Энэ СУРГААЛ бол ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ГЭГЭЭРЭЛ болно.
Гэр бүл болсон л бол хариуцлага эхэлж, эрх үүсдэг. Улс орон гэр бүл гэсэн анхан шатны хүний хамтарсан зохион байгуулалтаас үүснэ. Энэ жижигхэн зохион байгуулалт хувь хүнээс үүснэ. Хувь хэдий чинээ сайн байна. Гэр бүл төдий чинээ сайн байдаг. Гэр бүлүүд хэдий чинээ сайн байна Улс орон төдий чинээ амгалан байна. Ийм ч учраас ХААН: БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД, ТӨРӨӨ ЗАС ГЭМЭЭН сургажээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг юмтай болонгуут л шинжиж эхлэх нь ЗҮЙ ёсных учраас хүүхдүүд нь Би амьдрах гэж байна та нарт ямар хамаатай юм гэж агсагнах нь буруу, Сонжих нь цаад утгаараа чиний сонгосон юм чинь чамд ч, эцэг эх танай гэр бүлд ч, Улс орны хөгжилд ч нөлөөтэй учраас гэдгийг ойлгоорой.
Муу, донгио юмнуудтай анхнаасаа л нүүр өгч суухгүй чангалвал тэд яадын. Яаж ч чадахгүй. Архи уудаг гэдгийг нь мэдсээр байж л суучихаад алууллаа авраач гээд л гэрийхэнээ дуудаад л, сүүлдээ цагдаа дуудаг нь чиний сонгосон хүн чамд, гэр бүлд чинь, Төрийн цагдаад хүртэл ядаргаатай гайтай байгаа биз дээ. Төр хүртэл чиний амьдралд оролцож эхэлсэн нь чи болон наад нэг юм чинь ядаж байхад Монгол улсын үндсэн нэгж, ИрГЭН болоод л тэр. Хүн биш ЮМ болсон иймэрхүү нөхдүүд харамсалтай нь айл бүрт байх ёстой мэт заалттай болтлоо өсчээ.
Жимс, ногоо тарихдаа бид арчилж, тордож, салхинаас хамгаалж, ус чийгийг нь тааруулж, өт шавьжийг нь устгаж, нар сүүдрийг нь ажин байж томруулдаг. Нялх үрсээ энгэртээ наан, элгэндээ тэвэрч, эгэмнээсээ дүүжилж, амандаа үлгэж байж өсгөн бойжуулдаг. Тэдний төлөө л гэсэн хүслээр, хорогдох сэтгэлээр харьж яваа настайгаа тэмцэлдэн амьдарч эцэг эхүүд зүтгэж байгаа. Өөрөө нэг юм аваад өмсөх, идэхийнхээ оронд хүүхэддээ л хэмээн зүтгэнэ. Хүн болгон ийм байдаг. Харамсалтай нь зах зээлээс болоод эцэг эхийн энэ хайрын сэтгэлийг Үрс нь харахгүй болтол дориотуулжээ.
Сургуулийн төлбөр, амьдрах өртөг дэндүү өндөр, авдаг цалин нь дэндүү бага. Тэд хичнээн сэтгэл байгаад хичээгээд ч иддэг хоногийн хоол амьдардаг оромжны мөнгөө өгвөл их юм болжээ. Балчир үрс нь бусдынх болоод байхад манай эцэг, эхийн байж байгааг хэмээн голж эхэлнэ. Гомдож эхэлнэ. Эцэг эх нь ч зүтгээд байгаа сэтгэлийг нь ойлгохгүй гомдоллох үрсдээ бас гомдоно. Энэ бүхэн хэнээс болоод байгаа юм бэ? Хэн ард нь нүүрээ нуучихаад эцэг эх, хүүхдүүд, авгай нөхрүүдийг эвдрэлцүүлээд алалцуулаад байгааг хараарай. Бүх л амьдрах орчин, амьдралыг нь МӨНГӨ болгон хувиргасан гэмтэн нь ТӨР нэрийн дор байгч эргүүнүүд.
Хэрвээ бүгдийг мөнгөөр хэмждэггүй байсан бол гэр бүлийн амьдрал хичнээн тогтуун. Өчнөөн олон залуус хайртай охиндоо ганц баярлуулаад бэлэг авчих чадалгүйгээсээ болоод хаягдаж, мөнгөөр гутаагдаж, өнөөхүүд нь харь хүний нүүрний арьсанд нь биш мөнгөнд нь болж гэрлэж байна. Хичнээн айлууд мөнгөнөөс болж муудаж салж байна.
Гэтэл ногоорч өмхийрсөн ТӨРийн тэр ГЭР БҮЛ бологсдод 500 000 өгөхийг санаачилсан дуракууд эргээд өөрсдийгөө хараасай. Гэр бүл тоглоом юмуу. Мөнгөний төлөө гэрлэцгээн Гэр бүл гэдгийн нэрийг ҮНЭ ЦЭНЭгүй болгох харийн хар санааг хэрэглүүлэх даалгавтартангууд л гэж би тэднийг боддог. Тагнуул ч юм билүү хэн мэдлээ. Тийм л байсан бол хамгийн удаан амьдарсанд нь хойноос нь эхэлж өгөх нь яасан юм.
Монгол өвөг дээдсийн ном, судруудыг сайн хайвал олон орны нууцын авраас олно. Учир нь тэд өөрсдөө ийм номыг урдаггүй, хаядаггүй, устгадаггүй, нуучихаад өөрсдөө уншдаг. Харин өөрсдөд нь өгөхгүй тас хорьдог, түүхийг нь мартуулдаг. Яг нөгөө их өвийг нь хажуугаас нь орж хорон санаа сүвэгчилж авдаг кинонууд шиг. Тэд Монголчуудын энэ нууцыг мэдэж аваад үүнийг нь үндсээр нь таслахаар улаарсан нь тодорхой.
Гэвч цаанаасаа хамгаалалттай, заяатай, сүнстэй Тэнгэрийн гэх энэ нэг хачин Монголчуудыг яг дийлдэгийн даваан дээр л дээрээс бөөн Сүнс бууж ирээд авраад байдаг байна. Гэр бүл ТӨР хувь хүн гэдэг хоорондоо ямар их харилцан хамааралтайг ойлгосон бизээ. Төр муу бол ГЭР БҮЛ муу л болж урууддаг. Энэ бол дээрээсээ доош харилцаа. МОНГОЛ ТӨР нэртэй эцэг маань одоо АРХИЧИН, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ХҮҮХДҮҮДЭЭ боддоггүй өөрийгөө л боддог эцэг байнадаг. Тэгвэл доороос нь дээш нь харъя. Бид энэ ЭЦГЭЭ өөрсдөө буруу таниж сонгосон. Ямар цавуугаар наагаад, хадаад, гагначихсан биш дээ. Өгөр хар архичин, мунхаг юмыг гуйгаад явахгүй учир гуядаж байж л явуулна.
Харин гэр бүл бүгд ойлгож тэмцэж нэгдэж, ЭНЭ НЭГ ЮМ гэдэг ТӨРийг зайлуулах болсоон. ӨӨР САЙН ААВ, ЭЦЭГТЭЙ БОЛСОН НЬ ДЭЭР. Иймийн тулд ямар хүнийг САЙН эцэг гэдгийг Түүхээсээ мэдэж байж ухаарч байж гэнэдэхгүйгээр сонгосон нь дээр. Үүнийг мэдэхийн тулд ГЭР БҮЛ өөрсдөө ухаажиж, гэгээрч, мэдэж байж зөв сонголтоо хийнэ. Гэр бүлийнхэн хэрүүлтэй байхаа зогсоож, архи уухаа зогсоож, мөнгө бодохгүй тайван хонох, хүүхдүүдээ орхиод яс амар нүд анихаа бодвол үндсэн шалтгааныг нь бас эрж олж засна. Тэгэхгүй зөвхөн гэр бүлийн хэмжээндээ ламдаад, бөөдөөд тухайн жижигхээн асуудлыг л аргалаад өнгөрч байна. Хүүхдүүдээ энэ хэцүү нийгэмд орхиж одох эцэг, эхийн СҮНСнүүд тайван амгалан хөөрч чадахгүй гэртээ хорогдох болсон гол шалтгаан нь Хорлогдсон Төр юм.
Одоо бараг бүх л айлын өнгөрсөн эцэг эх, эмээ өвөө нарын Сүнс дэгдэхгүй байна. СҮНС нь хорогдож гээд гараад байгаагийн үндсэн шалтгаан нь ЭНЭ ТӨРөөс болж байна. Энэ бүгд мөнгө болж хувирсан амьдралаас болж байгаа юм. Та нар ном уншуулаад хичнээн буян үйлдэж будаа тараасан ч Сүнс нь дэгддэггүйн шалтгааныг ХАРАВ уу? ҮХТЭЛ үр ХАРАМ гэж энэ үгний учир юм. Цаанаа нарийн учиртай байгаа биздээ.
Ийм ч учраас энэ гэрээслэл сургаалд:
Өнгөрсөн, одоо, ирээдүйд ул, ар нь ЧИН ҮНЭН ( чин үнэн)
Улиран одох, ирэх сард ам, ар нь ЧУ ҮНЭН (чухал үнэн)
Өчигдөр, өнөөдөр, маргаашид зоригдол нь ХАЖИР ҮНЭН... (хамгийн үнэн)
гэх мэтээр шүлэглээд байгаа юм. Ажигла даа яагаад заавал өмнөх одоо дараах гэсэн гурван ухагдахууныг дахин дахин онцлоод байгааг. Энгийн харахад энэ бүхэн гэр бүл гэсэн үгст ямар хамаатай гэмээр байгаа биз дээ. Мөн чанартаа энэ л сүнслэг орчин, эргэх холбоог сануулсан юм. Наанаас нь уншвал нээрээ тийм дээ хэмээн анхааруулах боловч цаад утгаар нь хөөвөл бүүр ч их утга санаа, үндсэн шалтгаан, эх үүсвэр тодорч өнгөц талаас нь биш дэлхийн хэмжээ байтугай орон зай, цаг хугацаагүйгээр харж сэтгэхийг сургадагаараа МОНГОЛ СУУ УХААН гайхамшиг юм.
Хялбаршуулан бодоцгооё. Танайд нэг архичин байя. Заза танайд байхдаа яахав дээ манайд гэвэл хүний уур хүрэхгүй биз. Хэхэхэ. Манайд нэг архичин байя. Тэрнийг бид хичнээн хэлж ярьж, хийстэл нь цохиод ч засрахгүй байг. Тэгэхээр бие махбодод шийтгэл үзүүлээд дийлэхгүй бол бузар шингэж гээд л ламдана. Засрахгүй бол бөөднө. Замд нь бас христдэж залбирна гээд л бүх л далдад хандсан ч ууж л байдаг хүн зөндөө. Эцэст архиндаа түлэгдэж үхэхийг нь чимээгүйхэн хүлээсэн ч үхдэггүй ээ. Хэрвээ тэр өөрийн ухаантай байсан бол, өөрийгөө залчих чадвартай бол Архинаас гарч чаддаг. Ийм хүн олон харсан. Улаан архичин байсан хирнээ уухаа больсон олон хүн бий. Энэ хүмүүс бол мөрөн дээрхи Бөндгөр доторхи нь сайн гэсэн үг.
Гэтэл бөндгөртөй ч тэр нь Архин Бөндгөртэй болсонгууд нь засардаггүй. Даанч ийм хүмүүс улам улам нэмэгдээд манайд ч, танайд ч, тэднийд ч, эднийд ч байсаар сүүлдээ бүр гадаа гудамд ч, газар доор нүхэнд ч нэмэгдээд байх шалтгааныг олцгооё. Хэрвээ ТӨР хэмээх Хорлогч Тийрэнтсэн Эцэг зөв Төр байсан бол ингэж нэмэгдэх байтугай, тэдний эдний, манай, танайд ч ийм хүн байхгүй болно.
Хааныхаа нэртэй АРХИ хийлгэн ТӨРИЙНХӨН ӨӨРСДӨӨ хүлээн авалт дээрээ ууна. Тусгаар тогтнолынхоо нэртэй архийг бие биендээ бэлэглэн, ууж цэнгэнэ. Тэр хийсэн этгээдийг элдвээр урамшуулан шагнаж магтана. Тэднээс ХАНДИВ нэртэй хахуул авдаг учраас тэр. Хэхэхэ нэрэнд их учир байдаг юм. Та нар унш даа. хан ДИВ.... ДИВ гэж бузрыг хэлдэг, бузартсан сүнсийг хэлдэг юм. Див шүгэлсэн гэж ярьдаг. Дивийн бүр дээд шатны Хан цолтой ДИВ. Зарим нь үгүй ДЭВ гэж бичдэг хэмээн зөрсөн ч Див л гэж хүн дуудаж, хэлдэг юм даа. хэлээд үзэхгүй юу өөрөө.
Архины эсрэг хуулийг нь хараарай та нар цаанаа л өргөж дэмжсэн утгатай. Тэгвэл төдөн төгрөгөөр торгоно гээд л ...үнэн чанартаа тэр мөнгө тэдэнд орж л байвал сайн учраас Архичин нэмэгдэж, торгуулж л байвал сайн байхгүй юу. Бар сав цэнгээний газруудыг нүх болгонд ажилуулах зөвшөөрлийг хэн өгдөг юм бэ? ТӨР өгдөг. Буурлууд БАААР гээчийг Оготны нүх гэдэг. Төрийн байгуулсан Оготны нүхэнд олон оготно орох тусмаа л сайн. Олон оготно архичин болох тусмаа л сайн. Мөнгө нь тэдэнд хэрэгтэй. Бид авдаггүй гэж магад. Түүнийг хүн махаа идэн ажиллуулаад Төрд маш их янз бүрийн ТАТВАР нэрээр өгнө. Дээрээс согтуу оготнууд хэрэг хийн мөнгө төлнө. Энэ нүхний Тоо цөөн байвал олон оготно орохгүй. Төрийнхөн өөрсдөө согтуу зурагтаар гардаг. Төрийн байгууллага бүгд ажлаа тараад архиддаг. Түүнийг ДАРГА нар нь зохион байгуулдаг. Дэмждэг, Өөгшүүлдэг.
Төрийнх нь ийм байхад хувийнхан нь яадын гээд л барьцан Монгол даяараа архиддаг. Үүнийг хэн цэгцлэх ёстой юм ТӨР цэгцлэх ёстой. Гэтэл тэд тэгдэггүй л биз дээ. Төрийнхөн дэмжээд байхад энэ олон архичид авгайнхаа үгэнд, нөхрийнхөө үгэнд орох уу??? Холоо хэвтэнэ. Үндсэн гол үүсвэр, цаад шалтгаан, булаг ундрагыг нь олж таслахгүйгээр Хөөрхий ГЭР БҮЛ хичнээн Бөөдөж, ламдахав дээ. Бүх айл, гэр бүлээрээ нийлж байж л үндсийг устгахгүй бол дэндүү Хар ТӨР бүх л та нарын амьдралыг хорлоод байгаа учир энэ. Танай гэр бүлийн мөнгөний хэрүүлийн гол эзэн нь хаанаа байгааг хараа бизээ. За тэгээд сонгууль гэгчид өөрсдийн ухаанаар, ухамсартай оролцон ТӨР ЭЦГЭЭ хир зөв хүн тавьснаас амьдралын зовлон чинь нимгэрэх нь. Өвөг Дээдэс болон, ээж аавын чинь СҮНС хорогдох , санаа зовох зүйлгүй дэгдэх нь байна даа. Чиний өөрийн ээлж ирэхэд л ҮНЭН гэж юу байсныг нүдээрээ үзэх биз ээ.
Сүүлийн үед ГЭР БҮЛийн харьцааг хувь хүн, Төртөй холбож бодох байтугай ГЭР БҮЛ тэй нь ч холбож ойлгох хүн даанч цөөрч байгаа нь ДЭНДҮҮДЭЭ ДЭНДҮҮ ДААНЧ ДЭНДҮҮ.
Гэр бүл гэдгийг бас л мөнгөөр л боддог болсон байна. ГЭР БҮЛ –ийн хариуцлага үүрэг гэдгийг даанч мунхаг сэтгэдэг залуус байтугай өвгөн, эмгэн ч олширчээ. Гэр бүл бол Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага байдаг. Гэр бүл болсон л бол эр нь ч эм нь ч адилхан зүтгэж байж амьдралаа авч явах ёстой. Нэг нь зүтгээд нөгөө нь идэж хэвтдэг бол гэр бүл доголдоод ирнэ.
Яаж баян хөрөнгөтэй хүнтэй гэрлүүлчих вэ? яаж тийм айлын хүүхэдтэй суулгах вэ гээд л эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхдүүдээ уруу татна. Гэтэл цаана нь нөгөөх л муу ТӨР ийн муугаас болж айлууд ингэж ярих болсон шүү дээ.
Бүгд д ажил төрөлтэй амьжиргаа сайн, гэгээрсэн ухаантай бол хөрөнгө харж гэр бүлээ төлөвлөх ухаан хүний санаанд орохгүй. Хүүхдүүд нь хайр сэтгэлээрээ нийлж, хоюулаа нийлж хичээн ажиллаж, үр хүүхдээ өсгөх гэж тэмүүлэх нь гарцаагүй учраас эцэг эх санаа нь бага зовно. Хөрөнгө гэхээсээ илүү хир ухаантай, тулхтай, гэгээрэлтэй хүн бэ хэмээн асууж шинждэг болно.
Одоо тэгтэл мөнгөнөөс болж эцэг эхчүүд нь болоод бүтээд явж байгаа хүүхдүүдийнхээ амьдралд оролцон хооронд хагаралдуулж, хүүхдүүдээ биднийг тэжээ гэж шаардах нь бас ихэсчээ. Жишээ нь олон архичин урагшгүй арчаагүй яваа хүүхдүүдтэй нь арай гайгүй амьдрах нөгөөгөө ад үзэн, авгай нөхрийг нь муулчлан, эд хөрөнгийг нь бүртгэнэ. Тэдэнд бас өөрсдийн амьдрал үр хүүхэд байгааг нь олж харахгүй. Арчаагүй залхуу, архичин яваагаа ах дүүстээ ялзаан агсагнана. Эцэг эх нь ч арай гайгүй дөнгүүр бусадтайгаа адилхан архичин болчоогүй яваа хүүхдэдээ баярлахын оронд адилхан архичин адгийн болгохоор амьдрал руу нь дайрна.
Тэр нь ердөө л мөнгө. Эднийх шинэ байранд орж, шинэ машин авахын оронд бид нарт өгсөнгүй хэмээн эгдүүцэнэ. Өгөөд ч, татаад ч, дэмжээд ч, зулгаагаад ч нэмэр байхгүй өгсөнг нь цааш нь харуулчихаад л өлөн чонын нүдээр өргөс хайж ангуучлана. Сургуульд оруулнаа хаяна, ажилд оруулнаа таслана, мөнгө өгнөө уучихна, юм авч өгнөө зарна үрнэ, хаяна. Авах, идэхийг л харахаас харж туслаад хань болохыг мэдэхгүй. Туслалаа ч заавал өр нэхнэ. Нийтээрээ нийлээд дөнгүүр яваагаа татаж унаган хорлох гэж өлөн боохойнууд шиг дайрлана. Яс юман дээрээ ядарч сульдан, доройтон байсан цагт хаалгаар ч шагайдаггүй, хамраа ч цухуйлгадаггүй. Тиймийгээ мэдэхгүй өөрийн талыгаа тэнэг нүд нь сохорсонг гайхан хүний талыг нь хүүлж идээд шулаад дууслаа хэмээн хардана. Цаана нь тэр айлд хэдэн хүүхэд, ямар амьдрал байдаг нь тэдэнд огт сонин биш. Айл гэр дээшээ сайхан амьдарнаа гэдэг аль аль нь зүтгэж байж болдгыг мэддэггүй мунхаг таг харанхуй.
Айл гэрийн хариуцлага гэж юу байдаг өөрсдөө ч мэдэхгүй таг сохор.
Гэтэл зарим нь чи намайг тэжээх ёстой хэмээн шаардан мөнгө нэхэж үргэлж яншина. Өөрөө олоод ирсэнг нь үрэн таран хийж, амьдрал ахуйгаа өөд татахаа мэдэхгүй. Гэтэл сүүлийн үед гэрийн мухар сахин суух эрчүүд олширчээ. За яахав тэр гэртээ сууж болно. Гэхдээ гэрийн ажлаа эхнэрийн хэмжээнд хийдэг бол яахав гэсэн. Айлын авгайн ажил бол нэргүй нүсэр их ажил байдаг. Гэтэл айлын эхнэр болсон Нөхрүүд нь нөхөр нь болсон авгайнхаа олж ирсэнг нь идчихээд л үд болтол унтаж, шөнө дуустал тэнэж архидан, олсныг нь хороож, илүүчлэн архи ууж, эвгүйцвэл зодчихоод л явдаг эрчүүд ямар их болоо вэ. Үүнийг амьдрал мэтээр бодож, архичин нөхрөө хань мэтээр эргүүтэх эмэгтэйчүүд хонго руу нь хоёр өшиглөөд хөөгөөд явуулах хэрэгтэй биз дээ. Гэр бүл гэдэг хамтын амьдрал хоюулаа л зүтгэж багана нь болох ёстой. Нэг нь хазайвал нураад унах ГЭР шүү дээ.
Мөнгөөр л бүгдийг хэмжиж харвал хөгшин залуу хэн байсан ч нүд нь таг сохор, ухаан нь таг мулгуу, чих нь таг дүлий болдог нь айл гэр бүлийн амьдрал бүрээс харагдана. Атаархаад үхэх гээд байхын оронд дуурайгаад хуулаад гүйвэл өөрсдийнх нь амьжиргаа дээшлэнэ гэж ухаардаггүй Малнаас дор мангуунууд болно. Мал хажууд нь тэнд нэг нь өвс идэж байвал майлж очоод дагаад идээд байдаг. Гэтэл дуурайгаад ногоо тарихын оронд тарьсан ногооноос нь хумслаад, хулгайлаад нэг авна. Өгсөнгүй гэж гуйж гутааж зүхнэ. Энэ бол шившиг. Ингэж амьд явахаар шалавхан үхээд Сүнсээ хүмүүжүүлэх дараагийн өт хорхойн амьдралаа туулсан нь дээр. нөгөө үлдсэн хэдийг өнөө гарагтаа бичээд тайлах болно.
Үүнийг ойлгосон хүн нь өөрөө ухамсраараа болингуут л тэдний нэг шар, хар Чингис, Соёмбо нь гүйхээ болин ганхаж эхлэж байгаагийн дохио. За тэгээд тэдний маркетинг менежерүүдийн дараагийн давшилтыг бид харах болж дээ. хэхэхэ. Сайндаа л тэд Аянга гэж худлаа ярьж байна. шаал худлаа нь тэр гадаад энэ багажаар хэмжээд үзсэн чинь зүү нь хөдлөхгүй ингэж баригдав гэх мэтхэнийг л цуурах биз хэхэхэ. Сайхан байлдаан эхэлсэн байгаа биздээ. Хэний тал нь ялахнав амархаан. Түүнийг цаг хугацаа шийднэ. Чингис гээд бичигтэй тэр архинд хэрвээ ЧИ ҮХ гэсэн бичиг байсан бол чи уух уу? хүнд бэлэглэх үү? Тэр Чингис гэсэн нэртэй архинуудын ярлыкнууд одоо тийм утга агуулах шид шингээн үг үсэг амилна хэмээн ХААН өөрөө хэлсэнг санацгаа. Бидний ХИЙХ ДАЙНЫ АРГАЧЛАЛ эхнээсээ ойлгомжтой үр дүнтэй болж байгааг та бүхэн харж байна. Үүнийг ОЮУНЫ ДАЙН гэдэг.
Мартсанаас нилээн хэдэн хүн надад Чингис гэсэн архи, Соёмбо гэсэн архинууд уухаа больсон. Нэрийг нь харж уудаг болсон гэж эмэйл ирүүлсэн. Ёстой хөөрхөн нэрийг нь харж уудаг болоод байхдаа яахав дээ хэхэхэ. Бодолтой, сэтгэхүйтэй хүмүүсийн шинж чанар энэ бол. Өмнө нь нэр мэргүй л уучихдаг байсан байх нь. Хүн бүр л үүнийг анхаарчихвал Чингис, Соёмбо архиуд гүйхээ боливол өнөө хэд маань Яана даа яана хэхэхэ. Хэн нь хүчтэй, хэнд нь эрх мэдэл байдгийн ХАМГИЙН ШИЛДЭГ ТОД жишээ нь энэ шүү дээ. Үүнийг болиулахын төлөө би Хэвлэлийн бага хурал хийлгэн Чингис хаан гомдоод байна хэмээн зурагтаар мэдэгдсэнгүй. Бид бөөнөөрөө уурлаж, чулуу шидэж цагаа баран, хашгирч өөрсдийгөө ч бас зовоосонгүй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.