|
Ямаа болон шувууд ирсэн |
|
Буухаас өмнөх зураг далайн эрэг дээр
|
|
Бууж эхлэх үеийн зураг |
|
Буусны дараах зураг
|
Энэ өдөр бичлэг хийлээ. Даан ч дараа нь би гэж гонгоносон хоолойтой юм байхаар ичээд тавьсангүй. Яг Далайн цаашаа Монгол байдаг учраас дуулж байсан чинь Монголоо санаад гонгоноод уйлаад хачин юм боллоо. Мөн би энэ зургуудыг оруулчихаад гоё дэс дараагаар нь тавьчих мэдлэг муу учраас хамаагүй тэгсгээд л оруулчихлаа. Энэ хавийн хүмүүс надыг ядаж байхад гайхаад хараад байна. Миний хэнгэрэг сонин санагдсан бололтой. Эд ямар Бөө мэдэх биш. Ар өврөөр явахдаа мэл гайхаад л байлаа. хэхэхэхэ яадын яадын би ямар эд нарыг таних биш. Юун хэрэгт дуртай юм. Концерт тоглож байгаа авгай хараагүй юм уу хаашаа юм. Хуяг дуулга байх биш надад, далайн эрэг дээр усны хувцастайгаа л сайхан аваад хаячихлаа яадын. Хуягтайгаа буусан бол энэ хүмүүс тойроод зогсох байсан байхдаа. Хөөрхий энэ залуу мэдрэлтэй авгайгаа эрхлүүлж байгаа юм байхдаа. Авгай нь бөмбөр нүдэх өвчтэй юм байна гэж бодсон ч юм билүү хэн мэдэхэв. Энэ Тэнгэр эцгээс болж ч үзээгүй юмаа үзэх шиг болох юмаа. Хэдэн жилийн дараа энэ зургаа тавиад л залуу байжээ хөөрхий гээд сууж байнаа яадын.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.