Үндэсний Дээд Ухамсар сэтгэхүй нь
Уул усныхаа БӨӨ тархи, онол, мэрэгшил болж эзэмшигдээд
Отог бүл Улсын оршихуйн НИЙ ХЭМ болж
ОГОУ-т ЗӨН нэртэй ГЭРИЭ болсон үүсэлтэй
БУКА тар КАУ ёст ГЭРИЭ байсныг
Оройн Дээд ЗАСАГ-т болгоож
Чингис Хааны Долоон Дээд эцгийн ЗӨН Сургаалыг ЖАЯГ болгон
1. ИЭ чий ЭКЭ цолтой ИЭ ҮСҮИЙ ЭКЭ баатар - Чингис хааны аав ЕСҮХЭЙ БААТАР
2. Өбэ КҮЭН цолтой БАЙ АРТҮМ БАЙ ТАЙ АР–өвөө БАРТҮМБААТАР(Барданбаатар)
3. ӨГЭЛҮН цолтой КАУ БАЙ-ЭЛ КАУМ - КАУБУЛ ХААН (Хабул хаан)
4. Ба Тай Чу цолтой ТҮМ БАЙ НЭУ ЧУЧИН - хуланц эцэг ТҮМБАЙНЭЙ ЦЭЦЭН
5. Ба Тай Кур цолтой БАЧУЭНКУР - элэнц эцэг БАЧУЭНКУР (Байшинхур)
6. Бай УрДүй цолтой КАУ ДҮЙ КАУМ - буган бичигт эцэг ХАЙДУ ХААН
7. Тай УКАУ цолтой МОН ЭН ТАЙ УКАУ ЭН - түмэн эзэрхэх эцэг
МОНЭН ТАЙ УХААНТ (Мэнэн Тудүн)
Долоон Дээд Эцгийн сургаалуудыг Их Монгол улсын ТӨРийн УУГУУЛ СУРГААЛ-д болгоон БӨӨ тархины Тооно болгожээ. Гэсэн Аянгачилсан тайлбарыг орууллаа.
Дээр байгаа нэрсийн хаалтанд орсон нь одоо манайхан ном түүхдээ бичсэн нэрс юм. Зарим нэр хэрхэн хувирч өөр болсон нь харагдана. Энэ маягаар бол миний Аянга нэр явсаар Аяга болох ч магадлал өндөр байгааг харж байгаа байх. Түүхэндээ би Аянга байснаас Аяга байгаагүй. Ингээд л түүх бичлэгийг үнэн зөв бичих шаардлага гарна.
Мөн энд нэг нууц ил болон тогтох болно. Учир нь Чингис Хааны 7 дахь Дээд эцгийг Монголын Нууц Товчоо болон зарим сударт ХАЧИХҮЛҮГ гэж бичсэн байна. Зарим нь Мэнэн түдүн гэж бичигдэн явсны аль нь үнэн болохыг Сорхагтани хатны ном гэрчилнэ. Хачихүлэг биш Мон Эн Тай Ухаант нь зөв болно. Нөгөө хаан анх ирээд л түүх, түүх, түүхээ бузарлалаа гээд уурлаад айлтгалдаа бичээд байсны хор холбогдлыг харж байгаа байх.
Таны аав болон өвөөгийн чинь байрыг сайхан солиод ААВ НЬ ХҮҮГЭЭСЭЭ ТӨРСӨН болгоод тавьсан байна. Зөвхөн энэ баримт л гэхэд Монголын Нууц Товчоо бол Сорхагтани Хатны шар судраас хойш зохиогдон, засварлагдан бичигдсэн бодит баталгаа болно. Сорхагтани Хатны ном бол Үнэн үнэ цэнэтэй СУДАР ҮНЭН ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬД НОМЫН БАТАЛГАА МӨН.
Тэгэхээр эдгээр Долоон эцэг бүгд надад бууж байсан тухай миний намтар түүхэнд бичигдэн үлдсэн нь бий.
Одоо үеэр хялбарчлан ойлговол Аянга гэнэт л гарч ирээд блог нээгээд юм бичээд унасан биз дээ. Өмнө Аянга гэгч сураг ч үгүй чимээ ч үгүй л байсандаг. Ийм алдар нэр ч надад байгаагүй. Миний өмнөх байсан амьдрал мартагдан, миний өмнөх нэр маань ч устан алга болж түүнийг үхсэнд тооцсон юм даа. Сайхан залуухан охин явсан юм сан ум маани хум пад. Солонгос сериал дээр гардаг урдахаа санахаа байдаг шиг л миний урдах амьдралыг амьдралаас минь арчиж хаясан.
Түүний тухай хэзээ ч бүү дурс хэмээн над айлдсан ч би хааяа санаанд орсноо хагарч л байгаа даг. Гэрийнхэн маань хамт байгаа болохоор санаанд орноо. Миний амьдралыг бүгдийг Тэнгэр мэдэж, түүний таалалаар л би өнхөрсөн байдаг. Гэтэл би Аянга гэгчийн шинэ амьдралаар амьдраад жил ч болоогүй байнадаг. Энэхэн хугацаанд миний дөчин хэдэн жил сураагүй юмс сурагдаж, ойлгоогүй юмс ойлгогдож, анхаараагүй юмс анхаарагдаж, хийх үйлс маань өмнөх амьдралаас минь хэд дахин давсан их үйлийг бүтээчихсэн юм даа. Үүнийг Үржихүйн хүрдээр өсөх гэж Дээдсүүд судартаа томьёолсон юм. Юмаа ойлгоод, зорилготой болоод, хичээгээд ирвэл Монгол хүний чадвар яг минийх шиг гялалзаж өгнө гэсэн үг.
Надад Тооно болоод чиглүүлээд хянаад байгаа чинь ЧИНГИС ХААН. Тэр аль амбасан үед талийгаач болсон ч надад ирчихээд хамаг амьдралыг минь атгандаа авчихаад байгаа шүү дээ.
Тэр миний Дээдийн Дээд эцэг ЗӨН болон бууж ирчихээд Аянга намайг элдэв бодол бодуулан, ойлгуулж, засч залруулж, хүмүүжүүлэн, хүмүүст өөрт тохиосноо ярьж өг, мэдүүл, өөр шигээ тас харанхуй байсан нүхнээс гарахад нь тусал гэсэн юм. Та нар миний тэмдэглэлээс маш олон нууцуудыг гайхамшгуудыг уншиж байгаа. Зөндөө олон хүн баярлан гэгээрч байгаа. Тэд бусдаас шал өөр, онцгой гэдгээ өөрсдөө ойлгох хэрэгтэй.
Миний бичсэн тэмдэглэлүүдийг уншаад өөрийн оюунаар шүүгээд гаргаад ирнэ гэдэг Та бол оюуны асар их потенциалтай, сэргэг цэлмэг ухаантай хүн байна гэсэн үг. Бөө гэж юу байдгыг огт мэдэхгүй хүн миний тэмдэглэлийн учрыг ойлгох үнэхээр хэцүү. Гэтэл ойлгочихсон хүн асар олон байгаа нь МОНГОЛ гэх зургаан үсгэнд Амьдралыг багтаачихсан аугуу дээдсүүдийн үр удам гэдэг нь эргэлзэх өчүүхэн ч зүйлгүй.
Тооноо бодоод үз. Цаанаас нь гэрэл тусдаг. Гэрэлтэй гэгээтэй газар гэдэг бол зөв замаар явж байгаагийн шинж. Тооныг шууд битүү хийх нь яасын. Бороо цас орохгүй, салхи малхи орохгүй. Тэгтэл Тооно шиг л тооно хийсэн байгаа биз дээ. ГЭР гээч хөөрхөн сууцын Тооно гэдэг ийм их учир утгатай байх нь. Зүгээр л дээр нь байгаад заагаад байгаа юм биш. Гэрэлтэй гэгээтэй ирээдүй рүү, дээшээ Тэнгэр өөдөө тэмүүлэн явах бэлэгдэл байх нь.
Дээдсүүд сургахдаа өмнөх түүхээ судлаад, нууцыг нь олчихоод гол суурь болгоод шал хундамаа тавиарай гэж заахгүй байгаа биз дээ. Түүнийг орой дээрээ залаад түүнийг л дагаад, одоо байгаа амьдралын онцлогоо тааруулан яваад бай хэмээн чиглүүлэн сургасан байна. Тооно дээр нь байх учир түүнд хүрэхийн төлөө тэмүүлэх зорилго нь бас байх нь. Тооныг дөрвөлжин юм уу гурвалжин ч юм уу эсвэл хөөрхөн цэцэг шиг дэлбээлж хийхгүй яасан юм бол? Заавал дугуй байдаг нь хамаг эрхэс Нар, Сар, Од, Дэлхий бөөрөнхийг сануулж байгаа хэрэг байх нь. Тооноор дандаа гэрэл тусдаг. Тэнд л сайн сайхан байгааг сануулж байна.
Алтан Дээд Үнэн бол Тооно билээ. Түүний тухай сургаал нь бидний насан туршдаа дагаж мөрдөж явах ёстой Жаяг буюу дэг, ёс, Засаг юм. Тэр сургаалыг бид өнгөрснийг даваад туулаад амьдраад гарч давж чадсан. Та биднийг энд амьд арзайлгаж, мэнд мэлтийлгэж байгаа аугуу их өвөг Дээдсүүд минь мэддэг, өөрсдөө биелүүлдэг, дараа үедээ яаж хүргэхээ сайн олсныг ойлгосон биз ээ. ЭЭЭбийй ээбийй гэж ингээд л хайр хүргээд байдгийн. Яасан ч өрөвдмөөр юм. Хөөрхөн байгаа биз дээ. За одоо та нар тэднийг давж гарч чадах бусад гадаад буурлуудаа гаргаад ирдээ.
“Үндэсний Дээд Ухамсар сэтгэхүй нь
Уул усныхаа БӨӨ тархи, онол, мэрэгшил болж эзэмшигдээд
Отог бүл Улсын оршихуйн НИЙ ХЭМ болж
ОГОУ-т ЗӨН нэртэй ГЭРИЭ болсон үүсэлтэй
Өрх бүл бүр долоон Дээд эцгийнхээ Зөнг өвлөн авдаг
БУКА тар КАУ ёст ГЭРИЭ байсныг
Оройн Дээд ЗАСАГ-т болгоож
Чингис Хааны Долоон Дээд эцгийн ЗӨН Сургаалыг ЖАЯГ болгон”
Монгол үндэсний Дээд ухамсар, онцлог сэтгэхүйгээрээ Амьтай бүхнийг таньж, мэддэг харьцдаг чадвараараа Уулын савдаг, Усны лустай холбоо тогтоон Бөөгийн тухай гүнзгий онол, мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан мэрэгшил болдог хэмээн эхний өгүүлбэрт сануулжээ. Отог бүл гэдэг бол Монгол улсын оршин тогтнох том нэгж юм.
ОТОГ гэдгийг Шар сударт: Арван түгээмэл ахуй орчноороо ТӨРийн Уугуул Зөнч ГэрИЭтэй
БӨӨ Ард түмэн Отог болсон удамшил хэмээжээ.
Энд Чингисийн баатрууд гээд буугаад байгаа Отог овгоо хариуцсан өндөр дээд Буурлууд хамрагдана даа. Би дээрээс хойш л Аянгын отог, Даянгийн отогт туслахаар цэрэг илгээв гээд л бичдэг шүү дээ. Ард Аюушийн отог , Ихэрисийн отог гэх мэт. Отог бүрийн цаана бүхэл бүтэн овог айлууд байж байгааг анхаараарай. Өөрөөр хэлбэл таны хамаатан садан цөм, бүгд Отог дотор багтана. Үүнээс болоод л БӨӨ их төрөөд байна гээд гайхаад хардаад байсан юм. Зарим нь цөвүүн цаг ирэхээр БӨӨ их төрдөг хэмээн мэдэмхийрч БӨӨг үзэн ядан элдвээр муучилна. Цөвүүн байтугай Зэвүүн цагт буудаг байхгүй юу. Сөнөж мөхөх гэж байгаа эргүүнүүдээ аврах гэж буудаг байх нь. Лам нар болон тийрэнгүүд бөөгөөс айх нь зөв. Энэ буусан Чингисийн баатрууд жинхэнэ лам уу, хуурамч бөө юу бүгдийг нь шалган хяддаг юм. Иймээс тэд айн Цөвүүн цаг гэх нь үнэн үг шүү. УДАМШИЛ гэдэг үгийг анхаар. БӨӨ удамшдаг юм.
Энэ олон отог БӨӨнүүд нэгдэж НИЙ ХЭМ байгуулж байж л Улс тогтдог. НИЙ нь нийтээр олноороо гэсэн үг. ХЭМ гэдэг нь үр дүн, ашиг, сайн холбоо, ач холбогдол гэсэн утгатай.
ОТОГ бүрийн БӨӨ нар эхлээд өөр өөрсдийн отгуудын хүмүүсээ хариуцан гэгээрүүлж, бүх л сайн муутай нь хутгалдаж тэднийхээ төлөө явснаар тэднийхээ хайр хүндлэлийг хүлээн зааж зурж зөвлөж, оройлж явах ёстой.
Энэ БӨӨ нар хэдий чинээ ухаантай, чадалтай, гэгээрсэн байна араасаа бүх хамаатан садангаа дагуулна гэсэн үг. Энэ олон отог отогтоо гэгээрсэн олон нэгдэж чадаж байж УЛС гээчийг байгуулдаг. Кү сурлага гэдэг чинь иймэрхүү гэгээрлийн ажлыг хэлж байгаа юм. Энэ БӨӨ нар зөв гэгээрэлд хөтлөх ёстой. Байгаль орчинтой хэрхэн харьцах, ёс дэг жаяг бүх л юмыг зааж сургаж хэлнэ гэсэн үг. Тэрнээс биш Нууц Товчоонд гардаг Тэв Тэнгэр зайран шиг биеэ тоогоод л, Би нисдэг, би мөс хайлуулдаг, би бороо цас, шуурга хариуцдаг шидтэй хэмээн шулмын шиднүүдээ үзүүлэн, хор найруулаад унавал Чингис Хаан нурууг нь хугалж ална шүү дээ. Түүний отог омгийнхон нам даруулан, сүйрсэн нь үүнтэй холбоотой. БӨӨ хүн гэдэг ямар их хариуцлгатай гэдгээ ойлгов уу.
Отог овгоо оройлон гэгээрүүлж, манлайлж чадсан БӨӨ нар бол Улс гэрээ засахад өндөр үүрэгтэй нь ойлгомжтой. ЕСӨН ӨРЛӨГ БӨӨ бол тийм л Сайд БӨӨнүүд байсан юм даа.
Та нар Монгол Баатруудын хуягнууд яагаад урдаа бөөрөнхий тольтойг сана. Тэрүүхэн тэр газраа л нум сумны нүх болгохгүй гэж хамгаалаа юу??? Өөр газар нус сум зоогддоггүй юм уу? Тэр чинь Бөөгийн Толь юм. Одоо Бөө нар толь зүүдэг л биз дээ.
Энэ бүх ухаан, цэцэн мэргэн, ир чадал, эрдэм оюун нь тэгширсэн БӨӨ нар нэгдэн нийлж чадан УУГУУЛ ЗӨН гэх ГЭРИЭ болох үүслийг тавьжээ. Энэ удирдагчид бусдыгаа хошуучлан удирдаж, зааж сурган, хамтарч мэдэж, хамтарч боловсруулж, бүхнийг зохион байгуулан байж хэрхэн зөв амьдрах ухаан, арга залиа гарган алдартай сургаал зөнгөөрөө ГэрИЭ буюу Гэрээг тогтоон мөрдүүлэн амьдардаг байсан байна. Энэ долоон дээд эцгийнхээ сургаалыг Оройн Дээд Засаг хэмээн мөрддөг байсан байх нь.
Шар судар: БУКА тара – Бай мун Жай Жүй тү ӨТҮГЭ Урдүй инү Кү үрэдү тү АНД ий төрөөн
болсийм нү ЭКЭ үр ЭН ий тара ААйий жүй ийму БУКА тара жэтэ Эр болжахай
НҮРЗЭД: Буман настай ӨТҮГЭ боловсрол нь КҮ сурлагат дамжиж
АНД-ыг төрүүлсэний үрийг түгээвээс Буган соёл болж удамшжээ.
Өрх бүр Долоон дээд эцгийнхээ Зөн сургаалыг БУКА тара буюу Буган боловсрол болгосон байна. 100000 жилийн Өтүгэ боловсрол нь КҮ сурлага буюу БӨӨ сурлагаар дамжин Буган соёл болсон байна. Кү сурлага буюу БӨӨ сурлага гэгч нь л надад тохиогоод байсан юм байнадаг. Шар судар гарт бариулан хөөцөлдөөд л элдэв юмсыг миний биеэр үзүүлэн ойлгуулаад л одооныхоор бол БУУХ гэдэг ба БУУЛТ-ыг л хэлээд байгаа нь тодорхой. Гэхдээ би Буултыг Сүнснүүд бууж ирээд өөрсдийн юмаа хийчээд л явдаг гэж байснаас биш Сургалт талаас нь ер дуулаагүй юм байна. Юу ч мэдэхгүй бидэнд Онгод орж ирээд л хэнгэрэг нүдүүлэн, хийх үйлүүдийг хийлгэдэг. Энэ нөгөө талаар сургалт нь мэдээж шүү дээ. Би тэгвэл Кү сургалтанд яваад дэглүүлж байгаа юм байна даа.
ХААААХАХАХАХА гээд л ХААН шоолоод инээгээд уналаа. Одоо л юу хийгээд байгаагаа анх удаа ухаарах шив дээ гэнээ. Хэхэхэ. Хэн мэддийн эртхэн хэлчихгүй.
Кү үрэдү гэж Кү сурлага гэж хөрвүүлжээ. Кү ирээдүй ч юм бил үү бүү мэдээ. Хялбарчлах дуртайгаараа КҮ үрэдү –г нь Күүднэ л гэж ярьж байхаас даа би. Заа Күүдээд байнаа хөө. Күүдээд байх сонирхолтой л юм байна. Сонин сонин юм олж мэдээд. Кү дамжаа гэсэн үг ч юм шиг. Би Кү дамжааны хэддүгээр ангид явж байгаа юм болоо зайлуул.
Цааш нь: Чингис хааны долоон дээд эцгийн зөнг ЖААйКҮ болгох гэдэг нь Хааны долоон Дээд эцгийн сургаалыг Жаяг болгосон гэсэн үг. Юу вэ бас л шөнө дунд өнгөрчихөж маргааш өглөө нөгөө англи хэлний багш нь ирнэ. Энэ янзаараа бол тэр багш Монгол хэл сурч, би шалгалтандаа үсэрч ажилд орохгүй юм байна л доо. Жаахан зав ч гэсэн өгөх хэрэгтэй биз дээ надад. Тэр багшийн бичих юмнуудыг нь бичээгүй байдаг. Ингээд л би эд нартай зөрчилдөөд уур хүрээд байгаа юм даа.
Үлдсэн хэдэн мөрийг нь дараа л тайлбарлахаас даа
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.