Яах вэ??? Нэг хүн яаж ирээдүй сайн болох ёстойг тайлбарлаадах, дайн хийхгүй, энэ 76 г унаган засгийн эрхийг авахүй л бол юу ч өөрчлөгдөхгүй. Мухар сүсгээр өөрчлөх гэлээ, ардыг минь сүнс гэхчлэн мунхарууллаа гээд намайг үгээр бөмбөгдөж, үсгээр шидлэжээ. Гэтэл тэр блогийн нийтлэлүүдийг хэтэрхий их байна, урт байна гээд уншихаас залхуурчээ. Хэд гурвыг гүйлгэж харсан л гэнэ. Монголд цөвүүн цаг ирж Бөө олширлоо.
Бөө, Нохой хоёр олширвол муу ёрын шинж. Ийм үгнүүд мэдэх үү чи. Чингис Хаан буусан нь үнэн юм бол Улаанбаатарыг тас харанхуйлчихаад, эргээд цэлмүүлэх юм уу тойруулаад Солонго татуулаадах, чи тийм Бөө шидтэй юм бол Нисээд, Алга болоод нэг бол өөрийгөө сүвлээд жадлаад, гэдсээ цувуулан сэмжээ гаргаад эргээд хийгээд оёодох. Тэгвэл би үнэмшлээ гэнээ. Эсвэл энэ 76 г устгаад Эзэн суугаадах харъя, үзье гэв.
Энэ хүн үгүй ядахдаа Монголын нууц товчоог уншаад, түүхээ мэддэг бол Чингис Хаан Солонго татуулан давхиж, Тэнгэрийг харанхуйгаар хучин дайснаа айлган дардаг, Гэрэл нэвтрүүлэнгүүт нь хүмүүс хөлд нь сөгдөөд унаад дагаар ордог байжээ гэсэн үг, үсэг олж харахгүй дээ. Түмэн, буман дайсан дээр манай Чингис хаан нисэж очоод гэдсээ хүү татаад сэмжээ гоожуулснаа буцаан чихээд, өөрийнхөө толгойг тасдан өвдөг дээрээ авч тавин ярьснаа, уур нь хүрээд толгойгоо өргөн тэд нар луу архируулчихаад буцаагаад тавив гэсэн түүх байна уу. Чингис Хаан энэ шиднүүдийг чөтгөр шулмын шид хэмээн бусдад үзүүлж, айлгаж, мунхруулж, дарамтлахыг цаазлан хорьсон юмдаг.
Исүс Христыг шидтэй илбэтэйг нь гайхан бичдэг биз дээ. Гэтэл түүнийг бүр загалмайд хадаад дүүжлээд алж чадсан нь шиднээс хүн айж дагадаг уу? Ухааныг хүндэлж дагадаг уу? гэдгийн бодит жишээ болно. Ухаантан болгонд Мунхаг гэгч дайснууд байдаг.
Бөө хүн энэ байтугай ямар ч шид үзүүлж болно. Өч төчнөөн Монгол Бөө нар энэ шид хуараараа гайхуулан байлдаад байвал яах вэ? Муу нөлөө нь дэндүү их учраас Чингис Хаан тэр үед ч хорьж, одоо үед ч хорьдог юм. Гэтэл шидтэнгүүдээр дүүрсэн Хөх Монгол орны Хаан болж чадна гэдэг Шидгүй дээ тэр үү? Тэртээх зуунаас сургах сургаал номоо энэ зуунд амьдаар нь авчирчаад өөрөө заагаад сургаад сууж байна гэдэг Шид биш үү? Чингис Хаан нисдэггүй юм бол тэр Тэнгэрийн орноосоо яаж газарт улаачдаа буух вэ? Яаж холын отгуудын дайнд явдаг вэ?
Чингис хаан тив дэлхийг эзэлсэн их ХААН байж адгийн тэнэгт өөрийгөө батлах гээд гэдсээ хүүлээд, сэмжээ цувуулаад, толгойгоо таслаад харуулах болж байна уу. Зүгээр байгаарай нөхөр минь чи хөөш. Улаач би ч зөвшөөрөхгүй. Энэ чинь миний бие шүү. Хаан та хоёр маргалдаад итгэх, итгэхгүйдээ тулбал дунд нь миний бие хэлмэгдэх нь байна. Би тийм мундаг удган ч биш. жил ч болоогүй нялх удган. Яадаг билээ та минь ээ. Яршиг та хоёр надаас холхон маргаанаа таслана биз гэж би уурсав.
Хаан дуугүй л байж байснаа түүнд ингэж дамжуулаадах гэлээ.
Хамгийн Хаан надтай Мунхаг чи гурван удаа таарч болноо. Хаан эрдмийг минь харахыг хүсээд, шалгахыг тэгтлээ их хүсэх учир юун? Ам алдвал барьж болдоггүй. Сонстугай.
Яриангүй гурван гарагын дараа чамайг дуг нойрондоо дугжирах үед чинь Өтүгэ үед байсан Өрлөх гэсхээл өөрийн чинь өр зүрхийг чинь сугалаад алаг хоёр мэлмийд тань амьдаараа хэрхэн цохилохыг харуулж үзүүлье тэгвэл чи амаа мэдэж чалчиж сурах эрдэмд суралцаж магадгүй юм байна. Энд чи нэг удаа миний дүрийг тод харна. Өглөө нь сэрээд чи зүүд байсанд баярлах үедээ Хойморт чинь гараа эмрэн инээмсэглэн залрах миний дүрийг хоёр дахиа харна. Амьддаа зүрхээ сугалуулж үзсэн ч амьсгаадан сэрээд баярлах чи ШИД гэж үгийг санана. Энэ өглөөнөөс Хоёр жил таван сар дөрвөн хоног тавин нэг минут өнгөрөөд зохилохоо больсон чиний зүрх энэ биеэ орхиод үхлээ хэмээн уйлж хайлан одохдоо Эрлэг эцгийн гэрт очихдоо хажууд нь инээмсэглэн суух миний дүрийг гурав дахь удаагаа харчихаад Дээдсийн өмнө алдсан амаа эргэн санаарай. Энд чи миний ирээдүйг мэддэг мэддэггүй, шидтэй шидгүй, сүнстэй сүнсгүйг ахиад надад өөрөө нэг айлдах болно. Энэ бол бидний гурав дахь уулзалт болно хэмээн дамжуулав.
Дуугүй л байж байхгүй дурак чинь.зөкзөкзөкккккккк. Би чамд блог унш, түүх унш, толгойгоо ажиллуул гэж хэлсэн ш дээ. Түүний уурыг хүргэвэл өнгөрөө шүү. Ямар ч аврал байхгүй. Чи боддоо тэр тэнэг орос БОДРОВ их хааныг дормжлон, түүх гутаан кино хийчихээд Монголын хамгийн лаг Бөө тэй уулзаж зөвшөөрөл авсан гэж тайтгараад мангар чинь. Тэр том Бөөгийнх нь байж байгаа царай. Хааны өмнөөс шийддэг хэн юм бэ? юу юм бэ? өөрөө бас шүүлтэнд дуудагдсан шүү дээ. За тэгээд зэрэг зиндаа, ам ар хоёроо мэдэж байхгүй бол Хаан маань шинэхэн удган Аянга шиг биш шүү дээ. Би бол яахав энгийн нэг л эмэгтэй дүртэй, чадал муутай амьтан. Намайг гэж санаад чангарчихаар ард нь ийм аймшгууд хараад байж байдаг юм. Яанадаа яана яана. Яалтай билээ. Жаахан тогтоод Толгойгоо л ажиллуулбал ийм муудах асуудал гарахгүй шүү дээ. Ядахдаа жаахан муу санаатай, болгоомжтой байхгүй. Чи боддоо. Хаан гэдэг үгийн утга, хийдэг үйл, эрх мэдэл, хүч чадлыг
Хар цагааныг дээд зэргээр хослуулж байж л Хаан болно шүү дээ. Хаанаас илүү хүчтэй өчнөөн их шидтэй байлаа ч дээр чинь ХААН гэж хариуцагч байдгийг санаж баймаар юм. Амбасан үед үхчихсэн, одоо тийм цаг биш хэмээн томорсонсон ч Тэр наана чинь буучаад байна. Бас чи хүн л болсон хойно сүнстэй. Сүнсийг чинь хямгаддаг Атаман нь энд ирчээд байна Ам, Араа мэдсэн нь аминд өлзийтэй. Энэ удаад хоёр жил хэдэн сарын дараа Хаан чамайг алж байгаа юм биш, угаасаа чиний хувь тавилан, ноогдсон насны тоо чинь гүйцэх учраас энэ Мулгуутай зууралдаад яахав.
Тэр болтол буян үйлдэж бузрынхаа тоог нимгэлэг хэмээн Хаан айлдсан болохоор өөрийгөө хараагаад би хоёр жил болох нь гэж буруу бодож хэрэггүй. Захын лам дээр очиход мэргэн л бол чамайг яг батлаад хэлнэ. Элдэв арга чарга хийж авилга өгвөл чи л шатна шүү дээ. Байгалийн хуультай тэрсэлдэж байхаар үлдэх хэд хоногтоо нэг ч гэсэн тустай юм түмэн олны төлөө бүтээж байвал сайнсан.
76 тай дайнд тэр хүн санаа амар байж болно. Тэд унадагаараа унана. Унах цаг нь Сонгууль гэж өөрөө сайн мэдэж байгаа. Хэрвээ монголчууд бүгд амжаад гэгээрчихвэл тэр 76 оронд хэн эзэн суух вэ? Та нарын гэгээрлээрээ олж харж чадаж сонгосон Гэгээрсэн хүмүүс Төрд гарна. ЧИНГИС ТӨР гэдгийг ЧИНГИС ардууд барих учир нь энэ. Тэд өмнөх бузруудын алдааг засаж, зөв зүйтэй замыг олж харж, зөв зүйтэй замаар улс орон минь хөгжинө. Сургуульд юу заах вэ? Хэрхэн ирээдүйгээ хүмүүжүүлэх вэ? Хэрхэн хүн ардаа бүгдийг системтэй гэгээрүүлэх вэ? Шар судрын дагуу бүх л юмсыг эргэн харж албан ёсоор Төрийн ИХ ЗАСАГ болгон амьтай энэ сүнс, байгальтай хэрхэн эв найрамдалтайгаар бид цааш хөгжих вэ? Дэлхий ээжийн хэвлий дэхь цэвэр усаа хэрхэн хамгаалах вэ? Эвдээд сүйтгэснээ хэрхэн сэргээх вэ? Сэргээхдээ бид бас хаана нь амарч амьдарч байх вэ гээд л бүгдийг өөрөөр харж сэтгэн Улсаа төлөвлөн хөгжүүлж чадах хүмүүс Төрд гарах болно.
МОН-ыг голлосон улс төрчид гэсэн үг. хэхэхэ. МОН нь сүнс- эзэн бие- уул бие шүү дээ. Эдгээрийн холбоог баримтлан, алтан ҮНЭНүүдийг мэддэг ТӨРийн түшээд бий болно. Ийм хүмүүс эх орноо ухуулахгүй, цөмийн аюулыг булахгүй, өвөг Дээдсийн буянг хэрхэн эдлэхээ мэддэг хүмүүс Төрд гарна. Харин эднийг яаж гаргах аргыг нь та нар сайн мэднэ. Хэн юу гэж донгодсонг нь сайн уншиж, ялгаж салгах. Одооны хэдийг та нар буухаасаа өмнө баяжаад байна, мөнгө хүүдийлээд байна хэмээн дээрхи хүн шиг боож үхэх гэж сандрах хэрэг юу байнаа. Тэд яаж хүүдийлээд ходоод нь хэмжээтэй хоногт хэдхэн л хооллодог. Өөрийн махан биедээ тэд хүн биднээс илүү юу ч нааж чадахгүй. Их удахдаа л хиймэл брилантан шүд, алтан шүд хийлгэнэ биз. Элдэв мэс хүргэн арьсаа татуулж чангаалгаж жаахан өвдөнө биз. Тэгсэн ч байгалийн хуулиар тэд үхэж л таараа. Биенээсээ илүү хураасан бүх юмаа хаяад явна.
Чингис хааныг л харахгүй юу. Энд заах алтан судраа өөрөөсөө түрүүлж явуулсан байгаа биз дээ. Түүнийг сугавчлаад ирэхгүй.
Тэд тийм шид мэдэх байтугай үзэн яддаг. Иймээс бүх юм нь үлдэнэ. Муу хүний эд хогшил хэнд ч хэрэггүй. Хоол биш хор болно. Иймд дээрхи хүн битгий хурдан алаад өгөөч гээд цухалдаад бай.
Үржихүйн хүрдээр Монголчуудын оюун санаа өөрчлөгдөж байгаа бодит үнэн бий. Жишээ нь маш олон хүн нээрээ дэмий байж магад гээд хог хаяхаа больж, дээлийнхээ захыг хойд зүг рүү харуулан эвхэн тавьж, сүү уудаг болж, ааруул мэрдэг болж, хайр зүрхэнд нь мэдрэгддэг болж, итгэл өөрт нь төрдөг болж, урам зориг орж, ном уншихдаа ч цаана нь юу байна хэмээн хардаг болж, баруун болон хойд зүг рүү шээхээ больж, Тэнгэр минь охин чинь, хүү чинь хичээнээ хэмээн хэлдэг болж, Хаадын нэртэй архи, Тусгаар тогтнолын архийг хэрэглэхээ больж, махаа багасгаж, өнгөрөөд нисэх шувуудыг хардаг болж, Хашгиран гуаглах хэрээн дууг шинждэг болж, зүүдээ өглөө бодон тайлах гэж оролдон, Зөн билгээ хайдаг, шалгадаг болсон нь Өөрчлөлт өөрөөсөө эхлэж байгааг харуулна.
Тэд өөрсдийн өвөг дээдэс, эцэг эхээ өрөвдөн хайрладаг, ойлгодог болж, үр хүүхэддээ амьдралын хамгийн чухал хэрэгцээ амьд үлдэх баталгааг нь цэвэр үлдээх хүсэлтэй болж байгаа нь гол зүйл шүү дээ.
Мухар сүсэг, мунхрал болон Гэгээрэл гэдгийг ялгах хэрэгтэй. Хэн нэгний зураг хараад л гуйгаад байх уу? хэн сайныг нь дуурайгаад л хуулаад байх уу? зөв бурууг нь хараад өөрөө шийдээд өөрөө баяжуулаад, өөрөө тэмцээд, даваад гарсан нь дээр үү мэддэг болж байгаа. Улааныг харж урваж, шарыг харж шарваж, Улс нийтээрээ үзсэн бид. Өнгөтэй өөдтэй бүхнээ үгүй хийж, устгаж үзлээ. Хүний өвөг дээдсүүдийг царайчлан гуйж гувшиж гутамшигт баригдаж үзлээ. Жаахан бодоод, хүлээгээд бодоод үзэхэд л бид өөрсдийгөө танина.
21-р зуун гэж бахирагчид бодтугай, үгүй ядахдаа өөрсдийн шүтдэг улс орнуудынхаа түүхийг судлаад, шүтлэг бишрэлийг нь мэдээд мэдэрчихээд цэцэрхэж бай.
13-р зуунд Чингис Хаанаас илүү гэгээрсэн улс, хөгжсөн улс бүгдийг хай. Тэдний Хаад, ардууд нь ямар амьдралтай байсныг. Хэдхэн хаан л бусдыг боолчилж өөрсдийн амьдралын төлөө нухчиж байсан. Хар мянган гэж нэрлэдэг зуун. Өмнөх хүннү үед ч тэд яг л адилхан бие биенээ алж идэн, бие биенээ хяддаг байсан. Одоо ч хядаж л байна.
Монголын хөгжлийн мянган болгон өмнөх буруу нийгмүүдийг өөрчлөн дэвшилт нийхэмд залж, зөв амьдралд хөтлөж оруулдаг байсан. Энэ нь хүний амьдралын өсөлт хөгжилт, соёлтой холбоотой. Монгол өвөг Дээдсүүдийн сургаалаар яваад уруудаад доройтсон мянган байна уу? Ёстой цөвүүн цаг нүүрлэж нохой өвөл зунгүй үржсэн учраас л Өвөг Дээдсүүд минь буун ирж замын нь засч байнадаг. Арчаагүй шуналтай авилгачид, хүний мөсгүй гэмтнүүдэд энэ БӨӨ бол мэдээж аюул. Учир нь тэд мунхаг хүмүүсийг дарлаж, шимэгчилж амьдардаг байсан юм. Харин тэд нь гэгээрээд ухаажчихвал хэн тэднийг тэжээн тэтгэх билээ. Үүгээрээ л тэд Бөө нарыг үзэн ядаж, Өвгөдийн сүнсийг үзэн ядаж, Худлаа хэмээн чарлаж, элдэв арга хэрэглэж тэмцэлддэг юм. Өвгөдийн зэвсэг гэж хамгийн аюултай шидтэй зэвсэг. Тэр бүх л юмсыг өөрчилдөг аюултай. Энэнээс нь бэртэгчингүүд айж ширвээтэн хуцдаг юм.
Жишээ нь: Хаан гэж үгний учрыг мэдэхгүй, утгыг ойлгохгүй, Сүнс гэж мөн чанарыг мэдэхгүй, тэднийг ойлгохгүй учраас л мунхаг байсныхаа төлөө хэсэг мөнгө хүүлэгчдийн золиос бай болон Чингис Хааны тахилга тайлга гэгчид оролцон мөнгөө үрдэг. Гэтэл тэдний хийсэн ажлыг хар. Гэгээрүүлэх юу хийгээв. Хааны нэрийг барьж баахан ашиг хонжоо л хийлээ. Бөөн хүмүүсийг цуглуулаад тэд хамгийн наад захын соёлыг заасан уу? Хашгирч зандарч Хааны дүрд тоглодог биз дээ.
Хааны сүнс хаа хамаагүй тахилга дээр буухыг хэн шийдэж буулгаж байгаа вэ? Мөнх Тэнгэр бус, Давааням шийдэж буулгах ажээ. Энд тэндхийн золбин Тийрэнгүүдийн гялтайсан хэдэн бөөрөнхий дүрсийг хааны сүнс хэмээн мунхруулна. Тэднийг чинь аяганд багтахгүй атгын чинээ Сүнс гэдэг юм. Тэдний ийм болох нь амьддаа бузар хийснийх. Тийрэнгүүдиийг хооллон баярлуулчихаад хичнээн жил болов. Юу өөрчлөгдөв. Хун тайж хэмээн өөрийгөө өргөмжлөх хун галуу шиг л нэг эргүү өөрөө л тодров. Хааны нэрийг бүтэн тайлсан ухаан нь хаа байна түүний.
Сүнсний утгийг сайн ойлгуулсан нь хаа байна. Одоо ч гэсэн Хаан байтугай Томоохон сайдаа явахад та нар хаашаа явах, хаана буудаллах, хэн дагаж явах, юу хийх хамаг юм нь зөвшөөрөлтэй, хяналттай, зорилготой, чиглэлтэй байдаг биз дээ. Тэнгэр өөрийн элчээ хэн цугларч хашгирсан олон руу л илгээгээд байх уу. Чингис ирэхгүйгээс нааш би мэдье гээд бүр 800 Чингис хүртэл тодруулах Аргогийн Солиорол энэ бол.
Гэтэл Чингис гэдэг чинь хүний нэр байтугай Тэнгэрийн цээртэй цол шүү дээ. Хүн өөрсдөө өгдөг биш Тэнгэрээс олгодог бодит Цол. Зэрэг хэргэм. Үүнийг энгийн нэгэн хүн авдаггүй заавал БӨӨ хүн авдаг. Түүнийг Тэнгэр өөрөө өгдөг. Энэ цолыг Хаан Тэнгэрийн зарлигыг нэр төртэй биелүүлсэндээ, төгс гэгээрсэндээ Чингис цол авсан. Харин би бол энэ мянганы ээж болон унтсан сүнснүүдийн амь бүрийг сэргээж амилуулсандаа Чингис цолыг Тэнгэрээс авсан юм. Тэрнээс Чингис хааны Улаач хэмээн Чингис удган гэж өөрийгөө нэрлэж зүрхлээгүй юм шүү. Чингис цол бол би байтугай Хааны мэдлээс хэтэрсэн дээд Цол. Тэгэхээр утга учиргүй юм гэж үгүй учраас дээрхи мэт хүмүүс эхлээд өөрөө бодоод, судлаад, мэддэг болчихоод амаа цууртал хашгирч болно.
Ер нь зүйр цэцэн үг хэллээ ч түүнийхээ утгыг мэдэж байж хэлбэл зүгээрсэн. Би хэд хэдэн залуусын амнаас Хичнээн сайхан хүүхэн байвч баадаг, шээдэг гэж бодохоор л сайхан биш гэж цэцэрхэн маазарч ярихыг сонссон. Чааваас даа. Баахгүй, шээхгүй хүүхэн бол хүн биш хүүхэлдэй гэж мэддэггүй юм уу? Хийлдэг хүүхэн тэврээд амьдарч болно биз дээ энэ эргүүнүүд. Түүнийг хүнтэй зүйрлэн мунхрах хэрэг юу байна. Өөрөөс нь бас цувж л байдаг биз дээ. Баахгүй, шээхгүй бол хэдхэн хоноод өмхийрч, илжирч үхлийн муухайгаар үхдэг юмсан хүн гэгч. Гэтэл тийм хүүхэн мөрөөдөөд цэцэрхээд байна гэдэг амны бузар ёр дуудаж байгаа хэрэг. Иймээс мунхаг тархиндаа жаахан салхи оруулна байгаа. Эсвэл би жаахан үлээгээд өгөх үү?
Ингэж би чадахгүй бол Хаан нэртэй байх хэрэг юун. Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй гэсэн юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.