Tuesday, October 4, 2011

Өнчин өрөөсөн, Өргөмөлүүдийн тухай


Ажиглаад байхад өнчин ба өргөмөл хүмүүс өөрсдийн өв удмаа бас мэдэхийг хүсдэг ч маш эмзэг байдаг, сэтгэлд нь шаналал нуугдах тул ил хэлж зүрхлэхгүй байгааг харлаа. Өнчин хүн Өөнтөгч гэж үг байх ч энэ бол өөнтөгч дөө бус зүрх сэтгэлдээ байдаг юм. Тэд үргэлж ганцаардмал, өрөвдөлтэй, яагаад би ийм байна. Яагаад би ах дүүсгүй, яагаад би эцэг эхээ ч мэдэхгүй өсөв. Айлын хүүхдүүдтэй адил эжий аавдаа үнсүүлэх юмсан, эрхлэх юмсан, олон ах дүүсээрээ очих юмсан гээд сэтгэл нь үгүйлдэг.
Гэхдээ тэр энэ хорвоод төрсөн л болохоор Тэнгэрээс унаад Газраас ургаад ирээгүй нь лавтай. Өнчин хүмүүст ч өөрийн гэсэн Тэнгэр байдаг юм. Тэдний ард улс орны ч хувь заяа явж байх түүхэн жишээтэй.
ТҮҮХЭН АМЬД ЖИШЭЭ:
Баянмөнх Жонон болон Шихэр Хатан эжий (яагаад би ХАТАН ЭЖИЙ хэмээн өргөмжлөв гэхээр энэ хүнийг түүхэнд энгийн нэгэн байснаар л бичдэг ч тэр бол алтан ургийн үлдсэн ганц эр үрийг төрүүлсэн Хатан эжий юм) хоёрын хүү БАТМӨНХ ДАЯН ХААН бол тухайн 15р зууны үедээ ЧИНГИС ХААНЫ удмын ЦОРЫН ГАНЦ ЭСЭН МЭНД ҮЛДСЭН ЭР ХҮН байсан юм. Эцэг БАЯНМӨНХ ЖОНОН нь алагдаж, эх ШИХЭР ХАТАН ЭЖИЙ нь хулгайлагдаж хүү орь ганцаар 3 нас хүртлээ ядуу эмгэний гэрт хоол унд багатай өсөн өвчтэй болсон бие их муу сульдаатай байжээ.
Түүний байгаа газрыг мэдэх л юм бол улс төрийн зорилгоор хүүг хулгайлах юм уу, алах зайлшгүй аюул нүүрлэж байсан юм.  Мандухай хатан түүнийг хамгаалан  олон хүүхэдтэй ч боломжын мал ахуйтай айлд нууцаар өргүүлсэн юм. Энэ эх хүүг бариа заслаар эмчлэн, сүү тараг уулган, уламжлалт монгол аргаар тордож эхэлсэн бөгөөд түүнийг эдгээх гэж гурван мөнгөн аягыг элэгдтэл эмчилгээнд хэрэглэсэн гэдэг. Түүнийг 5 нас хүрхэд нь Мандухай цэцэн хатан өөрийн асрамжиндаа авч харж хандаж эхэлсэн түүх байдаг.
Өнчин, өргөмөл ядуу маргаашийн нарыг үзэх үгүй нь манан дунд байсан энэ хүү хэрэв өнгөрсөн бол Хааны эр удам тасран мөхөх аюул байжээ.  Алтан ургийн одоо арзайгаад байгаа энэ олон бол угтаа БАТМӨНХ ДАЯН ХААНЫ арван нэгэн хүүхдүүдийн үндэс мөчрүүд болно.
Эцэг эхийн буруу явдал гэм эргээд үр удамдаа аюултай ч энд харагдана. Өмнөх түүхдээ би бичиж байсан эм заяаны Хатан онго Чандаганы хараал гэж. Хааны удмын Элбэг нийгүүсэгч хэрвээ Чандага агнан нүгэл үйлдэж буруу түүхийг эхлүүлээгүй бол Монголын Түүх бас л өөрөөр бичигдэх байсан юм. Энэ л Чандаганы Хараал тайлагдан алтан ургийн хараал төгсгөл болж чадсанаар ХААН маань амар түвшин буух эрхтэй болсон шүү дээ. Энэ онгон сүнсийг алтан ургийн бүх эрчүүд шүтэн биширч үндэлж явбаас Хатан ухаант цэцэн мэргэн эхнэрүүдтэй суун, үр удам нь сайн сайхан явах ёстой юм. Энэ сэдвийг бүр тусад нь сайн судлаж үзээсэй билээ эрдэмтэд. Энэ бол үлгэр домог мэт боловч яалт ч үгүй л БӨӨ онгон шүтээнтэй холбоотой хувь тавилан байдаг. Энэ шүтээн бол зүгээр нэг эмэгтэй хүний шүтээн биш ХАТАН эмэгтэйчүүдийн онгон шүтээн юм. Ойрад, Хонгирад, Олхонуудын түүхээс энэ шүтээний ул мөрийг хайж шинжлэн, үлгэр туульс домог, судар номыг хайж үзэх нь бас сонин байх болов уу. Амазончуудаас ч бас шүүрдээд үзэхэд буруудахгүй.
Нэгхэн хүний цаана Улс орны хувь заяа явж байдаг гэдэгт итгэв үү одоо. Хэрвээ БАТМӨНХ ДАЯН ХААН нялх багаасаа ийм хүнд хэцүү зовлон, өвчин зүдүүр, өчнөөн атаатан дайсны дунд нуугдах тамын амьдрал үзээгүй, үргэлж хэн нэгэнд хорлогдох аюул занал дор өсөөгүй бол тэвчээр хатуужилтай, ухаантай өсөө ч үү үгүй ч уу. Тэр Хатан Мандухайн ивээл дор Хааны эрдэмд боловсорч ухаант Хаан болж ч чадсан бөгөөд Хэрвээ энэ хүн архи дарс, садар самуунд автан, мөнгө алтанд шунан, ухаан муутай байсан бол ганц буруу алхам л хийх юм бол Алтан ургийн цорын ганц эр хүн тул бусад атаатнуудад ашиглуулах, алуулах аюул дунд насаа өнгөрөөсөн билээ. Гэтэл тэрээр унаад бутарсан төрөө баттай хамгаалан, түмэн ардаа түвшин амгалан байлгаж, газар нутгаа хамгаалан, ганц алхмыг ч алдалгүй ХААН шиг ХААн байж чадсан юм.
Хэдийгээр Мандухай Цэцэн Хатны нөмөр нөөлгөөр хэмээн түүнийг дараад мартчихсан ч тэр хэрхэн ХААН ШИГ ХААН байж өсч өндийж ТОМ ХААН, ДАЯН ХААН одооны шинэ үеийн газар нутгийн үндсэн нэгжийг бидэнд үлдээж чадсан Аугуу Хаан гэдэг талаас нь хүлээн зөвшөөрч түүнийг сайн л таниулах хэрэгтэйсэн. Ийм л юм дээр энэ хүмүүс гадаад гэдгээс гайгүй юмыг нь олж дуурайж сураасай билээ.
За боддоо. Солонгос улсаас авах том соёлын нэг нь ЭНЭ ТҮҮХийн сэдэвт драмууд шүү дээ. Гэтэл манай авгай нар ийм киног нь унтраагаад л нөгөө одооны УБААА гэдэг зах хязгааргүй хэрүүлтэйг нь сонгоод үзээд байдаг юм. Энэ киноноос та нар сайн юм нэг ч олж харахгүй, сурахгүй, үзэхгүй. Дан муу хар хэрүүл хачин балиар гэр орон ах дүү, амраг садан, аав ээж, анд нөхдийн хооронд хор болох аргуудыг л сурна.
Харин түүхийн сэдэвтэйгээс бол та явган хэрүүл сурахгүй, ухаан чинь тэлдэг юм. Учир шалтгаан уран нарийн тэмцэл харна. Нэг муу жижигхэн айлын хоорондох явган хэрүүл биш улс орон, эрх мэдлийн төлөөх асар том арга ухааныг харах болно
Гэтэл Солонгос эдгээр ХААД бол Монгол ХААД ын дэргэд Хэн бэ? Хэдэн он бэ? Хүү минь ээ, Чи юу Би юу? Аайн шүү дээ. Газар нутаг, харьяалсан ард, амьдрал тэмцлээрээ  тэмээ ямааны зөрүүтэйсэн дээ. Гэтэл Солонгосууд тэр хэдхэн жижигхэн Хаадаараа ямар их өргөн утга агуулгатай, үнэмшилтэй, сайхан кино хийж Үндсэний гэх бахархалаа гаргаж тавьж чаддаг билээ. Бүр сүүлдээ Хаан, Хатан, Баатар Жанжид байтугай Хааны ордны Тайган, Тогооч, Эмч, Зураач, Наймаачингуудаар нь ч хийгээд хаяж байгаа юм чинь. Би тэдний энэ кинонуудад нугасгүй дуртай ч харамсалтай нь хэзээ ч бүтнээр бүгдийг дуустал үзэж чаддаггүй ажил ихтэй байлаа.
Тэтгэвэрт сууж байгаад л үзнээ хэмээн төлөвлөсөн боловч энэ янзаараа бол надад Тэтгэвэрт гарах гэдэг ойлголт байхгүй нь бололтой. Балай юм бэ? Нээрээ би тэтгэвэрт суухдаа ч ингэж байвал яанаа одоо. Киногоо ч үзэж чадахгүй Чад хийхийн биш биз дээ арай. Хэхэхэхэ. Үгүй байлгүй дээ. Тэнгэр намайг тэтгэвэрт минь тайван суулгах байлгүй дээ. Хэдхэн жил тэсчихвэл ч сайхан тэтгэвэртээ суугаад ач зээ нартайгаа хөөцөлдөж тоглоод л, дүүжин савлуур дээр суугаад л гоё доо. Хаан ажлаа хурдан хийчихээд нутаг руугаа дэгдэх байлгүй дээ. Надтай хамт эмгэрэхгээгүй юм бол хэхэхэ.
ХААААААААААААААААХАХААААААХХАХА..... ёооёоёооёо. Ургуулаад бодсон чинь хамаг хөлс асгаруултал савчаад Хаан шоолоод уналаа. Нээрээ би ч энэ тухай бодсонгүй хахахаха гэнээ. Хэхэхэхэхэхэхэ. Бүхэл бүтэн дэлхийн хаан байж эмгэнтэй насыг бараад яах вэ хө шалавхан ажлаа амжуулчихаад яваарай гэхэд Хаан зальт шар чи намайг бас аятайхан хөөчих санаатай хахахаха гээд л инээж байна. Балай юм тэтгэврийн нас хэднээс эхэлдэг юм болоо. Жаахан наашлуулаад хууль гарах болов уу???
Сэтгэл санаа гунигтай болчихлоо. Түүнийг явахаар бас санаад унах байхдаа ... зазаза бүүр үймэрчихлээ. Би ер яаж төгсөх хүн юм болоо сонин юм бэ? Эсвэл эмгэн болохгүй явах юм болов уу? Хүн дүүжин сандал дээр дүүжигнэх гэж байхад чинь саад хийгээд хаяхын болов уу.  Яасан хэцүү юм бэ??? Ирээдүйгээ бодохоо болихоос доо.
Өнчин өрөөсөн, өргөмөлөө л бичье.  Манай монголчууд орчуулгын киног дуу оруулах хийхдээ маш сайн хирнээ өөрсдөө кино хийхээрээ л шал худлаа хиймэл болчихдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Юундаа байдаг юм болоо бүү мэд. Лав л мэрэгжлийн биш надад хүртэл мэдэгдээд үзэхээс дургүй хүрчихдэг юм. Хаадуудаараа сайхан олон ангитай үнэн гоё кино хийж үзэх юмсан. Намайг үхэхийн үед гарч эхэлбэл балай юм болох байх үзэх гээд үхэж чадахгүй өндийж ирээд салахгүй ч юм уу бүү мэдээ. Түүхээр кино хийж байж тэгээд мэдрэлтээд хүүхдийг нь хасаад нэмээд, шал өөр юм хийгээд нүдний булай болох вий дээ.
Хувь тавилан гэж сонин юмаа. Батмөнх Даян Хааны та нар амьдралыг ажаарай. Хэрвээ энэ хүн муу хүн байсан бол яана даа. Үүн шиг л өнчин ядуу ч ямар ч том өвөг дээдэстэй байж болно. Өөрөө сайн байх юм бол удам угсаагаа аварч өргөжүүлэн тэлж, өнөр өтгөн болгон, үүрд мандуулах боломж чиний ГАРТ, ТАРХИНд байна.  Би эхээс төрсөн ганцаараа хүн, би эцэг эхгүй ганц хүн, би хамаатан садангүй гээд л уйлж гуниад бурууг нь хэнд ч тохоогоод байгаа нь мэдэгдэхгүй, архи уухаараа усан нүдлээд байдаг хүн бас байдаг. Энэ хүн өөрөө ямар их хариуцлага үүрснээ, өөрөө ямар их итгэл найдвар тээж яваагаа мэдээд ухаан санаагаараа цойлоод байдаггүй юм аа гэхэд үр төлөө сайн үлдээмээр дээ. Цаана чинь чамд хэлж чадахгүй бүлтгэнэх түмэн олон удам угсааныхан чинь чамд л горьдлого тавиад харуулдаж байгааг сана.
Алив бурууг бусдаас эрэхийн оронд өөрийнхөө нөхцөл байдалд дүгнэлт хий. Магадгүй чиний тэгтлээ гомдож явах эцэг эх хэн нэгэн атгаг санаатанд хорлогдоод үхсэн бол яахын. Чи юу мэдэж тэднийг буруутгаж байгаа юм бэ? Би тийм залуудаа хүүхэнтэй уулзаж байсан юм. Ээж ааваа ч би мэдэхгүй өссөн, намайг хаяад одсон заяагүй, би гэж азгүй заяагүй, бусадтай адил биш, тэдний л буруу гээд уйлдаг байсан юм. Харин олон жилийн дараа тэр таван хүүхэдтэй гэчихсэн инээгээд л  явж байна лээ. Мөн хагас өнчин өссөн хүүхдүүд гэж хачин юмнууд их байнаа. Ярих ерөнхий өнгө нь огт мэдэхгүй эцэг, эхийнхээ тухай дандаа хардаж сэрдэж бодож ярина. Төрөхд л аав байгаагүй дэг. Тэр муу намайг хаяад өөр хүнтэй суусан гэсээн чамайг даа Ну погоди л гэнэ шүү дээ.
Би төрөөгүй бол яах вэ гэж жаргалтай мөч бүрдээ бодож бай. Би төрөөгүй бол энэ сайхан хуушуурыг ингээд идэхгүйдэг, энэ сайхан хүүхэнд ингээд дурлахгүйдэг, энэ сахайн найзтай ингээд найзлахгүйдэг, энэ сайхан интернэтээр чатлахгүйдэг гэх мэтээр бүх л юмаар боддоо. Чи төрөөгүй бол Аянгын үлгэрийг уншаад сууж байхгүй. Бүх л сайн сайхан юмны үндэс нь чи Төрсөн байх л хамгийн чухал байгаа биз дээ. Чамайг төрүүлэх гэж мөн их хичээл зүтгэл ажил өрнөсөн гэж бодно. Иймд чи юунд эцэг эхдээ гомдоно вэ. Тэд ямар ч шалтгаанаас болж салсан байж болно шүү дээ.
Магадгүй хар шидээр тэдэнд атаархсан нөгөө хүмүүс хорлосон байвал яана. Тэд насан туршдаа хэлмэгдэнэ. Намайг л харахгүй юу би аавынхаа өвөөг хараа ч үгүй мэдэх ч үгүй л өссөн дөг. Манай аав ээжээрээ ч биш эмээгээрээ овоглодог байсан гээд боддоо. Аав ч ааваа мэдэхгүй. Гэтэл одоо тэр аав нь, миний өвөө орж ирээд байдаг юм чинь яахын хэхэхэхэ. Миний хамаг шарын заслыг тэр Буурал аав минь хийж явдаг. Өөрөөр хэлбэл энэ юманд аль аргаар илүү сайн бэ түүнийг өвгөд нь өөрсдөө мэднэ. Миний өвөө шарын номондоо нэвтэрхий байсан байжээ. Тэр ямар ч ламын хийсэн бүхнийг хариулна. Мөн тэднийг дөнгөнө. Мөн шарын талаар засах заслуудыг хийдэг. Гэтэл өвөө маань өөрөөсөө болоогүй тухайн нийгмийн амьдрал, ирээдүйн надаас болоод эмээтэй хамт амьдрах хувь заяагүй байжээ.  Миний аавыг төрүүлнэ гэдэг бол Тэнгэрийн үүрэг ЗАРЛИГ биз дээ.
Хэрвээ Тэнгэрийг цоо мэддэг бол Чингис Хааны улаач тэрний тэрнээс тэнд төрнө гээд мэдчихдэг байсан бол атаатан дайснууд яах вэ? Миний Аав байтугай Өвөөг минь ална гэдэг нь хэнд ч тодорхой үе байсан. Өвөө минь аавыг хийж амжилгүй үхсэн бол Аянга байхгүй. Юун үлгэр бичихдээ манатай. Хэхэхэ миний өвөө сэргэлэн тулдаа аавыг хийчихсэн л байхгүй юу. Одоо тэгэхээр би өвөөгөө буруутгах ямар үндэс байна. Тэнгэрийн таалал юу байсан бэ? Түүгээрээ л бүтээх үйлээ хийдэг. Тэгэхээр хүн бүр л энэ дэлхийд зорилготой төрдөг. Түүнийгээ биелүүлж чадахгүй бол ухаарахгүй бусдаас бурууг ирээд байвал дараагийн үе чинь чамаас шалтгаална.
За одоо өнчин бөгөөд өргөмөлүүд гайхаж сандран өөрсдийгөө голон шинжин байх нь ямар ч утга учиргүйг ойлгов уу? Та ийм бол би ураг удмынхаа эцсийн ганц, цорын ганц найдвар юм байна гэдгээ л САНАЖ, ХИЧЭЭЖ, МЭДВЭЛ зохистой.
Хаан маань дөрвөн өргөмөл дүүтэй байсныг сана. Тэд бүгд эцэг эхгүй Өнчид билээ. Гэтэл тэд Хааны хамгийн үнэнч хайртай түшиг тулгуурууд нь болж чадсан шүү дээ. Хүн гэгч нэр төртэй амьдарч чадвал удам угсааны бахархал юм.  Ямар ч Өнчинд өөрийн Тэнгэр байдаг юм даа. Хамт Халхын Тэнгэрүүд халхалж хамгаалж байдаг юм.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.