Wednesday, October 5, 2011

Эрлэг ирж буй зураг

Хүмүүс зураг оруулахаар хаана юу байгааг нь олж харж чадахгүй байна гээд бөөн гомдол.  Ингээд Солонгост байдаг мундаг Монгол оюутан надад миний зургийг тодруулж өглөө. Их баярлалаа. Би зурж чадахгүй юм чинь яахав дээ.  Зургийг харьцуулж харна бизээ.  Газар доороос ургасан энэ зураг бол надад зориулан зургаа гаргахыг зөвшөөрсөн, анх удаа гадаа шөнө, хол, танихгүй хүмүүст очиж бөөлөх намайг Эрлэг аав маань өөрийн биеэр ирж хамгаалсан юмаа. ЭРЛЭГ НОМУН ХААНы нэг хувилсан дүр нь энэ юм. Тэр маш өндөр байгаа биз дээ. Үлгэр туульст урд уулыг жийгээд, хойд уулыг түшээд гээд л аймаар том биетэй аварга Баатруудын тухай өгүүлдэг нь туйлын үнэн бөгөөд анхны дүрс нь энэ болно. Түүний гар нь гэхэд л аймаар байгаа биз дээ. надад тааруулаад агшаад агшаад л ийм харагдаж байна. Дээлийн хормойгоор нь Монгол хүн гэдэг нь танигдана. За одоо харахгүй байна гээд байдаг хүмүүс сайн харьцуулж хараарай. Энд би Гал холбооныхонд бөөлж байсан шөнө. Гурвалжин хэнгэрэгтэй галын хажууд сууж байна. Гараас Эрлэг аав барьж хэнгэрэг дэлдэж байна. хэнгэрэг дэлдэхэд өөрөө үг ая оруулах шаардлага үгүй. Цаанаасаа бүх юм өөрөө цохигддог учир нь тэд гараас барих юм уу, дотор ордогт оршино. Миний дотор багтахгүйнүүд нь хөөрхий гараас барьдаг юм байна. Гэхдээ л Агсалдай надад орохдоо бүр чихэээд л сэтлээд тийчилж жийж байгаад л олж байсандаг.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.