Дээдсүүд минь надад шинэ тушаал буулгалаа. Энд байх хугацаандаа хийх, амилуулах, сэргээх бүх амиудын тухай ерөнхийдөө мэдэгдэн, бэлдэж эхлэхийг шаардсан бөгөөд ер нь бол Монголд байхдаа нэг удаа дуудаж байсан дуудлагуудыг дахин энд дуудах ёстой болов. Мөн дараа цаг нь болохоор дахин нэг дуудах бололтой. Дэс дараатай хийдэг юм.
Хөх толботнууд Тэнгэрийн үрсийг дахин буулгах, өөр бусад ч Тэнгэрийн элчүүдийг уриалан дуудах цаг болсныг зарлан сэргээх маш том даалгавар байна. Амарханаар ойлговол: Ер нь дэлхий нийтийн БӨӨгийн мөргөлийг босгох гэсэн үг. Учир нь энэ бол хамгийн шилдэг, зөв Үнэн мөргөл байсан бөгөөд түүнийг таслан өөрсдийн үзэл бодол, өөрсдийгөө шүтүүлсэн шашин бүхэн ганхаж эхэлнэ гэсэн үг.
Би түрүүн бичиж байсан. Аянгын блог эхний шатаа дуусах тийшээ хандаж байна гэж. Энэ бол Эзэн Хаан маань ХӨХ МОНГОЛ доо эргэн заларч ГЭГЭЭРЛИЙН ҮРИЙГ ТАРИН, гол зам аргыг нь чиглүүлэж өгөх байсан бөгөөд түүний хэрхэн заларч, энэ хүртэл хугацаанд хийж буй ажлуудыг би өөрийн амьдралын түүхээр, тэмдэглэлээр бичин үлдээсэн билээ.
Энэ ажил ёстой Үржихийн хүрдээр хурдална. Монголчууд богино хугацаанд их зүйлийг амжуулах болно. Тэнгэр нь эргээд ирчихсэн, Тэнгэрийн гэрэл хянаж байгаа учраас асар хурдацтай өөрчлөгдөх болно. Олон олон алтан ургийн Бөө нар ил гаран, олон олон тэдний БӨӨ биш ч цус нь урсаж буй бусад үрсүүд нь оройлон манлайлан онцгойрч, Монгол мөн үү гэлтэй л болно доо. Энд тэндгүй Монголчуудын нэр дурдагдаж, энд тэндгүй Монголчууд ялан дийлээд ирэх гайхамшиг гарна. Үндсээ, угсаагаа, Тэнгэр заяагаа Мэдэрцгээ Монголчуудаа. Миний болон манай удамд л алдартай хүн байгаагүй гэж бүү мунхаглацгаа. Яг чи одоо Монгол хүн, Монголд амьдарч байгаа л бол яг чиний өвөг дээдэс 13–р зуунд Хорвоог донсолгосон Монгол баатар байсан байтал Чи тэднийг гутаан доромжилж чадах сэтгэл, ам гаргаж чадаж байна уу?
Тэр зууны Монгол баатар яг өөрийнхөө өвөг Дээдсүүдээ чи өөр шигээ арчаагүй, дорой, муу амтай, үл итгэгч, юмны араар орсон, дайнаас зугтаасан, унгас ноосонд орж нуугдаж үлдсэн, ой модонд зугтаж гарч жимс самар идсэн, оготны нүхэнд орж нуугдсан, авгайнхаа араар хөнжилд нуугдаад үлдсэн, дайсан ирвэл дагаар орж долигносон, хов зөөж урваж байсан, Илд байтугай хутга гаргаж үзээгүй хулчгар гэж гүтгэж хэлэхийг хүсээд байна уу? Толгойгоо жаахан тоншоод үздээ. Тэнгэр бүгдийг мэддэг, хардаг, шийддэг учраас тэр үеийн ийм новшнуудын үр сад үндэс мөчрийг нь тасласан билээ. Гэтэл чи хорвоогийн тоосыг хөдөлгөөд, хоёр нүд чинь гялалзаад, ам чинь ангас ангас хийж байгаагаа өөрийн сайндаа хүн болчихоод, Монголд төрчихөөд байна гээд бодоод мунхраад байгаа юм биш биз дээ. Монгол гэж оронд чинь шалгуураар төрдөг юм шүү!
Чи сайн ч бай муу ч бай энэ Монголд төрсөн чинь дээд өвөгүүдийн чинь гавьяа болохоос чиний гавьяа биш. Чиний Сүнс хаа ч төрж болно биз дээ. Ааан гээд Уун гэж бай. Жишээ:
ЧИНГИС Хаан маань өөрийн удам судар яс махаа хайрлан, өөрөө буух улаачаа Хаан, Хатны заяанд нь байлгана гэсэн бол намайг тэр хамгийн баян гэх Америкт баян айлын хүүхэд болгоод төрүүлэх нь яасан юм. Билл Гейтсийг Монгол удамтай гэж би хүнээс сонссон ч өөрөө би сонсоогүй тул сайн мэдэхгүй. Тэрний хамаатан юм уу, Тэр Билл Гейтс улаач болж болох биз дээ. Яг өөрөө хэлсэн Чеки зодооч бас л өвөг нь Монгол хүн. Түүний хүүхэд юм уу, хамаатан болгочих нь яасан юм. Монгол цус урсаагүй дэлхийн орныг олоход бэрх. Хамгийн боломжтой хамгийн баян гэх оронд төрүүлэх нь яасан юм бэ? Яагаад би заавал Монголдоо төрж байгаа юм бэ? Яагаад би хэнд ч гай болчихгүйг хичээн, бор ходоодоо борлуулан, бор зүрхээрээ амьдран явдаг энгийн нэгэн юм бэ? Яагаад миний амьдралд жаргал нь ч байдаг, зовлон ч байдаг вэ?
Чингисээр өвчилсөн чадалтай мундаг баяны охин болох нь яагаав, үгүй ядахдаа авгай нь болох нь яагаав. Чингис Хаан хүртэл өөрийн гол улаачаа ийм энгийн нөхцөлд амьдруулж, энгийн амьдралд дасгуулж, бүдүүлэг дорой, хөгжил муу гэж ад үзэгдэх МОНГОЛ гэдэг оронд нь л төрүүлж өсгөж, амьдруулж байгааг ухаараач. Яахаараа зарим хүн манайд л лав эрдэмтэн мэргэн, цойлж ойлсон удам байхгүй гэж хэлж зүрхлээд байдаг юм бэ?
Энэ бүхнээс харахад л хүн бид нь бүүр байгээ гэхэд МОНГОЛ гэдэг орон чухал байгаа нь тод харагдаж байна. Монгол оронд шүүлтүүрээр хүн төрдөг юм шүү. Монгол хувь заяагаа нулимаад хаявал дараа нь хаа очих нь хэцүү дээ. Монгол хүн өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж ойлгож чадвал дэлхийн замыг нь засаж өгдөг онцлогтой. Хэрвээ Монголчуудыг хүйс тэмтэрвэл Ухааны мунхаглалд орсоор өөрсдөө Үхэх аюултай.
Одоо хийж эхлүүлсэн үйл бол Монгол угсааныхан болон, Монгол бүх цустангуудын дуудлага даа. Та нар удахгүй сонин сонин их гоё олон улсын үлгэрүүдийг унших болно. Яг Аянгатай адил үргэлжлэх үлгэрүүд. Энд тэндхийн гадаадууд гэв гэнэт Монгол болох үзэгдлүүд ар араасаа цуварч элэг авах болно доо. Өдий хүртэл хугацаанд би блогтоо хүмүүстэй харьцахдаа дандаа танихгүй хүмүүстэй харьцаж байв. Нэг ч таньдаг хүн санамсаргүй гүйгээд ороод ирдэггүй байв. Тэр байтугай би өөрөө блогны хаягаа өгөөд ороод уншаараа минийх шүү гэсэн найз нөхөд маань хүртэл намайг солиорсон гээд тоохоо байж надтай харьцахаа ч байсандаг. Би тэднийг ойлгох учраас дахиж зовоогоод яахав гээд харьцаагаа таслав. Хэрэв тэд нарын нэг надад блогны хаяг өгч би ийм болсон гэвэл би яасан их хөөрч баярлаж салбагнаж байх болоо. Ядахдаа сэтгэлийн дэм хамгийн түрүүнд өгөх байсандаа.
Гэтэл манайд охиныг маань бэр гуйхад төлөөлөгч болж ирж байсан Худын талын хүргэн анх удаа орж ирж тэр над сануулж байж танилаа. Тэр та биднийг очиход ямар ч ёс заншил мэддэггүй галзуу эгч байсан гэтэл та Бөө болсон учраас би итгэж таныг дэмжиж байнаа гэв. Хэээээээээээхэхэхэхэ. Элэг хөшлөө. Нээрээ мөн инээдтэй юм болсон шүү. Энд нэг ийм юм болсон санагдаж байна. Манай охинг гуйгаад худууд ирлээ. Ямар ч ёс заншил мэддэггүй, бас ямар ч ёс зөвлөх аав ээж, ах дүү бидэнд байхгүй. Учир нь бүгд ёс мэдэхгүй. Бараг л өгсөн дээлийн торгийг нь аваад заза ав ав гэсэн юм шиг байгаан ганц муу охиноо, Хэхэхэхэ. Тэгсэн дараа нь хүмүүсээс сонсоход Үнэд орж нөгөө талыг гуйлгаж, нааш цааш нь гүйлгэдэг, нуудаг ч гэнэ үү. Сонин юмс сонсов.
Би өөрөө ямар гуйлгаж түүлгэж борлогдсон биш хэн мэдлээ хэхэхэ. Манай хадмууд ч тэгж хүүхэн мүүхэн гуйж мэддэггүй улс. Би байтугай надаас цаадахууд ч гуйлгаагүй юм чинь яадын. Ялгаад гуйсан бол уур хүрээд хүүг нь аваачаад өгчихгүй юу яадын. Ижил ээжийн охиныг чинь яажыгаан, ямрыг нь гуйгаад, ямрыг нь гуйдаггүй юм гээд л Хүүг нь аваачаад өгчихнө яадын. Харин хадмууд маань ёс мэдэхгүй учраас бүх хүүнүүдийнхээ бүх бэрүүдийг гуйгаагүй юм. ӨӨӨ үгүй нээрээ нэг удаа тийм болсон юм байна. Даанч тэр үед би Японд байжээ. Сүүлд бүр өөр аймаг явж гуйж үзсэн чинь тэд нар нь бэрээ өгөхгүй гэж үнэд орсон гэлүү яалаа. Тэгсэн хадам дургүй нь хүрээд хаячихсан гэсэн байхаа. Нээрээ хэээээээхэхэхэхэ элэг хөшлөө нээрээ яг тэгсэн байх шүү. Тэгээд ч тэр нь суугаагүй. Хүн гуйж байхад чинь хэн үнэд ор гэсийн болж болж хэхэхэ. Аянга аймаар атаархаж баярлав.
Манай ээж гэж хөөрхий хэдэн гаргасан хүүхнүүдээ хүнд олигтойхон борлуулчих санаатай бөөн мөрөөс байдаг ч харин ч нэг хулхидуулсаар сурчээ. Хэхэхэхэ. Би ч яахав аав минь өнгөрүүт л миний нөхөр аавын оронд хань болоод суучихсандаг. Дараагийнх нь юун гуйхдаа манатай гадаадад гадаад нөхөртөө ганц хоёрхон гэрчтэйгээр гэрлэчихсэн. Нөгөөдүүл нь бага балчир. Ингээд манай хоёр талын хөгшчүүд маань ёс мэдэхгүй яг таарсан амьтад юм. Манай худууд ирээд үг шүлэглэж хэлтэл хариуд шүлгэн үг мэдэхгүй юм чинь инээгээд сууж байв. Тэд хамгийн түрүүнд манай нөхөрт бэлэг өгтөл тэр шуудхан гараа сунгаад авчихав. Уг нь авахгүй жаахан байх ёстой байсан юм шиг байгаан. Яг нарийн учрыг би одоо ч ойлгоогүй мэдээгүй.
Харин Гэгээн л уурлав. Тэр тэгэхэд их сонин юм хэлж байсан санагдана. Яах гэж авч байгаа юм гэл үү яалаа. Даанч би таг мартжээ. Тэгтэл Худууд өө гол хүнийг нь өнгөрөөчихлөө гээд Гэгээнд бэлэг өгтөл нөгөө уурлаад байсан хүн маань ч бас зөөлрөөд ирсэндэг. Нөхөр, Гэгээн хоёрын дараа би ми бол инээд алдаад л бэлгийг нь авчихсан ш дээ. Үнэд орох ёстойг нь эрт мэдсэн бол жаахан маяглахсан. Нулимс мулимс унагаан хэн гэрийн минь ажлыг хийж, хэн хоолыг минь хийж, хэн биднийгээ одоо гар дээрээ асрахав гэхчлэн уйлж Охиноо рекламдаж сүржигнэсэн бол зүгээр байсан ч юмуу хэн мэдэхэв хэхэхэ. Эсвэл хэээ одоо яанааа өчигдөр бас нэг Худууд ирээд аймаар их бэлэг үлдээгээд явсан ш дээ, Маргааш бас хэсэг Худууд бас аймаар их бэлэг бэлдсэн байгаа бүх ах дүүсээ цуглуулж бай гэсэн гэээ лллл жаахан үнэ хаялцуулах байсан юмуу бүү мэдээ, бүү мэд. Тэр залуу хэлээгүй бол энэ бүхнийг бүр таг мартсан байна шүү.
Өө тэгээд л тэнд би гэдэг бол амандаа орсонг л хэлээд л инээж ханиагаад байснаас болж анх ирсэн Худууд маань ээж нь лав аймаар галзуу юм байнадаг гэсэн ойлголт өгчихсөн байнадаг. Юу юу гэж донгоссон болоо хихихихихи. Ичмээр юм. Дахиад нэг охинтой бол алдаагаа засахсан байхгүй юм чинь энэ чигтээ л түүх болж үлдэж дээ. Намба сууж намбагнах гэсээр байтал нас яваад байхын яах вэ?
За тэгж байтал Худууд маань Явлаа гэхчихээд л суугаад байх юм. Нилээн удаан суув. Тэгснээ л За охиноо аваад явнаа л гэх юм. Гэгээн эгчийгээ "чамайг явъя гээд байгаа юм биш үү, Яваач эээ Чи" гэв. Тэгтэл аав нь за дараа л болохгүй юу. Бүтэн сайнд болж байна оройтоод ирж чадахгүй гээд бид хоёр түүнийг явуулсангүй. Гэгээнээгээ загнан эгчийгээ яаж байгаан гээд л хэхэхэ. Тэгсэн Худууд явлаа. Гэтэл тэд гадаа гарчаад л бас жаахан байгаад байх юм. Би гэртээ юм мартчихсан юм болов уу гээд л шалгатал үлдээсэн юм алга тэдэнд. Тэгэхээр нь гараад л За замдаа сайн бөгөөд болгоомжтой явцгаагаарай гээд л хөөсөөр байгаад явуулаад хашааны хаалгаа хаачихав. Манай хүргэн энэ өдөр ирээгүйд бид гайхаж байв. Тэр өөрөө байхгүй ээж, ах нарыгаа явуулаад байхдаа яахав дээ гэж бодов.
Сүүлд нь ГЭГЭЭН эгчийгээ "Чамайг би печэнээр соличохоод байхад Яваа чээ чи" гэж байсан ч Бид түүнийг шоолоод л өнгөрсөн болохоос нээрээ явах ёстойг нь ч ойлгоогүй өнгөрсөн юм. Хоёр цагийн дараа Охин хүүе та хоёр чинь ямар мангар юм бэ? Сая ирсэн Худууд намайг аваад явах ёстой байсан юм гэнээ. Нөхөр надтай утсаар ярилаа. Би хурим болтол тэднийд байх ёстой байсан гэнэ гэв. Хээээээээхэхэхэхэ элэг хөших дөхөв. Даанч тэд Зааа бэрээ аваад явъя гээд суугаад байсан юм. Даан ч бас гадаа гарчаад хүлээгээд явахгүй байсан юм. Би тэгж хэлэхэд нь Гэгээнээг л явуулаад эгчийг нь аваад явнаа, энээ тэрээ гээд түүнтэй тоглож байна л гэж ойлгосон шүү дээ.
Гэгээн ойлгочоод Эгчийгээ яваачээ гээд байхаар нь бэлэг авуутаа эгчийгээ хөөдөг ямар хачин амьтан бэ гэж бодоод л болохгүй яаж байгаан гээд загнаад байжээ. Тэгэхэд Гэгээн хоёр нас хавьцаа байсан байх шүү. Охин бас утсаар мэдээлэл авч Та нар намайг өгөхгүй энэ тэр гэж янз бүрийн юм болох ёстой байсан байна. Гэтэл намайг хүн ирчээд байхад бууж ирсэнгүй гээд загнаад дуудаад байсан шүү дээ. Тэр байтугай намайг нуудаг хайж олуулдаг юм ч байдаг гэнэ гэв. Хээээээхэхэхэ. Хэн мэддийн. Аав нь: "За юун балай юм бэ тэр чинь. Ийм мангар том охиныг чинь хаанаа нуучихаад гэрээ онгичуулаад хайлгах юм бэ? Тийм тэнэг ёс гэж хаа байдын шал худлаа гэв".
Охин бэр гуйлтын талаар найз нараасаа мэдээлэл авч бидэнд хэлэв. Пөөх тийм үү. Чи тэгээд өөрөө эрт мэдэж авахгүй яасан юм бэ? – Хэн мэддийн. Та нарыг би мэдэж байгаа л гэж бодсон шүү гэв охин. Би болсон явдалд дүгнэлт хийгээд: Чи яасан хурдан бэлгийг нь авбаа гэхэд нөхөр: Тэгэхгүй яахын хүн юм өгч байхад тэнэг хүн шиг зогсоод байхын муу гэв. Ингээд л бид баахан инээлдлээ. Гэгээнээ л өнөөдрийн үйл ажиллагааг уг нь зөв удирдсан байв. Бид түүнийг нялх хүүхэд гээд тоогоогүй шүү дээ тэгтэл. Үнэхээрийн бидний зүгээс бол ёс мэдэхгүйн харгайгаар даанч юм саналгүй Бэр гуйлтын үйл ажиллагаа өндөрлөжээ. Худууд тэгээд яагаад бид нарт зааж өгөөгүй юм болоо. Тэд нар бас уг нь шүлэг зохиосон сүртэй ирсэн шүү дээ. Үзээгүй юмаа үзэж дээ хэхэхэ.
Үнэн чанартаа бид үнэхээр ёс журам мэдээгүй юм. Гэхдээ одоо бол баярлаж байнаа. Авгай нь гэж галзуу амьтан, нөхөр нь гэж мангар амьтан, жижиг дүү нь гэж эрхийн тэнэг, дураараа юм бүхнийг заасан ёс мэддэггүй муу ёрын айл гэж биднийг тоолгүй хурим хийж Хүүдээ Бэр болгон авсанд үнэхээр талархлаа. Үнэхээр Аянга гэж ийм л хөгтэй, ёс заншил байтугай, түүнийг тоодог ч үгүй нэгэн байсан юм шүү. Манай Худууд маань харьцангуй залуу улсууд бас ухаантай хүмүүс тулдаа л мангар бид аврагджээ. Хэрэв би БӨӨ гэгч болж өөрийн удам судар, Монгол гэх орны буян заяа, Монгол гэх хүний тусгай заяаг өөрийн биеэр мэдээгүй бол Аянга засарнаа гонжийн жоо, голионы баас хэвээр л байх байжээ.
Гэхдээ одоо бодохоор нээрээ л тэгж үнэд орж, элдэв юм ёс гүйцээх байсан юм бол ёс мэдэхгүй бид харин Бүр гуйсан бэрийг нь ч өгч явуулалгүй бүр сайн ёсыг санамсаргүй хийчихсэн юм биш үү хэхэхэ. Албан журмаар эхнэр нь болоогүй байж айлд очоод яадын Тээээ.
Үнэн бүтэхгүй би хүртэл засраад байгааг бодохоор Монголд ирээдүй их байгаа. Огт ёс заншил тоодоггүй БИ, Христ шашинд орсон манай нөхөр хоёрын бодит жишээг одоо та бүхэн итгэхэд бэрхтэй Үлгэр шиг хэмээн уншдаг.
Тэгвэл энэ явдлууд Дэлхийн өнцөг булан бүрт болно гээд боддоо. Үнэн хөгжилтэй байгаа биз дээ. Хаа холын өндөр хөгжилтэй орнуудад ч, хамгийн мэдэгдээгүй чимээ багатай оронд ч БӨӨ нар төрнө гээд төсөөлдөө. Хэхэхэхэ. Энэ бүх үйлийг эхлүүлэн дуудаж Монголд хийж байсан бөгөөд харин Дэлхийн нөгөө урд өнцөгт бас л унаган Бөө сүнснүүдийг урин залж сэхээн хайртай Эх дэлхийгээ хамтарч аврахыг уриалах болно. Энэ үйл энд хийгдээд эхэлсэн бөгөөд нэг өглөө л гэнэт ПАП ЛАМ БӨӨ болохыг үгүйсгэхгүй, өөр өөр хэл араншинтай гадаадууд гэв гэнэт өндөр дээд эмэг, өвөг нь Монгол Тэнгэртэнгүүд, монгол хүн байсанг сонсоод уйлаад унана даа хэхэхэ. Үзүүштэй, харууштай, сонсууштай Үнэн гоё гоё явдлууд өрнөх Үнэхээр сонин Үлгэрийн зуунд төрж амьдарч байгаа Та бүхэн азтай. Өвөг, эмгэд нь шаардаж өөрийн эрхгүй Тэд Эх болсон Монгол нутагт нь ирж илч эрчмийг нь авч, Зүрх Хайрханд зүглэж байж илүү хүчтэй болох Тэнгэрийн Зарлиг бий болсон доо. Монгол бол хүн төрөлхтний өлгий нутаг.
Тэнгэр маань ойрын хэдэн өдөртөө энэ ажлаа амжуулахыг ЗАРЛИГ болгов.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.