Thursday, September 22, 2011

7 зөнд орохоос өмнө яаралтай асуусан асуултуудад хариулав


Би мөрөөдлөө биелүүлэхэд энэ Дээдсүүд мөн ч их саад хийх юм даа. Чухам л би шалгалт өгвөл ажилд орно. Шалгалтанд бэлдэхэд дүрэм, бичигтээ англид төрсөн юм шиг болохгүй бол яах ч арга байхгүй. Түүний тулд багш хэрэгтэй. Багшид мөнгө хэрэгтэй. Ажил надад хэрэгтэй. Түүгээр нь би амьдралаасаа илүү гаргаад монголдоо очиж модон байшин барих төлөвлөгөөтэй хэхэхэ. Яг нөгөө үлгэр шиг. Үнээнд өвс өгөөд сүүг нь аваад сүүг нь дарханд өгөөд гэдэг шиг.  Өдөржин, шөнөжин судраа тэвэрч тайлах би даалгавраа бичихгүй байсаар англи хэлний багш маань монгол хэл сурах дөхөж байтал энэ Дээдсүүд өөрөөр англи хэл хийлгээд уналаа.
Намайг гэртээ ажилгүй байж яагаад огт даалгавар хийдэггүйд багшийн нүд хоёр тийшээ солийтлоо гайхаад байхаар нь би санаа зовоод энэ дээр үеийн номыг би орчуулж байгаа юмаа хэмээн шар судар луу бурууг нь чихэв. Тэр гайхан энэ номонд юун тухай өгүүлснийг асуув.
Би түүнд хөлгүй бух, нэг толгойт могой, хазааргүй морьны тухай сургасан Өвөө нарынхаа сургаалыг тайлбарлахад тэр маш баяртай хүлээн авч түүнийг өөрийн бас нэг шавь Хойд Солонгост зааж өгнө, бас хүүдээ заанаа. Маш сонирхолтой юм байна гэлээ.
Маргааш нь түүнийг ирэхэд би Алунгоо эхийн домгийг зааж өгөв. Гэтэл тэр манайд бас ийм домог бий. Гэхдээ тэр эцэг эхгүй 5 хүүхэд үргэлж хоорондоо зодолдон, мууддаг байжээ. Тэдэнд нэг удаа аваг ах нь ирээд ингэж сургав гээд яг мөчир хугалдаг сургаалыг заасан тухай байв. Би дараа нь бодлоо аль нь анхдагч вэ? гээд мэдээж Алунгоо ээж өөрөө 5 хүүхэд  төрүүлсэн үү төрүүлсэн нь үнэн. Авга ах тэр болгон ирээд 5 хүүхдэд заах хугацаанаас ээж нь заасан хугацаа нь илүү ойр үндэстэй гэх мэтээр бодлоо. Гэтэл тэдний домогт хэн гэдэг авга ах хэн, хэн гэдэг нөхдүүдэд заасан нь тодорхой бус. Харин манайх заасан хүн нь тодорхой, заалгасан нөхдүүд нь нэртэй устайгаа түүхэнд бичигджээ.
Бид хоёрын англи хэл ийм л болоод хувирчихлаа. Юун дүрэм журам судлахдаа манатай. Цааш нь бид хоёр манай Алунгоо эх, тэдний Мария эх бас сексгүйгээр хүүхэд төрүүлсэн тухай шүүн хэлэлцэж, шүүмж ярин гайхацгаав. Болдог л юм байлгүй хэмээн баясав. Бид өөрсдөө ямар тэгж хүүхэд гаргаж үзсэн биш. Тэгээд үүнийг сексгүй хүүхэд төрүүлдэг англи үгийг нь тэмдэглэж авлаа.  Тэгж байтал англи хэлэнд аав, ээж нь өөд болсон гэж ярьдаг ч ӨНЧИН гэсэн тусгайлсан үг байдаггүйг сонсоод би гайхав. Мөн ХАГАС ӨНЧИН гэсэн яг оноосон нэр бас байхгүйг сонсоод  гайхав. Энэтхэгт ч бас ийм үг байхгүй гэнэ үү. Үгүй байлгүй дээ.  Тэгээд би түүнд энэ үгүүдийг зааж өгөв.
За тэгээд бид шуламын тухай ярьцгаав. Тэр шулам бол уг нь сайн хүн. Эрт үеийн удгад юм. Тэднийг дарж устгахын тулд европ даяар муулж, эмэгтэйчүүдийг алсан тухайг ярин шогширцгоов. Би тэнд байсан бол хамгийн түрүүнд түүдэгт шатаагдах байжээ. Би чинь бас шулам шүү дээ. Ингээд би түүнд би бас шулам бөгөөд Монгол шулам. Монгол шулам учраас би шулмынхаа ажлыг хийгээд таны даалгаврыг огт хийж амждаггүй хэмээн өөрийнхөө шулмыг хэллээ. Гэтэл түүний эмээ нь бас шулам гэнээ хэхэхэхэ. Элэг хөшихөө шахав. Иймээс тэр намайг маш сайн ойлгож байв. Мөн түүний эгчийн дүүг угаа ав гэхэд нь тэр дургүйцээд тэрнээс болоод тэр мөнхийн өвчтэй байдаг хэмээн надад тайлбарлав. Энэ анли хэлний багш Энэтхэг хүн юм. Рашна гэдэг бөгөөд ингэж хүний нутагт хоёр өөр үндэстэн бас өөр нутгийн хэлнээс болоод багш, шавь болоод байхдаа яахав дээ.
Тэр намайг чи учиртай болоод л бид ингэж таарч байгаад би яг итгэж байна. Миний эмээд миний өвөг дээдэс буудаг гэж хэлсэн юм. За тэгээд англи хэл ч нэг иймэрхүү болон 2 цаг нь хоромхон зуур өнгөрдөг боллоо. Манай Буурлууд аль хэдийн 4 сургаалаа энэ багшид заасан бөгөөд тэр түүнийг шавь нартаа заана гэсэн. Өвөг Дээдсүүд ч Үржүүлэхийн хүрдийг ч сайн ашиглах юмаа. Манай Монгол англи хэлний багшаас ондоо нь энэ хүн өөрөө маш сайн БӨӨг мэддэг. Мөн маш сайн байгаль дэлхийтэйгээ харьцаж хамгаалдаг юм байна. Монгол англи хэлний багш тэр чигтээ л хэл нь байтугай хөл нь ч англи болчихдог биз дээ.
Хорвоо гэж хүсэлд хясал гэж их байх юмдаа.  Хамгийн Дээд Хааны онгод байж ганц улаачаа Нүдээ аниад алгаа тосоод амаа ангайж бай. ХОООП гээд л шидээрээ бүгдийг хийхгүй байгааг анхаараарай. Ингэж боддогоос л хүмүүс алдаатай боддог юм. БӨӨ болсон бол бүх юм нь бүтэх ёстой. Тэд өвдөхгүй, үхэхгүй шидтэй байх ёстой хэмээн андуурна. Сүүлийн үед би судраа тайлаад завгүй байгаа тул БӨӨ –н тухай ерөөсөө бичсэнгүй. Асуултууд нь нилээн овоорчээ.
 Хүн бүрт хариу майл бичих завгүй учраас нэгтгээд бичиж байна. Тэдний ихэнхи АСУУЛТ??? Манайх уг нь өөрсдийн угаа авсан гэтэл бүх юм хормын дотор сайжрахгүй байна. Хаа байна бид баян болж байгаа нь. Хаа байна бид өвдөхөө больж байгаа нь. Өвдөхгүй, Ажил бүтэж, Мөнгө олж, Ямар ч асуудалгүй болгох ёстой биз дээ энэ буугаад байгаа Онгодууд чинь. Тийм биш бол ямар хэрэгтэй юм бэ? Сахиусаа залчихаар л сайхан болно гэсэн хаа байна хэмээн уурсах болжээ.
Хариу: Хааны улаач болсон ч надад бас хүсэл мөрөөдөл байж би түүнийхээ төлөө зүтгэж байгаагаа үүний хариу болгон барья. БӨӨ гэхээр л бүх юмыг ИД ШИД гэж ойлгохгүй байгаасай. Миний блогийг тогтон суугаад дахин сайн суугаад уншаад, өөрөө толгойгоо ажиллуулан бодоод үзнэ үү.
ХААН хэлэхдээ:
Бүх л зүйлийг шидээр бүтээдэг бол амьдрал ийм байхгүй нь ҮНЭЭЭН. Хүн огт үхэхгүй, өвдөхгүй, зовохгүй байж болноо. Хамгийн энгийнээр бодоод үз. Чи тэр саванд ус хийгээд үз. Дүүрээд халиад асгардаг. Тэр сав чинь Дэлхий гэж бод. Дэлхий тэлж томордоггүй, сунадаггүй. Харин хагарч бутарч унаж болно.  Хүн үхэхгүй бол Би ч, Чи ч байхгүй. Би ганцаараа Мөнхөд амьдарвал үр хүүхэд төрөхгүй. Хэрэв хүнийг Үхүүлэхгүй ч,  үргэлж төрүүлээд байвал энэ дэлхий гэгч савнаас хальсан нь яах вэ?
Өвдөх, зовох бол урьд насны үйлийн үр. Түүнийг хир сайн сайхан жаргуулахаа өмнөх насандаа хийдэг. Харин бид бол тэр үйлийн үрээс нь нимгэлж, өвчин зовлонг нь багасгаж, зуурдын муу юмнаас хамгаалж, зөв замыг нь олуулах гэж буудаг билээ.
Чи 10 өвдөх байсан бол 3 болгож, Чи өнөөдөр зуурдаар үхэх хар хорлолд орсон бол түүнийг нь болиулан хамгаалж, Чамд өнөөдөр хамгийн зөв, хамгийн сайхан гэж бодон зүтгэх ч чиний ирээдүйд түүнээс илүү юм бий, боломж бийг нь зааж чиглүүлэх гэж, Чиний хүслээс чамд хоол болохыг нь ойртуулж, хор болохыг нь холдуулж  туслах гэж буудаг юм даа. Бид буухгүй байж бололгүй яахав. Гэтэл мөнгө мөнгө, баян баян гэсээр бултаараа сүйрэх аюул тулгарсан үед бууж байж л ухааруулахгүй бол та нар ухаарна гэж үү хэмээн нэг хүнд сургаж байсныг нь дамжуулъя.
Мөн маш сайн АНХААРУУЛАХ нэг зүйлс байна надад арав гаран эгч нар БӨӨН гомдол мэдүүлсэн билээ.
Тэднийг та нар буруугаар ойлгох, буруутгах эрх БӨӨ нарт байхгүй. Тэд бол сайхан  санаа нь дэндээд дээрээс нь мэддэггүй юм нь ихдээд ГОМДОЛ болоод байгаа юм шүү.
Тэд залуучуудаасаа илүү өөрсдөө зовлон үзсэн болохоор хурдхан л бүх юмаа сайхан болгох юмсан, бас залуучуудаас илүү ухаантай болохоороо Өвөг Дээдсээ маш их санаж, мөн хавчигдаж дарлуулсан байсан болохоор юм сэргэж байгаад маш их урамшссан хүмүүс юм.
Тэгэхдээ нийтээрээ анхаарахад ямар нэг шүтлэг хэт ихэдвэл аюултай байдаг.Ухаанаа алдан шүтэн бишрэх бол аюултай. Хэрэв Тийрэн байж байгаад хамаг итгэлийг чинь аван, бишрүүлэн шүтүүлж байгаад тэр айлд шулам байна, гэрийг нь шатаа гэвэл очоод шатаах уу?  Хүнээс сайн гэж сонссон бүхнээ дуурайх шиг аюултай юм байдаггүй.
Нэг хүн манай эцэг өвгөд энэ уул овоог тахидаг байсан гээд өөрөө лам гуйж тахиулжээ. Нөгөөх нь яахав дээ буруу тахиад улам хилэгнүүлж. Дараа нь өөрсдийн удмын БӨӨтэй болжээ. Тэгээд түүгээрээ тахиулах гэж хүчилж хөөцөлдөөд бүтэхгүй байгаа тухай жишээ бий. Энэ нэг талаас эцэг өвгөдийн уламжлалаа сэргээх гэсэн, тэдний болон үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэл боловч өөрөө сайн мэдэхгүй бол аюултай байдаг.
Архи өргөдөггүй овоо, уулс байдаг. Гэтэл тэнд архи өргөвөл яах вэ? Эзэн нь архи уудаггүй бол хилэгнэнэ. Уурлаж архинд дургүй учраас. Харин далимд нь тэнд байсан зайгуул тэнэмэл сүнсүүд түүнийг нь хүртээд тэр овоонд хоргодвол та тэр архи уудаггүй хүний гэрт архичинг албан хүчээр оруулаад суулгачихлаа гэсэн үг. Ингээд хэний буруу вэ? Би түүнд шүтээд л түүний төлөө залбираад л үргэлж л зүтгэсэндэг тэгтэл надад тэгж хатуурхах ямар үндэс байна хэмээн түүн рүү буруугаа чихэх үү. Зүгээр байхад нь архичин аваачиж гэрт нь суулгасан та буруутай юу?
Мөн Овоо тахилга хийхдээ тухайн Онгод Буурлууд өөрсдөө л шийддэг. Хэзээ, хэдүйд, яаж, юу юу бэлдэх бүгдийг Буурлууд мэдэх болохоос сайн гэсэн одоо маргааш нартай сартай сайхан өдөр гарах нь тахицгаая гэж бид шийдэх ёсгүй. Ийм үед хүн сэтгэлдээ л үргэлж тахиж байх ёстой болохоос Онгод Тэнгэрүүд, улаачид шаардах ёс үгүй.
Онгод Тэнгэрүүд нь өөрийн Улаачдаа хэдэнд хэзээ яаж тахихыг хэлж шаардана. Хийхгүй зөрөөд байвал түүнийг өөрөө яаж шийтгэхээ мэднэ. Тэрнээс тэр овоог тахих ёстой гээд өөр бас БӨӨ нарыг гуйгаад улаачтайгаа хамт авч явна гэвэл маш буруу. Тэнгэрийн үйлд тэгж оролцож, газраас заах ТА хэн бэ? Буурал уу, би Буурал уу? л гэж ял асууна даа.
Уул, овоог тахина гэдэг өөрөө их учир номтой. Тэр уул овоо зөвхөн танай удмын өмч биш. Түүнийг Савдаг, сахиусууд нь бас сахиж байдаг. Тэд нарыг л аргадаж тайлга тахилга өргөж байгаа шүү дээ БӨӨ нар. Тэр Овоог хэзээ дуртай цагтаа хэн нэгэн шууд очоод юугаар ч хамаагүй тахих ёс, эрх байхгүй. Энгийнээр ойлгуулахад танайх тохиромж муутай цаг үед зочин ирвэл яадаг билээ. Унтаж амраж байхад нь ирээд хэнгэрэг нүдээд сэрээгээд чарлаад, архи өргөөд явбал яах вэ? Тэр Савдаг. Савдаг чинь тэр уулын эзэн. Ууланд гав ганц савдаг сууж байдаггүй юм.
Ер нь улаачыг эрдэм чадлаа бүрэн аваагүй, бага балчир, учир шалтгаантай байхад нь чи одоо бөөлөөдөх, буугаадах, энийг тэрийг асуугаадах гэж шаардах туйлын буруу. Та нарын нүдэнд харагдахгүй ч тэнд тулаан дайн явж байвал яах вэ??? Өөр отгийн хий баатруудтай алалдаж байхад нь аль чи буусангүй, хичээсэнгүй, биднийг бодсонгүй, тэд гомдчихлоо, хөөрчихлөө хэмээн чаргуулдах нь туйлын буруу.
Дэгдэнэ гэдгийг бас зөв ойлгох ёстой. Улаач мунхаг байвал голоод хаяад дэгдэнээ. Тэр бол тэдний эрх. Дэгдлээ гээд та бүхнийг бүүр хаяад алга болж байгаа юм биш. Хэрвээ улаач буруу үйл хийж, муу байвал Онгодууд нь хураагддаг. Онгодууд нь хүсэхгүй ч Тэнгэрээс шийтгээд тэднийг нь хураах юм бий. Иймээс УЛААЧ гэж хүн маш хариуцлагатай, ухаатай байх үүрэгтэй. Харин хамаатан саднууд нь Улаач хүнийг сайн ойлгож байх ёстой. Тэд чинь бас хүний эрхшээлд байдаг улс шүү.
Хэрвээ танайхны Онгодууд ааш аяг, үйл нь нэг л биш бол тэр Тийрэн байх магадлал өндөртэй. Улаачын биеийг дайран Тийрэн эзэгнэх нэг аюул байдаг. Иймд багшдаа үзүүлэн харуулж, өөрөө бас хичээн, тийрэнг зайлуулж, өөрийн Онгодууддаа чөлөөтэй буух нөхцлийг нь хангаж өгдөг. Хичнээн өвөг Дээдэс өөрийн удам зөв буулгасан ч гэлээ өөр муу биежсэн Тийрэн сүнс дайрч орон, эзэгнэн дээрэлхэх юмс БАЙДАГ. Үүнийг улаач өөрөө сайн ажиглан мэдэж хамгийн гол нь хүний, өөрийн үү гэдгээ ялгаж салгаж сурах хэрэгтэй.
БӨӨ болонгуутаа л мундаг болчлоо хэмээн мунхаглах нь Улаачид ч, түүний Хамаатан саднуудад ч аюултай. Улаач хүн суралцдаг юм шүү дээ. Гэтэл тав, зургаахан сартай улаач нараас элдэв том үйл нэхэн шавдуулах нь хамаатан саднуудын буруу.
Та нэгэнт өөрөө мэдэхгүй л бол сайн ухаарч ойлгох, ГЭГЭЭР гэдэг чинь энэ шүү дээ.
Улаач нар ч бас өөрсдөө маш сайн энгийн захын амьдралынхаа учрыг мэдэж, СҮНС, БӨӨ, ТЭНГЭР, САВДАГ, ЛУС гэдэг ухагдахуунуудыг мэдэж байж суралцах ёстой.
Мөн нэг түшээ Буурлуудаа бууж ирэхээр ярих яриа зааж өгөөч, шүлэг хэллэгтэй номыг нь олж өгөөч гэх юм. Буурал гэдэг бол өөрсдөө л шүлгээ  хэлж, өөрсдөө л үйлээ хийдэг. Яахав тэд дуунд дуртай, шүлэг сонсох ч үргэлж ийм байна гэж хэзээ ч байхгүй. Ямар концерт үзэх гэж буугаа юу? Ажлаа хий гэж хэлээрэй тэдэнд. Хэн тэгж байна гэвэл Аянга тэгж байна гэнэ биз. Хэхэхэ. Алуулах  байхдаа би хэхэхэ. Буурал гээч чинь хүн гэдгийг л ойлго. Тэдэнтэй аль болох энгийн ярьж, дотно яриа үүсгэх хэрэгтэй. Тэрнээс биш асуух асуултаа хүнээс асуух хэрэг үгүй. Гэхдээ Сайн уу хө, юу байна гэхгүй нь мэдээж, Амар амгалан морилж явна уу. Үрс бид нь сайн байнааа гээд л эхлэнэ шүү дээ. Та нар настай хүнтэй яаж ярьдаг вэ? Хүндэтгэн зөв энгийн л ярих ёстой. Та бид хоорондоо шүлэглэн ярьдаггүй биз дээ. Шүлэглэн ярилцахыг  жүжиг тоглох гэдэг.
Мөн хүмүүс миний бичсэн түүхүүдийг урт байна гэж уншихаас залхуурдаг олон хүн байдаг. Хэрэв үнэхээр ойлгоё, мэдье гэвэл миний бичсэн юмс даанч богино жаахан. Яагаад гэвэл дэндүү том хэцүү асуудлуудыг хэдхэн цэцэн үгээр цэцэрхэн бичиж болохгүй. Би бол БӨӨ гэж огт мэдэхгүй хүмүүст зориулан эхнээс нь эхлэн тайлбарлаж буй тул яриа үгээр түүхээ бичдэг юм шүү дээ. Зарим хүмүүс маш өндөр оюуны чадвартай. Миний бичсэн бүхэнг уншаад асуух юмгүй сайн ойлгосон байдаг.  Энэ хүмүүс бол дүгнэлт хийх чадвартай, өөрийн оюун ухаан хэвийн сайн гэж бодох хэрэгтэй. Энэ шигшигдсэн хүмүүс л Тэнгэрийн зарлигийг цааш нь түгээгээд, Үржихүйн хүрдээр блогийг явуулаад байгаа юм.
Магадгүй гурван жилийн дараа гэхэд Аянга гэж удган байдаг гэнэлээ. Түүнд Чингис гэж Хаан буудаг гэнэлээ. Тэр Чингис Хаан нь Гэгээр, Өөрийн бодолтой бай, Толгойгоо ажиллуул гэдгийн гэнэлээ. Энэ Хангай дэлхий чинь тэр чигтээ Амьтай гэнэлээ. Түүнтэй хамтарч Хүн бид амьдрах ёстой юм гэнэлээ. Би тийм Цуу сонссоон, үнэн худлыг бүү мэдээ, би өөрийн нүдээр хараагүй ээ, уулзаагүй ээ  гээд хаа холын хөдөө хоёр хүн цуурч байвал  Би ямар ч гэсэн хүмүүст анхны ойлголтыг нь эхлүүлж чадлаа гэсэн үг. Тэгээд л болоо  ш дээ. Аянга хэзээ ч үүнийг ганцаараа хийж чадахгүй. Үнэн  Худлыг ялгах чадвартай, хараагүй үзээгүй ч хэлж буй үг, хийж буй үйлээс нь шинжээд дүгнэчих чадвартай Оюун билэгтнүүдийн хүчээр л Цуурхалыг тарааж чадаж байгаа гэсэн үг. Олны үг ортой. Цуутай цуурхал Цучилтай хэмээн би бодно. Хэзээ нэг цагт гал авалцуулна даа.
Миний нэг эмзэглэдэг юм бий. Жишээ нь би Одноо гэж алаг нүдтэй алиалагч жүжигчинд маш их хайртай. Гэтэл түүнийг минь нөхрөө хардаад машиных нь шилийг будаа болгожээ гээд л бичих юм. Машин нь байтугай өөрийг нь будаа болгосон байсан ч  яадын бэ? Би бол үнэн бол машинтай нь, өөртэй нь, хүүхэнтэй нь будаа болгоосой гэж хүснэдэг. Заавал түүнийг нь түмэн олонд гайхуулаад л, давслаад л, гүтгээд л бичээд байх юу байнаа. Түүн шиг төрөхдөө л бүлтэгнээд ирсэн  авьяастай жүжигчин хаа байгаан тэгээд. Бусад шиг биш, бусдаас ялгараад чадсан авьяасыг нь хайрлах хэрэгтэй.
Намайг бага байхад Бумаа гуай гээд л маш сайхан төрөлхийн сайхан жүжигчин байсандаг. Тэр үед Монголчууд хэзээ ч  Бумаа нөхөрт гарав, салав, зодолдов, сайдав, тэврэлдэв, цааш нь хүлээж байя бүгдээрээ гэх мэтээр тэнэг юмс бичдэггүй байсан учраас тэр хүн одоо ч миний сэтгэлд яг л тэр сайхнаараа байдаг. Хайрладаг юмаа хүндэтгэж сурмаар. Хүн л юм чинь болох болохгүй асуудал гарч л таараа. Тэгэхгүй бол хүн байгаад яах юм бэ? Тэр өчнөөн л олон жүжигчид байсан. Одоо ч Монголд зөндөө л байнадаг. Хүний сэтгэлд хүрч чаддаг нь хаа байгаан ховор л биз дээ.
Мөн зарим хүмүүс та яагаад блогтоо зургаа тавьсангүйв. Өөрийн зургаа тавиадах гэж шаарджээ.  Хэхэхэхэ. Намайг хараад яахав дээ. Үзвэл үнс, Харвал Хальс болчихдог юм шүү дээ. Миний гол зорилго бол Хааныг, түүний 800 жилийн дараа эргэж ирээд хийж байгаа үйлүүд, Тэнгэрийн тухай , Өвөг Дээдсүүдийн сургаалуудыг дамжуулах. Мөн үүрэг хүлээсэн Тэнгэрийн цэрэг хүн. Жанжингууд чинь цэргүүдээ царай зүсээр нь ялгаж даалгавар өгдөггүй, авьяас, чадлаар нь хийх үүргээр нь даалгавар өгдөг. Гэрээсээ бол хамгийн царай муутай нь би, Хүүхдээс минь хамгийн царай муутай нь Гэгээн дээ.
Миний даалгавар бол толгойныхоо гаднах  үзэмжээрээ биш, толгойгоо ухаж тархиа ажиллуулах даалгавар шүү дээ. Мөн би эгэл даруу, хүнд танигдахгүй, гадуур дураараа алхах дуртай газраараа орон, дураараа дургих туйлын дуртай учраас миний зураг шиг хогийн хэрэггүй юм байхгүй. Тэгээд ч ямар би өөрийнхөө сайнд үлгэр бичиж байгаа биш. Дээдсийнхээ буянаар үлгэр бичиж буй учраас би бол энд ямар ч хамаагүй хувь хүн. Үнэхээрийн үзэсгэлэн төгөлдөр байсан бол би өөрөө өөрийнхөө зургийг тавиад энээ хардаа хөөлхөн байгаа биз. Энэ чинь би шүү дээ гэхсэн хэхэхэ. Тэгсэн бол яанаа хэхэхэ. Бид миний блогоос өвгөдийн сургаалаас суралцах , өөрсдөө нүүр улайхгүй түүх үлдээх л эцсийн зорилготой учраас зураг нэхэх хүмүүс ойлгоорой. Хөөрхий минь бодвол хааны минь улаач хачин хөөрхөн байх ёстой гэж бодоод л тэгсэн байхдаа. Даанч хүсэлд хясал гэж хэхэхэ. Төрсөн юмыг яалтай билээ хөө. Бөндгөр нь л чухал болоод байна цаана чинь.
Гэгээн өлсчээ. Хүү нь ирчихээд байхад хүүдээ хоол өгдөггүй ээж байдаг юмуу гэнэ дээ. Их зальтай. Түүнийг хооллочихоод Долоон өвөөднөө хө. Долоон ЗӨН...

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.