетэй байхдаа өөрийн ажил үйлс, амьдралаараа батлаж чадсан. Үлгэр дууриал үзүүлж чадсан. Түүний хэлсэн үг, судруудыг ҮНЭН гээр нь уншиж үзэх хэрэгтэй. Хичнээн жил харийн хүний үгээр та нар явах вэ. Хааныг муулсан байлаа гэхэд яагаад нөгөө талыг нь харж бас болдоггүй юм. Тэр хар мянган гэдэг нийгэмийг яагаад та нар бас харж мэддэггүй вэ. Тэгвэл хүч чадал нь Хааны зөв байсан учраас Тэнгэр түүнийг ивээн дэмжсэн юм. Тэнгэр дэмжинэ гэдэг бол Тэнгэрийн гэрэл, Тэнгэрийн тулган хүлээлгэлт бас байна гэсэн үг. Нар, Сар, Оддын гэрлээс та хаана нуугдах вэ дээ.
Энэ 21 р зуун бол хүн төрөлхтөн тархи нь хөгжсөн зуун учраас энэ удаагийн зэвсэг бол ГЭГЭЭРЭЛ. Өмнөх хар мянганд гэгээрүүлэх гээд ч нэмэргүй хар тэнэгээр дүүрэн байсан учраас Илдээр номхотгосон. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ. Ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг биз дээ. 13 р зууны хүмүүс болон 21 р зууны хүмүүсийн Тархины хөгжлийн асар их ялгаа байгааг та нар өөрсдөө мэдсүгэй!
Гэгээрлээс зугтаасан бүхэн Тэнгэрийн Гэрлийн шийтгэлд өртөн сүйрэх жамтай. Учир нь тэр шидэт тарнит үг бол Гэгээрлийн эхний л хаалга юм. Та энэ үгийг хэлснээр Нар, Сар, Оддоос ирэх туяанаас өөрийн биедээ шингээн биеэ дасгасан байгаа. Харин цаг нь дуусахаар энэ үгийг хэлж биеэ дасгаж байгаагүй, эсэргүүцсэн бүхэн Туяаны хордлогод өртөх болно. Нэг ёсны Лазер зэвсэг юм. Та нар одоо хатиг гарах юм уу, ямар нэг өвчинд лазер туяаг ашигладаг эмнэлгийн практик мэднэ шүү дээ. УВЧ аппарат гээд тэр бол туяаны аппарат. За яахав мэрэгжлийн хүмүүс Энэ туяаны Ач холбогдол болон Хорыг сайн тайлбарлана биз ээ.
- Saagii Gambaa Зураг дээрх нарны хүрээ гэрэл нь байгалийн үзэгдэл ш дээ, тохиолдол биш гэж яаж батлах вэ?
Хүн гээч та бүхэн ч гэсэн байгалийн амьтан буюу байгалийн үзэгдэл ш дээ. Та нар газар дээр гишгэж байж явж, тогтож, алхдаг. Та нарт далавч байхгүй учраас агаараар явж чадахгүй. Та нар ус л ууж байж хатаж үхэлгүй амьдардаг. Та нар агаар л амьсгалж хэдэн минут амьд амьдардаг. Та нар бол Байгалиас 100 хувь хамааралтай байгалийн үзэгдлүүд. Та нар ам, хамраа түгжээд 30 минут амьд байх гээд үз. Тохиолдол мөн бишийг шалга. Тэгвэл байгаль бүхэн амьтай байдаг юм. Дэлхий өөрөө, энэ галактик өөрөө амьтай байдаг юм. Нарыг гаргахгүй болгочихвол та нар яах вэ? Хөлдөж үхнэ. Сарыг гаргахгүй бол та нар шатаж үхнэ. Салхи, Бороо, Цас байгалийн үзэгдэл ч тэд байхгүй бол яадаг билээ.
Салхиар үрээ тараах цэцэгс яах болж байна. Салхиар цэвэрлэгдэх ертөнц яах вэ? Бороо, цасгүй бол цэцэгс ногоо билээ. Ногоо идэхгүй бол мал чинь яах билээ. Малаа идэхгүй бол та нар яах билээ. Ногоо таридаг, үр тариа хураадаг та нар хэний хүчинд юу идэж ХООЛ иддэгээ санаж яв. Нар бүхнийг ивээн илчээ өгөн дулаан ялгаруулахгүй бол та нар яадаг билээ. Тэд амьтай учраас л ажлаа хийдэг юм.
Блогт баримт нь байгаа Бөөлөхөөс өмнө гээд зураг нь бөөлж байх үед, бөөлсний дараа гээд л бодит зурагт итгэхгүй бол бөндгөртэй явсны хэрэг ч алга. Сүнс байгаа нь үнэн. Тэд өөрийн нүүрээ биеэ ил харуулаад та нартай ярих болж байна уу. Тэд байгаагаа байгаль амиараа харуулахаас илүү юу шаардана вэ.
- Saagii Gambaa Хаан орчин цагийн хэл мэдэхгүй, тэр үеийнхээрээ ярих ёстой биш үү
Хаан бусдаас онцгой нэг чанар нь энэ дээ. Бусдын буурлууд бол хэнгэрэг дэлдүүлэн байж бууж байхад Хаан бол 24 цагаар хамт амьдрах чадвартай. Тэр орчин цагийн хэлийг байтугай орчин цагийн текник технологийг улаачаараа дамжуулаад хийж бүрэн чадна. Иймээс л Улаачаа шахан ихийг мэдэх, сурахыг шаарддаг. Хуучин цагийн хэлээр яриад Чи Хааны хэлийг ойлгох бил үү. Ярих байтугай ном нь судар байхад Та нар тайлж чадахгүй хичнээн жил судлаад байгаа биз дээ. Та нарыг тэр цагийн хэлийг сурахыг хүлээсэн нь дээр үү? Хаан энэ цагийн хэлээр ярьсан нь дээр үү? Хаан өөрийгөө гайхуулах гэж бууж ирээгүй Тэнгэрийн ажлаараа буусан, Тэр үргэлж өөрчлөлт шинэчлэлийг хийж, өөдөө дэвшиж хөгжих замыг заадаг учраас урагшаа өмнөх зуун руу чирдэггүйгээрээ бусдаас Онцгой юм.
- Saagii Gambaa Бусад бөө нар хаан мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа юу?
Хааныг бусад Бөө нар хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүй нь ер хамаагүй. Тэнгэрийн Дээдүүд нь ч өөрсдөө буун үйлээ хийж байгаа. Хаан гав ганцаараа буун үйлээ хийхээр ирээгүй. Түүний Өрлөгүүд, Жанждууд, Баатрууд буудгаа буугаад үйлээ хийж байгаа. Харин тийрэн сүнснүүд юм уу газрын Бөө нартай хольж хутгах хэрэг үгүй.
- Purevjamts Purev 2012 оны 12 сарын 21 нд юу болох вэ ?
Энэ өдөр бол Монгол Тоолол эхлэх өдөр. Тэнгэрийн цаг мэндлэх өдөр. Энэ өдөр бүх Монголчууд Тэнгэрт хандан Морин цагт залбирах өдөрдөө.
- Purevjamts Purev Монгол орон дахин сэргэн мандахын тулд бид юу хийх вэ ? энэ асуултыг их тавина даа
Монгол орон Тэнгэртэйгээ ойр байсан бүх цаг үеүдэд Мандан бадарч байсан түүхтэй. Энэ мянганд бол Гэгээрэл гэдгийг л нийтэд түгээвэл Гэгээрлийн Мянган эхлэх боломж бүрдэнэ. Иймээс ердөө бүх нийтээрээ ГЭГЭЭРЭХ хэрэгтэй.
- Purevjamts Purev монгол угсаатан бууран доройтох болсон шалтгаан нь юу вэ?
Тэнгэр шүтлэгээс холдон, хүний юм бүхний өнгөн талыг нь хуулж халуун будаа үмхэлснээс л болсон доо. Өнгө, мөнгө, шунал гэдгийг л өмнөх зорилгоо болгон худал хуурмаг бүхнийг өндөрт өргөснөөс л болсондог. Түүхээ мартан, өвгөдөө хаяж, өөрийн ухаанаа гээсэн улс яаж өнгөтэй өөдтэй явах вэ?
- Baigalmaa Luvsannyam Khaan yagaad emegtei ulaachid buusan yum be?
Хаан би бол Тэнгэрээс унаж, газраас ургаагүй. Эхээс мэндэлж энэ дэлхийд төрсөн. Дээрээ ч Тэнгэр эцэг, Тэнгэр ээжтэй хүн. Монголчууд хэзээ ч эмэгтэй хүнийг дорд үзэж, доош нь хийж байгаагүй. Түүнийг Түүх гэрчилнэ. Арга билэг хэмээн шүтэж, Хаан, Хатан хэмээн хүндэлж ирсэн угсаатангууд юм. Энэ мянган бол Гэгээрлийн мянган. Мөн шинэ мянган юм. Шинэ мянганыг эхлүүлэхэд унтсан дарагдсан амь бүхнийг ЭХ ХҮН л амилуулна. Иймээс миний удган энэ бүхнийг амилуулаад дээдийн дээд Тэнгэр удган цол авсан. Тэр бол мянганы эжий болсон түүхтэй. Түүний амилуулсан ЗүрхХайрханыг тахихдаа та нар түүний шидийг үзээгүй гэх нүү.
Түүний амилуулсан Нар, Сар, Оддын амийг өдөр бүр харахдаа та нар итгэхгүй байгаа хэрэг үү? Түүний амилуулсан ирэх мянганы цаг хугацаагаар та нар амьдрах болно доо. Ийм заяатай эмэгтэй хүнд буусан нь Хааны буруу юу? Миний Тэнгэр удган бол эгэл нэгэн Улаач ч биш. Эгэлгүй нэгэн билээ, энэ мянганы эжий нь билээ. Ийм хүнд буухгүй бол би Хаана, Хэнд буух вэ?????? Түүнд л буугаадах гэх эр чинь тэгээд байна уу? Тэр юу хийж чадсан болоод Хаан намайг залах эрхтэй юм бэ??? Энэ асуултуудад хариу хэлдээ тэгвэл.
Хар мянган 13 р зуунд эр хүний чадал тэнхээгээр, ирт мэсний эрдэм чадлаар мянганыг өөрчилж байсан бол энэ зуунд би мэс эргүүлэхээр буух болж байна уу? Түүхээ уншиж, түүхээ харж, цаг хугацаа, орон зайгаар сэтгэж сурах хэрэгтэй.
- Baigalmaa Luvsannyam Mongoltenger Unen TBB yunii uchir baiguulagdav?
Түүнийг эздээс нь асуусан нь дээр дээ.
- Nyamsuren Nyam chingis haanii akademi bolon busad baiguullaguudtai hamtarch ajilladag u? ajilladaggui bol yagaad?
Эдгээр залуус бол шинэ эриний бүтээн байгуулагчид.
- Nyamsuren Nyam baiguulagdsanaasaa hoish uy hiisen be ?
Тэд маш их өндөр боловсролтой, ухаалаг, шаламгай, гайхалтай залуучууд байлаа. Ирээдүй тэдний гарт гэдгийг л юу юунаас илүү ойлгосон залуус гэж бодож байна.
- Nyamsuren Nyam yamar humuus tanai TBB-d elseh bolomjtoi be?
Mонголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэн бүгд л элсэх байхдаа. Эздээс нь асуу. Хаан би юу хэлэхэв.
- Nyamsuren Nyam tanai baiguullagad elsehguigeer tengeriin uzliig surtalchilaad yabj boloh u?
Бололгүй дээ. Хэн ч байсан Дэлхийг аврахыг хүссэн хүн бүр л хийх ёстой ажил.
- Tsezar Caesar chinggis xaan hesee ch emegtei ulaachid buuhgui?
Тэгвэл Чи баталчих. Тэнгэрийн зарлиг үзүүлчих. Хийсэн бүтээснээ харуул даа.
- Munkhbat Khurelbaatar Ezen haan hezee 9 urlug, busad buu nartai negdeh bol?
Улаач нарын ухаан мэднэ. Хичнээн том онгодтой байлаа гээд энэ ертөнц дээрхи улаач нь ухаан муутай бол Хаан би хүлээн зөвшөөрөхгүй.
Нэгдэж бөөлөх цаг хугацаа, дуудлагыг Тусгай айлтгал бичиж блогт тавьсан байгаа.
- Munkhbat Khurelbaatar Ezen haanii uil engiin humuust herhen medregdeh bol? Uuruur helbel hiij bui uiliin ur dun ni hezee medregdej ehleh bol?
Мэдэгдээд эхэлсэнг та бүхэн харж байгаа байх. Өдрөөс өдөрт нэмэгдэх блог уншигчид, энэ байгуулагдаад байгаа Монгол Тэнгэр Үнэн байгуулага, өөрөөр амьдрахаар тэмүүлээд ирсэн энэ олон түмэнг үгүйсгэх зүрх байхгүй биз ээ.
- Munkhbat Khurelbaatar Uvur mongol, dan gants uvur mongol gelgui, busad mongol tuurgatanguudtaigaa hezee negdeh bol?
Энэ бол Тэнгэрийн үйл хэрэг. Түүхээ судла. Халх Монгол хэзээ гэгээрч хамгийн оройд гарна тэр цагт хүссэн хүсээгүй, бусад Монгол угсаатнууд эргэн нэгдэх л болно. Нэг сэтгэл зүрх, нэг цус урсаж л байгаа.
- Tsezar Caesar Sorhagtan behi hatnii sudar ni Bible-s ish tataj hiisen nomlel gesen unen uu?
Намайг Та нар Исүс Христийг дуурайсан гэх гээд байна уу? Миний зүс царай ч, ухаан бодол ч, үндэс угсаа минь ч өөр юмсан. Хийсэн, хэлсэн, идсэн уусан минь ч өөр л байсан юмсан. Харин одоо зарим нь өөрийгөө түүний үр гэдэгт л итгэх гээд байх болждээ. Нэг мөсөн Арьсаа солиулбал яасан юм.
Тэр номыг Амьтай гэж миний удган өөрийнх нь хэлээр блогоороо нэг хашгирсан гэдэгдээ. Эзэн би өөрийн номын тухай өгүүлэн орхисон нь ч бий. Араас нь ирээд буухаас илүү өөр юм юу шаардана вэ?
- Tsezar Caesar Nurzed gej hun ashgiin zorilgoor hunees dam sonsood altan sudar geechiig zohioson gesen. ene teleer buur doctor Nagaanbuu guain niitlel baigaa? iim demii yumiig olond tugeeh hereg bna uu?
Миний удган төрөлхийн шооч хүн. Ногоонбуу гээд аль хэдийн шоглоод авсан. Амаа татаж байхыг би сануулдаг ч аль хэдийн л хэлээд авдаг юм. Хүнээс дам сонсоно гэнээ. ХААААХахаххаа. Нагаанбуугаас өөрөөс нь дам сонссон гэх нь холгүй байх чинь. Тэр судрыг нэг хүний тархи оюунаар бичиж чадахгүй онцлогтой. Тайлж ч чадахгүй Онцлогтой юм. Түүнийг Монгол гэх үндэстэн оршин байх бүх үеийн түүхэндээ өвөг дээдсүүд нь үлдээж, үр удмууд нь үргэлжлүүлсээр ирсэн юм даа. Та нар ч үүнийг үргэлжлүүлэн энэ цаг үеийн сургаалийг нэмэн бичих болно.
Тэнгэрт ч гэмээн зэрэг зиндаа гэж юм бий. Хэдэн оны хэн гэдэг Сүнс вэ, Хаана суудалтайг нь өөрсдөөс нь асууна биз. Тэнгэрийн хэргийг хүссэн Сүнс бүр мэдвэл Тэнгэр гэж байгаад яах вэ? Хааны хэргийг хамаг олон мэддэг бол Хаан гэж байх хэрэг юув???
- Nyamsuren Nyam buh boo ongoduud chinggis haaniig buusniig zaaval medej baih estoi uy
Алба үгүй. Бид өөрсдөө өөрсдийн хэргээ хийчих чадалтай билээ. Энэ замбативд хэрхэн өөрийн отог омгийн нэрийг ямар хэмжээнд гаргах нь зөвхөн Улаачынх нь ухаан л мэднэ. Иймд бид шаардаж шахахгүй. Энэ замбативд өвөг дээдэс бид амьдарч байгаа биш Үрс та нар л амьдарч байгаа. Түүхээ хэрхэн бүтээж, түүхээ хэрхэн үлдээх нь та нарын оюун санаа, хоёр гарт чинь л бий. Өвөг бид яахав Үнэн түүхийг л өгүүлж, урдах замыг тань гэрэлтүүлэхээр л буусан билээ. Заавал Бөө байж л надтай нэгдэх хэрэгтэй юу? Үгүй шүү.
Монгол бусад үрс нь хүн биш юм уу? Аль хэдийн дээд өвөгчүүдийн ухаант үрс надтай нэгдээд ажлаа амжуулаад эхэлсэн шүү дээ. Тэдэн дотор Бөө нь ч байна, энгийн нь ч байна. Гэхдээ Монгол хүн бүрийг энгийн гэж хэлж болохгүй. Тэд бүгд Тэнгэрийн үрс. Бүгдэд нь онцгой чадал, авьяас байдаг юм даа. Тэдний хэн нь ч тэнгэртэй холбогдох бүрэн боломжтой. Тэнгэр Монгол Газар үгээр тэд холбогдож сурсан билээ. Үүнээс цаашхыг
Өөрсдийн чинь Мэлмий мэдтүгэй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.